СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

Мэдээллийг Үзсэн Тоо : 700077

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?
И-мэйл

 

           

 

            УРХИ: БИДНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ

            МӨРӨӨДӨЛ ЮУ БОЛЧИХОВ ОО

 

            / баримтат кино ба ном/

 

          Улс төрчид аман дээрээ эрх чөлөөний тухай дандаа лоозогнож байдаг билээ. Харин тэд энэ тухай хэдий их ярина, нийгэмд бодит байдал дээр төдийчинээн бага эрх чөлөө үлдсэн байдаг...

Энэ баримтат кино - номонд одоогийн энэ дэлхий нийтийн хямралтай мухардмал байдал, өрнөж байгаа үйл явцыг задлан шинжилж ялангуяа Барууны нийгмийн соёл иргэншлийн ба улстөрийн дотоод зохион байгуулалтыг яг халуун тогоон дотроос нь нээж харуулж бидэнд "мартуулсан байгаа" эсвэл бүр бидний олонхийн огт таамаглаж ч байгаагүй зүйлүүдийг дэлгэсэн юм.

 

Энд баримтат кинонд дэлхийн II дайнаас хойшхи Барууны ертөнцийн нэн шинэ түүхийг эхнээс нь өнөөдрийг хүртэл авч үзэж олон тооны архивын баримт материалууд ба ялангуяа энэ үйл явцын гол гүйцэтгэгчид байсан хүмүүстэй хийсэн ярилцлагуудаас тэдний зүгээс нийгмийг удирдаж ирсэн тэр бүх арга барил ба өнөөгийн нийгмийг олигарх эрх баригч цөөнх ба бусад сүрэг хүмүүс болгон хувиргаж хэрхэн хувааж заагласан аргууд ба үүнд хэрэглэгдсэн гол үзэл баримтлал, үйл явцын дүр зураг тод томруун гаргаж ирдэг.

Хүйтэн дайны үеийн цөмийн стратегичдын бодож олж боловсруулсан “хүн - шоргоолж” загварыг биологичид, антропологчид, эрс үзэлтэй сэтгэл зүйчид тэр байтугай улстөрчид, эдийн засагчид хүртэл өргөн хэрэглэж байсан ба хэрэглэсэээр байгаа юм. Нийгмийн Хүн-ий талаар тэдний бодож олсон "бүхнийг хардсан сэжиглэсэн , юунд ч итгэдэггүй, зөвхөн хувийн ашиг хонжооны тухай бодол ба айдастаа хүлэгдэж хязгаарлагдсан, бүх хүмүүстэй өрсөлдөж байх бодгаль"-ийн энэхүү маш хялбаршуулсан хачин гажиг загвар нь барууны улстөрчдийн өөрийн улс орондоо болон бусад улс орнуудад байнга тунхаглаж тэрбайтугай түүнийг тулган хүлээлгэхийн тулд өнөөдөр цус асгаруулсан дайнууд хүртэл хийж байгаа тийм "эрх чөлөөний үзэл санаа" болж хувирсан тухай өгүүлдэг. Харин энэ онол нь хийсвэр нэг төсөөлөл - нийгмийн аливаа харьцааны тоглоомын онол дээр үндэслэсэн байсан ба энэ онолыг хожим шизофрен өвчтэй болох нь тогтоогдож 10 жилийн турш сэтгэл мэдрэлийн эмнэлэгт эмчүүлж байсан Джон Нэш гаргаж ирж хөгжүүлсэн байсан юм. 

Гэвч ийм байхад энэ онол нь бүх даяарчлалын гол үзэл суртал болоход ямар ч саад болоогүй байна...?! Итгэхэд бэрх байгаа биз, тэгвэл одоо энэ баримтат киног үзээд эсвэл  монгол хэл дээр гаргасан номыг уншаад шалгаад үзээрэй ! Мянга сонсохоос /агуу хүмүүс ингэж тэгэж хэлсэн гэж уншихаас/ нэг удаа ч гэсэн үзэж өөрийнх нь амаас сонсоорой...

 

Эцэст нь сүүлийн 40 жилийн дотор энэхүү үзэл санаа, загвар нь нүдэнд үл үзэгдэх хавтгай хяналт хардалтын, эдийн засгийн боолчлолын цоо шинэ нэгэн систем болж хувирсан ажээ.

 1-р анги: Анд минь чи чөтгөр лүүгээ тонил цашаа!

                

 

           Хачин жигтэй гэхдээ бараг ихэнхидээ нийгмийн анхаарлын гадуур, тайзны ардаас хийж байсан олон явуулгуудын үр дүнд одоо маш энгийн хялбаржсан үйл хөдлөл ба бодол санаатай дундаж бодгалиудаас бүрдэх болсон өнөөдрийн энэ нийгмийг бид харж байна. Яах нь тэр вэ? Энэ бүхэн сайн сайхан амлалтууд, итгэл найдварууд төрүүлсэн хүлээлтээс эхэлсэн биш бил үү?

