Warning: Creating default object from empty value in /var/www/u0183792/public_html/old/plugins/system/sourcerer/helper.php on line 783

Warning: Creating default object from empty value in /var/www/u0183792/public_html/old/plugins/system/sourcerer/helper.php on line 32
Мальтусын хайр найргүй байх онол !

СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

Мэдээллийг Үзсэн Тоо : 706893

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?
И-мэйл

 

 

МАЛЬТУСЫН  ХАЙР  НАЙРГҮЙ  БАЙХ ОНОЛ ГЭГЧ

ЧУХАМ ЮУ ЮМ БЭ ?

 

 

Нилээн дээхнэ манай нэг ардын уран зохиолч, хүмүүнлэгийн "сэхээтэн"-тэй таарч ярилцаж байхад тэрбээр Мальтусын онол ба Дарвины онолыг ядаж бүтэн уншиж судлаагүй байж "сургаар" шүтэн бишрэгч нэгэн байсан бөгөөд өнөөгийн "ардчилсан, зах зээлжсэн" Монголын улам хүндэрсээр байгаа нөхцөл байдлыг улам ойлгохгүй байгаагаа ярьж эцэст нь "ардчилал, зах зээлийн хөгжилд хүргэх замд байх л ёстой үзэгдэл юм байлгүй дээ" гэж байсан юм. Тэрбээр өөрөө ямар нэг "хэл ус нимгэн" учир 1990 оноос хойш өдөр шөнөгүй балбаж байгаа барууны неолибералч суртал ухуулгад тархиа бүрэн угаалгаж төөрөлдөж будилсан, үүнийгээ мэдэлгүйгээр олны өмнө нэг бус удаа ярилцлага өгч "томорсон" учир одоо үүнээсээ үнэхээр "ичсэн", ичснээсээ болж улс нийгмээ "алж ч" чадах зориудын зөрүүд нэгэн болсон байж билээ... Монголын нэг "том" "хүмүүнлэгийн сэхээтэн" ингэж "сургаар ойлгож" ?! төөрөлдөж байгаа юм чинь бусад жирийн олонх ямар байгаа нь ойлгомжтой байсан учир энэхүү нийтлэлийг бичих санаа төрснийг нуух юун...

 

Английн байгаль судлаач Чарльз Дарвин өөрийн онолыг Мальтусын онолд үндэслэж зохиосон билээ. XIX зууны Европын эрх баригч баячууд, дээд ангийн хүрээнд Томас Мальтусын зохиож гаргаж ирсэн “Хайр найргүй байх онол” гэдэг нэр авсан нэг онол-төсөөлөл ихэд дэлгэрч тун удалгүй өөрийн хамгаалан зүтгүүлэгчидтэй болсон байсанд гайхах зүйл огт байхгүй юм.

 

Энэхүү онолоор бол эцэс төгсгөлгүй дайн дажин, олон нийтийг хамарсан өлсгөлөн, үхлийн халдварт өвчнүүд зэргийг Мальтус хүн амын тоог (Мальтус үүнд гагцхүү жирийн олонхийг, ядуурч доройтсон хүмүүсийг оруулж тооцож байсныг мартаж болохгүй) бууруулж байх зайлшгүй чухал “байгалийн” аргууд гэж үзэж байсан юм. Нийгмийн доодсуудын ихэнх нь үхэж үрэгдэж харин нийгмийн “баяжсан шилдэгүүд” нь улам ихийг хэрэглэж сайхан амьдрах ёстой гэж Мальтус болон түүнийг дагагсад үздэг! Мальтус амьд үлдэхийн төлөө ийм байнгын эцэс төгсгөлгүй тэмцэл - дайн хядааны “ачаар” л хүн төрөлхтөн цаашид оршин тогтнож чадна гэж үзэж байжээ!?

