СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

Мэдээллийг Үзсэн Тоо : 716010

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?
И-мэйл
Бичсэн Х.Д.Болор   
Мэдээллийн индекс
Хархууд буюу амьдрахын төлөө "яаадгийм" гэж үү?!
2-р хэсэг
3-р хэсэг
4-р хэсэг
5-р хэсэг
6-р хэсэг
Бүх Хуудсууд

           Манайд засаглал эрх мэдлийг янз бүрийн арга бачаар үнэндээ бол нийгмийг хуурч төөрөлдүүлж байж булаан завшиж ирсэн этгээдүүдийн "тархийг" нь гадна талаас барьж ирсэн /харамсалтай нь ЯГ ИЙМ ЗАРЧИМД ТОХИРУУЛЖ DEMOCRACY буюу АРДЧИЛАЛ ГЭДЭГ ТЕХНОЛОГИЙГ ЭЗЭД НЬ БОДОЖ ОЛСОН АЖЭЭ/ ба тэд эрх мэдлээ ихэнхидээ тэр гаднын эздийнхээ, өөрсдийн хувийн явцуу эрх ашиг болон тойрон хүрээлэгчдийнхээ ашиг хонжоонд ашиглаж ирснийг бидний амьдралын сүүлийн 20 жилийн түүх гэрчилнэ. Учир нь эрх баригчид ард түмнийг зөв сонголт хийх бололцоо өөрөөр хэлбэл бодит үнэн, тэнцвэртэй мэдээлэл авах боломжгүй өнгөцхөн дульмаг мэдээллийн төөрөгдөл дунд барьж байх, мөн нийгэмд байнгын хоосон хүлээлт эсвэл далд айдасуудыг зориуд бий болгож дарамтлаж байх үндсэн аргуудыг хэрэглэсээр ирсэн байдаг.

 

                

           /Нойрноосоо сэрэхгүй бол ийм ирээдүй хүлээж байгаа бус уу/ 

 

Харин энэхүү хувь хүний болон нийгмийн сэтгэлзүйд нөлөөлж тэднийг "ТАРХИЙГ" барьж байх аргуудыг хамгийн сайн судалж ойлгож бүхэл бүтэн технологиуд болгож далдуур байнга хэрэглэж ирсэн бүлэглэлүүд бол дээхнэ үеийн боол эзэмшигчдийн өнөөгийн тэр залгамжлагчид юм. Тэдний гарт мөхөж сөнөсөн олон ард түмэн, соёл иргэншилүүд бол юуны өмнө харийн тэр хүмүүсийн цаад бодол, сэдлийг тухайн үед ойлгож ухаарахгүй, элдэв худал амлалт ятгалга “тусламж”-уудад нь итгэж хоосон найдаж байсан, тэдэнд энгийн гэнэн хандаж хүлээж авч байсан явдал юм. Үүний зэрэгцээ УДИРДАГЧДЫНХ НЬ ХАРАЛГАН МУНХАГ + ХУЛЧГАР БАЙДАЛ, НИЙГМИЙН СЭХЭЭЛЭГ ХЭСЭГ НЬ ЦАГ ТУХАЙД НЬ ОЛЖ ХАРЖ ОЙЛГОЖ УХААРЧ УЛС ҮНДЭСТНЭЭ СЭРЭЭГЭЭГҮЙ, ЗАРИМ НЭГ УХВАР МӨЧИД ГИШҮҮД НЬ АМИН ХУВИЙН ЭРХ АШГАА ХӨӨЖ БАЙСАН зэрэг нь тухайн ард түмний мөхөл сүйрлийн гол шалтгаанууд болсонг одоо эрдэмтэн судлаачид тогтоосон байдаг.

Харийн колоничлогчид тухайн улс нийгмийг хууран мэхлэх замаар шимэгчлэн мөлжиж улмаар ядууруулж гаднын нөлөөнд улам эмзэг, автамтгай болгож байдаг. Тэд нийгмийг дотроос нь хагалан бутаргах, тэр ард түмний түүх соёл, уламжлалт амьдрах арга, ёс суртахууныг нь элдэв арга явуулгаар бүдэгрүүлж цаашилбал эвдэн бусниулах ялангуяа хүүхэд залуус хойч үеийнх нь хүмүүжил, боловсрол нэн ялангуяа тэдний хэл, соёл үнэт зүйлүүдийг харийн үзэл суртлаар солих БОДЛОГОО ЭЛДЭВ ХООСОН СУРТАЛ, ГОРЬДЛОГООР ХАЛХАВЧЛАН ЯВУУЛЖ тэр ард түмнүүдийг хэзээ ч буцаж сэргэхгүй мөхөлд хүргэж байсан олон жишээг хүн төрөлхтний түүх гэрчилнээ. Үүнд манайхны сайн мэдэх Манж  үндэстэн, 1640-өөд онд 29 саяулаа байсан Хойд Америкийн индианчууд, 1866 оноос өмнө 3-5 сая байсан Алескын унаган оршин суугчид – алеотууд, Төв ба Өмнөд Америкийн унаган ард түмнүүдийг эмгэнэлтэй хувь заяа дайрч тэд үндэстний хувьд дахиж сэргэхгүй болж “мөхсөн” гэдгийг эрдэмтэн судлаачид батлаж байна. Энэ бол тухайн ард түмэн “тархиа” өөр харийн сурталд бариулсны гай барцад байсан ба одоо энэ арга нь орчин үеийн хэвлэл, мэдээллийн технологиудын “ачаар” улам боловсронгуй, улам бага хугацаанд хурдан “үйлчилдэг” болсон байгааг 2 745 686 –хан хүнтэй монголчууд бид тооцох ёстой. Энэ хүн амын тоо нь СҮҮЛИЙН 20 ЖИЛ БҮХ МОНГОЛЧУУД БИД ӨСЧ ОЛШРООГҮЙ ХАРИН Ч 1990 ОНООС ӨМНӨХ ӨСӨЛТИЙН ХУРД ОГЦОМ БУУРСАН, ХОРОГДОЛ ИХ БАЙСНЫГ ХАРУУЛЖ БАЙНА.

