СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

Мэдээллийг Үзсэн Тоо : 716006

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?
И-мэйл

 

АРДЧИЛЛЫН ТАЛААР СЭТГЭГЧ УХААНТНУУДЫН

САНУУЛЖ ХЭЛЖ БАЙСАН ҮГҮҮД

 

Ардчилал бол хэрэв зүйрлэж хэлбэл агаарын өнгөт бөмбөлөг бөгөөд харин та нарыг толгойгоо гилжийлгэн амаа ангайн түүнийг ширтэж байх зуур халаасыг чинь хулгайчид тэмтэрч байдаг юм аа.

                                                                 Бернард Шоу

 

Демократ (ардчилагч) ба демогогч (уран үгээр хоосон чалчигч) хоёр бол увайгүй худалч хулгайчийн нэг мөн чанарын хоёр нүүр  юм. (c)

 

Демагог этгээд бол үнэн зөв мэдээлэлгүй болгосон учраас мэдлэггүй, баримжаагүй харанхуй сүрэг болсон бөөн хүмүүсийн дотоод хамгийн бурангуй зөн дээр нь чадварлаг тоглож тэдний сонсож хууртаж ! тайвшрах гээд байгаа "зүйл"-ийг нь ярьж өгч улмаар тэдэнд хоосон амалж бас тэднийг зориудаар хөөргөн магтаж эрүүл ухаан, логикыг нь унтуулан төөрөгдөлд оруулж өөрийн талд татан оруулдаг увайгүй үнэгэн зальтан юм. Үүний тулд демагогч их уран гоё үгс, чамин зүйрлэлүүдийг чадварлаг хэрэглэн тэрхэн зуурт хүмүүст таалагдах манж магтаал урсгах мөн тал засаж саймшрах тактикыг байнга чадамгай ашигладаг бөгөөд тэрбээр илтгэх урлагийн болон олон нийтийн сэтгэлзүйг хууран мэхлэх зарим тусгай арга барилуудыг заалгаж ямар нэг хэмжээнд эзэмшсэн байдаг. Демогогч /демократч/ энэхүү дархан мэхээ голдуу улстөрийн зальжин сурталчилгаа, хоосон онол хөндий суртал ухуулгын зорилгоор хэрэглэдэг бөгөөд нэг үгээр хэлэх юм бол өнөөгийн ардчилагч гэдэг бол зөвхөн хоосон үгээр цатгагч, хүмүүсийн сэтгэлзүйг хууран мэхлэж хошгируулагч гэсэн үг юм.

 

 

Тэрбээр аргалан зальдахын тулд жирийн хүмүүст түүний ярьсныг бодит байдалтай холбож шүүн тунгааж бодох, түүний энэ худлыг анзаарах ухаарах зав өгөхгүй байхын тулд "зөвхөн их ярихын тулд" сунжруу "учирлан" ярьдаг бөгөөд үүний дүнд хэсэг хугацааны дараа түүний энэ уран цэцэн, хоосон гоё үгсийн ард чухам ямар санааг зүтгүүлж байгааг нь олж харах, түүний байр суурийг гүйцэд ойлгоход их хэцүү болдог. Чухамдаа яг ингэж аргалж байгаад тэрбээр ард түмний өөрсдийнх нь ашиг сонирхлын эсрэг санааг ч хүмүүсээр "зөвшөөрсөн МЭТ болгож" чаддаг. Дараа нь тэрбээр "бидний хийсэн сонголт" гэж хүмүүсийг хуурч барьцаа улам лавшруулж гэнэн хүмүүсийг улам мэхлэн аргалж тохуурдаг. Тэрбээр эвгүй асуултуудаас байнга бултаж хэрэв ийм асуулт тавьбал таг дуугүй өнгөрүүлэхийг хичээдэг бөгөөд эсвэл ойролцоо хоосон үгс ярьж хариулсан болж "нохойтдог". Ямар ч тохиолдолд шууд асуултанд шууд шударга хариулахаас бултдаг.

