СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

Мэдээллийг Үзсэн Тоо : 716010

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?
И-мэйл
Бичсэн Х.Д.Болор   
Мэдээллийн индекс
Хархууд буюу амьдрахын төлөө "яаадгийм" гэж үү?!
2-р хэсэг
3-р хэсэг
4-р хэсэг
5-р хэсэг
6-р хэсэг
Бүх Хуудсууд

Монголчууд бид эх орон, улс үндэстнийг маань залилан эрхшээлдээ оруулсан харийн эздийн тавьсан хавханд бяслагт нь хууртаад орсон хөөрхий хархууд шиг болжээ. Хэрэв алтаа ухаад өгчихвөл, мөнгөтэй болчихвол л бид нар Баруун шиг хөгжиж цэцэглэнэ гэж бодож байгаа бол бид аймшигтай төөрөлдөж байна. Учир нь энэ бүхэн бол бидний ихэнхийн бүр итгэчихсэн байгаа тэр мөнгө, эд хөрөнгийн хоосон зэрэглээ, ХАРИЙН СУРТАЛ УХУУЛГЫН бохир заль юм. Энэ бол юуны өмнө мэдээлэл, мэдлэгийн тураалд оруулсан, хүн хүнээ гудрах капиталист үзэл сурталын гайгаар хээл хахууль дэндүү хавтгайрч нийгэм нь мухардалд орсон, “ядуу буурай, Гуравдагч ертөнц” гэх хоч авсан улс орнууд, энэхүү “3-р зэргийн” ард түмнүүдийн байгалийн баялаг хөлс хөдөлмөрөөрөө бүтээсэн боловч ӨНӨӨГИЙН САНХҮҮГИЙН ДЭГЛЭМИЙН дагуу тийшээ урсаж байдаг асар их бодит хөрөнгө, баялгийн урсгал юм.

 

               

 

БИДЭНД ТВ, СОНИНООР ХАРУУЛААД ИХЭНХИ МААНЬ 20 ЖИЛ ГОРЬДООД ШИЛНИЙ ЦААНААС ДОЛООГООД СУУЖ БАЙГАА БАРУУНЫ КАПИТАЛИСТ ОРНУУДЫН БАЯН ТАНСАГ БАЙДЛЫН ИХЭНХИ ХЭСЭГ БОЛ АСАР ИХ ӨР /олон триллион долларууд!!/ ба банк корпорациудын өндөр өндөр байшин, барилгууд нь АРД ТҮМЭНД НЬ ЯМАР Ч ПАД БАЙХГҮЙ ЭД ЮМ ШҮҮ. Капиталист маш цөөнх эзэд нь өөрсдийн хувийн бүх үйлдвэрлэлээ /ажлын байруудыг гэсэн үг/ хямд хөлстэй ядуу хүмүүсийг “хөрөнгө оруулалт” гэдэг нэрээр шулах зорилгоор Ази, Латин Америк уруу хэдий нь гаргасаан. Ийм учраас Барууны ард түмнүүд - жирийн хүмүүс ажлын байрны хомсдолд байнга нэрвэгдэж одоогийн байгаа ажилдаа ямар ч үнэээр ямар ч хөлсөөр хамаагүй тогтож байх, ТВ-р тархинд нь суулгаж өгсөн “зохиомол хэрэгцээгээ” хангаж байхын тулд зээлийн өрөнд улам улам гулсан орж аажмаар живж байгаагаа, ойрын ирээдүй нь маш бүрхэг болсоор байгаа өдрөөс өдөрт ойлгон ухамсарлаж энэ байдлаа “гэрээт боолчлол” гэж нэрлэж байна... энэ тухай нэрт эх оронч эрдэмтэд, судлаачдын судалгаа материалууд интернэтэд хангалттай бий! Баруунд ажилгүйдэл улам ихсэж амьдрал - хэрэглээний түвшин нь унаж энэхүү “хямд зээлээр хэрэглүүлэн барьж байх гэрээ”-г цаашид барьж байх боломжгүй болмогц  ТЭНД МАШ ТОМ ҮЙЛ ЯВДЛУУД ӨРНӨХ НЬ ойлгомжтой...хэдийнэ эхэлжээ.

ОДОО БИД КАПИТАЛИЗМЫН ХАМГИЙН СҮҮЛЧИЙН ШАТ - САНХҮҮГИЙН КАПИТАЛИЗМ АМЬ ТАВЬЖ БАЙГААГ ХАРЖ БАЙНА, ХАМГИЙН ГОЛ НЬ ҮҮНИЙГ ЗОГСООХ ТЭР ЦЭГИЙГ АЛЬ ЭРТ ӨНГӨРСӨӨН...!!!

