СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

Мэдээллийг Үзсэн Тоо : 700061

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?
И-мэйл

        Сүйрлийн үрүүд 

       Автор: Уильям Энгдаль /АНУ/

       Оригинал нэр: Seeds Of Destruction

       Нэр: Сүйрлийн үрүүд

       Хэвлэл: Соёмбо Принтинг ХХК

       ISBN: 978-99929-4-379-3 (мон.)

       Хэвлэгдсэн он: 2010

       Хуудасны тоо: 370

 

 

 

 

 

БИДНИЙ ӨДӨР ТУТМЫН ХҮНСНИЙ ОРЦ НАЙРЛАГА МАНАЙД СҮҮЛИЙН ҮЕД ЭЛДЭВ ХҮНД ӨВЧНҮҮД ХАВТГАЙРААД БАЙГААГИЙН НЭГ ҮНДСЭН ШАЛТГААН БОЛЖ БАЙНА!

 

ГЕНИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ХООЛ ХҮНС МОНГОЛ ХҮНИЙ НӨХӨН ҮРЖИХҮЙ, УДМЫН САНД НОЦТОЙ ЭРСДЭЛ УЧРУУЛЖ БАЙНА! 

 

ГЕНИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ТАРИМАЛУУД МОНГОЛ НУТГИЙН  ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БИОЛОГИЙН ЦЭВЭР БАЙДЛЫГ БОХИРДУУЛЖ ХҮНСНИЙ ИРЭЭДҮЙГ СҮЙТГЭЖ БАЙНА!

 

            УИЛЬЯМ ЭНГДАЛЬ, СҮЙРЛИЙН ҮРҮҮД: ГЕНИЙН 

            ӨӨРЧЛӨЛТҮҮДИЙН НУУЦ ТӨЛӨВЛӨГӨӨ

 

Америкийн нэрт эрдэмтэн, судлаач Уильям Ф. Энгдалийн “Америкийн эрин зуун” цувралын хоёр дахь энэ номонд Генийн өөрчлөлттэй амьд биет /ГӨАБ/-ийн технологиудыг ашиглан дэлхий улс орнуудын хүнсний зах зээлийг даяарчлах замаар булаан эзлэж авах зорилгод нэгдсэн засгийн газрууд ба химийн үйлдвэрлэлийн үндэстэн дамжсан корпорациудын зориуд зохион байгуулж явуулж ирсэн олон жилийн хамтын үйл ажиллагааны тухай өгүүлдэг.

 Одоо нэгэнт батлагдсан баримт нотолгоонуудыг маш нарийн шүүн цуглуулсны үндсэн дээр Энгдаль энэ үйл ажиллагааны үүсэл гарал, түүх болон түүний орчин үеийн арга хэлбэрүүд, халхавчуудыг бүр эхнээс нь одоог хүртэл мөрдөн илчлэхийн зэрэгцээ мөн хамрах цар хүрээний хувьд үнэхээр асар том энэ зорилгодоо хэрхэн хүрч байгаа тэдний зальт арга бачуудыг нээн харуулж байгаа юм. Энэ зууны эхнээс дэлхийн зах зээл дээр улам бүр хүч түрэн гарч ирсэн генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнүүд нь зөвхөн өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийг хооллоход туслах зорилготой гэж анхнаасаа зарлаж байсан боловч одоо хүмүүсийн эрүүл мэнд амь нас, дэлхийн улс орнуудын эдийн засаг, хүнсний аюулгүй байдал ба дэлхийн биологийн олон төрөл зүйлд одоогоор хэн ч үнэлж дүгнэж чадаагүй байгаа аюул заналыг учруулж байна.

