СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

САЙТ УРУУ НЭВТРЭХ



Мэдээллийг Үзсэн Тоо : 715993

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?

ТӨСТЭЙ НИЙТЛЭЛҮҮД

Ямар нэг нийтлэлийг нээнэ үү!


Таны тус дэмжлэг бол bolor.info хаягийг цааш нь дамжуулах !
Хэвлэх И-мэйл

ЭЗЭНГҮЙ ТӨР & МОНГОЛ ОРОН ХҮН ЗОНЫ ИРЭЭДҮЙ

 

 

Бид талцан хэмлэлдэж гаднынхныг амаа ангайн сонсож ардчилал, зах зээл, хүний эрх гэж хоосон цэцэрхэж ирсний эцэст ... үр дүн нь энэ гэж үү?


( 2 Үнэлгээнүүд )
Дэлгэрэнгүй...
 
Эзэнгүй төр - 5.0 out of 5, based on 2 votes
И-мэйл

 ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИД МОНГОЛД ...

  

Бид олон зүйл дээр өөр өөр үзэл бодолтой /үзэл санаа биш/ байж болох боловч Бид нэг л ЭХ ОРОН - НЭГ ХУВЬ ЗАЯАТАЙ , БИД ЭХ НУТАГТАА ХҮНИЙ ЗЭРЭГТЭЙ АМЬДРАХ ЁСТОЙ, ҮҮНИЙ ТУЛД ӨӨРСДӨӨ ИЙМ БАЙДЛЫГ БИЙ БОЛГОХ ҮҮРЭГТЭЙ  гэдгээ бас мартаж болохгүй юм.


( 3 Үнэлгээнүүд )
Дэлгэрэнгүй...
 
Эдийн засгийн алуурчид Монголд - 5.0 out of 5, based on 3 votes
PDF Хэвлэх И-мэйл

                                                                               

 

                  “Өргүй Монгол”-ын төлөө

 

 

           М. Энхсайхан  

 

 

“Өргүй Монгол” хөтөлбөр гаргах тухай санаа МАХН, МҮАН-ын удирдлагуудын нэгэн уулзалтын үед гарсан юм. Санаа нь амьдралаас ургасан хэрэг. Ялангуяа малчин Монголчуудын амьдралаас эхтэй байлаа. Хаана ч очсон хэдэн малаа, тэтгэвэр, тэтгэмжээ, цалингаараа барьцаа болгон зээл авч амьдрал залгуулж байгаа хүмүүстэй тааралдана. Тэтгэвэр, хүний хөгжлийн мөнгөний дэвтрээ сумынхаа дэлгүүрт, ломбард, банкинд хадгалуулсан дүр зураг тэр чигээрээ Монголчуудын амьдралын дүр зураг болжээ.

 

Жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа олон арван мянган хүмүүс өрийн дарамтанд өнөө маргаашийг залгуулж явна. Өрөнд орсон дарамтаасаа гарч чадахгүйгээ мэдээд амиа хорломоор өр тавихгүйгээр үр хүүхдүүдээ тэжээж чадахгүй байх байлаа гэж ярих эмэгтэйн ярианаас “Зээл хүний амьдралд тустай зүйл үү, эсвэл хортой зүйл үү” гэсэн асуултыг өөрийн эрхгүй бодох хэрэгтэй болж байна.

 

( 4 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй...
 
Өргүй Монгол - 5.0 out of 5, based on 4 votes
И-мэйл

 

                ЭРИН ЦАГИЙН ДУУДЛАГЫН ТУХАЙ ЯРИЛЦЛАГА 

 

 2011 оны 10-р сарын 08 нд MN25 - 2 сувгаар хийсэн ярилцлагыг Та бүхэнд хүргэж байна


( 7 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй
 
ЭРИН ЦАГИЙН ДУУДЛАГА /ярилцлага/ - 4.1 out of 5, based on 7 votes
И-мэйл

 

                     

 

 

            НҮБ: Интернэтэд орох, түүнийг ашиглах боломж бол 

                              Хүний үндсэн эрхүүдийн нэг мөн

 

