СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

Мэдээллийг Үзсэн Тоо : 715990

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?
И-мэйл

 

ХБНГУ-ЫН ТВ-ИЙН УЛСЫН СУВГААР ГЕРМАН УЛС ЭЗЛЭГДСЭН УЛС БАЙСААР БАЙГАА ТУХАЙ ИЛ ТОД

ЯРЬЖ ЭХЭЛЛЭЭ!

 

ХБНГУлсын Tagesthemen ТВ-сувгаар:

АНУлс болон ХБНГУлсын тагнуулын тусгай албадууд олон арван жилийн турш хичнээн их ойр дотно нягт хамтран ажиллаж ирснийг Фрайбург хотын Их сургуулийн түүх судлаач эрдэмтэн, доктор Йозеф Фошепот/Josef Foschepoth/ дахин нотлоод байна.

 Тэрээр ХБНГУлсын Архивын холбогдох баримт материалуудыг үзэж судлах зөвшөөрлийг авч судалгаа явуулсны үндсэн дээр ийм дүгнэлтэнд хүрсэн ажээ. Эдгээр мэдээллүүдийг болон хийсэн дүгнэлтээ эрхэм судлаач өөрийн "Герман улс тусгай албадын хараан доор" номондоо дэлгэрэнгүй бичсэн байгаа. 

Энэ номын амазон хаяг : http://www.amazon.de/%C3%9Cberwachtes-Deutschland-Post-Telefon%C3%BCberwachung-Bundesrepublik/dp/3525300417

 

Сурвалжлагч: - Сайн байна уу, оройн мэнд, доктор Йозеф Фошепот.

Доктор Йозеф Фошепот: - Сайн байна уу, оройн мэнд.

 

Сурвалжлагч: - Та америкийн Үндэстний Аюулгүй Байдлын Агентлагаас Германы иргэдийг хавтгай мөрдөн тагнаж тэднийг сэм чагнаж байгааг эсэргүүцэж эгдүүцлээ илэрхийлж байгаа манай зарим улстөрчдийг дэмжиж байгаа юу?

 

Доктор Йозеф Фошепот: - Тийм ээ, гэхдээ энд нэг зүйлийг зориуд анхааруулахад өнөөгийн энэ тагнасан чагнасан хэргийг онцгой тохиолдол мэт зөвхөн ганцхан энэ удаагийн тохиолдол мэтээр бидэнд ойлгуулахыг хичээж байгааг бид бүхэн анзаарах ёстой. Гэвч үнэн хэрэг дээр энэ бол огтхон ч тийм бус юм! Хэрэв 1945 оноос хойшхи Герман улсын өнгөрсөн түүхийг судалж үзвэл гадаадын тагнуулын албадаас энд манай иргэдийг мөрдөн чагнасан хэргүүд удаа дараа гарсаар ирснийг харж болноо. Америкийн ҮАБАгенлагтай холбоотой өнөөгийн энэ биднийг мөрдөн чагнасан хэрэг нь, хэрэв биднийг хичнээн өргөн далайцтай бас гүн гүнзгий мөрдөн мөгшиж чагнаж байсныг нь ойлгох юм бол үнэхээр түүхэнд байгаагүй тийм тохиолдол юм. Гэвч өнөөгийн энэ тохиолдол нь мөн чанараараа урьд өмнө нь тохиолдож байсан олон удаагийн ижил төстэй тохиолдлуудаас ялгагдах юм бага байгаа. 

 

Герман хэл дээр /оригинал/:

Орос орчуулгатай:

 

Сурвалжлагч: - Энэ бүх олон удаагийн, герман иргэдийг мөрдөн чагнасан ажиллагааг нь зөвшөөрсөн тийм хууль эрхийн акт манай хуульд байдаг уу, аль эсвэл нь энэ нь манай улсын хуулийг зөрчсөн далд ажиллагаа юу?

