Warning: Creating default object from empty value in /var/www/u0183792/public_html/old/plugins/system/sourcerer/helper.php on line 783

Warning: Creating default object from empty value in /var/www/u0183792/public_html/old/plugins/system/sourcerer/helper.php on line 32
Мальтусын онол зөв гэж үү?

СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

Мэдээллийг Үзсэн Тоо : 706891

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?
И-мэйл

 

 

 

 

МАЛЬТУСЫН  ОНОЛ  ЗӨВ  ГЭЖ  ҮҮ?

 

Tim Black, Лондоны Spiked сэтгүүлийн редактор

 

Мальтусын “Хүн амын тухай онол” гэгч нь аль ч стандартаар аваад үзсэн үнэхээр ямар ч үндэслэлгүй хулхи эд юм. “Нийгмийн доод давхаргын хүмүүс дэндүү хурдан үржин олширч байдаг” гэдэг бусдыг үзэн ядсан харгис үзэл санааг анх гаргаж ирсэн английн хямсгар ламтан Томас Мальтус (1766-1834) хэрэв өнөөдөр нэрд гарснаа (неолибералчдын чармайлтаар – Орч.) мэдсэн бол маш гайхах байсан биз ээ.

 

Одоо ч ТВ-ийн хөтлөгчид, нийгмийн зарим зүтгэлтнүүд, зарим эрдэмтэд гэгч хөлсний үзэл сурталчид “Хөөе, Мальтусын зөв байсан юм байна шүү дээ. Дэлхийн хүн ам дэндүү олон болсон учир тэд дэндүү их юм хэрэглэж байна” гэж ам уралдуулан бурж байна.

 

Time сэтгүүлийн нэг булан хөтлөгч бүүр “Дэлхийн хүн ам улам олон болж улам өлсгөлөн болж байна. Хүнсний үнэ түүхэнд байгаагүй түвшиндээ хүрлээ. Бид ядуу буурай улс орнуудад юу болж байгааг харах юм бол Мальтусын зөв байжээ гэдэг дүгнэлтийг хялбархан хийж болно” гэж бичиж байсан юм. Британийн долоо хоног тутмын нэг сэтгүүл New Statesman-д онгон зэрлэг байгалийн хорхойтон гэж өөрийгөө нэрлэдэг Дэвид Аттенборо гэгч яг ийм "итгэл үнэмшлээ" харуулж “Мальтусын тунхагласан чин үнэн бол өнөөдөр ч үнэн хэвээр байна. Манай дэлхий дэндүү олон хүмүүсийг хооллож чадахгүй юм” гэж бичиж байна. Либерал чиглэлийн сонин Гардиан ч үүнд өөрийн хувь нэмрийг оруулж “Мальтусын энэ байгалийн хуулиар батлагдсан үзэл санаа нь Чарльз Дарвиныг эволюцийн онолоо бичихэд нь урам зориг өгсөн юм. Байгаль дээр жигүүртэнгүүд, ан амьтдын тоо толгой нь дэлгэр сайхан цагт олширч хоол тэжээл хомсдохын хирээр огцом буурдаг. Энэ нь хомо-сапиенсуудад хамаатай биш гэж үү” бичиж байна. (өөрийн хоол ундыг өөрсдөө үйлдвэрлэдэг болсон оюун ухаант хүнийг байгаль дээрээс бэлэн юм олж идэж амьдардаг шувуутай эсвэл амьтантай адилтгаж үзэж болно гэж үү? – Орч.) Иймэрхүү нийтлэлийн мангардуухан энэ өнгө аяс нь уншигчдынхаа толгойд яг хэрэгтэй тэр үзэл санаануудыг цаагуураа суулгаж өгч байгаа юм.

 

Энэ бүх Мальтусыг магтан дуулагчдынх нь хоолой нийлсэн ийм найрал дууг нь сонссон ямар ч эрүүл ухаантай, өөрийнхөө толгойгоор эргэцүүлэн бодож чаддаг чадвараа хараахан гээгээгүй хүнд ер нь Мальтус чухам яг юуг урьдчилан харж зөв хэлсэн юм бэ гэсэн бодол өөрийн эрхгүй орж ирдэг биз ээ. Үүнд хариулт өгөхийн тулд анх 1798 онд хэвлэгдсэн Мальтусын “Хүн амын хуулийн тухай туршлага” номыг нь нээх хэрэгтэй байх. Харин тэндээс та бүхэн хачин гайхалтай зүйлүүдийг олж харж болноо!

