СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

Мэдээллийг Үзсэн Тоо : 700063

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?

ТӨСТЭЙ НИЙТЛЭЛҮҮД

Үүнтэй төстэй нийтлэл байхгүй.


И-мэйл

 

 

ОРОСЫН ИРГЭНИЙ ДАЙНЫ ТҮҮХЭН ҮНЭН

ба ХУДАЛ ДОМГУУД

 

/1918-1921-1937 он/

 

Энэ ном Оросын эзэнт гүрний нийслэл Петербургт 1917 оны Хоёрдугаар сард Барууны тагнуулын тусгай албадын шууд заавар дэмжлэгтэйгээр ордны төрийн эргэлт хийсэн төрийн  Думын хэсэг гишүүд - либерал ардчилагчид хэрхэн 8-хан сарын дотор Орос орныг бүрэн самран бусниулсан тухай, үүний араас 10-р сарын  - Октябрийн хувьсгалыг хэн хэн тус тусдаа ямар зорилгоор зохион байгуулж удирдсан тухай, хэн тэдний ард зогсож гадна талаас нь мөнгө ба зэр зэвсгээр дэмжин турхирч байсан тухай өгүүлэх болно.

 

Ийнхүү харийн улс гүрнүүд Оросын харьцангуй цөөн хэдхэн урвагч либерал ардчилагчид болон троцист большевикуудын гараар өөрсдийн геоулстөрийн өрсөлдөгч Оросын эзэнт гүрнийг бүрмөсөн устгуулахаар хэрхэн нэг улс үндэстнийг хэд хэдэн хэсэг болгон өөд өөдөөс нь зэвсэглэн турхиран Иргэний дайны түймрийг тавьсан тухай, тэдгээр анхны большевикуудын эгнээн дотроос ялгаран гарсан жинхэнэ эх орончдын тэмцлийн тухай түүхэн үнэнийг уншиж ойлгоход хялбар,  маш сонирхолтой хэлбэрээр энэ номонд өгүүлэх болно.

 

Өнгөрсөн түүхээс сургамж ухаарал авч Өнөөгийн аж байдлаа зөв дүгнэн Ирээдүй хойчийнхоо төлөө тэмцэхийг эрмэлзэж буй өргөн олон түмэндээ зориулав.

 

 

Монгол хэл дээрхи хэвлэлийн өмнөх үг

 

Аливаа социалист хувьсгал бол хэрэв цөөн үгээр товч илэрхийлбэл, тухай үндэстний хөгжил дэвшилийг хангахад чиглэсэн бие даасан хараат бус байдлыг улам бэхжүүлэх мөн үүний тулд нийгмийн үе үеийнхний хуримтлуулсан болон ирээдүйд бий болгох баялагийг шудрага зарчмаар дахин хуваарилж байх зарчмыг (зөвхөн тунхаглаад орхих бус, Үндсэн хуульдаа тунхаглан зарлаад орхих бус) бодит амьдрал дээр хэрэгжүүлж үүнийг баталгаажуулж байх зорилго бүхий улстөр-нийгмийн бодлогыг хэрэгжүүлэхийг  зорьсон огцом эргэлт билээ. Иймээс үүний өмнөх үеийн хуучин шударга бус дэглэмийн буянд, харийн эзэрхий түрэмгийлэгчдийн ил далд ивээл доор эх орон нэгт жирийн хүмүүсийг элдэв зальт аргаар шулан мөлжиж хурааж хуримтлуулсан, аливаа жирийн хүн нэг гэр бүлийн бодит боломж амьдралын хэрэгцээнээс хэтэрхий илт давсан, бусдын эрдэм мэдлэг хөдөлмөр зүтгэлийг шимэгчлэн завших замаар арвижиж ирсэн өмч хөрөнгөө аминчхан ухвар бодол, бурангуй өчүүхэн сэтгэлийн үүднээс ямар ч үнээр хамаагүй хадгалж авч үлдэх гэсэн мунхаг бодолтой цөөнх хэсэг ба өмнөх хуучин дэглэмт нийгмийн тэсвэрлэхийн аргагүй мөлжлөг шимэгчлэл, шударга бус байдлыг эсэргүүцэн боссон үнэмлэхүй олонх ард түмний хооронд байнгын дотоод үл эвлэрэл үүсч цогжин түймэр болон дэгдэх мөчийг хүлээж эхэлдэг жамтай.