Ер нь тэд нар маш сунжруу, мэдээжийн залхуутай үгс, урт өгүүлбэрээр ярихдаа "миний ойлгож байгаагаар", "энэ утгаараа", "бидний нэр хүнд" гэх мэт хүний сэтгэлзүйг хууран мэхлэдэг манипуляцийн тусгай арга барилуудыг хэрэглэж хамгийн гол нь хүмүүсийн эрүүл ухаанаар сэтгэх, зөв логик гаргалгаа хийх чадварыг нь унтуулахыг хичээдэг нохой зальтанууд юм.


 

Анхаар! Аливаа улс орон, ард түмнүүдийг тонон дээрэмдэх, ил далд шимэгчлэн мөлжих хоёрхон арга зам байдгийг хүн төрөлхтний өнгөрсөн БҮХ түүх гэрчилдэг. Эхнийх нь дайн хүчирхийлэл, удаах нь залилан мэхлэх (үүнийг Хүйтэн дайн гэдэг) юм. Зэвсгийн хүчээр дайн хийж булаан эзлэж авч улайм цайм дээрэмдэх нь ард түмний зүй ёсны байнгын эсэргүүцэлтэй тулгардаг бөгөөд ингэж эзлэн түрэмгийлэх нь колоничлогчоос цаг ямагт өндөр сонор сэрэмж, соргог хараа хяналт, маш их хөрөнгө мөнгө, хүн хүчний хүчин чармайлтыг шаарддаг.

 

Харин улс орон, ард түмнүүдийг ЗАЛИЛАН МЭХЛЭХ нь - үүний тулд "чөлөөт" хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тархийг нь угааж өнгөрсөн түүхийг нь гүтгэн гүжирдэж үзэн ядуулах замаар, эрх баригчдыг нь аваачиж сурган хүмүүжүүлж өөртөө элсүүлэн авах тэднийг элдэв шахаа шантажид оруулж далдуур сэм худалдан авах замаар - ингэж өөрсдийн нууц тавиулууд болгосон далд урвагчдыг тухайн улсын засгийн эрхэнд гаргаж ирж тавих нь хамгийн хямдхан, хамгийн үр дүнтэй эзлэн түрэмгийлэх - байгалийн баялаг болон хүн ардынх нь эрдэм мэдлэг ажиллах хүчийг ил далд нарийн аргуудаараа шулан мөлжих арга зам юм! 

 

Харамсалтай нь, үүнийг ард түмний олонхи нь ухаж ойлгох, ухаарч сэхээрэх чадвар боломж хомс байдаг нь түүхээр батлагдсан чин үнэн билээ. Үүн дээр харийн колоничлогчдын ивээл доор, "хээрийн чонотой" нийлсэн захиалгаар түүхээ гүтгэн гуйвуулагч "мэргэжлийн" нэртэй урвагч увайгүй түүхчид, хөлсний суртал ухуулагчид, улс Эх орноо Ард түмнээ харийнхантай нийлж шулан хоослогч ардчилсан улстөрч, экономиксч-эдийн засагч, "чөлөөт" сэтгүүлч, "шилдэг" нийтлэлч гэх мэт хийсвэр нэр хочтой увайгүй тэнэг урвагчдийн цуваа залгадаг.

 

Өнөөгийн энэ "ардчилал, чөлөөт зах зээл, либерал эрх чөлөө, төлөөллийн ардчилал" гэсэн уран гоё нэртэй ч эмгэнэлт хошин жүжиг бол яг энэ залилан мэхлэлт - харийн ДАЛД эзлэн түрэмгийлэл юм аа!

 

Энэхүү залилангийн хамгийн наад захын жишээнүүд: ардчилал бол цорын ганц үнэн шударга тогтолцоо мөн, үл үзэгдэх гартай чөлөөт зах зээлээр Барууны орнууд өнөөгийн хөгжлөө бүтээсэн, хүний эрх гэдэг нь та нарын ч бас эрх гэсэн үг, экономикс нэртэй эдийн засгийн онол бол хөгжлийн онол цорын ганц зөв зам гэм мэт байдаг....

 

Уран үгээр хоосон чалчигч демагогууд ард түмний эрүүл ухааныг эргүүлж эцэст нь унтуулж байгаад харийнхантай нийлж халаасыг нь гөвдөг араншинтай.  

