СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

Мэдээллийг Үзсэн Тоо : 715880

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?
И-мэйл
Бичсэн Х.Д.Болор   


 

ХӨЛСНИЙ СУРТАЛ УХУУЛАГЧДЫН ДАРХАН МЭХҮҮД ба "УНААД СУРЧИХСАН" ХАРАНХУЙ ОЛОНХИ

 

Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд үү эсвэл олон нийтийг дебилжүүлэгч  хэрэгслүүд үү?

27 жил эрх чөлөөт хэвлэл бидэнд юу өгөв? Бид ойлгож байгаа юм байна уу

 

Бид юуны ч тухай хэлж ярьж зөвлөж уриалж байсан хамаагүй энэ бүхэн эцсийн эцэст таны хөрөнгө баялаг,  мөнгийг  чинь бидний ашиг хонжоо болгох тухай л яриа  байдаг.

                                                                                                            Америк зүйр үг

 

Тухайн улс орны ард түмнийг далдуур эзлэн түрэмгийлж эрх ашиг, хувь заяаг нь эрхшээл хяналтандаа оруулж улмаар хөрөнгө баялагийг нь дээрэмдэхийн тулд тухайн тэр улс үндэстний олон нийтийн ойлголт төсөөлөл - далд ухамсарт нь тэдний өнгөрсөн түүх, өнөөгийн аж амьдрал, улстөрчдийнх нь явуулж байгаа бодлого, нийгэм эдийн засгийнх нь бодит байдлын талаар буруу ташаа ойлголт төсөөлөл бүрдүүлж "үг хэлэх эрх", "чөлөөт хэвлэл" гэх мэт наанаа бол сайн сайхан сонсогдох харин цаанаа бол огт өөр зорилготой уран цэцэн хоосон үгс, хулхи уриа лозунгуудаар халхавчилж юуны өмнө мэдээллийн орон зайг нь далдуур эзлэн авдаг болох нь хүн төрөлхтний өнгөрсөн бүх түүхээр батлагдсан гашуун үнэн юм. Тэгээд энэ ОНМХэрэгслээр нь дамжуулж хүмүүст очиж буй мэдээллийн урсгалыг нь далдаас хатуу хянан цензурдаж зөвхөн харийнханд мөн урвасан элитд нь ашигтайгаар далдаас сэм чиглүүлэх олон аргуудыг хэрэглэж байдаг.

 

Иймд ямар ч тохиолдолд тухайн хэвлэл "мэдээллийн" хэрэгслийн өгч байгаа мэдээлэл нь, ер нь тэр этгээдүүдийн бичээд байгаа "шилдэг" нийтлэлүүд нь эсвэл ухуулж зүтгүүлээд байгаа зүйлүүд нь чин үнэн бодит байдалд нийцэх үү, аль эсвэл үгүй - худлаа юу гэдгийг ойлгох, үүнийг задлан шинжлэхийн тулд “тэр чухам яагаад яг энэ сэдвийг сонгож бичээд байна вэ, яагаад ийм "түүхэн үнэн" гэгчээр дөрөөлж ямар санааг зүтгүүлээд байнаа” гэдэг цаад сэдлүүдийг нь тодорхойлж мөн тэр яагаад манай улс Эх орны өмнө тулгамдсан тун чухал олон асуудлуудын талаар болохоор харин таг чиг, дүлий дүмбэ байгаа эсвэл илэрхий "хачин" байр суурьтай байгаагийнх нь цаад сэдэл, ойлгохыг хүсэхгүй байгаа шалтгаануудыг нь ойлгохыг оролдох хэрэгтэй байна. 

 

Ер нь аливаа хүнийг таньж ойлгож мэдэх эсвэл түүний зүгээс хийж болзошгүй уран үгээр хучсан үнэгэн залийг нь олж харж цаад санааг нь таньж мэдэх хамгийн чухал мөчүүдийн нэг бол түүний намтар, цаад холбоо сүлбээг тодорхойлж энэ бүхнээс далд сэдлүүдийг нь олж харах, ойлгохыг оролдох явдал юм!

 

Бас энэ шилдэг нийтлэлчид гэж өөрсдийгөө өргөмжилсөн хөлсний этгээдүүдэд ямар нэг түүхэн үйл явдал, өнөөгийн бодит байдал, бодит үнэнийг хүмүүсээс нуун хаацайлахыг оролдох эсвэл бүүр гуйвуулж гүтгэж бичих ямар шалтгаан, ямар цаад сэдэл эсвэл ашиг сонирхол захиалга байгаа эсэхийг нь эргэцүүлэн тунгааж бодохын чацуу "би түүний бичсэн "энэ түүхэн үнэн" гэгчийг нь өөр эх үүсвэрүүдээс олоод шалгаж чадах уу, аль эсвэл түүний энэ бичсэнд нь шууд "итгээд найдаад байна уу" гэдгээ эхлээд сайтар тунгаан бодож шийдэх хэрэгтэй.

 

Аливаа улсын мөрдөн шалгах, цагдаагийн байгууллагууд гэмт хэргүүдийг илрүүлэх явцдаа “энэ гэмт үйлдэл чухам хэнд ашигтай вэ, хэний ямар эрх ашигт далдуур үйлчилж байна вэ” гэдэг нэгэн асуултыг байнга тавьдаг!