 

Ер нь хүн төрөлхтний түүхэнд болж өнгөрсөн байлдан дагуулал, дайн дажингуудын цаад зорилго сэдлүүдийг хөөн судалж үзвэл гагцхүү бусад улс ард түмнүүдийн өмч баялаг, хүн ардынх нь ажиллах хүч, ур чадвар туршлага, эрдэм мэдлийг булаан эзлэх гэсэн далд сэдлээр дэгдээж ирсэн байдаг. Мөн дайн дажингуудын үнэмлэхүй олонх нь чухамдаа баруун Европ тивээс гарч байсан бөгөөд европын үе үеийн эрх баригч бүлэглэлүүд эдгээр дайн дажингаа шашны  үзэл номлолын төлөө мэт, ардчилал хүний эрхийн төлөө мэт, худалдаа солилцооны шудрага зарчмыг тогтоохын төлөө мэт хоосон хуурамч уриа лозунгаар дандаа халхавчилж өөрсдийн хувийн ашг хонжоо,  дээрэм тонуулаа бусдын өмнө - түүхийн өмнө зөвтгөхийг оролдож ирсэн байдаг. Баруун Европт капитализм бүрэлдэж үүссэн XV зуунаас хойш эрх баригч бүлэглэлүүд нь ашиг хонжоогоо улам их болгохын тулд элдэв арга бач, шударга бус аргыг хэрэглэж болж зөвхөн нэг хоёр хот-улсуудын хооронд  бус одоо бол бүхэл бүтэн бүс нутаг, тив цаашилбал дэлхийн хэмжээний дайн дажинг зориудаар өдөөн дэгдээж ирсэн түүхтэй. Тэд дайн дажинг ашиглаж тухайн улс үндэстэнүүдэд дайны үеийн маш өндөр үнээр дарь зэр зэвсэг эд бараа шахаж улсын санг хөмрөгийг нь хоосолж улмаар өрөнд унагаж ирсэн ба мөн хувийн ашиг хонжооныхоо төлөө Ази Африк, Евразийн улс орнуудаас хүмүүсийг нь хулгайлан авч явж боолын зах зээл дээрээ аваачин наймаалж байсан билээ. Мөн мөнгөний ашиг хонжоонд ханаж цадахаа улам бүр больж байсан олигарх бүлэглэл асар олон хүмүүсийг хар тамхинд санаатай донтуулж тэдний амь амьдрал эрүүл мэднийг байнгын ашиг хонжооныхоо эх үүсвэр болгох гэх мэт олон хэлбэрийн гэмт хэргийн замаар  үлэмжхэн хэмжээний хөрөнгө баялагийг гартаа оруулж авсан цөөнхийн бүлэглэлд тухайн улс орон, бүс нутгийн хэмжээ улам чамлагдаж тэд дэлхийн хэмжээнд олон улс орнуудыг хамарсан дайн дажин, өлсгөлөн гуйланчлал өдөөх замаар дээрэм тонуулаа явуулж ирсэн түүхтэй. Гэхдээ одоо бол тэд ардчилал, хүний эрх, чөлөөт зах зээл мэтийн жирийн хүмүүст үнэмшилтэй мэт гэвч хов хоосон уриа лозунгуудыг ашиглаж улс орнуудыг өндөр хүүтэй мөнхийн өрөнд унагах элдэв урхи хавхуудыг ичгүүр сонжуургүй өргөн ашиглах болсон юм...

 

Барууны капиталист бүлэглэл үүссэн цагаасаа хойш хэзээ ч өөрсдөө гардан дайн дажин хийж байгаагүй ба гагцхүү бусдыг хуурч мэхлэн харанхуйгаар нь далимдуулж өөрсдийн зорилгодоо ашигласаар ирсэн юм. Үүний тулд тэд тухайн нэг улс үндэстний нэг хэсэгт нь нөгөө хэсгээ цөлмөн шулах, шимэгчлэх амьдрах, улс үндэстнийхээ хуримтлуулж ирсэн нийгмийн дундын баялагийг харийнхны ил далд дэмжлэг ивээлд дулдуйдан харийн ойлгомжгүй - хоосон уриа лозунгуудаар түрий барин луйвардах боломжийг олгох замаар өөрийн талд татан оруулдаг. Үүний нөгөө эсрэг талд өөрсдийн эрдэм мэдлэг, хөдөлмөр зүтгэлийнхээ эцсийн үр шимийг санхүүгийн элдэв нарийн арга бачаар шулуулж өрийн дөнгөнд орсон үнэмлэхүй олонх одоо өөрсдийнхөө амь амьдрал хувь тавилан төдийгүй тэдний үр хүүхдүүд хойч ирээдүйнх нь хувь заяа тун бүрхэг байдалд орж байгаа мэдэрч эхэлсэн олонх үлддэг.