 

Энэ номноос Та бүхэн :

- Орчин үед улс орнуудын хүнсний үйлдвэрлэлийг хэн,  чухам юу болгосныг

- Урьд өмнө байгаагүй хүнсний супермаркетууд, хүнсний сүлжээнүүд яагаад гарч ирснийг

- Одоо хаа сайгүй хавтгай болоод байгаа хэт таргалалт, чихрийн шижин, элдэв харшлууд, улам бүр "залуужаад" байгаад хорт хавдаруудыг чухам юу үүсгээд байгааг

- Уугаад, тариулаад эдгэдэггүй эм тарианууд хаанаас гарч ирээд байгааг

- Одоо манайд газар тариалан, мал аж ахуйд зүтгүүлээд байгаа элдэв гоё нэртэй төслүүд чухам юунд чиглэсэн байгааг

- Ер нь бидний өдөр тутмын хүнсний ихэнх нь чухам юу болж хувирсныг, яагаад бидний олонх энэ тухай одоо болтол бараг сонсоогүй байгаа болохыг

- Улс орны хүнсний аюулгүй байдал гэж чухам юу болохыг, энэ нь хэнд илүү хамаатай, өнөөгийн болон алсын ямар үр дагаваруудтай болохыг

- Яагаад одоо манайд жирэмсэн эхчүүдийн 1/3 нь хэвлий дэх үр хөврөл нь амьгүй болж байхад эмч мэргэжлийн хүмүүс, хэвлэл мэдээллүүд үүний гол бурууг ганцхан "утаанд" чихчихээд сууж байгаа, энэ нь ойрын ирээйдүйд монгол үндэстэн цаашид оршин тогтноход чухам яаж нөлөөлөхийг

- Бусад улс орнуудад өдөр тутмын хүнстэй холбоотой ямар ямар ноцтой асуудлууд босч ирээд байгааг, тэнд чухам ямар арга хэмжээ авч тэмцэж байгааг

- Ихэнх хүмүүс "надад хамаагүй" гэж амиа бодоод суугаад байвал Монголын ирээдүй хойч үе маань хэдхэн үеийн дараа юу чухам хэн болж хувирсан байхыг

- Эцэст нь дэлхийн жирийн хүмүүст "Барууны элитүүд" чухам юу бэлдсэн байгаа зэрэг өнөөгийн тулгамдсан амин чухал олон асуудлуудын хариултуудыг олоход туслах болно. 

 
Монголчууд бидний олонхи өдөр тутам чухам юу идэж байгаагаа мэддэггүй. Учир нь бидний худалдан авч өдөр бүр хүнсэндээ хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүдийн дийлэнхи нь генийн өөрчлөлттэй түүхий эдээр хийсэн хүнсүүд болсоор удаж байна. Гаднаас нь харахад, амталж үнэртэхэд ердийн мэт боловч ийм хүнсүүд нь дотоод генийн түвшиндээ өөр өөр биологийн төрөл зүйлүүдийн ургамлуудыг хооронд нь мөн тэрбайтугай хорхой, шавьж, бактери болон амьтдын генүүдтэй “хүчээр эрлийзжүүлсэн” ургамлуудын түүхий эдээр үйлдвэрлэгдсэн байх болжээ. 

 


 

Сүүлийн 10-15 жил өмөн үү, чихрийн шижин өвчин илт залуужиж улам бүр газар авсаар байна. Мөн таргалалт, хүнд хэлбэрийн харшилууд, хоол боловсруулах эрхтний өвчлөл хавтгай боллоо. Бид хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө хэзээ ч болж байгаагүй  "жинхэнэ том хувьсгал"-ыг бараг мэдэхгүй суусаар л байна. Өнөөгийн бидний идэж хэрэглэж байгаа хүнс, эмийн хор хөнөөлийг хойч үе маань эдлэх цаашилбал тэдний маань хойч үе үргүй болох бодит эрсдэл байгаа ажээ...

