СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

Мэдээллийг Үзсэн Тоо : 716011

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?
И-мэйл
Бичсэн Х.Д.Болор   
Мэдээллийн индекс
Хархууд буюу амьдрахын төлөө "яаадгийм" гэж үү?!
2-р хэсэг
3-р хэсэг
4-р хэсэг
5-р хэсэг
6-р хэсэг
Бүх Хуудсууд

 

Хархууд юуны өмнө асар их амьдрах чадвартай байдаг билээ. Тэдний энэ амьдрах чадвар бол тэдний нийгмийн /сүргийн/ нэг цул байдал нь байдаг ажээ. Хархууд үнэхээр нийгмийн зохион байгуулалттай амьтад гэдгийг судлаачид бүр гайхаж бичсэн байдаг. Тэд хамтдаа идэх хоолоо хайж олдвол хуваан “цохьдог” бөгөөд бие биендээ үргэлж туслаж хамжиж, бие биесээ хамгаалж хамтдаа амьдардаг амьтад юм. Хэрэв боломжтой бол шархадсан нэгнийгээ ч дамжлаад аваад явдаг гэж судлаачид нотолж бичсэн байдаг. Хархууд бие биенийгээ яг бүхэл бүтэн нэг амьд бие шиг мэдэрцгээж тэд хамтдаа яг нэг организм шиг үйл хөдлөлөө хийж байдаг. Тэд маш хурдан мэдээллүүдээ солилцож байдаг ба аюултай байдал тулгарахад маш хурдан бие биедээ мэдээлж байдаг. Зулзаганууддаа бүр багаас нь бие биенийгээ хамгаалах энэ дадлыг сургадаг ажээ. Тэдний ийм хамтдаа амьдрах орчиныг нийгэм гэж нэрлэж болох бөгөөд тэрхүү нийгэмд нь хувь хархны “эрх ашиг” гэж байдаггүй ба тэдний энэ нийгмээ - өөрсдийгөө хамгаалах механизм нь хүнийхээр бол ёс суртахууны дотоод мөн чанартай байдаг.

 

Хархуудтай тэмцэх хамгийн шилдэг аргуудын нэг бол тэдний энэ нийгмийн хамгаалалтыг нь эвдэж хаях явдал байдаг байна. Тэгвэл тэдний энэ нийгмийн хамгаалалт нь хүний ёс суртахууны мөн чанартай төстэй учир тэдний нийгмээ, амьдралын орчноо хамгаалж байдаг чадварыг нь эвдэхийн тулд “ёс суртахууныг” нь эвдэн бусниулах хэрэгтэй ажээ. Бүгдийнх нь ёс суртахууныг нэгэн зэрэг эвдэн хаях боломжгүй учир аажим аажмаар нэг нэгээр нь ёс суртахууныг нь эвдэн хаядаг байна.

Үүний тулд ХУВИА ХИЧЭЭСЭН БЭРТЭГЧИН үзэл нь олонхи хархуудын хувьд шийдвэрлэх ач холбогдол, нөлөөтэй байхаар тийм нөхцлийг НИЙГЭМД НЬ нь бий болгодог байна. ХАМГИЙН ГОЛ НЬ ЭХНИЙ АЛХАМЫГ Л ХИЙЛГҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙДАГ. Урьд өмнө нь бол тухайн нийгмийн ёс суртахуунд хэзээ ч харш байсаар ирсэн тийм зүйлүүдийг хийлгэх  ёстой байдаг.

 

                       

 

Үүний тулд сүргээс нь ӨӨРӨӨСӨӨ БОЛЖ БУСДАДАА СЭМ ӨШИРХӨЖ ЯВДАГ, АМИНЧХАН НЭГ ХАРХЫГ сонгон авчээ. Тэгээд аваачаад нэгэн сургалт явуулж. Үүнийг дараахи байдлаар харуулж болно.

Түүнийг удаан хугацаагаар "өлсгөж" байгаад торонд нь дөнгөж сая алсан нэг хархыг шидэж өгдөг. Тэр харх хэсэг хугацаагаар тээнэгэлзэж байгаад өөрийнхөө ТӨРӨЛ НЭГ тэр хархыг идэж гударч хуу мөлждөг. Энэ үед түүний хувийн амиа бодсон, бэртэгчин үзэл нь түүнд дотроос нь “ЭНЭ ЧИНЬ МИНИЙ НЭГ САДАН ТӨРӨЛ БИШ, ТЭГЭЭД Ч ҮХЧИХСЭН ЮМ ШИГ БАЙНА, АМЬДРАХЫН ТУЛД ... ЯААДГИЙМ ТҮҮНИЙГ ЦОХИЖ ОРХИЁ” гэж хэлж байдаг.

Хоёр дахь удаад нь түүний ёс суртахуун урьдынхаас илүү доошилсон байдаг ба түүний торонд нь дөнгөж амьтай төдий нэг хархыг шидэн өгдөг. Энэ харх бараг үхлүүт боловч бас амьтай АМЬД хэвээр байдаг.  Энэ удаа бас л хувийн бэртэгчин үзэл, бодол нь түүнд ямар шийдвэр гаргахыг дотроос нь хэлж өгч байдаг: “ЭНЭ ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ҮХЧИХ ЮМ ЧИНЬ БИ АМЬДРАХЫН ТУЛД ... ЯААДГИЙМ ТҮҮНИЙГ ИДЭЖ Л ОРХИЁ”. Өөртэйгээ ив ижилхэн хархыг, үнэн хэрэгтээ бол одоо бүр амьд байгаа нэгнийгээ гударч орхидог.

Эцэст нь түүний торонд ч амьд, эв эрүүл гэхдээ жижигхэн, чадал муутай нэг хархын зулзагыг шидэж өгдөг. Арай илүү хүчтэй байгаа тэр хархны нөгөө хувийн бэртэгчин үзэл дахиад л түүнд дотроос нь хэлж байдаг: БИД ХОЁР ХОЁУЛАА ҮХЭХИЙН ОРОНД АРАЙ ХҮЧТЭЙ НЬ АМЬДРАХЫН ТУЛД ... ЯААДГИЙМ ИДЭХ Л  ЁСТОЙ ШҮҮ ДЭЭ!!!

 

АНХААР !  Энэ харх шийдвэрээ гаргах бүрдээ улам бага эргэцүүлж бодох болсныг анзаарч байна уу. Иймэрхүү байдлаар шинэ шинэ өөртэйгөө ив ижилхэн хархуудыг идэж гудрах тусам түүний ёс суртахуун улам улам унасаар гээгдсээр байдаг.

 

                        

 

Ингээд хэсэг хугацааны дараа энэ харх өөрийн эх орон нэгт ахан дүүст хандахдаа  АМЬДРАХЫН ТУЛД ... ЯААДГИЙМ ГУДАРЧ Л БАЙХ ЁСТОЙ ИДЭХ ХООЛ гэж хандах болсон байдаг. Одоо түүний торонд нь шинэ харх шидэж өгөнгүүт л тэр харх шууд л дайран орж идэж эхэлдэг болсон байлаа.

ӨӨРИЙН ЭХ ОРОН НЭГТ АХАН ДҮҮСЭЭ идэх үү, байх уу гэдгийг бодохоо больсон тэр мөчөөс хойш түүний ЁС СУРТАХУУН  НЬ  БҮРЭН ЭВДЭРЧ ГЭЭГДСЭН БАЙДАГ.

Дараа нь эзэд нь түүнийг урьд нь түүний идэш болгож байсан тэр хархуудыг авч байсан тэр нийгэмд нь буцаан тавьсан байлаа. Одоо бол тэр урьдын тэр нэг харх биш болсон байсан ба тэр гэхийн тэмдэггүй нэг ёсны МАНГАС ХАРХ болсон байв.  Тэр одоо бол өөрийн хийж байгаа бүх зүйл дээр зөвхөн бэртэгчний үзэл, бодлоор хандах болсон байлаа.

Гэвч бусад эх орон нэгт ахан дүүс нь үүнийг нь огт мэдэхгүй байсан ба ТҮҮНД УРЬДЫН АДИЛ ИТГЭЖ НАЙДАЖ БАЙВ. Гадна талаасаа бол харх шиг энэ мангасын толгойд удалгүй нэг санаа орж ирсэн байна: ИДЭХ ЮМ ХАЙЖ БАЙХ ХЭРЭГ АЛГА БАЙНА ШҮҮ ДЭЭ! ЯАХ ГЭЖ ? ИДЭХ ХООЛНУУД ШУУД Л ХАЖУУД МИНЬ АЛХАЖ ЯВЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ, ТЭГЭЭД  Ч  МАХ НЬ  ШИНЭХЭН !!??

Түүний аминчхан, бэртэгчин үзэл нь түүний бүх үйл хөдлөлийг нь удирдаж байв. Түүний энэ бодлыг таамаглах ч үгүй байгаа жижигхэн зулзагануудыг эсвэл чадалгүй, сул дорой залуу хархуудыг сонгож идэж эхэлсэн байна. Удалгүй тэр хамгийн сайн арга бол ил дайрах бус харин нийгмээс далдуур, дотроос нь нууцаар үүнийгээ хийж байх нь илүү дээр юм гэж бодох болжээ. Ингээд тэр өөрийн сонгосон хархуудыг нүднээс далд газар аваачиж тэнд нь идэж гударч эхэлжээ.

ТЭР ХАРХ УДАЛГҮЙ ЭЗДИЙНХЭЭ ХҮЧ ЧАДАЛ, ЯВУУЛГА БОЛОМЖИНД ИХЭД ЭРДЭЖ   ХАМГИЙН ГОЛ НЬ СҮРГИЙН ИХЭНХИ НЬ ҮҮНИЙГ НЬ ОДООХОНДОО ТААВАРЛАХ Ч ҮГҮЙГ БАЙГААГ МЭДЭЖ БАЙГАА УЧИР БҮҮР ИЧГҮҮР СОНЖУУРГҮЙ ИДЭЖ ГУДАРЧ ХАРХЫН ҮЗЭЛ САНААГАА УХУУЛАН СУРТАЛЧИЛЖ ЭХЛЭВ.

Сүрэг нь удалгүй тэдний дунд хонины арьс нөмөрсөн чоно бий болсон гэдгийг мэдэрч ойлгонгуут тэд нутаг орноо хаян зугтаах болсон байна. Эдгээр амьтад тэдний дунд дахь нуугдсан төрөл арилжсан энэ мангас-хархны хорхойг хүргэж байхаас айн эмээж байв. Тэд ийм мангастай адилхан болчихоос бас айж байв. Тэд хэрэв тэдэнд харийн энэ шинэ  үзэл суртал нь дотоод  ухамсар, бодол санаанд нь нэвчвэл амьдрах орчин нь эцэст нь юу ч зогсоож хүчрэхгүй, урван тэрслэгчдийн-хоёр нүүр гаргагчдын-бэртэгчдийн нийгэм болж хувирна гэдгийг байгалийн зөнгөөрөө мэдэрч байлаа. Ёс суртахуунгүй энэ уур амьсгал нь тэдний нийгмийн нэг нэгнийгээ ингэснээрээ нийгмээ бүхэлд нь хамгаалж ирсэн хамгаалалтын тэр механизмыг үгүй хийж эцэстээ бүгдээрээ устаж мөхнө гэдгийг мэдэрцгээж байв. 

Тэгвэл яагаад хархууд нутаг орноо хаяж зугтах болов гэдэг асуулт гарч ирж байна. Яагаад тэр мангас – хааныг устгаж чадахгүй байсан бэ? Тэдний энэ байдалд ч бас гүнзгий утга санаа байлаа. Хархуудын энэ тохиолдолд амьтдын зөн совин гэж тооцож болох тэдний хамтын “ухаан” нь тэдний нийгмийн элит буюу хамгийн хүчирхэг хархууд мангас-хаан хархыг унагаж үгүй хийхэд оролцох болно, тэгээд ёс суртахуунаа гээж бүрэн төрөл арилжсан  мангас-хархыг устгах үед түүний бузар нь халдчихвал яах вэ гэж жигшин болгоомжилж байв.  

 

БАЙНГЫН БИЕ БИЕТЭЙГЭЭ ДАЙТАЖ БАЙХАД ҮНДЭСЛЭСЭН, НЭГ ЦУЛ БАЙДЛЫГ НЬ ОЛОН ЖИЖИГ БОЛГОЖ ХУВААСАН МАНАЙ ОДООГИЙН ЭНЭ НИЙГЭМ ШИГ БОЛСОН СҮРЭГ ДОТОР БҮҮР ХАРХУУД ХҮРТЭЛ АМЬДАРЧ БАЙХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙЛАА!

 

ЭНЭ ТАЛ ДЭЭР БОЛ ХАРХУУД ОДООГИЙН БИДНИЙ ОЛОНХИОС МАРГАХ ЮМГҮЙ, ХАМААГҮЙ УХААНТАЙ БАЙВ. Хархууд БЭРТЭГЧИН, ЗӨВХӨН ХУВЬ ХАРХНЫ АШИГ ХОНЖООНЫ ҮЗЭЛ САНАА, БОДОЛ - ын тэр халдварыг авахаас болгоомжилж дайжин зугтаж байлаа.

 

Хэрэв хархуудын энэ нийгэм нь ёс суртахуунаа гээж төрөл арилжсан тэр хархыг орхиж одоогүй, түүнтэй хамт нэг нийгэмд амьдрахаар үлдсэн гэж төсөөлбөл тэр мангас-харх энэ нийгмийн хамгийн хүчтэй хархуудыг өөрийн бэртэгчин, хувиа бодсон үзлээр амархаан халдварлуулах байсан гэж бас төсөөлж болно. Тэр өөрийн тэр логикийн дагуу үүнийгээ аажим аажмаар шат шатаар нь ахиулан хийх аргуудыг бас заавал бодож олох байлаа. Нэг мангас-хаан хархны оронд мангасуудын бүхэл бүтэн сүрэг гарч ирсэн байв. Ямар нэг зарчим барьдаггүй тэд тэр манай нийгмийн уламжлалт сайн сайхан бүхнийг нь хурдан мэрж унагаж эвдэн бусниулж чадсан юм.

