СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

САЙТ УРУУ НЭВТРЭХ



Мэдээллийг Үзсэн Тоо : 715902

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?

ТӨСТЭЙ НИЙТЛЭЛҮҮД

Ямар нэг нийтлэлийг нээнэ үү!


Таны тус дэмжлэг бол bolor.info хаягийг цааш нь дамжуулах !
И-мэйл

 

 

БАРУУНЫ АРДЧИЛЛЫН СТАНДАРТУУД ГЭЖ ЮУ ВЭ

 

Ардчилал гэдэг бол ард түмэн л бүхнийг сонгож шийдэж байгаа гэдэг хий хоосон зэрэглээг хүмүүст төрүүлж байгаа эсвэл ингэхийг оролдож байгаа үзэл суртал, улстөрийн дэглэм, засгийн газар юм.

 

Ардчилсан Италийн фашист дарангуйлагч Бенито Муссолини /1929-1943/

 

Энэ удаа ардчиллын тухай ярьцгаая. Гэхдээ одоо бараг хүн бүрийн ойлголт төсөөлөл дотор Холливудын эсвэл Өмнөд Солонгосын уран сайхны кинонууд, гоё гялгар сэтгүүл, сонингууд, ТВ-ийн реклам, ток шоу гэх мэт олон нийтийн суртал ухуулгын хэрэгслүүдээр зориуд бий болгосон байгаа тэр гоё мөрөөдөл - хоосон зэрэглээний тухай, одоо манайд бодит байдал болсон байгаа энэ ардчиллын тухай, эдгээр уриа лозунгуудыг мөн бүүр эхнээсээ чухамдаа ямар зорилгоор бодож боловсруулж түгээн сурталчилж эцэст нь улстөрийн нэг  "брэнд" болгосон байгаа тухай ярих болно!


( 30 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй...
 
Барууны "ардчиллын" стандартууд - 4.5 out of 5, based on 30 votes
PDF Хэвлэх И-мэйл

 

АРДЧИЛЛЫН ТАЛААР СЭТГЭГЧ УХААНТНУУДЫН

САНУУЛЖ ХЭЛЖ БАЙСАН ҮГҮҮД

 

Ардчилал бол хэрэв зүйрлэж хэлбэл агаарын өнгөт бөмбөлөг бөгөөд харин та нарыг толгойгоо гилжийлгэн амаа ангайн түүнийг ширтэж байх зуур халаасыг чинь хулгайчид тэмтэрч байдаг юм аа.

                                                                 Бернард Шоу

 

Демократ (ардчилагч) ба демогогч (уран үгээр хоосон чалчигч) хоёр бол увайгүй худалч хулгайчийн нэг мөн чанарын хоёр нүүр  юм. (c)

 

Демагог этгээд бол үнэн зөв мэдээлэлгүй болгосон учраас мэдлэггүй, баримжаагүй харанхуй сүрэг болсон бөөн хүмүүсийн дотоод хамгийн бурангуй зөн дээр нь чадварлаг тоглож тэдний сонсож хууртаж ! тайвшрах гээд байгаа "зүйл"-ийг нь ярьж өгч улмаар тэдэнд хоосон амалж бас тэднийг зориудаар хөөргөн магтаж эрүүл ухаан, логикыг нь унтуулан төөрөгдөлд оруулж өөрийн талд татан оруулдаг увайгүй үнэгэн зальтан юм. Үүний тулд демагогч их уран гоё үгс, чамин зүйрлэлүүдийг чадварлаг хэрэглэн тэрхэн зуурт хүмүүст таалагдах манж магтаал урсгах мөн тал засаж саймшрах тактикыг байнга чадамгай ашигладаг бөгөөд тэрбээр илтгэх урлагийн болон олон нийтийн сэтгэлзүйг хууран мэхлэх зарим тусгай арга барилуудыг заалгаж ямар нэг хэмжээнд эзэмшсэн байдаг. Демогогч /демократч/ энэхүү дархан мэхээ голдуу улстөрийн зальжин сурталчилгаа, хоосон онол хөндий суртал ухуулгын зорилгоор хэрэглэдэг бөгөөд нэг үгээр хэлэх юм бол өнөөгийн ардчилагч гэдэг бол зөвхөн хоосон үгээр цатгагч, хүмүүсийн сэтгэлзүйг хууран мэхлэж хошгируулагч гэсэн үг юм.