НҮБ-ээс хянан зохицуулж байдаг Хүний үндсэн эрхүүдийн жагсаалт нь аливаа хүн дэлхий дахины мэдээллийн сүлжээ – интернэтэд нэвтрэх боломжтой байх эрхээр эгнээгээ тэлсэн байна. НҮБ-ийн тусгай төлөөлөгч Фрэнк Ла Рью-гийн тавьсан нэр хүндтэй тэр илтгэлд ИНТЕРНЭТЭД ЧӨЛӨӨТЭЙ НЭВТРЭХ БОЛОМЖ БОЛ ХҮНИЙ ҮНДСЭН ЭРХҮҮДИЙН НЭГ МӨН БА ИЙМ БОЛОМЖИЙГ ХЯЗГААРЛАХ НЬ ЭНЭХҮҮ ҮНДСЭН ЭРХИЙГ ЗӨРЧИЖ БАЙГАА ХЭРЭГ МӨН гэж заасан байна.

  


( 1 Үнэлгээ )
дэлгэрэнгүй...
 
Интернэт - Хүний үндсэн нэг эрх чөлөө - 5.0 out of 5, based on 1 vote
И-мэйл
2011 оны 3-р сарын 30, Лхагва гариг, 17:05

                   

 

РАДИОЦАЦРАГ ИДЭВХИТ ХОРДЛОГЫН СЭРЭМЖЛҮҮЛЭГ   

 

 

2011 оны 3-р сарын 11 нд Японд болсон аймшигт газар хөдлөл, түүний дараахи цунамийн давалгаанд эвдэрч сүйдсэн "Фукусима Дайичи" атомын цахилгаан станц дээр 2011 оны 3-р сарын 29-ны байдлаар “маш ноцтой нөхцөл байдал үүсээд байна” гэж Японы эрх баригчид албан ёсоор мэдээлсээр байна. Мөн энэ станц дээр өмнө нь болсон багахан дэлбэрэлтээс үүдэлтэй одоо ч агаарт цацагдсаар байгаа усны уур, утааны нөлөөгөөр радиоцацраг идэвхит бодисууд агаар мандлаар дамжсан тархсан нь тогтоогдоод байна. Одоо АНУ, Европын улс орнууд болон ОХУ-ын Приморскийн хязгаар, БНХАУ-ын зарим газар нутагт плутони, цезийн радиоцацраг идэвхит тоосонцорууд илрээд байгааг дэлхийн улс орнуудын хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлж түгшүүрийн харанга дэлдэн анхааруулж байна. 

 Радиоцацрагийн аюул занал учруулж байгаа үндсэн голомтууд бол радиоцацрагт нуклидуудаар нэгэнт бохирдсон тухайн газар нутгийн өнгөн хөрсөн дээрхи шороо тоос, тогтмол уснуудын ёроол дахь лаг шаврууд ба мод ургамлууд, байшин барилгууд болон бусад бүх ил обьектууд болоод байгаа ажээ. Одоогоор хаврын улирал үргэлжилж шороон шуурга, цас бороо орж байгаа учир агаар мандлын дээд давхаргад цацагдсан байгаа  радиоидэвхит бодисуудын маш жижиг тоосонцорууд газарт аажмаар бууж хүн, ургамал амьтдын амьдралын орчинд нэвчих аюулыг улам их болгож байна. Хаврын улиралд шороон шуурга, хүчтэй салхины урсгалууд дайрч байдаг Монгол орны хувьд энэ нь байдлыг улам ноцтой болгож байгаа нь маргаангүй юм.

Агаар мандалд цацагдаж замхарсан радиоидэвхит тоосонцорууд нь аажмаар заримдаа бол хэдэн долоо хоног, саруудын турш газарт бууж газрын гадарга, хөрс, навч, өвс зүлэг, мод бут байшингуудын дээвэр, хануудыг бохирдуулдаг байна. Тухайн үеийн цаг уурын байдлаас шалтгаалж агаарын урсгалууд эдгээр радиоидэвхит тоосонцоруудыг асар хол зайд тараан цацаж орхидог нь нэгэнт тогтоогдсон юм. Ийнхүү хүн, амьтдын амьсгалж байгаа агаараар дамжин бие организмд нь нэвтэрч байгаа радионуклидуудын нөлөөгөөр зөвхөн гадна талаасаа бус мөн дотор талаасаа радиоидэвхит цацрагт нэрвүүлэх аюул занал улам их болж байна. 

