СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

Мэдээллийг Үзсэн Тоо : 715986

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?
И-мэйл

 

БАГИЙГ НЬ ХУУЛСАН  БАРУУНЫ  ЕРТӨНЦ

 

Автор: Пол Грейг Робертс / Paul Craig Roberts

 

Пол Грейг Робертс бол Рейганы засаг захиргаанд АНУ-ын Сангийн сайдын орлогч, эдийн засгийн бодлогын зөвлөх асан, Бүгд найрамдах намын нөлөө бүхий гишүүн юм. Одоо Хуверийн Их сургууль (Hoover Institution)-ийн эдийн засгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, нэрт нийтлэлч, “The Washington Times” сонины нэг тогтмол булангийн автор. 

 

Эволюц хөгжлийн сүүлийн гурван зуун жилийн үр дүнд европ үндэстнүүд ердөө дөрөвхөн тодорхойлолтонд багтах болсон юм: амин хувиа хичээсэн ихэмсэг бардам зан, мөнгө баялагийн төлөөх цус асгаруулсан дайнч араншин, ичгүүр сонжуургүй хоёр нүүрт ёс суртахуун, мөнгөөр худалдагдан урвахад хэзээд бэлэн байдал.

  /Янь Фу,  Хятадын философч,  барууныг  судлаач, нэрт эрдэмтэн, нийгмийн зүтгэлтэн/

 

Барууны соёл иргэншлийн ард чухам ямар муу муухай зүйл, нүгэл хилэнцүүд нуугдаж байдгийг таньж мэдэхийн тулд бусад хүн төрөлхтөнд гурван зуу ч хүрэхгүй жил шаардагдсан юм. Эсвэл ингэхийн тулд, одоо хэнд ч илэрхий байгаа энэ үнэнийг батлан хэлж чадахын тулд өөртөө итгэлтэй тийм шинэ улс гүрнүүд гарч ирэх шаардлагатай болсон юм гэж хэлж болноо.

Энэхүү муу муухай зүйлүүд, нүгэл хилэнцүүдийг тарьж ирсэнд Америкийн нэгдсэн улсууд хариуцлага хүлээх ёстой гэдэгт эргэлзэж байгаа аливаа хүн эхлээд Оливер Стоун болон Питер Кузник нарын хамтран бичсэн “Нэгдсэн Улсуудын яригдаагүй түүх” (The Untold History of the United States) нэртэй номыг унших хэрэгтэй.

 


DVDЖич: Энэ 4 DVD -д багтаасан баримтат кино нийт 10 хэсэгтэй. Эдгээрийг үзэж бусад түүхэн бодит факт баримтуудтай холбож бодож ойлгосны дараа 1946 онд У.Черчиллийн зарлан эхлүүлсэн Хүйтэн дайн, Төмөр хөшиг гэдэг чухам ямар цаад зорилготой үзэл суртлын дайн, тархины угаалгууд байсныг та бүхэн ойлгон ухаарах биз ээ.

1990-ээд онд социалист чиг баримжаатай байсан улс орнуудад орж ирсэн ганцхан Баруунд л ашигтай ардчилсан гэгч улстөрийн тогтолцоог тогтоож жирийн олонхид бол "үл үзэгдэх гартай" гэдэг чөлөөт зах зээл гэж зальжин тунхагласан ч үнэн хэрэг дээрээ бол хуульчлан тулгасан дээрэм тонуулын тогтолцоо, төрийн өмчийн хувьчлал гэж нэрлэн ард түмний хэдэн үеийн бүтээсэн өмч хөрөнгийг гаднынхны оролцоотойгоор хэдхэн хувь этгээдүүд талан дээрэмдсэн, үнэндээ бол хуульчилсан хулгайчлалыг хүчээр явуулсан билээ.  Энэ үед нийгэм олон нийтийн зүгээс энэхүү дээрэм тонуулыг нь ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүй алсаас ажиглан харж суулгахын тулд "дилерийн хэрэг + картын бараа" нэртэй санхүү-эдийн засгийг нь сөхрүүлэх зориудын тусгай ажиллагаанууд мөн үүний зэрэгцээ улс ард түмний өнгөрсөн бүх түүхийг гүтгэн гүжирдэж бичиж байсан "цуст коммунизм" нэртэй тархи угаалгын тусгай ажиллаганууд явуулж байсныг олж харах биз ээ!

