СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

Мэдээллийг Үзсэн Тоо : 717138

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?

ТӨСТЭЙ НИЙТЛЭЛҮҮД

Үүнтэй төстэй нийтлэл байхгүй.


И-мэйл

 

Үүний тулд өнөөгийн дэлхий дахины санхүү-эдийн засаг, улстөр - нийгмийн хямрал, мухардлын цаад шалтгаануудыг судлан ойлгох, монгол түмэн найдвар тавьж горьдсоор байгаа Эх орныхоо байгалийн баялагийг харийнханд элдэв башир аргуудаар үнэгүй шахам цөлмүүлэх, мөн мөнхийн хөршүүд үрүүгээ чиглэсэн, харийн бүлэглэлийн гар дахь геоулстөрийн нэг зэвсэг нь болох бодит аюул тулгараад байгааг сэхээрч ухаарахад энэ баримт кино эрхбиш тустай гэж бодож орчууллаа.

 

Энэ киног бүтээгчид ЖИНХЭНЭ сэтгүүлч хүн бол хэзээд ард түмнийхээ талд үнэнч байж шударга бусаар хохирч байгаа нийт олонхийн ашиг сонирхолыг хамгаалагч байх, үйл явдлуудын цаад нарийн учир учгийг задлан шинжлэх МЭДЛЭГ БОЛОВСРОЛ чадвартай байх, үйл явцын байнгын мэдрэмжтэй бас мэдээллийн өндөр сонор сэрэмжтэй байж өнөөгийн энэ уул овоо шиг "хулхи" үнэн дотроос чин үнэн зөв бодит мэдээллийг шүүрдэж чаддаг байх, энэ бүхнээ хүмүүст хүргэж чаддаг байх ёстойг харуулж иргэний болон мэргэжлийн зориг тэвчээрийн үлгэр жишээг баталж байна.

 

ЭНЭ БҮХНИЙГ МЭДЭЖ ОЙЛГОЖ АВЧ СЭХЭЭРЧ УХААРАХ НЬ ӨНӨӨГИЙН ЭНЭ "ДАЯАРЧЛАН БООЛЧЛОГЧДЫН" ЭСРЭГ ХҮН ТӨРӨЛХТНИЙ ХИЙЖ БАЙГАА ТЭМЦЭЛД НЭГДЭЖ ТҮҮНИЙГ СӨРӨН ЗОГСОХ ЧАДАВХИТАЙ БОЛЖ БАЙНА ГЭСЭН ҮГ ЮМ.

 

Киноны тухай товчхон: 

Хэрэв өнөөгийн дэлхий дахины аж байдал амьдрал, соёл иргэншлүүдийг цагийн механизмтай зүйрлэвэл ихэнх хүмүүс энэхүү цагийн механизмын зөвхөн "том жижиг араанууд" нь хэрхэн яаж "эргэж" харилцан үйлчилж байгааг сонин хэвлэл, ТВ-ийн өгч байгаа мэдээллээс харж сонсож "ойлгож" суудаг. Гэвч хүмүүсийн үнэмлэхүй дийлэнх нь эдгээр араанууд нь яагаад өөрөөр бус чухамдаа яг ингэж хөдлөөд байгаагийн цаад шалтгаануудын тухай ямар ч ойлголт төсөөлөлгүй, ихэнх тоихолдолд үүний шалтгааны тухай эргэцүүлэн ч боддоггүй. Бидний өнөөгийн аж амьдрал, манай улс орны нийгэм-улстөр-эдийн засгийн механизмыг цаанаас нь далдаас залж удирдаад байгаа тэр хүчин -  баадууны тухай эргэцүүлэн бодохоо больжээ!...

 

Энэ баримтат кинонд дэлхийн улс орнуудын засгийн газруудын дээр нь эрх мэдлийн хувьд гарсан Билдербергийн клуб”-ын тухай бодит баримтуудыг илчлэн дэлгэж байна. Энэ клуб – нууц бүлэглэлд дэлхийн банк-санхүүгийн хамгийн том эздүүд, нөлөө бүхий улстөрчид мөн олон танигдсан ихэс дээдсүүд ордог байна. Энэ нь өөрөөр хэлбэл манай дэлхийн өнөөгийн энэ улстөр-эдийн засаг, соёл иргэншлийг хатуу атган залж байгаа тэр төмөр баадуу нь юм. Хамгийн сонирхолтой нь, Билдербергийн клуб энэ механизмын баадуу - пружины үүргийг төдийгүй бас цагчны үүргийг хамтад нь гүйцэтгэж байхаар шийдсэн байна! Одоо “гол цагчин” болж авсан энэ бүлэглэл манай дэлхийy улс орнууд, өнөөгийн соёл иргэншлүүдийн дотоод “механизм”-д нь хөндлөнгөөс хууль бусаар бүдүүлгээр халдаж дотроос нь  ихэнх "жижиг араануудыг" гарган хаяж харин үлдэгдлүүд дээр нь нэг тийм шинэ "юм" - Дэлхийн Шинэ Дэглэм гээчээ байгуулахаар улайрч байгаа ажээ. 

