СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

Мэдээллийг Үзсэн Тоо : 715901

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?
И-мэйл

 

 

ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ УХААЛАГ УУ эсвэл УХААНГҮЙ ТҮШМЭДИЙН УВАЙГҮЙ УРВАЛТ УУ

 

Хамгийн гол нь цаад зорилгоо л нууцлаж байх ёстой.

Далд зорилгыг хэн ч эсэргүүцээд байдаггүй юм аа ... (c)

                                                                          

                                                                   

Өнгөрсөн 10-аад жилийн турш нэр бүхий хэдэн эрх баригчид ИРГЭНИЙ УХААЛАГ ҮНЭМЛЭХ гэж их ухуулж сурталчилж ятгаж байсан билээ. Гэвч уул уурхайн хөрөнгө оруулалтын гэрээ мэтийн олон зүйл дээр “ухаангүй, увайгүй урвагчид” гэдгээ харуулсан тэд нарын ухаалаг гэж өргөмжлөн өхөөрдөөд байгаа шинэ загварын иргэний үнэмлэх гэдэг нь яг чухам юу юм вэ, ямар үр дагавруудтай, үүний ард ямар далд зорилго явж байгаа талаар товчхон авч үзье.

 

Эрх баригчид энэ асуудлын цаад мөн чанар, үр дагаврууд, эрсдэлүүдийг ярихын оронд үүнийгээ бас л "дэлхийн жишиг" гэсэн хийсвэр жижүүрийн нэг үгээр халхалж энэ тухай яриаг дандаа уг асуудлын техник талуудыг нь магтан дуулахад хандуулж ирсэн билээ. Энэ нь зүйрлэж хэлбэл, могойн арьсний гөлгөр гоё эрээнийг магтан шагшиж харин хатгавал ямар их өвдөх, цаашилбал хор нь үхлийн аюултай болохыг ярихгүй байгаатай яг ижил юм.

 

 

 

Энэ иргэний "ухаалаг" үнэмлэх гэгч нь иргэн хүнийг өөрийг нь цифрүүд болгон хувиргасан электрон карт юм. Энэ үнэмлэхэн дотор суулгасан бичил электрон схем нь тухайн иргэний талаарх бүх чухал, нандин мэдээллийг нь агуулсан байх юм.

 

  1. эзэмшигчийнхээ хувийн оноосон дугаар
  2. банкны харилцах дансууд, хадгаламжин дахь мөнгөний хэмжээ
  3. эрүүл мэндийн байдал, урьд нь өвчилсөн өвчнүүдийн мэдээллүүд
  4. эзэмшигчийнхээ тухайн мөчид хаана байгааг тогтоох бичил антенн
  5. хурууны хээ, нүдний солонголог бүрхэвчийн зураг
  6. гэр бүлийн байдал
  7. амьдардаг газар, хаяг
  8. худалдан авсан бүх зүйлүүдийн тоо хэмжээ, агуулга
  9. улстөрийн итгэл үнэмшил, нам холбоодын гишүүнчлэл, дэмждэг эсэх
  10. шашин шүтлэгийн талаарх мэдээлэл гэх мэт бусад олон мэдээллүүд багтах болно.

Энэхүү иргэний ухаалаг үнэмлэх гэж нэрлэсэн пласмассан электрон картыг тусгай уншигч төхөөрөмжинд оруулаад түүний эзэмшигчийн талаар бүх мэдээллийг авч болно. Мөн энэ үнэмлэхэн дээрхи соронзон тууз нь 2 мянга хүртэлх үг болон цифрүүдийн багтаамжтай байна. Иргэний электрон үнэмлэхүүд доторхи бүх мэдээллийн өгөгдлүүдийг нь тэр хүний насан туршид нь баяжилт хийж тусгай өгөгдлийн санд хадгалж байх юм.

