СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

Мэдээллийг Үзсэн Тоо : 715997

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?
И-мэйл

 

Д. ТРАМП АНУ-ын ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР албан ёсоор СОНГОГДЛОО

 

(төгсгөл хэсэгт нэмэлт тайлбар оруулсан)

 

АНУлсуудын Сонгогчдын коллеги-д цугларсан 538 сонгогчид өчигдөр, 2016 оны 12-р сарын 19-ны даваа гаригт саналаа хураалгаж Дональд Трамп нийт 306 санал (270 санал хангалттай) авч харин Хиллари Клинтон 163 санал авснаар энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор ялалт байгуулсан Дональд Трамп АНУлсын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдлоо гэж Аssociated Press агентлаг мэдээллээ! 

 

АНУлсын "ардчилсан" сонгуулиар нийт иргэд нь ерөнхийлөгчөө шууд "ардчилсан" журмаар сонгодоггүй! Харин сонгуульд саналаа хураалгасан иргэд нь хожим тэднийг төлөөлж тэдний дэмжсэн нэр дэвшигчийн төлөө саналаа өгөх үүрэг бүхий сонгогчид нэртэй хэсэг хүмүүсийн тоо харьцааг тодорхойлоход саналаа өгдөг. Санал хураалтанд оролцсон иргэд саналаа аль нэг нэр дэвшигчид өгсөн харьцаагаар хуваагдсан БН ба АН-ыг төлөөлсөн 538 (жинхэнэ) сонгогчид дараа нь тусдаа цугларч саналаа хураалгаж сая "жинхэнэ ёсоор" ерөнхийлөгчөө сонгодог.

 

Иймээс АНУлсын ардчилсан нэртэй сонгууль нь хоёр үе шаттай: 2016 оны 11-р сарын 8-нд америкийн саналаа өгсөн нийт иргэд ердөө л БНам эсвэл АН-ыг тус тусдаа төлөөлөх хичнээн тооны жинхэнэ сонгогчид байхын төлөө л саналаа өгсөн гэсэн үг юм! Америкийн Үндсэн хуулийн дагуу иргэдийн санал хураалт явагдснаас хойш 41 дэх өдөр урьд нь саналаа өгсөн нийт иргэдээс нэр дэвшигчдийн хэнийг нь дэмжсэн саналын тооны харьцаагаар хуваагдсан сонгогчид хэмээх хүмүүс сая жинхэнээр саналаа хураалгаж ерөнхийлөгчөө сонгодог. Иймээс өчигдөр, 12-р сарын 19-нд жинхэнэ сонгогчид нэртэй 538 хүн Вашингтонд тусдаа цугларч Д. Трамп ба Х. Клинтон нарын аль нэр дэвшигчдийг нь дэмжиж байгаа илэрхийлж саналаа хураалгасан гэсэн үг юм...

 

Аssociated Press агентлаг мэдээлж байгаагаар энэ удаа (жинхэнэ) сонгогчдоос хэдхэн хүмүүс тэднээр саналаа уламжлуулсан иргэдийнхээ Д. Трампыг дэмжсэн байсан саналын эсрэг санал өгч Х. Клинтоныг дэмжсэн ажээ. Ингэж эсрэг санал өгч өөрөөр нь дамжуулан саналаа уламжилсан иргэдийг хуурч мурьсан (жинхэнэ) сонгогчдыг "үнэнч бус сонгогчид" гэж нэрлэдэг бөгөөд тэдэнд янз бүрийн шийтгэл ноогдуулдаг хуультай боловч ихэнх муж улсуудад тэднийг голдуу ганцхан мянган доллараар л торгосон болоод өнгөрдөг эсвэл Сонгогчдын коллегиос хасдаг уламжлалтай

 

Бүр тодорхой хэлбэл, 21 муж улсуудад тэднээр саналаа уламжуулсан иргэдийг нь ингэж хуурч тэдний саналын эсрэг санал хураалгасан жинхэнэ сонгогч хэмээх хүмүүст ямар ч санкц шийтгэл ноогдуулдаггүй, харин 29 муж улсуудад янз бүрийн шийтгэл ноогдуулдаг хуультай.