 

 Ичсэн тэнэг Хүн алдаг, эргүү улстөрч Эх орноо алдаг.        (c)


 

Ардчилал түүнийг зохион байгуулж удирдаж байгаа хүмүүсийн цаад мөн чанараас хэзээ ч илүү гарч чаддаггүй.

                                                                                             Бернард Шоу

Ардчиллын үед тэнэгүүд сонгох эрхтэй, харин дарангуйллын үед бүүр засаглах эрхтэй болдог.

                                                                                              Бертран Рассель

Аливаа ардчилал голдуу увайгүй тэнэгүүдийн дарангуйлалд хүргэдэг.

                                                                                               Альберт Нобель

Хонь, чоно хоёр "эрх чөлөө" гэдэг үгийг өөр өөрийнхөөрөө ойлгодог, үүнд л хүний нийгмийн гол зөрчил оршдог.... Би хэний ч боол байхыг хүсдэггүй бас боол эзэмшигч байхыг хүсэхгүй, үүнийг л би ардчилал гэж ойлгодог.

                                                                                               Авраам Линкольн

Ардчилал гэдэг бол сайн зохион байгуулагдсан цөөнх нь ямар ч зохион байгуулалтгүй олонхийгоо удирдах арга төдий юм.

                                                                                                Нэр нь үл мэдэгдэх сэтгэгч

Ардчилал зарим хүмүүст тэнэг сонголт хийгээд үзэх-алдах боломжийг олгодогоороо бол сайн эд.

                                                                                                 Нэр нь үл мэдэгдэх сэтгэгч

Ардчилсан сонгуульд саналаа өгөх нь үнэгүй ч харин үүний үр дагварууд нь дэндүү их үнэтэй тусдаг.

                                                                                                 Билл Стерн

Гарман дээр морио юүлдэггүй, харин илжгийг бол сольж болох төдийгүй заавал солих хэрэгтэйг бүү март.

                                                                                                 Нэр нь үл мэдэгдэх сэтгэгч

Ардчилал бол юуны өмнө хуучны ёс жаяг төдийхөн юм шүү дээ.

                                                                                                 Английн хэлц үг

Хамгийн гүн гүнзгий боолчлол бол хүмүүс жинхэнэ ёсоор бодиттой эрх чөлөөгүй хэвтэж өөрсдийгөө эрх чөлөөтэй мэтээр гэнэн төсөөлөх явдал юм.

                                                                                                  Гёте

Хамгийн олон тааралддаг мөн хамгийн их гай зовлонд хүргэдэг, үзээд алдах юмсан гэж хорхой хүргэдэг зүйл бол "бүгд л ингэдэг шүү дээ" гэж гэнэн төсөөлж бусдыг сармагчлан дууриах явдал юм.

                                                                                                  Л.Н. Толстой

Өнгөрсөн тэнэглэлээ олж харахгүй юм бол өнөөгийн тэнэглэлийг олж харах нүд нээгдэхгүй ээ.

                                                                                                   Гельвецки

Нэгхэн цорын ганц хүнд найдлага горьдлогоо тавьж байгаа хүмүүст ямар ч өршөөл байхгүй ээ.

                                                                                                    Зейме

Аливаа дарангуйллын дэглэм түүнийг яаж ч нэрлэж бай хамаагүй, түүний гол зэрэглээнүүд нь хүмүүсийн толгой дотор арилахаар дуусдаг. Хэрэв ардчилсан сонгууль гэгч нь ямар нэг зүйлийг үнэхээр шийддэг байсансан бол жирийн олонхид тийм боломжийг олгохгүй байсаан.

                                                                                                     Марк Твен

Ардчилсан сонгууль нь чухам яагаад ийм сонголт хийж байгаагаа жирийн хүмүүс сайтар ойлгож юу хийж байгаагаа ухамсарлаж байгаа гэдэг урьдчилсан нэг онол - төсөөлөл дээр тогтож байдаг. Харин тэгвэл ийм юм хэзээ ч хаана ч байгаагүй, байх ч үгүй ээ...

                                                                                                     Томас Джефферсон

 

Бид ардчилал бол ард түмний засаглал гэж тооцож байсаан. Харин нөхөр Рузьвелт бидэнд ярихдаа ардчилал бол Америкийн засаглал гэж тайлбарласан.


