СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

Мэдээллийг Үзсэн Тоо : 715979

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?
И-мэйл
Бичсэн Х.Д.Болор   
Мэдээллийн индекс
Хархууд буюу амьдрахын төлөө "яаадгийм" гэж үү?!
2-р хэсэг
3-р хэсэг
4-р хэсэг
5-р хэсэг
6-р хэсэг
Бүх Хуудсууд

 Одоогийн энэ элдэв марзан ТВ, сонин хэвлэлээр ЗОРИУДААР ТАРХИЙГ НЬ УГААЖ ТӨӨРӨЛДҮҮЛЭХ ОЛОН АРГЫГ ШАТ ДАРААТАЙ ХИЙЖ ирсний дүнд ихэнхи хүмүүсийг хэн тэд нарыг яаж "далдаас гараас нь хөтлөж" залаад байгааг, ер нь юу болоод байгааг анзаарч ухаарч ойлгох хүсэлгүй, заримдаа бол бүр чадваргүй болгож орхисон юм.

Ихэнхи нь “хархууд” болж хувирсан хүмүүс зөвхөн бусдыгаа яаж идэж гудрах вэ гэж л гэтэцгээж байх болсон байлаа. Ямар ч аргаар хамаагүй МӨНГӨ л олох, идэж гудрах, эд юмсыг хэрэглэх дон шүгэлсэн энэ нийгэмд тэдэнд өөрийн эх орон нэгт ахан дүүс гэсэн ойлголт зарчмын хувьд байх боломжгүй болсон бөгөөд бүгд л тэдний хувьд өөрийн ахан дүүс бус, харин идэх юмс гэж харагдах болсон байлаа. Хамгийн амархан идэх юмс бол яг чиний хажууд чинь амьдарч байгаа, гэхдээ юу болоод байгааг сайн ойлгож чадаагүй, гэхдээ чамд итгэж найдаж чамайг ахан дүүсээ гэж бодож байгаа тэр хөөрхий гэнэн хүмүүс юм. Тэд эрх баригчдыг, тэдний гар хөлүүдийг мангас-хархууд болж төрөл арилжсан гэдгийг одоо огт мэдэхгүй сууж байгаа. ТЭД ОДООХОНДОО ДОТРОО НАЙДАЖ СУУГАА, ХАРИН ЭРХ БАРИГЧИД ТЭДНИЙ ХАМСААТНУУД ХАРИУД НЬ НИЙГМИЙГ "ИДЭЖ ГУДАРЧ" БАЙНА. 

Ийм хархын хаадууд орчин үеийн манай нийгэмд улам улам олон болсоор байна. Энэ бол хамгийн аймшигтай “араатнууд” юм. Тэр хархууд бүлэглэлүүд болж нэгдэж өөрсдийн эх орон нэгт ахан дүүсээ зөвхөн ИДЭХ ЮМ, ХООЛОО гэж харж ойлгож хандах болсон юм. Тэд өөрсдийн ХАРХЫН АЗ ЖАРГАЛАА бусдынхаа гай зовлон, ЯДУУРАЛ ГУЙЛАНЧЛАЛ ДЭЭР БОСГОСОН бөгөөд эхэндээ бол шууд л дайран орж идэж гударч байв. ТЭД ҮҮНИЙГЭЭ ХИЙХДЭЭ АРДЧИЛАЛ, ХҮНИЙ ЭРХ, ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛ гэх мэт гоё сайхан сонсогдох боловч мөн чанараараа бидний ихэнхийн бодож төсөөлж байгаагаас шал өөр агуулгатай хийсвэр үг яриа, хоосон уриа лозунгийн дор энэ бүхнээ хийж байх нь илүү сэмхэн, үр дүнтэй юм байна гэдгийг маш хурдан ойлгосон байсан юм. 

Одоо бол айл, гэр бүрийн хоймор дахь телевизийн дэлгэцнээс ардчилал, эрх чөлөө, эрх тэгш байдлын тухай үнэн мэт сонсогдох хоосон үлгэр амлалт, уриа лозун ятгалга зогсоо зайгүй цутгаж эхлэв. Ихэнхи хүмүүс бусдыгаа дуурайн эдгээр үлгэрт нь итгэж байгаа мэт аашлаж эхлэв. Гэвч тэдний сэтгэлийн гүнд гайхах, эргэлзэх өчүүхэн эргэлзээ одоохондоо бол байгаа, гэвч тэд олонхио даган гэлдэрч байсан цагт удахгүй бөхнө.