 

Гэвч АНУлсын ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялах нь энэ улс үндэстний төдийгүй түүний түрэмгийлэлд өртсөн дэлхийн бусад ард түмнүүдийн хувь заяанд ихээхэн ач холбогдолтой болсоор удсан бөгөөд бусад улс орнуудад энэ "ардчилал" гэгчээ зэвсгийн хүчээр (хатуу) эсвэл дотоодын урвагчдыг нь ашиглан (зөөлөн) гэхдээ заавал хүчирхийлэн тулгадаг энэ гүрэн өөртөө дотроо бол ийм хачин жигтэй, ардчилсан бус арга хэрэглэдэг. Үүнийгээ манай уламжлал ийм гэж тайлбарлаад л гүйцээ..! Ингэхдээ тэд нөгөө ардчилал, хүний эрх, шударга ёс, иргэдийн эрх, шударга сонгууль гэх мэт бусдын өмнөөс бол зэвсэг болгон хэрэглэдэг харамсалтай нь хов хоосон "шидэт уриагаа" ядаж дурсах ч үгүй байгааг нь жирийн олон хүмүүс төдийлөн сайн анзаардаггүй...

 

Муж улсуудын хууль тогтоох байгууллагуудын үндэстний бага хурал нэртэй байгууллагын сайтад мэдээлснээр Алабама, Аляск, Калифорни, Колорадо, Коннектикут, Делавэр, Вашингтоны дүүрэг Колумби, Флорид, Хавайн арлууд, Мэн, Массачусетс, Миннесот, Мичиган, Миссисипи, Монтан, Небраск, Невада, Нью-Мексико, Хойд ба Өмнөд Каролин, Оклахом, Огайо, Орегон, Теннесси, Юта, Вермонт, Виржини, Вашингтон, Висконсин ба Вайоминг муж улсуудад ийм үнэнч бус жинхэнэ сонгогчдод хариуцлага тооцдог хуультай. Гэвч ихэнх муж улсуудад зөвхөн торгодог, харин Өмнөд Каролин муж улсад шүүхэд татаж болдог, үгүй ч байж болдог хуультай. 

Юта ба Хойд Каролин, Мичиган муж улсуудад "үнэнч бус" жинхэнэ сонгогчдыг шууд огцоруулж тэднийг дараачийн "үнэнч" жинхэнэ сонгогчдоор солиод л гүйцээ... дараачийн удаа иргэдийнхээ уламжуулсан саналын эсрэг үнэнч бус санал хураалгаж иргэдийг хуурах хүртэл!..  
  

 

Нэмэлт тайлбар: Манай зарим ТВ-ийн суваг, сонинд АНУлсуудын Сонгогчдын коллеги нь иргэдийнхээ аль нэг нэр дэвшигчийг дэмжиж нэгэнт өгсөн саналыг нь зөвхөн БАТАЛГААЖУУЛДАГ мэтээр одоо ярьж бичиж байна. Гэвч энэ бол огт тийм биш юм! Энэхүү 538 сонгогчдийн бүрэлдэхүүнтэй коллеги нь чухамдаа хэн АНУлсуудын ерөнхийлөгч болохыг эцэслэн сонгодог, БҮРЭН ЭРХТЭЙ тусдаа байгууллага юм! 

 

Өнгөрсөн сонгуулиар нь жишээ авч үзье: 

 

1-рт, 11-р сарын 8-нд, сонгууль гэж нэрлэсэн ч?! үнэндээ бол бүх нийтийн санал хураах ажиллагаа/плебисцид/-д оролцож аль нэг нэр дэвшигчийн төлөө саналаа өгсөн иргэдийг voters буюу САНАЛ ХУРААЛГАГЧИД гэж нэрлэдэг. Гэвч тэд нар нэр дэвшигчдийн хэнийг нь дэмжиж санал өгсөн харьцааг зөвхөн БННамыг төлөөлсөн хичнээн сонгогч, АН-ыг төлөөлсөн хичнээн сонгогч байхыг л тодорхойлоход ашигладаг. Хожим ийм харьцаагаар бүрдүүлсэн 538 electors буюу (жинхэнэ) сонгогчид нь тусдаа цугларч жинхэнэ election буюу СОНГУУЛЬ-д саналаа хураалгаж ерөнхийлөгчөө эцэслэн сонгодог!

