СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

Мэдээллийг Үзсэн Тоо : 715877

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?
И-мэйл

 

Хэн бэ, чамд юу хэрэгтэй вэ? - Тавдугаар цувааныхантай уулзах гэсэн юм! 

 

ЛОРАН ЛУИ: УКРАЙНЧУУДАД ХАНДАЖ ХЭЛЭХ ҮГ

 

(Бельги улсын төлөөлөгч, бие даасан гишүүн Лоран Луи Украйны асуудлуудтай холбогдуулж Европын Холбооны парламентад хэлсэн үг)


Ноён Ерөнхийлөгч өө, үг хэлэх боломж олгосонд Танд талархая.

Үнэн мөний эрэл хайгуул хэзээд үнэхээр хорвоогийн цар хэмжээтэй байдаг хэдий ч энэ парламентаас бол худал хуурмаг үг уриа ба хов хоосон цэвэр чалчаа ярианаас өөр юу ч гарахгүй байна. Надаас өмнө үг хэлсэн тэр хүмүүсийг сонсож суухдаа би үнэхээр мэл хөхрөн цэл гайхширч байлаа. Тэгээд энэ парламентын өнөөдрийн зорилго нь чухам юу болохыг улам  бүр ойлгон ухаарч байна.

 

Би энэ үгээ чин сэтгэлээсээ хэлж байгаа учраас үүнийг минь украйнчуудад хүргэнэ гэдэгт би итгэж байгаа бөгөөд учир нь хэрэв Украйн улс Европын Холбоонд нэгдсэн тохиолдолд тэднийг ямар сүмсээр даруулан залгиж орхихыг украйнчууд өөрсдөө мэдэж ойлгож байх эрхтэй. Та нар бүгдээрээ европын холбоо төслийг дэмжигч долдойнууд - Дэлхийн Шинэ Дэглэмийн жижигхээн сарвуунууд учраас би та нарт гол нь хандаагүй харин Бельгийн ард түмэндээ, ялангуяа Украйны ард түмэнд хандан энэ үгээ хүргэж байна.

 

Франц хэл дээр:       англи орос хэл дээр хадмал (caption) орчуулгатай.

 

Би эндээс украйн найз нартаа хандаж хэлэхэд тэд нар улс орныхоо бие даасан хараат бус байдлыг цаашид хадгалж үлдэхийн тулд тэмцэх ёстой гэж хэлмээр байна. Ялангуяа Европын Холбоо ба АНУ-ын зүгээс дотоод хэрэгт тань хөндлөнгөөс хошуу дүрэхийн эсрэг тэмцлээ сулруулахгүй байх ёстой! Өнөөдөр Украйн улс эрх чөлөөтэй улс хэвээр байгаа бөгөөд харин Европын холбоонд нэгдэж Брюсселийн зүгээс бүх зүйлд чинь оролцож захиргаадах дарангуйллыг хүлээн авах ёсгүй юм. Мэдээжийн хэрэг, та нар одоо украйнчуудад Европын холбооны энэ загвараа худалдан шахахыг хүсч байгаа, үүний тулд л та нар ардчилал, эрх чөлөө, хүний эрх гэх мэтийн зүйлүүдийг хашгичиж байгаа. Гэвч энэ бүхэн чинь зөвхөн өгөөш, урхи занга шүү дээ!

 