 


 

Манайд гадаадаас янз бүрийн шугамаар генийн өөрчлөлттэй тарималын үрүүд аль эрт орж ирээд монгол нутгийн хөрс, тариалалтын талбайнууд, биологийг бохирлож сүйтгэж эхэлжээ. Дэлхийн олон эрдэмтэд, судлаачид мөн Европын холбооны улсууд генийн өөрчлөлттэй хүнсийг хэрэглэх, тарьж ургуулахыг хориглон тэмцэж байна.  

 

Энэ тухай түүх, явуулж ирсэн бодлого, үйл ажиллагаа, учруулж байгаа аюул эрсдлүүдийг бодит баримтуудад түшиглэн судлаж бичсэн, америкийн эрдэмтэн судлаач Уильям Энгдалийн бичсэн “Сүйрлийн үрүүд: Генийн өөрчлөлтүүдийн далд төлөвлөгөө” номыг орчуулан монгол хэл дээр Та бүхэнд хүргэж байна.

 

Энэ сүйрлийн үрүүдийг бидний өдөр тутмын хүнс, эм эмийн бүтээгдэхүүнүүд, хүнсний элдэв химийн орцуудаар дамжуулан бидний бие организм дотор, бидний амьдралын орчны биологи дотор, мөн бидний ойлголт төсөөлөл тархи толгойн дотор зориуд тариад байгааг мэдэж авах нь Та өөрийнхөө төдийгүй, гэр бүл хамаатан садан, найз нөхөд ер нь бусад олон монголчуудынхаа эрүүл мэнд, монгол үндэстний удмын санг эдгээр ноцтой том эрсдлүүдээс хамгаалах, үүнээс урьдчилан сэргийлэх эхний хамгийн чухал алхам гэж бодож байна. 

 Хүүхдийн төрөл бүрийн өвчлөл сүүлийн үед эрс ихэссэнийг мэдэхгүй хүн үгүй. Өнөөдөр ургийн гаж хөгжилтэй хүүхэд бараг өдөр бүр төрөх болсныг анхаардаг яам, төр засаг байна уу. Эх, нялхсын эрдэм шинжилгээний төвд 2005-2008 онд төрөлхийн гаж хөгжилтэй 78 хүүхэд мэс засал хийлгэсэн бол өнгөрсөн жил энэ тоо 200 гаруйд хүрчээ. Гаж хөгжилтэй төрөөд эмнэлэгт ирсэн нь энэ боловч үүнээс болж удаан амьдарч чадаагүй, эхийн хэвлийдээ өсөлт нь зогссон ураг хэдэн зуугаар тоологдохыг эмч нар үгүйсгээгүй. Сүүлийн жилүүдэд урьд өмнө тохиолдож байгаагүй шинэ төрлийн гажгууд, хэд хэдэн эрхтэн системийн хавсарсан гажгууд нэмэгдэж байгааг юутай холбож тайлбарлах вэ? Дөнгөж төрсөн нярай хүүхдийн зүрх хэвлийдээ, цээжиндээ эсвэл гаднаа цохилж байна гэвэл та төсөөлөх үү. Сүүлд Н1N1 вирусийн халдвар тархсаны дараа төрөлхийн уушгины эмгэгтэй хүүхэд ихсэх хандлагатай болж эрүүл хүүхэд тээх магадлал тун цөөн болж эхэлсэн. Уруул сэтэрхий, тагнай цоорхой, чих, хамар, хоолойн гажигтай төрөх нь байнга. Ийм хүүхдийг эмчилдэг хүүхдийн мэс засалчдын хувьд энгийн үзэгдэлд тооцогдох болсон нь үнэхээр сэтгэл эмзэглүүлэм биш гэж үү. Дэлхий нийтийг цочроосон Минаматагийн гамшгийн дараа гар, хөлгүй, гэдэс дотор нь цувсан гаж хөгжилтэй хүүхэд олноор төрснийг дуулаагүй хүн үгүй байх. Япон орны бахархал болсон химийн үйлдвэрийн хог хаягдлаас болж ийм эмгэнэлд хүрсэн гэдэг.

