СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

Мэдээллийг Үзсэн Тоо : 715996

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?
И-мэйл

 

УЛААНБААТАРЫН УТАА ЮУНААС ҮҮДЭЛТЭЙ ВЭ

                                     

Ч. Солонго

 

Өнөөгийн "ардчилсан, зах зээлжсэн" Улаанбаатарын утаа бол сүүлийн 26 жилийн турш - өнөөгийн Монголд элдэв арга бачаар тогтоосон Барууны "ардчилсан" дэглэмийн үр дүнд манай улс нийгэмд цоо шинээр үүссэн асар олон гай зовлон, уруудал доройтол - хүнд асуудлуудын зөвхөн нэг нь юм. Харин утааг чухам юу үүсгэсэн бэ? Төвлөрөл гэж үү?

 

Эх баригчид, тэдний халаасны сэтгүүлчид "төвлөрөл бий болсон" гэж ярьдаг болсон. Гэвч энэ бол төвлөрөл огт бус юм. Энэ бол манай улсын хүн ардын асар том дүрвэлт, нутаг орноо хаян амьдралын эрхээр шилжин суурьшсны үр дагавар, манай ард түмний дийлэнхийн амьдралын ядуурал туйлдалтын тод илрэл юм. Түүхээс үзвэл аливаа ард түмний дүрвэлт, том нүүдэл-шилжин суурьшилтанд дайн дажин, өвчин дэгдэлт, цаг уурын онцгой өөрчлөлтүүд, ер нь тэвчихийн аргагүй амьдралын нөхцөл байдал шууд нөлөөлсөн байдаг. Ялангуяа 1996 оноос манайд бүр нийгмийн үзэгдэл болон эхэлсэн "их нүүдэл нь" Барууны бүлэглэлээс манай улс үндэстэнд МАНАН бүлэглэлийн эрх баригчдаар дамжуулан хүчээр тулгасан неолибералч харгис бодлогын шууд үр дагавруудын нэг юм. Хүмүүс урьд өмнө нь амьдран сууж байсан нутаг орноо, амь амьжиргаагаа хаян дүрвэж хотын гэр хороололд нүүн ирж амь зууж байна гэдэг бол тэд энэхүү харийн неолибералч бодлогын үр дүнд эдийн засаг-нийгмийн маш том цохилтыг авсан гэсэн үг юм.

 

Өнөөгийн ардчилсан дэглэмт Монгол улсад нийгмийн геноцид /ард түмнийг үй олноор нь аймаглан сулруулах цаашилбал устгахад чиглэсэн зориудын зохион байгуулалттай үйл ажиллагаа/ явагдаж байна гэж хэлэх бүрэн үндэс бий. 1948 оны 12 сарын 09-ний өдөр НҮБайгууллага Геноцидын эсрэг конвенци батлан гаргасан байдаг. Геноцидыг тодорхойлох шалгуур хүчин зүйлүүд бий. НҮБ-ийн “Геноцидын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ба үүний төлөө оноогдуулах шийтгэл” нэртэй олон улсын конвенцид "геноцид" гэдгийг аль нэг улс үндэстний, угсаатан ястны эсвэл арьстны хэсэг бүлэг хүмүүсийг бүрэн буюу хэсэгчлэн устгахад чиглэсэн, тухайн үндэстний оршин амьдрах амин чухал хэвшил, үндсүүдийг нь устгахад хүргэх зохион байгуулалттай, үе шаттай янз бүрийн гэмт үйл ажиллагаануудыг  ойлгоно гэж заажээ...

 

Сүүлийн хорь гаруй жилийн турш Барууны олигарх бүлэглэлийн боловч "олон улсын" гэх нэртэй банк, санхүү, зээл тусламжийн байгууллагуудын явуулсан элдвийн ойлгомжгүй нэртэй олон төсөл хөтөлбөрүүд нь манай улсын нийгэм, эдийн засгийн суурь салбарууд, аж үйлдвэрлэл нуран унах бүх нөхцлийг шат дараатайгаар бий болгосон билээ... Одоо наад зах нь энэ утааны асуудлыг амтай бүхэн ярьж бичиж харин эрх баригчид ажил хийж байгаа мэт дүр эсгэн шоудсаар байна.

 

Гэвч энэ их утааг бий болгосон цаад шалтгаан нөхцөл, манай хүмүүсийн асар том дүрвэлт шилжин сууршилт юунаас үүдсэн тухай бол огт ярихгүй, бичихгүй, эрх баригчид ч авч үзэхгүй, хэлэлцэхгүй байна. Энэ бол бас манай нийгэмд цоо шинээр үүссэн үзэгдэл буюу манай хязгаар хөдөө орон нутаг - Монгол орон эзгүйрч байгааг илтгэж байгаа явдал шүү дээ. Энэ нь дахин хэлэхэд Барууны эдийн засгийн неолиберал бодлогын шууд үр дүн, өөрөөр хэлбэл манай улс үндэстний – эдийн засаг, нийгмийг сулруулж сөхрүүлэх зохион байгуулалттай зориудын том явуулга - геноцид юм.