 

Англи хэл дээр

 

 

Орос хэл дээр

 

 

 



 

Манай неоконсерваторуудын тунхагласан байсан “Америкийн шинэ эрин зуун” гэгч нь саяхан 2013 оны 9-р сарын 6-нд Орост болсон “G20”-ийн уулзалтанд дээр төгсгөлдөө ирлээ. Даян дэлхийн ард түмнүүдийн дийлэнхийнх нь энэ лидерүүд Обамад өөрт нь түүнд итгэхгүй байгаагаа мөн хэрэв НҮБ-ийн зөвшөөрөлгүйгээр тусгаар тогтсон Сири улс уруу довтлох юм бол АНУлсын засаг захиргаа олон улсын эрх зүйг зөрчих болно гэдгийг түүнд хэлсэн юм.

 

Сирийг дайрах шалтаг болгоод байгаа химийн зэвсэг хэрэглэсэн тэр дайралт нь “зэвсэгт босогчдыг бүүр эхнээс нь бүх зүйлээр дэмжиж туслаж байсан тэр улсуудын зүгээс үзүүлсээр байгаа тусламж дэмжлэгт найдсаар байгаа тэр босогчдын эрх ашгуудад нийцсэн өдөөн хатгалт байсан” тухай тэнд цугларсан дэлхийн лидерүүдэд Путин мэдэгдсэн билээ. Өөрөөр хэлбэл, Израиль, Саудын Арави ба Вашингтон – бол энэ муу муухай нүгэл хилэнцийн тэнхлэг гэдгийг тэр хэлсэн юм.

 

Бас Хятад, Энэтхэг, ӨАБНУ, Индонези, Аргентин зэрэг улс гүрнүүд "НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр цэргийн түрэмгийлэл үйлдэж байгаа улсын тэргүүн өөрийгөө “хуулийн гадуур” тавьж байгаа" гэдгийг мэдэгдсэн Путинтэй байр суурь нэгтэй байцгаасан билээ.

 

Өөрөөр хэлбэл, хэрэв та, обама (нийтлэлийн автор энд болон цаашид тодорхой хүмүүсийн нэрсийг жижиг үсгээр эхлэн бичсэн байгаа – Орч) бусад улс орнууд, хүн төрөлхтнийг басаж өдөж байгаа юм бол та - цэргийн гэмт хэрэгтэн гэж хэлсэн хэрэг юм.

 

[АНУ-ын ЗГ, Конгресст хамгийн хүчтэй байсаар ирсэн] Израилийн лобби энэ удаа обамаг дахин цэргийн гэмт хэрэгтний үүрэг гүйцэтгэхэд түлхэж чадах уу гэсэн асуултын хариуг одоо бүх дэлхий даяараа хүлээж байна. Долоохон хоногийн дотор л, манай засгийн газар ба Конгресс дахь израилийн лоббичид энэхүү ямар ч зарчимгүй болсон хөгийн гар - америкийн энэ ерөнхийлөгчийг дийлж чаднаа гэж олон хүмүүс хоорондоо мөрийцөж байна. Хориод жилийн өмнө, нугаршгүй эх оронч сүүлчийн америкчуудын нэг байсан манай Тэнгисийн зэвсэгт хүчний ерөнхий командлагч мөн Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга Том Мюрьер мэдэгдэхдээ “америкийн нэг ч ерөнхийлөгч Израилийн энэ лоббийн эсрэг сөрөн зогсож чаддаггүй юм аа” гэж бүх хүмүүст сонсогдохоор зарласан билээ. Америкийн хамгийн өндөр албан тушаалтай энэ цэргийн офицер хүртэл манай “Либерти” усан онгоц уруу хийсэн израилийн тэр өдөөн хатгалт довтолгооныг шударга үнэн мөнөөр нь мөрдөн шалгуулж чадаагүй юм шүү.