Тэгээд одоо бол энэ шинэ дэглэмээ шударга байдал гэж тунхаглаж хуулийн хамгаалалтанд оруулж авах аргуудыг олж хийж эхлэв. Хэрэв энэ төсөөллийг бүүр цааш нь үргэлжлүүлэх юм бол нийгмийн гишүүд нь өөрсдөөр нь “хооллож” байх тэр элитийг сонгох СОНГУУЛЬ  нэртэй хошин жүжигт арын эгнээний бөөн хүмүүсийн үүрэгтэй оролцож байдаг өнөөгийн энэ “бараг ардчилсан” гэх хуурамч нэртэй, шал өөр агуулгатай  нийгмийн логикт авчирсан байсан юм.

Хүний нийгэмд амьтад шиг далд аюулыг урьдаас мэдрэх ийм зөн мэдрэмж байхгүй боловч энэ нийгэм нь бас тухайн ард түмний уламжлалт ёс суртахуун, уламжлан ирсэн үнэт зүйлүүд дээр тогтнож байдаг билээ.  Хэрэв энэ суурь баганыг нь эвдэн нураах юм бол нийгэм өөрөө маш хурдан бөөгнөрсөн хогийн овоо мэт болж хувирдаг ажээ.

 

ХҮНИЙ НИЙГМИЙН ДОТООД ЗАДРАЛ ЯЛЗРАЛ, СҮЙРЛИЙН НЭГ ШАТ БОЛ ТЭР НИЙГЭМ НЬ НЭГДМЭЛ ЭРХ АШИГ СОНИРХОЛЫН МЭДРЭМЖЭЭ ГЭЭСЭН, ХООРОНДОО БАРАГ ЮУГААР Ч ХОЛБОГДООГҮЙ ТИЙМ ХУВЬ ХҮМҮҮСИЙН ТҮР ЗУУРЫН БӨӨГНӨРӨЛ МЭТ БОЛСОН БАЙДАГ.

 

2-р хэсгийг үргэлжлүүлэн уншина уу...

 


 Одоогийн энэ элдэв марзан ТВ, сонин хэвлэлээр ЗОРИУДААР ТАРХИЙГ НЬ УГААЖ ТӨӨРӨЛДҮҮЛЭХ ОЛОН АРГЫГ ШАТ ДАРААТАЙ ХИЙЖ ирсний дүнд ихэнхи хүмүүсийг хэн тэд нарыг яаж "далдаас гараас нь хөтлөж" залаад байгааг, ер нь юу болоод байгааг анзаарч ухаарч ойлгох хүсэлгүй, заримдаа бол бүр чадваргүй болгож орхисон юм.

Ихэнхи нь “хархууд” болж хувирсан хүмүүс зөвхөн бусдыгаа яаж идэж гудрах вэ гэж л гэтэцгээж байх болсон байлаа. Ямар ч аргаар хамаагүй МӨНГӨ л олох, идэж гудрах, эд юмсыг хэрэглэх дон шүгэлсэн энэ нийгэмд тэдэнд өөрийн эх орон нэгт ахан дүүс гэсэн ойлголт зарчмын хувьд байх боломжгүй болсон бөгөөд бүгд л тэдний хувьд өөрийн ахан дүүс бус, харин идэх юмс гэж харагдах болсон байлаа. Хамгийн амархан идэх юмс бол яг чиний хажууд чинь амьдарч байгаа, гэхдээ юу болоод байгааг сайн ойлгож чадаагүй, гэхдээ чамд итгэж найдаж чамайг ахан дүүсээ гэж бодож байгаа тэр хөөрхий гэнэн хүмүүс юм. Тэд эрх баригчдыг, тэдний гар хөлүүдийг мангас-хархууд болж төрөл арилжсан гэдгийг одоо огт мэдэхгүй сууж байгаа. ТЭД ОДООХОНДОО ДОТРОО НАЙДАЖ СУУГАА, ХАРИН ЭРХ БАРИГЧИД ТЭДНИЙ ХАМСААТНУУД ХАРИУД НЬ НИЙГМИЙГ "ИДЭЖ ГУДАРЧ" БАЙНА. 

Ийм хархын хаадууд орчин үеийн манай нийгэмд улам улам олон болсоор байна. Энэ бол хамгийн аймшигтай “араатнууд” юм. Тэр хархууд бүлэглэлүүд болж нэгдэж өөрсдийн эх орон нэгт ахан дүүсээ зөвхөн ИДЭХ ЮМ, ХООЛОО гэж харж ойлгож хандах болсон юм. Тэд өөрсдийн ХАРХЫН АЗ ЖАРГАЛАА бусдынхаа гай зовлон, ЯДУУРАЛ ГУЙЛАНЧЛАЛ ДЭЭР БОСГОСОН бөгөөд эхэндээ бол шууд л дайран орж идэж гударч байв. ТЭД ҮҮНИЙГЭЭ ХИЙХДЭЭ АРДЧИЛАЛ, ХҮНИЙ ЭРХ, ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛ гэх мэт гоё сайхан сонсогдох боловч мөн чанараараа бидний ихэнхийн бодож төсөөлж байгаагаас шал өөр агуулгатай хийсвэр үг яриа, хоосон уриа лозунгийн дор энэ бүхнээ хийж байх нь илүү сэмхэн, үр дүнтэй юм байна гэдгийг маш хурдан ойлгосон байсан юм. 

Одоо бол айл, гэр бүрийн хоймор дахь телевизийн дэлгэцнээс ардчилал, эрх чөлөө, эрх тэгш байдлын тухай үнэн мэт сонсогдох хоосон үлгэр амлалт, уриа лозун ятгалга зогсоо зайгүй цутгаж эхлэв. Ихэнхи хүмүүс бусдыгаа дуурайн эдгээр үлгэрт нь итгэж байгаа мэт аашлаж эхлэв. Гэвч тэдний сэтгэлийн гүнд гайхах, эргэлзэх өчүүхэн эргэлзээ одоохондоо бол байгаа, гэвч тэд олонхио даган гэлдэрч байсан цагт удахгүй бөхнө.

Харин тэр харх-хаадууд бүүр эхнээсээ л амласан бүхнээ хийх бодолгүй байв. Тэдний хувьд эдгээр амлалтууд нь зөвхөн ИДЭХ ХООЛНУУДАА хуурч ойртуулж байгаад үсрэн барьж авах гэсэн аргууд төдий л байлаа. Тэд гоё сайхан гэвч хов хоосон уриагаар халхавчилж ӨӨРСДИЙН АХАН ДҮҮСИЙГ ГУДАРЧ БАЙХЫН ТУЛД энэ нийгмийнхээ тогтнож байсан мөнгө хүүлж бусдыг мөлжихийг цээрлэх, эд мөнгөнд шунан тачаадахгүй байх,  шударга хөдөлмөрлөж амьдралаа хүний дайтай зөв авч явах, иргэнийхээ хувьд улс үндэстнийхээ өмнө хариуцлага хүлээх зэрэг хамгийн гол гол чухал багануудыг хурц шүдээрээ мэрж унагаж нурааж байсан юм. Жил ирэх тутам тэд улам зальжин, овжин бас тэгээд улам аюултай шуналтай, улам аймшигтай болж байлаа.

Хамгийн гол аюул бол тэд энэ нийгмийнхээ эрүүл гишүүдээс гадна талаасаа бол огт ялгагдахгүй байдаг. Харин доторхи үзэл, бодол санаа нь бол....Та өөрөө мэдэж байгаа!

Тэд энэ байдлаа маш сайн халхалж сурсан бөгөөд өөрсдийн шударга ахан дүүсээс ч бүр илүү сайн юм шиг харагдаж байж сурсан байлаа. ХЭРЭВ ТЭДНИЙ ЮУ БУВТНАЖ БАЙДГИЙГ НЬ СОНСОЖ СУУХ БИШ ХАРИН ХИЙЖ БАЙГАА АДАЛ БАЛМАД ЯВДЛЫГ НЬ, ХҮРГЭЭД БАЙГАА ҮР ДАГАВРУУДЫГ НЬ НҮДЭЭ НЭЭЖ ОЛЖ ХАРАХ ЮМ БОЛ ЭДГЭЭР МАНГАСУУДЫН ЦААД МӨН ЧАНАРЫГ ОЙЛГОЖ УХААРАХАД ТИЙМ Ч ХЭЦҮҮ БИШ ЮМ.

Тэдний үзэл бодол, бүх чармайлт нь маш явцуу хувь хархнуудын тэр бэртэгчин эрх ашиг дээр төвлөрсөн байдаг юм аа. Тэд ХУУРЧ МЭХЛЭЖ СУРСАН, ОДОО БҮҮР “ГАРШУУЛСАН” СОНГУУЛИЙН ТОЙРГУУДАА Л ГЭХЭЭС Монголын нийгэм, улс эх орныхоо, ҮНДЭСТЭН ХҮН ЗОНЫХОО төлөө гэсэн том өргөн утгаар, үзэл санаагаар бодож сэтгэж байх чадвараа нэгэнт гээсэн юм. ТЭД ЗӨВХӨН ӨӨРСДИЙНХӨӨ ТӨЛӨӨ, ӨӨРСДИЙН ЗУЛЗАГАНУУДЫН ТЭР ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ БОДОЖ САНААШИРЧ БАЙДАГ. Тэд ингэхдээ нөгөө мангас-хархын хаан шиг ӨӨРСДИЙН АХАН ДҮҮС НАРААР Л “ХООЛЛОЖ” БАЙДАГ ЮМ. Одоо тэд олуулаа болсон бөгөөд тэдний тоо нийгэмд улам улам олон болсоор л байна. Ер нь хархуудын хаадууд том ба жижиг биетэй мангас хархууд гэж хуваагдсан байдаг ба бүүр томчууд нь дэлхийн улс орнуудыг ан гөрөө хийх талбар, идэх хооллох газрууд болгож хувааж авсан ба одоо жижиг хархууд харийн  ТОМ хархуудтай нийлэн нутаг орноо цөлмөж байна.

Харин эрүүгийн ертөнцөөс хоолоо олж иддэг жижиг мангас-хархууд бол жишээ нь, СОГТУУ ХҮН ТАСАРЧИХСАН ХЭВТЭЖ БАЙНА, ХАЛААСАНД НЬ МӨНГӨ БАЙНА, ХЭН НЭГ НЬ ЭНЭ МӨНГИЙГ НЬ ЗААВАЛ АВЧИХНА ШҮҮ ДЭЭ, ХЭРЭВ ИЙМ ЮМ БОЛ ЯАГААД БИ АВЧИХАЖ БОЛОХГҮЙ ГЭЖ бодож энэ согтуугийн  мөнгийг нь хулгайлж байдаг. Дараа нь арай “тасарчихаагүй” байгаа согтуугийн халаасыг нь тэмтэрч байдаг. Тэд ЭНЭ НӨХӨР АРХИА Л АВААД УУЧИХНА, ХАРИН НАДАД МӨНГӨ ХЭРЭГТЭЙ БАЙНА гэж бодож энэ шийдвэрээ гаргаж байдаг.

Эцэст нь тэд нар “бүгд л мөнгөгүй, бүгд л ядуу амьдарч байна шүү дээ, тийм болохоор АМЬДРАХЫН ТУЛД ЮМ ЧИНЬ ЯААДГИЙМ, ХАМГИЙН ХҮЧТЭЙ НЬ Л БУСДЫГАА Ч ХАМААГҮЙ ИДЭЖ БАЙГ” гэж бодоцгоож байдаг болсон юм. Дараа нь тэд ИДЭХ ХООЛУУДАА сонгож аваад бүр ноцож цохиж унаган дээрэмдэж байдаг болсоон.

 

ЁС СУРТАХУУНГҮЙ БОЛГОСОН ЭНЭ НИЙГЭМД ТЭДНИЙ ИЙМ ҮЗЭЛ БОДОЛ, ҮЙЛ ХӨДЛӨЛИЙН ЭСРЭГ ИХЭНХИ ХҮМҮҮСТ ХЭЛЭХ Ч ҮГ ОЛДОГГҮЙ АЖЭЭ! 

 

Мангас – хархууд эздийнхээ зааж өгсөн аргаар эхлээд хүмүүсийн ажлын байруудыг нь хувьчлал нэрээр устгаж ядуурал гуйланчлалын үүдийг нээсэн юм.  Бүх ил луйварыг бас "бизнес" гэж нэрлэх болсон билээ. Гэхдээ үүнд шударга хөдөлмөрийн бизнес бол хамаагүй ээ.

  

Бизнест энэ логик нь эхлээд хүмүүсийг ер нь ажлаас нь халж гудамжинд гаргаж хаяж болно гэдэг бодол байв. Энэ бодол нь аажмаар хэрэв энэ хүмүүсийг халж гудамжинд гаргаж хаяхгүй юм бол би өөрөө дампуурах болно, тэгээд л тэр хүмүүс эцэст нь бас гудамжинд гарсан байх болно, би ч бас тэдэнтэй хамт гэсэн ОЙЛГОЛТ итгэл үнэмшил болж хувирах нь тэр ээ. ХЭРЭВ ЭНЭ ХҮМҮҮС ЯМАР Ч ТОХИОЛДОЛД АЖИЛГҮЙ БОЛОХ ЮМ БОЛ надгүйгээр ГУДАМЖИНДАА ХАЯГДСАН БАЙГ гэж бодон тэднийг ажлаас нь халж байлаа.

Хоёр дахь шатанд тэр "бизнесчин" хүмүүс МИНИЙ ТӨЛӨӨ ажиллаж л байг, харин цалинг нь өгөхгүй байж болно гэж бодох болсон байлаа. Хэрэв тэгэхгүй бол би дампуурна, тэгээд дахиад л гудамжинд гарсан байх болно, хэрэв цалинг нь өгөхгүй бол ядаж бизнесээ авч үлдэж чадна гэх бодлоор хүмүүсийн цалинг зориуд унжиж эхлэв.