Харин тэр харх-хаадууд бүүр эхнээсээ л амласан бүхнээ хийх бодолгүй байв. Тэдний хувьд эдгээр амлалтууд нь зөвхөн ИДЭХ ХООЛНУУДАА хуурч ойртуулж байгаад үсрэн барьж авах гэсэн аргууд төдий л байлаа. Тэд гоё сайхан гэвч хов хоосон уриагаар халхавчилж ӨӨРСДИЙН АХАН ДҮҮСИЙГ ГУДАРЧ БАЙХЫН ТУЛД энэ нийгмийнхээ тогтнож байсан мөнгө хүүлж бусдыг мөлжихийг цээрлэх, эд мөнгөнд шунан тачаадахгүй байх,  шударга хөдөлмөрлөж амьдралаа хүний дайтай зөв авч явах, иргэнийхээ хувьд улс үндэстнийхээ өмнө хариуцлага хүлээх зэрэг хамгийн гол гол чухал багануудыг хурц шүдээрээ мэрж унагаж нурааж байсан юм. Жил ирэх тутам тэд улам зальжин, овжин бас тэгээд улам аюултай шуналтай, улам аймшигтай болж байлаа.

Хамгийн гол аюул бол тэд энэ нийгмийнхээ эрүүл гишүүдээс гадна талаасаа бол огт ялгагдахгүй байдаг. Харин доторхи үзэл, бодол санаа нь бол....Та өөрөө мэдэж байгаа!

Тэд энэ байдлаа маш сайн халхалж сурсан бөгөөд өөрсдийн шударга ахан дүүсээс ч бүр илүү сайн юм шиг харагдаж байж сурсан байлаа. ХЭРЭВ ТЭДНИЙ ЮУ БУВТНАЖ БАЙДГИЙГ НЬ СОНСОЖ СУУХ БИШ ХАРИН ХИЙЖ БАЙГАА АДАЛ БАЛМАД ЯВДЛЫГ НЬ, ХҮРГЭЭД БАЙГАА ҮР ДАГАВРУУДЫГ НЬ НҮДЭЭ НЭЭЖ ОЛЖ ХАРАХ ЮМ БОЛ ЭДГЭЭР МАНГАСУУДЫН ЦААД МӨН ЧАНАРЫГ ОЙЛГОЖ УХААРАХАД ТИЙМ Ч ХЭЦҮҮ БИШ ЮМ.

Тэдний үзэл бодол, бүх чармайлт нь маш явцуу хувь хархнуудын тэр бэртэгчин эрх ашиг дээр төвлөрсөн байдаг юм аа. Тэд ХУУРЧ МЭХЛЭЖ СУРСАН, ОДОО БҮҮР “ГАРШУУЛСАН” СОНГУУЛИЙН ТОЙРГУУДАА Л ГЭХЭЭС Монголын нийгэм, улс эх орныхоо, ҮНДЭСТЭН ХҮН ЗОНЫХОО төлөө гэсэн том өргөн утгаар, үзэл санаагаар бодож сэтгэж байх чадвараа нэгэнт гээсэн юм. ТЭД ЗӨВХӨН ӨӨРСДИЙНХӨӨ ТӨЛӨӨ, ӨӨРСДИЙН ЗУЛЗАГАНУУДЫН ТЭР ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ БОДОЖ САНААШИРЧ БАЙДАГ. Тэд ингэхдээ нөгөө мангас-хархын хаан шиг ӨӨРСДИЙН АХАН ДҮҮС НАРААР Л “ХООЛЛОЖ” БАЙДАГ ЮМ. Одоо тэд олуулаа болсон бөгөөд тэдний тоо нийгэмд улам улам олон болсоор л байна. Ер нь хархуудын хаадууд том ба жижиг биетэй мангас хархууд гэж хуваагдсан байдаг ба бүүр томчууд нь дэлхийн улс орнуудыг ан гөрөө хийх талбар, идэх хооллох газрууд болгож хувааж авсан ба одоо жижиг хархууд харийн  ТОМ хархуудтай нийлэн нутаг орноо цөлмөж байна.

