СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

САЙТ УРУУ НЭВТРЭХ



Мэдээллийг Үзсэн Тоо : 700073

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?

ТӨСТЭЙ НИЙТЛЭЛҮҮД

Ямар нэг нийтлэлийг нээнэ үү!


Таны тус дэмжлэг бол bolor.info хаягийг цааш нь дамжуулах !
PDF Хэвлэх И-мэйл

 

2016 ОНЫ 8-Р САРД V TВ-д ӨГСӨН ЯРИЛЦЛАГАДАА

САНУУЛЖ ХЭЛЖ БАЙСААН...

 

2016 оны УИХурлын сонгуулийн дараахан V-ТВд өгсөн ярилцлагадаа Монголын ард түмэн өнөөгийн ийм гүн гүнзгий өрийн нүхэнд унаад үлдсэнийг сануулж анхааруулж байсан билээ. Гэвч тэр үед сонгууль нэртэй ээлжит төрийн эргэлтийн дараа албан тушаалын хэнээтнүүд сандал ширээ булаалдан бужигнаж энэ тухай санах ямар ч сөхөөгүй байсныг санагтун!

 


( 5 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй...
 
Жилийн өмнө, 8-р сард өгсөн нэг ярилцлага.... - 4.4 out of 5, based on 5 votes
PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Х.Д.Болор   

Сэрцгээ! Ойлголт төсөөлөл, бодол санааг чинь

далдаас бүрэн эрхшээлдээ барьж байгааг ухаарцгаая! 

 

ОЮУНААР ДАЙЛАХУЙ НЭВТРҮҮЛЭГТ

 

Нүүдэлчин (SCH буюу Sansar channel) ТВ-ийн "Оюунаар дайлахуй" нэртэй нэвтрүүлэгт оролцож сэтгүүлчийн тавьсан асуултуудын хүрээнд ярилцах завшаан тохиолоо. Нэвтрүүлэгтээ урьж үзэгчдийнхээ анхаарлыг үнэхээр чухал асуудлуудад хандуулж байгаа сэтгүүлч Д. Бадарч гуайд талархаж байгаагаа дахин илэрхийлье.

 


( 2 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй...
 
Оюунаар дайлахуй нэвтрүүлэгт - 4.5 out of 5, based on 2 votes
И-мэйл

 

АРДЧИЛЛЫГ ХАКЕРДАХ НЬ : АРДЧИЛСАН СОНГУУЛИЙГ ХАР МАШИНААР ДАЛДААС ЗАЛИЛАН МЭХЭЛЖ ЗАСГИЙН ЭРХИЙГ БУЛААН АВАХ НЬ

 

2012, 2016 ОНЫ СОНГУУЛИУДАД АМЕРИК ХАР МАШИН ХЭРЭГЛЭСНИЙ УРШИГ 27 +... ТЭРБУМ АМЕРИК ДОЛЛАРЫН ӨНДӨР ХҮҮТЭЙ ӨРИЙН ДӨНГӨ 

 

"Ардчилсан" сонгууль гэгч санал тоологч америк машины

"ИЛБИЙН ИД ШИДҮҮД”

 

Та бүхэн одоо хүртэл 1990 онооос хойш Монгол улсыг - монголын ард түмнийг "дундаа хийчихээд байгаа", харийн "нэг эзний 2 зарц" намуудын эмгэнэлт жүжиглэл, худал дүр эсгэлт, маани мэгзэм мэт цээжилчихсэн харийн хоосон үлгэрүүдэд нь мөн "ардчилсан" "чөлөөт" гэгч тэдний хувийн эздийн хэвлэл мэдээллүүдэд нь гэнэн итгэсээр байна уу? Тэгээд улс Эх орондоо 25 жил үргэлжилсээр байгаа энэ бүх дампуурал, уруудал доройтол цаашилбал УЛС ОРНЫХОО аажим сүйрэл мөхлийг ардчилсан сонгуулиар зогсоож засч залруулж болно гэж гэнэн итгэж хоосон горьдсоор байна уу? 

 

Жирийн иргэд биднээс хуулиар далайлган авсан татварын 40 гаруй тэрбум төгрөгийг Америкт аваачиж өгч хариуд нь Канадад ашиглаж байсан "ардчилсан сонгуулийн санал тоологч" гэгч машинуудыг АНУлсын нэг компаниас манайд шахсан бөгөөд эдгээр жинхэнэ илбийн ид шидтэй машинуудын элдэв булхайны тухай олон мэдээллүүд чих дэлсэж байгаа байгаа билээ. Хэрэв та нар энэ бүхэнд бас л итгэж чадахгүй байвал энэ баримтат киног маш анхааралтай үзэж юуг яаж батлаад нотлоод байгааг сайтар ойлгохыг оролдоорой!