Дараачийн шатанд тэр бизнесчин хүмүүсийн эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж худалдах болсон байна. ХЭРЭВ ТАНИХГҮЙ ХҮМҮҮСИЙН ТУХАЙ САНАА ТАВЬЖ БОДОЖ ЭХЛЭХ ЮМ БОЛ БИЗНЕС МААНЬ ДАМПУУРЧ Ч  БОЛНО, ТЭГЭЭД Ч  ХҮМҮҮС ӨӨРСДӨӨ ӨӨРСДИЙНХӨӨ ТУХАЙ Л САНАА ТАВЬЖ БОДОЖ БАЙГ гэж бодох болсон байлаа. Тэдний хувьд ХҮН ТӨРӨЛТӨН АХАН ДҮҮС НЬ ЕРДӨӨ Л АМАНД НЬ ӨӨРСДӨӨ ОРОХООР МӨЛХӨЖ ЯВАА БҮЛЭЭХЭН  бас тэгээд ШИНЭХЭН МАХНУУД төдий болсон байлаа .

 

                        

 

Улс төрчид ч ийм үзэл бодол, логикоор үйл хөдлөлөө хийж байх болсон байлаа. Эхний алхам буюу үхсэн хархыг идэх шат бол БОДИТООР БИЕЛҮҮЛЭХ ОГТ БОЛОМЖГҮЙ ЗҮЙЛҮҮДИЙГ ЯДУУРЧ ТУЙЛДСАН ХҮМҮҮСТ АМЛАХ ЯВДАЛ БАЙВ. Тэдний энэ логикоор бол ЭНЭ ХҮМҮҮСТ ХАНАТАЛ Л АМЛАХГҮЙ ЮМ БОЛ ТЭД НАДАД САНАЛАА ӨГӨХГҮЙ, ХҮНИЙ АМАНД БАГТАЖ БОЛОХ БҮХ ЗҮЙЛИЙГ ТЭДЭНД АМЛАХ НАДААС Ч МУУ НЭГ НӨХРИЙГ СОНГОХ БОЛНО гэсэн өрөвдөлтэй бэртэгчин бодол байлаа. Улс төрд орж нийгмийг бүхэлд нь хуулийн хамгаалалтан доор гудрах гэсэн тэр бэртэгчин ХЭРЭВ НИЙГЭМ – ХҮМҮҮСИЙГ  ЯМАР Ч ТОХИОЛДОЛД  БУСАД УЛСТӨРӨӨР ХООЛЛОГЧИД МЭХЛЭСЭН БАЙХ ЮМ БОЛ, БИ НЭГ БОЛ ЯЛСАН СҮРЭГТ БАГТАХ ЭСВЭЛ ЯЛАГДСАН СҮРЭГТ ХОЦРОХ ЮМ БОЛ, ЮУ Ч ХАМААГҮЙ АМЛАЖ БАЙГААД Л сонгогдох хэрэгтэй гэж зүтгэх болсон байв. Тэд одоо энэ амлалтынхаа хариуд хөөрхий гэнэн хүмүүсийг өөрсдөөр нь өөрсдийг нь хооллохоор шийдээд байна. Харин хүмүүсийн ихэнхи нь тэдний энэ бузар залийг нь мэдэхгүй, телевиз - шар сониноос тархины "саажилт" тусаж аливаа бузар мэхийг нь зажлах ч үгүй залгидаг болсон ба аливаа мэдэгдлийг нь шүүн тунгааж эргэцүүлж бодох чадвараа гээсэн бололтой. Мөн хүмүүсийг ямар нэг зүйлээс байнга айж гараа хамхин сууж байхад сургасан юм. /зориуд гэж уншаарай/

Амьтай төдий ядарч туйлдсан хархыг идэж гудрах хоёр дахь шат бол намаасаа  сонгуульд нэр дэвших боломжийг бусад хархууддаа худалдах, наймаалах явдал байлаа. Логик нь бол ойлгомжтой шүү дээ. Сонгуульд мөнгө хэрэгтэй! Эдгээр улстөрчдийн логик бол ӨРСӨЛДӨГЧ ХАРХУУД Ч БАС Л МӨНГӨ АВНА ШҮҮ ДЭЭ, ШУДАРГААР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ЮМ БОЛ ЭНЭ ЭРХИЙГ ХЭН НЭГ НЬ МӨНГӨӨР ЗАРЖ Л ТААРНА, ЭНЭ НЬ ХЭРЭВ ГАРЦААГҮЙ ЮМ БОЛ БИ/Д/ Л ЗАРЖ ТЭР МӨНГИЙГ НЬ АВСАН  ДЭЭР гэж бодоцгоож байдаг.

 Амьд нэгнээ гудрах буюу гуравдугаар шат бол хархын хаадуудад ашигтай, харин нийгэмд бол хор хохиролтой, ойрын болон алсын уршигтай хуулиудыг лоббидох=хуйвалдах замаар батлуулж авах явдал юм. Нөгөө л логик: ХЭРЭВ ЧИ НУТАГ ОРНОО НИЙГМЭЭ, АХАН ДҮҮСЭЭ ИЛ ЦАГААН ДЭЭРЭМДЭХЭД ОРОЛЦОХГҮЙ ЮМ БОЛ БУСАД ХАРХУУД ҮҮНИЙГ ГАРЦААГҮЙ ХИЙХ БОЛНО, ХҮН ХҮНЭЭ ГУДРАХ ЭНЭ ХУУЛИУДЫГ ТЭД БАТЛУУЛЖ АВЧ Л ТААРАА, ХЭРЭВ ИЙМ ЮМ БОЛ  ХЭН ҮҮНИЙГ ХИЙСЭН НЬ ЯМАР ЯЛГААТАЙ ЮМ БЭ, ТЭГВЭЛ БИ Л АВИЛГА ХАХУУЛИЙГ НЬ АВЧ ХУУЛИЙГ НЬ БАТЛАЖ ӨГСӨН ДЭЭР БИЗ ДЭЭ! гэж хархууд бодох болсон байлаа.

Өнөөгийн намууд, улстөрчдийн бүлэглэлүүд бол нэг нэгнээ мэрж идэж гудрахыг хичээж байгаа хархуудын бөөгнөрөл юм. ТЭДЭНД ЯМАР Ч АРИУН ГЭГЭЭН ЮМ ГЭЖ ҮЛДЭЭГҮЙ, УЛС ЭРХ ОРНОО, ҮНДЭСТНЭЭ ГЭСЭН ЯМАР НЭГ ҮЗЭЛ БОДОЛ ГЭЖ БАЙХГҮЙ, ЭНЭ БОЛ ЕРДӨӨ Л ТЭДНИЙ БИЗНЕС мөнгө хийх - АМЬДРАХ АРГА ЮМ. 

Энэ үйл явц өөрөө аяндаа зогсох боломжгүй ээ, энэ бэртэгчин үзэл бодол нь улам л нарийн зальжин болсоор байх болно.

Төрийн албан хаагчдыг тэд энэ бэртэгчин үзэл бодлоороо халдварлуулж дөнгөсөн юм.  Эхэндээ бол төрийн албан хаагчдын ихэнхи нь  мөнгөн хахууль өгөхөөр нь ичингүйрч барьц алдаж байв. Тэгээд тэд хээл хахуулийг жигшин үзэх монгол хүний рефлексийг  мэхлэж хуурахын тулд түүнийг арай өөр шинэхэн авилгал /гол нь хээл хахууль шиг тийм хүчтэй жигших рефлекс төрүүлэхгүй гэж тооцсон/ гэх мэт өөр үгээр нэрлэх болж болсон юм. Ингээд л үйл явц эхлэх нь тэр ! Одоо бол хэн ч хээл хахууль өгч авахаа больсон байв, тэд одоо бол авилгадах, гар цайлгах, хуваах зэрэг нэр томьёог хэрэглэх болсон байлаа. Хээл хахуульд идэгдсэн эдгээр төрийн албан хаагчид, тушаалтнууд бол ХУЛГАЙЧ  НАР гэж нэрлэгдэхээ  болж харин “боломжуудаа зөв ашиглаж чаддаг” энэ нийгмийн эрхэм хүндтэй гишүүд болсон байлаа.

БАС НЭГЭН АЙМШИГТАЙ ЗҮЙЛ БОЛСОН БА ЭНЭ БОЛ ТӨРИЙН АЛБАН ТУШААЛ НЬ  НИЙТИЙН НАЙДАЖ ДААЛГАСАН ХӨРӨНГӨ МӨНГИЙГ ГУВЧУУЛАХ ИЛ ЦАГААН ХУУЛЬ ЁСНЫ АРГА БОЛОН ХУВИРЧ НИЙГМИЙНХЭЭ УХАМСАРТ ТУНХАГЛАГДАЖ ХҮМҮҮС Ч ИХЭНХИ НЬ ДӨЖИРСӨН  ЮМ.

 

                      

 

Аливаа хүн өөрт байгаа мөнгөөр наймаагаа хийж болох байв. Харин нийгэм-хүмүүсээс эрх баригчдад, төрийн албан тушаалтнуудад ӨӨРСДИЙНХӨӨ ДУНДЫН МӨНГӨНИЙ АВДРЫН ТҮЛХҮҮРИЙГ НАЙДАЖ БАРИУЛСАН БАЙЛАА. Төрийн албан тушаалтнууд, албан хаагчид ЭНЭ ИТГЭЛ НАЙДВАРЫНХ НЬ ХАРИУД НЬ ХЭЭЛ ХАХУУЛЬ АВЧ ЭНЭ АВДРЫГ АРААТНУУДАД ЦӨЛМӨХ БОЛОМЖ ОЛГОХ БОЛСОН ЮМ.

 Зөв явдалт аливаа эмэгтэй мөнгө авч биеэ үнэлэх саналыг хэзээ ч хүлээн авахгүй. Одоогийн энэ эд юмсыг хэрэглэх дон шүгэлсэн нийгэм дэх албан тушаалтнууд, түшмэдүүд ТЭДЭНД НАЙДАЖ ДААЛГАСАН УЛС - НИЙГМИЙН БАЯЛГААР наймаа хийж шунал тачаалаа хангаж байх болсон юм.

ТЭД ҮНЭН ХЭРЭГТЭЭ БОЛ БИЕЭ ХУДАЛДДАГ ЯНХАНААС Ч ДОЛООН ДОР БОЛЦГООСОН БА УЧИР НЬ ЯНХАН ӨӨРИЙН БИЕИЙГ ХУДАЛДДАГ БОЛ  ХЭЭЛ ХАХУУЛЬ, ШУНАЛ ТАЧААЛД ИДЭГДСЭН УЛСТӨРЧИД, АЛБАН ТУШААЛТНУУД  НИЙГЭМ - ХҮМҮҮСИЙН НАЙДАЖ ДААЛГАСАН НИЙГМИЙН БАЯЛАГИЙГ НЬ НАЙМААЛЖ ХУДАЛДАЖ БАЙГАА ЮМ.

 

  3-р хэсгийг үргэлжлүүлэн уншина уу...

 


 

Тэд удалгүй “төрийн албаны салбарт өөрийн гэсэн дүрмүүд, албан тушаалыг худалдах үнийн жагсаалттай бүхэл бүтэн зах зээл бүрэлдэн тогтсон” гэж үглэн ярьж үнэндээ бол нийгэмд тунхаглах болсон юм. Тэгвэл нэгэнт ийм болсон учир яагаад түүнийг хуульчилж болохгүй гэж? Өөрөөр хэлбэл ард түмнээс хураасан татварууд, тэдэнд хуваарилагдаж очих учиртай бусад орлогоос бүрдэх төсвийн мөнгөөс хулгайлж байх, лобби нэртэй хуйвалдаан, 76 тэрбум төгрөгийн хээл хахуулийг мөн үүний зэрэгцээ мөрийтэй тоглоомын бизнес, өөрсдөө албан тушаал дээр байгаа үедээ амжиж эх нутгаа харийханд зарж үрэн таран хийх ажлаа хууль болгож авч байгаад хийж авах санал цухалзах болов. Бүгд л ийм зүйлүүд нийгэмд бодит байдал болсныг мэдэж байгаа юм чинь гэж тэд бодоцгоох болсон бололтой. ХУУЛИЙН ДООР АМЬДРАХ ЁСТОЙ ГЭЖ ТЭД НИЙГЭМД ТУНХАГЛАДАГ, ҮНЭНДЭЭ БОЛ ХҮМҮҮСИЙГ АЙЛГАН СҮРДҮҮЛДЭГ  Ч ЯМАР Ч ШУДАРГА БУС ХОРЛОНТОЙ ЗҮЙЛИЙГ ХУУЛИЙН ХАМГААЛАЛТАНД ОРУУЛЖ АВАХ ҮЙЛ ЯВЦ ҮРГЭЛЖИЛСЭЭР... Ийм шинэ үзэгдлүүд манай нийгэмд бий болж тэдгээрийн үндсүүд нь нийгмийн тархи, ухамсарыг баглан хүлж авсан тул одоо энэ бүхнээ хуульчилж авахад нь юу ч саад болж чадахааргүй болсон ба тэд ч ямар нэг хэлбэрээр хууль болгох нь гарцаагүй юм. Хар тамхи хэрэглэх, бэлгийн гаж зуршил, янхандал гэх мэт энэ өвчилсөн нийгмийн бүх бузар булайг цөөнхийн эрх, бусад улс орнуудын туршлага гэх мэт шалтгаар хууль болгож авах нь зөвхөн цаг  хугацааны явдал болсоон!               

Хэрэв эдгээр үйл явдалд юу ч саад болохгүй бол ойрын ирээдүйд бидний одоо төсөөлж ч чадахгүй байгаа тэр бүх зүйлүүд амьдралд бодит байдал болж аажмаар хуулийн хамгаалалтанд орох болно. БАРАГ БҮХ ЗҮЙЛҮҮД ХУДАЛДАГДАЖ НАЙМААЛАГДАХ БОЛСОН БИЛЭЭ. Худалдаж болохгүй бүх зүйл манай нийгмээс нэгэнт алга болсон байх болно. Жишээлбэл, ХҮНИЙ УХАМСАР, ЁС СУРТАХУУН.

Хүн адгууснаас ялгарах гол шинж нь оюун ухаан, ухамсар, ёс суртахуунтай байдаг билээ.   Харин тухайн хүнд ямар шинж нь давамгайлж байгаа нь өөрийнх нь дархлаатай холбоотой асуудал боловч манай одоогийн энэ нийгэмд үүний уналт сүйрэл явагдаж байна.