Бельгичүүд бид нар Европын холбоонд элсэн ороод санхүүгийн бүрэн дарангуйллынх нь золиосууд нь болсоон, одоо бельгийн ард түмэн үүнээс хойш эрх чөлөөгүй болсон, бие даасан хараат бус байдлаа бүрэн алдсан байгаа билээ! Одоо манай улсыг удирдан залж байгаа тэр хүмүүс бол банкны эзэд, хөшигний ард хуйвалдагсад юм шүү!  Бид Бельги улсынхаа стратегийн хамгийн чухал хөшүүргүүдийг тэдэнд алдсан байгаа! Европын холбооноос түүнд нэгдсэн улс үндэстнүүдэд урьдчилсан бичиж бэлдсэн илэрхий урван тэрслэлтүүдийг, түүний дотор өнөөгийн энэ тогтвортой мэт байдлыг хангаж биднийг сүйрэл үрүү хөтөлж байгаа тэр ардчилсан бус механизмыг нь хүлээн авч дагаж байна. Хэсэг хугацааны дараа бид Трансатлантын гэрээний үр дагавруудыг амсаж зовж хэлмэгдэж эхлэх ба ийнхүү өнөөдөр бид манай улсын хил хязгаарыг эвдэн бусниулсны үр дагавруудыг амсаж байна. Ийм учраас бид бүхний өнөөгийн зорилго бол улс орондоо бид өөрсдөө эзэд нь болоход оршиж байгаа бөгөөд ер нь ард түмэн бүр өөрийн улс эх орондоо бүрэн эрхэт эзэн нь байх эрхтэй. 

 

Ийм учраас л би Украйн улс энэ бүхнээс сургамж авч одоо дэндүү оройтоогүй дээрээ тэмцэж хөдөлж эхлэх хэрэгтэй гэж зөвлөж байна. Өнөөдрийн бидний мэдэж байгаа энэ Европын холбоог байгуулсан цагаас хойш бид бүхний амсаж байгаа гай зовлонгуудаас Украйны ард түмнийг аврах ёстой. Энэхүү хүний нийгмийн эсрэг чиглэсэн бодлоготой Европын холбооноос, зөвхөн мөнгө л цорын ганц үнэт зүйл нь болсон Европын холбооноос, энэхүү жинхэнэ эрх чөлөө ардчиллын эсрэг Европын холбооноос, одоо бүр үндэстний лидерүүд нь хүртэл удирдах чадваргүй болсон байгаа энэ Европын холбооноос Украйн улсыг аврах ёстой гэж би үзэж байна. Энэхүү эхэн үедээ энхтайвны төлөө байгуулагдсан гэдэг холбоо одоо бол боломж гарах бүрийд дөрвөн зүг найман зовхист эцэс төгсгөлгүй булаан эзлэх дайн дажингууд хийж байгаа энэ Европын холбооноос бид Украйныг болгоомжуулж аврах ёстой.

 

Манай улсын аж үйлдвэрүүдийг, манай ажлын байруудыг мөн манай ажилчдыг маань эвдэн бусниулж сулруулж байгаа энэ Европын холбоо, нийгмийг мунхруулж бид бүхнийг бүх зүйл дээр цагдан дарамтлаж байгаа энэ Европын холбоо, бидний амьдралын чанарыг бууруулж байгаа энэ Европын холбоо, одоо нийгмийн ялзралдаа бүрэн автсан,  ямар ч ёс суртахуунгүй болсон энэ Европын холбоо Украйнд, украйнчуудад ямар ч хэрэггүй юм аа!

 

Би энд энэ бүхнийг удаан ярих албагүй ээ, та нар мэдэж байгаа - заримдаа нэг зураг л мянган үгийг хэлж байдаг шүү дээ. Энэ зураг /миний гартаа барьж байгаа/ дээр Бернар-Анри-Леви байна. Бернар-Анри-Леви бол [хоосон] ёс суртахууныг агуу номлогч гэгдэх мөртлөө хажуугаар нь бас тэрбумтан! Энэ агуу оюунтан улстөрч, нууц зохиолч, тавдугаар цуваа, улайрсан сионист болох Бернар-Анри-Леви Европын холбооны энэ загвараа Украйнд шахан борлуулахаар тэнд очсон байгаа... Ямар аймаар юм бэ гэж үү? Энэ бол Элиогоос ч илүү муу хэрэг  шүү. 


