СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

Мэдээллийг Үзсэн Тоо : 716011

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?
И-мэйл
Бичсэн Х.Д.Болор   
Мэдээллийн индекс
Хархууд буюу амьдрахын төлөө "яаадгийм" гэж үү?!
2-р хэсэг
3-р хэсэг
4-р хэсэг
5-р хэсэг
6-р хэсэг
Бүх Хуудсууд

 

          Улс оронд маань ХҮМҮҮСИЙГ ХАГАЛАН БУТАРГА ДАРАА НЬ БҮГДИЙГ НЬ ДАРАНГУЙЛАН БООЛЧИЛ гэдэг Римийн үеийн харгис дарангуйлагчдын зарчим бүр ХУУЛЬ болж ЖИНХЭНЭ СОНГОДОГ УТГААРАА хэрэгжиж байна.

           Энэ зарчим нь НАМУУД ОРОН НУТГИЙН ЗАРЧМААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛНА, ДҮҮРГИЙН БА АЙМГИЙН НАМ, СОНГУУЛИЙН 76 ТОЙРГУУД гэх мэтээр нийгмийн янз бүрийн түвшинд олон хэлбэрээр маш үр дүнтэй ажиллаж байна. Манай улс үндэстнийг – сонгуулийн тойргууд, нутаг нуга жалга, намуудаар хагалан бутаргаж ард түмнийг олон жижиг тархай бутархай, улс үндэстнийхээ том эрх ашгийн төлөө нэгдэж чадахгүй, боломжгүй байлгахыг ХАРХЫН ХААДУУД зориуд хийж ирлээ.

 

                 

 

БАЧУУРАЛ, ЦӨХӨРЛИЙН ҮГЭЭ ТЭРҮҮХЭНДЭЭ ХЭЛЖ ЯРИХ БОЛОМЖТОЙ БОЛСОНГОО ИХЭНХИ МААНЬ ЭРХ ЧӨЛӨӨ АРДЧИЛАЛ  ГЭЭЧ ЮМ НЬ ИЙМ Л ЭД БАЙДАГ ЮМ БАЙХ ДАА ГЭЖ БОДОЖ ЭНДҮҮРЧ БАЙНА.  Харин тэгвэл ХҮМҮҮС ХЭЛЖ ЯРЬЖ “АГААР ХӨДӨЛГӨЖ” БАЙГАА ХЭДИЙ Ч сонгогч бидний хэлж ярьж шаардаж байгаа бүхнийг эрх баригчид манай энэ улс, нийгмийн амьдралын дүрэм – хууль болгох ашиг сонирхолгүй, харин ийм ЭРХ бид бүхэнд бодит байдал дээр байхгүй байгаа юм. ҮҮНИЙГ ЗОРИУД ТӨЛӨӨЛЛИЙН АРДЧИЛАЛ ба ХУУЛЬ САНААЧЛАХ ЭРХ гэгчээр ард түмнээс ЗОРИУД БУЛААН  авсан байгаа билээ. 

МАНАЙ АРД ТҮМНИЙ ДИЙЛЭНХИ ОЛОНХИ ЭНЭ 20 ЖИЛД АЖИЛГҮЙДЭЛ, ЯДУУРАЛД ЦӨХӨРЧ ИХЭНХИ ХҮМҮҮС ДОТРОО БОЛ ХАШГИРЧ УЙЛЖ ЦӨХӨРЛИЙН ҮГЭЭ "өөрсөд дээр нь гишгэн" ЗАСАГЛАЛ, ЭРХ МЭДЭЛД ХҮРСЭН АЛБАН ТУШААЛТНУУДАД ХҮРГЭЖ ЭНЭ БАЙДЛЫГ ЗАСУУЛАХЫГ ХИЧЭЭЖ БАЙХАД ГАДААД ЭЗЭДТЭЙГЭЭ НИЙЛЭН ЭРХ МЭДЭЛ, МӨНГӨ ХӨРӨНГИЙГ ЗАВШСАН ӨЧҮҮХЭН ХЭСЭГ НЬ ЮУ ДУРТАЙГАА ХИЙЖ БАЙНА.  ХАРИН ТЭД ГАДНЫН ЭЗДИЙНХЭЭ БОЛОМЖИНД ЭРДЭН ОЛОНХИЙН ЮУ ХЭЛЖ ЯРЬЖ БАЙГААГ ОГТХОН Ч АНЗААРАХГҮЙ ҮЛ ТООМСОРЛОЖ БАЙНА. ЭНЭ БОЛ ӨНӨӨГИЙН ЭНЭ ГАДНА ТАЛДАА АРДЧИЛАЛ ГЭСЭН САВ БАГЛАА БООДОЛТОЙ, ХАРИН ДОТОРХИ АГУУЛГА НЬ ШАЛ ӨӨР БАЙСАН ГАДНЫН ХУЛХИ БАРАА ЮМ. 