 


( 15 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй ...
 
Ухаант хүмүүн ардчиллын тухай сануулахдаа ... - 4.5 out of 5, based on 15 votes
И-мэйл

 

 

КАПИТАЛИЗМЫН ТУХАЙ 10 ХООСОН ҮЛГЭРҮҮД

 

"...Залуу өсвөр үе нь манай рок хөгжмийг сонсож джинс өмсөхийг хүсч эхлэнгүүт бид үзэл суртлын Хүйтэнд дайнд ялалт байгуулах болноо..."    

                                                                                                         У. Черчилл

 

Сүүлийн 30 гаруй жилийн турш неолиберал ардчиллын шинэ баг өмссөн капитализм өөрийн жам ёсны төгсгөл үрүүгээ ойртсоор байна. Доллар-фунт-еврогоор дамжуулан дэлхийн мөнгө-санхүүгийн системийг гартаа бүрэн оруулж бусад улс үндэстнүүдийг шулж цөлмөж байгаа барууны санхүүгийн олигархууд одоо бүр эцсийн эцэст АНУ, баруун Европтоо ч нийгмийн эмзэг хэсэг болох тэтгэврийнхэн болон бага дунд орлоготой хүмүүсийг дэмжиж байдаг багахан татваруудаа ч төлөхөөс зайлсхийх болсон нь өнөөгийн бодит байдал юм. Тэд гагцхүү өөрсдийн мөнгөний ашиг хонжоо, дэлхийд цөөн хэдхэн гэр бүлээрээ дангаар ноёрхох гэсэн ёроолгүй шунал, эрүүл бус тачаалаа "ардчиллын стандартууд, чөлөөт зах зээл, хүний эрх, даяарчлал" гэх башир аргуудаар халхавчлан дэлхийн улс үндэстнүүдийн нийгмийн дийлэнх олонхийн зүй ёсны эрх ашгийн дээр гарган тавьчихаад байгаа билээ. Өнөөдөр АНУ ба Баруун Европоор “Европын хавар”-ын хий үзэгдэл тэнүүчилж  тэндхийн шударга эх оронч судлаач эрдэмтэд нь санхүүгийн энэ зэрлэг капитализмыг эсэргүүцэн тэмцэж байгаа жирийн иргэддээ тэдний энэ "зээлийн тансаг" амьдрал нь хэрхэн яагаад сүйрч төгсгөлдөө ирж байгааг тайлбарлан өгсөөр байгаа...


( 16 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй...
 
Капитализмын тухай 10 хоосон үлгэр - 4.8 out of 5, based on 16 votes
PDF Хэвлэх И-мэйл

 

 

ТҮҮХЭН ҮНЭНИЙГ ОГТ МЭДЭХГҮЙ БАЙХ "ЭРХ ЧӨЛӨӨ"-ТЭЙ БОЛСНЫ ТӨЛБӨР БОЛ ОДОО ӨӨРСДӨӨ

БҮХ ЮМАА ЭВДЭН БУСНИУЛСАН - ЭДИЙН ЗАСГАА АЛУУЛСАН - 21 ТЭРБУМ АМЕРИК ДОЛЛАРЫН ӨНДӨР ХҮҮТЭЙ ДӨНГӨ ХҮЗҮҮНДЭЭ ЗҮҮЛГЭСЭН ӨНӨӨГИЙН МУХАРДСАН ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ БАЙДАЛ МӨН!

 

Өнөөдөр 5-р сарын 9, фашист нацизмыг даран сөнөөсөн Агуу Ялалтын Баярын өдөр!

Иймээс дэлхийн I ба II дайны цаад зорилго, үр дагаврын тухай маш товчхон сануулъя.

 

