СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

Мэдээллийг Үзсэн Тоо : 700062

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?
И-мэйл

 

 

1917 ОНЫ ОКТЯБРИЙН ХУВЬСГАЛЫН НУУЦ

 

Энэ номонд Дэлхийн I дайнд цөмрөн орж ирсэн дайсны эсрэг амжилттай дайтаж байсан Оросын эзэн хаант гүрний нийслэл Петербургт 1917 оны 2-р сарын сүүлчээр гэнэт гарсан ордны төрийн эргэлтийг хэн эртнээс төлөвлөж гардан гүйцэтгэх урвагчдыг элсүүлж зохион байгуулж байсан тухай, ордны энэ төрийн эргэлтийг чухамдаа ямар хүмүүс гардан үйлдэж улс эх орноо мөн дайнд дайтаж байсан өөрийн армиа самран бусниулсан тухай түүхэн баримтуудад тулгуурлан өгүүлдэг.

 

Мөн ямар хүмүүс эзэн хаанаа түлхэн унагасан тухай, энэ бүхнийг гадна талаас нь ямар хүчин бүх талаар дэмжин турхирч дэлхийн I дайнд ялалт байгуулахын өмнөхөн өөрийн холбоотон Оросын эзэнт гүрнийг ийнхүү “араас нь хутгалж” дайнд ялагчид ноогдох ёстой байсан геоулстөрийн бүх ололтуудыг луйвардан завшсан тухай түүхэн үйл явдлуудыг түүхэн баримтуудад тулгуурлан цаг хугацааных нь дэс дараалал, тэр үйл явдлуудын гол оролцогчдын цаад сэдэл зорилго, өмнө нь бүрэлдсэн байсан нөхцөл байдал болон дараа нь үүдэн гарсан үр дагавруудын тухай түүхэн үнэнийг маш сонирхолтой байдлаар ойлгож уншихад хялбар өгүүлэх болно.

 

Өнгөрсөн түүхээс сургамж ухаарал авч Өнөөгийн энэ аж байдлаа зөв дүгнэн Ирээдүй хойчийнхоо төлөө тэмцэхийг эрмэлзэж буй өргөн олон түмэндээ зориулав.

 

Монгол хэл дээрхи хэвлэлийн өмнөх үг

Монголчууд бид өнгөрсөн 26 жилийн турш зөвхөн нэг талын, маш хатуу чанга гэхдээ далдуур сэмхэн цензуртэй мэдээллийн орчинд аажмаар чанагдсаар ирсэн ба үүний үр дүнд харийн нэг үзэл суртлын туйлширалд бүрэн автаж ирсний үр дүн өнөөгийн манай улс үндэстний амьдрал ирээдүйн бүх талын уруудал доройтол, оюун санааны хоосрол, үүнээс үүдсэн сүйрэл мухардал юм.

 

Энэ бүх нийтийг хамарсан туйлшрал, солиорол гаднаас хөлсөлсөн цөөн хэдхэн үзэл сурталчдын мөн неолибералч эрх баригчдын хамтран Монгол улс үндэстний эсрэг  явуулж ирсэн, манай улс болон хөршүүдийн XX зууны түүхийг бүрэн гүтгэн гуйвуулж гүжирдсэн хавтгай тархины угаалтаас эхэлснийг сануулж байна.  Түүх бол залуу өсвөр үеийнхэн төдийгүй ер нь олон нийтэд юуг хар эсвэл цагаан гэх вэ мөн юуг нүгэл эсвэл буян гэдгийг бидний өмнөх үе үеийнхэн - эцэг өвгөдийн маань туулж ирсэн намтар түүхэнд үндэслэн ойлгуулж ухамсарлуулж эдгээр үнэт зүйлүүд дээр үндэслэсэн улс үндэстнээ хойч үедээ өвлүүлэх хамгийн чухал, тухайн улс үндэстний дотоод дархлаа нь юм. Иймээс чухамдаа өнгөрсөн түүхийн чин үнэнг нуун дарагдуулж мөн гүтгэн гуйвуулж байгаагийн цаад зорилго сэдэл нь манай улс үндэстний дотоод  дархлааг сулруулахад чиглэсэн, Монголын ард түмний сайн сайхны эсрэг чиглэсэн чивэлт гэмт хэрэг гэдэг нь хэнд тодорхой ойлгомжтой биз ээ.

 