 

Өнөөгийн олон нийтийн "ардчилсан", "чөлөөт" гэж нэрлэсэн олон нийтийн суртал ухуулгын хэрэгслүүд юуг ямар өнцгөөс бичиж ухуулж сурталчилаад байгааг ойлгохын хувьд дээрхи асуултын ач холбогдол өнөөдөр улам бүр их болж байна! Өнөөдөр АНУлс тэргүүтэй Барууны эрх баригч бүлэглэл бусад улс үндэстнүүд - хүн төрөлхтний эсрэг сэтгэлзүй мэдээллийн хүйтэн дайнаа нэг ч өдөр зогсоолгүй явуулсаар байгаа бөгөөд энэхүү дайны ажиллагаандаа тагнуул, тусгай албадынхаа хүний сэтгэлзүйд нөлөөлөх нарийн арга технологиудыг өргөн ашиглаж ирснийг бид ойлгож мэдэж авах цаг аль хэдийнэ болсоон....

 

Энэхүү чивэлт далд явуулгад нь улс нийгмийнхээ өмч хөрөнгө, баялагийг хулгайлсан эрх баригч давхарга мөн бусдын хөдөлмөрийн үр шимийг шимэгчлэн амь зуудаг зарим "цагаан гарт сэхээтэн"-үүд хувийн либерал эрх ашгийнхаа төлөө санаатайгаар зүтгэж байхад харин үүний хажуугаар үнэн зөв мэдээлэлгүй, мэдлэг боловсрол сул ухвар мөчид байгаагаасаа болж "харанхуйгаараа" тэдэнд ашиглуулж байгаа гэнэн т . .... хүмүүс ч тэдний дунд цөөнгүй байгааг бас ойлгох хэрэгтэй

 

Ингээд хувийн эзэдтэй "ардчилсан чөлөөт" гэгч мэдээллийн хэрэгслүүд ба тэдний хөлсний суртал ухуулагчдын харьд очиж заалгаж гаршсан "дархан мэхүүд"-ийг нь авч үзье.

 

1. Зарим чухал  мэдээллийг таг чиг, дүлий дүмбэ чимээгүйхэн өнгөрөөх

Аливаа нэг өнгөрсөн түүх болон өнөөгийн чухал үйл явдал, мэдээллүүдээс зөвхөн харийн эздийхээ болон өөрийнхөө зүтгүүлэх гэсэн үзэл санаанд хэрэг болох хэсгийг сугалан авч шал өөрөөр гөрдөн тайлбарлах, үүний зэрэгцээ бусад түүхэн чухал баримтуудыг нуун дарагдуулж тэр түүхийн бодит үнэн мөнийг бүрэн дэлгэхгүй байгаа учир одоо олон хүмүүс олон олон зүйл дээр шал буруу, ихэнх тохиолдолд яг эсрэг ойлголт төсөөлөлттэй болсон байгаа ба ингэснээрээ тэд өөрсийнхөө эсрэг өөрсдөө буруу чиг баримжаа баримталж алдаатай сонголт хийж байна!

 

Зальдан мэхлэгчид бодит байдалд огт нийцэхгүй, мэдээжийн худал юм ярихгүй бичихгүй байгаа ч энэ бол зөвхөн арга заль мэх төдий юм. Харин тэд бодит үнэний өчүүхэн зарим нэг хэсгийг нь сугалан авч гүтгэн хэт дөвийлгөж харин маш чухал түүхэн мэдээллүүдийг зориудаар орхиж нуун дарагдуулж байдаг. Таг чиг байх эсвэл хагас үнэнийг хэлэх гэдэг бол мөн чанартаа  нэг л увайгүй заль мэх гэдгийг бүх хүмүүс төдийлөн сайн ойлгож ухамсарладаггүй, мэддэггүй, ингэж тооцдоггүй. Ингэж хэрэв шууд худал гөрдөж хэлэхгүй, бичихгүй байх боломж сонголт байгаа нөхцөлд гаднын хөлсний суртал ухуулагчид түүхэн ба өнөөгийн бодит баримтуудыг илэрхий гуйвуулж гүтгэхийг оронд зүгээр л таг дуугүй суухыг, үйл явдлыг өнгөрөөхийг илүүд үздэг юм аа!

 

Ингэж таг чиг дуугүй байхад хэд хэдэн давуу тал байдаг. 1-рт, үнэн бодит баримт фактуудыг гуйвуулах, хольж хутгах, нуун дарагдуулахаас таг чиг байх нь хамаагүй амар хялбар байдаг. 2-рт, тэдний зүтгүүлж байгаа үзэл санаанд эргэлзэхэд хүргэж болзошгүй тэдэнд "эвгүй" баримт фактуудыг өөрөөр ойлгуулж зөвтгөх өмөөрөхийн тулд ямар ч худлаа юм бодож олох хэрэггүй байдаг. 3-рт, энэ бүхнийг урьдаас зориуд санаатай хэлсэндээ, бичсэндээ гардуулж баригдах эрсдэл байдаггүй. Таг чиг байх нь идэвхгүй шинж чанартай ба гуйвуулан гүтгэхээс арай дээр мэт санагдаж болноо, гэвч...