Бернар-Анри-Левийн очсон газар бүрээс жинхэнэ эрх чөлөө, жинхэнэ ард түмний засаглал арчигдан алга болдог ба чухамдаа энэ этгээд бидэнд "Арабын хавар"-ыг худалдсныг бид мартах ёсгүй. Одоо энэ бүхний үр дагавруудыг бид Тунис, Египет, Ливид харж байна. Харин одоо бид нар украйнчуудад энэ "хавар"-аа шахан борлуулж байна. Хэрэв та нар ливичүүдийн, сиричүүдийн, ливанчуудын, палестинчуудын, мөн Африк тивийн олон улс орнуудын мөн грекчүүдийн, италичуудын, испаничуудын, португаличуудын өнөөгийн тэр бүх аймшгуудын дунд амьдрахыг хүсэхгүй байгаа бол үүнийгээ зогсоох ёстой. Хэзээ байхдаа испаничууд ажил олж хийхээр Гибралтарийн хоолойгоор дамжин Марокко руу хөвж байсан юм бэ! Та нарын үүсгэсэн энэ хямралын улмаас гэдгийг та нар өөрсдөө төсөөлөөд үз дээ.   

 

Иймээс би Украйн улсад энэ бүхнээс зугтахыг зөвлөж байна! Холхон, аль болох холхон шиг, чадлынхаа хирээр холхон зугтаа! Украйнчууд аа, та нар энэ Моссадын агентаас үхлийн тахлаас зугтаж байгаа мэт холхон шиг зугт. Та нар өөрсдийн эрх эрх чөлөө, уламжлалт аж амьдралынхаа ахуй соёл болон бие даасан хараат бус байдлынхаа төлөө тэмцэх ёстой. Израйлын нууц алба Моссадын өөр нэг агент бол Аттали бөгөөд тэрбээр Европын холбооны үндсэн гэрээ - Маастрихийн гэрээг боловсруулахад оролцож байснаа, мөн европын холбоонд элсэн орж байгаа улс үндэстнүүдийн уламжлалт бие даасан ажлын арга барилуудыг бараг боломжгүй болгохын тулд энэ гэрээн дээр маш нарийн ажилласан гэж 2011 онд сайрхаж байсан шүү дээ. Энэхүү байдал нь, миний бодлоор бол, Бельги улс Европын холбоог нь орхин гарах санаанд хүргэж байгаа. 

 

Энэ Европын холбоог нь орхин гарахаас айх хэрэггүй ээ, Францын төлөөлөгч ноён Ассиленогийн зааж сануулсаар байгаа энэхүү Гэрээний 50-р зүйлийг үндэслэж үүнийг хийж болноо. Европын холбооноос гарч болноо - энэ нь боломжтой, гэхдээ одоохондоо хэрэв сонголт байгаа бол тэр улсууд энэ холбоонд нэгдэн орохгүй байх нь хамаагүй илүү шүү. Бернар Анри Леви, Аттали зэрэг даян дэлхийг өөрсдийн нэг гарт хийх гэсэн энэ ухаангүй логиктоо бүр улайрсан, асар их эрх мэдэл болон мөнгө баялагийг хурааж хуримтлуулсан этгээдүүд хүмүүс биднийг даяарчлалын том холбоонуудад нэгтгэх замаар Дэлхийн Шинэ Дэглэмийнхээ ерөнхий нэг удирдлага доороо оруулах явдал юм.

 

Одоо аливаа ард түмэн энэхүү цөөн хэдхэн шуналтай элитүүдийн явуулгуудаар суларч доройтсон, айн бэмбэгнэсэн, төөрөгдөлд орсон байгаа. Бельгичүүд яг украйнчууд шиг байсаан! Бидэнд цаг хугацаа байсан тэр үед бид хөдөлж эхлэх ёстой байсан юм!

