СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

Мэдээллийг Үзсэн Тоо : 715979

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?

ТӨСТЭЙ НИЙТЛЭЛҮҮД

Үүнтэй төстэй нийтлэл байхгүй.


И-мэйл

 

 

 

Нэр: Корпорацижсан хүнс

Оригинал нэр: Food, Inc.

Гарсан улс: АНУ

Гарсан он: 2008

Жанр: Баримтат кино

Найруулагч: Роберт Кеннер

Гол дүрд: Эрик Шлоссер

 

Киноны тухай товчхон:

 

Та ер нь бидний идэж байгаа хүнсийг чухам ямар түүхий эдээр, яаж юугаар хийсэн болох тухай эргэцүүлэн бодож байсан уу? Дэлгүүрээс Таны худалдан авч байгаа хүнсний бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэхэд ямар ямар түүхий эдүүд, орцууд орсон бэ? Тэдгээр нь бидний эрүүл мэндэд, генийн удамшилд ямар нөлөө үзүүлдэг вэ?

 

Сүүлийн 10 гаруй жилд хүмүүс бидний өдөр тутмын хоол хүнсний найрлага орцонд хүн төрөлхтний түүхэнд лав 10 мянган жилийн турш болж байгаагүй маш том огцом өөрчлөлт орсон юм. Гэхдээ олон хүмүүс, ялангуяа манайхан үүнийг бараг мэддэггүй !?


Энэ нь өнөө үед хүн төрөлхтний хамгийн чухал асуудлуудын нэг болоод байна...

АНУ-ын орчин үеийн хүнсний үйлдвэрлэл нь тэр чигээрээ хагас боловсруулсан бүтээгдэхүүний зах зээлийн хэрэгцээг хангахаар зохион байгуулагдсан байдаг ажээ. Та түргэн хоолны газарт орж хагас бэлэн бүтээгдэхүүн иддэггүй байсан ч гэсэн Та тэртэй тэргүй энэ системд үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнүүдийг өдөр тутам хэрэглэж байдаг.

Одоо орчин үеийн хүнсний үйлдвэрлэл бидний өдөр тутам хүнсэндээ хэрэглэж байгаа дийлэнхи нэрийн хүнсий бүтээгдэхүүнүүдийг асар их хэмжээний янз бүрийн химийн бордоонуудаар ургалтыг нь "хурдасгаж" жинг нь нэмэгдүүлсэн бас тэгээд генийн өөрчлөлттэй шар буурцгууд, эрдэнэ шишүүдээр үйлдвэрлэж байдаг байна. Мөн тэдгээрээр тэжээсэн, антибиотикуудаар "шахсан" мал амьтад, шувуудын мах , өндөгүүд ... /энэ нь импортоор дамжаад дэлхийн ихэнхи улс орнуудын хүнсний үйлдвэрлэл, худалдаа гэсэн үг юм/

Та энэ систем ямар өртөгөөр хэрхэн ажилладаг, энэ бүхэн нь хүмүүс бидэнд, бидний эрүүл мэндэд, бидний хойч үед, дэлхийн эдийн засагт болон манай гаригийн биологийн олон төрөл зүйлд  чухам юугаар хэрхэн заналхийлж байгаа тухай үнэнийг мэдмээр байна уу?

Роберт Кеннер АНУ-ын хүнсний үйлдвэрлэл хэрхэн ажилладаг болох тухай мөрдөн сурвалжилж энэ баримтат киногоо бүтээсэн юм.

 

Тэгвэл энэ бүхнийг АНУ болон бусад өөр улс орнуудад өрнөж байгаа үйл явц гэж Та бодож байна уу? Харамсалтай нь, манай оронд Монголд түүхий эд, бэлэн бүтээгдэхүүнүүд болон хүнсний орц хэлбэрээр аль хэдий нь орж иржээ...

 

Энэ киног үзсний дараа Та чухам юу идэж байгаагаа шал өөр ойлгосон нүдээр харах болно... 

