СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

Мэдээллийг Үзсэн Тоо : 715891

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?
И-мэйл

 

ХАР ОРДОН : ХУЙВАЛДААН, ХЭЭЛ

ХАХУУЛИЙН ҮҮР УУРХАЙ

 

Юуны өмнө "Хар ордон" нэртэй энэ баримтат киног АНУлсын ард түмэн олон нийтэд үзүүлэхийг хориглосон ажээ. Энэхүү баримтат кинонд капитализмын гол цайз - АНУлсын улстөр-бизнесийн дээд хүрээнд олон жилийн өмнөөс шүгэлсэн байгаа хуйвалдаан хээл хахуулийн /хуйвалдаан хээл хахуулийг Монголд авилгал гэж харин Баруунд лобби гэж өөр үгээр нэрлэн бүүр хуульчилж авсан байгаа!?/ асар өргөн холбоо сүлбээнүүдийн зөвхөн зарим хэсгийг сөхөн илчилж байна...

 

Дэлхийн олон улс орны төр засгийг "ардчилал, хүний эрх, чөлөөт зах зээл" мэтийн хоосон уриа лозунгийн доор дотоодын урвагчдыг нь элсүүлэн тэдэнтэй хуйвалдаж түлхэн унагаж самарч хүн ардынх нь амь амьдралыг там болгож ирсэн учир хожим "Чикагогийн банди нар" нэр авсан америкийн неолибералч үзэл сурталчдын өлгий - Чикаго хотод өөр хоорондоо нарийн холбоо сүлбээтэй хээл хахуулийн бүлэглэл хэрхэн бохир аргуудаар төсвийн мөнгө завшиж баяжиж байсан тухай, тэгээд тэд бусад өөр ижил бүлэглэлүүдтэйгээ тохирч өөрсдийн нэг төлөөлөгч Барак Обамаг Цагаан ордонд оруулан суулгаж чадсан тухай өгүүлдэг... 

 

Чикаго хот дээхнэ үеэс Америкийн мафийн, хожим коррупцийн - хуйвалдаан хээл хахуулийн төв гэж тооцогдож ирсэн хот билээ. Чухамдаа энэ хотоос, 1945 онд Японы Хирошима, Нагасаки хотууд дээрээс атомын 2 бөмбөг хаясан ерөнхийлөгч, өмгөөлөгч Харри Трумэн; хожим Ирак-Ливи-Сири улсуудыг устгасан хуульч Барак Обама нар АНУлсын ерөнхийлөгч болох гараагаа эхэлсэн юм. Чикагогийн мафи-корруц бүлэглэл хүн амынхаа хамгийн эмзэг бүлэг - хар арьст сонгогчидтой "ажиллаж чаддаг"-аараа нэрд гарсан бөгөөд энэхүү ядуу хар арьст олонхийнхоо "ардчилсан сонгуулийн" ачаар энэ хотыг 21+22 жил тус тус жолоодсон аав хүү мэрүүд Майкл ба Ричард Дейли нар тэдний өмгөөлөгч нь болсон байсан Барак Хусейн Обамаг том тоглоомдоо татан оруулсан ажээ. Энэ хот неолибералчдын нэг гол тулгуур нь байсаар ирсэн ба неолибералчдын хувилгаан багш Мильтон Фриидман, Фридрих Хайк нар чухамдаа энэ хотын их сургуулиас "төрөн" гарч ирсэн бөгөөд ... энэ хотыг неолибералч эрх баригчид нь жолоодож ирсэн түүхтэй... Жишээ нь, 1979 оноос хойш Чикаго хот болон Иллинойс муж улсад ийм ардчилсан сонгуулиар сонгогдсон түшмэдүүдийнх нь 79 нь олон янзын гэмт хэргүүдтэй холбогдсон нь тогтоогдсон хуульчид, өмгөөлөгчид ба шүүгчид байсан байна...

 

... Цааш нь энэ баримтат кинонд Төрийн департамент болон ерөнхийлөгч Барак Обаматай холбоотой хээл хахуулийн гэмт хэргийн холбоо сүлбээнүүдийн зөвхөн зарим нэгхэн хэсгийг нь дэлгэн илчилж байна. Америкт төрийн түшмэлүүд нь албан тушаалаа урвуулан ашиглан төсвийн хөрөнгийг өөрсөддөө ашигтайгаар зарцуулж асар ихээр завшин өөрсдийгөө баяжуулж ирснийг харуулдаг. Энд бас Чикагогийн бүлэглэл ерөнхийлөгч болсон Барак Обамагийн удирдлага доор америкийн ард түмнээс үргэлжлүүлэн хулгайлсаар ирснийг нотолж байна...