 

Тэгээд дараа нь 2012 оны сонгууль хэрхэн яаж "явж өнгөрсөн" /эцсийн дүн нь тэр дороо амлаад байсан шиг маш хурдан гарсан уу, үнэхээр ямар ч заль булхайгүй болсон уу, ямар ч эргэлзээгүй дүнд хүргэсэн үү гэх мэтийг/ дараа нь УИХурал хэрхэн яаж байгуулагдсан, олонхи энэ машиныг захиалан оруулж ирж "ардчилсан" сонгуульд "техникийн хүчээр ялуулсан" этгээдийг хэрхэн даргаараа хуйвалдаж тавьцгаасныг, үүний дараа байгуулагдсан "шинэчлэлийн" гэх (юуг яагаад, яаж шинэчлэх нь одоо болтол тодорхойгүй байгаа) хаягтай засгийн газар нь шуудхан 1,5 тэрбум ам.долларын харьцангуй өндөр хүүтэй гадаад зээлийг Монгол улс - монголын ард түмний өмч баялагийг барьцаалан авсны дараа гадныхан шиг худлаа шоудож "Их бүтээн байгуулалт" гэж сүржин гоё сонсогдохоор нэрлэсэн зам засварын ажлын нэрэн доор голдуу өөрсдийнхөө компаниудад тендерүүдийг хуваан авч энэ их хөрөнгийг өөрсөддөө ашигтай "ашигласныг", үүний "ачаар" одоо монгол төгрөг амь тавьж байгааг ... бас бус олон олон бодит баримтуудыг эргэцүүлэн бодоорой ...

 

Ер нь тэд 25 жилийн турш чухам юу амалж байсан, харин одоо бодит байдал дээр бараг бүх юм юу болсон байгааг эргэцүүлэн бодож тунгааж өөрийн толгойгоор дүгнэлтээ хийнэ биз ээ....

 


( 17 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй ...
 
Ардчиллыг хакердах нь: Ардчилсан сонгуулийг далдаас залилан мэхлэх нь - 4.9 out of 5, based on 17 votes
PDF Хэвлэх И-мэйл

 

 

ДАЛДЫН ХАР МАШИНТАЙ СОНГУУЛЬ

 

Намайг хуураад мэхлээд өгөөч, бүүр лав хэзээ ч ухаан орохгүйгээр шүү

Юу билээ гэж эргэцүүлдэггүй, хэзээ билээ гэж санадаггүй байхын тулд

Юу ч бодохгүйгээр хулхи бүхэнд чинь эрх чөлөөтэй итгэдэг байхын тулд

Тэгээд энэ түнэр харанхуйн дунд араас чинь тэмтчин мөлхөж байхын тулд!

 

                                             

2012 оны сонгуулийн өмнөхөн санал тоологч программын далд удирдлагатай электрон машины тухай "Ардчиллыг хакердах нь" баримтат киног орчуулж монголчууддаа хүргэсэн билээ... Энэ удаа сонгуулийн хар машины тухай өөр олон фактууд мөн энэ баримтат киноны талаар хийсэн нэгэн тайлбар ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

 


( 3 Үнэлгээнүүд )
Дэлгэрэнгүй...
 
Далдын хар машинтай сонгууль - 4.7 out of 5, based on 3 votes
И-мэйл

 

 

ИЙМ УЧРААС Л АРДЧИЛАЛ ҮР ДҮНГҮЙ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ?

 Хэрэгтэй удирдагчдаа сонгож чадахгүй байгаа нь хүмүүс өөрсдөө дэндүү харанхуй байгаа хэрэг гэдгийг судалгаанууд харуулжээ

 

Леон Уотсон, “The Daily Mail” Их Британи

 

Баруунд хийсэн судалгаануудын энэ үр дүнгүүд Адольф Гитлер, Петр Порошенко мэтийн харгис дарангуйлагчдын чихэнд сайхан хөгжим шиг сонсогдох байсан биз ээ. Гэвч судалгаагаар батлагдсан бодит байдлыг мэдэж авах нь жирийн хүмүүс бидний хувьд эвгүйхэн санагдаж болох юм.


( 14 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй ...
 
Ардчилсан сонгууль гэгч яг юу юм бэ?... - 4.9 out of 5, based on 14 votes
И-мэйл

 

 

БАРУУНЫ АРДЧИЛЛЫН СТАНДАРТУУД ГЭЖ ЮУ ВЭ

 

Ардчилал гэдэг бол ард түмэн л бүхнийг сонгож шийдэж байгаа гэдэг хий хоосон зэрэглээг хүмүүст төрүүлж байгаа эсвэл ингэхийг оролдож байгаа үзэл суртал, улстөрийн дэглэм, засгийн газар юм.