 

Та бүхэн энэ баримтат киног үзээд том улстөрчид, эрх баригчид, зарим “их мэдэгч” нар жирийн хүмүүсээс далд өөрсдийн хийж байгаа эдгээр бүх бузар жигшүүрт гэмт хэргүүдээ халхлахыг оролдохдоо зөвхөн “- Та нарын наад ярьж байгаа чинь хуйвалдааны онол !” гэж хашгичихаас өөрөөр бол юу ч хийж чадахгүй байгааг үгүй гэдгийг баталж нотолж чадахгүй байгааг бас ойлгох болно. Тэд Чин Үнэн-ийг хичнээн нууж хаахыг оролдож үүнийг илчилж байгаа хүмүүст элдэв нэр хаяг шошго нааж гүтгэн гүжирдэж байгаа ч үнэн бодит байдлын тухай мэдээллүүд түмэн саад бэрхшээлийг даван туулж жирийн хүмүүсийн сонорт хүрсээр байгаа юм.

 

Харин тэд хоосон цоллож худал хашгичиж байхын оронд энд өгүүлж байгаа бүхнийг бодиттой баримт нотолгоогоор няцаахыг одоо болтол яарахгүй байгаа юм.

Учир нь тэд үүнийг хийхэд улам хэцүү болсоор байгаа !...

 

ҮНЭН ҮГ ХЭЛСЭН ХҮНД НОЁН ӨШӨӨТЭЙ

ҮХЭР УНАСАН ХҮНД НОХОЙ ӨШӨӨТЭЙ...

 

Монгол хэл дээр

 


 

 Англи хэл дээр

 

 

Орос хэл дээр

 

Орчуулгын хэсгээс:

 

ТӨГСГӨЛИЙН НҮҮДЭЛ:   БИЛДЕРБЕРГИЙН КЛУБ

 

 

Маш олон хүмүүс Дэлхийн Шинэ Дэглэмийг бүр үзэн ядаж түүнийг эсэргүүцсээр амиа алдах болно.

                                                         Герберт Уэллс, “Дэлхийн Шинэ Дэглэм” /1939/     

Конгрессоос томилсон тус комиссийн өмнө үг хэлэх энэ завшааныг ашиглан манай улсад фашист дарангуйлал тогтоох оролдлогод хүргэж болох нэгэн үйл ажиллагааны тухай би мэдэж байснаа хүлээж байна.

 

                                                                 АНУ-ын дэслэгч генерал Смэдли Батлер         

Гай зовлонгийн бүх шалтгаан болсон энэ нууц бүлэглэл цаашдаа ч оршин тогтносоор байх болно.

                                                                АНУ-ын Ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэр

Нууц гэдэг үг чинь өөрөө манай чөлөөт нээлттэй нийгэмд тохирохгүй юм. Бид өөрсдийн дотоод мөн чанар мөн түүхэн үүднээс авч үзсэн ч нууц байгууллага, нууц ам тангараг, нууц шүүхийг буруушаан эсэргүүцэж байна.        

                                      

                                               АНУ-ын Ерөнхийлөгч Джон Фитджеральд Кеннеди

Ерөнхийлөгч Буш одоогийн АНУ-ыг үгүй хийх албан ёсны гэрээнд гарын үсэг зурсан юм. Тэрээр үүнийгээ хийхдээ Америкийн Конгресс ба АНУ-ын ард түмний дэмжлэг, зөвшөөрөлгүйгээр хийснийг бид мэдэж байна.

 

Манай дэлхий дээрхи энэ нууц байгууллага бол засгийн эрх баригчдийн дээр байдаг ноёрхогч бүлэглэл юм. Одоо энэ бол нууц биш юм.                          

                                                                              АНУ-ын Сенатын хэлэлцүүлэгээс

Түүнийг Билдербергийн клуб гэдэг нэрээр нь хүмүүс мэдэх ба түүний гол зорилго бол дэлхийд өөрсдийн бүрэн ноёрхолоо тогтоох явдал юм.

 

Намайг Джим Такер гэдэг. Билдербергийг би 30 жил судлаж байгаа ба үүнийгээ хэзээ ч орхихгүй гэж боддог. Билдербергийн төлөвлөж байгаа зүйл бол үнэн хэрэг дээрээ Дэлхийн Засгийн Газрыг байгуулах явдал юм.

 

                                                                      Эрэн сурвалжлагч сэтгүүлч Джим Такер

Надад үнэхээр эвгүй байна. Хэн эдгээр “залуусыг” манай гаригийг удирдуулахаар сонгосон юм бэ?                                                                   

                                                                                                               Пэт Мартин

Тэд бол дээдсүүдийн дээдэс юм. Тэд өөрсдийн хувийн бэртэгчин ашиг сонирхолын үүднээс дэлхийг бүхэлд нь удирдан захирч байх ёстой гэж шийдсэн юм.