 

Хэрэв энэхүү зориудын идэвхигүй байдал нь хожим "илэрвэл" өөрийгөө зөвтгөж цаад санаа зорилгоо нуун халхлахад арай хялбар байдаг байна. Тийм гаднын хөлсний ухуулагч этгээд өнөөгийн улс нийгмийнхээ хувьд чухал байгаа тулгамдсан асуудлуудыг гүнзгий задалж цааш ордоггүй, зөвхөн зарим нэг тухайн бүрэлдсэн нөхцөл байдал юм уу эсвэл хүмүүсийн хэлсэн бичсэн санаан дотроос нь өөртөө ашигтай хэсгийг "сугалан авч" гуйвуулж гүтгэн гөрдсөн баримтуудаар халхавчилж бүхнийг харлуулж гүтгэж хамгийн гол нь "цаанаас захиалгатай"  санаагаа л зүтгүүлж байдаг. Хожим түүнд өөрийгөө зөвтгөх өчнөөн шалтагууд байдаг: "би үүнийг мэдэхгүй байсаан, би энэ тухай хожим хэлнэ, бичнэ гэж бодож байсан, би тэр үед үүнийг хэлэхээ/бичихээ мартчихсан байсан" гэх мэт. Таг мартсан гэж баашилж болох боловч үнэн хэрэг дээрээ хүн санах хэрэгтэй бүх зүйлээ сайн санадаг ба ер нь чухал зүйлүүдийн хувьд "мартана" гэдэг бол хоосон үлгэр юм! Иймээс жижигхээн ач холбогдолгүй шахам зүйлүүдийн тухай ярьж байгаа бол мартсан гэж зүтгэж болноо, харин томоохон зарчмын ач холбогдолтой, тэр тусмаа гаднаас захиалга авсан зүйлүүдийн хувьд бол энэ нь үнэн байдалд огт нийцэхгүй юм!

 

2. Зөвхөн тархи угаагчидад - залидан мэхлэгчдэд яг одоохондоо хэрэгтэй байгаа тийм "мэдээллүүийг" л сонгон сугалан авч гуйвуулан гүтгэж зарим гэнэн харанхуй хүмүүсийг ашиглан нийгэмд түгээн цацдаг.

Өнөөгийн өрийн дөнгөнд унасан, завгүй хүмүүсийн хэдэн хувь нь тэр номын зарим ишлэл, нийтлэлд дурьдсан түүхийг өөрсдөө шалгаж үздэг  бол оо? Ямар нэг асуудлын талаар бодит факт баримтуудад тулгуурлаж хэлэлцэж мэтгэлцэх, энэ талаархи түүхэн үнэнийг хамгаалах боломжийг хүмүүст олгохын оронд хүмүүсээс эдгээр мэдээллийг аль болох нуун дарагдуулах нь хамаагүй амархан хялбархан байдаг! Олон нийтээс, сонгогчдоос ямар нэг чухал зүйлийг сайн нуун дарагдуулж цаад шалтгаануудыг нь нууж халхлах чадвар нь өнөөгийн "борооны дараахи мөөг" шиг болсон "чөлөөт" сэтгүүлч, "шилдэг" нийтлэлчид, "ардчилсан" улстөрчдийн хамгийн чухал нэг зэвсэг - дархан мэх нь юм. Ямар нэг илэрхий худлаа зүйл ярихгүйгээр Үнэнээс бултан зайлах бол ялангуяа өнөөгийн, гадаадад курс дамжаагаар бэлтгэгдсэн улстөрчид, "шилдэг" нийтлэлчдийн бүүр "мэргэшил" нь юм аа!

 

3. Гаднын захиалга -өөрийн цаад зорилгыг зүтгүүлэхэд хэрэгтэй зүйлүүдийг сугалан авч хэтрүүлэн давслах арга

Энэ бол "мэргэжлийн" тархи угаагчид л хэрэгтэй байгаа тэр түүхэн үйл явдлуудад л (энэ нь үнэн бодит байдалд нийцэх эсэх нь ОГТ хамаагүй) хүмүүсийн анхаарлыг байнга хандуулж байдаг арга юм. Энэ нь тухайн нэг үйл явдал, эсвэл түүхэн цаг үеийн тухай тэр зальт ухуулагчид хэрэгтэй байгаа тэр баримтуудыг үйл явдлын дараалал дундаас сугалан авч тэдгээрийг зориудаар дөвийлгөн гуйвуулж шал өөрөөр тайлбарлах арга юм. Иймээс тэр тархины угаалгын золиос нь болж байгаа хүнд шал өөр ойлголт төсөөлөл бүрэлдэж тэр төөрөлдөж эргээд өөрийгөө, бусдыгаа мөн улс Эх орноо “хорлож” эхэлдэг. "Тухайн нэг асуудлыг тодорхой нэг өнцгөөс л тодорхой нэг хэлбэрт оруулж харуулдаг" гэсэн үг юм. Өчнөөн олон ом байсаар атал илэрхий урвагчид, эх орноосоо зугтан Баруунд гарсан хүмүүс тэндхийн тусгай албадын захиалгаар бичиж амь зууж байгаа ном нийтлэлүүдийг нь түүн орчуулах, тэндээс бүүр ишлэх, ингэж өнгөрсөн үеийг тэр чигт нь харлуулах, 1937 оны цуст хядаан гэх мэтээр түүхэн бодит үнэнийг нуун дарагдуулж хэт давслан гөрдөж хамгийн гол нь гэнэн ухвар мөчид хүмүүсээр өнгөрсөн түүхийг нь, үүгээр дамжуулж улс Эх орныг нь үзэн ядуулж өөр ямар ч "сонголтгүй" болгох замаар харийнхны далд эрхшээл хяналтандаа оруулж барьж байх башир аргуудыг одоо ил далд хавтгай хэрэглэж байна...

 

4. Гуйвуулан гүтгэх аргыг хавтгай хэрэглэж байна!

