СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

Мэдээллийг Үзсэн Тоо : 715984

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?
И-мэйл
2011 оны 3-р сарын 30, Лхагва гариг, 17:05

 

              ӨДРИЙН ЕРӨНХИЙ ДЭГЛЭМ

  

          1. Ялангуяа салхи ихтэй өдрүүдэд задгай агаарт байх хугацааг аль болох багасгах, цагийн ихэнхийг ямар нэг байшин, сууцанд өнгөрөөх хэрэгтэй байна. Энэ үед хүний гадна талаасаа авах цацрагийн хордлогын хэмжээ янз бүрийн байшин, сууцнуудаас хамаарч 2-100 дахин буурдаг байна. 

           2. Радиоцацраг идэвхит бодисууд хамгийн гол нь тоос, тоосонцоруудтай хамт дамжин тархдаг учир өрөө тасалгаа, цонх хана хаалга, таримал ургамлуудын навч цэцгүүдийн чийгтэй цэвэрлэгээг боломжийнхоо хирээр маш сайн хийж байх хэрэгтэй болоод байна. Гэртээ, орон байшинд орохдоо гутлаа хөлийн чийгтэй  дэвсгэрт сайтар арчиж дараа нь гутлаа шороо, тоосноос маш сайн цэвэрлэж байх ёстой. 

          3. Радиацийн аюул нэмэгдсэн нөхцөлд хүмүүс хувийн ариун цэврийг сахих явдал онцгой ач холболдолтой болж ирдэг байна. Хоол хүнс идэхийн өмнө нүүр, гараа маш сайтар угаах хэрэгтэй. Мөн гэртээ ирээд шүршүүрт орж байх хэрэгтэй.Энэ үед ер нь ялангуяа уруулын будаг, нүүрийн тос, энгэсэг зэрэг косметикийг бага хэрэглэхийг зөвлөдөг байна. 

          4. Газрын гадаргуу, өвс бут ургамал, модны навчис, цэцгүүд ялангуяа шилмүүст моднууд радиоцацраг идэвхит бодисоор илүү бохирдсон байдгийг байнга санаж байх ёстой. Бороо орж байгаа үед модны доор хорогдох нь эрсдлийг нэмэгдүүлдэг байна.  

         5. Гудамж, орц, гэр сууц, албан тасалгааг цэвэрлэх зэрэг тоос шороо бужигнадаг ажил гүйцэтгэхийн өмнө амны хаалт, амьсгалын тусгай шүүлтүүр зүүхийг зөвлөдөг.

        6. Өдөр бүр орон гэр, албан тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээг сайн хийж байхаас гадна аль болох нэвт салхи үүсэхээс сэргийлж байх хэрэгтэй. 

           7. Хүнсний нунтаг бүтээгдэхүүнүүд / гурил, элсэн чихэр, давс гэх мэт/ -ийг битүү саванд хадгалж байх ёстой. 

          8. Мөн тоос шороо харьцангуй багатай хөдөө хээр газар цэвэр агаарт аль болох олон удаа гарч байхыг бас зөвлөдөг байна. 

          9. Спортоор хичээллэх нь, жишээлбэл гүйх нь цусны эргэлтийг эрчимжүүлж хөлсөөрөө хорт бодисуудыг бие организмоос угаан гаргахад тустай байдаг. 

10. Хөлсөө гаргах. Биеийн хүчний ачааллын дараа шууд саунд орох нь их ашигтай байдаг. Хөлс нь биеийн эд эсүүдээс элдэв давснууд, хорт шавхдасууд, радионуклидуудыг угаан гаргах үйлчлэл үзүүлдэг.

  

              ӨДӨР ТУТМЫН ХҮНС ХООЛ

 

             1. Радиоцацраг идэвхит хордлогын нөхцөл бүрдсэн нөхцөлд хүний өдөр тутмын хоол хүнс нь олон янз, тэжээлэг, эрдэс бодис ихтэй, шим ихтэй бодисууд, амин дэмүүд ба амин хүчлүүд ихтэй байх хэрэгтэй. 