 

...Өнөөдөр бид шинэчлэгдсэн энэ Дэлхийг харж байна. Энэ шинэ Дэлхий дээр Дэлхийн Шинэ Дэглэмийг тогтоох бодиттой хэтийн боломж харагдаж байна.

                                                                     АНУ-ын Ерөнхийлөгч, эцэг Джорж Буш

 

Билдербергийн клуб Дэлхийн Засгийн Газар байгуулах ажилдаа амжилт олсон. Боловсролтой, зохих мэдээлэлтэй хүмүүс л тэдний энэ төлөвлөгөөг зогсоож чадна.                      

                                                                                                            Джим Таркер

 

Дэвид Рокфеллер өөрийн дурдатгал номондоо АНУ-ыг үгүй хийхийг хүсч байгаагаа хүлээн зөвшөөрсөн юм. Энэ бол урван тэрслэлт юм.

                                                                                                            Алекс Джонс

 

Гадаад Харилцааны Зөвлөлдөө эргээд ирэх сайхан байна. Пит ярихдаа намайг гишүүн нь дараа нь бүүр хэсэг хугацаанд удирдагч нь байсан тухай ярьсан байсан. Харин би энэ тухайгаа Вайомингийн сонгуулийн үедээ ч ярьж яваагүй.                                                                                             

                                                                                                               Дик Чейни

 

Бид ийм эгдүүцмээр хуйвалдааны онолуудыг тэвчиж байх ёс байхгүй...

 

                                                                                            Ерөнхийлөгч Джорж Буш

 

Хамгаалалтын албаны ажилтан:

-   Гуйж байна. Та нар эндээс явна уу?

Джим Такер:

-    Би буун дуу гарахыг сонссон шүү.

-    Тэд энэ байна. Билдербергчүүдийг яг харж байгаа биз дээ.

Техасыг дайран гарч байгаа энэ гол зам бол тэдний энэ төлөвлөгөөний нэг амин чухал хэсэг нь юм. Хэрэв үүнийг бид зогсоож чадвал Дэлхийн Шинэ Дэглэмийг бид энд Техаст зогсоож чадна.                                                                                     

                                                                                               Хурандаа Артур Петерсон

Энд энэ бүх юм анх үүссэн юм. Иймд энэ улс орноо аврахын тулд бид энэ аймшигт мангасыг энд нь дарах болно.

                                                                                Техасын оршин суугчдын цуглаан

АНУ-ын Ерөнхийлөгч бага-Буш өөрийн эцгийнхээ ярьж байсныг хэрэгжүүлэх өөрөөр хэлбэл түүний ярьж зүтгүүлж байсан Дэлхийн Шинэ Дэглэмийг байгуулж эхлэх боломж олдоод байна.                                                                   

Харри Харт

Та нарын Дэлхийн Шинэ Дэглэм чинь бүтэлгүйтэн сүйрэх болно. Хүн төрөлхтөнтэд хэдийг устгаж үгүй хийх болно. 1984 оны хариулт нь 1776 он байх болно.

                                                                                                            Алекс Джонс

 

 

АЛЕКС ДЖОНС ҮЗҮҮЛЖ БАЙНА

                 ENDGAME:   BLUEPRINT FOR GLOBAL ENSLAVEMENT

ТӨГСГӨЛИЙН НҮҮДЭЛ: ДАЯН ДЭЛХИЙГ БООЛЧЛОХ ТӨЛӨВЛӨГӨӨ

 

Ойрын ирээдүйд дэлхий дээр нэг хүчирхэг захиран удирдах байгууллага - Дэлхийн Засгийн Газар ноёрхлоо тогтоосон байх болно. Хэзээ нэгэн цагт эрх чөлөөтэй байсан ард түмнүүд цөөн хэдхэн дээдсүүдийн эрх ашигт захирагдсан үнэндээ бол боолууд болон хувирсан байх болно.

 

Харанхуй бүдүүлэгийн сүүдэр хүн төрөлхтөн дээр аль хэдий нь тусжээ.

 

Тусгаар тогтсон улс орнууд гэдэг ойлголт түүх болж үлдэх ба эрх чөлөөний бүх хэлбэрүүдийг үндсээр нь устгах болно. Гэр бүлүүд тэрбайтугай хувь хүн хүртэл алга болоход ойрхон болоод байна. Дэлхийн хүн амын 80 хувийг тэд устгахаар төлөвлөөд байна. Хэзээ нэг цагт эрх чөлөөтэй байсан хүн төрөлхтний үлдэгдэл яг шоронд байгаа шиг бүх талын маш өндөр хяналтан доорхи том хотуудад амьдрах болно. Хүмүүсийн шилжилт хөдөлгөөн маш хязгаарлагдсан байх болно. Гол автозамууд том хотуудыг холбох ба тэдгээр нь хаалттай бүсүүд үрүү жирийн хүмүүсийг оруулахыг хориглож хяналт тавьж байх болно.

