СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

Мэдээллийг Үзсэн Тоо : 715967

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?

ТӨСТЭЙ НИЙТЛЭЛҮҮД

Үүнтэй төстэй нийтлэл байхгүй.


И-мэйл

 

   

 

ӨӨРСДӨӨ ДОТРООСОО ХИЙСЭН АЖИЛ / INSIDE JOB / ИНСАЙД ЖОБ баримтат кино

 

Америкт аливаа хүн хэрэв хүсвэл усан тэнэг байж болноо, энэ бол манай чөлөөт байдал!

    АНУлсын Төрийн департаментын нарийн бичгийн дарга Джон Керри, Берлин 2015 он

 

Киноны нэр : Өөрсдөө дотроосоо хийсэн ажил

Оригинал нэр: Inside Job

Гарсан он: 2010

Улс: АНУ 

Жанр: баримтат кино, хүн төрөлхтний эсрэг санхүү-эдийн засгийн гэмт хэрэг

Найруулагч: Чарльз Фергюсон

Хэл: Монгол хэл дээр бүрэн орчуулж хадмал хийж дуу оруулсан (Д.Болор, Б.Оюун)

Үргэлжлэх хугацаа: 3 хэсэг бүгд нийлээд 1 цаг 56 минут орчим

Оролцсон: Мэтт Дэймон, William Ackman, Дэниэл Элперт, Джонатан Элперт, Sigridur Benediktsdottir, Willem Buiter, John Campbell, John Campbell, Dominique Strauss-Kahn  г.м

 

Энэ баримтат киног bolor.info (хуучин домен маань ubman.mn байсан) сайт 2010 онд монгол хэл дээрээ бүрэн орчуулж ард түмэндээ хүргэж эрх баригчдыг, ард иргэдээ сэрэмжлүүлэхийг оролдож байсан билээ... Харамсалтай нь тэр цагаас хойш эрх баригчид ч ба иргэд ч энэ талаар ямар ч сэрэмжүүлэг аваагүй төдийгүй харин ч манай ардчилсан неолибералч эрх баригчид АНУ-ыг сүйрэлд хүргэсэн орон сууцны моргеж /ипотек гэж бас нэрлэдэг/-ийн зарчмуудыг нь яг хуулбарлан хууль болгож хувийн банкууд орон сууцны барьцаат зээлийг улам хавтгайруулснаар одоо Монгол улсад санхүүгийн асар том хоосон хөөс үүсгэчихээд байгаа.... Энэхүү санхүүгийн хөөс нь манай улс орны санхүү-эдийн засгийг мөнгөний ханш уналт, санхүүгийн хомсдлоор улам багалзуурдсаар байгаа бөгөөд удалгүй гарцаагүй хага үсэрч дэлбэрэх бөгөөд энэ бүхний үр дагавруудыг эцсийн эцэст улс орон, жирийн иргэд ард түмэн үүрч олон арван жилийн өрийн боолчлол, ядууралд унах нь зайлшгүй болоод байгаа... Харин үүний бүх үр дагавруудыг хэн, хэзээ, яаж хэрхэн хариуцах гэдэг асуулт эзэнгүй үлдэж байгаа ?!!.......


Киноны товч агуулга:

2008 онд АНУ-с эхэлсэн дэлхийн санхүүгийн хямрал одоогоор дэлхийн бүх улс орнуудыг хамарсан асар том санхүү-эдийн засгийн системийн хямрал болон өрнөж одоо хир үргэлжилсээр эцэстээ мухардалд хүргэсэн байгаа ба дэлхийн санхүүгийн олигархууд дэлхийн 3-р дайн дэгдээж капитализмаа аврахыг хичээж байна. Энэ хямрал зөвхөн эхэн үедээ дэлхийн нийт эдийн засагт нийт 20 триллион долларын хохирол учруулж олон арван сая хүмүүс орон сууцууд, ажлын байруудаа, мөнгөн хадгаламжуудаа алдахад хүргэсэн билээ.

 

Энэхүү баримтат кинонд 1929 оны Их хямралаас ч илүү гүн гүнзгий, асар их үнэ өртөгтэй нь улам бүр тодорхой болж байгаа одоогийн энэхүү хямралыг үүсгэсэн уг шалтгаанууд, холбогдох баримт нотолгоонуудыг нарийн шүүн судалдаг.  