Харин эрүүгийн ертөнцөөс хоолоо олж иддэг жижиг мангас-хархууд бол жишээ нь, СОГТУУ ХҮН ТАСАРЧИХСАН ХЭВТЭЖ БАЙНА, ХАЛААСАНД НЬ МӨНГӨ БАЙНА, ХЭН НЭГ НЬ ЭНЭ МӨНГИЙГ НЬ ЗААВАЛ АВЧИХНА ШҮҮ ДЭЭ, ХЭРЭВ ИЙМ ЮМ БОЛ ЯАГААД БИ АВЧИХАЖ БОЛОХГҮЙ ГЭЖ бодож энэ согтуугийн  мөнгийг нь хулгайлж байдаг. Дараа нь арай “тасарчихаагүй” байгаа согтуугийн халаасыг нь тэмтэрч байдаг. Тэд ЭНЭ НӨХӨР АРХИА Л АВААД УУЧИХНА, ХАРИН НАДАД МӨНГӨ ХЭРЭГТЭЙ БАЙНА гэж бодож энэ шийдвэрээ гаргаж байдаг.

Эцэст нь тэд нар “бүгд л мөнгөгүй, бүгд л ядуу амьдарч байна шүү дээ, тийм болохоор АМЬДРАХЫН ТУЛД ЮМ ЧИНЬ ЯААДГИЙМ, ХАМГИЙН ХҮЧТЭЙ НЬ Л БУСДЫГАА Ч ХАМААГҮЙ ИДЭЖ БАЙГ” гэж бодоцгоож байдаг болсон юм. Дараа нь тэд ИДЭХ ХООЛУУДАА сонгож аваад бүр ноцож цохиж унаган дээрэмдэж байдаг болсоон.

 

ЁС СУРТАХУУНГҮЙ БОЛГОСОН ЭНЭ НИЙГЭМД ТЭДНИЙ ИЙМ ҮЗЭЛ БОДОЛ, ҮЙЛ ХӨДЛӨЛИЙН ЭСРЭГ ИХЭНХИ ХҮМҮҮСТ ХЭЛЭХ Ч ҮГ ОЛДОГГҮЙ АЖЭЭ! 

 

Мангас – хархууд эздийнхээ зааж өгсөн аргаар эхлээд хүмүүсийн ажлын байруудыг нь хувьчлал нэрээр устгаж ядуурал гуйланчлалын үүдийг нээсэн юм.  Бүх ил луйварыг бас "бизнес" гэж нэрлэх болсон билээ. Гэхдээ үүнд шударга хөдөлмөрийн бизнес бол хамаагүй ээ.

  

Бизнест энэ логик нь эхлээд хүмүүсийг ер нь ажлаас нь халж гудамжинд гаргаж хаяж болно гэдэг бодол байв. Энэ бодол нь аажмаар хэрэв энэ хүмүүсийг халж гудамжинд гаргаж хаяхгүй юм бол би өөрөө дампуурах болно, тэгээд л тэр хүмүүс эцэст нь бас гудамжинд гарсан байх болно, би ч бас тэдэнтэй хамт гэсэн ОЙЛГОЛТ итгэл үнэмшил болж хувирах нь тэр ээ. ХЭРЭВ ЭНЭ ХҮМҮҮС ЯМАР Ч ТОХИОЛДОЛД АЖИЛГҮЙ БОЛОХ ЮМ БОЛ надгүйгээр ГУДАМЖИНДАА ХАЯГДСАН БАЙГ гэж бодон тэднийг ажлаас нь халж байлаа.

Хоёр дахь шатанд тэр "бизнесчин" хүмүүс МИНИЙ ТӨЛӨӨ ажиллаж л байг, харин цалинг нь өгөхгүй байж болно гэж бодох болсон байлаа. Хэрэв тэгэхгүй бол би дампуурна, тэгээд дахиад л гудамжинд гарсан байх болно, хэрэв цалинг нь өгөхгүй бол ядаж бизнесээ авч үлдэж чадна гэх бодлоор хүмүүсийн цалинг зориуд унжиж эхлэв.