Тэдгээр хүмүүсийн хувьд хувийн амьдрал гэсэн ойлголт огт байхгүй болно. Зохиомол оюунтай супер компьютерууд хүмүүсийн үйл хөдлөл нэг бүрийг бичиж авч тэдгээрийг тодорхой ангилалаар хянаж байх болно. Манай гариг тэр аяараа хязгааргүй эрх мэдэлтэй, өрөвдөн хайрлах сэтгэлгүй тэдгээр хүнбишүүдийн эрхшээл доорхи нэгэн том шорон болж хувирсан байх болно.

Энэ бол дэлхийн дээдсүүдийн тэр хүсэл мөрөөдөл юм. Тэдний зорилго бол дарангуйлагчийн харгис шинжлэх ухааныг жирийн хүмүүсийн эсрэг ашиглаж хүн төрөлхтний дийлэнхийг хүйс тэмтрэх төлөвлөгөө, эдгээр дээдсүүдийн мөнхийн ноёрхлыг баталгаажуулж байх зорилготой дэлхий нийтийг нөмөрсөн хяналтын далд сүлжээг байгуулах явдал юм.

Хэрэв хүмүүс одоо л сэрж ухааран Дэлхийн Шинэ Дэглэм гэгч эдгээр эздийн харгис төлөвлөгөөг эсэргүүцэн тэмцэхэд хамтдаа бүх хүчээ нийлүүлэн дайчлахгүй юм бол хүн төрөлхтөнийг яг ийм л ирээдүй хүлээж байна.

АНУ-ын Джоржи штат уруу орох замд энэ нууц бүлэглэлээс босгосон асар том хөшөө Джоржи Гайдстоунс байдаг ба энэ бол дэлхий нийтийг нөмрөх ёстой тэр “шашны” ихэс дээдсүүдийнх нь төлөвлөгөө - гэрээслэж үлдээсэн сургаал юм. Энэ бол тэдний хувьд дэлхий нийтийн хууль дүрэм, мөн чанар энэ бүгдийг барьж байхын тулд хэрэгтэй арми юм.

Энэ хөшөөний чулуун дээр дэлхийн хүн ам хэзээ ч 500 зуун саяас хэтрэх ёсгүй гэж сийлж үлдээжээ.

Энэ кинонд Та манай дэлхийг яг үнэн хэрэгтээ хөшигний араас хэн яаж удирддаг болохыг, дугуй ширээний ар дахь нууц бүлэглэлүүд хэрхэн нийлж дэлхий нийтийг хамарсан тагнан турших өргөн сүлжээг бий болгож байгааг, эдгээр бүлэглэлүүдийн одоогийн ихэнхи гишүүдийн өвгөд дээдэс нь хэдэн зуун жил энэ дэлхий дээр болж байсан томоохон үйл явдлуудыг далдаас удирдан залж ирсэн ба харин одоо тэдний төлөвлөгөө төгсгөлийн шатандаа орж тэд нар хүн төрөлхтний түүхэн дэх бүх дарангуйлагчдын хувьд жинхэнэ үнэмлэхүй зорилго нь болж байсан дэлхийг нэг гарт захиран удирдах Дэлхийн Засгийн Газрыг байгуулахаар улайран хөөцөлдөж байгааг үзэх болно.

 

Доктор Майкл Коффман бол экологч, экосистемийн асуудлаар мэргэшсэн, биологийн олон төрөл зүйлийн профессор юм.

Тэрээр Биологийн олон төрөл зүйлийн хэлэлцээрийг АНУ-ын Сенатаар соёрхон батлахад хориг тавиулахад гол үүргийг гүйцэтгэсэн юм.

Майкл Коффман:

  • Дэлхийн Шинэ Дэглэм гэгчийн үзэл баримтлал зуун зуун жилийн турш санхүүчид, эрх баригчдын дунд тодорхой бүлэглэлийн хүрээнд дуншиж ирсэн ба 20-р зууны сүүлийн хагаст энэ тал дээр үнэхээр том тоглоом явагдсан юм.
  • Ерөнхийлөгч эцэг Джорж Буш олон нийтийн өмнө үг хэлж байхдаа олон улсын хэмжээнд томъёолсон тэдний хуулийг дэлхийн хүн нэг бүр дагаж мөрдөж байх, бүх дэлхий нийтийг хамарсан нэг төв удирдлагатай болохыг дэмжиж байгаагаа илэрхийлж энэ нэр томьёог олон удаа ашиглаж байсан юм.
  • Дэлхийн Шинэ Дэглэм гэдэг бол агуу том үзэл санаа юм.

                                                              эцэг Джорж Буш НҮБ-ийн индэр дээрээс

 

Ерөнхийлөгч Буш хэлэхдээ НҮБ мөн түүний Засгийн газрын зарим гишүүдийн голчлон ажилласан сэдэв бол Дэлхийн Шинэ Дэглэм гэж хэлсэн ба тэд нар яг одоо Хойд Америкийн Холбооны үзэл баримтлал дээр шаргуу ажиллаж байгаа юм. Ийм учраас Вашингтонд суугаа олон хүмүүс манай улсын хил хязгаарын асуудалд тийм их ач холбогдол өгөхгүй байгаа юм. Тэд үндэстний тусгаар тогтнол бол тийм чухал биш гэж ерөнхийд нь үзэж байна. Чухам яг ийм учраас манай үндэстний аюулгүй байдлын үүднээс манай улс /АНУ/ НҮБ-ийн нэг хэсэг байх шаардлагагүй гэсэн энэ саналыг би Конгресст оруулсан юм.