Энэ бол ямар нэг улстөр нийгэм эдийн засгийн үзэгдэл, түүхэн цаг үеийн тухай авч үзэхдээ ач холбогдлыг нь хэт бууруулах эсвэл хэт дөвийлгөх, тэдгээр хоорондын зохист харьцааг нь алдагдуулдаг "чимх үнэн ба атга худлаа" гэдэг арга юм. Дээрхи өнгөрсөн түүхэн үйл явдлууд, мөн ямар нэг үзэл санааны тухай ярихдаа өөрсдийн байр суурийг зүтгүүлэхэд хүмүүсийн логик оюун ухаан биш харин тэдний сэтгэл хөдлөл хөөрлийг ашиглах нь хамгийн хүчтэй, үр дүнтэй арга бөгөөд ингэж энгийн ухвар мөчид нэгэнд бол бүүр итгэмээр, үнэмшмээр хэтрүүлэн гуйвуулсан аргументуудыг сугалан авч дөвийлгөдөг. Ингэж эсрэг талынхаа байр суурийг “муулахдаа” хамгийн сул дорой аргументуудыг ашиглаж бас хавтгай хядлага-алуурчин-махчин-цус уугч гэх мэтээр хатуу баримт фактууд бус харин сэтгэл хөөрлийн үгсээр "чимэглэн" дөвийлгөдөг. Зарим гэнэн ухвар мөчид хүмүүс энэ бүх худлыг нь аймшигийн кинонд (!) гардгаар л өөртөө төсөөлчихөөд өнгөрсөн түүхээ, улс Эх орноо шүдээ хавиран үзэн ядаж байгаа шүү дээ!? Гэвч чин үнэн түүх, тэр үеийн бодит байдал арай ийм биш, сайн судалбал бүүр ч тийм биш байдаг. Ийм маягаар өөр бусад ямар ч тайлбар, түүхэн үнэн, байр суурийг үгүйсгэж өнгөрсөн бүхэн муу муухай, бүтэлгүй байсан мэт болгон харуулж болдог. Мөн энд хооронд нь жишиж харьцуулж боломгүй зүйлүүдийг ч хооронд нь "хүчээр" харьцуулан харуулах замаар хүмүүсийг сүрдүүлж мэхэлдэг. Түүхэн үнэн судалгаа, ном бүтээлүүдийг уншаагүй мөн мэргэжлийн бус хүмүүс үүнийг нь анзаарах ч үгүй шууд залгичихдаг юм аа...

 

5. Үнэн худалын хөл толгойг нь сольж эргүүлэх арга

Энэ бол “хар” ба “цагаан” хоёрын байрыг нь сольдог арга юм. “Хэзээ ч үнэнээс урвах хэрэггүй ээ! Харин энэ Үнэнийг өөрийг нь Худал болгон өөрчилчих!” гэдэг арга байдаг. 1937 оны яргалал, цуст хядлага гэх мэт бол түүхэн чин үнэн гэхээсээ илүү уран сайханжуулсан, үүнд дөрөөлж улс ард түмний өнгөрсөн түүхийг нь бүхэлд нь харлуулах, ингэснээрээ ард түмнийг баримжаагүй, ирээдүйгүй болгох гэсэн харийн хөлсний суртал ухуулагчдын чивэлт мэх юм. Цөөн хэдхэн тэд өөрсдийнхөө "хувийн" өчүүхэн цаад тачаал хүслийг ард түмний туйлын хүсэл мэт ярьж ухуулж энэ бүхнээрээ өнөөгийн энэ дампуурал уруудал доройтлыг зөвтгөх хэрэгсэл болгон тунхагладаг нь өнөөгийн барууны үзэлтэн либералчдын жинхэнэ араншин билээ.

 

6. Гүтгэн гуйвуулах

Энэ бол тухайн асуудлын талаар илэрхий худлаа мэдээллийг өгөх явдал юм. Энэ нь худлаа гэрчилж элдэв ярилцлага өгөх, худал түүхийн нийтлэл бичих, өөрөө сайн мэдэхгүй байж санагдаж байгаагаараа худлаа мэдэгдэлүүд хийх, худлаа няцаалтууд өгөх, архивын баримтуудыг устгах үрэгдүүлэх, тэнд байгаа түүхэн баримт бичгүүдийг "янзлах" болон бусад "нотолгоонууд"-ыг зориудаар бий болгон гаргаж ирж тэдгээрийг ашиглан нийгэм олон нийтэд буруу ташаа ойлголт төсөөлөл түгээх гэх мэт түмэн арга бачтай. Энэхүү аргыг зүгээр л таг чиг байж нуун дарагдуулах нь хангалтгүй эсвэл боломжгүй үед их хэрэглэдэг. "Хэрэв ямар нэг эсэргүүцлийг дарах боломжгүй бол өөрөө тэр эсэргүүцлийг нь толгойлчих" гэдэг улстөрийн арга мэх байдаг. Гуйвуулан гүтгэх энэ аргыг хэрэглэхдээ үнэн бодит факт баримтуудыг хүмүүс өргөн олон нийтээс анхаарлаас зориуд нуун дарагдуулж харин худал хуурмаг мэдээллүүдийг дөвийлгөж чин үнэн гэж зарлаж сонин хэвлэлээр түгээдэг. Энэ үед бодит үнэн түүх, нөхцөл байдлыг нуун дарагдуулж харин нийгэм олон нийтэд зориудын худал мэдээллүүдийг өгч байдаг. Энэ нь худал хуурмаг "архивын" гэх баримт бичгүүд /энэ бүхнийг жирийн хүмүүсийн хэд нь шалгах боломжтой вэ?/, захиалга өгч бичүүлсэн, хөлсөөр орчуулсан ном зохиол, эсвэл огт байхгүй нийтлэлүүдээс "авсан" ишлэлүүд, үр дүнг нь зориуд тохируулсан туршилтуудыг ч ишлэн авсан байдаг. Зарим тохиолдолд  үнэнд нийцэхгүй дэгс мэдээлэл нь эхнээсээ л түүхэн факт баримтуудыг хооронд нь хольж хутгахыг шаарддаг. Энэ нь түүхэн үнэнийг нуун дарагдуулах нь хангалтгүй байдаг гэсэн үг ээ.