 

Энэ баримтат кино бас Хиллари Клинтоны тухай тусгайлан авч үздэг. Учир нь Хиллари Клинтон бол өөр нэг асар том хуйвалдаан хээл хахуулийн бүлэглэлийн төлөөлөгч байсан тухай та бүхэн энэ баримтат киноноос ядаж зах зухаас нь мэдэж авах болов уу...


The "Black" house (CNN)This film is about corruption in the higher echelons of USA power. It is about how a closely connected group for many years earned dirty money in Chicago, and then was able to bring to the White House its representative Barack Obama. Under his leadership, the Chicago clan continued to steal from the American people. But there is still more. A special place in the film is given to the candidate for President of the United States – Hillary Clinton. Hillary is a representative of another corrupt clan, that you will be able to learn more about.

 

We hope that you will share the link to the film to your friends because everyone should know about this.

 

Англи хэл дээр:

 

Орос хэл дээр:

 

Энэ баримтат кинонд өгүүлж харуулж байгаа бүхэн манай зарим нэг "гэнэн" хүмүүст "итгэмээргүй" байж болох юм. Тэд магадгүй Америкийг манай гариг дээрх диваажин гэж төсөөлдөг биз ээ... Гэвч тэдэнд чөлөөтэй худал бурдаг либерал хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 26 жил чөлөөтэй цацсаар ирсэн тархины угаалтууд чухамдаа ингэж ойлгуулсан байгааг юу гэх вэ...

 

Монгол улсад социализмын үед "арын хаалга" нэртэй танил талдаа хууль бусаар туслах, хариуд нь ганц нэг шил юм хувааж уух тохиолдлууд байсаан, үүнтэй хатуу тэмцдэг байсан билээ... Харин өнөөгийн "ардчилсан+зах зээлжсэн" Монголд бүх юмыг мөнгө олох арга хэрэгсэл гэж үзэн худалддаг-худалдан авдаг, хулгайлан завшдаг, тэгээд бүүр харийн улс уруу гадагш зөөдөг хээл хахуулийн асар өргөн сүлжээ бүрэлдэж бараг өнөөгийн ардчилсан дэглэмийн  "албан ёсны" үзэл суртал - нийгмийн үзэгдэл болгосон байгаа нь зөвхөн Монголд л ардчиллыг байгуулж чадаагүй, иймээс "тохиолдлын хэрэг" гэж үү?!! Өмнөх үеийн "арын хаалга"-тай өнөөгийн хавтгай авилгалыг харьцуулбал ялаа, заан шиг байгааг юу гэх вэ...

 

Өнөөгийн "ардчилсан" Монголыг удалгүй улс үндэстний сүйрэл мөхөлд хүргэхээр муужиртал нь багалзуурдсаар байгаа хуйвалдаан хээл хахуулийн сүлжээ зөвхөн сүүдэр нь юм биш үү, харин тэгвэл энэ хар сүүдрийг тусгаад байгаа нь яг чухам юу юм бэ?!...

 

 

 

 

 


( 6 Үнэлгээнүүд )
 
Хар ордон: Хуйвалдаан хээл хахуулийн үүр уурхай - 4.8 out of 5, based on 6 votes

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!

Та дурын эсвэл өөрийн нэрээрээ энд сэтгэгдлээ үлдээж болно. Таны санаа бодол, төрсөн сэтгэгдэл бусад хүмүүст сонирхолтой, чухал байна гэдэгт итгэж байна. Та бусдыг хүндэтгэж харьцах, энэ нийтлэлтэй холбоотой зүйл бичих хэрэгтэй гэдгийг анхаарна уу.
Жич: Хэрэв Таны PC монгол үсгийн тохиргоо хийгээгүй бол кирил монгол үсгээр комментууд бичихийн тулд Setting -> Control Panel -> Regional and Language Optoin -> Languages -> Details... -> Add...-> Mongolian -> Apply -> OK гээд л дараа нь MN-хэлийг сонгоод монгол үсгээрээ бичих боломжтой. Ингэвэл улам олон хүмүүс үлдээсэн комментыг унших болно гэдгийг анхаарна уу.
АНХААР!Монгол (кирилл) үсгээр монгол хэл бичгийн дүрмээр зөв бичээгүй бүх комментуудыг 2012.05.25-наас нийтлэхгүй байхаар шийдсэн болно! Танд албан ёсны монгол кирилл үсгээрээ бичих чадвар байгаа гэдэгт бүрэн итгэж байна. Та энэ тухай "Интернэт соёлын хэм хэмжээ" нийтлэлээс үзнэ үү.

Илгээх код
Илгээх кодыг шинэчлэх (кодыг буруу оруулсан бол өмнөх тэмдэг дээр дарж гарч ирсэн шинэ кодыг доор хуулж бичээд илгээх товчин дээр дарна уу)