 

Энэ кинонд дэлхийн мөнгө - санхүүгийн системийг гартаа оруулсан зарим бүлэглэлийн төлөөлөгчид, барууны улстөрчид ба нэрт сэтгүүлчдээс авсан ярилцлагуудын видео бичлэг мөн бусад олон олон албан ёсны баримт, нотолгоонуудад үндэслэж  дэлхийн санхүүгийн төв болон хувирсан Уолл Стриитэд бүхэл бүтэн гэмт хэргийн бүлэглэлүүд хэрхэн үүсч гарч ирж эцэстээ тэд улстөрчдийг цаашлаад банк-санхүү, эдийн засгийг зохицуулах үүрэгтэй төрийн байгууллагуудыг хүртэл далдуур худалдан авсан байгаа бодит үнэнийг дэлхийн олон нийтэд дэлгэсэн юм.  

 

Мөн одоогийн энэ "чөлөөт зах зээлийн эдийн засгийн шинжлэх ухаан" гэгч экономикс-ийг хүртэл зориудаар түгээн сурталчилж үүний тулд дээд сургуулиудыг багш нарыг хүртэл далдуур худалдан авч нийгмийн ухаан, эдийн засгийн боловсрол нэрийн дор чухам юуг тулгаж  байгаа тухай аймшигт үнэнийг ойлгож ухаарцгаа!  

 

АНХААР! ӨНӨӨГИЙН МАНАЙ ЭРХ БАРИГЧ 2 НАМЫН ХУУЛЬ БОЛГОН БАТАЛЖ ӨГЧ ДЭЭДЛЭН МӨРДӨЖ БАЙГАА ГАДНААС САНААЧИЛСАН ИХЭНХ ХУУЛИУД, МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ХҮЧЭЭР МӨН ЭЛДЭВ ЗАЛИАР ТУЛГАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛ ҮЛ ҮЗЭГДЭХ НУДАРГАТАЙ, ӨРНӨДИЙН ОЛОН ЗУУНЫ ГҮНЗГИЙ КОЛОНИЧЛОЛЫН ТУРШЛАГАД ТУЛГУУРЛАСАН, ДОТООДЫН ИДИОТУУД УРВАГЧДЫГ АШИГЛАЖ БАЙГАА БАШИР ЗАЛЬ МЭХ ЮМ!

 

МӨН МАНАЙ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДАД ГАДНААС "ЗӨВЛӨСӨН" (тулгасан гэж унш), МӨН ӨНДӨР ТӨЛБӨРТЭЙГӨӨР ЗААХ БОЛСОН ЭКОНОМИКС ГЭГЧ ХУЛХИ ОНОЛ БОЛ ДЭЛХИЙН НЭГ Ч УЛС ОРНЫГ ӨНДИЙЛГӨӨГҮЙ, ЗӨВХӨН КОЛОНИ УЛСУУДАД ЗОРИУЛСАН, ХОЙЧ ИРЭЭДҮЙ ҮЕИЙГ МААНЬ МӨНХИЙН МАНКУУРТ ӨРИЙН БООЛУУД БОЛГОХ ЗОРИЛГОТОЙ ЦЭВЭР ТАРХИНЫ УГААЛГА МӨН ГЭДГИЙГ ӨӨР ОЛОН ОЛОН СУДАЛГАА, БАРИМТААР БАТАЛЖ НОТОЛЖ БОЛНОО!

 

Энэхүү баримтат кино нь АНУ, Баруун Европт жинхэнэ шуугиан тарьж нийгмийн олонхийн гайхшрал, эгдүүцлийг төрүүлсээр байгаа ...

 

Энэ баримтат кино 2011 оны баримтат киноны Оскарын шагнал, мөн Канн, Торонто, Тельюраид, Нью-Йоркын кино наадмуудын баримтат киноны тэргүүн шагналуудыг хүртсэн болно.

           
             МЯНГА СУРГИЙГ НЬ СОНСНООС НЭГ УДАА НҮДЭЭРЭЭ ҮЗ ГЭЖ ҮГ БИЙ...