Яг ийм үзэл санааны бүх шат дамжлагуудыг дамжсан тэр мангас хархуудыг манай нийгэм дотор тавьж оруулсан юм. ТЭД ӨӨРИЙН АРД ТҮМНИЙГ ЯГ ИДЭХ ХООЛ ГЭЖ ХАРАХ БОЛСОН БАЙЛАА. ЭНЭ ХООЛ НЬ ТЭДЭНД ХАЧИН ИХ ТААЛАГДАХ БОЛОВ. ХООЛУУД НЬ  Ч ЗАРИМДАА ӨӨРСДӨӨ БАС “САНААЧЛАГАТАЙ” БАЙХ БОЛОВ. Мангас хархуудын хоолны дуршил улам галзуурч арга ажиллагаа нь ч улам ТӨГӨЛДӨРШИЖ байна.

 

                

 

Хархууд одоо бүлэглэлүүд болж хуваагдан тэдний хооронд “бяслагийн агуулах”-ыг эзэгнэхийн төлөө ширүүн өрсөлдөөн өрнөж байна. ГЭВЧ ЭДГЭЭР БҮЛЭГЛЭЛҮҮД ДОТОРХИ ХАРХУУД Ч БИЕ БИЕНИЙГЭЭ Ч ХАМТРАГЧДАА ГЭЖ ҮЗЭХЭЭ АЛЬ ХЭДИЙ НЬ БОЛЬСОН ЮМ. ӨӨРИЙНХӨН ГЭСЭН ОЙЛГОЛТ ТЭДНИЙ ДУНД ЗАРЧМЫН ХУВЬД БАЙХ БОЛОМЖГҮЙ ЮМ. ЗӨВХӨН ХУВЬ ХАРХ Л ГЭЖ БИЙ. Тэд бол АРД ТҮМНЭЭ ИДЭЖ ГУДРАХАД НЬ бие биенээ дэмжиж НАДАД БАС БОЛОМЖ ГАРАХ НЬ ГЭЖ харж суудаг МАНГАС ХАРХУУД болсон гэдгийг бид одоо харж байна.

Харин нөгөө хамтрагч нь хүч тамир нь сулрах юм бол түүнийг тэд дор нь тасчин иддэг ба боломж л гарвал гудрахад хэдий нь бэлэн байх болжээ. ИДҮҮЛЭХ ГЭЖ БАЙГАА, ИДЭХ ГЭЖ БАЙГАА ХАРХУУД Ч ХАМТ ЗЭРЭГЦЭЭД ГЭТЭН СУУЖ БАЙХ БОЛЖЭЭ. 

ТЭД БИЕ БИЕНДЭЭ "НАДАД ГОМДООД БАЙХ ХЭРЭГГҮЙ ШҮҮ ДЭЭ, БИ ЗӨВХӨН БОЛОМЖОО Л АШИГЛАХЫГ ОРОЛДСОН, ЭНЭ ЧИНЬ ЕРДӨӨ БИДНИЙ БИЗНЕС ШҮҮ ДЭЭ" ГЭСЭН ШИНЭ СУРТАХУУНЫГ ГАРГАЖ ИРСЭН ЮМ. 

ШИНЭ НӨХЦӨЛ БАЙДАЛ ЗААВАЛ ШИНЭ ЛОГИК ҮЗЭЛ САНААГ ГАРГАЖ ИРДЭГ ШҮҮ ДЭЭ, ОДОО ТЭДНИЙ ХУВЬД ХАМТРАГЧИД ГЭДЭГ БОЛ БЯСЛАГАА БУЛААЛДАН ЦОХИХ МӨН АЛЬ СУЛАРСАН ДОРОЙТСНОО ИДЭЖ ГУДРАХ ГЭСЭН ҮГ БОЛЖЭЭ.

ТЭДНИЙ ЭНЭ ҮЛГЭР ДУУРИАЛАЛ НИЙГЭМД СҮЙРЛИЙН МУУ НӨЛӨӨТЭЙ БАЙГАА БА НИЙГЭМ ТЭР ЧИГЭЭРЭЭ "АРААТНУУДААР" ДҮҮРЧ ТӨРСӨН АХ ДҮҮС Ч БИЕ БИЕНИЙГЭЭ ЭНЭ ЛОГИКООР ИДЭЖ ГУДРАХ БОЛОВ.

ХҮНИЙ ДОТОРХИ АДГУУСЫН ИНСТИКТИЙГ НЬ БҮХНИЙ ДЭЭР ТАВЬЖ ТАХИН ШҮТДЭГ ҮЗЭЛ САНАА, ЁС СУРТАХУУНТАЙ ГАДНЫН ЭНЭ "ИМПОРТЫН ХУЛХИ БАРАА" БИДНИЙ АМЬДРАЛЫГ – УЛС МАНАЙ НИЙГМИЙГ МААНЬ ХААШ НЬ ТҮЛХЭСЭЭР БАЙНА ВЭ?

 

                     

 

Энэ зодоонд суларч доройтож бусдадаа хазуулж цусаа гоожуулсан ч зугтаж амжсан зарим хархууд ХАРХЫН ХААДУУДАА илчилж ноохойн дотроос нь хамаг бузар булайг нь гадагши  дэлгэн цацаж эхэлдгийг бид нэг бус удаа харсан шүү дээ. Ингэж байгаад ч болов тэр харх буцаад байрандаа очихыг хүсч байдаг. Зарим нэгнийг нь хархын хаадууд буцааж эгнээндээ оруулсаан. Одоо тэд юу ч болоогүй юм шиг зэрэгцэн сууж байдаг биз дээ. Тэд ийн бодож суугаа: "ЗА ЯАХАВ ДЭЭ, НАМАЙГ ТЭД ГУДРАХЫГ Л ХҮСЭЭ БИЗ, ХАРИН БИ БОЛОМЖИЙГ НЬ ӨГӨӨГҮЙ, ОДОО БИД ХАМТАРЧ СУУГААД ХЭНИЙГ ИДЭЖ БОЛОХ ГЭЖ БИЕ БИЕНЭЭ НҮД САЛГАЛГҮЙ ХАРАХ БОЛСООН. ХЭН НЭГЭН МААНЬ СУЛАРЧ ДОРОЙТОЖ БАЙНА УУ, ТҮҮГЭЭР ХООЛЛОХ ЦАГ БОЛСОН ЮМ БИШ ҮҮ! "

 Тэдний энэ байдлыг тэнцвэржүүлж байгаа гол нөхцөл бол эсрэг талынх нь хүчирхэг байдал, өөр хэлбэл тэдний хүч харьцангуй тэнцвэртэй байгаа байдал ба гол нь хэзээ ч бие биенийгээ ИДЭЖ ГУДРАХАД бэлэн байгаа тэр явдал юм. Энэ байдал бол өнөөгийн бидний амьдарч байгаа энэ нийгмийн ердөө өнгөцхөн зураглал - зүйрлэл юм.

            Эрх чөлөө ардчилал, аз жаргалтай амьдрал, эрх тэгш байдлын тухай тэдний өөрсдөө ч итгэхгүй байгаа хоосон үг яриа, урианд итгэж найдаж горьдож байгаа цагт, сонгууль гэдэг эмгэнэлт хошин жүжигт нь өөрсдийгөө өөрсдийнхөө ирээдүйн гай зовлонгоор худалдаж байгаа цагт, элдэвийн арга хэмжээнд очиж алгаа хорстол нэгэн зэрэг ташиж суугаа цагт, гэр гэртээ ТВ-р тархины саажилт үүсгэмээр кино, элдэв марзан юм үзээд элгээ тэврэн хөхөрч сууж байгаа цагт хүмүүс ӨӨРСДӨӨ Ч ОЙЛГОЖ УХАМСАРЛАХГҮЙГЭЭР ХАРХЫН ХААДУУДЫГ ӨӨРСДИЙН ДЭЭР ХААДУУДААР ӨРГӨМЖИЛЖ ХАРХЫН ЭНЭ НИЙГМИЙГ БАЙГУУЛЖ БАЙГАА ЮМ АА.

ОДОО "МАНГАС ХАРХУУД" ЯДУУСЫНХ Ч ХАМААГҮЙ ХАМГИЙН ГОЛ НЬ ТЭДНИЙ ҮЕ ЗАЛГАМЖИЛСАН МӨНХИЙН ХААДУУД БАЙХЫГ МӨРӨӨДӨЖ ГЭТЭЖ БАЙНА. ҮҮНИЙ ТӨЛӨӨ ХЭНТЭЙ Ч НИЙЛЭХЭД БЭЛЭН БАЙХ БОЛЖЭЭ...?!!

 

ОЛОНХИ ХҮМҮҮС ЯДУУРСАН, ЦӨХӨРСӨН БАЙХ ТУСМАА ТЭДНИЙГ МУНХАРУУЛЖ ТЭДНЭЭР ТҮРИЙ БАРЬЖ УЛС ОРНЫ ЗАСАГЛАЛ, ЭРХ МЭДЛИЙГ БУЛААН ЗАВШИЖ БАЙГАА НЬ ӨНӨӨГИЙН МАНАЙ ЭНЭ  АРДЧИЛЛЫН АГУУ ТОМ ДОТООД ЗӨРЧИЛ ЮМ АА.

 

 ХҮНИЙ НИЙГМИЙН ОЛОНХИ ТООНЫ ОЛНООРОО ХЭЗЭЭ Ч ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙГААГҮЙ, ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАХ НӨХЦӨЛ Ч БҮРДЭЖ БАЙГААГҮЙГ ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТҮҮХ ГЭРЧИЛНЭЭ. Харин тэгвэл энэ ардчилал олонхио (үнэндээ бол ТӨӨРӨЛДСӨН ОЛОНХИЙГ төлөөлсөн гэх хэдхэн улстөрчдийг) дагаж цөөнхийн (ажилгүй ядуу байх, нүдийг нь боож чихийг нь битүүлсэн харанхуй олонхидоо дарагдсан Цөөнхи) эрхийг хүндэлж байх ёстой гэж сурталдаж байна... ЭНЭ СУРТАЛЫГ НЬ ТА БҮХЭН ЯДАЖ ХЭСЭГ ЗУУР Ч ГЭСЭН ЭРГЭЦҮҮЛЭН НЭГ БОДООД ҮЗЭЭРЭЙ, ЦААД САНАА НЬ ЗААВАЛ ОЙЛГОГДОНОО!

           Хархууд болсон этгээдүүд хүмүүсийг “идэж гударч” байна. Ямар аргаар нь чухал бишээ, ЭНЭ БОЛ ШУУД Л ХҮН ХҮНЭЭ “ИДЭЖ ГУДАРЧ” БАЙГАА ҮЙЛ ЯВЦ ЮМ.

Дээр сууж байгаа хэсэг нь шууд энэ "гудрах" үйлд нь улайм цайм харагдаад хутгалдаад байхгүй ээ. Дунд доод шатанд ХҮМҮҮС БИЕ БИЕНЭЭ ИДЭЖ ГУДАРЧ дээрэмдэн цөлмөж байна. БҮҮР ДЭЭР СУУГАА ХАРХЫН ХААДУУД бол бусдын гараар ХҮМҮҮСИЙГ ИДЭЖ БАЙНА, ГЭХДЭЭ ДООР БАЙГАА ХАРХУУДЫНХАА ЗҮҮДЭНД НЬ ОРООГҮЙ ТИЙМ ЦАР ХЭМЖЭЭГЭЭР  ҮҮНИЙГЭЭ ХИЙСЭЭР БАЙНА.

 

                               

 

Ийм үзэл санаагаар нийгмийг хордуулж төөрөлдүүлж байж цөлмөсөн тэдний МӨНГӨ  бол  жирийн хүмүүсийн ядуурал гуйланчлал, зовлон шаналал, хэлмэгдэл  цөхрөл бүр мөхөл, үхлийн цаад мөн чанар нь өөрөө юм. Хэрвээ тэдгээр ХАРХЫН ХААДУУД  “тос дааварлаж” байвал нийгмийн нэг хэсэг тэдний ХООЛ ЗООГ болжээ гэсэн үг юм. Ядууралд туйлдсан хүмүүст одоохондоо өөрсдийн зөвхөн өмх хоолноос салсан мэт санагдаж болох ч эдгээр үйл явцууд нь нийгмийн эмзэг давхаргуудын хувьд ҮХЭЛ МӨХӨЛ болж байна. Үүнийг батлахын тулд өнөөгийн Монголын нас баралт төрөлтийн сүүлийн жилүүдийн динамикийг харахад л хангалттай юм.

ХЭЭЛ ХАХУУЛЬ, НИЙГМИЙН ДОТООД ЗАДРАЛ, ЯЛЗРАЛ, ЯМАР Ч ЗАРЧИМГҮЙ ЭНЭ БАЙДЛЫГ ӨӨРСДИЙН АМЬДРАЛЫН ГАЙ ЗОВЛОН, АСУУДЛУУДТАЙ ХОЛБОЖ ОЙЛГОЖ ЧАДАХГҮЙ БАЙГААД ЖИРИЙН ХҮМҮҮСИЙГ  БУРУУТГАХ ХЭРЭГГҮЙ ЮМ.

Тэдний хувьд дэндүү урт ШАЛТГААНУУД – ҮР ДАГАВРУУДЫН ГИНЖИН ХЭЛХЭЭ үүсч байгаа юм аа. ГЭВЧ ТЭД ДОТРОО ЗӨНГӨӨРӨӨ ТЭДНИЙГ “ХУУРЧ МЭХЛЭЖ БАЙНА” ГЭДГИЙГ ОЙЛГОЖ ТААВАРЛАЖ Л БАЙГАА.  ГЭВЧ  ЯГ ЯАЖ ГЭДГИЙГ ТЭР БҮР ӨӨРСДӨӨ ОЙЛГОЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЮМ, ОДООХОНДОО ...?!