Үүнийг энгийн монгол хэлээр тайлбарлан хэлбэл иргэн нэг бүрт тусгай “хувийн хэрэг” нууцаар нээнэ гэсэн үг юм. Энэ үнэмлэхний тусламжтайгаар тухайн хүний бүх нандин нууц, итгэл үнэмшил, "найдвартай томоотой хүн"- эсэхийг судалж мөн хийж байгаа мөнгөн төлбөрүүд болон түүний тухайн мөчид хаана явж байгаа тухай зэрэг хүний эрх, эрх чөлөөнд хамаарах бүх мэдээллүүдийг гар утасны операторуудын антеннууд эсвэл сансарын хиймэл дагуулуудаас байнга уншиж энэ бүх мэдээллийг төв компьютертаа дамжуулж тэнд задлан шинжилж хувийн “хэргийг” нь баяжуулж байх юм. Ингэж засгийн газар монгол иргэн нэг бүрийн бүх алхамыг хянаж тагнан мөрдөж байх боломжтой болох юм. Гэвч хамгийн гол хяналтыг гадна талаас хилийн чандаас хийх байхаар боловсруулагдсан байна.

 

Бүх дэлхий дахины энэ мэдээллүүдийг асар том хүчин чадалтай 2 компьютерт боловсруулагдаж тэнд хадгалагдаж тэндээс удирдлагыг хийж байхаар төлөвлөсөн байгаа ажээ. Нэг супер компьютер нь Брюссельд байрладаг бөгөөд “Beast”(англиар “араатан” гэсэн гэсэн үг) нэртэй байна. Энэ нь Дэлхийн Засгийн Газар гэгчийг байгуулахыг улайрч байгаа үндэстэн дамжсан том бүлэг хувь хүмүүсийн эрхшээл доорхи элдвийн гоё нэртэй далд зорилготой тусгай байгууллагууд энэ бүх мэдээлэлд эгшин зуур хандаж тэндээс ийм электрон дөнгөнд орсон хүмүүстэй юу хүсснээ хийж байх боломжтой болох юм. Үүний тухай гадаадын улстөр, нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэд судлаачид түгшүүрийн харанга дэлдэж дэлхийн хүн ардад сэрэмжлүүлж байна.

Өнөөгийн манай эрх баригчдын хувьд нэгэн төрлийн мөргөлийн маани мэгзэм нь болсон “дэлхийн түвшин”, “европын стандарт”-аар нь манайд иргэний ухаалаг үнэмлэхийг нэвтрүүлэх гэж “эвлэлийн ажилтны цогтой хэнээрхлээр” хөөрцөглөж байгаа нь эцэстээ

 