 

Энэ номын эхний хуудаснууд дээр нь Мальтус өөрийн энэ онолыг түүний баталж байгаагаар бол “маргах аргагүй байгалийн хуулиуд” болох хоол хүнсний хүрэлцээтэй байдал ба эсрэг хүйсүүдийн хооронд дахь харьцаа болон тэдний үржих хэрэгцээ гэдгээр үндэслэсэн байгаа! Мальтусын үзэж байгаагаар бол “хяналтгүй үржиж байгаа” хүн амын тоо толгой хоол тэжээлийн боломжоосоо илүү хурдтай үржиж олширдогт хамгийн гол асуудал байгаа ажээ?! Тэрээр бүүр “Хүн амын тоо толгой нь геометрийн прогрессоор, харин хоол тэжээл бол арифметик прогрессоор өсдөг” гэсэн нэгэн математик "гаргалгааг" хүртэл гаргаж ирж өөрийн онолыг батлахыг оролдсон байдаг. Өөрөөр хэлбэл, түүний үзэж байгаагаар хүн амын тоо 25 жил тутам 1, 2,4,8,16,32 гэх мэтээр харин хоол тэжээл нь илүү удаан 1,2,3,4,5,6 гэх мэтээр өсдөг ажээ.

 

Хэрэв та хүн амын хяналтгүй өсөлт нь хоол хүнснийхээ боломжит хэмжээг хэзээд давж байдаг гэдэгт "ИТГЭЖ" явдаг гэнэн нэгэн бол Мальтусын онол үнэхээр зөв юм шиг ээ! Мөн түүний хүн амын тоо толгойг хянаж зохицуулж байдаг тэр “байгалийн” аргуудынх нь тухай үзэл санаанууд нь, өнөө үед нөөц баялагийн төлөө дайн дажинд хүмүүс бие биесээ харилцан устгаж байгаа нь, олон зуун мянган хүний амь насыг авч одож байгаа өлсгөлөнгүүд ба халдварт өвчнүүд дэгдэж байгаа нь үнэхээр Мальтусын зөгнөл биелэж байгаа мэт санагдаж байж болох юм.

Одоо Мальтусыг уншиж байхдаа толгой дохин түүнтэй санал нийлж суугаа уншигчийг хялбархан төсөөлж болно: өнөөгийн энэ бүх хямрал сүйрлүүд, дэлхий ертөнцийн “бүх төгсгөлүүд”–ийг Мальтус өөрийнхөө энэ ёс суртахууны сургаалдаа урьд нь зөгнөн хэлсэн байжээ гэж та бодож суугаа байж болох юм. Байгаль орчныг зөвхөн мөнгөөр хамгаалдаг “сайн дурынхан” гэгчид эсвэл газар нутгийг хувьдаа өмчилж авах гэж байгаа тэр баян хүмүүс Мальтусыг өргөмжилж магтан дуулж байгаад гайхаад байх зүйл огт үгүй юм. Тэд нар “Тэр мэдэж байсан байна шүү дээ. Хэрэв молтогчин туулай шиг үржиж байгаа тэр ядуус ийм айшигтай их хэрэглэхээ болихгүй юм бол байгаль өөрөө өшөөгөө авна гэдгийг тэр мэдэж байсан байна” гэж амандаа хөөс сахруулан хашгиралдаж байгаа.

 

Гэсэн хэдий ч энэ номонд нь гайхалтай хачин жигтэй юм бас байнаа. Түүний энэ 120 гаруй хуудас бүхий энэ зохион бичлэгт нь Мальтусын томьёолсон нөгөө “бүх нийтийн агуу их байгалийн хууль” гэгч нь ердөө хэдхэн өгүүлбэрт л багтсан байгаа! Бүүр тэрбайтугай Мальтус аливаа “нээлтийг” заавал батласан нотолсон байх ёстой гэсэн нэгэн зарчим жинхэнэ шинжлэх ухаанд байдгийг нэг их тоомсорлоогүй бололтой. Тэрээр хүн амын тоо ба хүнс тэжээлийн хэмжээ янз бүрийн хурдацтай өсөх үед  түүний энэ “хууль” гэгч нь яг түүний баталж байгаа шиг ажиллаж байгааг нотлож батлах ямар ч оролдлого хийгээгүй юм!