                                                                                Конгрессийн гишүүн Рон Паул

 

  • Бүх зүйл дахиад л давтагдаж байна. Рим, Зөвлөлт Холбоот Улс, Гитлерийн нацизм зэрэг түүхийг эргэн санацгаая. Тэд эхэндээ жирийн хүний хувьд үл биелэх үзэл санааг ярьж байдаг боловч яг хэрэг дээрээ хожим юу болсныг түүх гэрчилнэ шүү дээ.                                                            

                                                                                 Доктор Майкл Коффман

 

Дэлхийг даяарчлаж нэг гарт захируулах гэсэн эрт дээр үеэс нааш дамжиж ирсэн энэ үзэл санаа бол манай дэлхийн соёл иргэншилтэй бараг нас чацуу юм.

Вавилон, Египет, Грек – эдгээр улсууд бүгд дэлхий ертөнцийг нэг гарт захирч удирдахыг оролдож асар том гүрэн улсуудыг байгуулж байсан юм. Римийн эзэнт гүрэн өөрийнхөө ид цэцэглэлтийн оргил үед тухайн үеийнхээ бусад бүх улс орнуудад ноёрхож байсан ба хүмүүсийн олон янзын төрөл зүйлийг удирдахын тулд нарийн төвөгтэй удирдлагын системийг хүртэл боловсруулсан байжээ.

15-19 зууны хооронд шинээр гарч ирсэн бүх том гүрнүүд бүх дэлхийг захирч удирдахын төлөө олон дайн дэгдээж байжээ. Эдгээр гүрнүүдийн ихэс дээдсүүд бол эрх баригч хаад ноёд, худалдаачид, хувийн банкны цөөхөн эзэд л байлаа.

Ихэнхи томоохон хувийн банкууд дайнд орсон талуудыг зээлээр адилхан санхүүжүүлж асар их ашиг олдог байжээ. Тэдний зальтай овжин ухаан, тухайн үедээ өргөн тархсан байсан банкны сүлжээ санхүүчдэд илт давуу байдлыг олгож Европын улс орнуудын засгийн газруудыг гартаа аажмаар боловч баттай оруулж байсан юм.

1815 оны 6-р сарын 18-нд Ротшильдуудын гэр бүлийн Их Британи дахь салбар банкны нэг тагнуулч Ватерлоогийн тулаан болсон газраас холгүй газраас хэрхэн эзэн хаан Напеолон Бонапарт Английн хамтарсан довтолгооны дунд хавчигдсан өөрийн армийг аврахаар чармайн тэмцэж байсныг ажиглан харж байсан юм. Тэгээд Напоелон нэгэнт ялагдсан тухай мэдээг энэ тагнуул Лорд Уэллингтон херцогийн итгэмжит хүн Натан Ротшильдэд уг мэдээ албан ёсоор Лондонд ирэхээс 20 цагийн өмнө дамжуулсан байна.

Энэ мэдээг өөрийн итгэлт туршуулаас авсан, Ротшильдуудын гэр бүлийн Британи дахь салбар банкны эзэн Натан Ротшильд Лондонгийн хөрөнгийн биржид Напелеон ялсан гэсэн худал цуурхалыг тараажээ. Английн засгийн газрын үнэт цаасны үнэ 98 хувиар унасан ба харин Натан Ротшильд өөрийн хүмүүсээр дамжуулж Британийн эдийн засгийг нэг паунтын үнэтэй хувьцаанд нэг пенс төлж тэр даруй худалдан авсан юм. Үүний дараа Напеолон ялагдсан тухай мэдээ Лондонд сая нэг ирэхэд хувьцааны үнэ эргээд огцом өсч эхэлсэн байна.

Энэ ялалтын дараа Их Британи Европын тэргүүлэх гүрэн болсон ба харин Их Британийг Ротшильдууд удирдаж байжээ. Зөвхөн Европ төдийгүй дэлхий дээр бүх талаараа тэртэй тэргүй ноёрхож байсан энэ том гүрэн улам түрэмгий өргөжиж эхэлсэн ба түүний цэрэг арми, бюрократууд дэлхий ертөнцөөр нэг тархсан юм.

Их Британийн эзэнт гүрний эзэмшил нутгууд дээр нар хэзээ ч жаргадаггүй болсон байлаа.