 

Чухамдаа энэхүү зориудаар үүсгэсэн дотоод зөрчил дээр нь Барууны олигарх үндэстэн дамжсан бүлэглэлүүд тоглож цаг нь болохоор хоёр талыг мөргөлдүүлж тухайн улс үндэстнийг хэзээ ч үл эвлэрэх хагаралд түлхэн оруулж байгаад тэдний ивээлээр түрий барьж баяжсан цөөнхийг нь сая тонон дээрэмддэг ба үүний зэрэгцээ тухайн ард түмнийг цаашид өөрсдийн байнгын эрхшээлд оруулахыг оролддгийг хүн төрөлхтний өнгөрсөн 400 гаруй жилийн түүх баталж байна. Дэлхий дээр одоо албан ёсоор тусгаар тогтсон гэх 200 гаруй улс байгаа гэх боловч тэдгээрийн хэд нь одоо Барууны үндэстэн дамжсан бүлэглэл, тэдний ганцаар ноёрхол жанжлалыг сөрөн зогсох чадвартай байгаа билээ?!

 

Барууны олигарх бүлэглэл энэ бүх түүхийг өөрсөддөө ашигтай байдлаар бүрэн гүтгэн гуйвуулж гөрдөж өнөөгийн мэдээлэл, боловсролыг жирийн хүмүүсийн хармайг хоослох мөнгө саах арга болгон хувиргасныг мөн эрүүл мэндийн салбарыг зөвхөн мөнгөтэй цөөнхөд эрүүл мэндийг арилжин худалддаг болгож зөвхөн өөрсөддөө ашигтай “ирээдүй”-г бүтээхийг оролддог  түүхэн араншинтай гэдгийг бид мартах ёсгүй.

 

Уншигч Та 1933-1939 оны Их Цэвэрлэгээ ямар түүхэн шалтгаануудтай байсныг, тэр үеийн бодит байдал, түүний урьдчилсан нөхцлүүд үнэн хэрэг дээрээ ямар байсныг энэ номонд өгүүлж буй үйл явдлуудаас тов тодорхой ойлгон ухаарна гэдэгт найдаж байна.

 

Энэ номын түүхэн логик үргэлжлэл болох “Гитлерийн нууц ноёд” нэртэй ном хэвлэгдэн гарсан болно.

 

Та бүхний оюуны мэлмий улам цэлмэг, бидний хамтын зам мөр улам тод томруун болох болтугай.

 

 

 

Энэ ном Азхур мөн Интерном ба Мир номын сүлжээ дэлгүүрүүдэд бий ...

 

 

 


 

 


( 6 Үнэлгээнүүд )
 
Иргэний дайны түүхэн үнэн ба худал домгууд - 4.3 out of 5, based on 6 votes

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!

Та дурын эсвэл өөрийн нэрээрээ энд сэтгэгдлээ үлдээж болно. Таны санаа бодол, төрсөн сэтгэгдэл бусад хүмүүст сонирхолтой, чухал байна гэдэгт итгэж байна. Та бусдыг хүндэтгэж харьцах, энэ нийтлэлтэй холбоотой зүйл бичих хэрэгтэй гэдгийг анхаарна уу.
Жич: Хэрэв Таны PC монгол үсгийн тохиргоо хийгээгүй бол кирил монгол үсгээр комментууд бичихийн тулд Setting -> Control Panel -> Regional and Language Optoin -> Languages -> Details... -> Add...-> Mongolian -> Apply -> OK гээд л дараа нь MN-хэлийг сонгоод монгол үсгээрээ бичих боломжтой. Ингэвэл улам олон хүмүүс үлдээсэн комментыг унших болно гэдгийг анхаарна уу.
АНХААР!Монгол (кирилл) үсгээр монгол хэл бичгийн дүрмээр зөв бичээгүй бүх комментуудыг 2012.05.25-наас нийтлэхгүй байхаар шийдсэн болно! Танд албан ёсны монгол кирилл үсгээрээ бичих чадвар байгаа гэдэгт бүрэн итгэж байна. Та энэ тухай "Интернэт соёлын хэм хэмжээ" нийтлэлээс үзнэ үү.

Илгээх код
Илгээх кодыг шинэчлэх (кодыг буруу оруулсан бол өмнөх тэмдэг дээр дарж гарч ирсэн шинэ кодыг доор хуулж бичээд илгээх товчин дээр дарна уу)