СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

Мэдээллийг Үзсэн Тоо : 715888

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?
И-мэйл

 

ДЭЛХИЙН ОЛОН НИЙТИЙН ГОЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛҮҮДИЙГ ХЭН "ЭЗЭРХИЙЛЖ" БАЙГАА ВЭ?

 

Бидний ҮЗЭЖ ХАРЖ СОНСОЖ УНШИЖ байгаа бүх юмыг далдуур эрхшээл хяналтандаа атгаж дэлхийн ард түмнүүдийн "тархийг барьж" байгаа Барууны 6-хан хувийн монополь корпорациуд бол нэг толгойтой асар том наймаалжийн тэмтрүүлүүд юм!

 

 Яах гэж, юуны тулд жирийн хүмүүсийн тархийг угааж ойлголт төсөөллийг нь зориуд өөрсөддөө ашигтайгаар бүрдүүлж байгаа вэ?! Та бүхний одоо "мэдэж байгаа" зүйлүүд чинь тэгвэл юу гэсэн үг болж таарч байна вэ?

 

Хэрэв 1983 он уруу эргэн харах юм бол дэлхийн олон нийтийн томоохон мэдээллийн хэрэгслүүдийг ойролцоогоор 50 хувийн корпораци бүхэн хяналтандаа оруулсан байлаа. Харин өнөөдөр, 2014 оны байдлаар, дэлхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг АНУ-ын 6-хан асар том хувийн корпорациуд гартаа бүрэн оруулсан байгаа ба чухамдаа тэд тагнуулын тусгай албадтайгаа хамтарч хүмүүст юуг үзүүлж юуг уншуулахыг, зарим мэдээллийг бүүр дуулгах ч үгүй байхыг!, мөн ямар нэг түүхэн үйл явдлын тухай нийгэм олон нийт чухам ямар ойлголт бодол санаатай, ямар төсөөлөл байр суурьтай, нийгэм ямар уур амьсгалтай байхыг далдаас сэмхэн удирдаж бүрэн хяналтандаа барьж байна! 

Эдгээр 6-хан хувийн корпораци Барууны ертөнцийн төдийгүй өрнөдийн загвараар "ардчилсан" дэлхийн бараг бүх улс орнуудын телевизийн бүх сүлжээ, кабелийн бүх сувгууд, бүх киностудиуд, бүх сонин сэтгүүл, бүх хэвлэлийн газрууд, бүх хөгжмийн сувгууд мөн түүнчлэн хамгийн гол гол вэбсайтуудыг шууд буюу далдуур эзэмшиж тэнд гарч байгаа бүх "мэдээллүүд"-ийг маш хатуу цензурдаж бүрэн хяналтандаа атгаж байна.

 

Өнөөдөр америкийн бараг бүх ОНМХэрэгслүүдийг атгаж бүрэн хяналтандаа барьж байгаа энэ 6-хан корпорациуд бол Time Warner, Walt Disney, Viacom, Rupert Murdoch’s News Corp., CBS Corporation ба NBC Universal юм. Үүнээс гадна эдгээр том “наймаалжууд”-ын тэмтрүүлүүд нь саяхныг хүртэл хүрээгүй байсан мэдээллийн хэрэгслүүд ч өдөр ирэх тусам улам бүр тэдний саварт орсоор байна. Жишээлбэл, одоо интернетийн Google, Yahoo ба Microsoft компаниуд тэдний бүрэн мэдэлд орсон байгаа бөгөөд тэд интернэтэд улам бүр монопольчлон давамгайлж байна!

 

Юуны өмнө хэвлэл мэдээллийн “Том Зургаан” наймаалж хамгийн их айдас түгшүүр төрүүлж байгаа! Энэ тухай мэдээллүүдийг та бүхэн mediaowners.com сайтнаас бас олж уншиж болноо. Барууны олон нийтийн мэдээллийн бүх хэрэгслүүдийг бүрэн атгаж тэнд гарч байгаа бүх мэдээлэлд хавтгай гэхдээ далд цензур - хориг хяналт - шүүлтүүр тавьж байгаа энэ 6-хан том наймаалжийн эзэмшиж байгаа томоохон мэдээллийн хэрэгслүүдийг одоо "ардчилсан" улсуудад цацаж байгаа "чөлөөт" мэдээллийн хэрэгслүүдийн мэдээллээ авч байдаг үндсэн гол эх сурвалжууд болгосон байгаа (!?) бөгөөд эдгээр "мэдээллийн"(?!) гол эх үүсвэрийн зөвхөн нэг багахан хэсгийг доор үзүүлэх юм бол:

 

1. Time Warner

Home Box Office (HBO)

Time Inc.