 

Би Украйн улс Европын холбоонд нэгдэх ёсгүй гэдэгт бүрэн итгэлтэй байна. Энэ өөрчлөлт нь украйнчуудыг бага хөлсөөр мөлжихөөр Украйн уруу нүүн одох аж үйлдвэрүүдээ нүдээрээ үдэн хоцрох бельгичуудын хувьд ч бас хүнд байх болно. Үүнийг манай засгийн газар харсаар байж чимээгүй байгаад би гайхаж байна! Гэсэн хэдий ч бид нар энд манай ажилчдыг хамгаалахаар цугласан байгаа шүү. Украйны ажилчдын дундаж цалин 300 евро байгаа. Үүнийг Бельгийн ажилчдад хэлээд үз дээ! Манайд дундаж цалин 2300 евро /татвар болон бусад бүх юм илүү их үнэтэй/ байгаа. Үүний цаашдын үр дагавруудыг та нарт зажилж ойлгуулах шаардлагагүй гэж би бодож байна... Бидэнд манай ажилчдыг бүр сулран доройтуулах эрх байхгүй.

 

Гэвч Украйныг Европын холбоонд нэгтгэх нь украйнчуудад ч бас ашиггүй юм! Өнөөдөр украйнчууд улс орноо өөрөө өөрсдийнхөө замаар удирдан авч явж байгаа. Мэдээж, хүндрэлтэй асуудлууд бол байгаа. Энд би ядуурлыг онцлон авч үзэхийг хүсч байна. Гэвч Украйн улс өөрийн улсын бүрэн эрхт байдлаас татгалзахгүйгээр эдгээр асуудлуудаа шийдэж чадна. Өнөөдөр Украйн улс амьд байгаа, өөрийн гэсэн төрийн туг далбаатай. Хэрэв сайн лидерүүд тэнд гарч ирвэл эдийн засаг нь өсч чаднаа. Харин Европын холбоонд нэгдвэл Украйн улс үхдэл болон хувирах болно. Европын холбооны туг Украйн улсын тугийг орлох бөгөөд манай улс орон одоо яаж үхэж байгаа шиг Украйн аажмаар үхэх болно! Украйны одоогийн энэ хямрал дуусах болно, ер нь ч тэгээд энэ хямрал ердөө 2-хон сар үргэлжилж байгаа шүү дээ.

 

Харин тэгвэл Бельгид 2010 оны сонгуулийн дараа үүссэн үндсэн хуулийн, улстөрийн хямралаас 2 жилийн турш гарч чадахгүй байгаа мөртлөө та нар яаж Украйнд үүссэн энэ нөхцөл байдлыг шүүмжилж зүрхэлнэ вэ? Энэ чинь бүр инээдтэй байна шүү дээ! Тэгээд энэ тогтоолын төслийн хэлэлцэх явцад та нарын зарим чинь Оросыг гүтгэн мангасжуулахаар энэ боломжийг ашиглаж байна, ямар ичгүүргүй хоёр нүүр гэж энэ вэ? Тэгээд Януковчийн Украйны төр засгийг тоталитар гэж буруушааж байна. Тэгвэл бид одоо өөрсдөө Оросыг шүүмжилж бас Украйнд төр улсаа яаж авч явахыг зааж зааварлах тийм нөхцөл байдалд байгаа бил үү? Үгүй гэдэг нь тодорхой байгаа шүү дээ.

 

Ард түмнээс сонгогдож гарчихаад дараа нь манай улс орныг ардчилсан бус замаар байгуулагдсан Европын холбооны хүнд суртлын бүтцүүдэд тасчин идүүлэхээр хаяж өгсөн тэр хүмүүс бол та нар шүү дээ. Та нар Европын ард түмнүүдийг ямар болгосныхоо төлөө хариуцлагаа хүлээхгүй байгаа мөртлөө энэ парламентын индэр дээрээс шал худлаа ярьж ихэмсэг дүр эсгэж байхынхаа оронд зүгээр л амаа хамхиж байх ёстой шүү! Магадгүй зарим нэг чинь надаас болж дотор нь муухайрч байж болох юм, гэвч та нарын "Европын холбоо" гэдэг энэ төслөөс чинь миний бөөлжис цутгаж байна! Ийм учраас оросуудад мөн украйнчуудад ямар нэг юм зөвлөх эрх бидэнд байхгүй ээ!