  1. Засаглал, эрх мэдлийн бүх үндсэн боломж энэ цагаас хойш монголын ард түмэнд бус, ард түмнээс сонгогдон гардаг УИХ, Монголын Засгийн Газарт ч бус харин энэ бүх электрон картууд, мэдээллийн санг боловсруулсан, мөн үйлчилгээг нь барьж байгаа гаднын улс, түүний ар дахь хүчинд шилжинэ гэсэн үг юм.
  2. Энэ алхам нь өнөөдөр авилгал, үзэл суртлын төөрөгдөлд суларч доройтоод байгаа манай төр улсын одоохондоо бол албан ёсны байгаа тусгаар тогтнол, монголын ард түмний эрх, эрх чөлөөний эцсийн үлдэгдлүүд нь бидний эрх мэдлээс бүрэн гарч гаднын хүчний эрхшээлд бүрэн шилжиж байгаа хэрэг юм.
  3. Энэ нь цаашдаа бэлэн мөнгийг ашиглахыг бүрэн болиулж бүх худалдаа арилжаа, үйлчилгээг эдгээр ухаалаг үнэмлэх гэж нэрлээд байгаа электрон картуудаар л хийдэг болгосон хавтгай далд хяналтын систем болон хувирах болно.
  4. Ийм болгосон нөхцөлд энэ далд эрхшээл дарангуйллын дэглэмийг зүй ёсоор эсэргүүцэх шударга ёс, эрх чөлөөг дээдэлдэг “тохиромжгүй” хүмүүсийн иргэний үнэмлэхүүдийг нь бүх өгөгдлийн санг барьж эрхшээж байгаа хүмүүсийн тушаалаар эгшин зуур салгаж ингэснээрээ тэр хүмүүсийг нийгмийн бүх харилцаанаас бүрэн шахан гаргаж амьдрах оршин тогтнох бодит боломжгүй болгох юм.
  5. Хувь хүний хувьд нэгэнт “ийм албаар чухал болгосон” электрон ухаалаг үнэмлэхүүдийг хувь хүмүүс байнга биедээ авч явах шаардлагатай болох бөгөөд үүгээр тэдний хаана юу хийж явааг байнга тагнан мөрдөж “хувийн хэргийг” зузаатгаж байх болно.
  6. Ийм нөхцөлд хаяж гээх, хулгайд алдах явдал байнга гарах нь, үүнтэй холбоотой гэмт хэргүүд хавтгай болох нь эргэлзээгүй бөгөөд үүгээр шалтаглан электрон ухаалаг үнэмлэхний дараачийн алхам болох хүний биеийн арьсан доор ийм бичил схемийг заавал суулгуулахыг албадах юм. Өөр аргагүй байдалд хийх болно !!!
  7. Өнөө үед манай улсад өөрийн электрон карт, бусад холбогдох тоног төхөөрөмж, программ хангамжийг үйлдвэрлэх бололцоогүй байгаа нөхцөлд энэ бүх мэдээлэл, тэдгээрийг ашиглах бүх боломж гадныхны бүрэн мэдэлд очиж байна гэсэн үг юм. Мөн энэ бичил схемд өөр чухам юу суулгасан байгааг бидний хэн ч мэдэх аргагүй юм.
  8. Чухам үүний тулд (а)хүн амын шинэчилсэн бүртгэл явуулж (б)улс, олон нийтийн бүх мэдээллүүдийг цуглуулж авсан ба одоо (в)монголын бүх иргэдийн бүх мэдээллийг хилийн цаадах гаднын үйлдвэрлэгчид шилжүүлж өгснөө зарлаж тэндээс (г)иргэний үнэмлэх ирэх ёстой хэмээн хэнэг ч үгүй ярьж сууна.
  9. Даян дэлхийд өөрсдийн үнэмлэхүй эрх мэдэл, засаглалыг тогтоох гэж улайрч байгаа үндэстэн дамжсан банк санхүү, корпорациуд - Дэлхийн засгийн газар гэж өөрсдийгөө сонгож мөн нэрлэсэн тэр хүчин олон чиглэлээр (мэдээллийн тархины угаалга, сэтгэлзүйн дарамт, генийн өөрчлөлттэй хүнс эм тариа вакцин, хойч үеийн хүмүүжил боловсролыг хялбаршуулах) хүн төрөлхтний эсрэг хавтгай дайн хийж байгаагийн нэг үндсэн чиглэл нь энэ юм.
  10. Өөрсдийн итгэл үнэмшил, шударга ёс, эрх чөлөөнийхөө төлөө тэмцснээс болж электрон ухаалаг үнэмлэхүүдээ хаалгах хүмүүс нийгмийн бүх харилцаа(хүнс хоол худалдан авах, эмнэлэг, сургуулийн үйлчилгээ авах гэх мэт)-с нэгмөсөн шахагдсан байх учир энд тэнд үүсэх ийм хүмүүсийн бүлэглэлүүд нэгдэн тэмцэж эхлэх ба тэр үед тэднийг нийгэмд аюултай, террористууд гэсэн шалтгаар устгах болно. Үүгээр корпортатив даяарчлагчид бусад хүмүүст яадгийг харуулах бөгөөд жирийн хүмүүсийг нэг бол ийм хувь заяатайгаа эвлэрэх эсвэл амьд явах эрхгүй болох ирээдүй хүлээж байгаа юм.

Ингэж тэд (Энэ тухай баталгаатай албан ёсны мэдээллүүд интернэтд хангалттай бий. Мэдээлэл хайх үгүүд: New World Order, World Government, Новый мировой порядок, Дэлхийн шинэ дэглэм г.м) Дэлхийн Шинэ Дэглэм гээч фашист ноёрхлоо тогтоох гэж байгаа бөгөөд тэр үед үнэн хэрэг дээрээ тэдний дуулгавартай боолууд нь болон хувирсан байх дэлхийн хүн ардуудыг хавтгай хатуу харгис хяналтан доор – электрон бөөнөөр хорих лагерт хийх төлөвлөгөөтэй ажээ.