Turner Broadcasting System, Inc.

Warner Bros. Entertainment Inc.

CW Network (partial ownership)

TMZ

New Line Cinema

Time Warner Cable

Cinemax

Cartoon Network

TBS

TNT

America Online

MapQuest

Moviefone

Castle Rock

Sports Illustrated

Fortune

Marie Claire

People Magazine

 

2. Walt Disney

ABC Television Network

Disney Publishing

ESPN Inc.

Disney Channel

SOAPnet

A&E

Lifetime

Buena Vista Home Entertainment

Buena Vista Theatrical Productions

Buena Vista Records

Disney Records

Hollywood Records

Miramax Films

Touchstone Pictures

Walt Disney Pictures

Pixar Animation Studios

Buena Vista Games

Hyperion Books

 

3. Viacom

Paramount Pictures

Paramount Home Entertainment

Black Entertainment Television (BET)

Comedy Central

Country Music Television (CMT)

Logo

MTV

MTV Canada

MTV2

Nick Magazine

Nick at Nite

Nick Jr.

Nickelodeon

Noggin

Spike TV

The Movie Channel

TV Land

VH1

 

4. News Corporation

Dow Jones & Company, Inc.

Fox Television Stations

The New York Post

Fox Searchlight Pictures

Beliefnet

Fox Business Network

Fox Kids Europe

Fox News Channel

Fox Sports Net

Fox Television Network

FX

My Network TV

MySpace

News Limited News

Phoenix InfoNews Channel

Phoenix Movies Channel

Sky PerfecTV

Speed Channel

STAR TV India

STAR TV Taiwan

STAR World

Times Higher Education Supplement Magazine

Times Literary Supplement Magazine

Times of London

20th Century Fox Home Entertainment

20th Century Fox International

20th Century Fox Studios

20th Century Fox Television

BSkyB

DIRECTV

The Wall Street Journal

Fox Broadcasting Company

Fox Interactive Media

FOXTEL

HarperCollins Publishers

The National Geographic Channel

National Rugby League

News Interactive

News Outdoor

Radio Veronica

ReganBooks

Sky Italia

Sky Radio Denmark

Sky Radio Germany

Sky Radio Netherlands

STAR

Zondervan

 

5. CBS Corporation

CBS News

CBS Sports

CBS Television Network

CNET

Showtime

TV.com

CBS Radio Inc. (130 stations)

CBS Consumer Products

CBS Outdoor

CW Network (50% ownership)

Infinity Broadcasting

Simon & Schuster (Pocket Books, Scribner)

Westwood One Radio Network

 

6. NBC Universal

Bravo

CNBC

NBC News

MSNBC

NBC Sports

NBC Television Network

Oxygen

SciFi Magazine

Syfy (Sci Fi Channel)

Telemundo

USA Network

Weather Channel

Focus Features

NBC Universal Television Distribution

NBC Universal Television Studio

Paxson Communications (partial ownership)

Trio

Universal Parks & Resorts

Universal Pictures

Universal Studio Home Video

 

 

Эдгээр хувийн эздийн асар том корпорациуд америкийн ард түмэнд, цаашилбал дэлхийн олон нийтэд чин үнэнийг бодитттой байгаагаар нь дамжуулан мэдээлж байхын тулд оршин тогтнож байгаа юм биш ээ! Бүүр эхнээсээ, тэдний оршин тогтнож байгаагийн хамгийн наад захын зорилго нь бол юуны өмнө ердөө л мөнгө хийх, цаашилбал ХҮН ТӨРӨЛХТНИЙГ өрийн мөнхийн боолчлолд барьж байх явдал бөгөөд харин үүний тулд нийгэм олон нийтийн бодол санаа, тархи ухамсар, эндээс амьдрал хувь заяаг нь толгойд нь зориуд суулгаж байгаа "мэдээллүүдээрээ" ба сургаж байгаа "боловсролоороо" дамжуулан барьж байх явдал юм!