Мальтус өөрийн энэ хайр найргүй "дүгнэлтээ" нотлох батлахаар ишлэл авсан цорын ганц эх зохиол нь Ричард Прайсын “Ажиглалтууд” гэдэг хоёр боть зохиол юм. Энэ бол 1776 онд бичигдсэн иргэдийн эрхийн тухай бясалгал зохиол бөгөөд энэ номонд XVII зууны Шинэ Английн колониудад “хүмүүс үржихдээ хүртэл бүрэн эрхтэй  байсан” тэр үеийн хүн амын тооны тухай мэдээллүүдийг багтаасан байдаг. Харин хүнсний хангамж нь хэрхэн нэмэгдэж байсан тухай мэдээллүүдийн тухайд гэвэл тэнд бараг хүй нэгдлийн үеийн анчид-үр жимс түүгчдийн нийгэм байсан нь газар эзэмшигчдийн нийгэм болон хувирч байсан тухай бүдэг бадагхан хэдхэн өгүүлбэрүүд л байгааг олж харж болно. Ингээд л бол оо! Тэнд өөр юу ч байхгүй! 

 

Мальтусын “хүн амын тухай онол” гэгч нь аль ч талаас нь аваад үзсэн шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй гэдэг нь түүний энэ онолыг хүн төрөлхтний бүх түүх няцааж байгаагаар тайлбарлагддаг. Учир нь, үүнд төөрөлдөх огтхон ч хэрэггүй ээ, Мальтус өөрийнхөө энэхүү онолыг буруу гэдгийг нь батлаж нотолж байгаа бүүр цорын ганц тохиолдлыг ч өөрөө тойрон гарч чадаагүй юм.

Түүний санагдснаараа зохион бичиж байсан шиг дэлхийн хүн ам геометрийн прогрессоор өсөөгүйгээр барахгүй XIX зууны аж үйлдвэржилтийн хувьсгалын ололт амжилтууд ба XX зууны хүнс хөдөө аж ахуйн “ногоон” хувьсгал нь хүмүүс бид энэ өсөж байгаа хүн амыг хүнсээр бүрэн хангах чадвартайг харуулсан билээ. Бүх асуудал баялагийн дэндүү шударга бус хуваарилалтанд байгаа юм аа. Харин Мальтусын тэр баталж байсан нь ердөө л ямар ч баталгаа нотолгоогүй нүцгэн шалдан үгс, ядуусыг харгислан устгах гэсэн зөвхөн шалтаг байсан нь одоо бүүр ч тодорхой болсоор байгаа юм.

 

Мальтусын тунхагласан энэхүү хулхи хууль нь шинжлэх ухааны баталгаа нотолгоогүй байгаа нь тохиолдлын хэрэг ОГТ бус юм. Өөрөөр ямар ч байх билээ дээ? Учир нь Мальтус эхнээсээ ер нь хүн ам зүйн талаар судалсан байгаагүй ба ийм нэртэй бүтээл бичихийг ч оролдоогүй юмсанж. Түүнд хэрэгтэй “жинтэй баримт нотолгоонууд” гэгч хэрэгтэй болох болгонд тэрээр Джиаммари Ортез (1713-1790) эсвэл Ричард Прайс (1723-1791) нарын зохиолд хандаж байсан юм. Яг үнэн хэрэг дээрээ бол Мальтус асар цөөнх хэсэг нь олонхио шимэгчлэн мөлжиж байсан тэр үеийн Английн нийгэмд өөрчлөлт шинэчлэл хийхийг бүүр цаашилбал хувьсгал хийх зайлшгүй шаардлага байгааг үгүйсгэж чадах тийм л ГАРЦ - гаргалгааг хайж байсан байсан юм.