1. Европын хамгийн том, хүчирхэг мөнгө хүүлэгч Ротшильдуудын бие төлөөлөгчид болох германы жүүд Пол Варбург, Английн банкирууд=мөнгө хүүлэгчдийн бие төлөөлөгч хурандаа Эдуард Хаус нар Америкийн Конгрессд бас мөнгө хүүлэгчдийг нь төлөөлж байсан гол фракцийн толгойлогч, сенаторч Нельсон Олдрич /өнөөгийн Рокфелерүүдийн эхийн талын өвөг эцэг нь/ болон америкийн банк санхүүгийн том бүлэглэлийн төлөөлөгчидтэй хамтран АНУлсыг 2 шатлалтай төв банкны буюу мөнгө хүүлэгчдэд хамгийн ашигтай тогтолцоонд шилжүүлэхээр Холбооны Нөөцийн Акт нэртэй хуулийг АНУлсын  Конгрессын хоёр танхимаар олон шат дараатай элдэв арга заль хэрэглэсний үр дүнд 1913 оны 12-р сарын 23-нд батлуулж авсан ба үүний дараа банкируудын урьдчилан бэлдэж 1913 оны 3-р сард болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулиар гаргаж ирж тавьсан байсан АНУлсын ерөнхийлөгч Вудро Уильсон энэ хуульд гарын үсэг зурснаар АНУлсад Холбооны Нөөцийн Систем нэртэй хувийн эзэдтэй төв банк байгуулагдсан түүхтэй.

 


( 2 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй...
 
Түүхэн үнэнийг мэдэхгүй байсны төлбөр - 4.5 out of 5, based on 2 votes
И-мэйл
Бичсэн Х.Д.Болор   


 

ХӨЛСНИЙ СУРТАЛ УХУУЛАГЧДЫН ДАРХАН МЭХҮҮД ба "УНААД СУРЧИХСАН" ХАРАНХУЙ ОЛОНХИ

 

Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд үү эсвэл олон нийтийг дебилжүүлэгч  хэрэгслүүд үү?

27 жил эрх чөлөөт хэвлэл бидэнд юу өгөв? Бид ойлгож байгаа юм байна уу

 

Бид юуны ч тухай хэлж ярьж зөвлөж уриалж байсан хамаагүй энэ бүхэн эцсийн эцэст таны хөрөнгө баялаг,  мөнгийг  чинь бидний ашиг хонжоо болгох тухай л яриа  байдаг.

                                                                                                            Америк зүйр үг

 

Тухайн улс орны ард түмнийг далдуур эзлэн түрэмгийлж эрх ашиг, хувь заяаг нь эрхшээл хяналтандаа оруулж улмаар хөрөнгө баялагийг нь дээрэмдэхийн тулд тухайн тэр улс үндэстний олон нийтийн ойлголт төсөөлөл - далд ухамсарт нь тэдний өнгөрсөн түүх, өнөөгийн аж амьдрал, улстөрчдийнх нь явуулж байгаа бодлого, нийгэм эдийн засгийнх нь бодит байдлын талаар буруу ташаа ойлголт төсөөлөл бүрдүүлж "үг хэлэх эрх", "чөлөөт хэвлэл" гэх мэт наанаа бол сайн сайхан сонсогдох харин цаанаа бол огт өөр зорилготой уран цэцэн хоосон үгс, хулхи уриа лозунгуудаар халхавчилж юуны өмнө мэдээллийн орон зайг нь далдуур эзлэн авдаг болох нь хүн төрөлхтний өнгөрсөн бүх түүхээр батлагдсан гашуун үнэн юм. Тэгээд энэ ОНМХэрэгслээр нь дамжуулж хүмүүст очиж буй мэдээллийн урсгалыг нь далдаас хатуу хянан цензурдаж зөвхөн харийнханд мөн урвасан элитд нь ашигтайгаар далдаас сэм чиглүүлэх олон аргуудыг хэрэглэж байдаг.


( 9 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй...
 
Олон Нийтийг "Дебилжүүлэх" Хэрэгслүүдийн дархан мэхүүд - 5.0 out of 5, based on 9 votes
И-мэйл

 БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1966 оны 12-р сарын 29-ны тогтоолоор  Халхын голын дайнд оролцсон  хүмүүст олгосон онцгой энэ тэмдгэнд  медалийн зэрэг олгож туузыг баталсан байна.

 

ХАЛХЫН ГОЛ - БИДНИЙ САЙН МЭДДЭГГҮЙ ДАЙН

 

Увайгүй тэнэгийн шинж бол бусдын ач тусыг үл мэдэх явдал бөлгөө.

                                                                           Эртний  мэргэдийн сургаалаас...