 

Мөн эдгээр мэдээллийн асар том корпорациуд томоохон реклам захиалагчидтайгаа цаагуураа холбоо сүлбээтэй байдгийг нь илчлэхээр юм ил тод юу ч хийдэггүй билээ. Жишээлбэл, элдэв зар сурталчилгаа, рекламууддаа тэрбум тэрбум долларууд хаяж байдаг эм, вакцин үйлдвэрлэдэг асар том корпорациуд энэ мөнгөө хожим тэр эм, вакциныг нь энэхүү рекламынх нь “ачаар” худалдан авч байдаг хэрэглэгчдээс хэд нугалаад буцаагаад олоод авчихдаг. Мөн мэдээллийн эдгээр асар том корпорациуд хэзээд гагцхүү өөрсдийн тэр хувь эздийнхээ үзэл сурталжсан тэр өнцгүүдийг л хүмүүс олон нийт, дэлхийн нийтэд маш хурдан хугацаанд тулган нялзаахаар өдөр шөнөгүй ажиллаж байдаг юм аа.

 

Гэвч аз болоход америкчуудын нэг хэсэг нь одоо сэрж үүнийг ухаарч эхлээд байгаа ба одоогийн энэ "ардчилсан чөлөөт" мэдээллийн томоохон гол сувгуудад итгэж ОГТ болохгүй юм байна гэдгийг ойлгож эхлээд байна. Gallup агентлагаас саяхан явуулсан нэг шинэхэн санал асуулгаар одоо мэдээллийн томоохон хэрэгслүүдэд итгэхгүй байгаа америкчуудын тоо бүх хүн амынхаа 57 % болоод байгаа нь Америкийн түүхэн дэх хамгийн дээд үзүүлэлт юм.

 

Одоогийн энэ бүх нөхцөл байдлууд бол чухам яагаад сүүлийн жилүүдэд өөр бусад альтернатив мэдээллийн жижиг хэрэгслүүд үүсэн гарч ирсээр байгаагийн нэг гол шалтгаан юм. Одоо мэдээллийн [бодит байдалдээр дэлхий дахины болсон] энэ томоохон гол сувгууд хүмүүсийн итгэл найдварыг маш хурдан алдсаар байгаа бөгөөд хүмүүс энэ дэлхий дээр чухам юу болоод байгаа тухай чин үнэнийг өөр бусад эх үүсвэрүүдээс эрж хайдаг болоод байгаа.

 

Өнөөгийн энэ хувийн корпорациудын "чөлөөт" гэгч (!?) хочтой “мэдээллийн” гол гол сувгуудаар АНУлсын Холбооны Нөөцийн Системээс хүн төрөлхтөнд ямар их гай зовлон тарьж байдгийг, дэлхийн бүх санхүүгийн тогтолцоог бүхэлд нь устгаж чадах деривативуудын тийм асар том хоосон хөөс одоо америкчуудын толгой дээр буухаар заналхийлж байгааг хир олон хүмүүс хэлж ярих боломжтой байгаа вэ?

Мөн Америкийг аймшигтай хурдтайгаар аж үйлдвэргүйжүүлж байгааг нь эсвэл Goldman Sachs – ын ханаж цаддаггүй гайхмаар тэр шуналынх нь тухай хир олон хүмүүс одоо тэдний гарт орсон байгаа эдгээр томоохон сонингуудад бичиж үнэн бодит байдлыг дэлхийн олон нийтэд хүргэж чадах вэ?

 

Мэдээжийн хэрэг, эдгээр гол гол ТВ-ийн сувгууд, хэвлэл мэдээллийн газруудад хааяа нэг иймэрхүү чин үнэн мэдээллүүдийг өөрсдийн корпорациудын тэр тавиул боссууддаа мэдэгдэхгүйгээр чимээгүйхэн нийтэлж үзүүлж орхидог эрэлхэг зоригтой сэтгүүлчид цөөн хэдхээн байгаа! Гэвч энэ бол харьцуулахад маш бага үнэн зөв мэдээлэл юм.