Дараачийн шатанд тэр бизнесчин хүмүүсийн эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж худалдах болсон байна. ХЭРЭВ ТАНИХГҮЙ ХҮМҮҮСИЙН ТУХАЙ САНАА ТАВЬЖ БОДОЖ ЭХЛЭХ ЮМ БОЛ БИЗНЕС МААНЬ ДАМПУУРЧ Ч  БОЛНО, ТЭГЭЭД Ч  ХҮМҮҮС ӨӨРСДӨӨ ӨӨРСДИЙНХӨӨ ТУХАЙ Л САНАА ТАВЬЖ БОДОЖ БАЙГ гэж бодох болсон байлаа. Тэдний хувьд ХҮН ТӨРӨЛТӨН АХАН ДҮҮС НЬ ЕРДӨӨ Л АМАНД НЬ ӨӨРСДӨӨ ОРОХООР МӨЛХӨЖ ЯВАА БҮЛЭЭХЭН  бас тэгээд ШИНЭХЭН МАХНУУД төдий болсон байлаа .

 

                        

 

Улс төрчид ч ийм үзэл бодол, логикоор үйл хөдлөлөө хийж байх болсон байлаа. Эхний алхам буюу үхсэн хархыг идэх шат бол БОДИТООР БИЕЛҮҮЛЭХ ОГТ БОЛОМЖГҮЙ ЗҮЙЛҮҮДИЙГ ЯДУУРЧ ТУЙЛДСАН ХҮМҮҮСТ АМЛАХ ЯВДАЛ БАЙВ. Тэдний энэ логикоор бол ЭНЭ ХҮМҮҮСТ ХАНАТАЛ Л АМЛАХГҮЙ ЮМ БОЛ ТЭД НАДАД САНАЛАА ӨГӨХГҮЙ, ХҮНИЙ АМАНД БАГТАЖ БОЛОХ БҮХ ЗҮЙЛИЙГ ТЭДЭНД АМЛАХ НАДААС Ч МУУ НЭГ НӨХРИЙГ СОНГОХ БОЛНО гэсэн өрөвдөлтэй бэртэгчин бодол байлаа. Улс төрд орж нийгмийг бүхэлд нь хуулийн хамгаалалтан доор гудрах гэсэн тэр бэртэгчин ХЭРЭВ НИЙГЭМ – ХҮМҮҮСИЙГ  ЯМАР Ч ТОХИОЛДОЛД  БУСАД УЛСТӨРӨӨР ХООЛЛОГЧИД МЭХЛЭСЭН БАЙХ ЮМ БОЛ, БИ НЭГ БОЛ ЯЛСАН СҮРЭГТ БАГТАХ ЭСВЭЛ ЯЛАГДСАН СҮРЭГТ ХОЦРОХ ЮМ БОЛ, ЮУ Ч ХАМААГҮЙ АМЛАЖ БАЙГААД Л сонгогдох хэрэгтэй гэж зүтгэх болсон байв. Тэд одоо энэ амлалтынхаа хариуд хөөрхий гэнэн хүмүүсийг өөрсдөөр нь өөрсдийг нь хооллохоор шийдээд байна. Харин хүмүүсийн ихэнхи нь тэдний энэ бузар залийг нь мэдэхгүй, телевиз - шар сониноос тархины "саажилт" тусаж аливаа бузар мэхийг нь зажлах ч үгүй залгидаг болсон ба аливаа мэдэгдлийг нь шүүн тунгааж эргэцүүлж бодох чадвараа гээсэн бололтой. Мөн хүмүүсийг ямар нэг зүйлээс байнга айж гараа хамхин сууж байхад сургасан юм. /зориуд гэж уншаарай/

Амьтай төдий ядарч туйлдсан хархыг идэж гудрах хоёр дахь шат бол намаасаа  сонгуульд нэр дэвших боломжийг бусад хархууддаа худалдах, наймаалах явдал байлаа. Логик нь бол ойлгомжтой шүү дээ. Сонгуульд мөнгө хэрэгтэй! Эдгээр улстөрчдийн логик бол ӨРСӨЛДӨГЧ ХАРХУУД Ч БАС Л МӨНГӨ АВНА ШҮҮ ДЭЭ, ШУДАРГААР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ЮМ БОЛ ЭНЭ ЭРХИЙГ ХЭН НЭГ НЬ МӨНГӨӨР ЗАРЖ Л ТААРНА, ЭНЭ НЬ ХЭРЭВ ГАРЦААГҮЙ ЮМ БОЛ БИ/Д/ Л ЗАРЖ ТЭР МӨНГИЙГ НЬ АВСАН  ДЭЭР гэж бодоцгоож байдаг.