 

АРДЧИЛАЛ ГЭДЭГ БОЛ ХҮН БҮР ЮУ БОДОЖ БАЙГААГАА УРАН ДОНГОДОХ, АГААР ХӨДӨЛГӨХ УРАЛДААН ОГТ БИШ ЭЭ.

 ҮГЭЭ ХЭЛЭХ ЭРХ, УЛСТӨРИЙН ЭРХ ЧӨЛӨӨ БОЛ ХИЙСВЭР ОЙЛГОЛТУУД ШҮҮ ДЭЭ. ЭНЭ ЭРХҮҮД НЬ ЭРХ МЭДЭЛТНҮҮД, ЗАСАГЛАЛЫН ТОГТОЛЦОО НЬ УЛС ОРНЫХОО ЭДИЙН ЗАСГИЙН БОДИТ ЭРХ ЧӨЛӨӨ, ХУВЬ ХҮМҮҮС АЖИЛЛАЖ ХӨДӨЛМӨРЛӨЖ ХҮН ЁСООР АМЬДРАХ БОЛОМЖИЙГ ХАНГАХ ХАМГИЙН ГОЛ НЬ ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧДИЙНХЭЭ МӨН ТОЙРГИЙНХОО ХЭДХЭН ХҮМҮҮСИЙН ӨМНӨ БУС БҮХ МОНГОЛ УЛСЫН АРД ИРГЭДИЙН ӨМНӨ ЖИНХЭНЭ БОДИТ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГ БАЙСАН ЦАГТ Л САЯ УТГА УЧИРТАЙ БОЛОХ ЮМ. 

 

СОНГУУЛИАР ХАРИУЦЛАГАА ТООЦООРОЙ ГЭХ НЬ УЛСТӨРД “ХОРХОЙ”-ТОЙ ХЭСЭГ ХҮМҮҮСИЙН ЭНЭ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ОЙЛГОЖ УХААРАХ, ГАРАХ АРГА ЗАМЫГ МЭДЭХГҮЙ БАЙГАА АРГАА БАРСАН ЦАГ ХОЖСОН ӨРӨВДӨЛТЭЙ БОХИР ЗАЛЬ ЮМ ШҮҮ.

 УЛС ГЭРИЙГ ТАНЬ ТҮЙМЭРДСНИЙ ДАРАА ТЭР ХЭДХЭН НӨХӨРТЭЙ ЯМАР Ч ХАРИУЦЛАГА ТООЦОХ ГЭХ НЬ УТГАГҮЙ, ХОР ХОХИРЛЫГ НЬ ДААН Ч ЗҮЙРЛЭЖ БОЛОХООРГҮЙ ЮМ АА.  

 СОНГУУЛЬ, УЛС ТӨРИЙН НАМУУДТАЙ БАЙХ НЬ ЖИНХЭНЭ АРДЧИЛСАН ТОГТОЛЦООНЫ БАТАЛГААНУУД ОГТХОН Ч БИШ ЮМ. ЭД НАР БОЛ ЕРДӨӨ Л ГАДНАХИ ШИНЖ ТЭМДЭГҮҮД НЬ ЮМ. ХАМГИЙН ГОЛ НЬ ДОТОРХИ АГУУЛГА НЬ ЧУХАЛ ЮМ ШҮҮ. 