 

Израилийн лоббийн эсрэг сөрөн зогсож чадаж байсан америкийн нэг ч ерөнхийлөгчийг бид бүхэн харж байгаагүй билээ. Эсвэл, бүүр цааш нь хэлэх юм бол, тийм Конгрессыг ч харж байгаагүй билээ. Эсвэл тийм олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг бүүр ч харж сонсож байгаагүй билээ!

 

G20-ийн дээд хэмжээний уулзалт дээр обамагийн энэ дэглэм өөрийнхөө энэ бут ниргүүлсэн ялагдлаас бултан зайлахыг оролдож Сирийг буруушаасан хамтарсан мэдэгдэл гэгчдээ өөрийн гар доорхи тоглоомын засгийн газруудаараа гарын үсгийг нь зуруулахаар албадаж тулган шаардаж байсан юм. Гэсэн хэдий ч эдгээр тоглоомын засгийн газрууд нь хүртэл одоо "цэргийн ажиллагаанууд явуулахын эсрэг байна, мөн бид НҮБ-ийн тайланг хүлээж байна" гэж зарлаж өөрсдийн байр суурийг тодорхойлсон билээ.

 

Далдуур худалдан авсан болон хөлсийг нь төлсөн түүний “талынхны” ихэнх нь ямар ч эрх мэдэлгүй болж хоцорсон байгаа. Жишээлбэл, британийн парламент Вашингтоны ээлжит цэргийн гэмт хэргүүдэд энэ улс хамтран оролцохыг хориглосон санал хураалтаараа кэмероныг бараг хөөн гаргасан бодит факт байсаар байхад одоо тун хүнд байдалд орчихоод байгаа британийн ерөнхий сайд дэвид камерон зөвхөн хувийн зүгээсээ түүнийг дэмжиж байгаа учраас л обама Их британийг өөрийн тал гэж тооцсоор байгаа юм. Ийнхүү хэдийгээр кэмерон өөртэйгөө хамт британийн ард түмэн ба засгийн газрыг нь авчирч чадахгүй боловч обама энэ Нэгдсэн хаант улсыг Сири рүү хийх өөрийнх нь цохилтыг дэмжиж нэг тал байгаа хэмээн тооцсоор байна. “Дэмжиж байгаа улсууд”-ынх нь жагсаалтанд ийм улсыг ч оруулан тооцож байгаа нь тэд ямар ч гарцгүй болсныг нь харуулж байгаа нь ойлгомжтой.

 

Гудамжуудаар тайван жагсаж явсан өөрийн иргэдийг обамагийн болон израилийн лобби-н зүгээс ямар нэг эсэргүүцэл, дургүйцэлгүйгээр буудаж байсан Туркийн энэ тоглоомын засгийн газар өөртөө бус, мэдээжийн хэрэг Вашингтонд ч бус харин “Сирид хариуцлагад ноогдуулах” гэгчийн төлөө байгаа.

 

Канад болон Австралийн тоглоомын засгийн газрууд бол нэг нь ч дэлхийн хэмжээний дусал ч нөлөөгүй, хүчирхэг бус улсууд бөгөөд одоо өөрийн вашингтоны эзний тавьсан тэр төлбөртэй саналыг нь ашиглахаар дараалалд нь орон зогсчихсон байгаа. Канад болон Австралид төрийн өндөр албан тушаалуудыг эзэгнэж байгаа бүх цаад мөн чанар нь Вашингтоноос ийм төлбөрүүд авч байхад оршдог юм.

 

Хөгийн гар обама Япон ба Өмнөд Солонгос гэсэн ямар нэг дипломат нөлөө болон ямар нэг бие даасан засаглал, эрх мэдлээ алдсан өөр бас хоёр улс дэмжиж байгаа тухай зарлаж байна. Аргаа барсан Япон улс бүх арга чаргаа нэгэнт барсан тул Фукушимагийн цөмийн сүйрлийн үр дагавруудаас болж устаж сүйрэхийн ирмэг дээр зогсож байгаа. Токио болон түүний ойролцоохи газруудын ундны усны давхаргад нь радиацаар бохирдсон ус нэвчиж байгаатай холбоотойгоор Япон улс 40 сая хүнээ нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүй болж магадгүй байдалд орчихоод байгаа.