 

Доктор Йозеф Фошепот: - Үгүй ээ, байхгүй! Энэ бүхэн ХБНГУлсын хуулиудыг зөрчиж байгаа! Энэ бүгдийн учрыг олохын тулд бид дэлхийн II дайны төгсгөл үе рүү эргэн очих хэрэгтэй болно. Тэр үед холбоотон гүрнүүд дайнд ялагдсан Герман улсыг хуваан эзлэн авсан бөгөөд Герман улс дахин Европ тивд болон дэлхий дахинд заналхийлж чадахгүй байлгахын тулд холбоотнууд өөр өөрсдийн ашиг сонирхлын дагуу үйлдлүүд хийж ирсэн юм. Тэр үеэс америкчууд Герман улсыг давхар багалзуурдах буюу давхар дарангуйлах алс хэтийн бодлогоо хэрэгжүүлж ирсэн бөгөөд тэдний энэхүү бодлогынх нь нэг гол хэрэгсэл бол ХБНГУлсыг хавтгай мөрдөн тагнаж байх мөн ЗХУлс болон түүнд эв найрамдалтай ханддаг улсуудыг мөн мөрдөн тагнаж байх явдал байсаар ирсэн юм. Ингээд биднийг олон жилийн турш мөрдөн тагнаж ирсний үр дүнд энд Германд америкийн тагнуулын тусгай албадын маш өргөн сүлжээ үүссэн бөгөөд удалгүй Германы тусгай албадыг ч өөртөө ажиллуулах болсон юм. Ийнхүү АНУлсын ҮАБАгентлаг болон ХБНГУлсын тагнуулын тусгай албад хэрэг дээрээ нэгдэн нэгэн цул болсон юм. Ийнхүү тэд дөрөө харшуулан ажиллаж ирсэн бөгөөд бие биедээ улам хэрэгтэй болсоор өсч томорч өдийг хүрсэн юм.

 

Сурважлагч: - Ямар улстөрийн намаас сонгогдон гарч ирсэн нь хамаагүй, манай үе үеийн канцлерууд Германы ард түмэнд өргөсөн тангарагаасаа няцаж харийн улсын тагнуулын албадад иргэдээ мөрдөн мөгшихийг зөвшөөрч ирсэн  хэрэг үү? Тэд ийнхүү Германы ард түмнийг харийн тагнуулын албадын халдлагаас хамгаалахгүй байсан хэрэг үү?


Доктор Йозеф Фошепот: - Тийм ээ, тодорхой утгаар тийм гэсэн үг! Тэд уг нь Германы ард түмнийг ямар ч аюул заналаас хамгаална гэж тангараг өргөсөн улс шүү дээ. Хэрэв хичнээн олон сая герман иргэдийн интернэт, гар утас, телефон утсыг нь хэдэн тэрбум удаа далдаас сэм тагнаж чагнаж байсныг нь тооцож үзвэл энэ бүхэн мэдээжийн хэрэг германы ард түмний сайн сайхны төлөө хийж ирсэн үйлдэл биш гэдэг нь хэн д ч тодорхой. Канцлер Меркель хэлэхдээ манай улсын аюулгүй байдлын тухай асуудал болон манай улс эрхзүйт тусгаар тогтносон улс байх хоёрын хооронд дахь тэнцвэрийг "зохих ёсоор" хангаж байх /гаднын тагнуулын албадад иргэдээ мөрдөн мөгших боломжийг олгож тусгаар тогтнолоо "хангах"/ ёстой гэсэн тэр зүйл нь л болж байгаа нь тэр ээ!

Манай улсын аюулгүй байдлын асуудлуудыг зөвхөн хүний өөрийн тусгай албадууд тодорхойлж байдаг энэхүү практикыг болиулах хэрэгтэй байна. Учир нь манай Үндсэн хуульд суулгаж өгсөн байгаа хамгийн дээд үнэт зүйл бол хүний эрх бөгөөд бусад заалтууд нь ерөнхий утгаараа хүний эрхийг хангах явдал байгаа. Үүнийг манай төр улсын зүгээс бүх чадлаараа хамгаалж байх ёстой. Үүнд л үндэслэж байж сая эдгээр тусгай албад биднийг хэдий хэмжээнд мөрдөж тагнаж чагнаж болохыг тогтоож өгөх ёстой юм, уг нь.