 Одоогийн энэ гаднаас эх оронд маань “импортлосон хямрал”-аар далимдуулж ХҮМҮҮСИЙГ ӨӨР ХООРОНД НЬ ХЭМЛЭЛДҮҮЛЖ НИЙГМИЙГ УЛАМ ХАГАЛАН БУТАРГАЖ БАЙНА. Туйлдаж цөхөрсөн хүмүүс амьд үлдэхийн төлөө хоорондоо тэмцэлдэж байхад энэ бүгдийн ард байгаа, жинхэнэ шийтгэл хүлээх ёстой тэр хүмүүс үнэтэй зөөлөн буйдандаа тухлан өөрсдийн өндөр цамхагуудын цонхоор тэднийг дээрээс нь харж ГЭНЭН ИТГЭМТГИЙ, ЯГ ҮНЭНДЭЭ БОЛ ТЭДЭНД МЭХЛЭГДЭЖ ТӨӨРӨЛДСӨН, БИЕ БИЕСИЙГЭЭ ХЭМЛЭН БАЙГАА ТЭР ЖИРИЙН ХҮМҮҮСИЙГ шоолон инээлдэж байна... 

 

                    

 

ТӨСӨЛ гээч далд зорилготой элдэв явуулгыг ХЭРЭГЖҮҮЛДЭГ гаднын эзэд монголчууд бидэнд яг л ТУРШИЛТЫН ХАРХУУД мэт хандаж байдаг. Харин  БИД ЦААД  ДАЛД ЗОРИЛГУУД, СЭДЛҮҮДИЙГ НЬ ОЙЛГОЖ  УХАМСАРЛАХГҮЙГЭЭР ӨӨРСДӨӨ “САЙН ДУРААРАА” ТӨӨРӨЛДӨЖ  ЭДГЭЭР ХҮНЛЭГ БУС ТУРШИЛТУУДЫГ НЬ ӨӨРСӨД ДЭЭРЭЭ ХИЙЛГЭЖ БАЙХЫГ ЗӨВШӨӨРЧ СУУЦГААДАГ.  

БАРУУНД, ТЭНД НЬ ӨЧНӨӨН АСУУДЛУУД БАЙСААР БАЙХАД ЯАГААД ИЛҮҮДЭЭ ГАРСАН МӨНГӨ МЭТ ЭЛДЭВ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР, САНААЧЛАГА, СОРИЛТ ГЭХ МЭТ НЭРТЭЙ ЗҮЙЛҮҮДИЙГ МАНАЙ НИЙГЭМД ИДЭВХИЙЛЭН ХИЙГЭЭД БАЙГААГ ЭРГЭЦҮҮЛЭН НЭГ БОДООД ҮЗЭЭРЭЙ. /энэ тухай дараа.../

МОНГОЛЧУУД БИДНИЙ НЭГ ОНЦЛОГ БАЙХ - ЭНЭ БОЛ АЛИВАА ҮГИЙГ ЯГ БИДНИЙ АМЬДРАЛД ХЭВШСЭН УТГААР НЬ ОЙЛГОН ИТГЭЖ ҮНЭМШДЭГ. ХАРИН ТЭГВЭЛ КАПИТАЛЫН ЭЗЭД, ТЭДНИЙ ГАР ХӨЛҮҮДИЙН ЯРЬЖ ХЭЛЖ ХИЙЖ БАЙГАА БОЛОН ХИЙХ ГЭЖ БАЙГАА ЗҮЙЛЭЭ НЭРЛЭЖ БАЙГАА ТЭР ҮГҮҮД БОЛ ИХЭНХИ ТОХИОЛДОЛД ЦААД ДАЛД ЗОРИЛГОО ХҮМҮҮСЭЭС НУУН ХАЛХЛАХ ГЭСЭН  БАГ ЮМ АА. Энэ тухай жишээ олон бий, та бүхэн нь ч харж сонсож байгаа байх аа...