 ӨНӨӨГИЙН ХҮН ХҮНЭЭ ГУДРАХ ҮЗЭЛ СУРТАЛ НОЁЛОЖ БАЙГАА НӨХЦӨЛД хархуудын энэ үйл ажиллагааг хязгаарлах, ТАСЛАН ЗОГСООХ хуулиудыг тэд хэзээ ч өөрсдөө батлахгүй нь ойлгомжтой шүү дээ. Тэдний үүнийхээ оронд жирийн иргэдийн эрхийг хязгаарлах, УХААЛАГ ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ, ААН ХҮН АМЫН ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ гэх мэт зөв сонсогдох боловч цаанаа хорон явуулга  учир шалтгаануудтай, ойрын болон алсын хор уршигтай хуулиудыг л хийж авч байна шүү дээ. Үүнийг илчилсэн мэдээллүүд хангалттай байдаг юм шүү. Удахгүй бүх хүмүүст тухайн хүний тухай бүх мэдээллийг багтаасан дижитал чипийг эхлээд иргэний үнэмлэх дээр нь дасаад ирэхээр нь арьсан доор нь суулгаж авч лабораторит зэрэмдэглэсэн туршилтын хархууд шиг болгохоор дасгаж зэхэж байна. Ингээд харийн хархуудын МӨНХИЙН ХААНЧЛАЛ, жирийн монгол хүмүүс бид нэг мэдэхэд ЭЛЕКТРОН ТОРОНД орсон байх, МӨНХИЙН БООЛЧЛОЛ –д дагаар орсон байх зам дурайж байна. Энэ бүх хөрөнгийн бүртгэл /Эрнандо Сото/, хүн амын шинэчилсэн бүртгэл, ААН-ийн бүртгэл, ухаалаг үнэмлэх, сонгуулийн саналын хуудсыг машинаар тоолно гэх мэтээр хүмүүсийн тархийг угааж ухуулаад байгаа нь үнэндээ бол ТА БҮХНИЙ ИРГЭНИЙ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ, ХУУРЧ МЭХЛЭЖ ЭЛЕКТРОН БӨӨНӨӨР ХОРИХ ЛАГЕРЬТ ОРУУЛАХ бэлтгэл ажил байх маш өндөр магадлалтай юм шүү. Үүний эсрэг гадаад улс орнуудад тэмцэл өрнөж байгаа...Шинжлэх ухаан, техник технологи бүр хүн төрөлхтний төлөө байдаггүй гэдгийг бид ойлгох хэрэгтэй байна. Тэр тусмаа хүн төрөлхтнийг мэхлэж цөлмөсөн капиталистуудын  гарт байгаа технологиуд......?!

 

ӨНӨӨДӨР МАНАЙ ХҮН АМЫН 5 ХҮРЭХГҮЙ ХУВЬ НЬ БҮХ МӨНГӨ, ХӨРӨНГӨНИЙ 90 ГАРУЙ ХУВИЙГ ӨМЧИЛЖ БАЙГАА БА ЭНЭ ЯЛГАА ӨДРӨӨС ӨДӨРТ УЛАМ ИХ БОЛСООР БАЙНА. ДУНДАЖ ДАВХАРГЫНХАН УЛАМ БҮР ЯДУУСЫН ЭГНЭЭНД ШИЛЖИХ БОЛНО, ЭНЭ БОЛ ЗӨВХӨН ЦАГ ХУГАЦААНЫ АСУУДАЛ ЮМ ШҮҮ. ЭЦЭСТЭЭ МОНГОЛЫН БҮХ БАЯЛАГ ХАРИЙН КАПИТАЛИСТУУД, ХҮН АМЫН ГАНЦ ХҮРЭХГҮЙ ХЭТ БАЯЖСАН "ХАРХУУДАД" ТӨВЛӨРСӨН БАЙХ БОЛНО.

ТЭД АРД ТҮМНЭЭС ХУУРЧ МЭХЛЭЖ ЦӨЛМӨЖ АВСАН ХӨРӨНГӨ, ЭРХ МЭДЛЭЭ ХАМГААЛАХЫН ТУЛД УЛС ОРОН, АРД ТҮМНИЙ ЭСРЭГ ЮУ Ч ХИЙХЭЭС БУЦАХГҮЙ БОЛДОГИЙГ БУСАД ОРНУУДЫН ЖИШЭЭН ДЭЭРЭЭС БИД ХАРЖ БАЙНА... 

ТЭДГЭЭР ХАРГИС ДАРАНГУЙЛАГЧИД УГААСАА ХҮНИЙ "МАХААР" ХООЛЛОГЧ БАЙГААГҮЙ ЭЭ, ХУУРЧ ХУЛГАЙЛЖ ЦӨЛМӨЖ АВСАН ХӨРӨНГӨ, ЭРХ МЭДЛЭЭ ЯМАР Ч АРГААР ХАМААГҮЙ ХАМГААЛЖ ҮЛДЭХ ХҮСЭЛ НЬ ТЭДНИЙГ  АРААТНУУД ШИГ БОЛГОСОН ЮМ АА...

 

МОНГОЛЫН УЛСТӨРЧИД, ЭРХ БАРИГЧДЫН "ТАРХИЙГ" ХЭН БАРЬЖ БАЙНА ВЭ? МАНАН-ГИЙН 20 ЖИЛИЙН ҮНЭМЛЭХҮЙ ЗАСАГЛАЛ ҮНЭХЭЭР ЯЛЗАРЧ ӨМХИЙ ҮНЭР НЬ МОНГОЛЫН НИЙГМИЙГ БООМИЛЖ БАЙНА!

 

4-р хэсгийг үргэлжлүүлэн уншина уу...  

 

 


 

          Улс оронд маань ХҮМҮҮСИЙГ ХАГАЛАН БУТАРГА ДАРАА НЬ БҮГДИЙГ НЬ ДАРАНГУЙЛАН БООЛЧИЛ гэдэг Римийн үеийн харгис дарангуйлагчдын зарчим бүр ХУУЛЬ болж ЖИНХЭНЭ СОНГОДОГ УТГААРАА хэрэгжиж байна.

           Энэ зарчим нь НАМУУД ОРОН НУТГИЙН ЗАРЧМААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛНА, ДҮҮРГИЙН БА АЙМГИЙН НАМ, СОНГУУЛИЙН 76 ТОЙРГУУД гэх мэтээр нийгмийн янз бүрийн түвшинд олон хэлбэрээр маш үр дүнтэй ажиллаж байна. Манай улс үндэстнийг – сонгуулийн тойргууд, нутаг нуга жалга, намуудаар хагалан бутаргаж ард түмнийг олон жижиг тархай бутархай, улс үндэстнийхээ том эрх ашгийн төлөө нэгдэж чадахгүй, боломжгүй байлгахыг ХАРХЫН ХААДУУД зориуд хийж ирлээ.

 

                 

 

БАЧУУРАЛ, ЦӨХӨРЛИЙН ҮГЭЭ ТЭРҮҮХЭНДЭЭ ХЭЛЖ ЯРИХ БОЛОМЖТОЙ БОЛСОНГОО ИХЭНХИ МААНЬ ЭРХ ЧӨЛӨӨ АРДЧИЛАЛ  ГЭЭЧ ЮМ НЬ ИЙМ Л ЭД БАЙДАГ ЮМ БАЙХ ДАА ГЭЖ БОДОЖ ЭНДҮҮРЧ БАЙНА.  Харин тэгвэл ХҮМҮҮС ХЭЛЖ ЯРЬЖ “АГААР ХӨДӨЛГӨЖ” БАЙГАА ХЭДИЙ Ч сонгогч бидний хэлж ярьж шаардаж байгаа бүхнийг эрх баригчид манай энэ улс, нийгмийн амьдралын дүрэм – хууль болгох ашиг сонирхолгүй, харин ийм ЭРХ бид бүхэнд бодит байдал дээр байхгүй байгаа юм. ҮҮНИЙГ ЗОРИУД ТӨЛӨӨЛЛИЙН АРДЧИЛАЛ ба ХУУЛЬ САНААЧЛАХ ЭРХ гэгчээр ард түмнээс ЗОРИУД БУЛААН  авсан байгаа билээ. 

МАНАЙ АРД ТҮМНИЙ ДИЙЛЭНХИ ОЛОНХИ ЭНЭ 20 ЖИЛД АЖИЛГҮЙДЭЛ, ЯДУУРАЛД ЦӨХӨРЧ ИХЭНХИ ХҮМҮҮС ДОТРОО БОЛ ХАШГИРЧ УЙЛЖ ЦӨХӨРЛИЙН ҮГЭЭ "өөрсөд дээр нь гишгэн" ЗАСАГЛАЛ, ЭРХ МЭДЭЛД ХҮРСЭН АЛБАН ТУШААЛТНУУДАД ХҮРГЭЖ ЭНЭ БАЙДЛЫГ ЗАСУУЛАХЫГ ХИЧЭЭЖ БАЙХАД ГАДААД ЭЗЭДТЭЙГЭЭ НИЙЛЭН ЭРХ МЭДЭЛ, МӨНГӨ ХӨРӨНГИЙГ ЗАВШСАН ӨЧҮҮХЭН ХЭСЭГ НЬ ЮУ ДУРТАЙГАА ХИЙЖ БАЙНА.  ХАРИН ТЭД ГАДНЫН ЭЗДИЙНХЭЭ БОЛОМЖИНД ЭРДЭН ОЛОНХИЙН ЮУ ХЭЛЖ ЯРЬЖ БАЙГААГ ОГТХОН Ч АНЗААРАХГҮЙ ҮЛ ТООМСОРЛОЖ БАЙНА. ЭНЭ БОЛ ӨНӨӨГИЙН ЭНЭ ГАДНА ТАЛДАА АРДЧИЛАЛ ГЭСЭН САВ БАГЛАА БООДОЛТОЙ, ХАРИН ДОТОРХИ АГУУЛГА НЬ ШАЛ ӨӨР БАЙСАН ГАДНЫН ХУЛХИ БАРАА ЮМ. 

 

АРДЧИЛАЛ ГЭДЭГ БОЛ ХҮН БҮР ЮУ БОДОЖ БАЙГААГАА УРАН ДОНГОДОХ, АГААР ХӨДӨЛГӨХ УРАЛДААН ОГТ БИШ ЭЭ.

 ҮГЭЭ ХЭЛЭХ ЭРХ, УЛСТӨРИЙН ЭРХ ЧӨЛӨӨ БОЛ ХИЙСВЭР ОЙЛГОЛТУУД ШҮҮ ДЭЭ. ЭНЭ ЭРХҮҮД НЬ ЭРХ МЭДЭЛТНҮҮД, ЗАСАГЛАЛЫН ТОГТОЛЦОО НЬ УЛС ОРНЫХОО ЭДИЙН ЗАСГИЙН БОДИТ ЭРХ ЧӨЛӨӨ, ХУВЬ ХҮМҮҮС АЖИЛЛАЖ ХӨДӨЛМӨРЛӨЖ ХҮН ЁСООР АМЬДРАХ БОЛОМЖИЙГ ХАНГАХ ХАМГИЙН ГОЛ НЬ ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧДИЙНХЭЭ МӨН ТОЙРГИЙНХОО ХЭДХЭН ХҮМҮҮСИЙН ӨМНӨ БУС БҮХ МОНГОЛ УЛСЫН АРД ИРГЭДИЙН ӨМНӨ ЖИНХЭНЭ БОДИТ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГ БАЙСАН ЦАГТ Л САЯ УТГА УЧИРТАЙ БОЛОХ ЮМ. 

 

СОНГУУЛИАР ХАРИУЦЛАГАА ТООЦООРОЙ ГЭХ НЬ УЛСТӨРД “ХОРХОЙ”-ТОЙ ХЭСЭГ ХҮМҮҮСИЙН ЭНЭ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ОЙЛГОЖ УХААРАХ, ГАРАХ АРГА ЗАМЫГ МЭДЭХГҮЙ БАЙГАА АРГАА БАРСАН ЦАГ ХОЖСОН ӨРӨВДӨЛТЭЙ БОХИР ЗАЛЬ ЮМ ШҮҮ.

 УЛС ГЭРИЙГ ТАНЬ ТҮЙМЭРДСНИЙ ДАРАА ТЭР ХЭДХЭН НӨХӨРТЭЙ ЯМАР Ч ХАРИУЦЛАГА ТООЦОХ ГЭХ НЬ УТГАГҮЙ, ХОР ХОХИРЛЫГ НЬ ДААН Ч ЗҮЙРЛЭЖ БОЛОХООРГҮЙ ЮМ АА.  

 СОНГУУЛЬ, УЛС ТӨРИЙН НАМУУДТАЙ БАЙХ НЬ ЖИНХЭНЭ АРДЧИЛСАН ТОГТОЛЦООНЫ БАТАЛГААНУУД ОГТХОН Ч БИШ ЮМ. ЭД НАР БОЛ ЕРДӨӨ Л ГАДНАХИ ШИНЖ ТЭМДЭГҮҮД НЬ ЮМ. ХАМГИЙН ГОЛ НЬ ДОТОРХИ АГУУЛГА НЬ ЧУХАЛ ЮМ ШҮҮ. 

 Одоогийн энэ гаднаас эх оронд маань “импортлосон хямрал”-аар далимдуулж ХҮМҮҮСИЙГ ӨӨР ХООРОНД НЬ ХЭМЛЭЛДҮҮЛЖ НИЙГМИЙГ УЛАМ ХАГАЛАН БУТАРГАЖ БАЙНА. Туйлдаж цөхөрсөн хүмүүс амьд үлдэхийн төлөө хоорондоо тэмцэлдэж байхад энэ бүгдийн ард байгаа, жинхэнэ шийтгэл хүлээх ёстой тэр хүмүүс үнэтэй зөөлөн буйдандаа тухлан өөрсдийн өндөр цамхагуудын цонхоор тэднийг дээрээс нь харж ГЭНЭН ИТГЭМТГИЙ, ЯГ ҮНЭНДЭЭ БОЛ ТЭДЭНД МЭХЛЭГДЭЖ ТӨӨРӨЛДСӨН, БИЕ БИЕСИЙГЭЭ ХЭМЛЭН БАЙГАА ТЭР ЖИРИЙН ХҮМҮҮСИЙГ шоолон инээлдэж байна... 

 

                    

 

ТӨСӨЛ гээч далд зорилготой элдэв явуулгыг ХЭРЭГЖҮҮЛДЭГ гаднын эзэд монголчууд бидэнд яг л ТУРШИЛТЫН ХАРХУУД мэт хандаж байдаг. Харин  БИД ЦААД  ДАЛД ЗОРИЛГУУД, СЭДЛҮҮДИЙГ НЬ ОЙЛГОЖ  УХАМСАРЛАХГҮЙГЭЭР ӨӨРСДӨӨ “САЙН ДУРААРАА” ТӨӨРӨЛДӨЖ  ЭДГЭЭР ХҮНЛЭГ БУС ТУРШИЛТУУДЫГ НЬ ӨӨРСӨД ДЭЭРЭЭ ХИЙЛГЭЖ БАЙХЫГ ЗӨВШӨӨРЧ СУУЦГААДАГ.  