 Амьд нэгнээ гудрах буюу гуравдугаар шат бол хархын хаадуудад ашигтай, харин нийгэмд бол хор хохиролтой, ойрын болон алсын уршигтай хуулиудыг лоббидох=хуйвалдах замаар батлуулж авах явдал юм. Нөгөө л логик: ХЭРЭВ ЧИ НУТАГ ОРНОО НИЙГМЭЭ, АХАН ДҮҮСЭЭ ИЛ ЦАГААН ДЭЭРЭМДЭХЭД ОРОЛЦОХГҮЙ ЮМ БОЛ БУСАД ХАРХУУД ҮҮНИЙГ ГАРЦААГҮЙ ХИЙХ БОЛНО, ХҮН ХҮНЭЭ ГУДРАХ ЭНЭ ХУУЛИУДЫГ ТЭД БАТЛУУЛЖ АВЧ Л ТААРАА, ХЭРЭВ ИЙМ ЮМ БОЛ  ХЭН ҮҮНИЙГ ХИЙСЭН НЬ ЯМАР ЯЛГААТАЙ ЮМ БЭ, ТЭГВЭЛ БИ Л АВИЛГА ХАХУУЛИЙГ НЬ АВЧ ХУУЛИЙГ НЬ БАТЛАЖ ӨГСӨН ДЭЭР БИЗ ДЭЭ! гэж хархууд бодох болсон байлаа.

Өнөөгийн намууд, улстөрчдийн бүлэглэлүүд бол нэг нэгнээ мэрж идэж гудрахыг хичээж байгаа хархуудын бөөгнөрөл юм. ТЭДЭНД ЯМАР Ч АРИУН ГЭГЭЭН ЮМ ГЭЖ ҮЛДЭЭГҮЙ, УЛС ЭРХ ОРНОО, ҮНДЭСТНЭЭ ГЭСЭН ЯМАР НЭГ ҮЗЭЛ БОДОЛ ГЭЖ БАЙХГҮЙ, ЭНЭ БОЛ ЕРДӨӨ Л ТЭДНИЙ БИЗНЕС мөнгө хийх - АМЬДРАХ АРГА ЮМ. 

Энэ үйл явц өөрөө аяндаа зогсох боломжгүй ээ, энэ бэртэгчин үзэл бодол нь улам л нарийн зальжин болсоор байх болно.

Төрийн албан хаагчдыг тэд энэ бэртэгчин үзэл бодлоороо халдварлуулж дөнгөсөн юм.  Эхэндээ бол төрийн албан хаагчдын ихэнхи нь  мөнгөн хахууль өгөхөөр нь ичингүйрч барьц алдаж байв. Тэгээд тэд хээл хахуулийг жигшин үзэх монгол хүний рефлексийг  мэхлэж хуурахын тулд түүнийг арай өөр шинэхэн авилгал /гол нь хээл хахууль шиг тийм хүчтэй жигших рефлекс төрүүлэхгүй гэж тооцсон/ гэх мэт өөр үгээр нэрлэх болж болсон юм. Ингээд л үйл явц эхлэх нь тэр ! Одоо бол хэн ч хээл хахууль өгч авахаа больсон байв, тэд одоо бол авилгадах, гар цайлгах, хуваах зэрэг нэр томьёог хэрэглэх болсон байлаа. Хээл хахуульд идэгдсэн эдгээр төрийн албан хаагчид, тушаалтнууд бол ХУЛГАЙЧ  НАР гэж нэрлэгдэхээ  болж харин “боломжуудаа зөв ашиглаж чаддаг” энэ нийгмийн эрхэм хүндтэй гишүүд болсон байлаа.

