СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

САЙТ УРУУ НЭВТРЭХ



Мэдээллийг Үзсэн Тоо : 717137

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?

ТӨСТЭЙ НИЙТЛЭЛҮҮД

Ямар нэг нийтлэлийг нээнэ үү!


Таны тус дэмжлэг бол bolor.info хаягийг цааш нь дамжуулах !
И-мэйл

 АНУ, БРИТАНИЙН 12 АВТОР ХАМТРАН БИЧСЭН ШИНЭ НОМ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА...   НЕОКОЛОНИЧЛОЛЫН БАШИР АРГУУДЫГ ДЭЛГЭН ИЛЧИЛСЭН БЭСТСЕЛЛЕР НОМ !!!
  ЧУХАЛ ШИНЭ МЭДЭЭЛЭЛ ИХТЭЙ НОМ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА ...  СЭХЭЭРЦГЭЭЕ, БОДОЦГООЁ, УХААРЦГААЯ

                                             

   Мянгыг хулгайлахад хулгайчийн гар хангалттай

  Саяыг хулгайлахын тулд үгссэн бүлэглэл хангалттай

  Тэрбумыг хулгайлахын тулд хууль гаргуулахад хангалттай

  Бүгдийг хуу хулгайлахад ганцхан ҮЗЭЛ СУРТАЛ хангалттай! ©

 

Энэхүү үзэл суртал бол ӨРНӨДИЙН АРДЧИЛАЛ + ҮЛ ҮЗЭГДЭХ ГАРТАЙ ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛ нэртэй харийн хулхи онол-тархи угаалт мөн бөгөөд энэ башир үзэл суртал, улстөр-эдийн засгийн"ардчилсан" дэглэмийг Монголд тогтоосон цагаас хойш ажилгүйдэл ядуурал, өнгө мөнгөний галзуурал, сувьдаг шуналын ноёрхол, мөнгө хүүлэлт, долларын бүрэн хаанчлал эхэлж энэ бүхнээс үүдэлтэй нийгмийн ёс суртахууны бүрэн ялзрал, нийгмийн хагарал задрал, бүх зүйлийн дампуурал сүйрэл газар авч бидний улс үндэстнийг аажим гарцаагүй мөхөл үрүү хөтөлж байна!

 

 МОНГОЛД СҮҮЛИЙН 24 ЖИЛ ЧУХАМ ЮУ БОЛООД БАЙГААГ ОЙЛГОЖ УХААРАХ ЁСТОЙ ЦАГ ИРЛЭЭ!!!


( 27 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй...
 
Эдийн засгийн алуурчдын золиосууд - 4.6 out of 5, based on 27 votes
PDF Хэвлэх И-мэйл

 

Эрх чөлөөний хөшөө нь хүртэл ичиж байна! Харин тэд үгүй...

 

БУСДЫН НЭРЭЭР БУСАРМАГ ХЭРГЭЭ ҮЙЛДЭГЧИД

 

Өнгөрсөн сарын, 2017 оны 3-р сарын, 7-ноос эхлэн Wikileaks өөрийн сайт дээрээ Америкийн Тагнуулын төв газрын “маш нууц” тэмдэглэлтэй албан баримт бичгүүдийг нийтлэн АНУлсын эрх баригчдын доторхи Ерөнхийлөгч Д.Трампын эсрэг бүлэглэл ба АН-ын талынхан, тэдний эрхшээл дэх либерал хэвлэл мэдээллийн хэрэгслүүд улиг болтол ярьсаар, бичсээр, зүтгүүлсээр, мэлзсээр байгаа “оросын хакерууд довтолсон” гэгч суртал ухуулгынх нь ард чухам юу нуугдаж байгааг нь илчлэн дэлхийн олон нийтэд мэдээлсэн билээ.

 

Гэвч “ардчилсан” Монголын хувийн “чөлөөт” хэвлэл мэдээллийн хэрэгслүүд одоо болтол энэ тухай таг чиг л байсаар байна... далайн цаадах жинхэнэ эзэд нь тушаагаагүй бололтой, юу ч болоогүй мэт урьдын адил таг чиг! 1990-ээд оноос хойш "ардчилсан" Монголын мэдээллийн орон зайг - манай хүмүүст хэнийг юуг яаж ойлгуулахыг - Барууны хэдхэн том неолибералч хэвлэлийн агентлагууд бүрэн эзлэн авсан бөгөөд тэр цагаас хойш Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэгч бус харин үнэн хэрэг дээрээ Барууны суртал ухуулгын - тархи угаалгын дамжуулагч цагаан хоолой нь болон хувирсантай одоо эрүүл ухаантай л бол хэн ч маргахгүй биз ээ...  


( 10 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй...
 