XIX зууны бүүр эхэнд Европын улс орнуудын эрх баригч баян анги давхаргуудын төлөөлөгчид сэм цуглаж “хүн амын тоо толгойн асуудлыг шийдвэрлэх”-ийн тулд Мальтусын зөвлөгөөг хэрэгжүүлж ядуу олонхийн дунд үхэл, нас баралтын түвшинг улам нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийн нэг төлөвлөгөөг боловсруулсан байна. Европын эдгээр нацистууд хүн ам зүйн бодлогын талаарх нууц нийтлэлдээ ингэж бичиж байжээ:

 

“Ядуу олонхид ариун цэвэрч байдал, эрүүл ахуйн зарчмуудыг сургахын оронд бид бүхэн яг эсрэг зуршлуудыг тэдэнд хэвшүүлэх ёстой. Манай хотуудын гудамжуудыг илүү нарийнхан барьж байгуулах, орон сууц гэр доторх хүмүүсийн нягтралыг улам нэмэгдүүлж тэдний дунд тахлын халдвар дахин дэгдэх таатай орчныг бий болгох ёстой. Хотын зах дахь ядуусын тосгодыг тогтмол устай газруудын ойролцоо бариулах, ялангуяа эдгээр тосгодыг намагтай, амьдралын эрүүл орчинд тохирохгүй газруудад бариулах явдлыг хөхүүлэн дэмжих нь чухал байна”.

 

Энэхүү харгис хэрцгий зальт бодлогын үр дүнд тэдний "ачаар" ядуурч сул дорой болсон, амьд үлдэхийн төлөө өдөр шөнөгүй тэмцэж буй тэр жирийн хүмүүс үхэж устсан байх ёстой ажээ! Тэд ингэж өөрсдийн улс орны төдийгүй нийт дэлхийн хүн амын өсөлтийг хянах гэж оролдож байсан юм. Мальтусын онолыг хүлээн авч урам зориг орсон баячууд нь XIX зууны Англид ядуурсан олохийг хавчиж шахах бодлогыг бодит амьдрал дээр улам хүчтэй хэрэгжүүлж тэдэнд зориулж "Цуст хууль дүрмүүд" гэдэг нэр авсан хуулиудыг хүртэл баталж байлаа. Жишээлбэл, тэдний энэ "шударга" хуулиар бол газар нутгаасаа шахагдан хөөгдөж ядуурч туйлдаж амьд үлдэхийн төлөө энд тэндгүй тэнүүчлэн явж байсан хүмүүсийг барьж авч олны нүдэн дээр зодож гэсгээн шийтгэх, бие дээр нь тамгалах, тодорхой хугацаагаар боол болгох, хэрэв дахин зугтвал цаазалж байсан түүхтэй. Мөн тэнд ядуу хүмүүсийн хувьд нэгэн "хууль" дэглэмийг хүртэл тогтоосон байсан юм. Энэ хуулийнх нь дагуу ядуусын 8-9 настай хүүхдүүд хүртэл өдөрт 6 цаг нүүрсний уурхай-цооног дотор ажиллаж эсвэл яндан хөөлөгч хийж ажиллах ёстой байсан ба энэхүү айшигтай хүнд, хортой нөхцөлд тэсээгүй хүүхдүүд хорт хавдараар мянга мянгаараа нас барж байсан байна.

Мальтусын бодож олсон энэхүү “амьд үлдэхийн төлөө гарцаагүй дайн” гэгч онол нь олон зуун сая жирийн англичууд, ирландчууд, уэлсчүүд, скотландчуудын амь, амьдралын асар их гашуун зовлон, нулимс хэлмэгдүүлгийн түүхээр дүүрэн юм. Англи бол далайн дээрэм тонуул, хүний наймаа болон хар тамхины наймаа мөн мөнгө хүүлэх, колоничлолыг төрийн оролцоо дэмжлэгтэй явуулж ирсэн цөөхөн орнуудын нэг мөн бөгөөд ингэж баяжсан Английн ихэс дээдэс дэлхийн олон ард түмнүүдэд олон удаа хайр найргүй харгис хэрцгий хандаж ирсэн түүхтэй. Тэд "амьдралын орон зайгаа тэлэхийн тулд" өөрийн ард түмэндээ хүртэл хайр найргүй хандаж ирсэн юм.

Жишээлбэл, VIII Генрих хааны (1509-1547) үед 72 мянган ядуусыг, I Елизавета (1558-1603) хатан хааны үед 89 мянган газраа булаалгаж ядуурсан хүмүүсийг дээрхи "шударга" хуулийн дагуу барьж авч дүүжлэн хороосон байна. Энэ нь тэр үеийн Английн бүх оршин суугчдын 2,5% -ийг цаазалсан гэсэн үг юм...