            2. Ялангуяа цагаан хоолтнууд, хоолоо сойх дуртай хүмүүс дээрхи зөвлөмжийг онцгой анхааралдаа авах ёстой. Радиоцацраг идэвхит бодисууд амьсгал болон ус, хоол хүнсээр хүний бие организмд нэвтэрсэн байх бодит магадлал бүрдэж хүн дотор талаасаа радиоцацраг идэвхит хордлогын нөхцөл бүрдсэн тохиолдолд өлөн байх нь сөрөг үр дагавруудад хүргэж болохыг анхаарах ёстой. 

             3. Натрий, кали, кальци, фосфор зэрэг бусад олон эрдэс элементүүд нь зарим радионуклидуудын эсрэг биетүүд болдог. Иймээс хүний бие организм дахь ямар нэг эрдэс бодисын хомсдол нь тухайн тэр эрхтэнд нь зарим радиоизотопууд хуримтлагдах боломжийг огцом өсгөдөг байна. Бичил элементүүд нь хүнстэй хамт хүний биед хэвийн хэмжээгээр тэрбайтугай жаахан нэмэгдэл тунгаар орж байгаа нөхцөлд өрсөлдөгч радионуклидууд бүрэн хэмжээгээр бодисын солилцоонд орж чаддаггүй ба  ихэнхи нь биеэс зайлуулагддаг байна. 

         4. Хангалттай хэмжээний кальци нь хүний бие организмд стронци, радий зэрэг цацраг идэвхит бодисууд хуримтлагдахад саад учруулж тэдгээрийг биеэс зайлуулахад сайн нөлөө үзүүлдэг. Харин хүнсэнд кальци дутагдсан нөхцөлд бие организмд стронци хуримтлагддаг байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зөвлөж байгаагаар бол том хүн нэг өдөрт 0,4-0,5 грамм, хүүхдүүд 0,4-0,7 грамм, харин жирэмсэн эмэгтэйчүүд 1,-1,2 грамм кальци хүнсээрээ авч байх ёстой.  

           5. Радиацийн ерөнхий нөлөө нэмэгдсэн, хүний биед нэвтэрсэн байх магадлалтай нөхцөлд кальцийн өдөр тутмын тунг 2-3 дахин ихэсгэж 1-2 грамм болгох шаардлагатай. Кальцийн тусгай эмүүд уух хэрэггүй ба  харин хүнсээрээр авахыг эрмэлзэх хэрэгтэй. Жишээлбэл, 1 литр сүүнд 1-1,2 грамм кальци байдаг. 

           6. Үүнээс гадна бяслаг, кальцижуулсан талх, үхрийн мах, өндөг, эрдэс бодис ба амин дэмүүдээр баялаг ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүд(мандарин, апельсин, нохойн хошуу, усан үзэм, нэрс, абрикос, үхрийн нүд зэрэг)-ийг өдөр тутмын хүнсэндээ хэрэглэж байхыг хичээх хэрэгтэй. 

         7. Одоогийн Фукусимагийн АЦС-аас алдагдаад байгаа, дотоод радиоцацрагийн хордлого үүсгэх магадлалтай цези-137-ийн эсрэг ион биет нь кали юм. Ногоон вандуй, төмс, улаан лооль, тарвас, баклажан зэрэг хүнстэй хамт хүний биед орж байгаа калийн хэмжээ нь хүний зохих эрхтнүүдэд цези-137 хуримтлагдахыг багасгадаг болохыг дээхнэ тогтоогдсон байна. 

           8. Аминдэмүүд их хэмжээгээр маш хэрэгтэй болж ирдэг. Амин дэмүүд нь хүний организмын исэлдэх үйл явцыг сааруулдаг. Жишээлбэл, Е амин дэм нь хүний эд эсийн ионжуулах цацрагийн нөлөөнд мэдрэмтгий байдлыг бууруулдаг. Е амин дэмийн гол эх үүсвэрүүд бол эрдэнэ шиш, наран цэцгийн, нохойн хошуун, чацарганын тос юм. А, Е, Р, С ба В-гийн төрлийн амин дэмүүдтэй хүнсний хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай. С амин дэм нохойн хошуу, үхрийн нүд, мандарин, ногоон вандуй, лууван, манжин, улаан манжин, өнгөт байцаа, гоньдод их хэмжээгээр байдаг. 