Бусдын нэрээр бусармаг хэргээ үйлдэгчид - 3.6 out of 5, based on 10 votes
PDF Хэвлэх И-мэйл

 

 "ЧӨЛӨӨТ" ХОЧТОЙ ХЭВЛЭЛИЙНХЭНД

"АЛГАНЫ АМТ" ҮЗҮҮЛЖЭЭ

 

АНУлсын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүгд хэдхэн том корпорациудынхаа бүрэн мэдэлд бас хатуу хяналтанд байдгийг, иймээс эдгээр "чөлөөт" хочтой либерал мэдээллийн хэрэгслүүд эздийнхээ дэлхийд цаашид дангаар ноёрхсоор байх гэсэн неоконсерватив дайнч хэнээрхлийг "ардчилал, даяарчлал" хэмээн сурталчилж дэлхийн бусад улс үндэстнүүдийг боолчилж өрөнд унагаж байгааг "чөлөөт зах зээл ийм байдаг юм" хэмээн мунхруулж хүн төрөлхтөнг хулхи онол хуурамч мэдээллээрээ хүчиндэж ирснийг хэлтэй устай, иймээс мэдээлэлтэй, мэдлэгтэй боловсролтой хүн бүр мэдэж ойлгож байгаа биз ээ.

 

1990 оноос хойш "ардчилсан" Монголын мэдээллийн бүх орон зайг Америкын эзэд-олигархууд барууны дагуулуудтайгаа бүрэн эзлэн авсан бөгөөд тэр цагаас хойш манай бүх сонин хэвлэл, бүх телевиз, бүх FM сувгуудыг өөрсдийн суртал ухуулгын цагаан хоолойгоо болгож тэднээр дамжуулан гагцхүү Америкийн хэдхэн олигархын хувийн либерал мэдээлийн агентлагуудын тархины угаалгыг Монголын ард түмний дээрээс өдөр шөнөгүй цацаж чимх үнэнтэй хольсон атга худлыг "НОМЛОЖ" ухвар мөчид, гэнэн хүмүүсийг "ИТГҮҮЛЖ" нийгэм, хүүхэд залуусыг маань "БУРУУ ИШИЛЖ" ирсэн билээ. Иймээс өнөөгийн манай улс үндэстний энэ харанхуй мунхрал мухардлыг, ёс суртахууны гүн гүнзгий уналтыг, америк долларын хэзээ ч төлөх боломжгүй их өр - дөнгийг тэд тавиул улстөрчдөөрөө, хөлсний шилдэг нийтлэлчдээрээ, зомби сэтгүүлчдээрээ, буруу ишилсэн "багш" нараараа бий болгосон гэвэл эрүүл ухаантай л бол хэн ч маргах боломжгүй гэж найдаж байна...

 

АНУлсын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп 2016 оны 11-р сарын 22-нд "Трамп плаза"-д болсон "албан бус уулзалтын үеэр Америкийн гол ОНМХэрэгслүүдийн бүх томчуудыг бут ниргэлээ" гэж New York Post-ын эх сурвалжууд мэдээлж байна. 


( 7 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй...
 
Трамп худалч ОНМХэрэгслүүдийн эсрэг - 4.3 out of 5, based on 7 votes
PDF Хэвлэх И-мэйл

 

КЛИНТОНУУДЫН МӨНГӨ


Булангийн улс орнуудын засгийн газрууд болон Том капитал Билл, Хиллари Клинтон нарыг хахуульдаж хариуд нь юу хийлгэж байсан тухай яригддаггүй түүх

 

Оригинал нэр: Clinton Cash

Баримтат киноны нэр: Клинтонуудын мөнгө

Бүтээсэн улс, он: АНУлсууд, 2016

Шагнал: Каннын кино наадмын баримтат киноны төрөлд оролцсон

Энэ баримтат номыг худалдан авах хаяг: https://www.amazon.com/Clinton-Cash-Foreign-Governments-Businesses/dp/0062369296

 

Баримтат киноны тухай товчхон:

 

Тус баримтат киног Питер Швайцерын бичсэн "Клинтонуудын мөнгө" нэртэй баримтат номонд тулгуурлан бүтээсэн байна.

 

Нью-Йорк Таймс сонины 2015 оны шалгаруулалтанд хамгийн олон борлуулалтай номоор тэргүүлсэн, Питер Швайцерын бичсэн "Клинтонуудын мөнгө" нэртэй номонд Саудын Арави болон Катар зэрэг улс орнуудын засгийн газрууд болон бизнесийн том бүлэглэлүүдийн зүгээс "Клинтон сан"-д асар их хэмжээний /нийт 2 тэрбум доллар/ мөнгө хандивлаж байсан тухай, тэгээд энэ их мөнгийг "тэдний уншсан лекцүүдийн төлбөр" гэж нэрлэж ирсэн тухай өгүүлдэг. Эдгээр "сайн дурын хандивлагчид" нь энэ "хандивуудынхаа" хариуд тэднээс /АНУ-ын төрийн өндөр албан тушаалтнуудаас/ Ойрхи Дорнодод юуг бас хэнийг захиалж байсан тухай энэ баримтат ном/кинонд илчилж байна. 