БАРУУНД, ТЭНД НЬ ӨЧНӨӨН АСУУДЛУУД БАЙСААР БАЙХАД ЯАГААД ИЛҮҮДЭЭ ГАРСАН МӨНГӨ МЭТ ЭЛДЭВ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР, САНААЧЛАГА, СОРИЛТ ГЭХ МЭТ НЭРТЭЙ ЗҮЙЛҮҮДИЙГ МАНАЙ НИЙГЭМД ИДЭВХИЙЛЭН ХИЙГЭЭД БАЙГААГ ЭРГЭЦҮҮЛЭН НЭГ БОДООД ҮЗЭЭРЭЙ. /энэ тухай дараа.../

МОНГОЛЧУУД БИДНИЙ НЭГ ОНЦЛОГ БАЙХ - ЭНЭ БОЛ АЛИВАА ҮГИЙГ ЯГ БИДНИЙ АМЬДРАЛД ХЭВШСЭН УТГААР НЬ ОЙЛГОН ИТГЭЖ ҮНЭМШДЭГ. ХАРИН ТЭГВЭЛ КАПИТАЛЫН ЭЗЭД, ТЭДНИЙ ГАР ХӨЛҮҮДИЙН ЯРЬЖ ХЭЛЖ ХИЙЖ БАЙГАА БОЛОН ХИЙХ ГЭЖ БАЙГАА ЗҮЙЛЭЭ НЭРЛЭЖ БАЙГАА ТЭР ҮГҮҮД БОЛ ИХЭНХИ ТОХИОЛДОЛД ЦААД ДАЛД ЗОРИЛГОО ХҮМҮҮСЭЭС НУУН ХАЛХЛАХ ГЭСЭН  БАГ ЮМ АА. Энэ тухай жишээ олон бий, та бүхэн нь ч харж сонсож байгаа байх аа...

ОДОО БИД ӨӨРСДИЙНХНИЙГӨӨ, ХУВЬ ЗАЯА НЭГТ МОНГОЛ АХАН ДҮҮС НАРЫНХАА ЮУ ХЭЛЖ ЯРЬЖ БАЙГААГ ТООХГҮЙ ХАРИЙН ХҮМҮҮСИЙН, ТЭДНИЙ ХӨЛСӨЛСӨН ГАР ХӨЛҮҮДИЙН ЮУ ХЭЛЖ ЯРЬЖ БАЙДАГТ ШУУД ИТГЭЖ ҮНЭМШИЖ ТЭДНИЙГ ТАХИН ШҮТДЭГ  БОЛСОН НЬ ОЮУН САНААНЫ СҮЙРЭЛ - ҮНДЭСТНИЙ МӨХӨЛ ЭХЭЛСЭН НЬ ТЭР ЮМ. Үүнийг тэд бидний олонхийн мэдэхгүй байгаа шинжлэх ухааны тусгай арга технологиор хийгээд байгаа юм шүү! БИД ӨӨРСДИЙГӨӨ БҮХНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ, ТОДОРХОЙ ОЙЛГОЛТ МЭДЭЭЛЭЛТЭЙ ГЭЖ ТӨӨРӨЛДӨЖ БАЙНА. ХАРИН ТЭДЭНД ХЭРЭГТЭЙ ЯГ ТЭР ЗҮЙЛИЙГ Л ТВ, СОНИНООР ТАРХИ РУУ ЧИНЬ ЧИХЭЭД БАЙГААГ ОЙЛГОХ ЦАГ ХЭДИЙ НЬ БОЛЖЭЭ...

 

ТЭДНИЙ ЭЛДЭВ ЗЭЭЛ ТУСЛАМЖУУД, ТӨСЛҮҮДИЙН "АЧААР" УЛС ОРОН МААНЬ 3 ТЭРБУМ ГАРУЙ ДОЛЛАРЫН ГАДААД ӨРТЭЙ, УЛС НИЙГЭМ МААНЬ НЭГ ТИЙМ ГАРАХ ГАРЦГҮЙ ХАШИГДСАН, ЗӨВХӨН ӨӨРӨӨ ӨӨРСДИЙНХӨӨ МАТЕРИАЛЛАГ ХЭРЭГЦЭЭНИЙ ТӨЛӨӨ АМИНЧХАН БОДОЛТОЙ, БЭРТЭГЧИН ЖИЖИГХЭЭН АРААТНУУДЫН ОВООЛГО  БОЛЖ ХУВИРСАН ЮМ АА. 

 

Олонхи хүмүүсийг сонин хэвлэлийн өнгөцхөн мэдээллээр угжин сатааруулж телевизор гэдэг ЗОМБИ ХАЙРЦАГ-ны өмнө л мөргөөд залбиран сууж байхад сургасаан. Ингэхдээ зөвхөн тэдний таны тархинд чинь суулгаж өгөхийг хүсч байгаа тэр зүйлийг нь зажилах ч үгүй залгисаар байгаагаа нэг бодоод үзээрэй. Энэ зомби хайрцгаас ярьж ухуулж байгаа зүйл ба бодит байдал, амьдралын хооронд алд илүү зай байгааг та эргэцүүлэн бодож үзвэл анзаарахад бас хялбархаан... 

 

                 

 

Хүмүүсийг гэр гэртээ зөвхөн өөрсдийн хувийн ашгаа л бодон “байдлыг” алсаас хараад сууж байхад сургасан юм. Заримынх чинь арай том эсвэл арай багахан сууцууд мөн заримыг нь зээлээр авсан хэрэгцээний юмс бий. Энэ бүх материалаг хэрэглээг та юу ч гэж нэрлэсэн ЭНЭ БОЛ ОДОО ЕРДӨӨ Л  ҮЛ ҮЗЭГДЭХ ТОР, ӨРИЙН ДӨНГӨ ЮМ ШҮҮ. 

 Хархны амьдралын энэ хэв маяг ихэнхи хүмүүст анзаарагдахгүйгээр манай нийгэмд дотор маш хурдан тархсан юм. Байнгын өрсөлдөөн, бие биедээ дайсагнах ба хувиа хичээх вирусээр халдварлагдсан хүмүүс бүүр эхнээсээ байнгын хайр найргүй өрсөлдөөнд, ЗӨВХӨН ХАМГИЙН ХҮЧТЭЙ НЬ АМЬДАРДАГ гэсэн “ширэнгийн” хуульд дасаж зуршлаа болгосоор байна. 

 ХЭРЭВ ТА БҮХЭН ӨӨРИЙН ЭНЭ АМЬДАРЧ БАЙГАА НИЙГМИЙНХЭЭ ОДОО БА ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ САНАА ТАВЬЖ ЭХЭЛБЭЛ ЧИНЬ “ЧИНИЙ ХЭЛЖ ЯРЬЖ БАЙГААГИЙН ЦААНА ХУВИЙН ӨЧҮҮХЭН БОДОЛ САНАА БҮҮР ЗААВАЛ БАЙХ ЁСТОЙ, эсвэл ЭХ ОРОН ГЭДЭГ БОЛ АРЧААГҮЙ ХҮМҮҮСИЙН ХАМГИЙН СҮҮЛЧИЙН ХОРОГДОХ ГАЗАР” ГЭХ МЭТ НИЙГМИЙГ ДОТРООС НЬ ЯЛЗЛАХ ХОРЛОНТОЙ САНААГ ХАРХУУД ЗОРИУД ТУНХАГЛАЖ БАЙНА.

 ХЭРЭВ ХҮМҮҮС ЭНЭ АМЬДАРЧ БАЙГАА НИЙГЭМ – ТОМ ГЭРИЙНХЭЭ ТӨЛӨӨ САНАА ЗОВНИЖ ИЛ ТОД ШҮҮМЖИЛЖ ЯРЬЖ ХЭЛЭХ, БУСАД ХҮМҮҮСИЙГ ХӨРӨНГӨ ЧИНЭЭ, АЛБАН ТУШААЛААР НЬ ЯЛГАВАРЛАХГҮЙГЭЭР ХАРЬЦАЖ БАЙВАЛ ЧИ ХЭЗЭЭД ХОЖИГДОХ БОЛНО, ТИЙМ БОЛОХООР ИЙМ ХЭРЭГГҮЙ СУЛ ДОРОЙ ЗАНГААСАА САЛАХ ХЭРЭГТЭЙ, ИЙМ ЗАН Л “АМЖИЛТ-БАЯЛАГ”-Т ХҮРЭХ ЗАМД ЧИНЬ СААД БОЛНО, ОДООГИЙН ЭНЭ ДҮРМЭЭР НЬ Л ТОГЛОХ ХЭРЭГТЭЙ, ХЭРЭВ ҮГҮЙ БОЛ ЧИ АМЖИЛТ – ЭД БАЯЛАГТ  ХҮРЧ ЧАДАХГҮЙ  ГЭДЭГ ДАЛД САНААГ БОР ТАРХИНД ЧИНЬ ГҮНЗГИЙ СУУЛГАЖ ӨГӨХӨӨР ӨДӨР БҮР ТВ, СОНИН, ИНТЕРНЭТИЙН САЙТААС БАЛБАЖ БАЙНА.

 

Гэвч энэ бүхэн бол ердөө залилан юм. Учир нь хүний зан араншингийн хамгийн сайн сайхан талууд мөн ЭХ ОРОН, АРД ТҮМЭНДЭЭ мөн ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ, ҮНДЭСТНИЙ ЖИНХЭНЭ ЭРХ ЧӨЛӨӨ, ЧӨЛӨӨТ АРД ТҮМНИЙ ЗАСАГЛАЛЫН тухай итгэл үнэмшил бол хувь хүн нэг бүрийн цаашлаад бүхэлдээ манай энэ нийгмийн аз жаргалтай сайхан амьдрал, хөгжил цэцэглэлтийн цаад үндэс болох юм.

 

БИД БҮХЭН, ХУВЬ ХҮН НЭГ БҮР ЖИНХЭНЭ ЁСООР ХҮНИЙ ДАЙТАЙ АЖ ТӨРЖ АМЬДРАХ БИШ ХАРИН АМЬД ҮЛДЭХИЙН ТӨЛӨӨ ӨДӨР БҮХЭН ӨӨРТЭЙГӨӨ ЯГ АДИЛХАН ХҮМҮҮСТЭЙ БАЙНГЫН ТЭМЦЭЛ ХИЙЖ БАЙХАД ҮНДЭСЛЭСЭН, ӨӨРӨӨСӨӨ БУСДЫН ХЭРЭГЦЭЭГ НУЛИМДАГ, ЯМАР Ч ИРЭЭДҮЙГҮЙ БОЛСОН, ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ДОТРООСОО УСТГАЖ МӨХӨӨХ ТАВИЛАНТАЙ ОДООГИЙН ЭНЭ НИЙГМИЙГ харийн хулхи сурталд ховсдуулж өөрсдийн гараар БАЙГУУЛСАН ЮМ.

 

БИД ҮҮНИЙГ ӨӨРСДИЙНХӨӨ ГАРААР ХИЙХДЭЭ ШИМЭГЧЛЭГЧ ХӨРӨНГӨТНИЙ ГАР ХӨЛҮҮДИЙН ХУДАЛ СУРТАЛ УХУУЛГЫН УРАН ҮГЭНД ХОВСДУУЛСАН БАЙСАН ЮМ.

 

Бид одоо аварга могойд залгиулах гэж байгаа хөөрхий тэнэгхэн, гэнэхэн хархууд шиг болчихоод байна... Иймд одоогийн нөхцөл байдлаа зөв ойлгож дүгнэх юм бол бас боломж байгаа юм, одоохондоо!!! 

 

            5-р хэсгийн үргэлжлүүлэн уншина уу...

 


Монголчууд бид эх орон, улс үндэстнийг маань залилан эрхшээлдээ оруулсан харийн эздийн тавьсан хавханд бяслагт нь хууртаад орсон хөөрхий хархууд шиг болжээ. Хэрэв алтаа ухаад өгчихвөл, мөнгөтэй болчихвол л бид нар Баруун шиг хөгжиж цэцэглэнэ гэж бодож байгаа бол бид аймшигтай төөрөлдөж байна. Учир нь энэ бүхэн бол бидний ихэнхийн бүр итгэчихсэн байгаа тэр мөнгө, эд хөрөнгийн хоосон зэрэглээ, ХАРИЙН СУРТАЛ УХУУЛГЫН бохир заль юм. Энэ бол юуны өмнө мэдээлэл, мэдлэгийн тураалд оруулсан, хүн хүнээ гудрах капиталист үзэл сурталын гайгаар хээл хахууль дэндүү хавтгайрч нийгэм нь мухардалд орсон, “ядуу буурай, Гуравдагч ертөнц” гэх хоч авсан улс орнууд, энэхүү “3-р зэргийн” ард түмнүүдийн байгалийн баялаг хөлс хөдөлмөрөөрөө бүтээсэн боловч ӨНӨӨГИЙН САНХҮҮГИЙН ДЭГЛЭМИЙН дагуу тийшээ урсаж байдаг асар их бодит хөрөнгө, баялгийн урсгал юм.

