СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

Мэдээллийг Үзсэн Тоо : 717129

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?

ТӨСТЭЙ НИЙТЛЭЛҮҮД

Үүнтэй төстэй нийтлэл байхгүй.


И-мэйл

 

Хүрээлэн байгаа байгаль орчныг хамгаалах бүх дэлхийн өдөр буюу 2009 оны 6-р сарын 5-нд Лондон, Нью-Йорк, Париж, Токио, Москва болон бусад томоохон хотуудад дэлхийн кино үйлдвэрлэлийн тайзан дээр гаргаж тавьсан өөрийн цаад утга санаа, бүтээлийн ур чадварын хувьд нэг том бүтээл –  ОРОН ГЭР МИНУ баримтат киног анх үзүүлсэн юм.

 ОРОН ГЭР МИНУ баримтат кино бол орчин үеийн урлагийн хоёр том төлөөлөгч - онгон зэрлэг байгалийн гэрэл зургуудаараа алдаршсан гэрэл зурагчин Ян Артюс-Бертран ба мөн алдарт кино найруулагч Льюк Бессон нарын хамтарсан бүтээл юм. ОРОН ГЭР МИНУ – бол жил хагас гаруйн хугацаанд дэлхийн 60 гаруй улс оронд хийсэн зураг авалтын үр дүн ба энэ бол устахад ойрхон болоод байгаа манай гаригийн хамгийн гоё сайхан нутаг газруудын тухай баримтат кино юм. ОРОН ГЭР МИНУ бол хүний хараа сэтгэлийг баясгах ховор нандин кино бүтээл, мөн эерэг цочрол, кино – нээлт юм.

Ян Артюс Бертран нэгэн ярилцлагандаа манай гаригийн сансараас авсан гэрэл зураг сэтгэлийг нь хамгийн их хөдөлгөсөн гэж ярьж байна: “Сансараас манай гариг - Дэлхий рүү харж байхдаа та бүхэн энэ гариг - Дэлхийн юм бүхэн хоорондоо харилцан холбоотой, бид хүмүүс хаана ямар тив дээр, ямар хотод амьдарч байгаагаас үл шалтгаалан бид бүгдээрээ ахан дүүс гэдгээ ухамсарлан ойлгох болноо. Дэлхий бол хүмүүс бидний нэг нийтлэг ОРОН ГЭР, иймээс энэ ОРОН ГЭР - ээ бид цөмөөрөө хайрлан хамгаалж санаа тавьж байх ёстой”. 

ОРОН ГЭР МИНУ баримтат киног бүтээхээс өмнө энэ чиглэлд 15 жилийн турш асар их ажлыг тэд хийж гүйцэтгэсэн байна. Дэлхийн 100 гаруй улс орнуудад очиж 500 000 гаруй гэрэл зураг авсан, 3 сая ном борлуулсан, 100 гаруй гадаахи гэрэл зургийн үзэсгэлэнгүүд зохион байгуулж 100 сая хүмүүст үзүүлсэн, 4 баримтат кино бүтээж нийт 5 сая гаруй үзэгчидтэй болсон байна.

ОРОН ГЭР МИНУ кино бидэнд манай гаригийн гайхамшигтай гоё сайхныг харуулж мөн хүний үйл ажиллагаанаас үүдсэн эвдрэл сүйрлийн үр дагавруудыг бас харуулж байна. Орчин үеийн эрчимжсэн аж үйлдвэрлэлүүд, дайн дажингууд, экологийн сүйрлүүд нь манай Дэлхийд эдгэрэшгүй шарх сорви үлдээж байгааг үзүүлж манай гариг дээрхи өнөөгийн бодит нөхцөл байдлыг үзэгчдийн өмнө дэлгэн харуулдаг.

Энэ баримтат киноны хүмүүст хандсан хамгийн гол илгээлт бол хүмүүс бидний нийтлэг гэр - манай гаригийн гоё сайхныг харуулах мөн түүнийгээ хайрлан хамгаалж байхын зайлшгүй чухлыг ухамсарлан ойлгох, түүний төлөө тэмцэх явдал юм. Энэ кино нь манай дэлхийн хүн нэг бүрт дэлхий дээрхи бүх зүйлс харилцан хамааралтай, хүн нэг бүрийн үүрэг бол байгалиа хамгаалж байх мөн Дэлхий нэртэй энэ гариг дээр Амьдралыг цаашид хадгалж байхын төлөө өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийж байхыг бусдад уриалж үлгэр дуурайлал болж байх манай энэ ОРОН ГЭР МИНУ-т амьдарч байгаа хүн нэг бүрт цоо шинэ ойлголт, ухамсарлалт, хараа – үйл хөдлөлийг бүрдүүлэх зорилготой юм.