 

Өнөөгийн "ардчилсан" Монгол бүх банк санхүүгийн тогтолцоогоо, эдийн засгийн чиг баримжаагаа, улс орны стратегийн удирдлагаа гадныханд өөрсдөө найр тавин өгчихсөн сууж байгаа. Гадныхан л орж ирж байвал бүх зүйл сайн сайхан болдог гэж манай гэнэн тэнэг неолибералчид хашгиралддаг байсныг энд зориуд сануулж байна. Энэ бүгдийг, өнгөрсөн түүхээ, одоо юу болоод байгаагаа зөв ойлгож ухаарахгүйгээр бид улс үндэстний хувьд цаашаа хөгжин дэвших бүү хэл цаашид оршин тогтнох ямар ч боломж байхгүй гэдгийг ойлгох ёстой. Харин улс үндэстэн суларч доройтон дампуурвал баян ч бай, ядуу ч бай чи хэн ч биш, ямар ч их хөрөнгө мөнгө хэнд ч тус болохгүй, тэр бүхэн чинь хүний нохойн хоол болдог жамтай, хүн төрөлхтний түүх ийм л байсан билээ.

 

Манай улсад сүүлийн 20 гаруй жилийн турш өрнөж байгаа үйл явдлууд, гаднын олон янзын гоё нэртэй байгууллагуудын идэвхийлэн явуулсаар ирсэн элдэв төсөл, хөтөлбөрүүд (энэ бүх алсын хорт үр дагавруудтай зориуд явуулгуудыг нийтэд нь неолиберал реформ гэдэг)-ийн үр дүнд Монголын нийгэмд урьд өмнө нь байгаагүй харин одоо бол хэвийн үзэгдэл болсон ажилгүйдэл, ядуурал, их шилжилт нүүдэл, харьд дүрвэн гарах явдал, авилгал, хүнийрхэл, нийгмийн ёс суртахууны задрал ялзрал явагдаж, үүнээс үүдсэн маш олон асуудлууд үүссэн юм.

 

Энэ бол харийн энэ хоосон номлол, хулхи загварыг тулган хэрэгжүүлсний, тэдний зөвлөгөөгөөр манай эрх баригчдын явуулж ирсэн бодлого, үйл ажиллагааны шууд үр дагаврууд юм. Гол нь бид нар үүнийг олж харахгүй, зөвхөн эдгээрийн зөвхөн үр дагавруудтай - тусгал сүүдэртэй нь тэмцэж байгаа мэт дүр хоосон эсгэсээр байна. Үүнийг олж харж ойлгож ярихад тодорхой хэмжээний иргэний зориг гаргахаас өөр арга байхгүй. 1991 онд хийгдсэн "ардчилсан хувьсгал" нэртэй төрийн эргэлт бол үнэхээр том, алсын үр дагавруудтай маш өргөн тусгай ажиллагаа - нийгмийн форматлал байсныг одоо хүмүүс улам бүр ойлгож эхэлж байна.

 

1991 онд Монголд үндэсний эрх чөлөөний төлөө тэмцлийн шинэ давалгаа түрэн гарч ирсэн хэдий ч  энэ тэмцлийн зөвхөн нэрийг нь "ардчилал" /барууны загварын гэсэн далд утгатай/ болгон хувиргаж ард түмний энэ тэмцлийн гол зорилго, агуулгыг нь гадныхны “татгалзах аргагүй эелдэг” зөвлөгөөгөөр сэм сольчихсон юм. Тун удалгүй энэ түүхэн хувьсгалын зорилго, агуулга, үйл ажиллагааг нь гадныхан "зөвлөгөө өгөх" нэрийн доор өөртөө хэрэгтэй зүгт эргүүлсэн билээ.

 

АНУ ба Барууны улс орнуудад очиж “ардчиллын курс” дүүргэсэн манай неолибералч эрх баригчид Олон улсын Валютын Сангийн “бүтцийн өөрчлөлтүүд” нэртэй хорт явуулгыг нь үг дуугүй хүлээн авч улс орноо аж үйлдвэрлэлгүй, ажлын байруудгүй болгож, ер нь үндэсний "эдийн засгаа алсан" ба орчин үеийн колоничлолын хөтөлбөрийг нь хэрэгжүүлж дагасан юм.

