СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

Мэдээллийг Үзсэн Тоо : 716010

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?
И-мэйл
Бичсэн Х.Д.Болор   
Мэдээллийн индекс
Хархууд буюу амьдрахын төлөө "яаадгийм" гэж үү?!
2-р хэсэг
3-р хэсэг
4-р хэсэг
5-р хэсэг
6-р хэсэг
Бүх Хуудсууд

 

Тэд удалгүй “төрийн албаны салбарт өөрийн гэсэн дүрмүүд, албан тушаалыг худалдах үнийн жагсаалттай бүхэл бүтэн зах зээл бүрэлдэн тогтсон” гэж үглэн ярьж үнэндээ бол нийгэмд тунхаглах болсон юм. Тэгвэл нэгэнт ийм болсон учир яагаад түүнийг хуульчилж болохгүй гэж? Өөрөөр хэлбэл ард түмнээс хураасан татварууд, тэдэнд хуваарилагдаж очих учиртай бусад орлогоос бүрдэх төсвийн мөнгөөс хулгайлж байх, лобби нэртэй хуйвалдаан, 76 тэрбум төгрөгийн хээл хахуулийг мөн үүний зэрэгцээ мөрийтэй тоглоомын бизнес, өөрсдөө албан тушаал дээр байгаа үедээ амжиж эх нутгаа харийханд зарж үрэн таран хийх ажлаа хууль болгож авч байгаад хийж авах санал цухалзах болов. Бүгд л ийм зүйлүүд нийгэмд бодит байдал болсныг мэдэж байгаа юм чинь гэж тэд бодоцгоох болсон бололтой. ХУУЛИЙН ДООР АМЬДРАХ ЁСТОЙ ГЭЖ ТЭД НИЙГЭМД ТУНХАГЛАДАГ, ҮНЭНДЭЭ БОЛ ХҮМҮҮСИЙГ АЙЛГАН СҮРДҮҮЛДЭГ  Ч ЯМАР Ч ШУДАРГА БУС ХОРЛОНТОЙ ЗҮЙЛИЙГ ХУУЛИЙН ХАМГААЛАЛТАНД ОРУУЛЖ АВАХ ҮЙЛ ЯВЦ ҮРГЭЛЖИЛСЭЭР... Ийм шинэ үзэгдлүүд манай нийгэмд бий болж тэдгээрийн үндсүүд нь нийгмийн тархи, ухамсарыг баглан хүлж авсан тул одоо энэ бүхнээ хуульчилж авахад нь юу ч саад болж чадахааргүй болсон ба тэд ч ямар нэг хэлбэрээр хууль болгох нь гарцаагүй юм. Хар тамхи хэрэглэх, бэлгийн гаж зуршил, янхандал гэх мэт энэ өвчилсөн нийгмийн бүх бузар булайг цөөнхийн эрх, бусад улс орнуудын туршлага гэх мэт шалтгаар хууль болгож авах нь зөвхөн цаг  хугацааны явдал болсоон!               

Хэрэв эдгээр үйл явдалд юу ч саад болохгүй бол ойрын ирээдүйд бидний одоо төсөөлж ч чадахгүй байгаа тэр бүх зүйлүүд амьдралд бодит байдал болж аажмаар хуулийн хамгаалалтанд орох болно. БАРАГ БҮХ ЗҮЙЛҮҮД ХУДАЛДАГДАЖ НАЙМААЛАГДАХ БОЛСОН БИЛЭЭ. Худалдаж болохгүй бүх зүйл манай нийгмээс нэгэнт алга болсон байх болно. Жишээлбэл, ХҮНИЙ УХАМСАР, ЁС СУРТАХУУН.

Хүн адгууснаас ялгарах гол шинж нь оюун ухаан, ухамсар, ёс суртахуунтай байдаг билээ.   Харин тухайн хүнд ямар шинж нь давамгайлж байгаа нь өөрийнх нь дархлаатай холбоотой асуудал боловч манай одоогийн энэ нийгэмд үүний уналт сүйрэл явагдаж байна.