 Улаанбаатарын агаарын бохирдол, автомашины утаа хүний амьсгалах төвшинд ойр буюу хоёр метр өндөрт цацагддаг аж. Тиймээс автомашинаас гарах хүнд металлиар бохиртсон хорт утаа төрөл бүрийн архаг өвчин үүсгэх, бүхий л эрхтэн системийг гэмтээх, мэдрэл сэтгэхүйн эрхтэний хэвийн ажиллагааг алдагдуулах, хүүхдийн өсөлтийг зогсоох цаашлаад хорт хавдар үүсгэх аюултай. Дээр нь хүнсний баталгаагүй байдал, янз бүрийн химийн бодист хордсон байхыг үгүйсгэхгүй эрүүл мэндэд халгаатай гэхэд дэндүү орчинд улсын маань хүн амын тал хувь нь амьдарч байна. Харамсалтай нь Монголд өнөөдөр төрөлхийн гажиг хөгжил яагаад ингэж нэмэгдээд байгааг судалсан хүн үгүй. Гэхдээ л агаарын бохирдол, баталгаагүй хүнс, эцэг, эхчүүдийн эрүүл мэнд муудсан зэрэг нөлөөлж байгааг эмч мэргэжилтнүүд санал нэг байгаа. Хүүхэд бол Монголын ирээдүй. Төрөлхийн гаж хөгжилтэй хүүхдийн тухай яриа өнөөдөр л гарсан юм биш ээ. Гэтэл Эрүүл мэндийн яамнаас хүүхдийн өвчлөл, тэр дундаа төрөлхийн гажиг хөгжил юунаас болж ихсээд байгаад хийсэн баттай, ноттой судалгаа өнөө хэр нь алга. “Хүүхдэд эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ” гэсэн хоосон лоозонгоос өөр хүүхдэдээ анхаарсан нааштай бодлого, шийдвэрийг төрөөс гаргасангүй.

 Ургийн гажигтай хүүхдүүд төрүүлэхгүйн тулд Монгол Улсын төр яг ямар ажил хийж байна вэ? Энэ асуултад Эрүүл мэндийн яамнаас хариулахдаа “Бүртгэлжүүлж байгаа” гэх юм. ДОХ-той хүн шинээр нэмэгдэхэд ахин нэг тохиолдол илэрлээ гэж нэг ёсондоо баярын мэдээ дуулгаж байгаа мэтээр мэдээлдэг шиг яг үүнтэй адил гажигтай хүүхдүүдийг ч мөн ахин нэмэгдлээ гэж мэдээлж чадаж байна. Өөр нэгэн тэмцэж байгаа арга нь хатуухандаа хэлэхэд гажигтай ургийг гэдсэнд байхад амийг нь хөнөөж байгаа нь хаашаа ч хазаахгүй үнэн.

 Агаарын бохирдол нь жирэмсэн эмэгтэйчvvдийн урагт нєлєєлж, нийт тєрсєн хvvхдийн 3,2-3,6 хувь нь хvчилтєрєгчийн дутагдал, амьсгалын замын хямралтай тєрдєг гэсэн судалгааг НҮБ гаргасан байдаг байна. Гэтэл өнөөдөр нийслэл хотын утаа аюулын харанга дэлдээд он удаан жил байлаа. Өдөрт 10 хүүхэд шинээр мэндэлхэд таван хүүхэд нь ямар нэг байдлаар согогтой төрж байгаа нь нууц биш. Энэ нийслэлд эрvvл хvvхэд тєрж байна уу. Бидний хойч ирээдүй болсон хүүхдийг эрүүл өсгөх боломж бидэнд байна уу?

