СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

САЙТ УРУУ НЭВТРЭХ



Мэдээллийг Үзсэн Тоо : 715899

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?

ТӨСТЭЙ НИЙТЛЭЛҮҮД

Ямар нэг нийтлэлийг нээнэ үү!


Таны тус дэмжлэг бол bolor.info хаягийг цааш нь дамжуулах !
И-мэйл


ХАТУУ ЦЭВДЭГ УЛСТӨРИЙН ӨРӨГ

/баримтат кино-эргэцүүлэл/

 

Энэ баримтат кино бол ОХУлс төдийгүй дэлхийн нэн шинэ түүхийн гол гол үйл явдлуудын тухай эргэцүүлэл юм. Хүн төрөлхтний түүх чухам ямар замаар цааш явах вэ гэдгийн хувь заяаг шийдвэрлэж байсан өдрүүдэд улс орныхоо жолоог барьж байсан тэр хүмүүсийн тухай бас өгүүлдэг.


( 4 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй ...
 
Хатуу цэвдэг улстөрийн өрөг - 5.0 out of 5, based on 4 votes
И-мэйл

 


БУСДЫН ЭРХШЭЭЛ ДООРХИ ҮНЭМЛЭХҮЙ

ХҮЛЦЭНГҮЙ БАЙДАЛ


Оригинал нэр: Obedience To Authority

Нэр: Бусдын эрхшээл доорхи үнэмлэхүй хүлцэнгүй байдал

Төрөл: Баримтат кино

Гарсан он: 1965

Бүтээсэн: АНУ

Найруулагч: Стэнли Милгрэм / Stanley Milgram

Үргэлжлэх хугацаа: 49 минут


Киноны тухай

Милгрэмийн энэ туршилт бол хүний сэтгэлзүйн дотоод мөн чанарыг туршин судалж ингэснээрээ нийгмийн сэтгэлзүйг далдаас удирдах арга замуудыг боловсруулж гаргаж ирэх томоохон судалгаа, туршилтуудын нэг болсон гэж мэргэжлийн эрдэмтэд, судлаачид одоог хүртэл хүлээн зөвшөөрдөг ажээ.

Анх Йелийн Их сургуулийн сэтгэлзүйч Стэнли Милргэм 1963 онд “Эрхшээлдээ бүрэн оруулах нь: Хүний үйл хөдлөлийн судлал” («Behavioral Study of Obedience»), хожим “Бусдын эрхшээл доорхи хүлцэнгүй байдал: Туршилтын судалгаа” («Obedience to Authority: An Experimental View», 1974) номондоо энэ туршилтаа дэлгэрэнгүй тайлбарлаж бичсэн байна.


( 5 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй ...
 
Эрхшээл доорхи хүлцэнгүй байдал - 4.8 out of 5, based on 5 votes
И-мэйл


ОЮУНТ МОНГОЛЧУУД БОЛЦГООЁ

 

Оюунт Монгол аяны хүрээ-нд өнөөгийн Монголын хүүхэд залуучуудын хүмүүжил, боловсролын асуудлуудыг эргэн харах, үүнтэй холбоотой манай улс үндэстний ойрын ирээдүйн асуудлын тухай яриа хэлэлцүүлгийг өрнүүлж байгаа. Мэдээж хэрэг, мэдээллийн сувгуудын олдоцыг аль болох бүрэн ашиглаж хүмүүст энэ чухал асуудлыг талаар шинэ мэдээлэл, шинэ өнцөг, шинэ сэхээрэл ухаарлыг түгээхийг бид хичээж байна.


( 3 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй ...
 
Оюунт Монголчууд болцгооё! - 5.0 out of 5, based on 3 votes
И-мэйл


"ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧНЫ НАМИНЧЛАЛ"

НОМЫН ТУХАЙ ЯРИЛЦЛАГА

 

NTVтелевизийн "Номын гэгээ" цуврал нэвтрүүлгийн энэ дугаарт Джон Перкинсын "Эдийн засгийн алуурчны наминчлал" номын тухай ярилцсан юм.

Энэ ном анх 2010 оны 3-р сард монгол хэлээр гарсан билээ. Сүүлд нь энэ номын цуврал болох олон улсын банк санхүүгийн байгууллагууд, зээл тусламжийн хөтөлбөрүүдэд ажиллаж байсан 12 хүн хамтран бичсэн "Эдийн засгийн алуурчдын золиосууд" ном 2012 оны 1-р сард монгол хэл дээр гарсан байгаа.


( 4 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй ...
 
Номын гэгээ ярилцлага - 5.0 out of 5, based on 4 votes
И-мэйл

 

Хүн бүхэн   НЯЛХАС-т  хайртай

 

Оригинал нэр: Babies

Нэр: Нялхас

Гарсан он: 2010

Бүтээсэн студи / улс: Франц

Төрөл: баримтат, гэр бүлийн кино

Үргэлжлэх хугацаа: 79 минут

Хэл: ямар ч хэл шаардлагагүй

Найруулагч / продюсор: Томас Бальмес /Thomas Balmes

Дүрүүдэд: Баяржаргал хүү, Хэтти, Мари, Понихао


Киноны тухай товчхон:

Энэ киноны найруулагч Томас Балмес бол баримтат киноны ертөнцөд олон олон шагналуудыг хүртэж байсан алдартай уран бүтээлч юм. Энэ баримтат киног бүтээсэн уран бүтээлчид 18 сарын турш дэлхийн дөрвөн улсад дөрвөн бяцхан жаалуудын амьдралыг ажиглан төрөхөөс нь авахуулаад хөлд орж энэ амьдралд анхны алхамаа хийх хүртэл нь зураглаж байжээ. Энэ кинонд нэг ч зориудын тавил, жүжиглэлтэй зураглал байхгүй, бүгд энгийн амьдралын тэр дүр зургууд юм. Хүн хаана амьдарч байгаагаас үл шалтгаалан хүмүүсийн амьдрал, тэдний хүсэл тэмүүлэл хичнээн адилхан ижилхэн болохыг энэ баримтат кино тод харуулдаг.