 

                 

            /харамсалтай нь бидний дунд иймэрхүү хүмүүс бий болжээ/

 

Иймээс бие даасан ядаж дотоод бодлогоо явуулах эрхтэй төр засаг байгаа бол, хамгийн гол нь өнөөгийн монголчууд бидэнд улс үндэстний маань одоо ба ирээдүй хамаатай бол манай Монгол улс үндэстний ялангуяа хүүхэд залуучууд хойч үеийн үзэл бодол, дотоод ухамсарт нөлөөлөх бүх төрлийн гаднын явуулгуудад хатуу хяналттай хандаж зохих хуулиар, монгол хүн бүрийн ухамсартай сонголтоор хязгаарлалт тавих бүр таслан зогсоох шаардлага тулгараад байна. Энэ тал дээр тулгараад байгаа бодит эрсдлийг үнэлж дүгнэлт өгч олон талын арга хэмжээ, хүн ардын ухамсартай хичээл зүтгэл хэрэгтэй байна. Ард түмэн эрх баригчдад хатуу шаардлагууд тавьж энэ тал дээр гадныхны өмнө цаашид буулт хийхгүй байх, монгол хүн бүр хүлээж авахгүй байх хэрэгтэй байна.

Манай эрх баригчид шиг гаднын элдэв шашинд “чөлөөтэй” өврөө нээж - хүн ардынхаа ухамсар, сэтгэлд харийн суртлыг чөлөөтэй оруулдаг, цэцэрлэгийн хүүхдүүдээ гаднын элдэв гаж сургалтын материал, арга зүйгээр оюун санааг нь зэрэмдэглэж байдаг, ерөнхий боловсролын хүрсэн байсан өндөр түвшнээ эвдэн бусниулж гаднаас “тусалсан” сургалтын гаж арга зүй, стандарт хөтөлбөрөөр хүүхэд хойч үеэ “хүн сүргүүд” болгож байгаа, дээд боловсролоо бүүр үндсээр нь сөнөөж байгаа ардчилсан хувьсгалчид гэж энэ дэлхийд одоо лав үлдээгүй байх аа. Нэгэн ухаантан “Хүн өөрийнхөө мэдэхгүй зүйлд итгэж үнэмших боломжгүй” гэж сургасан байдаг ба дээрээс нь манай одоогийн зарим нөхдүүдэд “ингэж сохроор улайран хамгаалах гэж оролдох, тачаадах боломжгүй” гэж хэлмээр байна.  Учир нь гаднын тэр “туслаад” байгаа ЗАХ ЗЭЭЛ+АРДЧИЛАЛыг бид сүүлийн 20 жил амьдралдаа туршиж үзсэн туршлага бол гаднынхны шахалтаар хийсэн хувьчлал гэх сүйтгэлийн  дараа шинэ үйлдвэрүүд сүндэрлэн босоогүй, юу ч хийж үйлдвэрлэхээ больж бүх зүйлийг гаднаас авдаг хараат болсон, ард түмэн нь бүтцийн ажилгүйдэл ядууралд орж хоорондоо хэмлэлдсэн "хархууд" болсоор байгаа гэх мэт асар урт үргэлжлэх хорт үр дагавруудаас өөр "чөлөөт зах зээлийн эдийн засаг" гээч тогтохгүй гэдэг нь өдрөөс өдөрт тодорхой болж байгаа билээ. Ер нь бидэнд КАПИТАЛИСТУУДТАЙ  ХАРЬЦАЖ ҮЗСЭН ТУРШЛАГА ОГТ БАЙХГҮЙ, БИД ТЭДНИЙГ БАРАГ МЭДДЭГГҮЙ гэж хэлж болох ба  Барууны жирийн ард түмнүүд буюу энэ системээр явж байгаа нийгэм, хүмүүс маш хүнд байдалд орчихоод байгаа тухай судалгаа баримтууд бол олон байдаг.  