ОДОО БИД ӨӨРСДИЙНХНИЙГӨӨ, ХУВЬ ЗАЯА НЭГТ МОНГОЛ АХАН ДҮҮС НАРЫНХАА ЮУ ХЭЛЖ ЯРЬЖ БАЙГААГ ТООХГҮЙ ХАРИЙН ХҮМҮҮСИЙН, ТЭДНИЙ ХӨЛСӨЛСӨН ГАР ХӨЛҮҮДИЙН ЮУ ХЭЛЖ ЯРЬЖ БАЙДАГТ ШУУД ИТГЭЖ ҮНЭМШИЖ ТЭДНИЙГ ТАХИН ШҮТДЭГ  БОЛСОН НЬ ОЮУН САНААНЫ СҮЙРЭЛ - ҮНДЭСТНИЙ МӨХӨЛ ЭХЭЛСЭН НЬ ТЭР ЮМ. Үүнийг тэд бидний олонхийн мэдэхгүй байгаа шинжлэх ухааны тусгай арга технологиор хийгээд байгаа юм шүү! БИД ӨӨРСДИЙГӨӨ БҮХНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ, ТОДОРХОЙ ОЙЛГОЛТ МЭДЭЭЛЭЛТЭЙ ГЭЖ ТӨӨРӨЛДӨЖ БАЙНА. ХАРИН ТЭДЭНД ХЭРЭГТЭЙ ЯГ ТЭР ЗҮЙЛИЙГ Л ТВ, СОНИНООР ТАРХИ РУУ ЧИНЬ ЧИХЭЭД БАЙГААГ ОЙЛГОХ ЦАГ ХЭДИЙ НЬ БОЛЖЭЭ...

 

ТЭДНИЙ ЭЛДЭВ ЗЭЭЛ ТУСЛАМЖУУД, ТӨСЛҮҮДИЙН "АЧААР" УЛС ОРОН МААНЬ 3 ТЭРБУМ ГАРУЙ ДОЛЛАРЫН ГАДААД ӨРТЭЙ, УЛС НИЙГЭМ МААНЬ НЭГ ТИЙМ ГАРАХ ГАРЦГҮЙ ХАШИГДСАН, ЗӨВХӨН ӨӨРӨӨ ӨӨРСДИЙНХӨӨ МАТЕРИАЛЛАГ ХЭРЭГЦЭЭНИЙ ТӨЛӨӨ АМИНЧХАН БОДОЛТОЙ, БЭРТЭГЧИН ЖИЖИГХЭЭН АРААТНУУДЫН ОВООЛГО  БОЛЖ ХУВИРСАН ЮМ АА. 

 

Олонхи хүмүүсийг сонин хэвлэлийн өнгөцхөн мэдээллээр угжин сатааруулж телевизор гэдэг ЗОМБИ ХАЙРЦАГ-ны өмнө л мөргөөд залбиран сууж байхад сургасаан. Ингэхдээ зөвхөн тэдний таны тархинд чинь суулгаж өгөхийг хүсч байгаа тэр зүйлийг нь зажилах ч үгүй залгисаар байгаагаа нэг бодоод үзээрэй. Энэ зомби хайрцгаас ярьж ухуулж байгаа зүйл ба бодит байдал, амьдралын хооронд алд илүү зай байгааг та эргэцүүлэн бодож үзвэл анзаарахад бас хялбархаан... 

 

                 

 

Хүмүүсийг гэр гэртээ зөвхөн өөрсдийн хувийн ашгаа л бодон “байдлыг” алсаас хараад сууж байхад сургасан юм. Заримынх чинь арай том эсвэл арай багахан сууцууд мөн заримыг нь зээлээр авсан хэрэгцээний юмс бий. Энэ бүх материалаг хэрэглээг та юу ч гэж нэрлэсэн ЭНЭ БОЛ ОДОО ЕРДӨӨ Л  ҮЛ ҮЗЭГДЭХ ТОР, ӨРИЙН ДӨНГӨ ЮМ ШҮҮ. 