Яг ийм үзэл санааны бүх шат дамжлагуудыг дамжсан тэр мангас хархуудыг манай нийгэм дотор тавьж оруулсан юм. ТЭД ӨӨРИЙН АРД ТҮМНИЙГ ЯГ ИДЭХ ХООЛ ГЭЖ ХАРАХ БОЛСОН БАЙЛАА. ЭНЭ ХООЛ НЬ ТЭДЭНД ХАЧИН ИХ ТААЛАГДАХ БОЛОВ. ХООЛУУД НЬ  Ч ЗАРИМДАА ӨӨРСДӨӨ БАС “САНААЧЛАГАТАЙ” БАЙХ БОЛОВ. Мангас хархуудын хоолны дуршил улам галзуурч арга ажиллагаа нь ч улам ТӨГӨЛДӨРШИЖ байна.

 

                

 

Хархууд одоо бүлэглэлүүд болж хуваагдан тэдний хооронд “бяслагийн агуулах”-ыг эзэгнэхийн төлөө ширүүн өрсөлдөөн өрнөж байна. ГЭВЧ ЭДГЭЭР БҮЛЭГЛЭЛҮҮД ДОТОРХИ ХАРХУУД Ч БИЕ БИЕНИЙГЭЭ Ч ХАМТРАГЧДАА ГЭЖ ҮЗЭХЭЭ АЛЬ ХЭДИЙ НЬ БОЛЬСОН ЮМ. ӨӨРИЙНХӨН ГЭСЭН ОЙЛГОЛТ ТЭДНИЙ ДУНД ЗАРЧМЫН ХУВЬД БАЙХ БОЛОМЖГҮЙ ЮМ. ЗӨВХӨН ХУВЬ ХАРХ Л ГЭЖ БИЙ. Тэд бол АРД ТҮМНЭЭ ИДЭЖ ГУДРАХАД НЬ бие биенээ дэмжиж НАДАД БАС БОЛОМЖ ГАРАХ НЬ ГЭЖ харж суудаг МАНГАС ХАРХУУД болсон гэдгийг бид одоо харж байна.

Харин нөгөө хамтрагч нь хүч тамир нь сулрах юм бол түүнийг тэд дор нь тасчин иддэг ба боломж л гарвал гудрахад хэдий нь бэлэн байх болжээ. ИДҮҮЛЭХ ГЭЖ БАЙГАА, ИДЭХ ГЭЖ БАЙГАА ХАРХУУД Ч ХАМТ ЗЭРЭГЦЭЭД ГЭТЭН СУУЖ БАЙХ БОЛЖЭЭ. 

ТЭД БИЕ БИЕНДЭЭ "НАДАД ГОМДООД БАЙХ ХЭРЭГГҮЙ ШҮҮ ДЭЭ, БИ ЗӨВХӨН БОЛОМЖОО Л АШИГЛАХЫГ ОРОЛДСОН, ЭНЭ ЧИНЬ ЕРДӨӨ БИДНИЙ БИЗНЕС ШҮҮ ДЭЭ" ГЭСЭН ШИНЭ СУРТАХУУНЫГ ГАРГАЖ ИРСЭН ЮМ. 

ШИНЭ НӨХЦӨЛ БАЙДАЛ ЗААВАЛ ШИНЭ ЛОГИК ҮЗЭЛ САНААГ ГАРГАЖ ИРДЭГ ШҮҮ ДЭЭ, ОДОО ТЭДНИЙ ХУВЬД ХАМТРАГЧИД ГЭДЭГ БОЛ БЯСЛАГАА БУЛААЛДАН ЦОХИХ МӨН АЛЬ СУЛАРСАН ДОРОЙТСНОО ИДЭЖ ГУДРАХ ГЭСЭН ҮГ БОЛЖЭЭ.

ТЭДНИЙ ЭНЭ ҮЛГЭР ДУУРИАЛАЛ НИЙГЭМД СҮЙРЛИЙН МУУ НӨЛӨӨТЭЙ БАЙГАА БА НИЙГЭМ ТЭР ЧИГЭЭРЭЭ "АРААТНУУДААР" ДҮҮРЧ ТӨРСӨН АХ ДҮҮС Ч БИЕ БИЕНИЙГЭЭ ЭНЭ ЛОГИКООР ИДЭЖ ГУДРАХ БОЛОВ.

