СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

САЙТ УРУУ НЭВТРЭХ



Мэдээллийг Үзсэн Тоо : 715904

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?

ТӨСТЭЙ НИЙТЛЭЛҮҮД

Ямар нэг нийтлэлийг нээнэ үү!


Таны тус дэмжлэг бол bolor.info хаягийг цааш нь дамжуулах !
И-мэйл

 

 

АРДЧИЛСАН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ БОЛ КАПИТАЛИЗМЫН ЧАМАЙГ ДООГЛОН ЭЛЭГЛЭСЭН БАГ ЮМ

 

/Эрин цагийн дуудлага - Zeitgeist - Цайтгаис баримтат номооос../

 

... Одоогийн энэ либерал ардчилал нэртэй баг өмссөн капитализмын логикоор бол ашиг хонжоо унагахын тулд хүмүүст гай зовлон, өвчин гачигдлуудыг зориуд бий болгож байгаад үүнээс ашиг хонжоо унагаж байх хэрэгтэй болж таарч байгаа. Энэхүү чөлөөт зах зээлийн гэгч хуурамч нэртэй мөнгөний ашиг хонжооны нийгэм дотор жирийн хүмүүс эрүүл энх аз жаргалтай байх, манай энэ гариг дээр байгалийн тэнцвэртэй байдлыг барьж байх, шударга үнэний шүүхийг байгуулах ба энх тайванг тогтоох зэрэг өөр олон олон зүйлээс мөнгөний ашиг хонжоог унагах боломжгүй билээ. Үүнийг хийгээд капитализмын гол шүтээн - мөнгөний ашиг хонжоо олохгүй гэсэн үг юм.


( 10 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй...
 
Капитализмын баг - 4.6 out of 5, based on 10 votes
PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Х.Д.Болор   

 

 

20-Р ЗУУНЫ ТҮҮХИЙН ГОЛ ОНЬСОГУУД ЦУВРАЛ: 

3 ШИНЭ НОМЫН ТАНИЛЦУУЛГА

 

2017 оны 3-р сарын 11-нд Аз хур номын дэлгүүрт миний орчуулсан 3 шинэ номын нээлт-танилцуулгын арга хэмжээ болж өнгөрлөө... Энэ завшааныг ашиглан Аз хур номын дэлгүүрийн удирдлага, хамт олонд мөн эдгээр 2 номыг хэвлүүлэхэд чин сэтгэлийн хандив өгч тусалсан тэр хүмүүст бас тус нээлтийн арга хэмжээг гардан зохион байгуулсан фейсбуук олон нийтийн сүлжээнд bolor.info-г уншигч дэмжигчдийн хуудсыг байгуулан биднийг ямагт дэмжиж урам зориг өгч ирсэн олон олон монгол ахан дүүстээ баярлан талархсанаа дахин илэрхийлж байна.

 

Монгол Эх орончдын Үйлс Зүтгэл улам бадрах болтугай.

 


( 3 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй...
 
Октябрийн социалист хувьсгалын 100 жилийн ойд - 4.7 out of 5, based on 3 votes
И-мэйл
Бичсэн Х.Д.Болор   

 

 

ОДОО ТҮҮХИЙН "ТӨГСГӨЛ" ДУУСЧ ТҮҮХИЙН ИРЭЭДҮЙ ЭХЭЛЖ БАЙГАА !

 

Аливаа хүн өөрөө ямар нэг юманд итгэхийг хүсээд байгаа бол түүнд бодит байдлыг ойлгуулах бараг боломжгүй. Учир нь түүнд ингэж “итгэхийг хүсээд байгаа” цаад шалтагууд бас байгааг мартаж болохгүй юм... ©

 


( 18 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй ...
 
Түүхийн ирээдүй эхэлж байгаа!... - 4.9 out of 5, based on 18 votes
PDF Хэвлэх И-мэйл

 

ХУУРАМЧ АРДЧИЛАЛ = БОХИР ЗАЛЬ МЭХ

 

Хиллари Клинтон: Би буруугүй, бусад хүмүүс буруутай !?.