 

(Эхлээд тоглуулж буцаагаад пауз дарж хэсэг хугацаагаар ачаалж байгаа үзвэл хурд муутай газар тасалдалгүй үзэж болно. Дэлгэцэн дээрх рекламыг чагтан дээр нь дараад арилгаж болно)

 

1-р хэсэг


 2-р хэсэг


3-р хэсэг


 

Өнөөгийн энэ неолиберал ардчилал бол капитализм буюу өнгө мөнгөний Боолчлолын халхавч - Та бүхнийг хуурч мэхэлчихээд шоолон элэглэж байгаа хуурамч баг юм... Өнгө мөнгөний хэт ашгийг гагцхүү хуйвалдаан хээл хахууль, залилангийн аргаар л олж болдог. Харин одоохондоо ард түмний хувьд энэ бүхний цаад учрыг мөн чанарыг ойлгож ухаарч байгаа МАШ ЦӨӨНХ, олон шалтгааны улмаас хараахан ойлгохгүй байгаа дийлэнх ОЛОНХ гэж хуваагдаж байгаа... Одоо моргеж-ипотекийн зээл-гэр хорооллын дахин төлөвлөлт гэх мэт цаад зорилгоо нуусан олон үйл ажиллагааны үр дүнд Монгол улсын иргэдийг ӨРИЙН БООЛЧЛОЛ-д дөнгөлж Монгол улсад САНХҮҮГИЙН АСАР ТОМ ХООСОН ХӨӨС бий болгочихоод байгааг ойлгож УХААРЦГАА!.... ГАРЦ бол юуны өмнө бодит байдлаа ойлгох УХААРАЛ СЭХЭЭРЭЛ + Эх Оронч үзэл санаа, хамгийн гол нь БОДИТ ЗҮТГЭЛ ТЭМЦЭЛ юм!

 

Үзээд сайн ойлгосны (!) дараа бол үнэхээр хэлэх ч үг олдохгүй ээ!...  Харамсалтай нь, монголчууд бид өнөөгийн энэ дэлхий дахин чухам ямар зарчим дээр тогтнож байдгийг мэдэхгүй, барууны ноёрхол зэвсгийн хүч суртал ухуулга дээр л тогтнож байдгийг бүүр анзаарах ч үгүй, тэдний хулхи мэдээлэл сурталчилгаа боловсрол гэгч хулхи барааг нь худалдан авсаар, эцэг өвгөдийнхөө өвлүүлсэн энэ газар нутаг, байгалийн баялагаа зарж үрэн таран хийж байгаад ч болов "хөгжил, цэцэглэлтэнд" хүрэх юм байна гэж мөрөөдөж суугаа боловч  дэлхийн улстөр-санхүү-эдийн засгийн /мөнгө, хувьцааны/ ертөнцийн тухай бараг юу ч мэдэхгүй, гадныхны "халамжлан зааж" өгсөн дөнгөж өнгөцхөн тэр зүйлүүдэд итгэж нүдээ аниад хаашаа ч юм үсрэх гээд сууж байна...

 

Гаднынхан, тэдний гар хөл болж хувирсан эрх баригчдын хэлж ярьж ухуулж ятгаж байгаа чихэр шиг гоё сонсогдох элдэвийн үг яриа /тэд голдуу үүнийгээ өөрсдийнхөө тэр цаад утгаар хэлж ярьж байхад харин олонхи монголчууд тэдгээр үгсийн утга санааг нь ойлгохгүйгээр зөвхөн манайд хэвшсэн ердийн тэр утгаар нь "ойлгож" толгой дохиж сууцгаадаг... Innocent/, амлалтуудыг нь сонсож дотроо хоосон горьдож суухаас бусад өөр улс орнуудад болсон тэдний тарьсан аймшигт адал балмад явдлуудыг нь энэ БАРИМТАТ КИНОНООС үзээрэй. Тэгээд дараа нь сайтар эргэцүүлэн бодож ялангуяа сүүлийн 23 жилийн турш манайд юу болж өнгөрсөн, одоо юу өрнөж байгааг сайтар тунгаан бодож байж өөрсдийн дүгнэлтийг хийгээрэй...

 

Та бүхэн магадгүй ийм юм байдаг, ийм үйл явдлууд бодит байдал дээр болсон болсоор гэдгийг төсөөлөх ч үгүй "мэдэхгүйдээ дотроо амгалан, жаргалтайхан" сууж байж болох юм... учир нь таны тархинд өдөр шөнөгүй өнөөгийн хувийн "ардчилсан" "чөлөөт" хувийн эздийн ТВ, ОНМХ-р дамжуулан чихэж байгаа гадаадын суртал ухуулгын, түүний цагаан хоолой нь болж хувирсан манай өнөөгийн ихэнхи мэдээллийн хэрэгслүүдийн цацаж байгаа тэр зүйлүүдийн ихэнх нь тархины угаалга байдгийг ойлгох бас нэг боломж бол энэ баримтат кино юм...