 

Европын Холбооны зарим улсууд, Англи, Өмнөд Солонгос болон АНУ-д иргэний ухаалаг электрон үнэмлэхүүдийг нэвтрүүлсэн боловч удалгүй тэндхийн ард түмнүүд, олон нийт "ардчилалд хавтгай хатуу хяналтын дэглэм огт нийцэхгүй” гэж тэмцсэн тул татгалзаад байгаа...

 

Монголчууд бид одоо ийм нөхцөлд юу хийж чадах вэ?

 

  1. Хамгийн амархан эрсдэлгүй арга бол электрон иргэний үнэмлэхээс бүрэн татгалзах хэрэгтэй юм. Үүний тулд нийгэмд ухаалаг иргэний үнэмлэх гэгчийн тухай өргөн хэлэлцүүлэг өрнүүлж сайн муу эрсдэлтэй талуудыг дэнслэн үзэж бүх нийтээрээ ойлгож ухаарах нь ийм “харийн” үнэмлэхээс татгалзахад хүргэх нь тодорхой юм.
  2. Хэрэв үнэхээр зарим гэнэн хөөрүү эрх баригчид “дэлхийн түвшин”-д ийм зүйлээр ч боловч хүрэх гээд байгаа юм бол зөвхөн гадаад паспортуудад электрон бичил схем гаднынхнаар “суулгуулж” болох юм. Бас ийм чухал асуудлыг нийгмээрээ нухацтай авч хэлэлцэж хамгаалалтын арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байгаа юм.
  3. Хэзээ ч иргэний үнэмлэхүүдийг, электрон гадаад паспортуудыг банкны тооцооны карттай нэгтгэхийг зөвшөөрч болохгүй юм. Ийм тохиолдолд хүмүүсийг электрон паспортоор нь цаг ямагт мөрдөн мөгшиж эрх баригчдад, харийн эздэд “таалагдаагүй” тохиолдолд тэдний картыг нь салгаж тэднийг “амьд явах эрхгүй” болгох боломжгүй болох юм.
  4. Мөнгөний дэглэм ноёрхож байгаа нөхцөлд шинжлэх ухааны бүх ололтыг хүмүүсийн сайн сайхны төлөө хэрэглэдэггүй, харин ч жирийн хүмүүсийг улам шулах, төөрөгдүүлэх, эрхшээлдээ оруулахад ашиглах болсон ! гэдгийг ойлгож ухамсарлах хэрэгтэй байна. Иймд цаасан паспорт, цаасан иргэний үнэмлэх нь гаднын улс, хүчний нөлөөнөөс ангид байх боломжийг хангаж байгаа гэдгийг олж мэдэж уншиж үзэж ойлгох шаардлагатай байна.
  5.  

Одоо тэд дахиад л цахим ардчилал гээд тоть шиг дуурайж дуугараад эхэллээ... ямар эзэн нь заагаад өгчихсөн юм бол доо, манайхны зарим нь юмны цаад учрыг мэдэхгүй жаахан хүүхдүүд шиг ярьж хэлж байгаа юмаа судалдаггүй, уншдаггүй, олж үздэггүй, эргэцүүлж боддоггүй, ойлгож ухаардаггүй хачин "хялбар" хүмүүс шүү... Ээ дээ, энэ эвлэл олон нийтийн эсвэл пионерийн ажилтнууд асан манай эрх баригчид аа гэж...

 

Аарон Руссогийн өгсөн ярилцлага

 

Zeitgeist - Эрин цагийн дуудлага баримтат киноноос: ухаалаг иргэний үнэмлэхний дараачийн алхам - арьсан доор суулгах электрон бичил схемын тухай хэсэг

 

Орчуулга нь:

 

Энэ бол Аарон Руссо /зүүн гараас/, улс төрч байсан одоо бол найруулагч хүн юм. Харин түүнтэй хамт байгаа хүн бол Николс Рокфеллер, банкны эзэд бизнесмен - Рокфеллеруудын гэр бүлийн гишүүн юм. Аарон Николс Рокфеллертой нөхөрсөг харилцаатай байсан ба удалгүй тэрээр Рокфеллеруудыг сайн таньж тэдний төлөвлөгөөг мэдсэн цагаас энэ харьцаа тасарсан юм.