 

Энэ дайны цэрэг улстөрийн угтвар нөхцөл байдал:


1914.8 сараас 1918.12 сар хүртэл үргэлжилсэн Дэлхийн I дайны дундуур дайтагч талууд болох Оросын хаант гүрэнд 1917 оны 10-р сард Петербургт гэнэт ардчилсан, троцкист большевик хувьсгал гарч мөн Германы Кайзерын эзэнт гүрэнд 1918 оны 11-р сарын дундуур гэнэт Берлин, Мюнхенд социал-демократ хувьсгал гарч дотоодын энэхүү хямралдаа автан хоёул суларч доройтож ялагдсан юм.

Энэ нь Барууны гүрнүүдийн эздийн мөнгө капитал, тусгай албадын зүгээс турхирч дэмжсэн зориудын үйл ажиллагаанууд байсан бөгөөд Орос, Германы эзэнт гүрнүүд ид дайны үеэр дотоодод нь гарсан эдгээр "ардчилсан" хувьсгалын нөлөөгөөр эмх замбараагүй байдалд орсны улмаас Британи, Франц, АНУ гүрнүүдэд ялагдаж тэдэнд бүрэн эзлэгдсэн байлаа.


( 28 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй ...
 
Халхын гол - Бидний сайн мэддэггүй дайн - 4.5 out of 5, based on 28 votes
И-мэйл

 

 

 ДОЛЛАРААР БОСГОСОН ӨРИЙН ПИРАМИД бол ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ ДАЙН ДАЖИНГИЙН шалтгаан!

 

  Доллар бол манай зэвсэг, харин үүсгэж буй асуудлууд нь танайх!

                                        АНУлсын сангийн сайд Джон Коннели, 1971 он

 

Арми ч нэвтэрч чадахгүй цайз-улсыг алт ачсан илжгээр сэт татдаг.

                                                            Араб дахины үг

 

Манайхны зарим нь ямар нэг зүйлийг бүр дэндүү хэтэрхий хялбарчлан ойлгохыг /үүний хүнд хэлбэрийг кретин гэдэг!/ оролддог болчихоод байгаа билээ. Учир нь өнөөгийн энэ ардчилсан дэглэм - капиталист эдийн засгийн харилцаа хүмүүсийг мөнхөд ийм "амархан хялбархан хүмүүс" байлгахын тулд бүхнийг хийж - боловсролын түвшинг ЗОРИУДААР унагаж - эрүүл мэндийн тогтолцоог ЭВДЭН самарч - мэдээллийн орчинг нь ТАРХИ УГААЛГЫН ХЭРЭГСЛЭЭ болгосон байгаа нь энэхүү харийн түрэмгий дэглэмийн цаад далд зорилго мөн ба түүний мөн чанар, сэм араншин нь юм.

 

Гэсэн хэдий ч бидний дотор нь амь зууж байгаа энэ нийгэм улстөрийн дэглэм, эдийн засгийн капиталист тогтолцоо нэг үгээр хэлбэл өнөөгийн БИДНИЙ ЭНЭ АМЬДРАЛЫГ дэндүү хялбарчлан ойлгох, тэгээд зөв дүгнэх, голчтой шийдвэр гаргах, зөв сонголт хийх, үүнээс гарах ГАРЦАА олж харах ОГТХОН Ч боломжгүй гэдгийг ойлгож ухаарах хэрэгтэй байна!

 

Нэгэн ухаантан “нүдэнд харагдаж байгаа тэр зүйлүүд биш ээ, харин түүний ард нуугдаж байгаа тэр далд зорилго, мөн чанар нь илүү чухал байдаг” гэж сургасан байдгийг бидний олонх байнга санаж байхад илүүдэхгүй биз ээ...

 

... Гэвч ... гэсэн ч та бүхэнд нэгэн сонирхолтой жишээгээр тайлбарлая.


( 6 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй...
 
Долларын өрийн пирамид - 5.0 out of 5, based on 6 votes
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 44-с 7

ОДОО ОНЛАЙН БАЙГАА

Манайд 68 зочид онлайн

ОДОО ТАТАН АВЧ БОЛНОО !..

Inside Job / Инсайд Жоб / "Дотроосоо хийсэн ажил" нэртэй баримтат киноны саунд трекыг энэ сайтан дээрх хуудаснаас нь татан авч болно. Энэ баримтат кино нь Канн, Торонто, Нью-Йорк, Тельюрайдын кино наадмуудын тэргүүн шагналууд, 2011 оны баримтат киноны ОСКАРЫГ хүртсэн юм. Өнөөгийн хямралын цаад шалтгаануудын тухай онц сонирхолтой сургамжтай баримтат кино юм....