 

Сурвалжлагч: - Таны сая хэлснийг базаад хэлэх юм бол Герман улсын холбооны засгийн газар Америкийн тусгай албадтай нэг тал болон ажиллаж өөрийн иргэдийг мөрдөн тагнаж ингэснээрээ манай улсын үндсэн хуулийг зөрчиж байгаа гэсэн үг үү?

 

Доктор Йозеф Фошепот: - Мэдээж хэрэг! Тэр байтугай манай холбооны улсын засгийн газрыг 1945 оноос үүнийг бүр заавал хийж байх үүрэгтэй болгочихсон байгаа! Дэлхийн II дайны дараа эхлээд Герман улс холбоотон гүрнүүдэд эзлэгдсэн байсан ба дараа нь холбоотон гүрнүүдийн ХБНГУлсын нутаг дэвсгэр дээр эдлэх онцгой эрхүүд гэгчид нь бас захирагдах болсон юм. Тэд энэ онцгой эрхүүдээ манайхтай хийсэн НАТО-гийн гэрээнд ч тусгаж өгсөн байдаг. Дараа нь бас энэ онцгой эрхүүдийг 1968 оны манай улсын Г-10 хуульд суулгаж өгсөн байдаг. Өөрөөр хэлэх юм бол, өнөөдөр Герман улс америкийн тусгай албадтай хамтран ажиллах үүрэгтэй болсон байгаа бөгөөд манай холбооны засгийн газар ингэж ажиллахыг өөрийн тагнуул тусгай албаддаа үүрэг болгох ёстой тийм хууль одоо манайд үйлчилж байгаа! 

 

Сурвалжлагч: Германчууд биднийг бөөнөөр нь сэм мөрдөн мөгшиж тагнаж чагнаж байгааг болиулахын тулд Герман улс одоо юу хийх ёстой вэ? 


Доктор Йозеф Фошепот: Юуны өмнө энэ бүх гэрээнүүдийг олон нийтэд дэлгэн илчилж мэдээлэх ёстой гэж би бодож байна. Иймэрхүү гэрээнүүд маш олон тул тэдгээрийг энд нэгбүрчлэн тоочих боломжгүй. Гэвч тэдгээрийг нэгбүрчлэн судалж тэр гэрээ хуулиудад холбоотон гүрнүүдийн ямар нөлөөг яаж тусгасан байгааг олж тогтоох хэрэгтэй байгаа. Тийм нөлөөтэй гэрээнүүдийг нэн даруй цуцлах ёстой.

Би энд зөвхөн нэг жишээг дурдъя. Өнөөдрийг хүртэл АНУлс, Британи, Франц 3 холбоотон гүрнүүд Герман улсыг тэр чигээр нь эзлэн түрэмгийлсэн хэвээр байгаа төдийгүй мөн нөгөө онцгой эрхүүд гэгчээ эдэлсэн хэвээр байна. Өнөөгийн энэхүү хачин жигтэй байдал нь 1945 онд Герман улс дэлхийн II дайнд ялагдаж эдгээр барууны холбоотон гүрнүүдэд эзлэгдсэн байсан тэр үеийн эрх зүйн статусаас урган гарч ирж байгаа юм. Энэхүү ялагдсан улсын статус нь тэдэнд манай нутаг дэвсгэр дээр тагнуулын үйл ажиллагаа явуулах мөн Германы нутаг дэвсгэр дээр онцгой байдал тогтоох хүртэл эрхийг тэдэнд олгож байгаа! 1960-аад оны сүүлчээр Г-10 хууль батлагдахад эдгээр онцгой эрхүүдийг цуцалсан гэх боловч энэ нь зөвхөн хэлбэрийн төдий үйлдэл болсон байдаг. Учир нь эдгээр онцгой эрхүүдийг НАТО-гийн зүгээс манай улстай хийсэн гэрээнд хүртэл тусгаж өгсөн байдаг ба энэхүү гэрээний дагуу НАТО-гийн цэргүүд одоо манай нутаг дэвсгэр дээр байрлаж бүрэн эрхээ эдэлж тонгочиж байгаа. Цаашилбал, эдгээр онцгой эрхүүдийг бас олон нууц гэрээ, хэлцлүүдэд бүр нарийвчлан тусгаж өгсөн байгаа. Мөн ХБНГУлсын засгийн газар АНУлстай байгуулсан албан ёсны бичиг баримтуудад ч эдгээр онцгой эрхүүдийг суулгаж өгсөн байдаг. Тэнд заахдаа эдгээр онцгой эрхүүдийг цуцалсан тохиолдолд ч холбоотнуудын энэ мөрдөн тагнах онцгой эрхүүд нь Германы нутаг дэвсгэр дээр хэвээр үлдэнэ гэж хүртэл заасан байгаа. Энэхүү гэрээгээр германы тусгай албад америкийн тусгай албадад үйлчилгээ үзүүлж байгаа нь тэр юм. Энэ нь Германы тусгай албад Америкийн ашиг сонирхлын үүднээс өөрийн иргэдийг мөрдөн тагнаж чагнаж тэдэнд мэдээлдэг болсон гэсэн үг юм!