Аарон Руссо:

 

  • Нэг удаа миний танил нэг өмгөөлөгч эмэгтэй над уруу утасдаж Рокфеллеруудын нэгтэй танилцахыг хүсч байна уу гэж асуусан юм. Би мэдээж, тэгэлгүй яах вэ гэж хариулсан...
  • Удалгүй бид найз нар болсон ба тэрээр надад олон зүйлийн тухай ярьж өгдөг байсан.
  • 2001 оны 9-р сарын 11-нээс 11 сарын өмнө тэрээр над уруу утасдаж “-Аарон! Нэг уулзалт болох гэж байна, тэгээд тэр уулзалтан дээр бид Афганистан уруу удалгүй довтлох тухай, Каспийн тэнгисээс нефтийн хоолой татах тухай, яаж бид Иракийг нефтьтэй нь хамт дайран эзлэх тухай, тэгээд Иракийг Ойрхи Дорнод дээрхи баазаа болгож аваад Венесуэл уруу хөдлөж Чавесаас салах тухай хэлэлцэх гэж байна” гэж ярьж байсан.

  Харин 9-р сарын 11-ний дараа нэг ярьсан чинь:

  Николас Рокфеллер:

 

  • “Эхний хоёр зүйл аль хэдийн бэлэн болсон, харин Чавес одоохондоо нэг юм тогтож л байна.
  • Чи удахгүй ууланд хэсэг хүмүүсийг хайх болно, тэгээд тэр хүмүүсийг хэзээ ч олохгүй байхыг харах болно” гэж ярьсан.

 Аарон Руссо:

 

  • Николас энэ алан хядагчидтай хийж байгаа дайныг шоолж инээж байсан...!! Учир нь тэр дайснууд чинь байхгүй юм чинь гэж...

Николас Рокфеллер:

 

  • Терроризмтой хийж байгаа энэ дайнд хэзээ ч ялах боломжгүй, учир нь энэ бол мөнхийн дайн юм. Харин хүмүүсийн эрх чөлөөг л далимдуулан хазаарлаж авах нь чухал байна.....

Аарон Руссо:

 

  • Тэгвэл та нар яаж энэ дайн бол жинхэнэ дайн гэдэгт хүмүүсийг итгүүлж чадна гэж бодож байна

Николас Рокфеллер:

 

  • Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр.!!!..телевизор л энэ дайн бол жинхэнэ гэдэгт бүх хүмүүсийг итгүүлж чадна. Хүмүүст яриад л, яриад л яриад л байвал эцсийн эцэст хүмүүс тэр зүйлд бүр итгэчихдэг.  1913 онд яг ийм хулхи зүйлээр Холбооны Нөөцийг анх байгуулсан гэдгийг чи мэдэж байгаа шүү дээ....
  • 9-р сарын 11 бол бас л хулхи,  9-р сарын 11- нд энэ дайныг эхлүүлсэн  ба  дараа нь Иракт дайран орсон нь бас л хулхи, одоо харин  Иран үлдээд байна.
  • Ийм л байдлаар үргэлжлээд байдаг байхгүй юу даа.....

 

Аарон Руссо:

 

  • Яах гэж та нар үүнийг хийдэг юм бэ..ямар зорилгоор энэ бүхнийг хийгээд байгаа юм бэ... Та нарт энэ дэлхийн бүх мөнгө, хэд л бол хэд бий шүү дээ... Бүх эрх мэдэл та нарын гарт л байгаа шүү дээ... Та нар хүмүүсийг алж байна шүү дээ... энэ бүхэн чинь муу л байна даа.....

Николс Рокфеллер:

 

  • Чи яахаараа хүмүүсийн тухай бодох ёстой юм бэ... Чи өөрийнхөө тухай, өөрийн гэр бүлийнхээ тухай л бод....