Ийм учраас энэ байдлыг ямар ч үнээр хамаагүй хадгалж авч үлдэх гэсэн оролдлогууд бол одоо дэлхийн энд тэнд өрнөөд байгаа бослого, тэмцлүүд, үйл явдлууд юм. Ийм олон оронд бараг нэгэн зэрэг бослого тэмцэл гараад байгаа нь ТОХИОЛДЛЫН ХЭРЭГ БУС, дарангуйлагчдын эсрэг хувьсгал гэж ТВ ба ОНМХ - ээр ухуулаад байгаа боловч шал өөр учир шалтгаанууд цаана нь байсан нь өдрөөс өдөрт ил болсоор байна... 

 

                

 

Энэ бүхнийг сургаар сонсож, ТВ сонингоос үзэж уншиж ухуулж байгаа тархины угаалганд нь үнэмшсэн монголчууд бид өнөөдөртөө “ардчилсан, капиталист” оронд амь зууж байгаа боловч харин ойрын ирээдүйд  ЭНЭ ҮЙЛ ЯВЦЫН, "ЭЗДИЙНХЭЭ" ТЭЛЭЭНД НЬ ЧИРЭГДЭХ НЬ ГАРЦААГҮЙ юм... 

Үүний зэрэгцээ ихэнхи хүнсээ импортоор авч хэрэглэх болсон өнөө үед ХАРИЙН ЭЗДИЙНХЭЭ ТАВЬЖ БАЙГАА ТОДОРХОЙ ДАЛД БОДЛОГОТОЙ "ХАЛАМЖААР" генийн өөрчлөлттэй, хүнсний асар хортой химийн бодисууд найрлаганд нь орсон өдөр тутмын хүнс, элдэв эм эмийн бүтээгдэхүүнүүд, элдэв вакцинжуулалт, “гадаад өндөр боловсролынх" нь “ачаар” Монголчууд бид үндэстнээрээ мөхөж сөнөхөд тулаад байна. Харин тэгэхэд манай баян эрх мэдэлтнүүд, суртал ухуулагчид, шинэ хөрөнгөтнүүд, тэдний Баруунд олж авсан капиталист боловсрол догм мэдлэг, эрх мэдэл, одоогийн мөнгө гэж нэрлэсэн өнгийн цааснууд бид нарт яаж туслаж чадах вэ? Үнэнийг хэлэх юм бол бид нар бүгдээрээ тэр харийн эздэд огт хэрэггүй бодгалиуд юм ! ТЭД ЭХ ОРОН, АРД ТҮМНЭЭС НЬ ХУЛГАЙ ХИЙЛГЭСЭН ГЭРЧҮҮДЭЭ ХЭЗЭЭ Ч ЗҮГЭЭР ОРХИДОГГҮЙ ЮМ АА. ИЙМ ЖИШЭЭ БОЛ ЭНЭ ДЭЛХИЙГЭЭР ХАНГАЛТТАЙ ОЛОН БИЙ.

 

ЖИНХЭНЭ ЁСООР ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙНА ГЭДЭГ БОЛ ХҮН ХҮНДЭЭ ЭЕЛДЭГ НАЙРСАГ, АХАН ДҮҮСЭГ БАЙХ, САЙН САЙХАН БОДОЛ ЭРМЭЛЗЛЭЛТЭЙ, ЭВ НЭГДЭЛТЭЙ ЦУЛ БАЙХ ЯВДАЛ БИЛЭЭ. ХАРИН ШУНАЛ ТАЧААЛ, АТААРХАЛ, ХОВДОГ СУВЬДАГ СЭТГЭЛ, ҮҮНЭЭС ҮҮДСЭН ТАРХАЙ БУТАРХАЙ БАЙДАЛ БОЛ ЖИНХЭНЭ БООЛЧЛОЛД ОРОХ ЗАМ ЮМ.

 

Хэрэв жирийн хүмүүс бид ч өөрсөд үрүүгээ гүнзгийхэн шагайж харах юм бол хүн бүр өөрийнхөө дотор  орчихсон суугаа  нөгөө хархыг олж харах болно. Гэвч бид бүхэн хэрэв хүсвэл энэ хархыг өөрсөд дотроосоо үлдэн хөөж чадах билээ! БҮХ ӨӨРЧЛӨЛТ БИДНЭЭС ӨӨРСДӨӨС МИНЬ ЭХЛЭХ ЁСТОЙ ЮМ ШҮҮ!!!