 

Англи хэл дээр:

 

 

 

Орос хэл дээр:

 

 (Ер нь онлайн киног яаж тасалдахгүйгээр үзэх вэ? Тухайн кино ямар форматтай байгаа мөн ямар сервер дээр байгаагаас бас таны интернэт холболтын нэвтрүүлэх чадвараас шалтгаалж тасалдалгүй гарах эсэх нь шалтгаалдаг. Юуны өмнө онлайн кино нь эхлээд таны компьютер дээр ачаалагддаг, харин үүнийг тоглуулагч тань уншдаг гэдгийг ойлгох  нь чухал юм. Иймээс тасалдалгүй үзэхийн тулд эхлээд тоглуулах товчин дээр дараад 30-аад секундын дараа буцааж пауз товч дээр дараад 5-ас дээш минут ачаалж байгаад үзэх хэрэгтэй. Тэр хооронд өөр хуудсан дээр өөр зүйл уншиж байх боломжтой... маш амархаан!!)

 

 

Сүх далайтал үхэр амар гэж ярьдаг, гэвч бид үхрүүд биш билээ...

 

 

Энэ ноцтой асуудлын тухай - генийн өөрчлөлттэй хүнсний тухай, тарималуудын тухай, ер нь үүнийг хэн ямар зорилгоор ямар арга замаар далдуур хийгээд байгаа тухай бодит баримт нотолгоонууд дээр үндэслэн бичсэн номыг эндээс үзээрэй. Заавал олж авч уншаарай, сэрж сэхээрч ухаараарай.

 

Энэ бол Таны, танай гэр бүлийн, хамаатан садны, бүх монголчуудын эрүүл мэнд, удмын генийн сангийн аюулгүй байдал, Монгол үндэстэн цаашид орших, эс орших эсэх тухай асуудал юм шүү.

 

 

 

 

 

 Интерном, Мир, Билэгт зэрэг номын сүлжээ дэлгүүрүүдэд одоохондоо бол байгаа....

 

 

 

Цааш нь монголчууддаа дамжуулаарай !!! 

 


( 7 Үнэлгээнүүд )
 
Роберт Кеннер, Корпорацижсан хүнс / Food, Inc. - 5.0 out of 5, based on 7 votes

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!

Та дурын эсвэл өөрийн нэрээрээ энд сэтгэгдлээ үлдээж болно. Таны санаа бодол, төрсөн сэтгэгдэл бусад хүмүүст сонирхолтой, чухал байна гэдэгт итгэж байна. Та бусдыг хүндэтгэж харьцах, энэ нийтлэлтэй холбоотой зүйл бичих хэрэгтэй гэдгийг анхаарна уу.
Жич: Хэрэв Таны PC монгол үсгийн тохиргоо хийгээгүй бол кирил монгол үсгээр комментууд бичихийн тулд Setting -> Control Panel -> Regional and Language Optoin -> Languages -> Details... -> Add...-> Mongolian -> Apply -> OK гээд л дараа нь MN-хэлийг сонгоод монгол үсгээрээ бичих боломжтой. Ингэвэл улам олон хүмүүс үлдээсэн комментыг унших болно гэдгийг анхаарна уу.
АНХААР!Монгол (кирилл) үсгээр монгол хэл бичгийн дүрмээр зөв бичээгүй бүх комментуудыг 2012.05.25-наас нийтлэхгүй байхаар шийдсэн болно! Танд албан ёсны монгол кирилл үсгээрээ бичих чадвар байгаа гэдэгт бүрэн итгэж байна. Та энэ тухай "Интернэт соёлын хэм хэмжээ" нийтлэлээс үзнэ үү.

Илгээх код
Илгээх кодыг шинэчлэх (кодыг буруу оруулсан бол өмнөх тэмдэг дээр дарж гарч ирсэн шинэ кодыг доор хуулж бичээд илгээх товчин дээр дарна уу)