           9. Бүх ногоо, жимсүүдийн хэрэглэхийн өмнө урсгал усаар сайтар угааж гаднахи хальсыг нь цэвэрлэж дахин угаах ёстой. Чанасан тохиолдолд энэ усыг асгах хэрэгтэй. 

          10. Мөн “Ундевит”, “Декамевит” зэрэг олон төрлийн амин дэмүүдийн орцтой бэлдмэлүүд ба аскорбины хүчлийг бас урьдчилан сэргийлэх байдлаар хэрэглэж болно. 

         11. Боломжтой бүх хүнсний гадна талыг арилгаж хусч зүсч авч сайтар чанаж хэрэглэхэд  радионуклидуудын агууламж огцом багасдаг байна.

          12. Бохирдсон газар байсан малын ясны шөл радиоцацраг идэвхит бодисууд их агуулдаг болохыг тогтоосон байна. 

  

              НЭГЭНТ БИЕ ОРГАНИЗМД НЭВТЭРСЭН 

               РАДИОНУКЛИДУУДЫГ ХЭРХЭН БАГАСГАЖ

              ГАРГАХ ВЭ

  

            Ходоодны дотор талд механик, химийн ба дулааны илэрхий үйлчлэл үзүүлдэг бодисуудыг агуулсан хоол хүнс хэрэглэж байх шаардлагатай.

 

             ИДЭХ ХООЛ ХҮНС

 

           1. Бүдүүн гурилын талх, гурвалжин будаа, ногооны хүйтэн шөлүүд, чанасан ногоотой хоолууд мөн түүнчлэн амьтны гаралтай хүчлүүд агуулсан тараг, хоормог, айраг өдөр тутамын хүнсэндээ хэрэглэхийг хичээх ёстой. 

           2.  Хүйтэн шөл гэдэс ходоодыг угааж цэвэрлэдэг учир эхлээд тасалгааны хэмтэй ус ууж дасгах хэрэгтэй. Ер нь гэдэс ходоодоо угааж байх нь ашигтай. 

            3.  Ургамлын хандтай цай, ундаа компот сайн байдаг. 

           4. Ургамлын гаралтай тосуудыг  салалт хүнсэндээ хэрэглэх нь чухал байдаг. Улаан манжингийн шүүс өдөрт 3 удаа уух нь ашигтай. 

           5. Йод их хэмжээгээр агуулсан далайн байцаа, загас, хушга, вандуй, байцаа, сармисыг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй. 

 

                 УУХ ЦАЙ, УНДАА

 

             1. Энэ үед уух усны, жимсний шүүсүүд, цай, амин дэмийн ундаануудын хэмжээг хязгаарлах хэрэггүй ба ууссан шингэнг аль болох хурдан биеэсээ гаргаж байхыг хичээх ёстой. Бусад хүнстэй хамт хүний биед орж байгаа кальци, калийн давсууд шингэнийг түргэн хөөж гарахад тустай байдаг.

          2. Гадаадаас нийлүүлэгдэж байгаа хүнсний болон ундааны зүйлүүдийг маш анхааралтай судлаж хэрэглэж байх, аль болох урьд өмнө нь ба одоогийн радиоцацрагт бохирдолд нэрвэгдээгүй улс орнууд, газраас гарал үүсэлтэй хүнсийг хэрэглэж байхыг хичээх ёстой. 

            3. Цайны ургамлаас радионуклидууд 16-20 цагийн дараа ханд уруу орж эхэлдэг гэдгийг санаж байх ёстой. Иймээс шинэхэн хандалсан цай хамгийн аюулгүй бөгөөд ашиг тустай байдаг. 

          4. Согтууруулах ундаанаас ганцхан улаан дарс л бага хэмжээгээр тустай байдаг. Үүнээс шинэхэн хандалсан ялангуяа ногоон цай хамаагүй илүү тустай байдаг байна. Архи, тамхи биеийн эсэргүүцлийг бууруулдаг тул багасгах аль болох хэрэглэхгүй байвал зохино. 

           Радиоцацрагт идэвхит бодисуудын хордлогоос хамгаалах үйлчлэлтэй радиопротекторууд гэдэг бэлдмэлүүд байдаг. Эдгээр бэлдмэлүүд нь хүний бие организмын радиоцацрагийн мэдрэмжийг бууруулж радиохимийн урвалуудыг сааруулдаг. Эдгээр бэлдмэлүүдийг эмчийн заавраар радиоцацраг идэвхит хордлогын бодит онцгой аюул занал нүүрэлсэн үед хэрэглэдэг. 