ХҮНИЙ ДОТОРХИ АДГУУСЫН ИНСТИКТИЙГ НЬ БҮХНИЙ ДЭЭР ТАВЬЖ ТАХИН ШҮТДЭГ ҮЗЭЛ САНАА, ЁС СУРТАХУУНТАЙ ГАДНЫН ЭНЭ "ИМПОРТЫН ХУЛХИ БАРАА" БИДНИЙ АМЬДРАЛЫГ – УЛС МАНАЙ НИЙГМИЙГ МААНЬ ХААШ НЬ ТҮЛХЭСЭЭР БАЙНА ВЭ?

 

                     

 

Энэ зодоонд суларч доройтож бусдадаа хазуулж цусаа гоожуулсан ч зугтаж амжсан зарим хархууд ХАРХЫН ХААДУУДАА илчилж ноохойн дотроос нь хамаг бузар булайг нь гадагши  дэлгэн цацаж эхэлдгийг бид нэг бус удаа харсан шүү дээ. Ингэж байгаад ч болов тэр харх буцаад байрандаа очихыг хүсч байдаг. Зарим нэгнийг нь хархын хаадууд буцааж эгнээндээ оруулсаан. Одоо тэд юу ч болоогүй юм шиг зэрэгцэн сууж байдаг биз дээ. Тэд ийн бодож суугаа: "ЗА ЯАХАВ ДЭЭ, НАМАЙГ ТЭД ГУДРАХЫГ Л ХҮСЭЭ БИЗ, ХАРИН БИ БОЛОМЖИЙГ НЬ ӨГӨӨГҮЙ, ОДОО БИД ХАМТАРЧ СУУГААД ХЭНИЙГ ИДЭЖ БОЛОХ ГЭЖ БИЕ БИЕНЭЭ НҮД САЛГАЛГҮЙ ХАРАХ БОЛСООН. ХЭН НЭГЭН МААНЬ СУЛАРЧ ДОРОЙТОЖ БАЙНА УУ, ТҮҮГЭЭР ХООЛЛОХ ЦАГ БОЛСОН ЮМ БИШ ҮҮ! "

 Тэдний энэ байдлыг тэнцвэржүүлж байгаа гол нөхцөл бол эсрэг талынх нь хүчирхэг байдал, өөр хэлбэл тэдний хүч харьцангуй тэнцвэртэй байгаа байдал ба гол нь хэзээ ч бие биенийгээ ИДЭЖ ГУДРАХАД бэлэн байгаа тэр явдал юм. Энэ байдал бол өнөөгийн бидний амьдарч байгаа энэ нийгмийн ердөө өнгөцхөн зураглал - зүйрлэл юм.

            Эрх чөлөө ардчилал, аз жаргалтай амьдрал, эрх тэгш байдлын тухай тэдний өөрсдөө ч итгэхгүй байгаа хоосон үг яриа, урианд итгэж найдаж горьдож байгаа цагт, сонгууль гэдэг эмгэнэлт хошин жүжигт нь өөрсдийгөө өөрсдийнхөө ирээдүйн гай зовлонгоор худалдаж байгаа цагт, элдэвийн арга хэмжээнд очиж алгаа хорстол нэгэн зэрэг ташиж суугаа цагт, гэр гэртээ ТВ-р тархины саажилт үүсгэмээр кино, элдэв марзан юм үзээд элгээ тэврэн хөхөрч сууж байгаа цагт хүмүүс ӨӨРСДӨӨ Ч ОЙЛГОЖ УХАМСАРЛАХГҮЙГЭЭР ХАРХЫН ХААДУУДЫГ ӨӨРСДИЙН ДЭЭР ХААДУУДААР ӨРГӨМЖИЛЖ ХАРХЫН ЭНЭ НИЙГМИЙГ БАЙГУУЛЖ БАЙГАА ЮМ АА.

ОДОО "МАНГАС ХАРХУУД" ЯДУУСЫНХ Ч ХАМААГҮЙ ХАМГИЙН ГОЛ НЬ ТЭДНИЙ ҮЕ ЗАЛГАМЖИЛСАН МӨНХИЙН ХААДУУД БАЙХЫГ МӨРӨӨДӨЖ ГЭТЭЖ БАЙНА. ҮҮНИЙ ТӨЛӨӨ ХЭНТЭЙ Ч НИЙЛЭХЭД БЭЛЭН БАЙХ БОЛЖЭЭ...?!!