2-анги: Робот шиг бас ганцаардсан хүмүүс

                

 

            Асуултууд аяндаа урган гарч ирсээр байгаа юм. Энэ үзэл санаа нь тэгэхээр өөрөө хар аяндаа бүрэлдэж бидэнд өнөөгийн энэ тулган хүлээлгэж байгаа амьдралын хэм хэмжээ болсон юм гэж үү?.. 

           Өнөөдрийн энэ улстөр дэх "цирк", албан тушаалын наймаа, авилга хээл хахуулийн урьд өмнө үзэгдээгүй хавтгайрал, түүнтэй хийж байгаа ямар ч үр дүнд хүрэхгүй байгаа тэмцэл, нийгмийн ялзрал задралд автсан, тодорхойгүй болсон ирээдүйтэй ийм амьдрал чухам юунаас эх үүсвэртэй гэдгийг энэ баримтат кино номонд өгүүлэх болно. 

3-р анги: Бид та нарыг хүчээр эрх чөлөөтэй байлгах болно!

                     

 

           Либерал үзлийг "даган баясагчид" энэхүү үзэл санаа нь "гоё сонсогдох" нэрээрээ биш, харин зорилго агуулга, үр дагаваруудаараа Монголчууд бидний хэдэн үеэрээ мөрөөдөж байсан тэр үндэстний эрх чөлөөний үзэл санаатай хир  дүйцэж байгаа, ер нь яг цаад мөн чанараараа чухам юу гэсэн үг болохыг эргэцүүлж бодож байсан болов уу... Эсвэл тэд барууны джинсэн өмд, Кока-Кола, рок хөгжимтэй адилхан сайн, сайхан гэж нэг удаа л бодож "итгэсэн" байсан уу... :-)

        Лав одоогийн либерал эрх баригчид, суртал ухуулагчид нийгэм, олон нийтийн анхаарлыг иймэрхүү зүйлүүд дээр хандуулахыг хүсэхгүй байсан байх аа.  Эсвэл тэд өөрсдөө ч мэдэхгүй байгаа юу...?!!

          Одоо дээр дооргүй манай нийгмийн хамгийн тулгамдсан, бүхнийг боомилж байгаа, тэмцэж арилгах ёстой гэж ярих болсон, харин эрх баригчдын тэмцэж байна гэж шоудах болсон АВЛИГА, ХЭЭЛ ХАХУУЛЬ, НИЙГМИЙН ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ нь энэ үзэл сурталын зөвхөн сүүдэр нь төдий бөгөөд харин энэ сүүдрийг тусгаад байгаа зүйлүүдийг эхлээд олж харах хэрэгтэй юм... 

 

         

Энэ 3 анги баримтат киног бүрэн орчуулж "Урхи: Бидний эрх чөлөөний тухай мөрөөдөл юу болчихов оо" мөн өөр нэрээр "МУХАРДАЛ: Улстөрийн үзэл санааны алуурчид" ном болгож худалдаанд гаргасан болно...

 

Эргэцүүлэн бодох бол бидэнд үлдсэн байгаа цөөхөн эрх чөлөөнүүдийн нэг юм !!!

 

Жич: Баримтат номын тухай эндээс үзнэ үү.

 

 

 

 

Та юу гэж бодож байна?



( 16 Үнэлгээнүүд )
 
Адам Кёртис, Урхи: Бидний эрх чөлөөний мөрөөдөл юу болчихoв оо - 4.1 out of 5, based on 16 votes

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!

Та дурын эсвэл өөрийн нэрээрээ энд сэтгэгдлээ үлдээж болно. Таны санаа бодол, төрсөн сэтгэгдэл бусад хүмүүст сонирхолтой, чухал байна гэдэгт итгэж байна. Та бусдыг хүндэтгэж харьцах, энэ нийтлэлтэй холбоотой зүйл бичих хэрэгтэй гэдгийг анхаарна уу.
Жич: Хэрэв Таны PC монгол үсгийн тохиргоо хийгээгүй бол кирил монгол үсгээр комментууд бичихийн тулд Setting -> Control Panel -> Regional and Language Optoin -> Languages -> Details... -> Add...-> Mongolian -> Apply -> OK гээд л дараа нь MN-хэлийг сонгоод монгол үсгээрээ бичих боломжтой. Ингэвэл улам олон хүмүүс үлдээсэн комментыг унших болно гэдгийг анхаарна уу.
АНХААР!Монгол (кирилл) үсгээр монгол хэл бичгийн дүрмээр зөв бичээгүй бүх комментуудыг 2012.05.25-наас нийтлэхгүй байхаар шийдсэн болно! Танд албан ёсны монгол кирилл үсгээрээ бичих чадвар байгаа гэдэгт бүрэн итгэж байна. Та энэ тухай "Интернэт соёлын хэм хэмжээ" нийтлэлээс үзнэ үү.

Илгээх код
Илгээх кодыг шинэчлэх (кодыг буруу оруулсан бол өмнөх тэмдэг дээр дарж гарч ирсэн шинэ кодыг доор хуулж бичээд илгээх товчин дээр дарна уу)