 

Яг энэ үзэл санааны нөлөөн доор Дарвин өөрийн “амьдралын орон зайн төлөөх эцэс төгсгөлгүй мөргөлдөөн”-ий онол үзэл баримтлалаа энэ бол даян дэлхий газар сайгүй болж байдаг байгалийн үзэгдэл гэж томъёолсон юм. Энэ бол амьд үлдэхийн төлөө тэмцэлд дандаа хүчтэй нь, дандаа хамгийн хөгжсөн нь, хамгийн баян нь (энэ нь чухам хэн бэ гэдгийг таагаарай!) ялж байдаг, иймээс зөвхөн ийм хүмүүс л амьдрах эрхтэй гэж үздэг онол - тэдний ёс суртахуун, ойлголт төсөөлөл нь юм. Энэ онол хуулийг нь байгаль өөрөө зөвтгөж байдаг гэж хүртэл Дарвин номолсон байдаг. Харин хүний ёс суртахууны үнэт зүйлүүд, энэрэнгүй сэтгэл, оюун ухаан болон уламжлалт зан заншил бол түүний санаанаасаа бодож олсон энэ “амьд үлдэхийн төлөөх тэмцлийн үзэл санаа” гэгчийг нь түгээн дэлгэрүүлэхэд нь гол саад болж байсан учир Дарвины хамгийн гол дайснууд байсан юм.

 

Ингээд “шинжлэх ухааны” өөр нэгэн уриаг тэрээр бодож олсон байна. Дарвин бүх “гэгээрсэн” баян чинээлэг хүмүүсийг амьдралыг Бурхан бүтээсэн гэсэн солиотой бодлуудаа хаяж харин орчин үеийн "шинжлэх ухааны" түүний хийсэн шинэ “нээлтүүдэд” итгэхийг уриалж байжээ. Энэхүү худал зальжин үзэл санаагаа түгээн дэлгэрүүлэхийн нэвтрүүлэхийн тулд нийгмийн болон хувь хүмүүсийн ойлголт ухамсарт харгис хэрцгий байдал, хүчирхийлэл нь амьд үлдэхийн төлөөх тэмцэлд бол гарцаагүй, сул дорой үндэстэн угсаатнуудыг хүчтэй нь устгаж амьдралын орон зай, нөөц баялагийг нь булаан авч байх ёстой гэсэн санааг итгүүлсэн байсны үр дүнд XX зуунд хүн төрөлхтөн аймшигтай үнэ цэнийг төлсөн билээ.

 

Хэрэв XIX зуунд Дарвины энэ онол үзэл баримтлал нь Английн колоничлол, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг зөвтгөх мөн нацизм (“соёлжиж иргэншсэн” ганцхан үндэстэн л дэлхийг эзэгнэж байх ёстой бусад үндэстэн арьстнууд амьдрах эрхгүй гэдэг)-ын үзэл суртлын онолын үндсүүдийг нь бүрдүүлж байсан бол XX зууны фашист Германы нацизмын үзэл суртал нь тэр чигээрээ Дарвины энэ үзэл баримтлалаас эх үүсвэрээ авсан байсан юм.

 

Адольф Гитлер ба Альфред Розенберг нарын гаргаж ирсэн нацизмын үзэл сурталд Дарвины байгалийн шалгаруулалт, байгалийн сонгон үржүүлэг, өөр арьстан үндэстнүүдийн хооронд дахь хайр найргүй тэмцэл зэрэг үзэл баримтлалуудыг нь хамгийн их хэрэглэсэн байсан юм! Эдгээр үзэл баримтлалууд нь Дарвины зохион бичсэн “Байгалийн шалгаруулалтын үндсэн дээр төрөл зүйл үүсэх нь” гэдэг номонд нь хэдэн арван удаа дурьдагдсан байдаг. Гитлерийн зохион бичсэн “Майн Кампф” номонд нь Дарвины анх дэвшүүлсэн эдгээр үзэл санаануудыг магтан дуулсан байдаг ба амьд үлдэхийн төлөө тэмцэл бол гарцаагүй, харин энэ тэмцэлд хамгийн дээд цагаан арьст европ үндэстэн бүрэн ялах ёстой зэрэг нь фашизмын хамгийн гол тулгуур үзэл санаа нь юм. Жишээлбэл, Гитлерийн энэ номлолд ингэж бичсэн байгаа:

 

“Байгаль цаанаасаа тогтоосон үндэстэн арьстнуудын эрэмбэ дараалал дээр үндэслэсэн, урьд өмнө байгаагүйгээр цэцэглэн хөгжих мянга мянган жилийн настай ийм шинэ эзэнт гүрэнд хүн төрөлхтний түүх хамгийн дээд цэгтээ хүрсэн байх болно. Хамгийн дээд цагаан арьст ари үндэстэн бусад дорд үндэстнүүдийг өөртөө захируулах ёстой бөгөөд байгалиас цаанаасаа нөхцөлдсөн энэ хууль бол энэ дэлхий дээрх цорын ганц утга учиртай хууль юм.