Аарон Руссо:

 

  • Тэгээд та нарын эцсийн зорилго чинь юу юм бэ дээ.

Николс Рокфеллер:

 

  • Эцсийн зорилго уу ?.. Эцсийн зорилго бол дэлхий дээр бүх хүний биенд радиодавтамжаар хянах RFID микрочип суулгах явдал юм. Тэгээд бүх мөнгө энэ чиптэй холбогдох болно. Хэрэв хэн нэгэн эсэргүүцэж бидний эсрэг зүйл хийвэл бид түүний чипийг л салгачихна.

Энэ бол нөгөө RFID микрочип нь.

2005 онд Тероризм гэгчтэй хийх тэмцлийн хүрээнд цагаачлалын хяналтыг сайжруулах нэрийн доор Хувь хүнийг таньж баталгаажуулж тогтоох хууль батлагдсан юм. Энэ төслийн хүрээнд 2008 оны 5-р сараас хүн бүр Холбооны үнэмлэхийн  Real ID /identity document/ картыг биедээ заавал авч явах ёстой болж байгаа юм. Энэ картан дээр хүний хувийн мэдээллийг багтаасан штрих код байдаг.

Гэвч энэ карт бол шилжилтийн зөвхөн нэг хэсэг, эхний алхам нь юм. Дараа нь энэ картанд радиодавтамжийн таних тусгай модулийг суулгаж дэлхийн дээр таны хаа байгаа газар, юу хийж байгааг тогтоож хянах, удирдах боломжтой болно.

Хэрэв Та мэддэггүй бол энэ радиочип Америкийн шинэ паспорт бүр дээр байдаг болсон гэдгийг мэдэж аваарай! / Манайд бол “ухаалаг” гэгч иргэний үнэмлэх !? –Орч./

Энэ чөтгөрийн төлөвлөгөөний сүүлчийн алхам бол микрочипийг хүний биед арьсан дор нь суулгах явдал юм.

Энэ чипийг одоогоор зарим хүмүүсийн биед тэднийг айлгах, хууран мэхлэх замаар янз бүрийн зохиомол үндэслэлээр суулгаад байна.

Эцсийн эцэст хүн бүр байнгын хяналт ажиглалтан доор байх “электрон бөөнөөр хорих торонд” орох ба таны алхам нэг бүрийг хянаж баримтжуулж байх болно. Хэрэв та тэдний чиглэлээс хазайвал тэд таны чипийг салгаж орхих ба энэ үед нийгмийн бүх харьцаа зөвхөн энэ чипээр дамжиж хийгддэг болсон байх болно.

Хэрэв Та хувь хүний алхам бүрийг хянаж удирдаж байх, “нэгдсэн” “даяарчлагдсан” энэ эдийн засгийн цаад мөн чанарыг нүдээ нээж олж харахгүй юм бол амьдралын ийм л дүр төрхийг тэд жирийн хүмүүс бидэнд бэлдээд байна........ямар ч эрх, эрх чөлөө байхгүй....?!

Хамгийн гайхалтай нь дэлхийн энэ шинэ дэглэмийг хэн ч хүчээр тулгахгүй ба хүмүүс өөрсдөө үүнийг шаардах болно гэж тэд тооцоолж байна. Учир нь хүмүүсийг хооронд нь бие биенээс нь салгаж бутаргаж айдас хүйдсээр дамжуулж удирдаж ирсэн нь хүний бодит байдлыг мэдрэх чадварыг нь бараг үгүй болгосон байна.


 

 Жич: Эрин цагийн дуудлага баримтат номоос...

 

 

 

 

 


Энэ нийтлэлийг хуулан авч өөр сайт, сонинд тавих бол монгол хэл дээрх эх үүсвэрийг заавал заах, мөн тус сайт уруу шууд холбоос хийх ёстойг сануулъя.

 

он Руссо/зүүн гараас/, улс төрч байсан одоо бол найруулагч хүн юм. Харин түүнтэй хамт байгаа хүн бол Николс Рокфеллер, банкны эзэд бизнесмен - Рокфеллеруудын гэр бүлийн гишүүн.