 

7. Худлаа, өөр өнцгөөс гөрдөж тайлбарлах

Ямар нэг түүхэн үйл явдал, өнөөгийн бодит байдлыг мэдэхгүй байх, эсвэл мэдэж байсан ч өөр шалтгаанаар бодит байгаа байдлыг нь тайлбарлаж чадахгүй байгаа бол зүгээр түүний цаад шалтгааныг нь "гэсэн байж таарна, ингэх нь гарцаагүй, ингэсэн тэгсэн гэдэг" гэх мэтээр буруу худлаа тайлбарлаж байдаг. Бодит байдлыг шүүмжилж байгаа дүр эсгэж байгаа ч түүнийг үүсгэсэн цаад нөхцөл шалтгаануудыг нь дутуу эсвэл худлаа буруу тайлбарлаж нийгэм хүмүүсийг төөрөгдөлд оруулж өөрсөддөө "ашигтай" мангарууд болдог.

 

8. Хүмүүс олон нийтийн зүг чиг баримжааг нь алдуулах

Энэ бол тухайн хэлэлцэж байгаа асуудлаар чухам юуны тухай ярьж байгаа, мөн түүний цаад мөн чанараас нь хүмүүсийн анхаарлыг холдуулахын тулд тэрхүү ярьж хэлэлцэж байгаа асуудалд шууд хамаагүй үнэн эсвэл худлаа мэдээллийг оруулж ирж өгөх арга юм. Тухайн асуудлын талаар л биш бол юу ч хамаагүй ярьдаг, бичдэг. Энд худлаа магтах эсвэл улаан цайм гүтгэн гуйвуулах зэргээр холион бантан болгож хүмүүсийн зүг чиг баримжааг алдуулах мэхүүдийг ялангуяа өнөөгийн либералч улстөрчид, улстөрийн ухуулагчид маш өргөн ашиглаж хийж байна.

 

9. Хагас үнэнг хэлж өгөх арга  буюу “чимх үнэн, атга худлаа”© нэртэй мэх

Үнэхээр чухал ач холбогдолтой бодит үнэн мэдээллээс өөрт нь “ашигтай” хэсгийг авч томоохон худлаа мэдээлэлтэй хольж хутгадаг. Өөрөөр хэлбэл “чимх үнэн, атга худлаа” гэдэг мэхээ хийж байгаа гэсэн үг юм. Эсвэл худал заль мэхийг үнэмшилтэй болгохын тулд дахиад л багахан, гэхдээ заавал өөрт ашигтай жижигхээн бодит үнэн мэдээлэлтэй хутгадаг. Ингэж бодит баримт фактуудыг зөвхөн нэг талаас нь гөрдөж харуулдаг гэсэн үг юм. Ингэхдээ тухайн асуудлыг тов тодорхой бус, ойлгомжтой бусаар дараа нь яаж ч тайлбарлаж болохоор томъёолдог.

 

Энэхүү худлаагаа олон зуун жилийн өмнө амьдарч байсан өөр “аугаа” “сартваахь”  хүмүүс ингэж тэгэж сургаж байсан гэх мэтээр тэднээс ишэлж үнэндээ бол хүмүүс үүнийг нь шалгах боломжгүй байдлыг ашиглаж тэднээр түрий барьж тэр бүхэн нь ямар ч маргашгүй, эргэлзээгүй чин үнэн мэт болгож цааш нь бурдаг. Ер нь тэр түүхэн хүмүүс яг ингэж бичиж ийм санааг зүтгүүлж байсан эсэхийг, ер нь ийм юм хэлж байсныг одоо бол хэн ч мэдэхгүй, хэн ч баталж нотолж чадахгүй билээ. “Тийм л байх”, “тэгсэн л байх” гэх мэтийн логик оюун ухаан биш харин цэвэр сэтгэл хөдлөл, хов жив дээр суурилсан дүгнэлтийг хүмүүсээр хийлгэж бодит байдал, чин үнэнийг гуйвуулахад чиглэсэн байдаг.

 

Мөн “чимх үнэн, атга худлаа” гэдэг энэ мэхийг ямар нэг бодит “шалгачихаж болох” бодит нотолгоо гаргаж ирж чадахгүй байх, шалгаж болох эх үүсвэрийг заахгүй байх эсвэл өөрт нь ашиггүй, урьд өмнө нь өчнөөн бурсан зүйлүүд нь “гардуулж” болох маргаанаас бултаж зугтахын тулд голдуу хэрэглэдэг. Ингэж нөгөө талаа заавал үгүйсгэж харлуулах, хувь хүнийг нь басан доромжилж шошго наахын тулд гэнэн хүмүүсээр эрүүл ухааныг ч үл харгалзан заавал нэг тодорхой буруу дүгнэлт хийлгэхийн тулд хийдэг. Зальт этгээд, хөлсний суртал ухуулагчид үнэн бодит зүйлийн тухай ярихгүй байж болохгүй нөхцөлд бол зөвхөн өөрсөддөө хэрэгтэй, ашигтай тэр хэсгийг нь л - хагасыг нь л бурдаг гэсэн үг юм. Харин хагас үнэн бол шал худлаагаас ч долоон дор чивэлт заль мэх юм...