 

Аль-Нусрагийн зэвсэгт босогчдод 8-р сарын 21-ний довтолгоонд ашиглагдсан химийн зэвсгийг шилжүүлэн өгсөн хэрэгт холбогдоод байгаа Саудын Арави, хэрэв энэ цэргийн гэмт хэрэгтнүүдийг дэмжихгүй л юм бол барууны дэмжлэггүй хоцрох энэ улс дахь хатуу дарангуйлагчдын засаглал нь нуран унаж “будаа” болно гэдгийг сайн ойлгож байгаа учир Вашингтоныг дэмжиж байна. Обамагийн үндэстний аюулгүй байдлын чарлаа зөвлөх Сьюзен Райсаар толгойлуулсан неоконсерваторууд хүртэл энэ саудуудыг засгийн эрхнээс нь түлхэн унагахыг хүсдэг юм аа.

 

Обама өөрийг нь Франц, Герман улсууд дэмжлэг байгаа гэж баталж байгаа. Гэсэн хэдий ч, Олланд ч Меркель ч дайныг бус харин энэ асуудлыг юуны өмнө дипломат арга замаар шийдэхийг илүүд үзэж байгаа гэдгээ мөн эцсийн бүлэгт бүх зүйлийг НҮБ-д шийдэх ёстой гэж тодорхой хэлцгээсэн билээ.

 

Итали ба Испани улсуудын хувьд бол эдгээр улсуудын засгийн газрууд тэдний өрөндөө баригдсан эдийн засгуудыг нь аврахын тулд хангалттай хэмжээний доллар хэвлэж өгч чадах Холбооны Нөөцийн систем тэднийг үүнийх нь төлөө шагнах байх гэж найдацгааж байна. Энэ хоёр засгийн газрууд улс орныг нь олон улсын банкстерууд тонон дээрэмдэж байгааг чимээгүйхэн  зөвшөөрч байгаагийнх нь төлөө гудамжиндаа гарч ирсэн иргэд нь энэ удаа арай түлхэн унагачихгүй байхын тулд ингэж төлбөртэйгээр дэмжих нь тэдэнд зайлшгүй шаардлагатай болчихоод байгаа юм. Барууны бусад улс орнуудын нэгэн адил Итали болон Испанийн засгийн газрууд ч мөн мэдээжийн хэрэг Грекийн засгийн газар ч өөрийн иргэдээ бус харин олон улсын банкеструудыг л бүх талаар дэмжиж тусалж байдаг билээ.

 

Европын комиссын дарга мэдэгдэхдээ Европын холбоо – Британи, Франц, Герман, Итали, Испанийн дээрх төв сюзерн байгууллага сирийн энэ хямралыг дайнаар шийдэхийг дэмжихгүй гэж зарлаад байгаа билээ. “Европын Холбоо хүчин чармайлтаа улстөрийн аргаар зохицуулахад чиглүүлэх нь дээр” гэж G20-ийн уулзалт дээр Жозе Мануэл Барроуз сэтгүүлчдэд мэдэгдсэн юм. Европыг Холбоонд энэ цэргийн түрэмгийллүүдэд оролцож байгаа ЕХолбооны засгийн газруудын тэргүүнүүдийг баривчлах ордер гарган өгөх бүрэн эрх байгаа.

 

Энэ бүхэн нь худалч обамагийн ар дахь тэрхүү дэмжлэг нь маш эмзэгхэн мөн хязгаарлагдмал байгаа гэдгийг хэлээд байгаа хэрэг ээ. G20-ийн энэ удаагийн уулзалт дээр Барууны гүрнүүд олон улсын улстөрийн бодлогод ноёрхож байх чадвараа алдсан юм. Эзэрхийлэл түрэмгийллийн эцэс төгсгөлгүй худал хуурмаг заль мэхүүд болон ичгүүр сонжуургүй үйлдлүүдээсээ болж ингэж бут ниргүүлсэн мөн худал хуурамч хоёр нүүртэй байдал ба хувийн ашиг хонжоо сонирхлуудаас өөр юун дээр үндэслээгүй суларч доройтсон Барууны ёс суртахууны нэр хүнд гэгч нь бүрэн алга болсон нь тэр юм. Барууны тэр “ёс суртахууны нэр хүнд” гэгчээс нь одоо юу ч үлдээгүй бөгөөд тэгээд ч тэр нь хэзээд зөвхөн амиа бодсон бэртэгчин үзэл, аллага хядлагууд болон бүхэл бүтэн улс үндэстнүүдийг аймаглан хүйс тэмтэрч байсных нь гадна талын баг халхавч төдий л зүйл байсан нь чин үнэн билээ.