 

Доктор Майкл Коффман:

  • Яг үнэн хэрэгтээ 1800 оноос хойш банкны энэ картель /үгсэн хуйвалдсан бүлэглэл/ гарсан дайн бүхэнд хоёр талыг хоёуланг нь зээлээр санхүүжүүлж асар их ашиг олж ирсэн юм.
  • Тэд өөрсдийн далд явуулгаар үүсгэсэн дайнд засгийн газруудыг их хэмжээний зээлээр санхүүжүүлж дундаас нь асар их ашиг олж байсан юм.
  • 1900 он гэхэд Герман үйлдвэрлэлийн хувьсгалын тэргүүлэгч орон болж өөрийн хүч чадлыг нэмэгдүүлж байсан.
  • Жишээлбэл, дэлхийн 1-р дайныг дэгдээх ямар ч бодит шалтгаан байгаагүй боловч энэ бол дайнд оролцсон талуудыг санхүүжүүлж асар их ашиг олох гэсэн санхүүгийн энэ картельд хамгийн том боломж нь байсан юм.
  • 1914 оны 6-р сарын 28-нд Австри-Венгерийн хаан ширээний удам залгамжлагч эрцхерцог Франц Фердинанд автосүйхтэй явж байгаад алагдсан юм. Хар гар хэмээх Сербийн нууц байгууллага Английн ба Францын нууц туршуулуудын хатгаасаар үүнийг үйлдсэн гэдэг.

1914 он. Дэлхийн 1-р дайн эхэллээ. Ротшильдуудын хяналтанд байсан Англи, Франц, Австри Герман дахь тэдний банкууд энэ дайныг санхүүжүүлж байсан юм.

Дор хаяж 20 сая хүн энэ дайнд амиа алдсан билээ. Энэ дайн, зэвсэгт мөргөлдөөн үнэхээр аймшигтай байсан тул хүмүүс хэзээ ч дахин зэвсэг гартаа барихгүй хэмээн андгайлж байсан ба тэд Дайны эсрэг дайн хэмээх уриаг хашгирч байжээ.

 

Яагаад тэд энэ дайныг хүссэн юм бэ?

 

Нэг дэх шалтгаан бол мөнгө, эрх мэдэл байсан юм. Хоёрдугаарт тэд Үндэстнүүдийн Лиги –ийг байгуулахыг хүсч байсан ба энэ санааг аль эртнээс бодож төлөвлөж байсан юм.                                      

Доктор Майкл Коффман

 

Дайн дөнгөж дуусангуут тэд дахин дэлхийн дайн гаргахгүй үүднээс гэж Үндэстнүүдийн Лиги байгуулах санааг хүчтэй тавьж эхэлсэн ба Их британийн олон зуун жилийн колоничлолын туршлага нь тэдэнд өөрсдийн их эзэнт гүрнийг улс орнууд дахь тэдний бий болгосон тоглоомын засгийн газрууд, нутгийн өөртөө удирдах байгууллагуудын ар талд чадварлаг нууж байхад сургасан байсан юм.

Үндэстнүүдийн Лиги бол ирээдүйд гарч болзошгүй мөргөлдөөныг энх тайвнаар шийдвэрлэж байх гэсэн санаагаар анх байгууллагдсан юм.

Харин тэдний цаад санаа бол Үндэстнүүдийн Лиги-ийг ирээдүйн Дэлхийн Засгийн Газрын араг яс болгож ашиглахад оршиж байсан байна.

1913 онд АНУ-ын хувийн төв банк - Холбооны Нөөцийн системийг байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн Ерөнхийлөгч Вудро Уильсон Үндэстнүүдийн Лиги-ийг байгуулахыг шийдвэртэй дэмжиж байсан юм.

 

Вудро Уилсон бол маш гэнэн Ерөнхийлөгч байсан ба тэрээр энэ системд татагдан орсон колледжийн профессор багш нэгэн байсан юм.

                                                                                  Доктор Майкл Коффман

 

1919 онд Парижд Үндэстнүүдийн Лиги цугласан боловч олон улс орнууд өөрийн улсын бие даасан байдал, тусгаар тогтнолд учирч болзошгүй аюулыг урьдчилан харж энэ байгууллагад нэгдэн орохоос татгалзсан байна.

АНУ-ын Конгрессоос Үндэстнүүдийн Лиги-д орохоос татгалзсны дараа үүнд хорссон Британийн нууц албаны ажилтнууд Рокфеллеруудын гэр бүлийн тусламжтайгаар Гадаад Харилцааны Зөвлөл гэгч байгууллагыг 1921 онд Нью Йорк хотод байгуулсан юм.

Энэ Зөвлөл нь Англи – Америкийн их гүрэнг байгуулахын тулд тухайн үеийн хамгийн нэр хүндтэй америкчуудыг энэ байгууллагад элсүүлэн авч байжээ.

Гадаад харилцааны зөвлөлийн тунхагласан үйл ажиллагааны зорилго бол дэлхийн бүх улс орнуудын засгийн газруудыг цөөн хэдхэн элит дээдсүүдийн удирдлага дор байх хүчирхэг нэг Дэлхийн Засгийн Газрыг байгуулах замаар татан буулгахад оршидог.