 

Ийм учраас одоо америкчууд тэдэнд чин үнэнийг, бодит байдлыг хэлэхгүй байгаад улам бүр хилэгнэн уурсах болж байгаа ба “хамгийн чухал мэдээнүүд” гэж цацаж байгаа нь юмнууд нь үнэн хэрэг дээрээ тэднийг усан тэнэгүүдийн бантангаар л тэжээж байгаад улам бүр сэтгэл дундуур байх болоод байна.

 

Эцэст нь хэлэхэд өнөөгийн дэлхийн томоохон мэдээллийн сувгуудаар зүгээр  яриулдаггүй, бичүүлдэггүй, харуулдаггүй тийм тов тодорхой сэдвүүд байдаг юм байна гэдгийг одоо улам бүр олон хүмүүс ойлгож ухаарч эхлээд байна.

 

Эх үүсвэр: http://theeconomiccollapseblog.com/archives/who-owns-the-media-the-6-monolithic-corporations-that-control-almost-everything-we-watch-hear-and-read

 

 

Анхаар! Энэ нийтлэлийг ЧӨЛӨӨТЭЙ хуулан авч өөр сайт, сонинд тавьж болно! Гагцхүү монгол хэл дээрх эх үүсвэрийг заах, мөн тус сайт уруу шууд холбоос хийх ёстойг сануулъя.

 

 

Өнөөгийн "чөлөөт" гэгч мэдээллийн хэрэгслүүдийн бодит байдал ийм л байгаа. "Ардчилсан" Монголын хувийн "чөлөөт" хэвлэл мэдээллүүд Барууны ийм "эрх чөлөөтэй, цорын ганц үнэн зөв" сувгуудын цацаж байгаа мэдээллүүдийг нь дамжуулан цацаж байдаг, тэдний суртал ухуулгын цагаан хоолой нь болж хувирчихаад байхад бид чухам хэн болж хувирчихоод байгаа, бидний ирээдүй ямар байгаа хэрэг вэ?

 

 

 


( 26 Үнэлгээнүүд )
 
Дэлхий дахины "тархийг барьж" байгаа 6-хан хувийн корпораци !!! - 4.7 out of 5, based on 26 votes

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!

Та дурын эсвэл өөрийн нэрээрээ энд сэтгэгдлээ үлдээж болно. Таны санаа бодол, төрсөн сэтгэгдэл бусад хүмүүст сонирхолтой, чухал байна гэдэгт итгэж байна. Та бусдыг хүндэтгэж харьцах, энэ нийтлэлтэй холбоотой зүйл бичих хэрэгтэй гэдгийг анхаарна уу.
Жич: Хэрэв Таны PC монгол үсгийн тохиргоо хийгээгүй бол кирил монгол үсгээр комментууд бичихийн тулд Setting -> Control Panel -> Regional and Language Optoin -> Languages -> Details... -> Add...-> Mongolian -> Apply -> OK гээд л дараа нь MN-хэлийг сонгоод монгол үсгээрээ бичих боломжтой. Ингэвэл улам олон хүмүүс үлдээсэн комментыг унших болно гэдгийг анхаарна уу.
АНХААР!Монгол (кирилл) үсгээр монгол хэл бичгийн дүрмээр зөв бичээгүй бүх комментуудыг 2012.05.25-наас нийтлэхгүй байхаар шийдсэн болно! Танд албан ёсны монгол кирилл үсгээрээ бичих чадвар байгаа гэдэгт бүрэн итгэж байна. Та энэ тухай "Интернэт соёлын хэм хэмжээ" нийтлэлээс үзнэ үү.

Илгээх код
Илгээх кодыг шинэчлэх (кодыг буруу оруулсан бол өмнөх тэмдэг дээр дарж гарч ирсэн шинэ кодыг доор хуулж бичээд илгээх товчин дээр дарна уу)