СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

Мэдээллийг Үзсэн Тоо : 716019

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?
И-мэйл

 

 

НЕОЛИБЕРАЛИЗМ :  ИПОТЕКООС КАРТОН ЦААСАН ДЭЭРХИ АМЬ ЗУУЛГА РУУ


Andres Serrano, Нью-Йорк


Урьд өмнө нь би зөвхөн мэдэрдэг байсан бол өнөөдөр Нью-Йоркт асар олон хүмүүс гэр оронгүй гудамжинд хоног төөрүүлж байгааг хараад энэ бодит байдлыг ойлгож эхэлсэн тэр цагаас хойш «Өнөө цагийн өнгө (Sign of the Times)» нэртэй энэ төслөө 2013 оны 10-р сарын эхээр эхэлсэн юм. Намайг, энэ хотын унаган оршин суугчийн хувьд, урьд өмнө нь би ийм олон хүмүүс гудамжинд гуйлга гуйж хоног төөрүүлж байсныг хэзээ ч харж байгаагүй учир үнэхээр гайхшруулж цочирдуулсан билээ. Тэгээд надад эдгээр орон гэргүй хүмүүсийн гуйлга гуйхдаа, унтаж хэвтэхдээ хэрэглэж байсан, картон цаасан дээр бичсэн тэр гуйлтуудыг нь худалдан авах санаа төрсөн юм...

 

 

Нью-Йоркын гудамжинд яг одоо хоног төөрүүлж яваа 12 701 гэр бүл, 2008 оны хямралаас хойш ажилгүй болж орон гэргүй, юу юу ч үгүй хоцорсон асар олон хүмүүсийн гуйлга гуйхдаа барьж байсан зарим плакатуудыг фотогэрэл зурагчин Andres Serrano цуглуулж эхэлсэн байна.

 

Надад одоо ид шид л хэрэгтэй байна... гэхдээ ганц доллар ч болов авнаа. Баярлалаа....

 

Нөхөр минь нас барсаан. Даатгал байхгүй. Бүх зүйлээ алдсан. Гэр оронгүй хоцорсон. Надад ямар нэг зүйлээр тусална уу. Бурхан таныг ивээг.... 

 

Би жирэмсэн, өлсөж бас даарч байна. Надад ямар нэг зүйлээр тусална уу. Бурхан таныг ивээг....

 

 

 

 

 

Би Иракын дайны ахмад дайчин. Алба хаасанг гэрчлэх баримтууд бий. Шархадсан, орон гэргүй, ажил хэрэгтэй байна. Ахмад дайчдын газар туслахГҮЙ байна. Надад ямар нэг зүйлээр тусална уу. Бурхан таныг ивээг....

 

ДОХ-той, ажилгүй. Яахаа мэдэхгүй цөхрөөд байна. Бурхан таныг ивээг....

 

Бурхан бол Хайр энэрэл. Хайр энэрэл бол Бурхан. Солонгосын дайны ахмад дайчин байна. Та бүхнээс надад тусламж хэрэгтэй байна....

 

Ээж бидэнд хэлэхдээ яг энд хүлээж бай гэсэн. Гэхдээ 10 жилийн өмнө...

 

1 доллараар үнсэнэ...

 

Дөнгөж сая гэрлэсэн. Ямар нэг зүйлээр тусална уу...

 

Хөнжил хэрэгтэй байна. Шөнө маш хүйтэн байна.

 

Би дөнгөж сая шоронгоос гарсан. Амьдрах гэр орон байхгүй...Би гудамжинд амьдарч байна. Надад маш хүнд байна. Үл бүтэх юманаас холхон байхыг хичээж байгаа. Танд баярлалаа...

 

Надад ямар нэг зүйлээр туслана уу. Ажилгүй, хоёр хүүхэдтэй. Идэх юм авах, орон сууцны мөнгөө төлөхөд минь...


Ричмонд (Вирджини) явах 80 доллар хэрэгтэй байна. Баяраар өөрийн хүүтэйгээ уулзах гэсэн юм. Ямар нэг зүйлээр туслана уу. Чин сэтгэлээсээ баярлалаа. (Одоо зөвхөн 15 доллар цуглараад байна).......

 

Орон сууцаа алдсан хүмүүсийн тухай баримтат кино

 

 

 

 

 

         ???!!!! ............

 


( 4 Үнэлгээнүүд )
 
Ипотекоос картон цаасан дээрхи амь зуулга руу - 4.3 out of 5, based on 4 votes

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!

Та дурын эсвэл өөрийн нэрээрээ энд сэтгэгдлээ үлдээж болно. Таны санаа бодол, төрсөн сэтгэгдэл бусад хүмүүст сонирхолтой, чухал байна гэдэгт итгэж байна. Та бусдыг хүндэтгэж харьцах, энэ нийтлэлтэй холбоотой зүйл бичих хэрэгтэй гэдгийг анхаарна уу.
Жич: Хэрэв Таны PC монгол үсгийн тохиргоо хийгээгүй бол кирил монгол үсгээр комментууд бичихийн тулд Setting -> Control Panel -> Regional and Language Optoin -> Languages -> Details... -> Add...-> Mongolian -> Apply -> OK гээд л дараа нь MN-хэлийг сонгоод монгол үсгээрээ бичих боломжтой. Ингэвэл улам олон хүмүүс үлдээсэн комментыг унших болно гэдгийг анхаарна уу.
АНХААР!Монгол (кирилл) үсгээр монгол хэл бичгийн дүрмээр зөв бичээгүй бүх комментуудыг 2012.05.25-наас нийтлэхгүй байхаар шийдсэн болно! Танд албан ёсны монгол кирилл үсгээрээ бичих чадвар байгаа гэдэгт бүрэн итгэж байна. Та энэ тухай "Интернэт соёлын хэм хэмжээ" нийтлэлээс үзнэ үү.

Илгээх код
Илгээх кодыг шинэчлэх (кодыг буруу оруулсан бол өмнөх тэмдэг дээр дарж гарч ирсэн шинэ кодыг доор хуулж бичээд илгээх товчин дээр дарна уу)