 

Манайд засгийн эрхийг ээлжлэн барьж байгаа МАНАН - намуудыг либерал намууд гэдгийг ойлгож ухаарах хэрэгтэй. Тэд зөвхөн хэлбэр гадна талаасаа "барууны" болон "зүүний" талын намууд гэж байгаа боловч  үйл ажиллагаа нь бодит байдал дээр хоёулаа цэвэр либерал үзэл суртал дээр суурилсан зах зээлийн чөлөөт бодлогыг гаднынхны заавраар явуулж байгааг харахад их ухаан хэрэггүй биз ээ. (нийгэмд чиглэсэн төсвийг байнга хумих, улсын өмчийг хувьчлах хувь хүмүүст хямд худалдах, харийн колоничлолыг "гадаадын хөрөнгө оруулалт" гэж нэрлэн шүтэх, үндсэн хоол хүнс эмт тариа барааны үнийг эрүүл ухаанаас "чөлөөлж" үнийг нь галзуурахад хүргэх гэх мэт).

 

Хөдөө орон нутгаас ард иргэд олноороо дайжихад хүргэсэн хамгийн хүнд анхны цохилт бол тэнд орон нутагт урьд өмнө нь байсан ажлын байруудыг нь устгасан явдал юм. Өмнөх нийгмийн үед хөдөө орон нутагт нэгдэл, сангийн аж ахуйнууд, олон янзын жижиг дунд үйлдвэрүүд, цехүүд, барилга угсралтын трестүүд, техник засвар үйлчилгээний газрууд гэх мэт манай хүмүүсийг байнгын ажилтай, тогтмол орлоготой байлгаж байсан хөдөлмөрийн нарийн зохион байгуулалттай бүтэц байсан билээ. Тэдгээрийг "бүтцийн өөрчлөлт" нэрээр үгүй хийж, "хувьчлал" нэрээр цөөн хүмүүст өгсөн боловч тэд түүнийгээ зарж үрж үрэн таран хийсэн бөгөөд тэрхүү "бүтцийн өөрчлөлтийн" балгаар хөдөө орон нутагт байсан хэдэн зуун сургууль, цэцэрлэг, ясли, сум дундын эмнэлэг, амаржих газрууд хаалгаа барьсан билээ. Ингээд хот руу шавах "шилжилт нүүдэл" эхэлсэн түүхтэй.

 

Үүний дараа Н. Энхбаярын засгийн газрын шийдвэрээр "төрийн сан" гээчийг байгуулж бүх татварыг төрийн санд төвлөрүүлэн захирал Ц. Даваасүрэн нь тэндээс буцаагаад аймаг орон нутагт хуваарилдаг болсноор хөдөө олон нутгийн харьцангуй бие даасан эдийн засаг, санхүүгийн эрх мэдлийг бүрэн хумьж үгүй хийсэн бөгөөд орон нутгийн удирдлагууд ажил хийхийн тулд хотод орж ирж төрийн сангаас төсөв мөнгө гуйж царайчилж улмаар "лобби", хуйвалдаан, авилга хээл хахуулиар асуудлаа шийдэх болж үүний өмнөхөн М. Энхсайханы засгийн газрын шийдвэрээр импортын татварыг тэглэсний уршгаар гадаадын түр хямд бараанд цохигдсон хот хөдөөгүй манай бүх дотоодын үйлдвэрүүд үндсэндээ бүрэн устсан юм.

 

Мөн урьд өмнө нь тооцоо төлөвлөгөөтэй бэлддэг байсан боловсон хүчний бодлого үгүй болж, бүх зүйл дээр либерал "эрх чөлөө" - хэн ч юу ч хийсэн болдог дураараа авирлалт газар аван Улаанбаатарт ашгийн төлөөх эх захгүй олон дээд сургуулиуд нээгдсэн (бодит ажлын байр, хэрэгцээ шаардлага байхгүй мэргэжлээр зөвхөн сургалтын мөнгийг нь авах зорилгоор залуусыг олноор төгсгөж гаргадаг) явдал нь хөдөө орон нутгаас иргэдийг хотод олноороо нүүн ирэхэд хүргэсэн юм. Ийм алсын хор уршигтай шийдвэр, бодлогогүй алхмуудын үр дагавар нь дор хаяж 3-4 жилийн дараанаас илэрдэг бөгөөд манайд ч энэ жишгээр нилээд хэдэн жилийн дараа хүн ардын ахуй амьдралд хор уршиг нь гарч сүүлийн жилүүдэд "утаа" мэтийн олон хүнд асуудлуудыг үүсгэх болсон билээ.