 

Барууны ертөнцийг өөрийг нь дэндүү олон удаагийн хувиа хичээсэн хоёр нүүртэй худал хуурмаг заль мэхийнхээ торонд орооцолдсон байгаа засгийн газрууд нь мөн түүнчлэн ажлын байрууд болон технологиудыг Хятад, Энэтхэг, Индонези болон Бразилийг хямдхан шулахаар тийш нь гаргаж барууны орнуудын засгийн газруудыг татварын бааз суурьгүй мөн өөрийнхөө иргэдийг дэмжлэггүй орхисон өөрсдийнх нь капиталист корпорациуд бүрэн эвдэн сүйтгэсэн юм.

 

Барууны зэвсэгт түрэмгийлэлд улс эх орнуудаа мөн амь амьдралаа сүйтгүүлсэн лалын шашинтнууд эсвэл барууны араатан мэт ховдог санхүүгийн байгууллагуудын зүгээс одоо ч хийсээр байгаа тонуул дээрмийн үр дүнд улам ядуурч туйлдсаар байгаа гурав дахь ертөнцийн орнуудын иргэдтэй харьцуулбал Барууны орнуудын жирийн иргэд өөрсдийн энэ хуйвалдаан хээл хахуульдаа живсэн засгийн газруудаа ядахдаа өчүүхэн бага боловч үзэн яддаг эсэхийг одоо хэлэхэд бэрх юм.

 

Барууны ухаан муутай энэ засгийн газрууд өөрсдийнхөө нөлөөг салхинд хийсгэсэн юм аа. Юуны өмнө Орос, Хятад, Энэтхэг, Бразил, ӨАБНУлс, Өмнөд Америк уруу чиглэсэн Америкийн дангаар жанжинлал гэгч манай неоконсерваторуудын тэр зөгнөл үлгэрт ямар ч хэтийн ирээдүй бол байхгүй ээ. Эдгээр улс орнууд одоо өөрсдийн олон улсын төлбөр тооцоо болон санхүүгийн тогтолцоогоо байгуулж байгаа ба одоо хүссэн үедээ долларын стандартаас гарч чадах болоод байна. Яагаад тэд хүлээгээд байгаа нь гайхалтай! АНУ долларыг эрүүл хүний санаанд багтамгүй их хэмжээгээр хэвлэн цацаж байгаа ба одоо доллар дэлхийн нөөцийн мөнгөн тэмдэгт гэж тооцогдохоо больж байгаа. АНУ-ын доллар хэнд ч ямар ч хэрэггүй болох ирмэг дээрээ нэгэнт ирээд байна.

 

G20-ийн дээд хэмжээний энэ удаагийн уулзалтан дээр дэлхий дахин үүнээс хойш Барууны энэ худал хуурмаг мөн цус асгаруулсан замаар араас нь даган гэлдэрэхийг хүсэхгүй байгаа нь тов тодорхой болсон юм. Дэлхийн дахин одоо Барууны цаад мөн чанарыг, хоёр нүүртэй зальт араншинг таньж мэдчихээд байна. Барууны тэр санал болгож байгаа санхүүгийн зээл, тусламж гэдэг нь бол ердөө л энэ аварч байгаа гэх улс орнуудыг бүүр тонон дээрэмдэж ард түмнийг нь улам ядууруулан хоосруулах санхүүгийн зальт механизм болохыг улс орон бүр одоо ойлгож ухаарч эхлээд байна.