 

               

 

БИДЭНД ТВ, СОНИНООР ХАРУУЛААД ИХЭНХИ МААНЬ 20 ЖИЛ ГОРЬДООД ШИЛНИЙ ЦААНААС ДОЛООГООД СУУЖ БАЙГАА БАРУУНЫ КАПИТАЛИСТ ОРНУУДЫН БАЯН ТАНСАГ БАЙДЛЫН ИХЭНХИ ХЭСЭГ БОЛ АСАР ИХ ӨР /олон триллион долларууд!!/ ба банк корпорациудын өндөр өндөр байшин, барилгууд нь АРД ТҮМЭНД НЬ ЯМАР Ч ПАД БАЙХГҮЙ ЭД ЮМ ШҮҮ. Капиталист маш цөөнх эзэд нь өөрсдийн хувийн бүх үйлдвэрлэлээ /ажлын байруудыг гэсэн үг/ хямд хөлстэй ядуу хүмүүсийг “хөрөнгө оруулалт” гэдэг нэрээр шулах зорилгоор Ази, Латин Америк уруу хэдий нь гаргасаан. Ийм учраас Барууны ард түмнүүд - жирийн хүмүүс ажлын байрны хомсдолд байнга нэрвэгдэж одоогийн байгаа ажилдаа ямар ч үнэээр ямар ч хөлсөөр хамаагүй тогтож байх, ТВ-р тархинд нь суулгаж өгсөн “зохиомол хэрэгцээгээ” хангаж байхын тулд зээлийн өрөнд улам улам гулсан орж аажмаар живж байгаагаа, ойрын ирээдүй нь маш бүрхэг болсоор байгаа өдрөөс өдөрт ойлгон ухамсарлаж энэ байдлаа “гэрээт боолчлол” гэж нэрлэж байна... энэ тухай нэрт эх оронч эрдэмтэд, судлаачдын судалгаа материалууд интернэтэд хангалттай бий! Баруунд ажилгүйдэл улам ихсэж амьдрал - хэрэглээний түвшин нь унаж энэхүү “хямд зээлээр хэрэглүүлэн барьж байх гэрээ”-г цаашид барьж байх боломжгүй болмогц  ТЭНД МАШ ТОМ ҮЙЛ ЯВДЛУУД ӨРНӨХ НЬ ойлгомжтой...хэдийнэ эхэлжээ.

ОДОО БИД КАПИТАЛИЗМЫН ХАМГИЙН СҮҮЛЧИЙН ШАТ - САНХҮҮГИЙН КАПИТАЛИЗМ АМЬ ТАВЬЖ БАЙГААГ ХАРЖ БАЙНА, ХАМГИЙН ГОЛ НЬ ҮҮНИЙГ ЗОГСООХ ТЭР ЦЭГИЙГ АЛЬ ЭРТ ӨНГӨРСӨӨН...!!!

Ийм учраас энэ байдлыг ямар ч үнээр хамаагүй хадгалж авч үлдэх гэсэн оролдлогууд бол одоо дэлхийн энд тэнд өрнөөд байгаа бослого, тэмцлүүд, үйл явдлууд юм. Ийм олон оронд бараг нэгэн зэрэг бослого тэмцэл гараад байгаа нь ТОХИОЛДЛЫН ХЭРЭГ БУС, дарангуйлагчдын эсрэг хувьсгал гэж ТВ ба ОНМХ - ээр ухуулаад байгаа боловч шал өөр учир шалтгаанууд цаана нь байсан нь өдрөөс өдөрт ил болсоор байна... 

 

                

 

Энэ бүхнийг сургаар сонсож, ТВ сонингоос үзэж уншиж ухуулж байгаа тархины угаалганд нь үнэмшсэн монголчууд бид өнөөдөртөө “ардчилсан, капиталист” оронд амь зууж байгаа боловч харин ойрын ирээдүйд  ЭНЭ ҮЙЛ ЯВЦЫН, "ЭЗДИЙНХЭЭ" ТЭЛЭЭНД НЬ ЧИРЭГДЭХ НЬ ГАРЦААГҮЙ юм... 

Үүний зэрэгцээ ихэнхи хүнсээ импортоор авч хэрэглэх болсон өнөө үед ХАРИЙН ЭЗДИЙНХЭЭ ТАВЬЖ БАЙГАА ТОДОРХОЙ ДАЛД БОДЛОГОТОЙ "ХАЛАМЖААР" генийн өөрчлөлттэй, хүнсний асар хортой химийн бодисууд найрлаганд нь орсон өдөр тутмын хүнс, элдэв эм эмийн бүтээгдэхүүнүүд, элдэв вакцинжуулалт, “гадаад өндөр боловсролынх" нь “ачаар” Монголчууд бид үндэстнээрээ мөхөж сөнөхөд тулаад байна. Харин тэгэхэд манай баян эрх мэдэлтнүүд, суртал ухуулагчид, шинэ хөрөнгөтнүүд, тэдний Баруунд олж авсан капиталист боловсрол догм мэдлэг, эрх мэдэл, одоогийн мөнгө гэж нэрлэсэн өнгийн цааснууд бид нарт яаж туслаж чадах вэ? Үнэнийг хэлэх юм бол бид нар бүгдээрээ тэр харийн эздэд огт хэрэггүй бодгалиуд юм ! ТЭД ЭХ ОРОН, АРД ТҮМНЭЭС НЬ ХУЛГАЙ ХИЙЛГЭСЭН ГЭРЧҮҮДЭЭ ХЭЗЭЭ Ч ЗҮГЭЭР ОРХИДОГГҮЙ ЮМ АА. ИЙМ ЖИШЭЭ БОЛ ЭНЭ ДЭЛХИЙГЭЭР ХАНГАЛТТАЙ ОЛОН БИЙ.

 

ЖИНХЭНЭ ЁСООР ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙНА ГЭДЭГ БОЛ ХҮН ХҮНДЭЭ ЭЕЛДЭГ НАЙРСАГ, АХАН ДҮҮСЭГ БАЙХ, САЙН САЙХАН БОДОЛ ЭРМЭЛЗЛЭЛТЭЙ, ЭВ НЭГДЭЛТЭЙ ЦУЛ БАЙХ ЯВДАЛ БИЛЭЭ. ХАРИН ШУНАЛ ТАЧААЛ, АТААРХАЛ, ХОВДОГ СУВЬДАГ СЭТГЭЛ, ҮҮНЭЭС ҮҮДСЭН ТАРХАЙ БУТАРХАЙ БАЙДАЛ БОЛ ЖИНХЭНЭ БООЛЧЛОЛД ОРОХ ЗАМ ЮМ.

 

Хэрэв жирийн хүмүүс бид ч өөрсөд үрүүгээ гүнзгийхэн шагайж харах юм бол хүн бүр өөрийнхөө дотор  орчихсон суугаа  нөгөө хархыг олж харах болно. Гэвч бид бүхэн хэрэв хүсвэл энэ хархыг өөрсөд дотроосоо үлдэн хөөж чадах билээ! БҮХ ӨӨРЧЛӨЛТ БИДНЭЭС ӨӨРСДӨӨС МИНЬ ЭХЛЭХ ЁСТОЙ ЮМ ШҮҮ!!!

БИДНИЙ ОЛОНХИЙН ТӨСӨӨЛЖ Ч ЧАДАХГҮЙ БАЙГАА АСАР ТОМ АЙМШИГТ  ӨӨРЧЛӨЛТҮҮД, ХҮН НЭГ БҮРИЙГ - МАНАЙ НИЙГМИЙГ БҮХЭЛД НЬ ХҮНИЙ НИЙГМИЙНХ НЬ ХУВЬД СОРЬЖ ШАЛГАХ ӨДРҮҮД БИД БҮХНИЙ АМЬДРАЛД ОРЖ ИРЭХЭЭР АЙСУЙ БАЙНА. Гэсэн ч хүмүүс бид бүхэн дор бүрдээ араатан шиг болж ХҮЧТЭЙ НЬ АМЬД ГАРДАГ зэрлэг амьтдын түвшинд очих ёсгүй юм. Бид бүхэн жинхэнэ хүний нийгмийн ёсоор хүн бүр бие биедээ тусалдаг, бие биедээ итгэж найддаг, энэ итгэл найдварыг даадаг ХАМГИЙН ГОЛ НЬ ӨӨРТЭЙГӨӨ АДИЛХАН АХАН ДҮҮСЭЭ ХАЙРЛАЖ БАЙХ ЁСТОЙ ЮМ. ИНГЭЖ БАЙЖ Л БИД ӨӨРСДӨӨ АМЬД ҮЛДЭЖ ЧАДАХ БИЛЭЭ.

ОДООГИЙН ЭНЭ МӨНГӨ-САНХҮҮГИЙН СИСТЕМД ТАТАГДАН ОРСОН ХҮМҮҮС ӨӨР ХООРОНДОО УЛАМ Л ХАРГИС ХЭРЦГИЙ ӨРСӨЛДӨГЧИД БОЛОН ХУВИРСААР Л БАЙНА.

Гэвч жирийн хүмүүс бид бие биедээ дайснууд огт биш бөгөөд хүнд хэцүү үед ч бид бүхэн ХҮН ТӨРХӨӨ хадгалж байх ёстой ба ДЭЭРЭМ ТОНУУЛ, ХҮЧИРХИЙЛЭЛЭЭС хол байж ядуу дорой, суларсан нэгэндээ туслаж байх ёстой юм.

 

                 

 

Зарим улстөрчид, намууд жирийн төөрөлдсөн хүмүүсийг өнөөгийн төр засагтай тэмцэхийг нөгөө л сандал ширээний ашиг хонжооны үүднээс цаанаас нь турхирч байна. Гэвч тэд энэ нийгмийг өөрчлөх хувьсгал хийх ёстой гэж ярьж байгаа боловч тэдний хийж байгаа зүйл арга барил, өнөөгийн энэ байдлаа ойлгож байгаа түвшин, хамгийн гол нь засгийн эрхэнд гарч ирвэл баримтлах ҮЗЭЛ САНАА, ХӨТӨЛБӨР ТӨЛӨВЛӨГӨӨ бараг байхгүй байна. Тэд энэ бүх бухимдал нь тэдэнд ирэх сонгуульд хэрэгтэй гэж бодож байгаа... Гэвч нэмэгдэхүүний байрыг солиод ямар ч үр дүнгүй, хүмүүс улам цөхөрч төөрөлдөх, улс эх орон маань сүйрэл үрүү гулсах болноо. Хэрэв өнгөн гадна талыг сольсон хувьсгалыг хийвэл илүү хор уршигтай, нийгмийг эвдэн сүйтгэх, худал хуурамч, итгэл эвдэх засаглал гарч ирэх болно. 

 

ХҮМҮҮС ЭЭ! БИД БИЕ БИЕНЭЭ ГУДРАХАА ЗОГСООХ ЦАГ БОЛСООН. ОДООГИЙН ЭНЭ СИСТЕМТЭЙ ТЭМЦЭХДЭЭ ХЭРЭВ ГАДНААС ДАХИН ҮЗЭЛ САНААГ СОХОРООР ИМПОРТЛОВОЛ ДАРААЧИЙН ГАРЧ ИРЭХ СИСТЕМ НЬ ҮҮНЭЭС Ч ИЛҮҮ АЙМШИГТАЙ БАЙХ МАГАДЛАЛ АСАР ИХ БАЙГАА ГЭДГИЙГ БҮХ ХҮМҮҮС ЯМАГТ САНАЖ ХАМГИЙН ГОЛ НЬ ОЙЛГОЖ УХААРАХЫГ ОРОЛДОЖ УХАМСАРТАЙ СОНГОЛТОО ХИЙХ ЁСТОЙ. 

 

Хүн Та өөрөөсөө эхлэх ёстой. Өөрөө өөртэйгөө ярьж өөрийн үзэл бодол, зан араншинг засч өөрчлөхийг хичээх, бүр  засч өөрчлөх хэрэгтэй болоод байна.

 

БИДНИЙ ОДООГИЙН АМЬДАРЧ БАЙГАА, БИДНИЙ ХОЙЧ ҮЕ МААНЬ АМЬДРАХ ТЭР ТОМ ГЭР  БОЛСОН МАНАЙ НИЙГЭМ АРАЙ ИЛҮҮ САЙН САЙХАН БОЛОХ НЬ МОНГОЛ ХҮН НЭГ БҮРЭЭС ШАЛТГААЛАХ БОЛНО.

 

20 ЖИЛ МОНГОЛ ХҮН НЭГ БҮРИЙН ДАЛД УХАМСАР, ТАРХИ ОЮУН САНААГ БУЛААН ЭЗЭЛЖ АВАХААР ЭНЭ ОЛОН ТВ-ИЙН СУВГУУД, СОНИН ХЭВЛЭЛЭЭР ХҮМҮҮС БИДНИЙ ХҮН ЁС СУРТАХУУНТАЙ ТЭД МЭДЭЭЛЛИЙН ДАЙН ХИЙСЭЭР БАЙНА.

 

НИЙГМИЙН ОЮУН САНААНЫ ЭРҮҮЛ САРУУЛ БАЙДАЛ, ТҮҮНИЙГ ХАМГААЛЖ БАЙХ ГЭЖ АСАР ЧУХАЛ ЗҮЙЛ БАЙДГИЙГ МАНАЙ ОДООГИЙН "НЕОЛИБЕРАЛ ШАШИН"-Д ДАГААР ОРСОН УЛСТӨРЧИД, "НИЙГМИЙН ИХ МЭДЭГЧҮҮД" ойлгохгүй, ойшоож үзэхгүй дэлхий даяарчлагдсан - БҮҮР "ХАВТГАЙ" болсон гээд балайраад сууж байна.  

 

НИЙГЭМ, ХОЙЧ ҮЕИЙН МААНЬ ХҮМҮҮЖИЛ БОЛОВСРОЛ, ҮЗЭЛ БОДОЛ, ОЙЛГОЛТУУД, ЕРТӨНЦИЙГ ҮЗЭХ ҮЗЭЛ БА ДАЛД УХАМСАР, БОР ТАРХИЙГ ХЭН “БАРЬЖ” БАЙНА, ТЭД ЭНЭ УЛС ҮНДЭСТНИЙ ОДОО БА ИРЭЭДҮЙН ЖИНХЭНЭ ДАЛД  ЭЗЭД  ГЭДГИЙГ МОНГОЛ ХҮН БҮР УХААРАХ ЦАГ ИРЭЭД БАЙНА.

 

Манай ард түмэн, өвөг дээдэс маань СЭТГЭЛИЙГ  НЬ ЭЗЭМДВЭЛ БИЕ НЬ ХААЧИХ ВЭ гэж сануулан сургаж иржээ...

 

Одоо бид харийн үзэл санаанд төөрөлдсөн олонхио сохороор даган гэлдрэх, бохир заль мэх болох хоосон амлалтуудад нь хууртах хэрэггүй юм. Харин монгол ахан дүүс нартаа үнэнийг хүргэхийг хичээж байх ёстой, энд л бидний эрх чөлөөт сайн сайхан амьдралын эхлэл байгаа гэж итгэж найдаж байна... эргэцүүлэн бодоцгооё!

 

6-р хэсгийн үргэлжлүүлэн уншина уу...