 

Эцэст нь хэлэхэд энэ парламентын зарим гишүүд украйны улстөрчдийг Путины хүүхэлдэйнүүд гэж буруутгаж байгаа. Хммм...! Хэрэв тэгвэл Путины хүүхэлдэй байх нь америкийн долдой хүүхэлдэй байхаас, Ротшильдуудын Билдербергийн  утсан хүүхэлдэйнүүд байхаас илүү их  муу хэрэг гэж үү? Би үгүй гэж бодож байна! 

 

Энэ парламентад хэлэх энэ үгээ дуусгахын өмнө хэлэх өөр нэг зүйл байна. Тийм ээ, ноёд оо, гэхдээ та нар намайг сонс. Та нар ардчиллын тухай их ярьж байгаа, түүнийгээ Украйнд худалдан экспортлохыг хүсч байгаа, гэхдээ та нар тэр ардчиллаа ядаж эндээ өөрсдөө дээдлэн мөрдөж сураач! 

 

Энэ парламентын хэн нь ч хэрэв гэнэт Украйн улс манай асуудлуудыг хэрхэн яаж шийдэхийг бидэнд зааж эхлэх юм бол тэвчихгүй байх аа. Манай улс орныг яаж удирдахыг хэрэв Украйн бидэнд зааж эхлэх юм бол энд хэн ч тэвчихгүй шүү дээ! Тэгвэл Украйн ба Орос улсууд ингэхгүй байгаа шүү дээ, харин тэгвэл та нар яахаараа ингэж дураараа аашлаад байгаа юм бэ? Хэн та нарт ийм эрхийг өгсөн юм бэ?


Хатагтай, ноёд оо! Ийм болохоор та бүхэнд нэг юм хэлмээр байна. Бусдын ногооны талбай руу битгий мөлхөөд бай!

 

 

 

 Үүр цайж байгаа мэт Үнэн мөний ганц нэг цацрагууд түнэр харанхуйг гэрэлтүүлж эхэлж байгаа...

 

 


( 9 Үнэлгээнүүд )
 
Украйны ард түмэнд хандаж хэлэх үг - 4.9 out of 5, based on 9 votes

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!

Та дурын эсвэл өөрийн нэрээрээ энд сэтгэгдлээ үлдээж болно. Таны санаа бодол, төрсөн сэтгэгдэл бусад хүмүүст сонирхолтой, чухал байна гэдэгт итгэж байна. Та бусдыг хүндэтгэж харьцах, энэ нийтлэлтэй холбоотой зүйл бичих хэрэгтэй гэдгийг анхаарна уу.
Жич: Хэрэв Таны PC монгол үсгийн тохиргоо хийгээгүй бол кирил монгол үсгээр комментууд бичихийн тулд Setting -> Control Panel -> Regional and Language Optoin -> Languages -> Details... -> Add...-> Mongolian -> Apply -> OK гээд л дараа нь MN-хэлийг сонгоод монгол үсгээрээ бичих боломжтой. Ингэвэл улам олон хүмүүс үлдээсэн комментыг унших болно гэдгийг анхаарна уу.
АНХААР!Монгол (кирилл) үсгээр монгол хэл бичгийн дүрмээр зөв бичээгүй бүх комментуудыг 2012.05.25-наас нийтлэхгүй байхаар шийдсэн болно! Танд албан ёсны монгол кирилл үсгээрээ бичих чадвар байгаа гэдэгт бүрэн итгэж байна. Та энэ тухай "Интернэт соёлын хэм хэмжээ" нийтлэлээс үзнэ үү.

Илгээх код
Илгээх кодыг шинэчлэх (кодыг буруу оруулсан бол өмнөх тэмдэг дээр дарж гарч ирсэн шинэ кодыг доор хуулж бичээд илгээх товчин дээр дарна уу)