СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

Мэдээллийг Үзсэн Тоо : 715993

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?

ТӨСТЭЙ НИЙТЛЭЛҮҮД

Үүнтэй төстэй нийтлэл байхгүй.


И-мэйл

 

          zeitgeist moving forward poster

 

            Нэр: Эрин цагийн дуудлага: Дараачийн алхам  

            Оригинал нэр: Zeitgeist 3: Moving Forward /Цайтгэйст/ 

            Гарсан он:  2011 . 01 . 15 

            Жанр: Баримтат кино

            Найруулагч: Питер Джозеф Мерола 

            Хэл: Англи (монгол хэл дээр субтитртэй)

             

          ЭНЭ 3 АНГИТ АЛДАРТ БАРИМТАТ КИНОГ МОНГОЛ ХЭЛЭЭР БҮРЭН ОРЧУУЛЖ НОМ БОЛГОН ГАРГАСАН БОЛНО.  энд дарна уу !!!

 
Алдарт Zeitgeist цуврал баримтат киноны 3-р анги Zeitgeist: Moving Forward дэлхийн кинотеатруудын дэлгэц, интернетээр цацагдлаа. АНУ-ын иргэн, найруулагч, продюсер, судлаач, нийгмийн зүтгэлтэн, баримтат кино бүтээгч, хөгжмийн зохиолч Питер Джозеф 2007 онд Zeitgeist: The Movie/ баримтат киногоо бүтээсэн билээ. Үүнээс хойш энэ киноны эхний хоёр ангийг дэлхийн олон оронд олон мянган хүмүүс DVD-р худалдан авч үзснээс гадна зөвхөн интернетийн онлайн сүлжээгээр гэхэд л 100 000 000 гаруй удаа үзсэн жинхэнэ алдарт кино бүтээл болсон юм. 

 Орос хэл дээр:



Англи хэл дээр:

 

1.  Англи хэл дээрх хувилбарт монгол хэл дээр субтитр байгаа. Монгол хэл дээрхи доогуур гүйдэг текстийг гаргахын тулд Youtube видео тоглуулагчийн баруун доод өнцөг дэх дээш харсан суман дээр нэг удаа дарна.

2.  Дээшээ гарч ирсэн меню дотроос зүүн гар тийш заасан [сс] сумыг дарж caption ачаалагдтал хэсэг хугацаагаар хүлээнэ.

3. Гарч ирэх цэснээс more- г дарж дараа нь Mongolian хэлийг сонгоорой.

 

Энэ баримтат кинонд өнөөгийн дэлхий дахинд ноёрхож байгаа эдийн засгийн систем, нийгэм-эдийн тулгуур ойлголт, зарчмуудыг өөрчлөх зайлшгүй шаардлагатай байгаа тухай асуудлыг дэлгэрэнгүй авч үздэг. 

          Киноны энэ ангид нийгмийн эрүүл мэндийн, хүн судлалын, нейросэтгэл судлалын, эдийн засгийн, эрчим хүчний, технологи судлалын, нийгмийн ухаанууд болон нийгмийн үйл ажиллагаа ба урлаг соёлын бусад чиглэлийн олон алдар нэртэй эрдэмтэд, судлаачид  оролцсон байна. Тэд энэ кинонд авч үзэж байгаа гурван үндсэн сэдвүүд болох хувь хүний үйл хөдлөл, өнөөгийн дэлхийн мөнгөний систем ба хэрэглээний эдийн засгийн цаад мөн чанар, хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа асуудлуудыг нээн харуулдаг. Энэ кинонд бидний амьдарч байгаа өнөөгийн энэ нийгмийн тулгуурлаж оршин тогтнож байгаа гол үндсэн үзэл баримтлалуудын тухай бүрэн хэмжээний нэг мөр ойлголтыг өгөх ба яагаад энэ системээс гарах зайлшгүй шаардлагатай болоод байгааг тайлбарлаж орчин үед дэлхий дахины өмнө тулгараад байгаа асуудлуудыг маш үр дүнтэй шийдэх цоо шинэ хандлагыг  санал болгож байгаа юм.

Бусад баримтат кинонуудаас энэ бүтээлийн ялгарах нэг хосгүй чанар бол энэ баримтат кино нь нэг талаасаа драмын нөгөө талаасаа кино урлагийн шилдэг бүтээл болж чадсан юм.

Zeitgeist: Moving Forward баримтат киног 2011 оны 1-р сарын 15-нд дэлхий кинотеатруудад гаргаснаас хойш зөвхөн 10 өдрийн дотор 60 улсад, 291 хотод, 341 кинотеатрт 31 хэл дээр амжилттай үзүүлээд байгаа ажээ. Энэхүү үйл явдал нь баримтат киноны урлагийн түүхэн дэх хамгийн том үнэ төлбөргүй үзүүлэх ажиллагаа болоод байгаа ажээ.

 

 

 

 

 Таны бодол сэтгэгдэл ...

  

 


 

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!

Та дурын эсвэл өөрийн нэрээрээ энд сэтгэгдлээ үлдээж болно. Таны санаа бодол, төрсөн сэтгэгдэл бусад хүмүүст сонирхолтой, чухал байна гэдэгт итгэж байна. Та бусдыг хүндэтгэж харьцах, энэ нийтлэлтэй холбоотой зүйл бичих хэрэгтэй гэдгийг анхаарна уу.
Жич: Хэрэв Таны PC монгол үсгийн тохиргоо хийгээгүй бол кирил монгол үсгээр комментууд бичихийн тулд Setting -> Control Panel -> Regional and Language Optoin -> Languages -> Details... -> Add...-> Mongolian -> Apply -> OK гээд л дараа нь MN-хэлийг сонгоод монгол үсгээрээ бичих боломжтой. Ингэвэл улам олон хүмүүс үлдээсэн комментыг унших болно гэдгийг анхаарна уу.
АНХААР!Монгол (кирилл) үсгээр монгол хэл бичгийн дүрмээр зөв бичээгүй бүх комментуудыг 2012.05.25-наас нийтлэхгүй байхаар шийдсэн болно! Танд албан ёсны монгол кирилл үсгээрээ бичих чадвар байгаа гэдэгт бүрэн итгэж байна. Та энэ тухай "Интернэт соёлын хэм хэмжээ" нийтлэлээс үзнэ үү.

Илгээх код
Илгээх кодыг шинэчлэх (кодыг буруу оруулсан бол өмнөх тэмдэг дээр дарж гарч ирсэн шинэ кодыг доор хуулж бичээд илгээх товчин дээр дарна уу)