 

Гэвч одоог хүртэл Монголын эрх баригчид юу хийсэн болон юу хийгээд байгаадаа дүгнэлт үнэлэлт хийхгүй, манай улсын эдийн засгийн бодит нөхцөл бололцоо, нэн тэргүүний зорилтууд, ялангуяа орчин үеийн мөнгө-санхүү, эдийн засгийн цаад далд механизмууд, зарчмууд, хөгжлийн онол, загварын талаар огт ярихгүй, харин эдийн засгийг тойрсон элдэв хоосон догмуудыг л ярьж, үүнд "үнэнч байгаа" гэдгээ харуулан гаднынхны зөвлөгөөг дагаж элдэв хөтөлбөр зохиох, их том амлалт авах, ажлын хэсгүүд байгуулах зэргээр ажил хийж байгаа мэт дүр эсгэцгээж ирлээ. Гэтэл манай хүн ардын амьдралын түвшин, чанар, манай улс үндэстний өнөөдөр бас ирээдүйн тухай чухал асуудал хаягдсаар ирлээ шүү дээ.

 

Хөгжиж байгаа улс орнууд гэж барууныхны нэрлэсэн (яг үнэндээ бол иймэрхүү нэртэй олон янзын зориуд явуулгуудын үр дүнд мөнхийн ядуу буурай "хөгжиж байгаагаараа" үлдэх ёстой) улс орнуудад ОУВСангаас тулган хэрэгжүүлдэг хөтөлбөрийг АНУ-ын Вашингтонд боловсруулсан тул “Вашингтоны консенсус” гэж нэрлэдэг... ОУВСан оршин тогтнох хугацаандаа 1 ч улс орныг амлаад байсан шигээ "зах зээлийн хөгжингүй улс орон" болгоогүй байдаг. Харин хөгжиж өндийсөн бүх улс орнууд чухамдаа энэ хөтөлбөрөөс нь зайлсхийж үндэстний эдийн засгаа өөрсдөө залж ирсэн улс орнууд байдаг.

 

Монгол улсын, Монголын ард түмний цаашид оршин тогтнох амьдрахын үндсийн үндэс бол юуны өмнө монгол хүмүүсийн хамтын нийгэм, төр улс, төрөлх хэл соёл бичиг, боловсрол урлаг, эрүүл мэндийн тогтолцоо, эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөл, ажлын байр, амьдралд хүрэлцэх шударга цалин хөлс, дулаан сууц, өдөр тутмын аюулгүй уламжлалт хүнс хоол тэжээл, үнэн зөв бодит хэрэгцээт мэдээллүүд билээ.

 

Гэвч энэ бүхнийг эвдэн бусниулах орчин нөхцлийг зориуд бий болгоод байгааг олж мэдэх, ойлгож ухамсарлах, үүнийг сөрөн зогсох цаг аль хэдийнээ болжээ...

 

 

Эх үүсвэр: Судлаач Д. Болорын өгч байсан ярилцлага, нийтлэлүүд

 

 

 

 

 

 

 

 


( 3 Үнэлгээнүүд )
 
26 жилийн мансуурлын утаа - 4.7 out of 5, based on 3 votes

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!

Та дурын эсвэл өөрийн нэрээрээ энд сэтгэгдлээ үлдээж болно. Таны санаа бодол, төрсөн сэтгэгдэл бусад хүмүүст сонирхолтой, чухал байна гэдэгт итгэж байна. Та бусдыг хүндэтгэж харьцах, энэ нийтлэлтэй холбоотой зүйл бичих хэрэгтэй гэдгийг анхаарна уу.
Жич: Хэрэв Таны PC монгол үсгийн тохиргоо хийгээгүй бол кирил монгол үсгээр комментууд бичихийн тулд Setting -> Control Panel -> Regional and Language Optoin -> Languages -> Details... -> Add...-> Mongolian -> Apply -> OK гээд л дараа нь MN-хэлийг сонгоод монгол үсгээрээ бичих боломжтой. Ингэвэл улам олон хүмүүс үлдээсэн комментыг унших болно гэдгийг анхаарна уу.
АНХААР!Монгол (кирилл) үсгээр монгол хэл бичгийн дүрмээр зөв бичээгүй бүх комментуудыг 2012.05.25-наас нийтлэхгүй байхаар шийдсэн болно! Танд албан ёсны монгол кирилл үсгээрээ бичих чадвар байгаа гэдэгт бүрэн итгэж байна. Та энэ тухай "Интернэт соёлын хэм хэмжээ" нийтлэлээс үзнэ үү.

Илгээх код
Илгээх кодыг шинэчлэх (кодыг буруу оруулсан бол өмнөх тэмдэг дээр дарж гарч ирсэн шинэ кодыг доор хуулж бичээд илгээх товчин дээр дарна уу)