СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

Мэдээллийг Үзсэн Тоо : 715982

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?
И-мэйл

 

 

"ТАВДУГААР ЦУВАА"-НЫ НЭГ ТОД ЖИШЭЭ

 

Сонирхолтой ажиглалт: Солгать - худлаа гөрдөх.  Он солжет - тэр худал гөрдөнө. Он лжет - тэр худал ярьж байна.   СОЛЖЕницын - худал гөрдөгч гэсэн утгатай овог

 

Номын хавтас дээр: Александр Солженицын, Архипелаг Гулаг: опыт художестВЕННОго исследования / Архипилаг Гулаг: уран сайханЖУУЛсан судалгааны оролдлого 

Түүх - Уран сайхны судалгааны номАнхаар! 1990 оноос хойш өрнөдийн неолибералч ардчилал-ыг Монголын нийгэмд зүсэн бүрийн аргаар - арга залиар мөн хүчээр тулгаж ирсэн хөлсний үзэл сурталчдын зүгээс жирийн хүмүүс олон түмнийг айлгаж ирсэн энэхүү "хадны мангаа" - ном нь түүхэн баримтат судалгаанд тулгуурласан бус харин санаанаасаа зохиосон уран сайхны бүтээл байсан билээ. Түүхэн баримтат судалгаанд үндэслэсэн ном бол зөвхөн түүхэн бодиттой баримт нотолгоонуудыг цаг хугацааны дэс дарааллаар нэгтгэн судалж байж хийсэн дүгнэлт байдаг. Харин уран сайхны бүтээл эсвэл нэг сайн дурын нийтлэлчийн бичсэн гэдэг ном бол тухайн зохиолч зарим нэг түүхэн үйл явдлуудыг сугалан авч ашиглаж үүн дээр тулгуурлаж өөрөө санаанаасаа нэмж ургуулан зохиож бичсэн бүтээл юм. Харин тэр түүхээс чухам ямар үйл явдлыг нь сонгон авч уншигчдад ямар дүгнэлт ойлголт төрүүлэхийн тулд яаж ашиглахыг тухайн зохион бичигч-зохиолч-нийтлэлч өөрөө шийддэг онцлогтой - "цэвэр уран сайхны бүтээлийн ажил" юм! Өөрөөр хэлбэл түүний бичиж байгаа тэр уран сайхны бүтээлд нь "тохиромжгүй", түүхэн тэр нөхцөл байдлыг яг үнэнээр нь илчилж байгаа зарим томоохон үйл явдал, нөхцлүүдийг зориуд хаясан байдаг ба үүнээс болж уншигчдад шал өөр ойлголт төсөөлөл төрөх нь олонтаа! Харин түүхэн баримтат судалгаа хийж ном болгон бичиж байгаа жинхэнэ судлаачид бодит түүхэн баримт нотолгоонуудыг зохиолч-нийтлэлчид шиг "зориудаар ялгаж салгаж заримыг нь хаяж гээлгүй" бүгдийг нь шалган шүүж тэр үеийн үйл явдлын дотоод логикыг ойлгуулахыг хичээдэг байхад уран зохиолч, хөлсний үзэл сурталчид зөвхөн өөрсдийн уран сэтгэмжүүдээ нэмж чимэж бичиж эсвэл захиалгат дүгнэлт ойлголт төрүүлэхийг хичээдэг. Ийнхүү уран сайхны бүтээл зохион бичигч - зохиолч - нийтлэлчид аймшигийн уран сайхны бүтээлээрээ уншигчдынхаа сэтгэл хөдлөл дээр тоглож /эрүүл ухаанаар шүүн тунгаах, логик сэтгэлгээг нь унтуулдаг гэсэн үг/ байгаад түүнд нэг тийм хийсвэр дүгнэлт - барагцаа ойлголт бүдэг төсөөлөл буюу сэтгэл ташаал эсвэл үзэн ядалтыг төрүүлж уншигчаар өөрийн хувийн уран сайхны дүгнэлтийг хүлээн авахуулахыг зорьдог. Харин жинхэнэ түүх судлаачид зөвхөн шалгагдсан, нэр хүндтэй эрдэмтэн судлаачдын хүрээнд бодит түүхэн гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн баримт нотолгоонуудыг бүгдийг нь цуглуулан тухайн түүхэн үйл явдлын дотоод шалтгаан нөхцөл, дотоод болон гадаад хөдөлгөгч хүч болж байсан бодит болон хийсвэр шалтгаан шалтгуудыг нэгтгэн авч үзэж дүгнэлт хийдэг бөгөөд хамгийн гол нь ямар нэг захиалгат үзэл сурталд тохируулж бичихийг зорьдоггүй онцлогтой байдаг...