 

Түүхч Хитман нацизм-фашизмын үзэл суртал бүрэлдэхэд Мальтус-Дарвины ийм үзэл баримтлалын үзүүлсэн нөлөөг ингэж бичсэн байдаг:

 

“Гитлер бол дарвинизмын үзэл санааг уйгагүй даган мөрдөгч байсан ба дэлхий дээрхи амьдралын эволюцийн үзэл санаа гэгчийг нь улайран зүтгүүлэгч байсан юм. Гитлерийн “Майн кампф” номонд нь илэрхий байгаа түүний өөрийнх нь сэтгэцийн гажгууд болон хувь хүнийх нь комплексуудыг нь авч үзэхгүй орхиж болох ч энэ бол Дарвины, ялангуяа түүний байгалийн шалгарлын тухай онолын санааг нь онцгойлон авч үзэж зориуд тэмдэглэсэн, хамгийн хүчтэй хөгжилтэй арьстан үндэстэн цаашид амьд үлдэхийн тулд доод арьстан үндэстнүүдийг хүйс тэмтрэх зайлшгүй шаардлагатай тухай, ингэж “сонгон шалгаруулах” замаар хамгийн дээд [цагаан] арьстнуудыг л үлдээх тухай Дарвины эволюцийн онолыг нь хүлээн зөвшөөрч байгаагаа маш тодорхой томъёолсон ном юм.

 

Мальтус-Дарвины энэ зальжин харгис үзэл санааг өөртөө шингээсэн, түүнийг идэвхтэй ухуулан сурталчилж байсан Гитлер хүн төрөлхтнийг аймшигтай харгис хэрцгий асар том хэмжээний дэлхийн дайнд хүргэсэн билээ. Хүн төрөлхтний түүх ийм бузар зальжин тэгээд үй олон хүний амь насыг авч одсон асар том явуулгыг мэдэхгүй юм. Улстөрийн өөр үзэл бодолтой олон хүмүүс болон үндэстэн угсаатнууд, олон еврейчүүд Гитлерийн энэхүү “байгалийн шалгаруулалт” гэгчид нь өртөж нацистуудын бөөнөөр хорих лагеруудад аймшигтай хэрцгийгээр эрүүдэн тамлуулж хүйс тэмтрүүлсэн юм. 1933-1939 онд Японы эзэн хааны арми Хойд Хятадад олон зуун мянган хятад, барга монгол хүмүүсийг хүйс тэмтэрч "амьдралын орон зайгаа" тэлж байсан юм. Мальтусын тодорхой томъёолж Дарвины түгээн дэлгэрүүлсэн, Гитлерийн бодит байдал дээр хэрэглэсэн энэхүү онол-үзэл суртал нь 20-р зуунд дэлхийн I ба II дайныг өдөөж нийтдээ 18 + 55 сая хүний амь насыг сүйтгэж асар их гарз хохиролд хүргэсэн билээ.

 

Энэхүү агуу том уй гашуу, эвдрэл сүйрэл эмгэнэлийн хамгийн анхны уг сурвалж бол Томас Мальтусын хүн амын тухай онол гэгч мөн бөгөөд үүнийг цааш нь хөгжүүлэн дэлгэрүүлсэн Чарльз Дарвины байгалийн шалгарлын онол гэгч байлаа!