 

Сүүлийн үед Америкийн неолибералч ардчилагчид - даяар эзэрхийлэн түрэмгийлэгчдийн БҮЛЭГЛЭЛ шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трампын талынхан (Д. Трамп ба түүний талынхан демокраси гэдэг үгийг маш ховор гэхдээ өөр агуулга утгаар хэрэглэж байгааг бид анзаарах ёстой!) уруу элдвээр гүтгэн гүжирдсэн дайралтууд хийж өшөөгөө авахаар улайрч байгааг одоо хүн бүр харж сонсож ажиглаж байгаа. Одоо тэд бүр улайм цаймдаа гарч "АНУлсын Ардчилсан намын сонгуулийн штабын компьютерийг оросууд хакердан нууц мэдээллүүдийг нь авч олон нийтэд дэлгэсэн, Америкийн сонгуулийн санал тоологч компьютерийн системийг Оростой холбоотой хүмүүс хакердсан" гэх мэтийн энэ талын мэдээлэл, мэдлэг боловсролтой, ер нь эрүүл ухаантай бол хэн ч итгэмээргүй мэдээллүүд хийсээр байгаа.

 

Энд онцгойлон анхаарал хандуулах зүйл бол тэд өөрсдийн энэ мэдэгдлүүдийг нь ямар нэг байдлаар нотлох, батлах ул мөр баримтыг одоо хүртэл гаргаж ирж эдгээр мэдэгдлээ ядаж үндэслэж тавьж чадахгүй байгаа бөгөөд Холбооны мөрдөх товчоо зэрэг тагнуулын тусгай албад нь оросууд хакердсан гэх мэдэгдлүүд бол ямар ч ул мөр үндэслэлгүй гэсэн мэдээллүүд хийсээр байгаа явдал юм. Гэвч энэ бүх бодит байдлыг үл хэрэгсэн америкийн хуурамч ардчилагчид, тэдний ард зогсож байгаа банк-санхүүгийн мафи бүлэглэл, зэр зэвсэг үйлдвэрлэгчид, ОНМХэрэгслүүдийг хувьчлан авсан бүлэглэл эдгээр үндэслэлгүй, иймээс гүжир гүтгэлэгүүддээ америк иргэдээ цаашилбал дэлхийн олон нийтийг аажмаар дасгаж бүр үнэмшүүлэхээр тархи угааж үнэн хэрэг дээрээ "мэдээллээр" хүчирхийлж байна...

 

Саяхан, 2016 оны АНУлсын ерөнхийлөгийн сонгуульд нэр дэвшигч асан Хиллари Клинтон түүний сонгуулийн кампанит ажилд 1 тэрбум гаруй доллараа зарцуулсан хандивлагч нартайгаа уулзсан цугларалт дээр: "Владимир Путин надад дургүй болохоор манай компьтерийн сүлжээг хакердсан" [иймээс би ялагдсан] гэсэн мэдэгдэл хийсэн байна.


( 7 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй...
 
Хуурамч ардчилал бол бохир заль мэх - 3.7 out of 5, based on 7 votes
PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Х.Д.Болор   

 

Ирж буй тахиа жилээ өрх гэрээрээ өнөр амгалан, элгэн садангаараа энх тайван, идээ цагаагаар элбэг дэлбэг угтаж сайхан шинэлэхийн өлзийтэй сайхан ерөөлийг уншигч дэмжигч Та бүхэндээ өргөн өргөн дэвшүүлж байна.

 

Улс үндэстэн маань тун амаргүй түүхэн цаг үеийг туулж байгаа энэ цаг дор монгол хүн бүр одоо дотроо нэгийг сэхээрэн ухаарах цаг болсон ба ийнхүү Эх орон, Элгэн садан монголчуудынхаа өнөө ба ирээдүйн төлөө эвлэлдэн нэгдэж сэтгэл зүтгэлээрээ нэгэн бат бэх хана мэт болох дор бид эдгээр бэрхшээлийг даван туулж ардаа орхиж чадах ба бидний Улс үндэстэн Эх орныг маань сайн сайхан амьдрал ирээдүйн их Монгол хөгжил дэвшил угтаж байгаа гэдэгт итгэж байна.