 Хархны амьдралын энэ хэв маяг ихэнхи хүмүүст анзаарагдахгүйгээр манай нийгэмд дотор маш хурдан тархсан юм. Байнгын өрсөлдөөн, бие биедээ дайсагнах ба хувиа хичээх вирусээр халдварлагдсан хүмүүс бүүр эхнээсээ байнгын хайр найргүй өрсөлдөөнд, ЗӨВХӨН ХАМГИЙН ХҮЧТЭЙ НЬ АМЬДАРДАГ гэсэн “ширэнгийн” хуульд дасаж зуршлаа болгосоор байна. 

 ХЭРЭВ ТА БҮХЭН ӨӨРИЙН ЭНЭ АМЬДАРЧ БАЙГАА НИЙГМИЙНХЭЭ ОДОО БА ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ САНАА ТАВЬЖ ЭХЭЛБЭЛ ЧИНЬ “ЧИНИЙ ХЭЛЖ ЯРЬЖ БАЙГААГИЙН ЦААНА ХУВИЙН ӨЧҮҮХЭН БОДОЛ САНАА БҮҮР ЗААВАЛ БАЙХ ЁСТОЙ, эсвэл ЭХ ОРОН ГЭДЭГ БОЛ АРЧААГҮЙ ХҮМҮҮСИЙН ХАМГИЙН СҮҮЛЧИЙН ХОРОГДОХ ГАЗАР” ГЭХ МЭТ НИЙГМИЙГ ДОТРООС НЬ ЯЛЗЛАХ ХОРЛОНТОЙ САНААГ ХАРХУУД ЗОРИУД ТУНХАГЛАЖ БАЙНА.

 ХЭРЭВ ХҮМҮҮС ЭНЭ АМЬДАРЧ БАЙГАА НИЙГЭМ – ТОМ ГЭРИЙНХЭЭ ТӨЛӨӨ САНАА ЗОВНИЖ ИЛ ТОД ШҮҮМЖИЛЖ ЯРЬЖ ХЭЛЭХ, БУСАД ХҮМҮҮСИЙГ ХӨРӨНГӨ ЧИНЭЭ, АЛБАН ТУШААЛААР НЬ ЯЛГАВАРЛАХГҮЙГЭЭР ХАРЬЦАЖ БАЙВАЛ ЧИ ХЭЗЭЭД ХОЖИГДОХ БОЛНО, ТИЙМ БОЛОХООР ИЙМ ХЭРЭГГҮЙ СУЛ ДОРОЙ ЗАНГААСАА САЛАХ ХЭРЭГТЭЙ, ИЙМ ЗАН Л “АМЖИЛТ-БАЯЛАГ”-Т ХҮРЭХ ЗАМД ЧИНЬ СААД БОЛНО, ОДООГИЙН ЭНЭ ДҮРМЭЭР НЬ Л ТОГЛОХ ХЭРЭГТЭЙ, ХЭРЭВ ҮГҮЙ БОЛ ЧИ АМЖИЛТ – ЭД БАЯЛАГТ  ХҮРЧ ЧАДАХГҮЙ  ГЭДЭГ ДАЛД САНААГ БОР ТАРХИНД ЧИНЬ ГҮНЗГИЙ СУУЛГАЖ ӨГӨХӨӨР ӨДӨР БҮР ТВ, СОНИН, ИНТЕРНЭТИЙН САЙТААС БАЛБАЖ БАЙНА.