 

 

 

 

Дэлхийн хүн амын тоо хэтэрсэн гэдэг бол нацистуудын ээлжит нэг заль мэх, тархины угаалга мөн бөгөөд дэлхий дахины өнөөдрийн хямрал мухардалтай байгаа бүх зүйлийн ЦААД ШАЛТГААНУУД бол хүн төрөлхтний хөдөлмөрийн үр шим, нөөц баялагуудыг дэндүү шударга бус хуваарилж маш цөөнх нь завшиж байгаа, маш нарийн зальжин аргуудтай капиталист нийгэмдээ байгаа юм... Эдгээр онол-үзэл сурталууд нь өнөөгийн неолибералч ардчилал, олигархуудын улстөрийн дэглэм, "чөлөөт зах зээл", мөнгө хүүлэгч эдийн засгийн номлолын цаад суурь тулгуур зарчмууд нь юм.

 

Өнөөгийн Монголд цөөн хэдхэн хөлсний үзэл сурталчдын мурчийлтаар газар авсан, сүүлийн 25 жилийн турш нийгмийн бүх үнэт зүйлсийг хулгайлж завшиж нийгмийн ёс суртахуун, мэдлэг боловсролыг зориудаар эвдэн нурааж шороотой хутгасан харийн неолиберал үзэл суртал бол чухамдаа Мальтусын онол үзэл суртлын “Хэн хүчтэй нь, ямар ч ёс суртахуунгүй, үнэт зарчмуудгүй, гагцхүү аргатай зальтай, эрх мэдэл мөнгөтэй нь амьд үлдэх ёстой” гэдэг нийгмийн санаан дээр үндэслэсэн байгаа юм. Гэвч манайд л "моодонд" ороод байгаа болохоос энэхүү неолиберал онол-үзэл суртал нь бүрэн дампуурсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа дэлхийн томоохон улстөрчдийн үгнээс, олон улсын судалгааны байгууллагуудын тайлангуудаас, олон улсын хурал зөвлөгөөний индэр дээрээс энэхүү үзэл суртлыг одоо таслан зогсоох ёстой гэдэг уриа улам бүр хүчтэй цуурайтаж байгаа билээ.

 

Мальтусын энэ онолынх нь золиосууд нь болсон, үлдсэн цөөн хэсэг нь ч бас л удахгүй золиосууд болох тавилантай монголчууд бид нар өөрсдөө энэ онолыг нь ядаж уншиж ч үзэлгүйгээр сургаар итгэж ам дамжуулан бурж хичээнгүйлэн зүтгүүлж яваа нь үүнийг номлон зүтгүүлэгчид хичнээн нарийн аргатай зальтай, алсын бодлоготой болохыг, өнөөгийн бид дэндүү гэнэн итгэмтгий, юмны учрыг олж хужирыг тунгаахад залхуу хойрго хөөрхий байгааг илтгэж байгаа юм.

 

Энэхүү номлолын хамгийн наад захын нүдэнд ил байгаа жишээнүүд одоо бол:

 

  • хувь хүнийг зөвхөн “өөрөө өөрийнхөө төлөө байх” болгож үнэндээ бол нийгмийн харилцан уялдаатай амьдралаас нь салгаж түүнийг ганцааранг нь хувь заяатай нь зөнд нь хаясан байгаа байдал
  • “хүн амын тоог хязгаарлаж байх” номлолынх нь дагуу одоогийн өдөр тутмын хүнс, эмүүдийг генийн өөрчлөлттэй, хүнсний химийн их хэмжээний хортой орцтой заримдаа ариун цэвэр эрүүл ахуйн наад захын шаардлагыг хангах албагүй болгосон учир, мөн неолиберал бодлогын шууд үр дагавар болох Их Утаанаас манай нийгмийн нөхөн үржихүйн чадавх, нийгмийн эрүүл мэндийн байдлыг дордуулж маш эмзэг байдалд хүргэсэн байгаа байдал
  • Энэ онолын дагуу эрх мэдэлтнүүдийг, баячуудыг “цаанаасаа байгалиас ингэж заяасан дээдчүүд” гэсэн ойлголтыг нийгэмд аажмаар суулгаж өгч байгаа байдал
  • Энэ үзэл суртлын дагуу үлдсэн олонхи “дорд” хүмүүсийн тэр дундаа манай нийгмийн ойрын ирээдүй чухам ямар байхад шийдвэрлэх ач холбогдолтой хүүхэд залуусын боловсролын түвшин, чанарыг бодлоготойгоор унагаж тэдний элдвийн марзан шоу, ТВ-аас жаахан дуулсан хальт сонссон юмс, аж амьдралаа хардаг өнцөг, ойлголт төсөөллийг чухамдаа яг энэ номлолын хүрээнд хайрцаглаж авч байгаа байдал
  • залуусын багагүй хэсгийг өөрсдийн төлөвшсөн үзэл баримтлалгүй шахам болгосон учир “хүчтэй нь амьд үлдэх ёстой” гэсэн зарчмаар зөвхөн аль ашиг хонжоотой, хүчтэй талд нь багтаж ямар ч ёс суртахуунгүй, ямар нэг дээдлэх үнэт зүйлсгүй, хоёр нүүртэй байх, шунаг сувьдаг амиа бодох тусам улам хождог гэх сэтгэлгээг нийгэмд тунхаглаж өөгшүүлж байгаа байдал
  • нийгмийг хагалан хувааж талцуулж нийгэмд эх захгүй эмх замбараагүй байдлыг улам өөгшүүлж байгаа, хүний оюун ухаан мэдлэг боловсролыг хэнд ч хэрэггүй мэт болгож хувь хүнийг өөрийг нь мөн чанартаа нийгэмтэй нь сөргүүлэн тавьж байгаа учир мальтусын “байгалийн шалгарал” гэгч, мөн “нийгмийн дарвинизм” гэгч харгис хэрцгий мөн чанартай үнэндээ бол мөхөлд хүргэх үзэл сурталд живсэн манай улс нийгмийн үнэмлэхүй дийлэнхийн ойрын ирээдүй нь тун бүдэг болсоор байгаа юм.