 

ОЛОНХИ ХҮМҮҮС ЯДУУРСАН, ЦӨХӨРСӨН БАЙХ ТУСМАА ТЭДНИЙГ МУНХАРУУЛЖ ТЭДНЭЭР ТҮРИЙ БАРЬЖ УЛС ОРНЫ ЗАСАГЛАЛ, ЭРХ МЭДЛИЙГ БУЛААН ЗАВШИЖ БАЙГАА НЬ ӨНӨӨГИЙН МАНАЙ ЭНЭ  АРДЧИЛЛЫН АГУУ ТОМ ДОТООД ЗӨРЧИЛ ЮМ АА.

 

 ХҮНИЙ НИЙГМИЙН ОЛОНХИ ТООНЫ ОЛНООРОО ХЭЗЭЭ Ч ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙГААГҮЙ, ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАХ НӨХЦӨЛ Ч БҮРДЭЖ БАЙГААГҮЙГ ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТҮҮХ ГЭРЧИЛНЭЭ. Харин тэгвэл энэ ардчилал олонхио (үнэндээ бол ТӨӨРӨЛДСӨН ОЛОНХИЙГ төлөөлсөн гэх хэдхэн улстөрчдийг) дагаж цөөнхийн (ажилгүй ядуу байх, нүдийг нь боож чихийг нь битүүлсэн харанхуй олонхидоо дарагдсан Цөөнхи) эрхийг хүндэлж байх ёстой гэж сурталдаж байна... ЭНЭ СУРТАЛЫГ НЬ ТА БҮХЭН ЯДАЖ ХЭСЭГ ЗУУР Ч ГЭСЭН ЭРГЭЦҮҮЛЭН НЭГ БОДООД ҮЗЭЭРЭЙ, ЦААД САНАА НЬ ЗААВАЛ ОЙЛГОГДОНОО!

           Хархууд болсон этгээдүүд хүмүүсийг “идэж гударч” байна. Ямар аргаар нь чухал бишээ, ЭНЭ БОЛ ШУУД Л ХҮН ХҮНЭЭ “ИДЭЖ ГУДАРЧ” БАЙГАА ҮЙЛ ЯВЦ ЮМ.

Дээр сууж байгаа хэсэг нь шууд энэ "гудрах" үйлд нь улайм цайм харагдаад хутгалдаад байхгүй ээ. Дунд доод шатанд ХҮМҮҮС БИЕ БИЕНЭЭ ИДЭЖ ГУДАРЧ дээрэмдэн цөлмөж байна. БҮҮР ДЭЭР СУУГАА ХАРХЫН ХААДУУД бол бусдын гараар ХҮМҮҮСИЙГ ИДЭЖ БАЙНА, ГЭХДЭЭ ДООР БАЙГАА ХАРХУУДЫНХАА ЗҮҮДЭНД НЬ ОРООГҮЙ ТИЙМ ЦАР ХЭМЖЭЭГЭЭР  ҮҮНИЙГЭЭ ХИЙСЭЭР БАЙНА.

 

                               

 

Ийм үзэл санаагаар нийгмийг хордуулж төөрөлдүүлж байж цөлмөсөн тэдний МӨНГӨ  бол  жирийн хүмүүсийн ядуурал гуйланчлал, зовлон шаналал, хэлмэгдэл  цөхрөл бүр мөхөл, үхлийн цаад мөн чанар нь өөрөө юм. Хэрвээ тэдгээр ХАРХЫН ХААДУУД  “тос дааварлаж” байвал нийгмийн нэг хэсэг тэдний ХООЛ ЗООГ болжээ гэсэн үг юм. Ядууралд туйлдсан хүмүүст одоохондоо өөрсдийн зөвхөн өмх хоолноос салсан мэт санагдаж болох ч эдгээр үйл явцууд нь нийгмийн эмзэг давхаргуудын хувьд ҮХЭЛ МӨХӨЛ болж байна. Үүнийг батлахын тулд өнөөгийн Монголын нас баралт төрөлтийн сүүлийн жилүүдийн динамикийг харахад л хангалттай юм.