 

Яагаад 1953 онд И.В.Сталиныг хорлон алсныхаа дараа Н.Хрущев "Нэг хүнийг тахин шүтэхийн эсрэг" гэгч гуйвуулга гүтгэлгийн кампанит ажлыг эхлүүлсэн цагаас хойш троцкист коммунистууд мөн өнөөгийн неолибералч ардчилагчид Сталинг эрүүл хүний ухаанд багтамгүйгээр элдвээр гүтгэн гүжирдэж шүдээ хавиран үзэн ядаад байдгийн цаад учир шалтгааныг энэхүү баримтат киног үзээд Та ядаж зах зухаас нь ойлгох ухаарах биз ээ...

1990-ээд оноос "барууны ардчилсан дэглэм, үл үзэгдэх гартай чөлөөтэй зах зээл"-ийг (үнэн хэрэгтээ Монголын ард түмэнд үйлчилдэг, тэдэнд ашигтай эдийн засгийн тогтолцоо огт биш!) манайд оруулж ирж нэвтрүүлсэн билээ. Энэ үед монголын нийгэм олон нийт үүнийг нь үг дуугүй хүлээн авах, өөрсдөө үүнд нь идэвхийлэн зүтгэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд жирийн гэнэн хүмүүсийн ургуулан бодох хийсвэрлэл, сэтгэл хөөрлөөр нь тоглож тэднээр социалист үзэл санааг үзэн ядуулах, энэхүү нийгмийн үнэмлэхүй олонхийн сайн сайхны төлөөх үзэл санаанаас урван тэрслэхэд нь тэдэнд өөрөө өөрсдийгөө зөвтгөх шалтаг өгөхийн тулд Баруунд гарч тэндээс социалист үзэл санааг гүтгэн гүжирдэж байсан оросын уран зохиолч А.И.Солженыцины "Архипелаг Гулаг" мэтийн "аймшгийн уран сайхны номууд"-ыг орчуулж хүчтэй сурталчилж түгээж байсныг санаж байгаа биз ээ.

Тэр үед олон гэнэн хүмүүс эдгээр "уран сайхнуудыг" нь уншчихаад тэнд өгүүлж байсан бүхнийг түүхэн бодит үнэн байсан мэт итгэцгээж ам уралдуулан бурж бичиж байсан ба үүнийг нь уншсан, сонссон тэднээс ч олон хүмүүс тэрхүү "аймшгуудыг" уран сайхны кинонд гардаг шиг дор дороо ургуулан бодож төсөөлж сургаар итгэчихээд өмнөх нийгмээ - өөрсдийнх нь төлөө энэ үзэл санааг - өнгөрсөн бүх түүхээ үзэн ядаж харааж зүхэж нулимаж байсан нь түүхэн үнэн билээ. Тэд өөрсдийгөө ингэж "хуурчихаад" ардчилал, зах зээл, олон намын системд нь орчих л юм бол Баруун шиг "баян тансаг эрх чөлөөт" амьдралтай болох мэт гэнэн ойлгож төсөөлж зарим нь бүүр байж ядан тачаадаж байсан шүү дээ...