                                                                                                        И. В. Сталин

 

Уинстон Черчилль 1947 оны 11-р сарын 11-нд Их Британийн Нэгдсэн хаант улс ба Хойд Ирландын парламетанд цугларсан эрхэм хүндэт нийгэмлэгүүдийн төлөөлөгчид (Төлөөлөгчдийн Танхим-ын бүтэн нэр нь)-ийн өмнө үг хэлэх үеэрээ: «Засаглалын олон хэлбэрүүдийг [урьд өмнө нь] туршиж байсаан, энэ нүгэлт зовлонт дэлхий дээр [цаашид ч] туршиж үзсээр байх болов уу. Гэвч хэн ч ардчиллыг засаглалын хамгийн сайн, бүгдэд таардаг цорын ганц арга хэлбэр гэж зүтгэдэггүй билээ. Харин тэгвэл энэ нь урьд өмнө нь хэрэглэж ирсэн бусад [засаглалын] хэлбэрүүдийг хэрэв тооцохгүй, [авч үзэхгүй, хэрэглэхгүй] гэж байгаа юм бол ардчилал бол хамгийн муу засаглалын хэлбэр гэж хэлсэн хэрэг юм... 

                                                            

"Many forms of Government have been tried and will be tried in this world of sin and woe. No one pretends that democracy is perfect or all-wise. Indeed, it has been said that democracy is the worst form of government except all those other forms that have been tried from time to time. "

 
-The Official Report, House of Commons (5th Series), 11 November 1947, vol. 444, cc. 206–07.

 

Эх үүсвэр:  https://sites.google.com/site/byuheroesofhistory/winstonchurchill

 

АНХААР! ЭНЭ ҮГИЙГ НЕОЛИБЕРАЛ АРДЧИЛАГЧИД ЗОРИУД ГУЙВУУЛАН "ХҮН ТӨРӨЛХТӨН ҮҮНЭЭС ӨӨР ЗАМЫГ ОЛЖ ЧАДААГҮЙ", "ЭНЭ БОЛ ХҮН ТӨРӨЛХТНИЙ ЦОРЫН ГАНЦ ЗӨВ ЗАМ" ГЭЖ ОЛОН ТҮМНИЙ ТАРХИЙГ УГААЖ БИДНИЙГ 25 ЖИЛИЙН ТУРШ БҮХ ЗҮЙЛЭЭ ГАДНЫНХНЫ ЗААВРААР ӨӨРСДӨӨ СҮЙТГЭЖ ОДОО БҮХ ЗҮЙЛ ДЭЭР ХАРИЙНХНЫ БҮХЭН ХАРААТ БАЙДАЛД ОРУУЛСАН БАЙГАА НЬ ТЭР ЭТГЭЭДҮҮДИЙН ЕРДӨӨ ГЭНЭН АЛДАА, ХАРАМСАЛТАЙ ЭНДҮҮРЭЛ, ХАРИН БУСАД БҮХ ЮМ НЬ ЧИН ҮНЭН ГЭЖ ҮҮ ДЭЭ?!...   

                                                                                                                                                         

Түүхээс авч болох цорын ганц сургамж бол хүмүүс түүхээсээ ямар ч сургамж авдаггүй гэдэгт оршдог.

                                                                                                      Бернард Шоу

 

Түр зуурын өнгө, мөнгөнд шунан тачаадаж эрх чөлөөгөө худалдахад бэлэн тэр хүмүүс жинхэнэ эрх чөлөөг ч, чинээлэг  баян амьдралыг ч эдлэх гавъяагүй ээ.

                                                                                                      Бенжамин Франклин

 

Улстөрийн намууд бол яг л солигдмол үүл гэсэн үг. Хүмүүс тэндээс юуг олж харахыг хүсч байна, тэд тус тусдаа түүнийгээ л олж харж байгаа нь тэр ээ.

                                                                                                      Рец

Хэвлэл мэдээллийн хамгийн ЧУХАЛ эрх чөлөө бол энэ нь хэн нэгний амь зуух арга биш байх явдал юм.

