СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

САЙТ УРУУ НЭВТРЭХ



Мэдээллийг Үзсэн Тоо : 715898

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?

ТӨСТЭЙ НИЙТЛЭЛҮҮД

Ямар нэг нийтлэлийг нээнэ үү!


Таны тус дэмжлэг бол bolor.info хаягийг цааш нь дамжуулах !
PDF Хэвлэх И-мэйл

 

 

ХҮҮХЭДДЭЭ ВАКЦИН ХИЙЛГЭХИЙН ӨМНӨ

ЭРГЭЦҮҮЛЭН БОДОХ  50  ШАЛТГААН 

 

     Өмнөх  үг 

 

БНЭУ одоо 1 тэрбум 210 сая хүн амтай. Энэтхэгийн эмч эрдэмтэд, судлаачид дэлхийн бусад олон орны шударга эмч эрдэмтдийн нэгэн адил  вакцинжуулалтын тухайд хүн ардынхаа - улс үндэстнийхээ эрүүл мэнд, генийн санд санаа зовнин тэмцэж байна. Харин тэгвэл Монгол улс ердөө 2 сая 760 мянганхан хүнамтай мөртлөө манай хэвлэл мэдээлэл, интернэтийн орон зайд гадаадын вакцинуудын рекламуудаас  өөр энэ тухай мэдээлэл бараг алга байгаа !?...

Энэ нийтлэлийн зорилго нь хүмүүс өөрсөддөө ялангуяа хүүхдүүддээ ВАКЦИН хийлгэх эсвэл хийлгэхгүй байхыг уриалах бус харин иргэдийг, эцэг эхчүүдийг юуны өмнө ЭРГЭЦҮҮЛЭН БОДОЖ УХАМСАРТАЙГААР ДЭНСЭЛЖ ҮЗЭЖ БАЙЖ СОНГОЛТОО ХИЙХ, ХОЖМЫН ИРЭЭДҮЙД ХАРИУЦЛАГАТАЙ ХАНДАХЫГ -ыг уриалж энэ мэдээллийг хүргэж байна.

Монголын үе үеийн эрх баригчид энэ 20 гаруй жилийн турш гаднынхны "эелдэг зөвлөгөө"- гөөр улс орноо, ард түмнээ үнэндээ бол ангал уруу чирч байгаа. Тэд 25 жилийн өмнөхөөсөө мэдлэг боловсрол мэдээллийн талд дээр огт дээрдсэн юмгүй, улс орноо ард түмнээ авч явах тухайд гаднын хоосон үзэл суртлаас өөр юу ч нэмэж сураагүй, мөн юунд ч хариуцлага хүлээдэггүй болсоор удаж байгааг жирийн хүмүүс одоо харж ойлгож бараг арьсаараа мэдэрч байгаа байх. Иймээс өндөр албан тушаалуудыг нам бүлэглэлүүдэд хуваан тэдний хэн нь ч хамаагүй эзэгнэдэг өнөөгийн энэ ардчилал - улстөрийн албан тушаалтанууд гэгчийн хавтгай харалган муйхар мулгуу байдлыг нь байнга санаж явах, ядаж өөрсдийнхөө амь нас, эрүүл мэндийн асуудал дээр тэдэнд бус харин өөрсөддөө илүү найдаж байх нь илүү өлзийтэй болоод байна шүү... 


( 9 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй...
 
Вакцинжуулалтын эсрэг байх 50 шалтгаан - 4.3 out of 5, based on 9 votes
PDF Хэвлэх И-мэйл
2011 оны 11-р сарын 29, Мягмар гариг, 00:09

 

 


 ГАРДАСИЛ ВАКЦИН БОЛ АЛСЫН ЯМАР Ч УРШИГТАЙ БАЙЖ БОЛОХ АСАР ТОМ ЗАЛИЛАН !!!

 

Умайн хүзүүний хорт хавдарын эсрэг вакцин нэрийн дор Гардасил гэдэг энэхүү маш өндөр эрсдэлтэй вакциныг хөдөө орон нутаг, нийслэлийн зарим дүүргүүдээс эхлэж манай бүх охид, бүсгүйчүүд эмэтгтэйчүүдэд хийж эхэлж байна!!! Эрүүл мэндийн яам энэ салбарын байдлыг ямар болгочихоод байгааг, ямар хариуцлагагүй зүйлүүд хийгээд байгааг хэн хүнгүй мэдэж байгаа билээ.

Иймд энэ сэрэмжлүүлгийг боломжтой бүх хэлбэрээр цааш нь тарааж монголчууддаа ҮР ДАГАВРУУДЫГ НЬ МЭДЭЖ ОЙЛГОЖ БАЙЖ УХАМСАРТАЙ СОНГОЛТОО хийх эрхийг хангахад тусална уу. Гардасил вакцины рекламыг нь биш харин сөрөг бүр цаашилбал бүр үхэл, зэрэмдэг байдалд хүргэсэн аймшигт үр дагавруудынх нь маш олон мэдээллүүдийг интернетээс үзэж болно.