            Аарон Николс Рокфеллертой нөхөрсөг харилцаатай байсан ба удалгүй тэрээр Рокфеллеруудыг сайн таньж тэдний төлөвлөгөөг мэдсэн цагаас энэ харьцаа тасарсан юм.

 

Аарон Руссо:

-         Нэг удаа миний танил нэг өмгөөлөгч эмэгтэй над уруу утасдаж Рокфеллеруудын нэгтэй танилцахыг хүсч байна уу гэж асуусан юм. Би мэдээж, тэгэлгүй яах вэ гэж хариулсан...

-         Удалгүй бид найз нар болсон ба тэрээр надад олон зүйлийн тухай ярьж өгдөг байсан.

-         2001 оны 9-р сарын 11-нээс 11 сарын өмнө тэрээр над уруу утасдаж “-Аарон! Нэг уулзалт болох гэж байна, тэгээд тэр уулзалтан дээр бид Афганистан уруу удалгүй довтлох тухай, Каспийн тэнгисээс нефтийн хоолой татах тухай, яаж бид Иракийг нефтьтэй нь хамт дайран эзлэх тухай, тэгээд Иракийг Ойрхи Дорнод дээрхи баазаа болгож аваад Венесуэл уруу хөдлөж Чавесаас салах тухай хэлэлцэх гэж байна” гэж ярьж байсан.

 

Харин 9-р сарын 11-ний дараа нэг ярьсан чинь:

 

Николас Рокфеллер:

-         “Эхний хоёр зүйл аль хэдийн бэлэн болсон, харин Чавес одоохондоо нэг юм тогтож л байна.

-         Чи удахгүй ууланд хэсэг хүмүүсийг хайх болно, тэгээд тэр хүмүүсийг хэзээ ч олохгүй байхыг харах болно” гэж ярьсан.

Аарон Руссо:

-         Николас энэ алан хядагчидтай хийж байгаа дайныг шоолж инээж байсан...!! Учир нь тэр дайснууд чинь байхгүй юм чинь гэж...

Николас Рокфеллер:

-         Терроризмтой хийж байгаа энэ дайнд хэзээ ч ялах боломжгүй, учир нь энэ бол мөнхийн дайн юм. Харин хүмүүсийн эрх чөлөөг л далимдуулан хазаарлаж авах нь чухал байна.....

Аарон Руссо:

-         Тэгвэл та нар яаж энэ дайн бол жинхэнэ дайн гэдэгт хүмүүсийг итгүүлж чадна гэж бодож байна

Николас Рокфеллер:

-         Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр.!!!..телевизор л энэ дайн бол жинхэнэ гэдэгт бүх хүмүүсийг итгүүлж чадна. Хүмүүст яриад л, яриад л яриад л байвал эцсийн эцэст хүмүүс тэр зүйлд бүр итгэчихдэг.  1913 онд яг ийм хулхи зүйлээр Холбооны Нөөцийг анх байгуулсан гэдгийг чи мэдэж байгаа шүү дээ....

-         9-р сарын 11 бол бас л хулхи,  9-р сарын 11- нд энэ дайныг эхлүүлсэн  ба  дараа нь Иракт дайран орсон нь бас л хулхи, одоо харин  Иран үлдээд байна.

-         Ийм л байдлаар үргэлжлээд байдаг байхгүй юу даа.....

Аарон Руссо:

-         Яах гэж та нар үүнийг хийдэг юм бэ..ямар зорилгоор энэ бүхнийг хийгээд байгаа юм бэ... Та нарт энэ дэлхийн бүх мөнгө, хэд л бол хэд бий шүү дээ... Бүх эрх мэдэл та нарын гарт л байгаа шүү дээ... Та нар хүмүүсийг алж байна шүү дээ... энэ бүхэн чинь муу л байна даа.....

Николс Рокфеллер:

-         Чи яахаараа хүмүүсийн тухай бодох ёстой юм бэ... Чи өөрийнхөө тухай, өөрийн гэр бүлийнхээ тухай л бод....