 

Түүний нөгөө "онол""-ынх нь бүтэн нэр нь “Хүн амын тухай хуулийн туршлага нь хүн төрөлхтний ирээдүйд хэрхэн нөлөөлөх нь: Годвин, Кондорс ба бусад зохиолчдын худлаа үг яриануудыг шүүмжлэх нь” гэсэн байгаа. Түүний энэ “судалгааны ажлын" судлагдахуун зүйл нь хүн ам зүйн хуулийн дотоод зүй тогтолын асуудал ОГТ биш юм. Хэрэв тэрээр өөрийн “нээсэн” энэ хуулийнхаа тэр зүй тогтолыг баталж нотлоход ямар бага анхаарал тавьж байсныг нь харах юм бол энэ "хуулийнх" нь зүй тогтол нь Мальтусын хувьд цаанаасаа яг л тийм байх ёстой мэт зөвхөн түүнд өөрт нь санагдаж байсан бололтой! Түүний цаад гол зорилго сэдэл бол – ийм байж болох юм гэсэн хийсвэр санаанд үндэслэсэн энэ онол - хуулиа тухайн үеийн Английн нийгмийн амьдралд өөрчлөлт шинэчлэлт зайлшгүй хийх хэрэгтэй байгааг уриалж байсан Годвин ба Кондорс мэтийн хүмүүсийн эсрэг хэрэглэхэд оршиж байсан ажээ.

 

Түүний энэхүү онол нь мөн түүний энэ судалгаа гэгч нь Мальтусын хувьд тухайн үед Английн нийгэмд ноёрхож байсан тэр дэг журмыг зөвтгөхийг оролдохдоо зэвсэг болгон ашиглаж байсан нэг хэрэгсэл нь төдий байсан юм. Тэнд “Энэ зохиолын гол зорилго бол газар эзэмшигч тайж язгууртнуудын анги давхарга зайлшгүй байх ёстой гэдгийг батлах тэр нотолгоонуудыг гаргаж өгөхөд оршино” гэж бичсэн байгаа. Хүн амын тоо – хүнсний боломжийн тухай ийм "онол хуулийг" нээсэн учраас л Мальтус Английн нийгмийн аж байдлыг сайжруулах боломжуудыг авч үзэхдээ ийм өөдрөг бус бодолтой байгаагүй юм. Харин ч яг эсрэгээрээ юм аа! Ядуурал гуйланчлал, зовлон хэлмэгдэл бол хөдөлмөрчин олонх хүмүүсийн хувьд цаанаасаа заяатай хувь тавилан нь юм гэдэг түүний итгэл үнэмшил нь л түүнийг ийм "онол хуулиа" санаанаасаа зохион бичихэд нь урам зориг өгсөн байсан юм.

Тайж хэргэм цолтой байсан боловч гэр бүлдээ хамгийн бага хүү нь байсан учир өв хөрөнгөгүй шахам хоцорсон Мальтусын хувьд бол айсуй ирж байсан нийгмийн өөрчлөлт шинэчлэлээс айн түгших бүх үндэслэлүүд байсан юм. XVIII зууны Английн хотуудад аж үйлдвэрлэлийн хөрөнгөтнүүд бий болсон нь Мальтус мэтийн газар эзэмшигч язгууртнуудын хувьд үнэхээр хүсэшгүй тэр зүйл нь байсан юм. Чухам ийм учраас тэрбээр Давид Рикардо болон Адам Смит нарын капиталист онолуудыг үгүйсгэж чухамдаа хөдөө аж ахуйн феодалын үйл ажиллагаа л Английн нийгмийн хамгийн чухал үнэт зүйл нь гэж хамгаалж зүтгэж байсан нь тэр юм.

 

Үүний хажуугаар, Мальтусыг үнэхээр айлгаж байсан тэр зүйлийн дэргэд бол нийгмийн бослого хөдөлгөөн гарах хэтийн төлөв болон эдгээр босогчдын зүгээс хөрөнгөт ангитай олон зүйл дээр санал зөрөлдөж байсан нь бол хоёрдугаар зэргийн асуудал байсан аж. Мальтус өөрөө дотор нь багтаж байсан газрын эздийн тэр “мөнхийн” анги давхаргыг нь - “өмчийг зөв удирдахад гарцаагүй хэрэгтэй тэдгээр захирагчдыг” цочоож түгшээж байсан тэр гол айдас бол Францын Агуу Их хувьсгал Англид түгэн тархах тэр аюул байсан юм. Мальтусын энэхүү зохион бичлэг нь Английн нийгэмд нэвтрэн орж ирж байсан тэр шинэ үзэл санаануудын эсрэг босгосон далангийн үүргийг гүйцэтгэж байсан ажээ!