Энэ мэдээллийг охинтой, эгчтэй, дүүтэй, найз бүсгүйтэй, эхнэртэй, ээжтэй бүх монголчууддаа сэрэмжлүүлэн хүргэж байна.  

 

Энэ файлыг ТАТАН авч цааш нь бүх хэлбэрээр тараах, сонин сэтгүүл, сайтуудад тавихад тусална уу.

 


( 13 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй...
 
Гардасил вакцин бол асар том залилан - 4.2 out of 5, based on 13 votes
PDF Хэвлэх И-мэйл

 

 

“А” ХЭЛБЭРИЙН ШАР ӨВЧНИЙ ЭСРЭГ ВАКЦИНЫ БАГИЙГ СӨХВӨЛ...

 

Одоо манай зарим дунд сургуулиудын сурагчдад хийж эхлээд байгаа А вакцины талаархи мэдээлллийг хүргэж байна. Энэ нийтлэлийн зорилго бол Та бүхэн хүүхдүүддээ ийм вакцин хийлгэх эсвэл хийлгэхгүй байхыг уриалах бус гагцхүү эргэцүүлэн бодож ХАРИУЦЛАГАТАЙ хандахыг уриалж сэрэмжлүүлж байна.

 

 


( 6 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй ...
 
"А" шарын вакцин гэж юу вэ - 4.5 out of 5, based on 6 votes
И-мэйл

 

ТВ нэртэй зомби хайрцгаар монголчуудын тархийг "эрх чөлөөтэй" угаасаар, харийн үзэл суртал - тэдний ил далд шууд дэмжлэгээр эрх мэдэлд хүрч өмч хөрөнгө завшсан цөөнх нь баян "хүний эрхээ" эдэлж улс Эх орноо ард түмнээ харийнхантай нийлж цөлмөн хоосолсоор, харин үүрэг хариуцлага - ёс суртахуунаас бүрэн "эрх чөлөөтэй" дураар тонгочсоор, улс эх орон ард түмнээсээ хулгайлж зувчуулсан мөнгөө харийн банкинд аваачиж нууж үр хүүхдээ тэндхийн хэл ёс суртахуунд сургаж дасгаж харийн улсад гэр бүлээ төвхнүүлж Монгол улсаас, Монголын ард түмнээс бүрэн "тусгаар тогтносоор" байна !

 

ТЭНЭГДҮҮ & АМИНЧХАН  БАЙХ  "ЭРХ  ЧӨЛӨӨ"

 

(энэ чинь бидний хүсээд байсан эрх чөлөө мөн үү ?! аль эсвэл ...)

 

Судлаач эрдэмтэд улстөрийн үзэл бодлын туйлшралын цаад шалтгааныг олсон байна. Энэ нь хүмүүсийн харанхуй мунхаг бас аминчхан байдлаас үүдэлтэй ажээ. Хүмүүс улстөрийн үзэл баримтлал - эдийн засгийн онол загварыг хичнээн бага ойлгох тусмаа төдий чинээн хатуу, эрс тэс туйлширсан үзэл бодолтой, байр суурьтай байдаг гэдгийг нийгмийн сэтгэлзүйч болон судлаач эрдэмтэд олон удаа баталсан байдаг.

 


( 24 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй...
 
Улстөрийн туйлшрал харанхуй мунхаг байдлаас үүдэлтэй! - 4.7 out of 5, based on 24 votes
И-мэйл

 

 

 

 

МАЛЬТУСЫН  ОНОЛ  ЗӨВ  ГЭЖ  ҮҮ?

 

Tim Black, Лондоны Spiked сэтгүүлийн редактор

 

Мальтусын “Хүн амын тухай онол” гэгч нь аль ч стандартаар аваад үзсэн үнэхээр ямар ч үндэслэлгүй хулхи эд юм. “Нийгмийн доод давхаргын хүмүүс дэндүү хурдан үржин олширч байдаг” гэдэг бусдыг үзэн ядсан харгис үзэл санааг анх гаргаж ирсэн английн хямсгар ламтан Томас Мальтус (1766-1834) хэрэв өнөөдөр нэрд гарснаа (неолибералчдын чармайлтаар – Орч.) мэдсэн бол маш гайхах байсан биз ээ.

 

Одоо ч ТВ-ийн хөтлөгчид, нийгмийн зарим зүтгэлтнүүд, зарим эрдэмтэд гэгч хөлсний үзэл сурталчид “Хөөе, Мальтусын зөв байсан юм байна шүү дээ. Дэлхийн хүн ам дэндүү олон болсон учир тэд дэндүү их юм хэрэглэж байна” гэж ам уралдуулан бурж байна.

 


( 7 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй ...
 
Мальтусын онол зөв гэж үү? - 5.0 out of 5, based on 7 votes
И-мэйл

 

 

МАЛЬТУСЫН  ХАЙР  НАЙРГҮЙ  БАЙХ ОНОЛ ГЭГЧ

ЧУХАМ ЮУ ЮМ БЭ ?