Аарон Руссо:

-         Тэгээд та нарын эцсийн зорилго чинь юу юм бэ дээ.

Николс Рокфеллер:

-         Эцсийн зорилго уу ?.. Эцсийн зорилго бол дэлхий дээр бүх хүний биенд радиодавтамжаар хянах RFID микрочип суулгах явдал юм. Тэгээд бүх мөнгө энэ чиптэй холбогдох болно. Хэрэв хэн нэгэн эсэргүүцэж бидний эсрэг зүйл хийвэл бид түүний чипийг л салгачихна.

 

Энэ нөгөө RFID микрочип нь хүний арьсан дор суулгах тариуртайгаа байгаа нь.

 

            2005 онд Тероризм гэгчтэй хийх тэмцлийн хүрээнд цагаачлалын хяналтыг сайжруулах нэрийн доор Хувь хүнийг таньж баталгаажуулж тогтоох хууль батлагдсан юм. Энэ төслийн хүрээнд 2008 оны 5-р сараас хүн бүр Холбооны үнэмлэхийн  Real ID /identity document/ картыг биедээ заавал авч явах ёстой болж байгаа юм. Энэ картан дээр хүний хувийн мэдээллийг багтаасан штрих код байдаг.

            Гэвч энэ карт бол шилжилтийн зөвхөн нэг хэсэг, эхний алхам нь юм. Дараа нь энэ картанд радиодавтамжийн таних тусгай модулийг суулгаж дэлхийн дээр таны хаа байгаа газар, юу хийж байгааг тогтоож хянах, удирдах боломжтой болно.

            Хэрэв Та мэддэггүй бол энэ радиочип Америкийн шинэ паспорт бүр дээр байдаг болсон гэдгийг мэдэж аваарай! / Манайд бол “ухаалаг” гэгч иргэний үнэмлэх !? –Орч./

            Энэ чөтгөрийн төлөвлөгөөний сүүлчийн алхам бол микрочипийг хүний биед арьсан дор нь суулгах явдал юм.

            Энэ чипийг одоогоор зарим хүмүүсийн биед тэднийг айлгах, хууран мэхлэх замаар янз бүрийн зохиомол үндэслэлээр суулгаад байна.


( 9 Үнэлгээнүүд )
 
Иргэний "ухаалаг" үнэмлэх гэж юуг нэрлээд байгаа хэрэг вэ?! - 5.0 out of 5, based on 9 votes

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!

Та дурын эсвэл өөрийн нэрээрээ энд сэтгэгдлээ үлдээж болно. Таны санаа бодол, төрсөн сэтгэгдэл бусад хүмүүст сонирхолтой, чухал байна гэдэгт итгэж байна. Та бусдыг хүндэтгэж харьцах, энэ нийтлэлтэй холбоотой зүйл бичих хэрэгтэй гэдгийг анхаарна уу.
Жич: Хэрэв Таны PC монгол үсгийн тохиргоо хийгээгүй бол кирил монгол үсгээр комментууд бичихийн тулд Setting -> Control Panel -> Regional and Language Optoin -> Languages -> Details... -> Add...-> Mongolian -> Apply -> OK гээд л дараа нь MN-хэлийг сонгоод монгол үсгээрээ бичих боломжтой. Ингэвэл улам олон хүмүүс үлдээсэн комментыг унших болно гэдгийг анхаарна уу.
АНХААР!Монгол (кирилл) үсгээр монгол хэл бичгийн дүрмээр зөв бичээгүй бүх комментуудыг 2012.05.25-наас нийтлэхгүй байхаар шийдсэн болно! Танд албан ёсны монгол кирилл үсгээрээ бичих чадвар байгаа гэдэгт бүрэн итгэж байна. Та энэ тухай "Интернэт соёлын хэм хэмжээ" нийтлэлээс үзнэ үү.

Илгээх код
Илгээх кодыг шинэчлэх (кодыг буруу оруулсан бол өмнөх тэмдэг дээр дарж гарч ирсэн шинэ кодыг доор хуулж бичээд илгээх товчин дээр дарна уу)