 

Ардчилсан Италийн фашист дарангуйлагч Бенито Муссолини /1929-1943/

 

Энэ удаа ардчиллын тухай ярьцгаая. Гэхдээ одоо бараг хүн бүрийн ойлголт төсөөлөл дотор Холливудын эсвэл Өмнөд Солонгосын уран сайхны кинонууд, гоё гялгар сэтгүүл, сонингууд, ТВ-ийн реклам, ток шоу гэх мэт олон нийтийн суртал ухуулгын хэрэгслүүдээр зориуд бий болгосон байгаа тэр гоё мөрөөдөл - хоосон зэрэглээний тухай, одоо манайд бодит байдал болсон байгаа энэ ардчиллын тухай, эдгээр уриа лозунгуудыг мөн бүүр эхнээсээ чухамдаа ямар зорилгоор бодож боловсруулж түгээн сурталчилж эцэст нь улстөрийн нэг  "брэнд" болгосон байгаа тухай ярих болно!


( 30 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй...
 
Барууны "ардчиллын" стандартууд - 4.5 out of 5, based on 30 votes
PDF Хэвлэх И-мэйл

 

АРДЧИЛЛЫН ТАЛААР СЭТГЭГЧ УХААНТНУУДЫН

САНУУЛЖ ХЭЛЖ БАЙСАН ҮГҮҮД

 

Ардчилал бол хэрэв зүйрлэж хэлбэл агаарын өнгөт бөмбөлөг бөгөөд харин та нарыг толгойгоо гилжийлгэн амаа ангайн түүнийг ширтэж байх зуур халаасыг чинь хулгайчид тэмтэрч байдаг юм аа.

                                                                 Бернард Шоу

 

Демократ (ардчилагч) ба демогогч (уран үгээр хоосон чалчигч) хоёр бол увайгүй худалч хулгайчийн нэг мөн чанарын хоёр нүүр  юм. (c)

 

Демагог этгээд бол үнэн зөв мэдээлэлгүй болгосон учраас мэдлэггүй, баримжаагүй харанхуй сүрэг болсон бөөн хүмүүсийн дотоод хамгийн бурангуй зөн дээр нь чадварлаг тоглож тэдний сонсож хууртаж ! тайвшрах гээд байгаа "зүйл"-ийг нь ярьж өгч улмаар тэдэнд хоосон амалж бас тэднийг зориудаар хөөргөн магтаж эрүүл ухаан, логикыг нь унтуулан төөрөгдөлд оруулж өөрийн талд татан оруулдаг увайгүй үнэгэн зальтан юм. Үүний тулд демагогч их уран гоё үгс, чамин зүйрлэлүүдийг чадварлаг хэрэглэн тэрхэн зуурт хүмүүст таалагдах манж магтаал урсгах мөн тал засаж саймшрах тактикыг байнга чадамгай ашигладаг бөгөөд тэрбээр илтгэх урлагийн болон олон нийтийн сэтгэлзүйг хууран мэхлэх зарим тусгай арга барилуудыг заалгаж ямар нэг хэмжээнд эзэмшсэн байдаг. Демогогч /демократч/ энэхүү дархан мэхээ голдуу улстөрийн зальжин сурталчилгаа, хоосон онол хөндий суртал ухуулгын зорилгоор хэрэглэдэг бөгөөд нэг үгээр хэлэх юм бол өнөөгийн ардчилагч гэдэг бол зөвхөн хоосон үгээр цатгагч, хүмүүсийн сэтгэлзүйг хууран мэхлэж хошгируулагч гэсэн үг юм.

 


( 15 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй ...
 
Ухаант хүмүүн ардчиллын тухай сануулахдаа ... - 4.5 out of 5, based on 15 votes
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 44-с 5

ОДОО ОНЛАЙН БАЙГАА

Манайд 41 зочид онлайн

ОДОО ТАТАН АВЧ БОЛНОО !..

Inside Job / Инсайд Жоб / "Дотроосоо хийсэн ажил" нэртэй баримтат киноны саунд трекыг энэ сайтан дээрх хуудаснаас нь татан авч болно. Энэ баримтат кино нь Канн, Торонто, Нью-Йорк, Тельюрайдын кино наадмуудын тэргүүн шагналууд, 2011 оны баримтат киноны ОСКАРЫГ хүртсэн юм. Өнөөгийн хямралын цаад шалтгаануудын тухай онц сонирхолтой сургамжтай баримтат кино юм....