 Иймд монгол хүмүүст сэрэмжлүүлж хамгаалах зорилгоор гадаадын хэд хэдэн эх үүсвэрүүдээс авсан ТУСГАЙ ЗӨВЛӨГӨӨНҮҮД-д Та бүхний анхаарлыг хандуулж байна. 

 

                             Шинэ  мэдээлэл !    

 


( 3 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй...
 
Радиоцацраг идэвхит хордлогын аюул - 5.0 out of 5, based on 3 votes
И-мэйл

                            

   Мухардал 

       Автор: Адам Кёртис  /Их Британи/

       Оригинал нэр: The Trap: What Happened to  

       Our Dream Of Freedom  /by BBC/

       Нэр: Мухардал  (Урхи...)

       Хэвлэл: Соёмбо Принтинг ХХК

       ISBN: 978-99929-4-624-5 (мон.)

       Хэвлэгдсэн он: 2011

       Хуудасны тоо: 128

 

 

 

 

ЭНЭ НОМЫГ ИНТЕРНОМ, МИР, БИЛЭГ ИХ ДЭЛГҮҮРИЙН НОМЫН ХУДАЛДААНААС АВЧ БОЛНО ...

 

 

            ӨМНӨХ ҮГ

 

          Өнөөдрийн Монголын нийгмийг олон хүмүүс үзэхдээ хар амиа бодсон, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй, өөрсдөөсөө бусдыг хүнд үл тооцдог, эд баялагт шунаж мөргөсөн, хүмүүсийг албан тушаал эрх мэдэл, мөнгө эд баялагаар нь дугаарлаж үздэг болсон тус тусдаа олон хүмүүсийн түр хугацаааны нэг бөөгнөрөл мэт болж хувирсанд халаглаж өөр хоорондоо харамсан ярьцгааж байна. 

            Монголчууд бидний үндэстний эрх чөлөөний тэмцлийн утга агуулгыг сольж зориуд суулгаж өгсөн үзэл сурталыг бидний ихэнхи маань Монгол Үндэстний Язгуур Эрх ашигт бүрэн нийцэх монголчууд бидний өөрсдийн бодол, санаа - үзэл баримтлал гэж төөрөлдөж байна. 

           Улс үндэстнийг колоничлохдоо тухайн нийгмийнх нь үнэт зүйлсүүдийг устгах, эрх чөлөөний төлөө тэмцлийнх нь утга агуулгыг нь сэмхэн солих, хуурамч ойлголтуудаар тархийг нь угааж хүн ардыг нь харийн хийсвэр мухар сүсэг, төөрөгдөлд барьж байх аргыг эрт дээр үеэс хэрэглэсээр ирснийг хүн төрөлхтний түүх баталж байгаа билээ. 

            Өнөөгийн манай нийгмийн олон сөрөг үзэгдлүүдийн эсрэг тэмцэж байгаа иргэний хөдөлгөөнүүд, нам эвслүүд байгаа боловч тэдний олонхи нь одоогийн энэ байдал буюу үр дагавруудыг нь манай улс, нийгмийн мухардлын цаад уг шалтгаан нь гэж төөрөлдөн зөвхөн эрх барьж байгаа хэсэг хүмүүсийг сольсноор, хууль эрх зүйн орчинг сайжруулснаар засч өөрчилж болно гэж үзэж байгаа бололтой..?!