 

Өөрөө зохиож бодож олсон тэр “байгалийн хуулиудаа”, чухамдаа бол жирийн хүмүүс өөрсдийгөө хүнс хоолоор хангаж чадах чадвараас илүү хурдан өсөж үржиж байдаг гэдэг тэрхүү онолоо ашиглан Мальтус ажилчин хүмүүс ямар ч хяналтгүй үржин олширч байгаа учраас л өөрсдийгөө улам ядууруулж байгаа тэр зүйлийг хийж байна гэж батлаж НОТЛОХЫГ оролдож байсан юм. Түүний зохион бичлэгт ажилчин хүмүүсийн гараар бүтээгдэж байгаа хөдөлмөрийн үр шим баялаг нь шударга бус хуваарилагдаж байгаагаас л ядуурал улам газар авч байсан тухай бол нэг ч үг байхгүй байгаа юм! Асуудалд ийм өнцгөөс хандаж байсан нь нийгмийн бүх яр шархыг, юуны өмнө ажилчдын болон ажлын байргүй болсон хүмүүсийн аймшигтай ядуурал гуйланчлалыг улстөрийн шийдвэрийн түвшинд л засах боломжтой асуудлууд биш харин “байгалийн өршөөлгүй тэр хуулиудын” үйлчлэлүүдийн үр дүн гэж "харуулах" боломжийг Мальтуст олгосон байсан юм.

 

Энэхүү “онолыг” зохиогчийн цаад зорилго нь үнэхээр ойлгомжтой байгаа. Тэрээр нийгэмд тогтсон байсан тэр шударга бус дэглэмийг, XVIII зууны сүүл үеийн Английн нийгмийн ийм аж байдлыг цаанаасаа заяагдмал юм гэж, бүүр өөрчлөх боломжгүй байгалийн хүчин зүйл гэж хамгаалж зөвтгөж байсан билээ. Тэрээр “Нийгэм ийм л байх ёстой, иймээс өөр байх боломжгүй” гэж зүтгэж байсан юм!!!

 

Мальтус нийгмийн ийм шударга биш, хүнлэг бус дэглэмийг өөрчлөхийг хүсч байгаа нийгмийн тэр хүчнүүдийг байгалиас заяагдсан хуулиудыг эсэргүүцэж байгаа хүмүүс гэж харуулахыг оролдож  тэднийг зогсоохыг оролдож байсан юм. Түүний тэр санаанаасаа зохиосон онолынх нь бүх утга учир нь хүн амын өсөлтийн тухай яриа хөөрөөнд бус чухамдаа дээрх зорилгод л оршиж байсан юм. Энэ бол сөрөг хорчин бодол санааны болон харанхуй муйхар байдлын гайхмаар жишээ юм!

 

Ядуурал гуйланчлал, өлсгөлөнгийн цаад тэр шалтгаануудыг феодал эздийнхээ “буянаар” ядуурч гуйланчлалд унасан байгаа тариачид болон ажилчдад өөрт нь, тэдний "илүүдэл өсөлт үржил" гэгчид тохохыг оролдож байгаа энэ байдлыг нь яахаас ч буцахгүй муйхар харанхуй байдал гэхээс өөр юу гэж нэрлэх вэ дээ!

 

1825 онд нэгэн сонины редактор хэлэхдээ “Мальтус хөдөлмөрийн эрхүүдийн тухай ярихын оронд харин бүх асуудлыг гудамж цэвэрлэгчид ба тэдний эхнэрүүд, нууц амрагуудын хооронд дахь эр эмийн харьцааны - нөхөн үржихүйн тухай асуудал болгон хувиргахыг оролдож байна” гэж хошигнож байсан ажээ.