 

10. Хуурамч баталгаа нотолгоонуудыг зориуд хаяж өгөх арга

Ер нь ихэнх хүмүүс өөр хүнээс гарч байгаа эрүүл ухаантай бодол санаануудад гэхээсээ илүү өөрсдийнх нь толгойд бүрэлдүүлсэн байгаа тэр "өөрийн" үзэл бодлууддаа илүү "итгэж найдаж" байдаг. Ийм учраас туршлагатай залилан мэхлэгчид хүмүүсийг шууд дайрахгүй харин тойруу замаар, алсуур тэр хүний бодол санаанд нь нөлөөлж байдаг. Энэ мэхийг хийхдээ тодорхой зарим нэг "янзалчихсан" мэдээллүүдийг зүгээр л хаяж өгч тэр хүмүүсээр өөрсдөөр нь хэрэгтэй тэр дүгнэлтээ хийлгүүлдэг. Тодорхой мэдээллүүдийг тэдэнд уншихад амар хялбар, хөгжилтэй чадварлаг бичиж хаяж өгөхөд хүмүүс энэ мэдээллүүдийг шууд залгидаг бөгөөд үүн дээр үндэслээд чухамдаа яг тэр этгээдэд хэрэгтэй байгаа тэр дүгнэлтүүдийг өөрсдөө хийж байдаг юм аа. Хамгийн гол нь тэр зохимол “баталгаанууд”-ыг сэжиг төрүүлэхгүйгээр тохиолдлоор мэт хаяж өгөх хэрэгтэй байдагт энэ заль мэхийн гол хүч чадал оршдог.

 

Ийм байх нь хэнд ашигтай вэ гэдэг асуултыг байнга тавьж байх хэрэгтэй. Таны тэр "мэдэж" байгаа бүх мэдээллүүдийг хэн нэгэн танд огтхон ч тохиолдлоор бус харин зориуд хаяж өгсөн юм биш үү?!

 

11. Бодит байдал дээр бол байхгүй “цорын ганц үнэн, сонголт” гэгчийг алхам тутамд нь ухуулж толгой дотор нь хоосон зэрэглээнүүдийг бий болгох

Олон нийтийн далд ухамсар, тархи толгойд жижигхээн ач холбогдол багатай зүйлүүдээр нэг тийм хуурамч орон зайг элдэв сонин, гар утас, зурагтаар үзүүлж байгаа реклам сурталчилгаа, ятгалга ухуулгууд бий болгодог. Энэхүү "хуурамч" бодит байдал нь зальт этгээдүүийн хэлж ярьж байгаа үг, бичиж байгаа нийтлэлүүд, үйл хөдлөлүүдийг нь үнэмшилтэй мэт болгодог юм аа.Харин үүнийг нь захиалагчид нь хүсэн хүлээж байдаг!

 

12. Чухал мэдээллүүдийг нуун далдлах халхлах арга

Ямар нэг томоохон зарчмын ач холбогдолтой мэдээллийг ямар ч ач холбогдолгүй шар мэдээллүүдээр хучиж халхлах арга юм. Энэ дархан мэх нь дотроо 4 хувилбартай:

 

  1. Томоохон худлааг жижигхэн худлаагаар далдлан халхлах
  2. Томоохон чин үнэнийг жижигхээн худлаар далдлан халхлах
  3. Томоохон худлааг жижигхээн чин үнэнээр далдлан халхлах  
  4. Томоохон чин үнэнийг жижигхээн чин үнэнээр далдлан халхлах

13. Худлаа ташаа дүгнэлтэнд хүргэх  арга

 Энэ мэх бол илт худлаа зүйл ярихгүй, бичихгүй байгаа хэдий ч хүмүүсийг мэхлэн зальдах арга юм. Хөлсний суртал ухуулагчид бичсэн хэлсэн зүйлээсээ тухайн хүнээр өөрөө өөрөөр нь дүгнэлт хийлгэх, харин ингэхдээ буруу худлаа дүгнэлт хийлгэх тал уруу байнга түлхэж байдаг зальт арга юм. Эсвэл буруу ойлголт төсөөллийг нь янзалсан фактуудаар “баталгаажуулж” өгч байдаг.

 

14. Аливаа нэг юмыг буруу худлаа дүрслэн харуулах, тайлбарлаж ойлгуулах

 Логик гаргалгааны түвшинд хүмүүсийн далд ухамсарт зарим нэг буруу ташаа ойлголт төсөөллүүдийг нэвтрүүлэн суулгах өгөх арга юм.  Ийм ойлголтуудыг нэвтрүүлэхдээ “худлаа гэж батлаагүй бүхэн үнэн” гэдэг мэхүүдийг хэрэглэдэг: гадна талаас нь өнгөц харахад үнэн бодит байдалд нийцэж байгаа мэт, хэнд ч тодорхой байгаа олон тооны энд хамаагүй, холбогдолгүй дүгнэлтүүдээр энэхүү логик гаргалгаа хийдэг. Гэхдээ тэр жижигхэн үнэн дүгнэлтүүдийн дунд зөвхөн ганц хоёрхон гэхдээ зарчмын чухал дүгнэлтүүд нь худлаа байдаг энэ мэхийг байнга хийдэг. Ийм учраас жирийн хүмүүс энэхүү чин үнэн биш гаргалгаа дүгнэлтийг илрүүлэхэд нилээд хэцүү төвөгтэй байдаг.