 

Ийм учраас өнөөдөр бид бүхэн чухам “ямар нүхэнд уначихаад” байгаагаа эргэцүүлэн бодож сэхээрч ухаарах, эдгээр харийн харгис үзэл сурталууд, номлолтой нэгдэн тэмцэх,  өөрсдийн сайхан монгол амьдрал, монгол ирээдүйгээ бүтээж эхлэх цаг аль эрт болжээ.

 

Иймд энэ онолын дагуу манай улс нийгэмд явагдаж байгаа үйл явц, үр дагавруудыг нь олж харж ойлгож сэхээрэх нь цөөхөн монголчууд бидний хувьд цаашид оршин тогтнохын амин чухал асуудал болоод байна.

 

Юуны өмнө шүүн тунгааж эргэцүүлэн бодож байж ямар нэг дүгнэлт хийж байцгаая!

 

Та одоо "ардчилал, чөлөөт зах зээл" гэгч тэдний ээлжит нэг онол-үзэл сурталд нь итгэсэн, горьдсон хэвээр байгаа гэж үү ...

 

 


( 15 Үнэлгээнүүд )
 
Мальтусын хайр найргүй байх онол ! - 4.2 out of 5, based on 15 votes

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!

Та дурын эсвэл өөрийн нэрээрээ энд сэтгэгдлээ үлдээж болно. Таны санаа бодол, төрсөн сэтгэгдэл бусад хүмүүст сонирхолтой, чухал байна гэдэгт итгэж байна. Та бусдыг хүндэтгэж харьцах, энэ нийтлэлтэй холбоотой зүйл бичих хэрэгтэй гэдгийг анхаарна уу.
Жич: Хэрэв Таны PC монгол үсгийн тохиргоо хийгээгүй бол кирил монгол үсгээр комментууд бичихийн тулд Setting -> Control Panel -> Regional and Language Optoin -> Languages -> Details... -> Add...-> Mongolian -> Apply -> OK гээд л дараа нь MN-хэлийг сонгоод монгол үсгээрээ бичих боломжтой. Ингэвэл улам олон хүмүүс үлдээсэн комментыг унших болно гэдгийг анхаарна уу.
АНХААР!Монгол (кирилл) үсгээр монгол хэл бичгийн дүрмээр зөв бичээгүй бүх комментуудыг 2012.05.25-наас нийтлэхгүй байхаар шийдсэн болно! Танд албан ёсны монгол кирилл үсгээрээ бичих чадвар байгаа гэдэгт бүрэн итгэж байна. Та энэ тухай "Интернэт соёлын хэм хэмжээ" нийтлэлээс үзнэ үү.

Илгээх код
Илгээх кодыг шинэчлэх (кодыг буруу оруулсан бол өмнөх тэмдэг дээр дарж гарч ирсэн шинэ кодыг доор хуулж бичээд илгээх товчин дээр дарна уу)