                                                                                                      Карл Маркс

Эрүүл ухаантай хэн ч гэсэн эрх чөлөөний эсрэг байдаггүй юм аа, харин түүнд санал болгож байгаа тэр эрх чөлөө нь жинхэнэ үү аль эсвэл хулхи уу гэдэгтээ л хэргийн гол нь оршдог.

                                                                                             Нэр нь үл мэдэгдэх сэтгэгч

 

Хууль дүрмүүд олшрох тусмаа улайм цайм дээрэм тонуулууд ихэсдэг, гэхдээ одоо бол хуулийн хүрээнд дээрэмдэн тонож эхэлдэг...

                                                                                                  Дорно дахины гүн ухаан

 

Өвдөг сөгдөн уруул дэвсэж байгаа тэр долдой одоо түүнийг няц гишгичихлээ гэж гонгинох хэрэггүй ээ.

                                                                                                   Дорно дахины гүн ухаан

 

Хэн өнөөдрийг чинь [амьдрал аж байдлыг чинь] эрхшээлдээ оруулсан байгаа

Тэр ингэхийн тулд [түүхийг чинь чамд юу гэж ойлгуулахыг] хянаж байгаа 

Хэн өнгөрсөн түүхийг чинь [гүтгэж юу гэж ойлгуулахыг] хянаж байгаа

Тэр ирээдүйг чинь [хувь заяаг чинь ямар байхыг] бүрэн эрхшээж байгаа!

                                                                                                       Джордж Оруэл

 

ОДОО ТЭГВЭЛ 1937 ОНЫ "ХЭЛМЭГДЭЛ, ЦУСТ ХЯДЛАГА" ГЭГЧ ХАДНЫ МАНГАА НЬ ТҮҮХИЙН ЧИН ҮНЭНД НИЙЦЭХ ҮҮ?! ... ОГТ ҮГҮЙ ЭЭ!  

Энэ асуудал бол тусдаа жич том сэдэв!


 

Ямар нэг зүйлийг "хүмүүс ингэж бичдэг, ярьдаг, үзүүлдэг" гэж биш харин өөр бусад эх сурвалжуудтай харьцуулж судалж хамгийн гол нь өөрийн эрүүл ухаанаар шүүн тунгааж бодит байдлаа эргэцүүлэн бодож сурах хэрэгтэй байна. 

                                                                                                       

 

 

 

 .........

 

 


( 15 Үнэлгээнүүд )
 
Ухаант хүмүүн ардчиллын тухай сануулахдаа ... - 4.5 out of 5, based on 15 votes

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!

Та дурын эсвэл өөрийн нэрээрээ энд сэтгэгдлээ үлдээж болно. Таны санаа бодол, төрсөн сэтгэгдэл бусад хүмүүст сонирхолтой, чухал байна гэдэгт итгэж байна. Та бусдыг хүндэтгэж харьцах, энэ нийтлэлтэй холбоотой зүйл бичих хэрэгтэй гэдгийг анхаарна уу.
Жич: Хэрэв Таны PC монгол үсгийн тохиргоо хийгээгүй бол кирил монгол үсгээр комментууд бичихийн тулд Setting -> Control Panel -> Regional and Language Optoin -> Languages -> Details... -> Add...-> Mongolian -> Apply -> OK гээд л дараа нь MN-хэлийг сонгоод монгол үсгээрээ бичих боломжтой. Ингэвэл улам олон хүмүүс үлдээсэн комментыг унших болно гэдгийг анхаарна уу.
АНХААР!Монгол (кирилл) үсгээр монгол хэл бичгийн дүрмээр зөв бичээгүй бүх комментуудыг 2012.05.25-наас нийтлэхгүй байхаар шийдсэн болно! Танд албан ёсны монгол кирилл үсгээрээ бичих чадвар байгаа гэдэгт бүрэн итгэж байна. Та энэ тухай "Интернэт соёлын хэм хэмжээ" нийтлэлээс үзнэ үү.

Илгээх код
Илгээх кодыг шинэчлэх (кодыг буруу оруулсан бол өмнөх тэмдэг дээр дарж гарч ирсэн шинэ кодыг доор хуулж бичээд илгээх товчин дээр дарна уу)