 

Ийм нөхцөл байдал өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй явж ирсэн бөгөөд өнөөгийн техник технологийн дэвшлийн эрин үед мөн Германы өнөөгийн улстөрийн удирдагчдын зүгээс үүнийг ямар нэг хэлбэрээр эсэргүүцэхгүй байгаа энэ үед Америкийн тусгай албадын тагнан мөрдөх үйл ажиллагааны далайц нь  илүү өргөн далайцтай болсоор байна...

 


 

Жич: Эрүүл ухаантай аливаа хүнд өнөөгийн энэ өрнөдийн "ардчилал", үл үзэгдэх гартай шүү...:laugher2:"чөлөөт зах зээл, хүний эрх" гэгчийн ард чухам юу нуугдаж байгаа нь тодорхой ойлгомжтой байгаа биз ээ....  Хэрэв 86 сая хүнтэй, Европ тивийн гол улс - Германд бодит байдал ийм байгаа юм бол 3-хан сая хүнтэй "ардчилж дампуурсан Монгол"-д байдал ямар байгааг ядаж төсөөлөөд үзээрэй! ...

 

 

 

Та одоо "3 дахь хөрш", "ардчилал, эрх чөлөө, тусгаар тогтнол" нэртэй хоосон суртал ухуулгын үлгэрт нь итгэсээр л байна уу?  

 

  


( 10 Үнэлгээнүүд )
 
ХБНГУлсын ТВ-ийн улсын сувгаар ил тод ярьж эхэллээ!!! - 4.8 out of 5, based on 10 votes

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!

Та дурын эсвэл өөрийн нэрээрээ энд сэтгэгдлээ үлдээж болно. Таны санаа бодол, төрсөн сэтгэгдэл бусад хүмүүст сонирхолтой, чухал байна гэдэгт итгэж байна. Та бусдыг хүндэтгэж харьцах, энэ нийтлэлтэй холбоотой зүйл бичих хэрэгтэй гэдгийг анхаарна уу.
Жич: Хэрэв Таны PC монгол үсгийн тохиргоо хийгээгүй бол кирил монгол үсгээр комментууд бичихийн тулд Setting -> Control Panel -> Regional and Language Optoin -> Languages -> Details... -> Add...-> Mongolian -> Apply -> OK гээд л дараа нь MN-хэлийг сонгоод монгол үсгээрээ бичих боломжтой. Ингэвэл улам олон хүмүүс үлдээсэн комментыг унших болно гэдгийг анхаарна уу.
АНХААР!Монгол (кирилл) үсгээр монгол хэл бичгийн дүрмээр зөв бичээгүй бүх комментуудыг 2012.05.25-наас нийтлэхгүй байхаар шийдсэн болно! Танд албан ёсны монгол кирилл үсгээрээ бичих чадвар байгаа гэдэгт бүрэн итгэж байна. Та энэ тухай "Интернэт соёлын хэм хэмжээ" нийтлэлээс үзнэ үү.

Илгээх код
Илгээх кодыг шинэчлэх (кодыг буруу оруулсан бол өмнөх тэмдэг дээр дарж гарч ирсэн шинэ кодыг доор хуулж бичээд илгээх товчин дээр дарна уу)