 

Мальтус бол жирийн тэр хүмүүсээс өшөөгөө авсан Английн улстөр-эдийн засгийн ухааны анхны профессор юм. Үхэхээсээ өмнө тэрээр 1834 онд ядуусын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг бэлтгэхэд оролцож амжсан юм. Энэхүү хуулийн 1601 оны, урьд өмнөх найруулгаар бол ажилгүй болсон хүн өлсөж үхэхгүйн тулд дотор нь багтдаг тэр нийгэмлэгээс тусламж авах эрхтэй байсан юм. Мальтусын үзэж байснаар бол иймэрхүү гар сунгасан тусламжууд нь зөвхөн “залхуурал ба ялзрал”-ыг өөгшүүлээд зогсохгүй тэр ядуу хүмүүсийг хэтэрхий их үржин олшроход нь тусалж байна гэж зүтгэж байжээ. “Ядуусын хувьд гяндангийн хууль” гэж хожим нэр авсан тэр шинэ хууль ажилгүй болсон хүнд нийгэмлэгийнх нь зүгээс тусалж байсан тэр багахан мөнгөн тусламжийг тэр ядуусыг "хөдөлмөрийн" гэж нэрлэсэн боловч үнэндээ бол бөөнөөр хорих лагеруудад илгээхээр болгож сольсон байсан юм. Үүнийгээ зөвтгөхийн тулд английн эрх баригчид ядуу байхыг гэмт хэрэг гэж зарласан байсан юм.

Хүний амь, амьдралыг ийм бага үнэлж байсан Мальтусын харгис онолын бодит үр дагаварууд ийм л байсан юм даа.

 

Энэ нийтлэлийн оригинал Лондоны Spiked сэтгүүлд англи хэл дээр хэвлэгдсэн болно.

 

Урьд өмнө манайд байгаагүй нийгмийн үзэгдэл болох ажилгүйдэл, цалин хөлс хүрэлцэхгүй амь зуулга, ядуурал гуйланчлал, ёс суртахууны ялзрал задрал, ирээдүйгүй энэ амь зуулгатай амьдралд хүргэсэн гол шалтгаан нөхцөл бол ардчиллын багийг өмссөн ХАРИЙН неолибералч үзэл суртал номлол юм. Харин тэгвэл энэ харгис хэрцгий, дэндүү шударга бус хулхи номлолын цаад үндэс нь чухамдаа Мальтусын онол гэгч, нийгмийн дарвинизмын онол юм.

 

Энэ онол, номлолын хамгийн наад захын нүдэнд ил байгаа жишээнүүд одоо бол:

 

 

  • хувь хүнийг зөвхөн “өөрөө өөрийнхөө төлөө байх” болгож үнэндээ бол нийгмийн харилцан уялдаатай амьдралаас нь салгаж түүнийг ганцааранг нь хувь заяатай нь зөнд нь хаясан байгаа байдал
  • “хүн амын тоог хязгаарлаж байх” номлолынх нь дагуу одоогийн өдөр тутмын хүнс, эмүүдийг генийн өөрчлөлттэй, хүнсний химийн их хэмжээний хортой орцтой заримдаа ариун цэвэр эрүүл ахуйн наад захын шаардлагыг хангах албагүй болгосон учир, мөн неолиберал бодлогын шууд үр дагавар болох Их Утаанаас манай нийгмийн нөхөн үржихүйн чадавх, нийгмийн эрүүл мэндийн байдлыг дордуулж маш эмзэг байдалд хүргэсэн байгаа байдал
  • Энэ онолын дагуу эрх мэдэлтнүүдийг, баячуудыг “цаанаасаа байгалиас ингэж заяасан дээдчүүд” гэсэн ойлголтыг нийгэмд аажмаар суулгаж өгч байгаа байдал
  • Энэ үзэл суртлын дагуу үлдсэн олонхи “дорд” хүмүүсийн тэр дундаа манай нийгмийн ойрын ирээдүй чухам ямар байхад шийдвэрлэх ач холбогдолтой хүүхэд залуусын боловсролын түвшин, чанарыг бодлоготойгоор унагаж тэдний элдвийн марзан шоу, ТВ-аас жаахан дуулсан хальт сонссон юмс, аж амьдралаа хардаг өнцөг, ойлголт төсөөллийг чухамдаа яг энэ номлолын хүрээнд хайрцаглаж авч байгаа байдал
  • залуусын багагүй хэсгийг өөрсдийн төлөвшсөн үзэл баримтлалгүй шахам болгосон учир “хүчтэй нь амьд үлдэх ёстой” гэсэн зарчмаар зөвхөн аль ашиг хонжоотой, хүчтэй талд нь багтаж ямар ч ёс суртахуунгүй, ямар нэг дээдлэх үнэт зүйлсгүй, хоёр нүүртэй байх, шунаг сувьдаг амиа бодох тусам улам хождог гэх сэтгэлгээг нийгэмд тунхаглаж өөгшүүлж байгаа байдал
  • нийгмийг хагалан хувааж талцуулж нийгэмд эх захгүй эмх замбараагүй байдлыг улам өөгшүүлж байгаа, хүний оюун ухаан мэдлэг боловсролыг хэнд ч хэрэггүй мэт болгож хувь хүнийг өөрийг нь мөн чанартаа нийгэмтэй нь сөргүүлэн тавьж байгаа учир мальтусын “байгалийн шалгарал” гэгч, мөн “нийгмийн дарвинизм” гэгч харгис хэрцгий мөн чанартай үнэндээ бол мөхөлд хүргэх үзэл сурталд живсэн манай улс нийгмийн үнэмлэхүй дийлэнхийн ойрын ирээдүй нь тун бүдэг болсоор байгаа юм.