БИДНИЙ ОЛОНХИЙН ТӨСӨӨЛЖ Ч ЧАДАХГҮЙ БАЙГАА АСАР ТОМ АЙМШИГТ  ӨӨРЧЛӨЛТҮҮД, ХҮН НЭГ БҮРИЙГ - МАНАЙ НИЙГМИЙГ БҮХЭЛД НЬ ХҮНИЙ НИЙГМИЙНХ НЬ ХУВЬД СОРЬЖ ШАЛГАХ ӨДРҮҮД БИД БҮХНИЙ АМЬДРАЛД ОРЖ ИРЭХЭЭР АЙСУЙ БАЙНА. Гэсэн ч хүмүүс бид бүхэн дор бүрдээ араатан шиг болж ХҮЧТЭЙ НЬ АМЬД ГАРДАГ зэрлэг амьтдын түвшинд очих ёсгүй юм. Бид бүхэн жинхэнэ хүний нийгмийн ёсоор хүн бүр бие биедээ тусалдаг, бие биедээ итгэж найддаг, энэ итгэл найдварыг даадаг ХАМГИЙН ГОЛ НЬ ӨӨРТЭЙГӨӨ АДИЛХАН АХАН ДҮҮСЭЭ ХАЙРЛАЖ БАЙХ ЁСТОЙ ЮМ. ИНГЭЖ БАЙЖ Л БИД ӨӨРСДӨӨ АМЬД ҮЛДЭЖ ЧАДАХ БИЛЭЭ.

ОДООГИЙН ЭНЭ МӨНГӨ-САНХҮҮГИЙН СИСТЕМД ТАТАГДАН ОРСОН ХҮМҮҮС ӨӨР ХООРОНДОО УЛАМ Л ХАРГИС ХЭРЦГИЙ ӨРСӨЛДӨГЧИД БОЛОН ХУВИРСААР Л БАЙНА.

Гэвч жирийн хүмүүс бид бие биедээ дайснууд огт биш бөгөөд хүнд хэцүү үед ч бид бүхэн ХҮН ТӨРХӨӨ хадгалж байх ёстой ба ДЭЭРЭМ ТОНУУЛ, ХҮЧИРХИЙЛЭЛЭЭС хол байж ядуу дорой, суларсан нэгэндээ туслаж байх ёстой юм.

 

                 

 

Зарим улстөрчид, намууд жирийн төөрөлдсөн хүмүүсийг өнөөгийн төр засагтай тэмцэхийг нөгөө л сандал ширээний ашиг хонжооны үүднээс цаанаас нь турхирч байна. Гэвч тэд энэ нийгмийг өөрчлөх хувьсгал хийх ёстой гэж ярьж байгаа боловч тэдний хийж байгаа зүйл арга барил, өнөөгийн энэ байдлаа ойлгож байгаа түвшин, хамгийн гол нь засгийн эрхэнд гарч ирвэл баримтлах ҮЗЭЛ САНАА, ХӨТӨЛБӨР ТӨЛӨВЛӨГӨӨ бараг байхгүй байна. Тэд энэ бүх бухимдал нь тэдэнд ирэх сонгуульд хэрэгтэй гэж бодож байгаа... Гэвч нэмэгдэхүүний байрыг солиод ямар ч үр дүнгүй, хүмүүс улам цөхөрч төөрөлдөх, улс эх орон маань сүйрэл үрүү гулсах болноо. Хэрэв өнгөн гадна талыг сольсон хувьсгалыг хийвэл илүү хор уршигтай, нийгмийг эвдэн сүйтгэх, худал хуурамч, итгэл эвдэх засаглал гарч ирэх болно. 

 

ХҮМҮҮС ЭЭ! БИД БИЕ БИЕНЭЭ ГУДРАХАА ЗОГСООХ ЦАГ БОЛСООН. ОДООГИЙН ЭНЭ СИСТЕМТЭЙ ТЭМЦЭХДЭЭ ХЭРЭВ ГАДНААС ДАХИН ҮЗЭЛ САНААГ СОХОРООР ИМПОРТЛОВОЛ ДАРААЧИЙН ГАРЧ ИРЭХ СИСТЕМ НЬ ҮҮНЭЭС Ч ИЛҮҮ АЙМШИГТАЙ БАЙХ МАГАДЛАЛ АСАР ИХ БАЙГАА ГЭДГИЙГ БҮХ ХҮМҮҮС ЯМАГТ САНАЖ ХАМГИЙН ГОЛ НЬ ОЙЛГОЖ УХААРАХЫГ ОРОЛДОЖ УХАМСАРТАЙ СОНГОЛТОО ХИЙХ ЁСТОЙ. 

 

Хүн Та өөрөөсөө эхлэх ёстой. Өөрөө өөртэйгөө ярьж өөрийн үзэл бодол, зан араншинг засч өөрчлөхийг хичээх, бүр  засч өөрчлөх хэрэгтэй болоод байна.

 

БИДНИЙ ОДООГИЙН АМЬДАРЧ БАЙГАА, БИДНИЙ ХОЙЧ ҮЕ МААНЬ АМЬДРАХ ТЭР ТОМ ГЭР  БОЛСОН МАНАЙ НИЙГЭМ АРАЙ ИЛҮҮ САЙН САЙХАН БОЛОХ НЬ МОНГОЛ ХҮН НЭГ БҮРЭЭС ШАЛТГААЛАХ БОЛНО.