 

МАНАЙ ЭРХ БАРИГЧИД НЕОЛИБЕРАЛИЗМЫН МАНАНД ТӨӨРСӨН, МӨН МОНГОЛЫН НИЙГЭМ - ТҮМЭН ОЛОН ЭНЭ ТАЛ ДЭЭР "ТАГ ХАРАНХУЙ ЮУ Ч МЭДЭХГҮЙ БАЙХ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ" БОЛСОН БАЙГАА НЬ ИЙМ ЭРСДЭЛИЙГ БҮҮР Ч ИХ БОЛГОЖ БАЙНА...

 

 

ГАДААДЫН ЖИРИЙН ШУДАРГА ИРГЭД - ХҮН АМЫНХ НЬ 99 ХУВИЙН ҮНЭМЛЭХҮЙ ОЛОНХИТОЙ БИД ЭВ САНААНЫ НЭГДЭЛТЭЙ БАЙНА.

 

 МОНГОЛЧУУД АА! БИД НЭГ ЭХ ОРОН - НЭГ ХУВЬ ЗАЯАТАЙ ГЭДГЭЭ ОЙЛГОЖ УХАМСАРЛАХ, ЭНЭ БҮХНИЙ ЭСРЭГ

ТЭМЦЭХ ЦАГ ХЭДИЙНЭ БОЛСООН.

 

 

 

Энэ баримтат киноны саунд трек (зөвхөн дууг нь)-ийг доорхи холбоосоор орж татан аваад компьютер эсвэл гар утсандаа суулгаад сонсож болно.

 

Файлын нэр: Inside Job_mgl_sound track_by_ubman.mn

Формат: mp3

Хэмжээ: 49,7 МВ

Татан авах холбоос: http://depositfiles.com/files/woyoxtav1


Татан авах товч заавар:

- холбоосоор ороод Regular downloading товчлуур дээр нь дараад зохих хугацааг нь хүлээнэ. Дараа нь гарч ирсэн холбоосыг дараад цааш явна.

- Дараа нь спам хамгаалалтын кодыг нь алдаагүй оруулаад дарна.

- дараа нь гарч ирэх Download the file товчлуурыг нь дараад компьютертээ татан авна.

 

Та нарын чухам юуг яаж ойлгож байгаа, юуг ойлгохгүй байгаа нь их чухал байна. Бичээрэй...

 

 Ийм нэг мэргэн үг байдгийг ядаж тогтоон цээжилж аваарай:

 

"Мэдэхгүйгээ хүмүүсээс асуугаад мэдэж учрыг нь олж авах нь

Мэдэхгүй байж асуухгүйгээр бүх насаараа тэнэг явахаас дээр". 

 

Мөн "Зөв тавьсан асуулт л зөв хариултыг дагуулдаг" гэдэг үгс байдгийг санаж яваарай.

 

 

 

 

  

 


 

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!

Та дурын эсвэл өөрийн нэрээрээ энд сэтгэгдлээ үлдээж болно. Таны санаа бодол, төрсөн сэтгэгдэл бусад хүмүүст сонирхолтой, чухал байна гэдэгт итгэж байна. Та бусдыг хүндэтгэж харьцах, энэ нийтлэлтэй холбоотой зүйл бичих хэрэгтэй гэдгийг анхаарна уу.
Жич: Хэрэв Таны PC монгол үсгийн тохиргоо хийгээгүй бол кирил монгол үсгээр комментууд бичихийн тулд Setting -> Control Panel -> Regional and Language Optoin -> Languages -> Details... -> Add...-> Mongolian -> Apply -> OK гээд л дараа нь MN-хэлийг сонгоод монгол үсгээрээ бичих боломжтой. Ингэвэл улам олон хүмүүс үлдээсэн комментыг унших болно гэдгийг анхаарна уу.
АНХААР!Монгол (кирилл) үсгээр монгол хэл бичгийн дүрмээр зөв бичээгүй бүх комментуудыг 2012.05.25-наас нийтлэхгүй байхаар шийдсэн болно! Танд албан ёсны монгол кирилл үсгээрээ бичих чадвар байгаа гэдэгт бүрэн итгэж байна. Та энэ тухай "Интернэт соёлын хэм хэмжээ" нийтлэлээс үзнэ үү.

Илгээх код
Илгээх кодыг шинэчлэх (кодыг буруу оруулсан бол өмнөх тэмдэг дээр дарж гарч ирсэн шинэ кодыг доор хуулж бичээд илгээх товчин дээр дарна уу)