 

Гэвч энэ бүхэн бол ердөө залилан юм. Учир нь хүний зан араншингийн хамгийн сайн сайхан талууд мөн ЭХ ОРОН, АРД ТҮМЭНДЭЭ мөн ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ, ҮНДЭСТНИЙ ЖИНХЭНЭ ЭРХ ЧӨЛӨӨ, ЧӨЛӨӨТ АРД ТҮМНИЙ ЗАСАГЛАЛЫН тухай итгэл үнэмшил бол хувь хүн нэг бүрийн цаашлаад бүхэлдээ манай энэ нийгмийн аз жаргалтай сайхан амьдрал, хөгжил цэцэглэлтийн цаад үндэс болох юм.

 

БИД БҮХЭН, ХУВЬ ХҮН НЭГ БҮР ЖИНХЭНЭ ЁСООР ХҮНИЙ ДАЙТАЙ АЖ ТӨРЖ АМЬДРАХ БИШ ХАРИН АМЬД ҮЛДЭХИЙН ТӨЛӨӨ ӨДӨР БҮХЭН ӨӨРТЭЙГӨӨ ЯГ АДИЛХАН ХҮМҮҮСТЭЙ БАЙНГЫН ТЭМЦЭЛ ХИЙЖ БАЙХАД ҮНДЭСЛЭСЭН, ӨӨРӨӨСӨӨ БУСДЫН ХЭРЭГЦЭЭГ НУЛИМДАГ, ЯМАР Ч ИРЭЭДҮЙГҮЙ БОЛСОН, ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ДОТРООСОО УСТГАЖ МӨХӨӨХ ТАВИЛАНТАЙ ОДООГИЙН ЭНЭ НИЙГМИЙГ харийн хулхи сурталд ховсдуулж өөрсдийн гараар БАЙГУУЛСАН ЮМ.

 

БИД ҮҮНИЙГ ӨӨРСДИЙНХӨӨ ГАРААР ХИЙХДЭЭ ШИМЭГЧЛЭГЧ ХӨРӨНГӨТНИЙ ГАР ХӨЛҮҮДИЙН ХУДАЛ СУРТАЛ УХУУЛГЫН УРАН ҮГЭНД ХОВСДУУЛСАН БАЙСАН ЮМ.

 

Бид одоо аварга могойд залгиулах гэж байгаа хөөрхий тэнэгхэн, гэнэхэн хархууд шиг болчихоод байна... Иймд одоогийн нөхцөл байдлаа зөв ойлгож дүгнэх юм бол бас боломж байгаа юм, одоохондоо!!! 

 

            5-р хэсгийн үргэлжлүүлэн уншина уу...

 



 

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!

Та дурын эсвэл өөрийн нэрээрээ энд сэтгэгдлээ үлдээж болно. Таны санаа бодол, төрсөн сэтгэгдэл бусад хүмүүст сонирхолтой, чухал байна гэдэгт итгэж байна. Та бусдыг хүндэтгэж харьцах, энэ нийтлэлтэй холбоотой зүйл бичих хэрэгтэй гэдгийг анхаарна уу.
Жич: Хэрэв Таны PC монгол үсгийн тохиргоо хийгээгүй бол кирил монгол үсгээр комментууд бичихийн тулд Setting -> Control Panel -> Regional and Language Optoin -> Languages -> Details... -> Add...-> Mongolian -> Apply -> OK гээд л дараа нь MN-хэлийг сонгоод монгол үсгээрээ бичих боломжтой. Ингэвэл улам олон хүмүүс үлдээсэн комментыг унших болно гэдгийг анхаарна уу.
АНХААР!Монгол (кирилл) үсгээр монгол хэл бичгийн дүрмээр зөв бичээгүй бүх комментуудыг 2012.05.25-наас нийтлэхгүй байхаар шийдсэн болно! Танд албан ёсны монгол кирилл үсгээрээ бичих чадвар байгаа гэдэгт бүрэн итгэж байна. Та энэ тухай "Интернэт соёлын хэм хэмжээ" нийтлэлээс үзнэ үү.

Илгээх код
Илгээх кодыг шинэчлэх (кодыг буруу оруулсан бол өмнөх тэмдэг дээр дарж гарч ирсэн шинэ кодыг доор хуулж бичээд илгээх товчин дээр дарна уу)