              Эх орон, энэ нийгмийнхээ одоо ба ирээдүйн төлөө сэтгэл зовниж энэ байдлыг засч өөрчлөхийн төлөө тэмцэж үгээ хэлж байгаа хүмүүсийг “ ард нь чиний хувийн өчүүхэн эрх ашиг заавал байгаа ... байх ёстой ” гэж зориуд мохоон басамжлаж гүтгэн доромжилж байгаа учир ихэнхи хүмүүс Эх орон, улс үндэстнийхээ төлөө үгээ хэлэх эрхгүй болсон мэт зөвхөн амин хувийн амьдралаа хөөн одоогийн энэ нийгэмд давамгайлах болсон олонхийн сэтгэлгээг даган гэлдэрч байна. 

            Хээл хахууль, авилгал бол өнөөгийн нийгэмд давамгайлж байгаа үзэл санаа, суртал номлолын зөвхөн сүүдэр нь юм аа. Энэ сүүдрийг тусгаад байгаа зүйлийг олж харж засч залруулахын оронд  ингэж сэтгэх сэтгэлийн болон оюуны тэнхэлгүй болсон хүмүүс дотроо зөнгөөрөө таамаглаж байсан ч энэхүү сүүдэртэй нь тэмцэж байна гэж дүр эсгэх нь энэхүү үзэл санаа, номлолын бас нэг өрөвдөлтэй шинж ажээ.   

          Democracy буюу Ард Түмний Эрхт Засаглалыг - Ардчилал гэсэн хийсвэр ойлголт болгож, Freedom - Эрх Чөлөөг нийгмийг тус тусдаа олон хүмүүсийн бөөгнөрөл болгон бутаргаж монголын төрийг зориуд сулруулан монгол орны бүх баялагийг хуйвалдан цөлмөх ажиллагаа болгож,   Liberty - Хүний Эрх Чөлөөг зөвхөн төрийн өндөр албан тушаалтнууд, гадаад дотоодын капиталуудын гарт монголын бүх баялаг мөнгө, эд хөрөнгийг хураан хуримтлуулах явдал гэж сурталддаг харийн энэ онол, загвар нь Монгол орныг ядуурал - мухардалд оруулж сүйрлийн ирмэгт авчраад байна. 

        Өнөөгийн бидний итгэж найдаж ирсэн БҮХ ҮЗЭЛ СУРТАЛ манай нийгмийн бүх уламжлалт харилцаануудыг гадна дотроос нь эвдэн бусниулж одоогийн энэ хавтгайрсан хээл хахууль, нийгмийн төөрөгдөл мунгинал, дотоод ялзрал задралд хүргэж Монгол үндэстний цаашид орших эс орших асуудлын  өмнө олон олон асуудлыг тавьсаар байна...

 

          Энэ номыг уншаад бидний оюун санааг 20 жил баглан хүлж ирсэн үзэл сурталын талаар эргэцүүлэн тунгааж бодох Таны оюуны мэлмий хурц байх болтугай.      

 

        БИДНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ, АРДЧИЛАЛ, 

                ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛ, САЙХАН АМЬДРАЛЫН ТУХАЙ

                                 ИТГЭЛ   НАЙДВАР МААНЬ ЮУ

                                                БОЛЧИХ ВОО?...

 

THE TRAP: WHAT HAPPENED TO OUR DREAM OF FREEDOM  by BBC in 3 parts
 

 


( 9 Үнэлгээнүүд )
 
МУХАРДАЛ: Улс төрийн үзэл санааны алуурчид - 4.1 out of 5, based on 9 votes
<< Эхлэх < Өмнөх 41 42 43 44 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 44-с 43

ОДОО ОНЛАЙН БАЙГАА

Манайд 52 зочид онлайн

ОДОО ТАТАН АВЧ БОЛНОО !..

Inside Job / Инсайд Жоб / "Дотроосоо хийсэн ажил" нэртэй баримтат киноны саунд трекыг энэ сайтан дээрх хуудаснаас нь татан авч болно. Энэ баримтат кино нь Канн, Торонто, Нью-Йорк, Тельюрайдын кино наадмуудын тэргүүн шагналууд, 2011 оны баримтат киноны ОСКАРЫГ хүртсэн юм. Өнөөгийн хямралын цаад шалтгаануудын тухай онц сонирхолтой сургамжтай баримтат кино юм....