( 1 Үнэлгээ )
дэлгэрэнгүй ...
 
Нялхас / Babies - 5.0 out of 5, based on 1 vote
И-мэйл

                             

 

Киноны нэр :  ОРОН ГЭР МИНУ

Оригинал нэр:  HOME 

Улс :  Франц

Анх гарсан огноо :  2009.06. 05

Жанр: баримтат кино

Найруулагч: Ян Артюс Бертран, Льюк Бессон

Албан ёсны сайт: http://www.home-bertrand.com

Кино үргэлжлэх хугацаа: 1 цаг 29 мин 33 сек (1:29:33.236)

Хэл, дуу : Орос хэл дээр мэргэжлийн орчуулгатай

 

Киноны тухай товчхон:

Хүмүүс бидний энэ үеийнхэн нэгэн онцгой цаг үед амьдарч олон чухал шийдвэрүүдийг гаргах үүргийг хүлээсэн юм. Хүмүүс бид ирээдүйн амьдралаа аврах, байгалийн нөөц боломжууд шавхагдсны улмаас зайлшгүй үүсэх байгаль орчны асар том сүйрлийг зогсооход бидэнд ердөө 10 жил үлдсэн гэж эрдэмтэд урьдчилан сануулж байна. Одоо байгальтайгаа “хатуу тоглоом тоглох боломж” нөөц нэгэнт шавхагдан дуусчээ. Хүмүүс бидний өнөөгийн амьдрал, бидний хүүхдүүдийн ирээдүйн амьдрал аюулд ороод байна. Хүмүүс бидэнд энэ байдлыг өөрчлөх боломж одоохондоо байгаа ба гэвч үүний тулд хүмүүс энэ тал дээр нэгдэх хэрэгтэй, бүүр ёстой болоод байна. Бид хэдийчинээн олуулаа болно, төдийчинээн бидний дуу хоолой чанга сонсогдох болно.


( 7 Үнэлгээнүүд )
Дэлгэрэнгүй...
 
Орон гэр мину - 4.7 out of 5, based on 7 votes
И-мэйл

 


ЗАГАЛМАЙТНЫ  АЯН  ДАЙНУУД


Оригинал нэр: BBC: Crusades

Нэр: ВВС: Загалмайтны аян дайнууд

Гарсан он: 1995

Бүтээсэн: ВВС студи, Их Британи

Төрөл: Баримтат кино, Шинжлэх ухааны хялбаршуулсан

Найруулагчид, продюсор: Алан Эрейра, Дэвид Уоллас, Терри Джонс

Оролцсон: Энтони Смит, Стив Пурбрик, Марчелло Марашальчи, Робин Себесчн, Кейт Бинчи

Хэл: Орос хэл дээр мэргэжлийн орчуулгатай


Киноны тухай:


“Загалмайтны аян дайнууд” бол ВВС студид бүтээсэн 4 анги баримтат кино юм. Энэ баримтат кинонд загалмайтны аян дайнуудын түүхийн тухай өгүүлж энэ түүхэн үйл явдлуудыг үзүүлж тайлбарлахын тулд зарим хэсэгт нь хөдөлгөөн оруулсан дүрсүүдийг ашигладаг ба мөн зарим газруудад нь жүжиглэлтүүдтэй, загалмайтан тамплиеруудын замд өртсөн олон хотуудад очиж зургийг нь авсан ажээ.

Тэр үеийн Баруун Европын баян феодалууд болон католик Сүм хийдээс зохион байгуулсан, “өөр шашинтнуудын” (энэ тохиолдолд лалын шашинтнуудын) эсрэг дайн дэгдээх, “Ийсусын шарилтай авс байгаа гэдэг Иерусалим хот болон Ариун Дагшин Газар-аа чөлөөлөх” гэсэн шашны уриан доор явуулсан эдгээр аян дайнуудыг түүхчид Загалмайтны аян дайнууд (1096-1270) гэж нэрлэдэг.


( 2 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй...
 
Загалмайтны аян дайнууд - 4.5 out of 5, based on 2 votes
<< Эхлэх < Өмнөх 41 42 43 44 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 44-с 41

ОДОО ОНЛАЙН БАЙГАА

Манайд 34 зочид онлайн

ОДОО ТАТАН АВЧ БОЛНОО !..

Inside Job / Инсайд Жоб / "Дотроосоо хийсэн ажил" нэртэй баримтат киноны саунд трекыг энэ сайтан дээрх хуудаснаас нь татан авч болно. Энэ баримтат кино нь Канн, Торонто, Нью-Йорк, Тельюрайдын кино наадмуудын тэргүүн шагналууд, 2011 оны баримтат киноны ОСКАРЫГ хүртсэн юм. Өнөөгийн хямралын цаад шалтгаануудын тухай онц сонирхолтой сургамжтай баримтат кино юм....