СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

Мэдээллийг Үзсэн Тоо : 716021

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?
И-мэйл

 

 

ХҮН ТӨРӨЛХТНИЙ БҮХ БАЯЛАГИЙН ТАЛААС ИЛҮҮГ

ХҮН АМЫН 1% НЬ ГАРТАА ОРУУЛЧИХААД БАЙНА !

 

Анхаар! Бодит баялаг бүтээдэггүй өчүүхэн хэсэг нь хүн төрөлхтний бүх баялагийн үлэмжхэн хэсгийг ийнхүү завшин өмчилсөн байгаа нь "ардчилсан чөлөөт" гэгч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, өндөр төлбөртэй өнөөгийн "боловсрол" гэгчтэй ОГТХОН Ч ХАМААГҮЙ, харин ч жирийн хүмүүсээс маш их нууцалдаг залилангийн аргууд тэдэнд байдаг гэдгийг дахин дахин баталж нотолж байгаа хэрэг юм!.. Энэхүү луйварын башир аргыг нь тэдний "ардчилал-хүний эрх-чөлөөт зах зээл" гэгч хуурамч үзэл суртал жирийн хүмүүсээр хүлээн зөвшөөрсөн мэт болгож хаацайлж халхавчилж байдаг юм аа!    (bolor.info)

 

[Оффшор банкинг улс] Щвейцарийн санхүүгийн асар том [наймаалж] конгломерат Credit Suisse-с гаргасан нэг шинэ тайлангаас харвал манай дэлхий дээр орлогын хуваарилалт хэт гажуудаж хөрөнгө баялагийн харьцангуй тэгш  байдал улам алдагдаж цаашид нэмэгдсээр байгаа аж. Өнөөдөр манай дэлхий дээрхи бүх хөрөнгө баялагийн талаас илүү (50,4%) -ийг нь хүн амын ердөө ганцхан хувь хүрэхгүй хэсэг нь аль хэдийнэ гартаа оруулчихаад байна. Тэд өөрсдийн энэ тайландаа хөрөнгө баялаг капитал гэдэгт тэдний эзэмшиж байгаа нийт актив, түүний дотор үл хөдлөх хөрөнгүүд мөн хувьцааны зах зээлд оруулсан байгаа нийт хөрөнгө оруулалтыг тооцож харин өр төлбөрийг нь орхисон байна.

 

 

 

 

Одоо [капиталист] Баруунд хэт баячууд нь дундаж ангиа ядуусын эгнээ рүү шахан гаргаж байгаа ба харин [коммунист] Хятад дундаж ангид багтах хүмүүсийнхээ тоогоор АНУлсыг анх удаа хол хаяж түрүүлсэн байна. Хятадад одоо 109 сая хүн дундаж ангид багтаж байгаа бол харин АНУлсад тэдний тоо 92 сая болж буурсан байна. Энэ тухай Credit Suisse-н ерөнхий захирал Тидяне Тиам хэлэхдээ Баруунд дундаж ангийн өмчилж байгаа хөрөнгө баялаг нь хэт баячуудынхаас хамаагүй удаан өсөж байсныг энд зориуд цохон тэмдэглэж байна. Өнөөгийн энэхүү хандлага нь 2008 оны хямралаас өмнөх үеийнхээс одоо хэт баячууд улам хурдан баяжиж дундаж анги бүр хумигдаж багасч нийгэмд асар цөөн хэт баячууд л улам баяжсаар байна гэсэн үг юм. Мөн хямралаас өмнө Баруунд дундаж ангийн өмчилж эзэмшиж байсан нийт хөрөнгө баялагийн хэмжээ урт дунд хугацаанд өсөхгүй буурахгүй харьцангуй тогтвортой байсаар ирсэн байна.

 

[Банкируудын өөрсөддөө зориулж гаргасан] энэхүү тайлангаас харвал ердөө 3210 ам.доллартай тэнцэх хөрөнгө баялагтай хүмүүс одоо дэлхийн хүн амын хамгийн хангалуун гэх болсон 50%-д багтаж байгаа аж. Харин 68 800 ам.доллараас илүү хөрөнгө баялагтай бол манай дэлхийн хамгийн баян 10%-д багтаж байгаа аж! Бүүр 1% хамгийн баян хүмүүсийн тоонд багтахын тулд 759 900-аас дээш ам. долларын хөрөнгө баялаг эзэмшиж байхад л хангалттай ажээ.