( 7 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй...
 
Клинтонуудын мөнгө - 4.3 out of 5, based on 7 votes
PDF Хэвлэх И-мэйл
2016 оны 11-р сарын 19, Бямба гариг, 11:44

 

ХАР ОРДОН : ХУЙВАЛДААН, ХЭЭЛ

ХАХУУЛИЙН ҮҮР УУРХАЙ

 

Юуны өмнө "Хар ордон" нэртэй энэ баримтат киног АНУлсын ард түмэн олон нийтэд үзүүлэхийг хориглосон ажээ. Энэхүү баримтат кинонд капитализмын гол цайз - АНУлсын улстөр-бизнесийн дээд хүрээнд олон жилийн өмнөөс шүгэлсэн байгаа хуйвалдаан хээл хахуулийн /хуйвалдаан хээл хахуулийг Монголд авилгал гэж харин Баруунд лобби гэж өөр үгээр нэрлэн бүүр хуульчилж авсан байгаа!?/ асар өргөн холбоо сүлбээнүүдийн зөвхөн зарим хэсгийг сөхөн илчилж байна...

 

Дэлхийн олон улс орны төр засгийг "ардчилал, хүний эрх, чөлөөт зах зээл" мэтийн хоосон уриа лозунгийн доор дотоодын урвагчдыг нь элсүүлэн тэдэнтэй хуйвалдаж түлхэн унагаж самарч хүн ардынх нь амь амьдралыг там болгож ирсэн учир хожим "Чикагогийн банди нар" нэр авсан америкийн неолибералч үзэл сурталчдын өлгий - Чикаго хотод өөр хоорондоо нарийн холбоо сүлбээтэй хээл хахуулийн бүлэглэл хэрхэн бохир аргуудаар төсвийн мөнгө завшиж баяжиж байсан тухай, тэгээд тэд бусад өөр ижил бүлэглэлүүдтэйгээ тохирч өөрсдийн нэг төлөөлөгч Барак Обамаг Цагаан ордонд оруулан суулгаж чадсан тухай өгүүлдэг... 


( 6 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй...
 
Хар ордон: Хуйвалдаан хээл хахуулийн үүр уурхай - 4.8 out of 5, based on 6 votes
И-мэйл

 

СТАЛИНГРАДЫН ТУЛААНЫ ЧИН ҮНЭН ТҮҮХ

 

Зөвлөлтийн ард түмэн эх орныг нь булаан эзэлж хүн ардыг нь боолчлохоор дайран орж ирсэн, Гитлерээр толгойлуулсан европын нацист фашистуудын цоохор армийг Сталинградын дэргэд бут ниргэж дэлхийн II дайны түүхэнд огцом эргэлт хийсэн агуу их ялалтыг байгуулсан билээ

 

Оригинал нэр: Stalingrad - Der Angriff, der Kessel, der Untergang

Нэр: Сталинград - Тэр тулааны чин үнэн түүх

Жанр: Цэрэг дайны баримтат кино

Гарсан он: 2003

Бүтээсэн: ХБНГУлс

Найруулагчид: Sebastian Dehnhardt, Christian Deick

Оролцсон: Сталинградын тулаанд оролцсон немц болон зөвлөлтийн ахмад дайчид

Үргэлжлэх хугацаа: 2:13:19 / нийт 3 анги

I анги: Давшилтанд орсон нь

II анги: Бүслэлтийн тогоон дотор

III анги: Бут ниргүүлсэн нь

 


( 28 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй...
 
Сталинградын тулааны чин үнэн түүх - 4.6 out of 5, based on 28 votes
И-мэйл

 

ДЭЛХИЙН  II  ДАЙНЫ  "НУУЦУУД"-ААС...

 

Бараг бүх Европ тив тэр чигээрээ гитлерийн Германд хэдхэн сарын дотор бууж өгч эзлэгдсэн байсан ба удалгүй армиуд нь Гитлерийн талд орон байлдаж аж үйлдвэрүүд нь нацистуудыг шаардлагатай бүх зүйлээр хангаж байсан юм.


( 15 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй...
 
Дэлхийн II дайны нууцуудаас... - 4.5 out of 5, based on 15 votes
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 44-с 5

ОДОО ОНЛАЙН БАЙГАА

Манайд 27 зочид онлайн

ОДОО ТАТАН АВЧ БОЛНОО !..

Inside Job / Инсайд Жоб / "Дотроосоо хийсэн ажил" нэртэй баримтат киноны саунд трекыг энэ сайтан дээрх хуудаснаас нь татан авч болно. Энэ баримтат кино нь Канн, Торонто, Нью-Йорк, Тельюрайдын кино наадмуудын тэргүүн шагналууд, 2011 оны баримтат киноны ОСКАРЫГ хүртсэн юм. Өнөөгийн хямралын цаад шалтгаануудын тухай онц сонирхолтой сургамжтай баримтат кино юм....