 

2-рт, харин 12-р сарын 19-нд Вашингтонд цугларч санал хураалгасан төлөөлөгчдийг electors буюу (жинхэнэ) СОНГОГЧИД гэж нэрлэдэг.

- АНУлсын сонгуулийн түүхэнд (жинхэнэ) сонгогчид нь урьд өмнө нь санал хураалгасан иргэдийнхээ дэмжсэн нэр дэвшигчийн эсрэг шийдвэр гаргаж тэдний дэмжээгүй нэр дэвшигчийг сонгож байсан тохиолдол 8 удаа гарч байсан. (эндээс уншиж үзэж болно)

 

3-рт, АНУлсын Үндсэн хуулинд ерөнхийлөгчийг ард түмэн сонгоно гэсэн үг үсэг ч байхгүй, тэнд энэ тухай огт юу ч байхгүй. Яг үүнийг Хилларигийн талынхан сөхөн ярьж байсан... Тэд ямарваа нэг хууль, гэрээ журмыг зөвхөн өөрсдөд нь ашигтай байгаа нөхцөлд л бусдаас мөрдөхийг шааррддаг, харин өөрсдөд нь ашиггүй болох яг тэр мөч хүртэл л зөвхөн наанаа бол мөрдөж байгаа дүр эсгэдэг!

 

АНУлсын Үндсэн хуулийн II зүйлд "ерөнхийлөгчийг сонгогчид сонгоно, муж улс тус бүрийг төлөөлөх сонгогчдын тоо нь тухайн муж улсаас Конгресст суух сенаторууд ба төлөөлөгчдийн тоотой (нийлбэртэй) тэнцүү байна" гэж тодорхой заасан байдаг.

 

Иймээс АНУлсуудад ерөнхийлөгчөө санал хураалгагч нийт иргэд - ард түмэн нь биш ээ, харин сонгогчид нэртэй тусгай эрхтэй төлөөлөгчид л сонгодог!

 

4-рт, Америкийн Конвент (онцгой хууль тогтоох нэгдсэн хуралдаан) 1787 онд АНУлсуудын ерөнхийлөгчийг сонгох арга болгож Сонгогчдын коллеги гэдэг байгууллагыг байгуулж бүрэн эрхийг нь баталсан түүхтэй. Үүний дагуу муж улс тус бүрт, санал хураалтанд оролцож саналаа хураалгасан иргэдийнхээ саналыг тоолж дууссны дараа тус муж улсын амбан захирагч нь тухайн муж улсад ялсан нэр дэвшигчийн намаас урьдчилан өгсөн байдаг сонгогчдын жагсаалтыг сонгуульд төлөөлүүлж оролцуулахаар баталдаг. Ингэхдээ тэр (жинхэнэ)сонгогчид нь иргэдийнхээ дэмжсэн нэр дэвшигчийн төлөө саналаа өгөх байх гэсэн урьдчилсан найдлага л байдаг. Гэвч одоо хүртэл (жинхэнэ) сонгогчдоос иргэдийнхээ өгсөн саналын дагуу өөрийн саналыг хураалгах ёстойг шаардсан хууль олон муж улсад байдаггүй бөгөөд холбооны улсын ямар ч хууль дүрэм, журам байдаггүй!?..