1930 онд гэхэд Дэлхийн Засгийн Газрын байгуулах энэ санааг дэмжигчид Лондон дахь социалистууд ба Итали, Герман дахь фашистууд гэсэн хоорондоо холбоотой хоёр том бүлэглэлд хуваагдсан байсан юм.

 

Үндэстний социализм өөрийн хувьсгалыг хийх замаар Дэлхийн Шинэ Дэглэмийг тогтоох болно.                                                                                

                                                                                                     Адольф Гитлер


АНУ, Итали ба Герман дахь фашист талыг баримтлагчид дайны хүчирхэг машин дэлхий ертөнцийг маш хурдан өөрчлөж Дэлхийн Шинэ Дэглэмийг тогтооно гэж итгэцгээж байсан бол харин энэ тал дээр илүү туршлагатай, зальжин социалистууд дэлхийд аажим зугууханаар ноёрхолоо тогтоож болно гэж мэдэгдэж байжээ.

Конгрессийн Нэр алдарын медалийн эзэн, дэслэгч генерал Смэдли Батлер зарим эрх баригчид, санхүүгийн том гарууд АНУ-ыг буулган авах дайныг эхлүүлэхийг шаардаж байсан тухай олон нийтэд мэдэгдсэн юм. Дайнд баатарлаг тулалдаж явсан энэ эр Конгрессоос томилсон МакКормак-Дикстейны комиссын өмнө АНУ-д хамгийн нөлөө бүхий зарим хүмүүс үндэстнийи социализмыг АНУ-д тогтоохын тулд цэргийн эргэлт хийх зорилгоор түүнийг элсүүлэн авахыг оролдож байсныг гэрчилж байжээ.

 

Америкийн ард түмний хамгийн дээд төлөөлөл - Конгрессын комиссын өмнө би тангараг өргөж байгаад хэлэхэд АНУ-д фашист дэглэм тогтооход хүргэж болох зарим үйл ажиллагааны тухай мэдэж байснаа хүлээж байна. Тэдний төлөвлөгөө ёсоор би одоогийн засгийн газрын бүх үйл ажиллагааг устгах чадвартай 500 мянган зохион байгууллагдсан хүмүүсийг удирдах ёстой байсан юм.

                                                     АНУ-ын армийн дэслэгч генерал Смэдли Батлер

 

Харин фашист талыг баримтлагчид Англид гүн гүнзгий нэвтэрч чадсан байлаа. Хожим Английн хаан Эдвард VIII Гитлерийг илэрхий дэмжиж байсан нь түүнийг хаан ширээнээс буухад хүргэсэн юм. Немцуудын удирдаж хөдөлгөж байсан фашист бүлэглэл хүчирхэг байсан боловч Фабианы социалистуудын нөлөө АНУ, Орос, Английг хяналтан доороо барьж байхад хүрэлцээтэй байсан ажээ.

Дэлхийн 2-р дайнд бэлтгэж байхад мөн дайны үед Европын банкны эзэд Напеолоны хийж байсан дайны үед хийж байснаа давтаж дайтаж байсан талуудыг ялгалгүй зээлээр санхүүжүүлж дайнаас асар их ашиг олж байсан билээ.

3-р Рейх мандаж унасны дараа Европ тэр чигээрээ балгас болсон байлаа. Харин дээдсүүд дэлхийн даяарчилсан /нэг гарт төвлөрүүлж захирсан/ удирдлага л хүн төрөлхтнийг өөрөө өөрийгөө устгахаас сэргийлж чадна гэж батлаж байв. Энэ удаа дээдсүүд өөрсдийн дэлхийг нэг гарт захирч удирдах байгууллага байгуулах ажилдаа амжилт олсон юм.

1945 оны 4-р сард Сан Франциско хотын нэг далайн боомтод дэлхийн 2-р дайнд ялсан холбоотны гүрнүүд Нэгдсэн Үндэстний Байгууллагыг байгуулсан байна.

Харин шинээр байгууллагдсан НҮБ-ийн төв байр Нью Йоркт Джон Рокфеллерийн бэлэглэсэн хэсэг газар дээр баригдсан юм.

Удалгүй элит дээдсүүд АНУ-д НҮБ-ийн төв байрыг нээсний дараа шинээр зохион байгууллагдсан дэлхий дахины энэ зөвлөл дээдсүүдийн төлөвлөгөөний дараагийн үе шат болох тивийг нэгтгэсэн том гүрнүүдийг алхам алхмаар байгуулах ажилдаа шуурхайлан орсон байна. Тэдний гурван талт төлөвлөгөө ёсоор нэгдүгээрт Европын Холбоог байгуулах явдал байлаа. Европыг нэгтгэх оролдлогыг нэг бус удаа хийж байсан ба тэдгээр нь хүчтэй эсэргүүцлүүдтэй тулгарч байжээ.

Дэлхий дахиныг хүчээр жанжлах зорилгодоо Напеолон, Гитлер нар амжилт ололгүй сүйрч унасан байхад харин даяарчлагчид энэ зорилгодоо зугуухан, чимээгүйхэн хүрсэн юм.