 

15. Ямар нэг зүйлийн нэрийг нь үлдээгээд харин агуулгыг нь сэмхэн солих арга

Амьдрал дээр үнэхээр байсан нэг эсвэл хэсэг тохиолдлуудыг сугалан авч “илчлэн шүүмжилдэг”. Гэвч энэ тохиолдлыг шал өөр утгын хүрээнд авчирч тавьдаг. Энэхүү бохир  арга нь хүмүүсийн ой санаанд энэ тохиолдолтой хамаатай олон тооны жижигхэн зүйлүүдийг хадгалж байх боломжийг олгодог учир хүмүүсийн бодол дотор нийтлэл нь үнэнд нийцэх мэт хуурамч зэрэглээг төрүүлдэг.

 

16. Хууртаж талаар болсон хүлээлтийн нэг онцгой чанарыг ашиглах арга

Аливаа мэдээллийг амжилттай гажуулах нь энэхүү өвөрмөц чанар дээр үндэслэж байдаг. Хууртаж мэхлэгдсэн хүн өөрөө түүнийг ингэж зальдаж мэхлэхэд оролцогч нь болсон байдаг. Тэр өөрөө бодит байдлыг буруу ташаа ойлгож төсөөлж байсныхаа золиос нь болсон байдаг. Мэхлэгчид чин үнэн мэдээллийг ашиглаж энэ мэдээллээс буруу дүгнэлтүүд хийлгэхийг байнга хичээж  байдаг.

 

17. “Эсрэг талаас нь ярьж” хуурч мэхлэх арга:

Хэрэгтэй байгаа дүгнэлтээ гаргуулах,  үйлдлийг хийлгэхийн тулд эсрэгээр нь худлаа зүйлийг ярьдаг, бичдэг.  Жишээлбэл: Ийм нэг үлгэр байдаг. Чоно туулайг барьжээ. Тэгээд туулай чоноос “ Намайг яасан ч болноо! Харин баг сөөг үрүү л битгий шийдээрэй” гэж гуйдаг. Хэрэв тэр ингэж айж байгаа юм бол би түүнийг тийш нь шидчихье” гэж чоно боддог. Ингэж ухаалаг туулай мулгуу чоныг хуурч мэхэлсэн тухай үлгэр байдаг шиг.

 

18. Хуурч байгаа юм шигээр чин үнэнийг хэлэх арга

Өөр нэг төстэй арга бол үнэнийг хэлэх гэхдээ хүмүүст итгэхээргүйгээр хэлэх, өөрөөр хэлбэл үнэнийг худлаа юм шиг хэлэх арга юм. Отто фон Бисмарк ингэж хэлж байжээ: “Хэрэв хүмүүсийг тэнэгтүүлэхийг хүсвэл чи үнэнийг л хэлчих”. Үнэнийг ашиглаж худал хэлэх бичих бол залилан мэхлэх ховорхон хэлбэр юм. Энэ арга их үр дүнтэй байдаг байна. Хамгийн гол нь хүмүүс ийм ичгүүр сонжуургүй байна юм гэж бодож төсөөлж ч чадахгүй байдаг. Хамгийн гол нь сайн жүжиглэж баашилж чаддаг байх ёстой.

 

19. Хууртагдахыг өөрөө  хүсээд байгаа хүмүүсийг л хуурч мэхэлж болдог

Олон тохиолдолд хууртагдахыг (өөрөө ингэж итгэхийг) хүсээд байгаа тэр хүн нийтлэлийг нь уншиж эсвэл ярьж байхыг сонсож байхдаа мэдээллийг гуйвуулж янзалж байгаа тэр хүний гаргаж байгаа алдаануудыг заримдаа анзаарах боловч түүний энэ илэрхий эргэлзээтэй юмыг нь хамгийн сайн сайхнаар ойлгож төсөөлж үнэн хэрэг дээрээ ингэж үүнд итгэхийг албадаж өөрийгөө хуурч мэхэлж байдаг. Учир нь тэр түүний үүнийг илчилэх юм бол бас өөрийнхөө урьд өмнө итгэж найдаж горьдож байсан олон юмыг эргэх харах хэрэгтэй болдог. Чухамдаа үүнээс л айж бас залхуурч байдаг байна. Энэ золиос хууртагдан сэтгэл засал хийлгэсэндээ баярлаж байх байж болох ч бас энэ худал мэдээллээс болж эсвэл түүнийг нь өөр нэг хүн илчлэхээр хохирч байдаг. Гэвч энэ нь заавал хоорондоо тэнцэж байдаггүй.

 

20. Байраа түр солих замаар хуурч мэхлэх

Хуурч мэхлэх гэж байгаа золиосыг эхлээд хуурагчийн үүргийг өөртөө авахыг албаддаг. Олон янзын сэтгэлзүйн аргуудыг хэрэглэсний дараа золиос нь болж байгаа хүн өөрөө бусад хүмүүсийг хуурч байгаа мэт өөрт нь санагдаж эхэлдэг. Харин жинхэнэ залилагчид тодорхой мөч хүртэл энэхүү зэрэглээг нь сайтар хичээнгүйлэн дэмжиж байдаг. Тэгээд зөвхөн энэ бүхний эцэст сая бүх зүйл байр байрандаа орж золиос хууртаж мэхлэгдсэн байдаг......