ХЭЭЛ ХАХУУЛЬ, НИЙГМИЙН ДОТООД ЗАДРАЛ, ЯЛЗРАЛ, ЯМАР Ч ЗАРЧИМГҮЙ ЭНЭ БАЙДЛЫГ ӨӨРСДИЙН АМЬДРАЛЫН ГАЙ ЗОВЛОН, АСУУДЛУУДТАЙ ХОЛБОЖ ОЙЛГОЖ ЧАДАХГҮЙ БАЙГААД ЖИРИЙН ХҮМҮҮСИЙГ  БУРУУТГАХ ХЭРЭГГҮЙ ЮМ.

Тэдний хувьд дэндүү урт ШАЛТГААНУУД – ҮР ДАГАВРУУДЫН ГИНЖИН ХЭЛХЭЭ үүсч байгаа юм аа. ГЭВЧ ТЭД ДОТРОО ЗӨНГӨӨРӨӨ ТЭДНИЙГ “ХУУРЧ МЭХЛЭЖ БАЙНА” ГЭДГИЙГ ОЙЛГОЖ ТААВАРЛАЖ Л БАЙГАА.  ГЭВЧ  ЯГ ЯАЖ ГЭДГИЙГ ТЭР БҮР ӨӨРСДӨӨ ОЙЛГОЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЮМ, ОДООХОНДОО ...?!

 ӨНӨӨГИЙН ХҮН ХҮНЭЭ ГУДРАХ ҮЗЭЛ СУРТАЛ НОЁЛОЖ БАЙГАА НӨХЦӨЛД хархуудын энэ үйл ажиллагааг хязгаарлах, ТАСЛАН ЗОГСООХ хуулиудыг тэд хэзээ ч өөрсдөө батлахгүй нь ойлгомжтой шүү дээ. Тэдний үүнийхээ оронд жирийн иргэдийн эрхийг хязгаарлах, УХААЛАГ ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ, ААН ХҮН АМЫН ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ гэх мэт зөв сонсогдох боловч цаанаа хорон явуулга  учир шалтгаануудтай, ойрын болон алсын хор уршигтай хуулиудыг л хийж авч байна шүү дээ. Үүнийг илчилсэн мэдээллүүд хангалттай байдаг юм шүү. Удахгүй бүх хүмүүст тухайн хүний тухай бүх мэдээллийг багтаасан дижитал чипийг эхлээд иргэний үнэмлэх дээр нь дасаад ирэхээр нь арьсан доор нь суулгаж авч лабораторит зэрэмдэглэсэн туршилтын хархууд шиг болгохоор дасгаж зэхэж байна. Ингээд харийн хархуудын МӨНХИЙН ХААНЧЛАЛ, жирийн монгол хүмүүс бид нэг мэдэхэд ЭЛЕКТРОН ТОРОНД орсон байх, МӨНХИЙН БООЛЧЛОЛ –д дагаар орсон байх зам дурайж байна. Энэ бүх хөрөнгийн бүртгэл /Эрнандо Сото/, хүн амын шинэчилсэн бүртгэл, ААН-ийн бүртгэл, ухаалаг үнэмлэх, сонгуулийн саналын хуудсыг машинаар тоолно гэх мэтээр хүмүүсийн тархийг угааж ухуулаад байгаа нь үнэндээ бол ТА БҮХНИЙ ИРГЭНИЙ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ, ХУУРЧ МЭХЛЭЖ ЭЛЕКТРОН БӨӨНӨӨР ХОРИХ ЛАГЕРЬТ ОРУУЛАХ бэлтгэл ажил байх маш өндөр магадлалтай юм шүү. Үүний эсрэг гадаад улс орнуудад тэмцэл өрнөж байгаа...Шинжлэх ухаан, техник технологи бүр хүн төрөлхтний төлөө байдаггүй гэдгийг бид ойлгох хэрэгтэй байна. Тэр тусмаа хүн төрөлхтнийг мэхлэж цөлмөсөн капиталистуудын  гарт байгаа технологиуд......?!