 

 

Жич: Тоглуулах - Пауз дараад ачаалагдахыг жаахан хүлээгээд үзээрэй.


Энэ кинондоо Ян Артюс Бертран ба Льюк Бессон нар эрчим хүчнийн өөр цэвэр, сэргээгдэх эх үүсвэрүүдийг ашиглах, манай гаригийн байгаль экологид учруулсан эвдрэл сүйтгэлийг нөхөхөд хүн төрөлхтөнг уриалж үүнийгээ хамгийн хүчирхэг хэрэгслүүдийн нэг – баримтат киногоор харуулж байгаа юм.

ОРОН ГЭР МИНУ – баримтат кино та биднийг түр зогтусан хүмүүс биднийг хүрээлэн байгаа энэ байгаль орчин – манай гаригийг илүү сайн ажиглан харж түүнийг ойлгож хүмүүс бид ийм гоё сайхантай, ийм баян тансагтай хэрхэн харьцаж байгаагаа ухамсарлан ойлгохыг уриалж урьж байгаа юм.

ОРОН ГЭР МИНУ – баримтат кино нь манай гариг дэлхийн талаархи хүмүүс бидний ойлголт, ухамсараа эргэн харахад туслах болно.

           ОРОН ГЭР МИНУ - баримтат киног манай гаригийн ирээдүйг хамгаалахын тулд хүн төрөлхтнийг хамтдаа нэгдэхийг уриалах зорилгоор бүтээсэн байна. Ийм учраас энэ киног үнэгүй тарааж байгаа ажээ. 

ОРОН ГЭР МИНУбаримтат киног дэлхийн бүх хүмүүст зориулж бүтээсэн юм. Энэ кино мөн Монгол ардын уртын дууны шуранхайгаар эхэлдэг нь монголчууд бидний бас нэгэн бахархал юм. Та үзээд түүний тухай ойрын хүмүүстээ, найз нөхөддөө ярьж өгөөрэй...Smile

 

 

 Таны бодол ...?

 


( 7 Үнэлгээнүүд )
 
Орон гэр мину - 4.7 out of 5, based on 7 votes

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!

Та дурын эсвэл өөрийн нэрээрээ энд сэтгэгдлээ үлдээж болно. Таны санаа бодол, төрсөн сэтгэгдэл бусад хүмүүст сонирхолтой, чухал байна гэдэгт итгэж байна. Та бусдыг хүндэтгэж харьцах, энэ нийтлэлтэй холбоотой зүйл бичих хэрэгтэй гэдгийг анхаарна уу.
Жич: Хэрэв Таны PC монгол үсгийн тохиргоо хийгээгүй бол кирил монгол үсгээр комментууд бичихийн тулд Setting -> Control Panel -> Regional and Language Optoin -> Languages -> Details... -> Add...-> Mongolian -> Apply -> OK гээд л дараа нь MN-хэлийг сонгоод монгол үсгээрээ бичих боломжтой. Ингэвэл улам олон хүмүүс үлдээсэн комментыг унших болно гэдгийг анхаарна уу.
АНХААР!Монгол (кирилл) үсгээр монгол хэл бичгийн дүрмээр зөв бичээгүй бүх комментуудыг 2012.05.25-наас нийтлэхгүй байхаар шийдсэн болно! Танд албан ёсны монгол кирилл үсгээрээ бичих чадвар байгаа гэдэгт бүрэн итгэж байна. Та энэ тухай "Интернэт соёлын хэм хэмжээ" нийтлэлээс үзнэ үү.

Илгээх код
Илгээх кодыг шинэчлэх (кодыг буруу оруулсан бол өмнөх тэмдэг дээр дарж гарч ирсэн шинэ кодыг доор хуулж бичээд илгээх товчин дээр дарна уу)