Гэвч гаднынхны хэлж зөвлөж байснаар нь бүх зүйлийг нь хийж тэдэнд бас үнэнчээ харуулахын тулд өмнөх түүхээ нулимаж өвгөд, эцэг эхийнхээ бүтээн босгосон байсан аж үйлдвэрлэлийн салбарууд, улс Эх орныхоо эдийн засгийн суурь тогтолцоог элдэв төсөл хөтөлбөрөөр нь самарч нураан устгасан боловч өнөөдөр бид нар 23 дахь жилдээ ажилгүйдэл, ядуурал, авилгад живж манайд нийгмийн ялзрал задрал улам газар авсаар байна Өнгөрсөн хугацааанд нөхөн үйлдвэрлэлийн тал дээр бараг юу ч хийж бүтээж босгоогүй байж одоо бид 18 тэрбум ам.долларын ӨНДӨР ХҮҮТЭЙ гадаад өрийн дөнгөнд орчихсон сууж байгаа! Цаашид манай гадаад өр улам нэмэгдэх бүх нөхцөл өнөөдөр бүрдчихсэн байгаа. Эдийн засгийн алуурчны наминчлал номыг 2010 онд орчуулж хэвлүүлж сануулж байх үед манай гадаад нийт өр 1,6 тэрбум ам.доллар байсан шүү дээ!!!. Харамсалтай нь, бидний ихэнх маань ТВ, гар утасныхаа гоё өнгө будагтай зурмал хиймэл орчинд нь хөвсөөр ... "шилний цаанаас чихэр долоосоор л" сууж байна...!?

 

Солженыцин зэрэг Баруун уруу зугтан гарсан уран зохиолчид (тэдний олонх нь түүхч эрдэмтэн судлаачид байгаагүй ба харин хувийн өшөө хонзон өвөрлөсөн, хувийн эрх ашиг сонирхлоо урьдал болгосон уран зохиолчид - жинхэнэ цагаан гартан "сэхээтэн"-үүд байсан) тэнд очоод коммунизмыг хараан зүхэж гүтгэх нь барууны тусгай албадад ихээхэн эрэлт хэрэгцээтэй бас ч чамгүй үнэд ордог "бараа" гэдгийг шууд ойлгож "би галт тэргэнд хамт явсан хүний амнаас тэгэж сонсссон, надтай хамт лагерьт байсан нэг хоригдол надад тэгэж ярьж байсан" гэх мэтийн явган яриа, хов живүүдийг хамж шимж цуглуулан өөрсдөө ч санаанаасаа ургуулан зохиож уран сайханжуулж чамгүй хачирласан "бодит түүхүүд"-ийг бичиж өгч амь зууж байсан юм.

 

Солженицын ГулагтА. Солженицын дэлхийн II дайн / Эх орны дайны үед фронтод галын шугам уруу явахгүй хойш сууж амиа хоохойлохын тулд зориуд санаатайгаар зөвлөлт засгийн эсрэг элдэв гүтгэлэг үг яриа гаргаж байгаад /тэр үүнийх нь төлөө түүнийг буудан хороохгүй харин хөдөлмөрийн лагерьт илгээнэ гэдгийг сайн мэдэж байсан боловч харин хожим номондоо үүнээс ч бага зүйлийн төлөө шууд буудан хороодог эсвэл 10 жил өгдөг байсан гэж бичсэн байдаг/ албаар баривчлагдан дайны үеийн хуулиар ар тал уруу нутаг заагдан хөдөлмөрийн лагерьт хоригдож ажиллаж байгаад дайн дууссны дараа суллагдсан этгээд ажээ. Ийнхүү аминдаа дэндүү хайртай байсан учраас зөвлөлтийн эсрэг үзэлтэн болсон их зохиолч маань хожим АНУлсад цагаачилж гараад тэндээс "уран сайхны номуудаа" долларын грантууд хөлсөнд нь авч туурвиж эхэлсэн түүхтэй... Түүний уран сайхны бүтээлүүдийг нь үнэмшилтэй мэт болгож улс орнуудад пиардахын тулд  түүнд Нобелийн шагнал хүртэл өгсөн байсан юм!