 

ӨНӨӨДӨР МАНАЙ ХҮН АМЫН 5 ХҮРЭХГҮЙ ХУВЬ НЬ БҮХ МӨНГӨ, ХӨРӨНГӨНИЙ 90 ГАРУЙ ХУВИЙГ ӨМЧИЛЖ БАЙГАА БА ЭНЭ ЯЛГАА ӨДРӨӨС ӨДӨРТ УЛАМ ИХ БОЛСООР БАЙНА. ДУНДАЖ ДАВХАРГЫНХАН УЛАМ БҮР ЯДУУСЫН ЭГНЭЭНД ШИЛЖИХ БОЛНО, ЭНЭ БОЛ ЗӨВХӨН ЦАГ ХУГАЦААНЫ АСУУДАЛ ЮМ ШҮҮ. ЭЦЭСТЭЭ МОНГОЛЫН БҮХ БАЯЛАГ ХАРИЙН КАПИТАЛИСТУУД, ХҮН АМЫН ГАНЦ ХҮРЭХГҮЙ ХЭТ БАЯЖСАН "ХАРХУУДАД" ТӨВЛӨРСӨН БАЙХ БОЛНО.

ТЭД АРД ТҮМНЭЭС ХУУРЧ МЭХЛЭЖ ЦӨЛМӨЖ АВСАН ХӨРӨНГӨ, ЭРХ МЭДЛЭЭ ХАМГААЛАХЫН ТУЛД УЛС ОРОН, АРД ТҮМНИЙ ЭСРЭГ ЮУ Ч ХИЙХЭЭС БУЦАХГҮЙ БОЛДОГИЙГ БУСАД ОРНУУДЫН ЖИШЭЭН ДЭЭРЭЭС БИД ХАРЖ БАЙНА... 

ТЭДГЭЭР ХАРГИС ДАРАНГУЙЛАГЧИД УГААСАА ХҮНИЙ "МАХААР" ХООЛЛОГЧ БАЙГААГҮЙ ЭЭ, ХУУРЧ ХУЛГАЙЛЖ ЦӨЛМӨЖ АВСАН ХӨРӨНГӨ, ЭРХ МЭДЛЭЭ ЯМАР Ч АРГААР ХАМААГҮЙ ХАМГААЛЖ ҮЛДЭХ ХҮСЭЛ НЬ ТЭДНИЙГ  АРААТНУУД ШИГ БОЛГОСОН ЮМ АА...

 

МОНГОЛЫН УЛСТӨРЧИД, ЭРХ БАРИГЧДЫН "ТАРХИЙГ" ХЭН БАРЬЖ БАЙНА ВЭ? МАНАН-ГИЙН 20 ЖИЛИЙН ҮНЭМЛЭХҮЙ ЗАСАГЛАЛ ҮНЭХЭЭР ЯЛЗАРЧ ӨМХИЙ ҮНЭР НЬ МОНГОЛЫН НИЙГМИЙГ БООМИЛЖ БАЙНА!

 

4-р хэсгийг үргэлжлүүлэн уншина уу...  

 

 



 

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!

Та дурын эсвэл өөрийн нэрээрээ энд сэтгэгдлээ үлдээж болно. Таны санаа бодол, төрсөн сэтгэгдэл бусад хүмүүст сонирхолтой, чухал байна гэдэгт итгэж байна. Та бусдыг хүндэтгэж харьцах, энэ нийтлэлтэй холбоотой зүйл бичих хэрэгтэй гэдгийг анхаарна уу.
Жич: Хэрэв Таны PC монгол үсгийн тохиргоо хийгээгүй бол кирил монгол үсгээр комментууд бичихийн тулд Setting -> Control Panel -> Regional and Language Optoin -> Languages -> Details... -> Add...-> Mongolian -> Apply -> OK гээд л дараа нь MN-хэлийг сонгоод монгол үсгээрээ бичих боломжтой. Ингэвэл улам олон хүмүүс үлдээсэн комментыг унших болно гэдгийг анхаарна уу.
АНХААР!Монгол (кирилл) үсгээр монгол хэл бичгийн дүрмээр зөв бичээгүй бүх комментуудыг 2012.05.25-наас нийтлэхгүй байхаар шийдсэн болно! Танд албан ёсны монгол кирилл үсгээрээ бичих чадвар байгаа гэдэгт бүрэн итгэж байна. Та энэ тухай "Интернэт соёлын хэм хэмжээ" нийтлэлээс үзнэ үү.

Илгээх код
Илгээх кодыг шинэчлэх (кодыг буруу оруулсан бол өмнөх тэмдэг дээр дарж гарч ирсэн шинэ кодыг доор хуулж бичээд илгээх товчин дээр дарна уу)