 

 Фукусима - 1 АЦС-аас тархаж байгаа радиоцацраг идэвхит үүлийн тархалт  

 

 

 

                 

  

 

2011.4.15-ны байдлаар: Радиоидэвхит йод-131, цезий-137 бөмбөрцгийн хойд хагас/энэ Монгол улсыг мөн хамарч байгаа гэсэн үг/-т улам тархсаар байна. Үүнийг Европын улс орнуудад агаар, ус, хүнснээс илрүүлээд байгаа ажээ. Харин дэлхийн хэвлэл томоохон мэдээллийн хэрэгслүүд, орон нутгийн  хэвлэлүүд өнөөгийн радиоидэвхит тоосонцорууд дэлхий дахинг бүрхээд байгаа нөхцөлд хүмүүсийн бие организмд үүсч болох йодын дутагдал нь  ирээдүйд бамбай булчирхайн хорт хавдарын нэг гол шалтгаан болж болох тухай бараг таг чиг байсаар байна. Учир нь хүний бие организмд хүнснээс авдаг йод дутагдсан тохиолдолд түүний бамбай булчирхай нь хүний биед амьсгал, ус, хоол хүнсээр дамжин нэвтэрсээр байгаа радиоидэвхит йодыг өөртөө цуглуулан хуримтлуулагч сав болж хувирдаг ба энэ нь цацрагийн өвчнүүд, хамгийн гол нь бамбай булчирхайн хорт хавдар үүсгэдгийг нэгэнт тогтоосон байна.

Хэдийгээр 2011.3.11-нээс хойш цөмийн аюул, цацрагийн бодит нөлөөллүүд багасаагүй харин ч улам өндөр болж хамгийн дээд зэрэг - 7-р түвшинд хүрээд байгаа боловч одоогийн энэ ОНХМ-ийн таг дуугай байдал, засгийн газруудын хийж байгаа бодит үнэн байдлаас хол зөрсөн мэдээллүүд, хүн ардаа хамгаалах үр дүнтэй үйл ажиллагааг хийж эхлэхгүй гараа хамхин сууж байгааг олон улс орнууд дахь бие даасан, ямар нэг байдлаар хараат бус эрдэмтэд, судлаачид, цөмийн мэргэжлийн хүмүүс, эмч нар хүн төрөлхтний эсрэг хийж байгаа гэмт хэрэг, асар олон хүмүүсийг бөөнөөр нь устгахад хүргэх гэмт үйлдэл гэж нэрлэж байна.

 

 


ЯПОН, АНУ ХАМТРАН МОНГОЛ УЛСАД ЦӨМИЙН ХАЯГДЛЫН АГУУЛАХ БАЙГУУЛАМЖ БАЙГУУЛНА ГЭЖ МАЙНИЧИ СОНИНД МЭДЭЭЛЛЭЭ

 

 

Японы эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрлэлийн яам ба АНУ-ын эрчим хүчний яам хамтран цөмийн ажилласан  түлшний болон бусад радиоидэвхит хаягдлыг хадгалах агуулахын байгууламжийг Монгол улсын нутаг дэвсгэрт  барьж байгуулахаар төлөвлөж байна.  Энэ тухай даваа гаригт японы бүх үндэстний хэмжээний Майничи сонинд мэдээллээ.

Энэ сонинд бичснээр Монголд энэхүү агуулахыг барьж байгуулах нь японы компаниудад атомын технологийн зах зээл дээр ОХУ ба Францтай илүү үр дүнтэй өрсөлдөх боломжийг олгох юм байна. Мөн энэхүү агуулахыг Япон ба АНУ-ын тусламжтайгаар өөрийн нутаг дэвсгэр дээр атомын цахилгаан станц байгуулсан дэлхийн бусад орнууд ч ашиглаж байх боломж бүрдэнэ гэж  Япон, АНУ тооцоолж байгаа ажээ. Гэвч энэхүү төсөлд Япон улс оролцох нь Фукушимагийн АЦС-ын осолтой холбоотойгоор шүүмжлэлд өртөж болзошгүй гэж тэд болгоомжилж байгаа ажээ.