 

XXI зуунд Вашингтон өөрийн иргэдтэйгээ гурав дахь ертөнцийн улс орнуудын иргэдтэй харьцдаг шигээ харьцаж байсан билээ. Асар олон их наяд долларуудыг [хэвлэн] цөөн хэдхэн банкууддаа өгөөмөр тараан өгсөн бөгөөд харин энэ үед тэр банкууд нь сая сая америкчуудыг байшин орон гэрээс нь гудамжинд гарган хаяж эдгээр үгүйрч хоосорсон гэр бүлүүдийн үлдсэн аливаа өмч хөрөнгийг нь битүүмжлэн хурааж байсан билээ.

 

Америкийн корпорациуд багахан хэмжээний төлбөрүүд болон суутгалуудыг л үлдээж өөрсдийн зүгээс төсөвт төлөх татваруудаа бараг тэг болтол нь бууруулж чадсан байгаа. Үүний хажуугаар тэд сая сая америкчуудын ажлын байрууд болон орон тоонуудыг хятадуудад, энэтхэгчүүдэд өгчихсөн юм. Энэ ажлын байруудтай хамт бас америкийн ДНБ, татварын бааз суурь ба эдийн засгийн хүчин чадал яваад өгсөн бөгөөд харин америкчуудад төсвийн асар том цоорхойнууд, үнэгүйдсэн мөнгөн тэмдэгт нь мөн жишээлбэл, хэзээ нэгэн цагт дэлхийн аж үйлдвэрлэлийн төв байсан Детройт мэтийн зэрэглээ – хотууд л үлдэж хоцорсон билээ.

 

Вашингтон одоо гэр оронгүй болж хоцорсон, өлсөж туйлдсан, эсэргүүцэж боссон өөрийн иргэдийг буудаж эхлэхэд хичнээн хугацаа үлдсэн бол оо?

 

Вашингтон бол Израилийн лобби болон цөөн хэдхэн зохион байгуулалттай хувийн эрх ашгаараа нэгдсэн бүлэглэлүүдийн төлөөлөгч нь юм аа. Вашингтон одоо өөр хэнийг ч төлөөлөхөө больсон байгаа. Вашингтон – энэ бол америкийн ард түмний хувьд ч сүйрлийн тахал, бүх дэлхий дахины хувьд ч үхлийн тахал мөөн. 

 

Эх үүсвэр: http://www.activistpost.com/2013/09/the-west-dethroned.html

 

 

 

Эргэцүүлэн бод доо, Эргэн тойрноо хар даа, Эх орноо хайрлан дээдэл! ....

 

 


( 11 Үнэлгээнүүд )
 
Багийг нь хуулсан Барууны ертөнц - 4.6 out of 5, based on 11 votes

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!

Та дурын эсвэл өөрийн нэрээрээ энд сэтгэгдлээ үлдээж болно. Таны санаа бодол, төрсөн сэтгэгдэл бусад хүмүүст сонирхолтой, чухал байна гэдэгт итгэж байна. Та бусдыг хүндэтгэж харьцах, энэ нийтлэлтэй холбоотой зүйл бичих хэрэгтэй гэдгийг анхаарна уу.
Жич: Хэрэв Таны PC монгол үсгийн тохиргоо хийгээгүй бол кирил монгол үсгээр комментууд бичихийн тулд Setting -> Control Panel -> Regional and Language Optoin -> Languages -> Details... -> Add...-> Mongolian -> Apply -> OK гээд л дараа нь MN-хэлийг сонгоод монгол үсгээрээ бичих боломжтой. Ингэвэл улам олон хүмүүс үлдээсэн комментыг унших болно гэдгийг анхаарна уу.
АНХААР!Монгол (кирилл) үсгээр монгол хэл бичгийн дүрмээр зөв бичээгүй бүх комментуудыг 2012.05.25-наас нийтлэхгүй байхаар шийдсэн болно! Танд албан ёсны монгол кирилл үсгээрээ бичих чадвар байгаа гэдэгт бүрэн итгэж байна. Та энэ тухай "Интернэт соёлын хэм хэмжээ" нийтлэлээс үзнэ үү.

Илгээх код
Илгээх кодыг шинэчлэх (кодыг буруу оруулсан бол өмнөх тэмдэг дээр дарж гарч ирсэн шинэ кодыг доор хуулж бичээд илгээх товчин дээр дарна уу)