БАС НЭГЭН АЙМШИГТАЙ ЗҮЙЛ БОЛСОН БА ЭНЭ БОЛ ТӨРИЙН АЛБАН ТУШААЛ НЬ  НИЙТИЙН НАЙДАЖ ДААЛГАСАН ХӨРӨНГӨ МӨНГИЙГ ГУВЧУУЛАХ ИЛ ЦАГААН ХУУЛЬ ЁСНЫ АРГА БОЛОН ХУВИРЧ НИЙГМИЙНХЭЭ УХАМСАРТ ТУНХАГЛАГДАЖ ХҮМҮҮС Ч ИХЭНХИ НЬ ДӨЖИРСӨН  ЮМ.

 

                      

 

Аливаа хүн өөрт байгаа мөнгөөр наймаагаа хийж болох байв. Харин нийгэм-хүмүүсээс эрх баригчдад, төрийн албан тушаалтнуудад ӨӨРСДИЙНХӨӨ ДУНДЫН МӨНГӨНИЙ АВДРЫН ТҮЛХҮҮРИЙГ НАЙДАЖ БАРИУЛСАН БАЙЛАА. Төрийн албан тушаалтнууд, албан хаагчид ЭНЭ ИТГЭЛ НАЙДВАРЫНХ НЬ ХАРИУД НЬ ХЭЭЛ ХАХУУЛЬ АВЧ ЭНЭ АВДРЫГ АРААТНУУДАД ЦӨЛМӨХ БОЛОМЖ ОЛГОХ БОЛСОН ЮМ.

 Зөв явдалт аливаа эмэгтэй мөнгө авч биеэ үнэлэх саналыг хэзээ ч хүлээн авахгүй. Одоогийн энэ эд юмсыг хэрэглэх дон шүгэлсэн нийгэм дэх албан тушаалтнууд, түшмэдүүд ТЭДЭНД НАЙДАЖ ДААЛГАСАН УЛС - НИЙГМИЙН БАЯЛГААР наймаа хийж шунал тачаалаа хангаж байх болсон юм.

ТЭД ҮНЭН ХЭРЭГТЭЭ БОЛ БИЕЭ ХУДАЛДДАГ ЯНХАНААС Ч ДОЛООН ДОР БОЛЦГООСОН БА УЧИР НЬ ЯНХАН ӨӨРИЙН БИЕИЙГ ХУДАЛДДАГ БОЛ  ХЭЭЛ ХАХУУЛЬ, ШУНАЛ ТАЧААЛД ИДЭГДСЭН УЛСТӨРЧИД, АЛБАН ТУШААЛТНУУД  НИЙГЭМ - ХҮМҮҮСИЙН НАЙДАЖ ДААЛГАСАН НИЙГМИЙН БАЯЛАГИЙГ НЬ НАЙМААЛЖ ХУДАЛДАЖ БАЙГАА ЮМ.

 

  3-р хэсгийг үргэлжлүүлэн уншина уу...

 



 

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!

Та дурын эсвэл өөрийн нэрээрээ энд сэтгэгдлээ үлдээж болно. Таны санаа бодол, төрсөн сэтгэгдэл бусад хүмүүст сонирхолтой, чухал байна гэдэгт итгэж байна. Та бусдыг хүндэтгэж харьцах, энэ нийтлэлтэй холбоотой зүйл бичих хэрэгтэй гэдгийг анхаарна уу.
Жич: Хэрэв Таны PC монгол үсгийн тохиргоо хийгээгүй бол кирил монгол үсгээр комментууд бичихийн тулд Setting -> Control Panel -> Regional and Language Optoin -> Languages -> Details... -> Add...-> Mongolian -> Apply -> OK гээд л дараа нь MN-хэлийг сонгоод монгол үсгээрээ бичих боломжтой. Ингэвэл улам олон хүмүүс үлдээсэн комментыг унших болно гэдгийг анхаарна уу.
АНХААР!Монгол (кирилл) үсгээр монгол хэл бичгийн дүрмээр зөв бичээгүй бүх комментуудыг 2012.05.25-наас нийтлэхгүй байхаар шийдсэн болно! Танд албан ёсны монгол кирилл үсгээрээ бичих чадвар байгаа гэдэгт бүрэн итгэж байна. Та энэ тухай "Интернэт соёлын хэм хэмжээ" нийтлэлээс үзнэ үү.

Илгээх код
Илгээх кодыг шинэчлэх (кодыг буруу оруулсан бол өмнөх тэмдэг дээр дарж гарч ирсэн шинэ кодыг доор хуулж бичээд илгээх товчин дээр дарна уу)