 

 

Нилээн дээхнэ манай нэг ардын уран зохиолч, хүмүүнлэгийн "сэхээтэн"-тэй таарч ярилцаж байхад тэрбээр Мальтусын онол ба Дарвины онолыг ядаж бүтэн уншиж судлаагүй байж "сургаар" шүтэн бишрэгч нэгэн байсан бөгөөд өнөөгийн "ардчилсан, зах зээлжсэн" Монголын улам хүндэрсээр байгаа нөхцөл байдлыг улам ойлгохгүй байгаагаа ярьж эцэст нь "ардчилал, зах зээлийн хөгжилд хүргэх замд байх л ёстой үзэгдэл юм байлгүй дээ" гэж байсан юм. Тэрбээр өөрөө ямар нэг "хэл ус нимгэн" учир 1990 оноос хойш өдөр шөнөгүй балбаж байгаа барууны неолибералч суртал ухуулгад тархиа бүрэн угаалгаж төөрөлдөж будилсан, үүнийгээ мэдэлгүйгээр олны өмнө нэг бус удаа ярилцлага өгч "томорсон" учир одоо үүнээсээ үнэхээр "ичсэн", ичснээсээ болж улс нийгмээ "алж ч" чадах зориудын зөрүүд нэгэн болсон байж билээ... Монголын нэг "том" "хүмүүнлэгийн сэхээтэн" ингэж "сургаар ойлгож" ?! төөрөлдөж байгаа юм чинь бусад жирийн олонх ямар байгаа нь ойлгомжтой байсан учир энэхүү нийтлэлийг бичих санаа төрснийг нуух юун...

 

Английн байгаль судлаач Чарльз Дарвин өөрийн онолыг Мальтусын онолд үндэслэж зохиосон билээ. XIX зууны Европын эрх баригч баячууд, дээд ангийн хүрээнд Томас Мальтусын зохиож гаргаж ирсэн “Хайр найргүй байх онол” гэдэг нэр авсан нэг онол-төсөөлөл ихэд дэлгэрч тун удалгүй өөрийн хамгаалан зүтгүүлэгчидтэй болсон байсанд гайхах зүйл огт байхгүй юм.


( 15 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй ...
 
Мальтусын хайр найргүй байх онол ! - 4.2 out of 5, based on 15 votes
PDF Хэвлэх И-мэйл

 

 

1917 ОНЫ ОКТЯБРИЙН ХУВЬСГАЛЫН НУУЦ

 

Энэ номонд Дэлхийн I дайнд цөмрөн орж ирсэн дайсны эсрэг амжилттай дайтаж байсан Оросын эзэн хаант гүрний нийслэл Петербургт 1917 оны 2-р сарын сүүлчээр гэнэт гарсан ордны төрийн эргэлтийг хэн эртнээс төлөвлөж гардан гүйцэтгэх урвагчдыг элсүүлж зохион байгуулж байсан тухай, ордны энэ төрийн эргэлтийг чухамдаа ямар хүмүүс гардан үйлдэж улс эх орноо мөн дайнд дайтаж байсан өөрийн армиа самран бусниулсан тухай түүхэн баримтуудад тулгуурлан өгүүлдэг.

 

Мөн ямар хүмүүс эзэн хаанаа түлхэн унагасан тухай, энэ бүхнийг гадна талаас нь ямар хүчин бүх талаар дэмжин турхирч дэлхийн I дайнд ялалт байгуулахын өмнөхөн өөрийн холбоотон Оросын эзэнт гүрнийг ийнхүү “араас нь хутгалж” дайнд ялагчид ноогдох ёстой байсан геоулстөрийн бүх ололтуудыг луйвардан завшсан тухай түүхэн үйл явдлуудыг түүхэн баримтуудад тулгуурлан цаг хугацааных нь дэс дараалал, тэр үйл явдлуудын гол оролцогчдын цаад сэдэл зорилго, өмнө нь бүрэлдсэн байсан нөхцөл байдал болон дараа нь үүдэн гарсан үр дагавруудын тухай түүхэн үнэнийг маш сонирхолтой байдлаар ойлгож уншихад хялбар өгүүлэх болно.

 

Өнгөрсөн түүхээс сургамж ухаарал авч Өнөөгийн энэ аж байдлаа зөв дүгнэн Ирээдүй хойчийнхоо төлөө тэмцэхийг эрмэлзэж буй өргөн олон түмэндээ зориулав.


( 7 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй...
 
1917 оны Октябрийн хувьсгалын нууц - 4.9 out of 5, based on 7 votes
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 44-с 2

ОДОО ОНЛАЙН БАЙГАА

Манайд 28 зочид онлайн

ОДОО ТАТАН АВЧ БОЛНОО !..

Inside Job / Инсайд Жоб / "Дотроосоо хийсэн ажил" нэртэй баримтат киноны саунд трекыг энэ сайтан дээрх хуудаснаас нь татан авч болно. Энэ баримтат кино нь Канн, Торонто, Нью-Йорк, Тельюрайдын кино наадмуудын тэргүүн шагналууд, 2011 оны баримтат киноны ОСКАРЫГ хүртсэн юм. Өнөөгийн хямралын цаад шалтгаануудын тухай онц сонирхолтой сургамжтай баримтат кино юм....