Ийм учраас өнөөдөр бид бүхэн чухам “ямар нүхэнд уначихаад” байгаагаа эргэцүүлэн бодож сэхээрч ухаарах, эдгээр харийн харгис үзэл сурталууд, номлолтой нэгдэн тэмцэх,  өөрсдийн сайхан монгол амьдрал, монгол ирээдүйгээ бүтээж эхлэх цаг аль эрт болжээ.

 

Иймд энэ онолын дагуу манай улс нийгэмд явагдаж байгаа үйл явц, үр дагавруудыг нь олж харж ойлгож сэхээрэх нь цөөхөн монголчууд бидний хувьд цаашид оршин тогтнох эсэхийн амин чухал асуудал болоод байгаа юм.

 

Юуны өмнө сайтар шүүн тунгааж эргэцүүлэн бодоцгооё ...

 

 

 

 

Энэ нийтлэлийг хуулан авч өөр сайт, сонинд тавих бол монгол хэл дээрх эх үүсвэрийг заах, мөн тус сайт уруу шууд холбоос хийх ёстойг сануулъя.

 

 

 


( 7 Үнэлгээнүүд )
 
Мальтусын онол зөв гэж үү? - 5.0 out of 5, based on 7 votes

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!

Та дурын эсвэл өөрийн нэрээрээ энд сэтгэгдлээ үлдээж болно. Таны санаа бодол, төрсөн сэтгэгдэл бусад хүмүүст сонирхолтой, чухал байна гэдэгт итгэж байна. Та бусдыг хүндэтгэж харьцах, энэ нийтлэлтэй холбоотой зүйл бичих хэрэгтэй гэдгийг анхаарна уу.
Жич: Хэрэв Таны PC монгол үсгийн тохиргоо хийгээгүй бол кирил монгол үсгээр комментууд бичихийн тулд Setting -> Control Panel -> Regional and Language Optoin -> Languages -> Details... -> Add...-> Mongolian -> Apply -> OK гээд л дараа нь MN-хэлийг сонгоод монгол үсгээрээ бичих боломжтой. Ингэвэл улам олон хүмүүс үлдээсэн комментыг унших болно гэдгийг анхаарна уу.
АНХААР!Монгол (кирилл) үсгээр монгол хэл бичгийн дүрмээр зөв бичээгүй бүх комментуудыг 2012.05.25-наас нийтлэхгүй байхаар шийдсэн болно! Танд албан ёсны монгол кирилл үсгээрээ бичих чадвар байгаа гэдэгт бүрэн итгэж байна. Та энэ тухай "Интернэт соёлын хэм хэмжээ" нийтлэлээс үзнэ үү.

Илгээх код
Илгээх кодыг шинэчлэх (кодыг буруу оруулсан бол өмнөх тэмдэг дээр дарж гарч ирсэн шинэ кодыг доор хуулж бичээд илгээх товчин дээр дарна уу)