Барууны загварын ардчилал, либерал эрх чөлөө гэгч үзэл суртал бол Монгол улс үндэстний – монголчуудын мөнхийн хөрш Оросын ард түмнийг - Оросын эзэн хаант гүрэнг – ЗХУлсыг - ОХУлсыг бүх зүйл дээр гүтгэн гүжирдэж ухвар мөчид зарим нэг гэнэ тэнэгүүдээр үзэн ядуулах зорилготой русофоб үзэл суртал дээр үндэслэдгийг одоо бол батлах нотлох шаардлагагүй, өөрийн толгойгоор бодож тунгаадаг хэнд ч тов тодорхой байгаа. Учир нь Оросын эзэн хаант гүрэн – ЗХУлс – ОХУлс бол дэлхийн бусад ард түмнүүдийг хэзээ ч төлж барах боломжгүй өрийн дөнгөнд зориудаар хийн жирийн хүмүүсийг мөнхийн боолуудаа болгон хувиргасан  мөнгө хүүлэгчдийн, тэдний гар хөл хөлсний тархи угаагчдын, байнга дайн дажин өдөөж дээрэм тонуулаар баяжигч бүлэглэлүүд дэлхий дахинд бүх зүйл дээр бүрэн ноёрхолоо мөнхөд тогтоож авах гэсэн хэнээрхлийнх нь замд саад тотгор болсоор ирсэн, тэдний хүн төрөлхтний эсрэг гэмт үйлдлүүдийг ямагт эсэргүүцэн тэмцсээр ирсэн цорын ганц том гүрэн үндэстэн юм...  

 

Энэ бүх үйл явдлуудын бодит мөн чанар, цаад зорилго сэдлийг нь эмх цэгцтэй ойлгон ухаарч нэг бүхэл бүтэн түүхэн логикт дүр зураг болгон харж тэдгээрийн хоорондын уялдаа холбоо, дотоод утга учир, тэдний цаад сэдлийг нь нээн олж харахыг өнөөгийн бидний амьдрал аж байдал, ирээдүй хойчийн төлөөх тэмцлийн логик монгол хүн нэг бүрээс шаардаж байна.

 

Би энэ сэдвээр олон улс орнуудын нэрт судлаач эрдэмтэд, эрдэм мэдлэгтэй улс нийгмийн зүтгэлтнүүд, шулуун шударга ёс суртахуунлаг хүмүүсийн бичсэн нэг сэдэвт судалгааны олон бүтээл номууд, баримтат кино хроникуудыг цуглуулан уншиж судалсаар ирсэн билээ. Тэгээд XX зууны түүхэн гол үйл явдлуудын хамгийн чухал баримтуудыг нэг дор нэгтгэн ойлгож ухаарахад нилээд ээдрээтэй нарийн төвөгтэй үйл явдлуудыг уншиж ойлгоход хялбар болгож бичсэн, мөн энэ талын нэрт түүхч судлаачдын дунд нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн гэж хэлж болох энэхүү бүтээлийг сонгон авч орчуулж монгол уншигчдынхаа оюуны мэлмийд өргөн барьж байна.

 

Энэ номын түүхэн логик үргэлжлэл болох  “Иргэний дайны түүхэн үнэн ба худал домгууд” нэртэй ном мөн хэвлэгдсэн гарсан болно. Та бүхэн эдгээр түүхэн үнэнийг олж мэдсний дараа олон олон зүйлийг цаад учир шалтгаан, тэмцлийн утга учрыг сая ойлгон ухаарч "шилдэг нийтлэлч, түүхч" нэртэй, харийн түрэмгийлэгчдэд доллараар хөлслөгдсөн тархи угаагчид хичнээн олон бохир гүжир гүтгэлэгүүдийг зогсоо зайгүй бурсаар ирснийг мэдэх болно гэдэгт итгэж байна...

 

 

Та бүхний оюуны мэлмий улам цэлмэг, бид бүхний хамтын зам мөр улам тод байх болтугай.

 

 

Энэ ном Азхур мөн Интерном ба Мир номын сүлжээ дэлгүүрүүдэд бий ...

 

 

 


 

 


( 7 Үнэлгээнүүд )
 
1917 оны Октябрийн хувьсгалын нууц - 4.9 out of 5, based on 7 votes

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!

Та дурын эсвэл өөрийн нэрээрээ энд сэтгэгдлээ үлдээж болно. Таны санаа бодол, төрсөн сэтгэгдэл бусад хүмүүст сонирхолтой, чухал байна гэдэгт итгэж байна. Та бусдыг хүндэтгэж харьцах, энэ нийтлэлтэй холбоотой зүйл бичих хэрэгтэй гэдгийг анхаарна уу.
Жич: Хэрэв Таны PC монгол үсгийн тохиргоо хийгээгүй бол кирил монгол үсгээр комментууд бичихийн тулд Setting -> Control Panel -> Regional and Language Optoin -> Languages -> Details... -> Add...-> Mongolian -> Apply -> OK гээд л дараа нь MN-хэлийг сонгоод монгол үсгээрээ бичих боломжтой. Ингэвэл улам олон хүмүүс үлдээсэн комментыг унших болно гэдгийг анхаарна уу.
АНХААР!Монгол (кирилл) үсгээр монгол хэл бичгийн дүрмээр зөв бичээгүй бүх комментуудыг 2012.05.25-наас нийтлэхгүй байхаар шийдсэн болно! Танд албан ёсны монгол кирилл үсгээрээ бичих чадвар байгаа гэдэгт бүрэн итгэж байна. Та энэ тухай "Интернэт соёлын хэм хэмжээ" нийтлэлээс үзнэ үү.

Илгээх код
Илгээх кодыг шинэчлэх (кодыг буруу оруулсан бол өмнөх тэмдэг дээр дарж гарч ирсэн шинэ кодыг доор хуулж бичээд илгээх товчин дээр дарна уу)