 

Үүнийг Хилларигийн талынхан ашиглахыг оролдож Трампыг элдвээр гүтгэн гүжирдэх асар том өргөн кампанит ажил явуулж (жинхэнэ) сонгогчдын дундаас "иргэдийнхээ саналын дагуу санал хураалгах албагүй" хэсэгт нь нөлөөлөх гэж оролдсон боловч энэ удаа амжилтанд хүрээгүй... Энэ бүхнээс харвал, АНУлсуудын ерөнхийлөгчийг сонгоход доллар асар их үүрэг гүйцэтгэдэг болохыг мөн (жинхэнэ) сонгогчдыг бүгдийг нь далдуур худалдан (хожим торгуульд нь 1000-хан доллар төлөөд) авах боломж байгааг анзаарах хэрэгтэй. Гэвч энэ удаа энэ боломжийг Х. Клинтоны ард зогсож байсан 1% хэт баячууд - олигархууд нь хэрэглэсэнгүй, гэхдээ тэдэнд ийм боломж ирээдүйд байгаа...?!

 

Өнгөрсөн 12-р сарын 19-ны сонгуульд БННамын (жинхэнэ) сонгогчид нь Дональд Трампын төлөө саналаа өгсөн иргэдийнхээ эсрэг санал өгч Хиллари Клинтоныг ерөнхийлөгчөөр сонгох бүрэн чадамжтай, эрхтэй байсан, тэд ийм шийдвэр гаргаж чадах байсан, тэдний 38-ыг нь заавал Трампыг сонго гэж шаардсан ямар ч хууль журам байгаагүй!

 

Гэвч тэд энэ удаа эсрэг санал өгсөнгүй... харин яагаад гэдэг нь тусдаа том сэдэв биз ээ....

 

 

 

Жич. 1990 оноос өмнө манай улсад иймэрхүү байдлаар төр засгаа сонгодог байсан билээ. Ард иргэдээсээ сонгогдсон депутат-төлөөлөгчид төрийн дээд удирдлагуудаа сонгодог байсан.... 1990 оны "ардчилсан хувьсгал" нэртэй төрийн эргэлтээс хойш "Бүх нийтийн ардчилсан сонгууль" нэртэй эмгэнэлт - инээдмийн жүжиг тоглох болсон... Харин үүнээс юу ч өөрчлөгдөхгүй байсаар, харин ч бүх юм улам бүр утгаа алдсаар байгаа.

 

Энэ бүхний үр дагавруудыг одоо 26 жилийн өндөрлөгөөс нүдтэй бол харж чихтэй бол сонсцгоож байгаа биз ээ...

 

 

 

 

 

 

... цаашид алсаас харж дуурайн хоосон хошгирцгоосоор байх уу? ...

 


( 2 Үнэлгээнүүд )
 
Дональд Трамп АНУлсуудын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо ! - 4.5 out of 5, based on 2 votes

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!

Та дурын эсвэл өөрийн нэрээрээ энд сэтгэгдлээ үлдээж болно. Таны санаа бодол, төрсөн сэтгэгдэл бусад хүмүүст сонирхолтой, чухал байна гэдэгт итгэж байна. Та бусдыг хүндэтгэж харьцах, энэ нийтлэлтэй холбоотой зүйл бичих хэрэгтэй гэдгийг анхаарна уу.
Жич: Хэрэв Таны PC монгол үсгийн тохиргоо хийгээгүй бол кирил монгол үсгээр комментууд бичихийн тулд Setting -> Control Panel -> Regional and Language Optoin -> Languages -> Details... -> Add...-> Mongolian -> Apply -> OK гээд л дараа нь MN-хэлийг сонгоод монгол үсгээрээ бичих боломжтой. Ингэвэл улам олон хүмүүс үлдээсэн комментыг унших болно гэдгийг анхаарна уу.
АНХААР!Монгол (кирилл) үсгээр монгол хэл бичгийн дүрмээр зөв бичээгүй бүх комментуудыг 2012.05.25-наас нийтлэхгүй байхаар шийдсэн болно! Танд албан ёсны монгол кирилл үсгээрээ бичих чадвар байгаа гэдэгт бүрэн итгэж байна. Та энэ тухай "Интернэт соёлын хэм хэмжээ" нийтлэлээс үзнэ үү.

Илгээх код
Илгээх кодыг шинэчлэх (кодыг буруу оруулсан бол өмнөх тэмдэг дээр дарж гарч ирсэн шинэ кодыг доор хуулж бичээд илгээх товчин дээр дарна уу)