 

20 ЖИЛ МОНГОЛ ХҮН НЭГ БҮРИЙН ДАЛД УХАМСАР, ТАРХИ ОЮУН САНААГ БУЛААН ЭЗЭЛЖ АВАХААР ЭНЭ ОЛОН ТВ-ИЙН СУВГУУД, СОНИН ХЭВЛЭЛЭЭР ХҮМҮҮС БИДНИЙ ХҮН ЁС СУРТАХУУНТАЙ ТЭД МЭДЭЭЛЛИЙН ДАЙН ХИЙСЭЭР БАЙНА.

 

НИЙГМИЙН ОЮУН САНААНЫ ЭРҮҮЛ САРУУЛ БАЙДАЛ, ТҮҮНИЙГ ХАМГААЛЖ БАЙХ ГЭЖ АСАР ЧУХАЛ ЗҮЙЛ БАЙДГИЙГ МАНАЙ ОДООГИЙН "НЕОЛИБЕРАЛ ШАШИН"-Д ДАГААР ОРСОН УЛСТӨРЧИД, "НИЙГМИЙН ИХ МЭДЭГЧҮҮД" ойлгохгүй, ойшоож үзэхгүй дэлхий даяарчлагдсан - БҮҮР "ХАВТГАЙ" болсон гээд балайраад сууж байна.  

 

НИЙГЭМ, ХОЙЧ ҮЕИЙН МААНЬ ХҮМҮҮЖИЛ БОЛОВСРОЛ, ҮЗЭЛ БОДОЛ, ОЙЛГОЛТУУД, ЕРТӨНЦИЙГ ҮЗЭХ ҮЗЭЛ БА ДАЛД УХАМСАР, БОР ТАРХИЙГ ХЭН “БАРЬЖ” БАЙНА, ТЭД ЭНЭ УЛС ҮНДЭСТНИЙ ОДОО БА ИРЭЭДҮЙН ЖИНХЭНЭ ДАЛД  ЭЗЭД  ГЭДГИЙГ МОНГОЛ ХҮН БҮР УХААРАХ ЦАГ ИРЭЭД БАЙНА.

 

Манай ард түмэн, өвөг дээдэс маань СЭТГЭЛИЙГ  НЬ ЭЗЭМДВЭЛ БИЕ НЬ ХААЧИХ ВЭ гэж сануулан сургаж иржээ...

 

Одоо бид харийн үзэл санаанд төөрөлдсөн олонхио сохороор даган гэлдрэх, бохир заль мэх болох хоосон амлалтуудад нь хууртах хэрэггүй юм. Харин монгол ахан дүүс нартаа үнэнийг хүргэхийг хичээж байх ёстой, энд л бидний эрх чөлөөт сайн сайхан амьдралын эхлэл байгаа гэж итгэж найдаж байна... эргэцүүлэн бодоцгооё!

 

6-р хэсгийн үргэлжлүүлэн уншина уу...

 



 

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!

Та дурын эсвэл өөрийн нэрээрээ энд сэтгэгдлээ үлдээж болно. Таны санаа бодол, төрсөн сэтгэгдэл бусад хүмүүст сонирхолтой, чухал байна гэдэгт итгэж байна. Та бусдыг хүндэтгэж харьцах, энэ нийтлэлтэй холбоотой зүйл бичих хэрэгтэй гэдгийг анхаарна уу.
Жич: Хэрэв Таны PC монгол үсгийн тохиргоо хийгээгүй бол кирил монгол үсгээр комментууд бичихийн тулд Setting -> Control Panel -> Regional and Language Optoin -> Languages -> Details... -> Add...-> Mongolian -> Apply -> OK гээд л дараа нь MN-хэлийг сонгоод монгол үсгээрээ бичих боломжтой. Ингэвэл улам олон хүмүүс үлдээсэн комментыг унших болно гэдгийг анхаарна уу.
АНХААР!Монгол (кирилл) үсгээр монгол хэл бичгийн дүрмээр зөв бичээгүй бүх комментуудыг 2012.05.25-наас нийтлэхгүй байхаар шийдсэн болно! Танд албан ёсны монгол кирилл үсгээрээ бичих чадвар байгаа гэдэгт бүрэн итгэж байна. Та энэ тухай "Интернэт соёлын хэм хэмжээ" нийтлэлээс үзнэ үү.

Илгээх код
Илгээх кодыг шинэчлэх (кодыг буруу оруулсан бол өмнөх тэмдэг дээр дарж гарч ирсэн шинэ кодыг доор хуулж бичээд илгээх товчин дээр дарна уу)