 


           Манайд засаглал эрх мэдлийг янз бүрийн арга бачаар үнэндээ бол нийгмийг хуурч төөрөлдүүлж байж булаан завшиж ирсэн этгээдүүдийн "тархийг" нь гадна талаас барьж ирсэн /харамсалтай нь ЯГ ИЙМ ЗАРЧИМД ТОХИРУУЛЖ DEMOCRACY буюу АРДЧИЛАЛ ГЭДЭГ ТЕХНОЛОГИЙГ ЭЗЭД НЬ БОДОЖ ОЛСОН АЖЭЭ/ ба тэд эрх мэдлээ ихэнхидээ тэр гаднын эздийнхээ, өөрсдийн хувийн явцуу эрх ашиг болон тойрон хүрээлэгчдийнхээ ашиг хонжоонд ашиглаж ирснийг бидний амьдралын сүүлийн 20 жилийн түүх гэрчилнэ. Учир нь эрх баригчид ард түмнийг зөв сонголт хийх бололцоо өөрөөр хэлбэл бодит үнэн, тэнцвэртэй мэдээлэл авах боломжгүй өнгөцхөн дульмаг мэдээллийн төөрөгдөл дунд барьж байх, мөн нийгэмд байнгын хоосон хүлээлт эсвэл далд айдасуудыг зориуд бий болгож дарамтлаж байх үндсэн аргуудыг хэрэглэсээр ирсэн байдаг.

 

                

           /Нойрноосоо сэрэхгүй бол ийм ирээдүй хүлээж байгаа бус уу/ 

 

Харин энэхүү хувь хүний болон нийгмийн сэтгэлзүйд нөлөөлж тэднийг "ТАРХИЙГ" барьж байх аргуудыг хамгийн сайн судалж ойлгож бүхэл бүтэн технологиуд болгож далдуур байнга хэрэглэж ирсэн бүлэглэлүүд бол дээхнэ үеийн боол эзэмшигчдийн өнөөгийн тэр залгамжлагчид юм. Тэдний гарт мөхөж сөнөсөн олон ард түмэн, соёл иргэншилүүд бол юуны өмнө харийн тэр хүмүүсийн цаад бодол, сэдлийг тухайн үед ойлгож ухаарахгүй, элдэв худал амлалт ятгалга “тусламж”-уудад нь итгэж хоосон найдаж байсан, тэдэнд энгийн гэнэн хандаж хүлээж авч байсан явдал юм. Үүний зэрэгцээ УДИРДАГЧДЫНХ НЬ ХАРАЛГАН МУНХАГ + ХУЛЧГАР БАЙДАЛ, НИЙГМИЙН СЭХЭЭЛЭГ ХЭСЭГ НЬ ЦАГ ТУХАЙД НЬ ОЛЖ ХАРЖ ОЙЛГОЖ УХААРЧ УЛС ҮНДЭСТНЭЭ СЭРЭЭГЭЭГҮЙ, ЗАРИМ НЭГ УХВАР МӨЧИД ГИШҮҮД НЬ АМИН ХУВИЙН ЭРХ АШГАА ХӨӨЖ БАЙСАН зэрэг нь тухайн ард түмний мөхөл сүйрлийн гол шалтгаанууд болсонг одоо эрдэмтэн судлаачид тогтоосон байдаг.

Харийн колоничлогчид тухайн улс нийгмийг хууран мэхлэх замаар шимэгчлэн мөлжиж улмаар ядууруулж гаднын нөлөөнд улам эмзэг, автамтгай болгож байдаг. Тэд нийгмийг дотроос нь хагалан бутаргах, тэр ард түмний түүх соёл, уламжлалт амьдрах арга, ёс суртахууныг нь элдэв арга явуулгаар бүдэгрүүлж цаашилбал эвдэн бусниулах ялангуяа хүүхэд залуус хойч үеийнх нь хүмүүжил, боловсрол нэн ялангуяа тэдний хэл, соёл үнэт зүйлүүдийг харийн үзэл суртлаар солих БОДЛОГОО ЭЛДЭВ ХООСОН СУРТАЛ, ГОРЬДЛОГООР ХАЛХАВЧЛАН ЯВУУЛЖ тэр ард түмнүүдийг хэзээ ч буцаж сэргэхгүй мөхөлд хүргэж байсан олон жишээг хүн төрөлхтний түүх гэрчилнээ. Үүнд манайхны сайн мэдэх Манж  үндэстэн, 1640-өөд онд 29 саяулаа байсан Хойд Америкийн индианчууд, 1866 оноос өмнө 3-5 сая байсан Алескын унаган оршин суугчид – алеотууд, Төв ба Өмнөд Америкийн унаган ард түмнүүдийг эмгэнэлтэй хувь заяа дайрч тэд үндэстний хувьд дахиж сэргэхгүй болж “мөхсөн” гэдгийг эрдэмтэн судлаачид батлаж байна. Энэ бол тухайн ард түмэн “тархиа” өөр харийн сурталд бариулсны гай барцад байсан ба одоо энэ арга нь орчин үеийн хэвлэл, мэдээллийн технологиудын “ачаар” улам боловсронгуй, улам бага хугацаанд хурдан “үйлчилдэг” болсон байгааг 2 745 686 –хан хүнтэй монголчууд бид тооцох ёстой. Энэ хүн амын тоо нь СҮҮЛИЙН 20 ЖИЛ БҮХ МОНГОЛЧУУД БИД ӨСЧ ОЛШРООГҮЙ ХАРИН Ч 1990 ОНООС ӨМНӨХ ӨСӨЛТИЙН ХУРД ОГЦОМ БУУРСАН, ХОРОГДОЛ ИХ БАЙСНЫГ ХАРУУЛЖ БАЙНА.

 

                 

            /харамсалтай нь бидний дунд иймэрхүү хүмүүс бий болжээ/

 

Иймээс бие даасан ядаж дотоод бодлогоо явуулах эрхтэй төр засаг байгаа бол, хамгийн гол нь өнөөгийн монголчууд бидэнд улс үндэстний маань одоо ба ирээдүй хамаатай бол манай Монгол улс үндэстний ялангуяа хүүхэд залуучууд хойч үеийн үзэл бодол, дотоод ухамсарт нөлөөлөх бүх төрлийн гаднын явуулгуудад хатуу хяналттай хандаж зохих хуулиар, монгол хүн бүрийн ухамсартай сонголтоор хязгаарлалт тавих бүр таслан зогсоох шаардлага тулгараад байна. Энэ тал дээр тулгараад байгаа бодит эрсдлийг үнэлж дүгнэлт өгч олон талын арга хэмжээ, хүн ардын ухамсартай хичээл зүтгэл хэрэгтэй байна. Ард түмэн эрх баригчдад хатуу шаардлагууд тавьж энэ тал дээр гадныхны өмнө цаашид буулт хийхгүй байх, монгол хүн бүр хүлээж авахгүй байх хэрэгтэй байна.

Манай эрх баригчид шиг гаднын элдэв шашинд “чөлөөтэй” өврөө нээж - хүн ардынхаа ухамсар, сэтгэлд харийн суртлыг чөлөөтэй оруулдаг, цэцэрлэгийн хүүхдүүдээ гаднын элдэв гаж сургалтын материал, арга зүйгээр оюун санааг нь зэрэмдэглэж байдаг, ерөнхий боловсролын хүрсэн байсан өндөр түвшнээ эвдэн бусниулж гаднаас “тусалсан” сургалтын гаж арга зүй, стандарт хөтөлбөрөөр хүүхэд хойч үеэ “хүн сүргүүд” болгож байгаа, дээд боловсролоо бүүр үндсээр нь сөнөөж байгаа ардчилсан хувьсгалчид гэж энэ дэлхийд одоо лав үлдээгүй байх аа. Нэгэн ухаантан “Хүн өөрийнхөө мэдэхгүй зүйлд итгэж үнэмших боломжгүй” гэж сургасан байдаг ба дээрээс нь манай одоогийн зарим нөхдүүдэд “ингэж сохроор улайран хамгаалах гэж оролдох, тачаадах боломжгүй” гэж хэлмээр байна.  Учир нь гаднын тэр “туслаад” байгаа ЗАХ ЗЭЭЛ+АРДЧИЛАЛыг бид сүүлийн 20 жил амьдралдаа туршиж үзсэн туршлага бол гаднынхны шахалтаар хийсэн хувьчлал гэх сүйтгэлийн  дараа шинэ үйлдвэрүүд сүндэрлэн босоогүй, юу ч хийж үйлдвэрлэхээ больж бүх зүйлийг гаднаас авдаг хараат болсон, ард түмэн нь бүтцийн ажилгүйдэл ядууралд орж хоорондоо хэмлэлдсэн "хархууд" болсоор байгаа гэх мэт асар урт үргэлжлэх хорт үр дагавруудаас өөр "чөлөөт зах зээлийн эдийн засаг" гээч тогтохгүй гэдэг нь өдрөөс өдөрт тодорхой болж байгаа билээ. Ер нь бидэнд КАПИТАЛИСТУУДТАЙ  ХАРЬЦАЖ ҮЗСЭН ТУРШЛАГА ОГТ БАЙХГҮЙ, БИД ТЭДНИЙГ БАРАГ МЭДДЭГГҮЙ гэж хэлж болох ба  Барууны жирийн ард түмнүүд буюу энэ системээр явж байгаа нийгэм, хүмүүс маш хүнд байдалд орчихоод байгаа тухай судалгаа баримтууд бол олон байдаг.  

БҮХ ЗҮЙЛИЙН ҮНЭН ХУДЛЫН ДЭНС БОДИТ ТУРШИЛТ, БУСДЫН ТУРШЛАГА БАЙДАГ БИЛЭЭ...

 

             Үргэлжлэл бий...

 

 

Та нүд, сэтгэлийнхээ мэлмийг нээн бидний одоогийн байдал, улс нийгмийнхээ тухай түр ч гэсэн эргэцүүлэн бодоод үзээрэй...
 

 

 

 

   

                               Гарах гарц уу?... Гарах гарц энэ нүх үрүү унасан тэр газар байгаа гэж бодож байна...Smile Энэ нүхнээс яаж гарах, дараа нь илүү гүнзгий нүхэнд дахин унахгүйн тулд ямар гээчийн нүхэнд яаж унаснаа эхлээд ойлгож ухаарах хэрэгтэй байнаа... Ядаж ихэнхи нь ойлгож ухаарч нэгдэж хамтарч байж л энэ нүхнээс гарах боломжтой. Аль эсвэл эндээ.....?Yell

          Ойлгомжгүй эсвэл итгэхгүй байна уу? Тэгвэл бидний тархи оюун санаанд ТВ, сонин сэтгүүл, боловсролын тогтолцоогоор суулгаж өгсөн байгаа үзэл санаа бодол, "боловсрол мэдлэг" гээч зүйлүүд одоогийн бодит байдалтай хир нийцэж байна вэ... 

 

          Нийгэм - хүмүүсийн тархийг барьдаг арга технологиудыг бүүр сайн ойлгож авахыг хүсвэл дараахи номуудыг уншихыг зөвлөх байна:  

 

1. Walter Lippman  - Public Opinion

2.  Густав Ле Бон - Психология масс

3.  Зигмунд Фройд - Психоанализ....

4. Richard Brodie - Virus of the Mind /Оюун санааны вирус орчуулагдаж байгаа...

 

                                      

 

          Бидний эсрэг байнга хэрэглэдэг бодит зэвсэг - нийгмийг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан тархийг нь угааж хэрхэн яаж "утсан хүүхэлдэйнүүд" болгон барьж ирсэн тухай сэтгэлзүйн шинжлэх ухааны бодит арга технологиудыг дэлхийн нэрт эрдэмтэд судлаачид баталж тайлбарлаж байна... ОНМХ, ТВ-ээр голдуу дамжуулан хийгддэг ийм "боловсруулалтанд" орсон ихэнхи хүмүүс үүний дараа нөхөр өө эсвэл дайснаа, үнэн худлыг, хар цагааныг ялгахаа больдог аж. Зарим хүмүүсийн зүүдэллээ ч үгүй юм их байдаг юм шүү!...

           Үүнээс  илжиг чихээ сэгсэрдэг үү, аль эсвэл чих нь илжигээ сэгсэрдэг үү....гэсэн ёгт ойлголт гарчээ... 

           Монголчууд бидний итгэж найдаж харж ойлгож ирсэн бараг бүх зүйл .... бодит байдалд, МОНГОЛ УЛС ҮНДЭСТНИЙ ЯЗГУУР ЭРХ АШИГТ БҮРЭН НИЙЦЭХ ҮҮ, хамгийн гол нь яг үнэн байж чадаж байна уу?! Эргэцүүлэн бодоцгооё...

 

     

Энэ цуврал нийтлэлийг монголчууддаа хүргэхэд туслана уу.....


 

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!

Та дурын эсвэл өөрийн нэрээрээ энд сэтгэгдлээ үлдээж болно. Таны санаа бодол, төрсөн сэтгэгдэл бусад хүмүүст сонирхолтой, чухал байна гэдэгт итгэж байна. Та бусдыг хүндэтгэж харьцах, энэ нийтлэлтэй холбоотой зүйл бичих хэрэгтэй гэдгийг анхаарна уу.
Жич: Хэрэв Таны PC монгол үсгийн тохиргоо хийгээгүй бол кирил монгол үсгээр комментууд бичихийн тулд Setting -> Control Panel -> Regional and Language Optoin -> Languages -> Details... -> Add...-> Mongolian -> Apply -> OK гээд л дараа нь MN-хэлийг сонгоод монгол үсгээрээ бичих боломжтой. Ингэвэл улам олон хүмүүс үлдээсэн комментыг унших болно гэдгийг анхаарна уу.
АНХААР!Монгол (кирилл) үсгээр монгол хэл бичгийн дүрмээр зөв бичээгүй бүх комментуудыг 2012.05.25-наас нийтлэхгүй байхаар шийдсэн болно! Танд албан ёсны монгол кирилл үсгээрээ бичих чадвар байгаа гэдэгт бүрэн итгэж байна. Та энэ тухай "Интернэт соёлын хэм хэмжээ" нийтлэлээс үзнэ үү.

Илгээх код
Илгээх кодыг шинэчлэх (кодыг буруу оруулсан бол өмнөх тэмдэг дээр дарж гарч ирсэн шинэ кодыг доор хуулж бичээд илгээх товчин дээр дарна уу)