 Монгол Улсад Сиамын ихэрийн тохиолдол гурван ч удаа бүртгэгдлээ. Нүдгүй, тархигүй, хэвлийгээрээ, толгойгоороо нийлсэн гажигтай хүүхэд төрөх нь анхаарал татахуйц хэмжээнд өссөн гэх хар мэдээ ч бий. Тиймээс ургийн гажигтай үрсийн ирээдүй болоод эрүүл мэндэд анхаарал тавих тусгай эмч, мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай байгаа юм. 1995 оноос хойш ургийн гажигтай хүүхдүүдийг бүртгэх болсон. Одоо үндсэндээ эрүүл мэндийн салбарынхан ургийн гажигтай тэмцэх ажил гэж байхгүй, бүртгэх ажил үүрэг гүйцэтгэж байгаа нь дэндүү өрөөсгөл байна гэдгийг хатуу шүүмжилмээр байна.

 

 

Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс наашгүй гэж өвгөд маань сургаж ирсэн билээ....

 
  Энэ ном Интерном их дэлгүүрийн сүлжээ, 3-р хорооллын Билэг их дэлгүүрийн номын худалдаа, Мир номын худалдааны сүлжээнд бий. Монгол хэл дээр бүрэн орчуулж "барууны" үнээс нь 2 дахин хямд үнээр та бүхэнд санал болгож байна. Таны гэр бүл, найз нөхдөд тань сэхээрэл ухаарал, эрүүл энх аз жаргалыг хүсэн ерөөе.

 

Жич: Орчин үеийн хүнсний асуудлын талаархи онц сонирхолтой баримтат киног эндээс үзэж болно.

 

Гэвч ном бол ойлгож ухаарахд эргэцүүлэн бодоход хамаагүй илүү гэдэг нь ямар ч маргаангүй юм.

 

Дэлхийн 58 орны 400 гаруй хотуудад ГМО-генийн өөрчлөлттэй хүнсний эсрэг жагсаал цуглаан болж өнгөрлөө, харин манай "ардчилсан чөлөөт" хэвлэлүүд таг чиг...

 

 

 

 

 

Та бүхэн энэ номыг олж уншиж мэдэж авсан уу, юу бодож байна ? ... Цааш нь гэр бүлийнхээ хүрээнд ГМО-хүнс, эмнээс аль болох зайлсхийх, олон хүмүүст энэ тухай мэдээлж урьдчилан сэргийлэх нь бидний хамтын ашиг сонирхол, монгол хүн бүрийн ариун үүрэг гэдгийг битгий мартаарай....

 

 

 

 


 

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!

Та дурын эсвэл өөрийн нэрээрээ энд сэтгэгдлээ үлдээж болно. Таны санаа бодол, төрсөн сэтгэгдэл бусад хүмүүст сонирхолтой, чухал байна гэдэгт итгэж байна. Та бусдыг хүндэтгэж харьцах, энэ нийтлэлтэй холбоотой зүйл бичих хэрэгтэй гэдгийг анхаарна уу.
Жич: Хэрэв Таны PC монгол үсгийн тохиргоо хийгээгүй бол кирил монгол үсгээр комментууд бичихийн тулд Setting -> Control Panel -> Regional and Language Optoin -> Languages -> Details... -> Add...-> Mongolian -> Apply -> OK гээд л дараа нь MN-хэлийг сонгоод монгол үсгээрээ бичих боломжтой. Ингэвэл улам олон хүмүүс үлдээсэн комментыг унших болно гэдгийг анхаарна уу.
АНХААР!Монгол (кирилл) үсгээр монгол хэл бичгийн дүрмээр зөв бичээгүй бүх комментуудыг 2012.05.25-наас нийтлэхгүй байхаар шийдсэн болно! Танд албан ёсны монгол кирилл үсгээрээ бичих чадвар байгаа гэдэгт бүрэн итгэж байна. Та энэ тухай "Интернэт соёлын хэм хэмжээ" нийтлэлээс үзнэ үү.

Илгээх код
Илгээх кодыг шинэчлэх (кодыг буруу оруулсан бол өмнөх тэмдэг дээр дарж гарч ирсэн шинэ кодыг доор хуулж бичээд илгээх товчин дээр дарна уу)