 

Өнөөдөр ойролцоогоор 3,4 тэрбум хүмүүс, өөрөөр хэлбэл манай гаригийн бүх насанд хүрсэн хүмүүсийн 70% гаруй нь 10 мянга хүрэхгүй ам.доллартай тэнцэх хөрөнгө баялаг эзэмшиж байна. Бас 1 тэрбум - дэлхийн бүх насанд хүрсэн хүмүүсийн 20%-ийн өмчилж эзэмшиж байгаа хөрөнгө баялаг нь 10 - 100 мянган ам. долларт хэлбэлзэж байна.  Үлдсэн 8% буюу 383 сая насанд хүрсэн хүмүүс тус бүрдээ 100 мянгаас илүү ам. долларын хөрөнгө баялаг өмчилж байна.

 

Энэ хэсэгт бас ойролцоогоор 34 сая орчим долларын саятнууд багтаж байна. Энэ саятнуудын 123 800 орчим нь дор бүрдээ 50 сая долларын баялаг эзэмшиж байгаа ба тэдгээрийн 45 мянга орчим нь 100 саяаас дээш ам.доллартай тэнцэх хөрөнгө баялагийг өмчилж эзэмшиж байна. Энэ жагсаалтад Британи "хэт их капиталтай" баячуудынхаа тоогоор 3-р байрт оржээ.

 

 

 

Ядуурлын асуудлаархи олон улсын Oxfam нэгдлээс 2015 оны эхээр сануулж байхдаа "дараа жил 2016 онд дэлхийн бөмбөрцгийн хүн амын 1% нь үлдсэн бүх 99%-ийг нийлүүлнээс ч илүү баян болох нь" гэж анхааруулж байсан юм. Гэвч "Энэхүү [орлогын шударга бус хуваарилалтаас үүдэлтэй өмчилж байгаа баялагийн хэтэрхий] тэгш бус байдал нь тооцоолж байснаас бүтэн нэг жилийн өмнө бодит байдал болсон энэхүү бодит факт нь энэ асуудалтай хичнээн яаралтай тулж ажиллах цаг ирснийг харуулж байна" гэж Oxfam нэгдлийн британийн салбарын захирал Марк Голдринг тэмдэглэн хэлж байна.

 

Тэрээр цааш нь «Энэ бол баялагийн тэгш бус хуварилалт онцгой аймшигтай түвшинд хүрч хяналтаас гарсныг баталж байгаа хэрэг юм. Бид бүхэн ганцхан хувь хэт баячууд дэлхийн бүх баялагийн талаас илүүг дангаараа өмчилж байхад харин дэлхийн хүн амын тэн хагас нь болох хамгийн ядуу буурай хүмүүст дэлхий нийтийн бүх баялагийн ердөө 1% ноогдож байгаа ийм шударга бус дэлхий дээр амьдрахыг үнэхээр хүсч байгаа гэж үү» гэж эцэст нь дүгнэн хэлж байна.

 

Эх сурвалж: http://www.theguardian.com/money/2015/oct/13/half-world-wealth-in-hands-population-inequality-report

 

 

 

 


( 11 Үнэлгээнүүд )
 
Дэлхийн бүх баялагийн талаас илүү нь 1%-ийн гарт оржээ... - 4.8 out of 5, based on 11 votes

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!

Та дурын эсвэл өөрийн нэрээрээ энд сэтгэгдлээ үлдээж болно. Таны санаа бодол, төрсөн сэтгэгдэл бусад хүмүүст сонирхолтой, чухал байна гэдэгт итгэж байна. Та бусдыг хүндэтгэж харьцах, энэ нийтлэлтэй холбоотой зүйл бичих хэрэгтэй гэдгийг анхаарна уу.
Жич: Хэрэв Таны PC монгол үсгийн тохиргоо хийгээгүй бол кирил монгол үсгээр комментууд бичихийн тулд Setting -> Control Panel -> Regional and Language Optoin -> Languages -> Details... -> Add...-> Mongolian -> Apply -> OK гээд л дараа нь MN-хэлийг сонгоод монгол үсгээрээ бичих боломжтой. Ингэвэл улам олон хүмүүс үлдээсэн комментыг унших болно гэдгийг анхаарна уу.
АНХААР!Монгол (кирилл) үсгээр монгол хэл бичгийн дүрмээр зөв бичээгүй бүх комментуудыг 2012.05.25-наас нийтлэхгүй байхаар шийдсэн болно! Танд албан ёсны монгол кирилл үсгээрээ бичих чадвар байгаа гэдэгт бүрэн итгэж байна. Та энэ тухай "Интернэт соёлын хэм хэмжээ" нийтлэлээс үзнэ үү.

Илгээх код
Илгээх кодыг шинэчлэх (кодыг буруу оруулсан бол өмнөх тэмдэг дээр дарж гарч ирсэн шинэ кодыг доор хуулж бичээд илгээх товчин дээр дарна уу)