 

Хожим зөвлөлтийн иймэрхүү диссидентүүдийн зарим нь "коммунизтай хувийн тооцоо бодох гээд харийн тагнуулын албадад ашиглуулж улс Эх орноо нураан устгахад нь тусалчихжээ" гэж халаглан ярьж гэмшсэн бичлэгүүд нь youtube-д одоо ч байгаа....

 

Та бүхэн олон улсын нэр хүндтэй түүхч эрдэмтэн судлаачдын тэр үеийн Оросын түүхийг судалж бичсэн судалгааны бүтээлүүд мөн сүүлийн үед олон нийтэд ил болгосон архивын баримт материалуудыг олж уншиж бас тухайн үеийн түүхэн баримтат  кино хроникуудыг үзсний дараа 1990 оноос бидний тархийг ямар аймшигтайгаар угааж ирснийг, одоо ч үргэлжлүүлэн угаасаар байгааг олж харж ойлгож сэхээрэх нь гарцаагүй биз ээ...

 

Сталин : Тавдугаар цувааг бут ниргэсэн нь


Түүхэн бодит үнэн ямар ч байсан түүхийг "бусдын амаар" эсвэл хувийн ашиг хонжооны зорилгоор зориудаар худал гүтгэж бурвал хэзээд Үнэнд гүйцэгддэг жамтай ....

 

Гэвч хаа газрын "тавдугаар цуваа"-хан одоо ч ингэж бурсаар амь зуусаар байгаа нь өнөөгийн "ардчилсан чөлөөт зах зээл"-ийн нөгөө тэр үл үзэгддэг "гаруудад" энэ нь ихээхэн эрэлт хэрэгцээтэй үнэд ордог "бараа" хэвээр байсаар байгааг харуулж байгаа юм...

 

Харин энэ бүхэн чухам юуны тулд вэ гэдгийг "таах" гээд үзээрэй ....

 

 


( 6 Үнэлгээнүүд )
 
"Худал гөрдөгч" буюу их зохиолч - 4.2 out of 5, based on 6 votes

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!

Та дурын эсвэл өөрийн нэрээрээ энд сэтгэгдлээ үлдээж болно. Таны санаа бодол, төрсөн сэтгэгдэл бусад хүмүүст сонирхолтой, чухал байна гэдэгт итгэж байна. Та бусдыг хүндэтгэж харьцах, энэ нийтлэлтэй холбоотой зүйл бичих хэрэгтэй гэдгийг анхаарна уу.
Жич: Хэрэв Таны PC монгол үсгийн тохиргоо хийгээгүй бол кирил монгол үсгээр комментууд бичихийн тулд Setting -> Control Panel -> Regional and Language Optoin -> Languages -> Details... -> Add...-> Mongolian -> Apply -> OK гээд л дараа нь MN-хэлийг сонгоод монгол үсгээрээ бичих боломжтой. Ингэвэл улам олон хүмүүс үлдээсэн комментыг унших болно гэдгийг анхаарна уу.
АНХААР!Монгол (кирилл) үсгээр монгол хэл бичгийн дүрмээр зөв бичээгүй бүх комментуудыг 2012.05.25-наас нийтлэхгүй байхаар шийдсэн болно! Танд албан ёсны монгол кирилл үсгээрээ бичих чадвар байгаа гэдэгт бүрэн итгэж байна. Та энэ тухай "Интернэт соёлын хэм хэмжээ" нийтлэлээс үзнэ үү.

Илгээх код
Илгээх кодыг шинэчлэх (кодыг буруу оруулсан бол өмнөх тэмдэг дээр дарж гарч ирсэн шинэ кодыг доор хуулж бичээд илгээх товчин дээр дарна уу)