Жич: Одоо улс Эх орныхоо эрх ашгийн дээдлэн ард түмнийхээ төлөө үг хэлж зүрхэлж байгаа цөөхөн хүмүүсийг "ардчилсан" + "зах эзээлжсэн" Монголын хэт барууны үзэлтнүүд “сүгсэлзүүр”, “цээжээ дэлдсэн эх орончид”, “шантаажчид” гэх мэтээр гутаан үгүйсгэж шошго наахаар оролдож байнна. Хамгийн гайхалтай бас эмгэнэлтэй нь үүнийг нь уншаад үүнд нь үнэмшиж итгэж горьдож тачъяадсан зарим гэнэн этгээдүүд “бичээд байгаарай2” гэж хөөргөн хашгиралдаж байгаа...

 

Мөн "чөлөөт" гэгч хэвлэл мэдээллүүдэд ховсдуулж мэхлэгдсэн харанхуй олонхиор "ардчилсан" гэгч сонгууль = сонголт хийлгэж мөн чанартаа бол тэднийг ичгүүр сонжуургүй зальдаж байгаа боловч эцсийн эцэст энэ бүхний үр дүнд улс Эх орон чухамдаа энэ харанхуй ядуу болгосон гэнэн хүмүүс өөрсдөө л илүү хохирдог билээ..!?

 

Үүнээс гадна зарим нэг гэнэн хүмүүсээр буруу алхам, үг яриа хэлүүлж ТВ-ээр сурталчлах, эсвэл нийтлэлүүд захиалж бичүүлж сурталчлах аргыг их хэрэглэж байна. Ийм урхинд нь орсон хүн хожим энэ хэлсэн ярьсан бичсэн бүхэн нь аймшигтай төөрөгдөл байсныг, тэр хүн өөрөө гүнзгий эндүүрч төөрөлдөж явснаа аажмаар олж мэдэж байгаа ч нэгэнт олон нийтэд сурталчлагдсан учир "нэр сүр"-ээ унагахгүйн тулд гэсэн хөөрхийлөлтэй шалтагаар энэхүү буруугаа, худлаагаа ямар ч аргаар хамаагүй зөвтгөхөөс өөр аргагүй байдалд ордог.

 

Чухамдаа "ичсэн хүн хүн алдаг, эргүү улстөрч Эх орноо алдаг" гэгч л болж байна..!?

 

Харин алдаа эндэгдэл, төөрөгдлөө ойлгож ухамсарлаж өөрийнхөө өмнө болон олон нийтийн өмнө хүлээн зөвшөөрч засч залруулж урагш тэмүүлж чаддаг хүмүүс цөөхөн байдаг байна. "Үхсэн (амьд байсан ч тархи ухамсар нь үхжсэн гэж бас болно) хүн л алдаагаа засах боломжгүй болсон байдаг" гэдэг эртний мэргэн сургаал байдгийг энд сануулах юун....

 

 

 

 Энэ нийтлэлийг хуулан авч дахин уншиж эргэцүүлэн бодож үзээрэй, дараа нь та энэ бодит байдлыг шал өөр нүдээр тод томруун харах болноо.   

 

 

Хамгийн үр дүнтэй байдаг чивэлт худал бол хагас үнэнтэй зориуд хольж хутгасан ичгүүргүй гүжир гүтгэлэг юм аа ... энэ бол Бүүбурын дархан мэхүүд нь

 



( 9 Үнэлгээнүүд )
 
Олон Нийтийг "Дебилжүүлэх" Хэрэгслүүдийн дархан мэхүүд - 5.0 out of 5, based on 9 votes

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!

Та дурын эсвэл өөрийн нэрээрээ энд сэтгэгдлээ үлдээж болно. Таны санаа бодол, төрсөн сэтгэгдэл бусад хүмүүст сонирхолтой, чухал байна гэдэгт итгэж байна. Та бусдыг хүндэтгэж харьцах, энэ нийтлэлтэй холбоотой зүйл бичих хэрэгтэй гэдгийг анхаарна уу.
Жич: Хэрэв Таны PC монгол үсгийн тохиргоо хийгээгүй бол кирил монгол үсгээр комментууд бичихийн тулд Setting -> Control Panel -> Regional and Language Optoin -> Languages -> Details... -> Add...-> Mongolian -> Apply -> OK гээд л дараа нь MN-хэлийг сонгоод монгол үсгээрээ бичих боломжтой. Ингэвэл улам олон хүмүүс үлдээсэн комментыг унших болно гэдгийг анхаарна уу.
АНХААР!Монгол (кирилл) үсгээр монгол хэл бичгийн дүрмээр зөв бичээгүй бүх комментуудыг 2012.05.25-наас нийтлэхгүй байхаар шийдсэн болно! Танд албан ёсны монгол кирилл үсгээрээ бичих чадвар байгаа гэдэгт бүрэн итгэж байна. Та энэ тухай "Интернэт соёлын хэм хэмжээ" нийтлэлээс үзнэ үү.

Илгээх код
Илгээх кодыг шинэчлэх (кодыг буруу оруулсан бол өмнөх тэмдэг дээр дарж гарч ирсэн шинэ кодыг доор хуулж бичээд илгээх товчин дээр дарна уу)