1945 оны 5-р сарын 5-нд британичууд Европын Зөвлөлийг байгуулж толгойлсон байна. Лондонд гарын үсэг зурсан хэлэлцээр ёсоор Европын улсуудаас хойд Америк дахь НАФТА, ГАТТ-ын нэгэн адил зөвхөн худалдааны холбоонд нэгдэхийг шаардаж байсан боловч цаад зорилго нь Европын хэт гүрэнг байгуулахад оршиж байлаа.  

 

 

Та нар хүссэн ч, эс хүссэн ч дайн эсвэл тайван замаар Дэлхийн Засгийн Газар байгууллагдах л болно.

                        

                                        Джеймс Уорберг, 1950 оны 12-р сарын 17-нд АНУ-ын

                                         Сенатын Гадаад харилцааны хорооны хуралдаан

 

1954 онд энэ дэлхийн бүх ихэс дээдсүүд Голландад Уостербек хотын Билдерберг зочид буудалд нууцаар цугласан байна. Билдербергийн бүлэглэлийн гол зорилго бол Европын Холбоог байгуулахад байсан гэдгийг хожим хүлээн зөвшөөрсөн юм.

Худалдааны холбоо гэдгээр халхавчлан Европын Холбоог байгуулсны дараа Хойд Америкийн болон Азийн холбоог байгуулах тэд ажилдаа орсон юм. Харилцан холбоотой энэ гурван хэт гүрэн ирээдүйн Дэлхийн Засгийн Газрын гол цөм болох учиртай ажээ. Харин НҮБ бол дэлхийн бүх улс орнуудыг удирдан зохицуулж байх гол хэрэгсэл болох ба гурав дахь ертөнцийн орнуудын хувьд бол албадлагын байгууллага байсаар байх болно.

Билдербергийн клуб бол тус тусдаа өөрсдийн улс орондоо бүх эрхийг ил далд барьж байгаа удирдах бүлэглэлүүдийн толгойлогчдоос бүрддэг дугуй ширээний байгууллага юм.

Дэлхийн бүх эрх мэдлийг гартаа атгаж байдаг элитийн дотоод зохион байгуулалтыг дээдсүүдийн дээдсийг оройдоо залсан асар том пирамид гэж ойлгож болно.

Энэ бүлэглэл маш нууц байдалд үйл ажиллагаагаа явуулж ирсэн тул 1980-аад оны дунд үе хүртэл тэдний гарт байдаг дэлхийн олон нийтийн хэвлэл мэдээллийн ихэнхи хэрэгсэлүүд ийм бүлэглэл огт байхгүй гэж няцааж байсан юм. 90-иэд он дуустал хэвлэл дээр маш ховорхон, товчхон тэдэнтэй холбоотой мэдээлэл гардаг байсан.

Тэдний бүрэн хяналтанд хараахан ороогүй бусад олон нийтийн мэдээллийн хэрэгсэлүүд шинээр бий болохын хирээр олон нийтэд очиж байгаа мэдээллүүд хатуу базаж байсан тэдний гараас аажмаар мултарч эхэлсэн юм.........................................

 

 

 

 

  ....

 


( 16 Үнэлгээнүүд )
 
Төгсгөлийн нүүдэл: Даян дэлхийг эрхшээлдээ оруулж боолчлох төлөвлөгөө - 4.8 out of 5, based on 16 votes

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!

Та дурын эсвэл өөрийн нэрээрээ энд сэтгэгдлээ үлдээж болно. Таны санаа бодол, төрсөн сэтгэгдэл бусад хүмүүст сонирхолтой, чухал байна гэдэгт итгэж байна. Та бусдыг хүндэтгэж харьцах, энэ нийтлэлтэй холбоотой зүйл бичих хэрэгтэй гэдгийг анхаарна уу.
Жич: Хэрэв Таны PC монгол үсгийн тохиргоо хийгээгүй бол кирил монгол үсгээр комментууд бичихийн тулд Setting -> Control Panel -> Regional and Language Optoin -> Languages -> Details... -> Add...-> Mongolian -> Apply -> OK гээд л дараа нь MN-хэлийг сонгоод монгол үсгээрээ бичих боломжтой. Ингэвэл улам олон хүмүүс үлдээсэн комментыг унших болно гэдгийг анхаарна уу.
АНХААР!Монгол (кирилл) үсгээр монгол хэл бичгийн дүрмээр зөв бичээгүй бүх комментуудыг 2012.05.25-наас нийтлэхгүй байхаар шийдсэн болно! Танд албан ёсны монгол кирилл үсгээрээ бичих чадвар байгаа гэдэгт бүрэн итгэж байна. Та энэ тухай "Интернэт соёлын хэм хэмжээ" нийтлэлээс үзнэ үү.

Илгээх код
Илгээх кодыг шинэчлэх (кодыг буруу оруулсан бол өмнөх тэмдэг дээр дарж гарч ирсэн шинэ кодыг доор хуулж бичээд илгээх товчин дээр дарна уу)