БҮХ ЗҮЙЛИЙН ҮНЭН ХУДЛЫН ДЭНС БОДИТ ТУРШИЛТ, БУСДЫН ТУРШЛАГА БАЙДАГ БИЛЭЭ...

 

             Үргэлжлэл бий...

 

 

Та нүд, сэтгэлийнхээ мэлмийг нээн бидний одоогийн байдал, улс нийгмийнхээ тухай түр ч гэсэн эргэцүүлэн бодоод үзээрэй...
 

 

 

 

   

                               Гарах гарц уу?... Гарах гарц энэ нүх үрүү унасан тэр газар байгаа гэж бодож байна...Smile Энэ нүхнээс яаж гарах, дараа нь илүү гүнзгий нүхэнд дахин унахгүйн тулд ямар гээчийн нүхэнд яаж унаснаа эхлээд ойлгож ухаарах хэрэгтэй байнаа... Ядаж ихэнхи нь ойлгож ухаарч нэгдэж хамтарч байж л энэ нүхнээс гарах боломжтой. Аль эсвэл эндээ.....?Yell

          Ойлгомжгүй эсвэл итгэхгүй байна уу? Тэгвэл бидний тархи оюун санаанд ТВ, сонин сэтгүүл, боловсролын тогтолцоогоор суулгаж өгсөн байгаа үзэл санаа бодол, "боловсрол мэдлэг" гээч зүйлүүд одоогийн бодит байдалтай хир нийцэж байна вэ... 

 

          Нийгэм - хүмүүсийн тархийг барьдаг арга технологиудыг бүүр сайн ойлгож авахыг хүсвэл дараахи номуудыг уншихыг зөвлөх байна:  

 

1. Walter Lippman  - Public Opinion

2.  Густав Ле Бон - Психология масс

3.  Зигмунд Фройд - Психоанализ....

4. Richard Brodie - Virus of the Mind /Оюун санааны вирус орчуулагдаж байгаа...

 

                                      

 

          Бидний эсрэг байнга хэрэглэдэг бодит зэвсэг - нийгмийг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан тархийг нь угааж хэрхэн яаж "утсан хүүхэлдэйнүүд" болгон барьж ирсэн тухай сэтгэлзүйн шинжлэх ухааны бодит арга технологиудыг дэлхийн нэрт эрдэмтэд судлаачид баталж тайлбарлаж байна... ОНМХ, ТВ-ээр голдуу дамжуулан хийгддэг ийм "боловсруулалтанд" орсон ихэнхи хүмүүс үүний дараа нөхөр өө эсвэл дайснаа, үнэн худлыг, хар цагааныг ялгахаа больдог аж. Зарим хүмүүсийн зүүдэллээ ч үгүй юм их байдаг юм шүү!...

           Үүнээс  илжиг чихээ сэгсэрдэг үү, аль эсвэл чих нь илжигээ сэгсэрдэг үү....гэсэн ёгт ойлголт гарчээ... 

           Монголчууд бидний итгэж найдаж харж ойлгож ирсэн бараг бүх зүйл .... бодит байдалд, МОНГОЛ УЛС ҮНДЭСТНИЙ ЯЗГУУР ЭРХ АШИГТ БҮРЭН НИЙЦЭХ ҮҮ, хамгийн гол нь яг үнэн байж чадаж байна уу?! Эргэцүүлэн бодоцгооё...

 

     

Энэ цуврал нийтлэлийг монголчууддаа хүргэхэд туслана уу.....




 

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!

Та дурын эсвэл өөрийн нэрээрээ энд сэтгэгдлээ үлдээж болно. Таны санаа бодол, төрсөн сэтгэгдэл бусад хүмүүст сонирхолтой, чухал байна гэдэгт итгэж байна. Та бусдыг хүндэтгэж харьцах, энэ нийтлэлтэй холбоотой зүйл бичих хэрэгтэй гэдгийг анхаарна уу.
Жич: Хэрэв Таны PC монгол үсгийн тохиргоо хийгээгүй бол кирил монгол үсгээр комментууд бичихийн тулд Setting -> Control Panel -> Regional and Language Optoin -> Languages -> Details... -> Add...-> Mongolian -> Apply -> OK гээд л дараа нь MN-хэлийг сонгоод монгол үсгээрээ бичих боломжтой. Ингэвэл улам олон хүмүүс үлдээсэн комментыг унших болно гэдгийг анхаарна уу.
АНХААР!Монгол (кирилл) үсгээр монгол хэл бичгийн дүрмээр зөв бичээгүй бүх комментуудыг 2012.05.25-наас нийтлэхгүй байхаар шийдсэн болно! Танд албан ёсны монгол кирилл үсгээрээ бичих чадвар байгаа гэдэгт бүрэн итгэж байна. Та энэ тухай "Интернэт соёлын хэм хэмжээ" нийтлэлээс үзнэ үү.

Илгээх код
Илгээх кодыг шинэчлэх (кодыг буруу оруулсан бол өмнөх тэмдэг дээр дарж гарч ирсэн шинэ кодыг доор хуулж бичээд илгээх товчин дээр дарна уу)