Мөн энэ сонинд өгсөн мэдээллээр бол Монгол улсын нутаг дэвсгэрт цөмийн хаягдлын агуулах байгууламж барих тухай хэлэлцээрийг монголын эрх баригчидтай өнгөрсөн 2010 оны 9 сараас хойш “нууц горим”-оор хийж байгаа ажээ. Энэ хэлэлцээрийн ээлжит үе шат Японд болж байгаа үйл явдалтай холбоотойгоор түр  хойшлогдоод байгаа юм.

Харин Монголын тал өөрийн зүгээс Япон ба АНУ-тай цөмийн технологиуд солилцох (??!!) сонирхолтойгоо илэрхийлсэн байна. 

                                                     Эх сурвалж:  Майничи/Япон/, Вести/ОХУ/  2011.05.09

 

 

 

 

ФУКУСИМАГИЙН БАЙДАЛ УЛАМ АЙМШИГТАЙ БОЛСООР БАЙНА...

 

 

Фукусима АЦСтанц дээрхи нөхцөл байдал хамгийн муу хувилбар буюу хайлсан цөмийн түлш нь реакторын хамгаалалтын дотоод металл ханыг нэвтлэн хайлуулж гадна талын хануудад тулж ирээд байна гэж Японы албаны хүмүүс мэдээлсэн байна.  Японы хэвлэл мэдээллүүдэд мэдээлэхдээ энэ бол цөмийн түлш хайлснаас ч асар их муу нөхцөл байдал ба ер нь цөмийн обьект дээрхи ослуудын хамгийн муу хувилбар гэдгийг цохон тэмдэглэж байна. НҮБ-ийн шинжээчдэд тавих тайландаа ийм хэмжээний осол аюулд бэлэн биш байсан гэдгээ албаны хүмүүс хүлээн зөвшөөрсөн байна. 

 

Эх үүсвэр: abc.net.au , Аустрали  2011.06.08

 

 

 

 

 Жич: Шинэ чухал мэдээллүүдийг байнга хүргэж байхыг хичээх болно...

 

Та энэ сэрэмжлүүлгийн талаар гадаад дотоодод суугаа бусад монгол хүмүүст, найз нөхөддөө мэдээлнэ үү...

 

 

                   

                                           Энэ талаархи Таны бодол...?

 

  

 


 
( 3 Үнэлгээнүүд )
 
Радиоцацраг идэвхит хордлогын аюул - 5.0 out of 5, based on 3 votes

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!

Та дурын эсвэл өөрийн нэрээрээ энд сэтгэгдлээ үлдээж болно. Таны санаа бодол, төрсөн сэтгэгдэл бусад хүмүүст сонирхолтой, чухал байна гэдэгт итгэж байна. Та бусдыг хүндэтгэж харьцах, энэ нийтлэлтэй холбоотой зүйл бичих хэрэгтэй гэдгийг анхаарна уу.
Жич: Хэрэв Таны PC монгол үсгийн тохиргоо хийгээгүй бол кирил монгол үсгээр комментууд бичихийн тулд Setting -> Control Panel -> Regional and Language Optoin -> Languages -> Details... -> Add...-> Mongolian -> Apply -> OK гээд л дараа нь MN-хэлийг сонгоод монгол үсгээрээ бичих боломжтой. Ингэвэл улам олон хүмүүс үлдээсэн комментыг унших болно гэдгийг анхаарна уу.
АНХААР!Монгол (кирилл) үсгээр монгол хэл бичгийн дүрмээр зөв бичээгүй бүх комментуудыг 2012.05.25-наас нийтлэхгүй байхаар шийдсэн болно! Танд албан ёсны монгол кирилл үсгээрээ бичих чадвар байгаа гэдэгт бүрэн итгэж байна. Та энэ тухай "Интернэт соёлын хэм хэмжээ" нийтлэлээс үзнэ үү.

Илгээх код
Илгээх кодыг шинэчлэх (кодыг буруу оруулсан бол өмнөх тэмдэг дээр дарж гарч ирсэн шинэ кодыг доор хуулж бичээд илгээх товчин дээр дарна уу)