 

Монголын төлөө цохилох зүрхтэй, Эх оронч сэтгэл зүтгэлтэй хүн нэг бүрийг одоо зовж шаналсан Эх орон маань хайр энэрэл, өмгөөлөл хамгаалал эрэн дуудаж байгаа энэ цаг дор улаан залаат хөх монголчууд бид бүхэнд юуны өмнө түүхэн ухаарал сэхээрэл, хамтын хувь заяа ба нийтлэг эрх ашгаа ойлгон ухамсарласан эв нэгдэлтэй бодит зүтгэл, хүчин чармайлт улам их шаардлагатай болоод байгаа энэ үед Монгол Эх орончдын Их үйлс улам дүрэлзэн бадарч аз хийморь маань улам дэрвэн дарцаглаж байхыг билэгдэн ерөөж сүүн цагаан сэтгэлийн хадган дээрээ өргөн барья.

 

                                           www.bolor.info

 


( 6 Үнэлгээнүүд )
 
Тахиа жилийн сар шинийн мэндчилгээ - 4.5 out of 5, based on 6 votes
И-мэйл

 

 

АФРИКИЙГ ЦӨЛМӨН ХУЛГАЙЛЖ БАЙГАА НЬ

 

Оригинал нэр: Stealing Africa : Why is Africa so rich in resources yet so poor

Нэр: Африк тивийг цөлмөн хулгайлж байгаа нь : Яагаад Африк нөөц баялагаар маш баян мөртлөө ядуу буурай байгаа вэ

Гарсан он: 2012.12 сар

Найруулагч: Christoffer Guldbrandsen

 

Энэ баримтат киноны тухай товчхон:

 

Christoffer GuldbrandsenЯагаад Африк тивийн улсууд /Азийн Монгол шиг/ байгалийн нөөц баялагуудаараа асар баян мөртлөө одоо болтол ийм ядуу буурай байгаа юм бэ гэсэн асуултыг Та өөртөө тавьж хариултыг нь олохыг оролдож байсан уу?!


( 20 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй...
 
Африкийг цөлмөн хулгайлж байгаа нь - 4.4 out of 5, based on 20 votes
PDF Хэвлэх И-мэйл

 

 

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт уу, аль эсвэл...

 

Ер нь хаа газрын "ардчилагч" хэмээн өөрсдийгөө өргөмжлөгч - үүгээр бамбай хийн хувьдаа ашиг хонжоо хайгчид одоохондоо олон юмны наад цаад учрыг хараахан мэдэхгүй, ухааран ойлгохгүй байгаа олонхийг хуурч мэхлэн аргалахын тулд дандаа нэг талыг хэт барьж гүтгэн гөрдсөн, иймээс худлаа дэгс юм ярьж бичиж мэдэгдэл хийх зэргээр эсвэл алс холын нэг бие хүн, үйл явдлаар бамбай хийн өөрсдийгөө өргөмжлөн пиардаж хамгийн гол нь харанхуй олонхийн гэнэн төсөөлөл дээр нь дөрөөлж албан тушаал дээрээ ядаж өдөр хоногийг өнгөрөөхийг хүсч тачаадаж байгаа нь одоо бүүр ч илт харагдаж байгаа. 


( 4 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй...
 
Давосын чуулга уулзалт гэж юу вэ - 4.8 out of 5, based on 4 votes
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 44-с 9

ОДОО ОНЛАЙН БАЙГАА

Манайд 75 зочид онлайн

ОДОО ТАТАН АВЧ БОЛНОО !..

Inside Job / Инсайд Жоб / "Дотроосоо хийсэн ажил" нэртэй баримтат киноны саунд трекыг энэ сайтан дээрх хуудаснаас нь татан авч болно. Энэ баримтат кино нь Канн, Торонто, Нью-Йорк, Тельюрайдын кино наадмуудын тэргүүн шагналууд, 2011 оны баримтат киноны ОСКАРЫГ хүртсэн юм. Өнөөгийн хямралын цаад шалтгаануудын тухай онц сонирхолтой сургамжтай баримтат кино юм....