СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

Мэдээллийг Үзсэн Тоо : 716017

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?
И-мэйл

 

КЛИНТОНУУДЫН МӨНГӨ


Булангийн улс орнуудын засгийн газрууд болон Том капитал Билл, Хиллари Клинтон нарыг хахуульдаж хариуд нь юу хийлгэж байсан тухай яригддаггүй түүх

 

Оригинал нэр: Clinton Cash

Баримтат киноны нэр: Клинтонуудын мөнгө

Бүтээсэн улс, он: АНУлсууд, 2016

Шагнал: Каннын кино наадмын баримтат киноны төрөлд оролцсон

Энэ баримтат номыг худалдан авах хаяг: https://www.amazon.com/Clinton-Cash-Foreign-Governments-Businesses/dp/0062369296

 

Баримтат киноны тухай товчхон:

 

Тус баримтат киног Питер Швайцерын бичсэн "Клинтонуудын мөнгө" нэртэй баримтат номонд тулгуурлан бүтээсэн байна.

 

Нью-Йорк Таймс сонины 2015 оны шалгаруулалтанд хамгийн олон борлуулалтай номоор тэргүүлсэн, Питер Швайцерын бичсэн "Клинтонуудын мөнгө" нэртэй номонд Саудын Арави болон Катар зэрэг улс орнуудын засгийн газрууд болон бизнесийн том бүлэглэлүүдийн зүгээс "Клинтон сан"-д асар их хэмжээний /нийт 2 тэрбум доллар/ мөнгө хандивлаж байсан тухай, тэгээд энэ их мөнгийг "тэдний уншсан лекцүүдийн төлбөр" гэж нэрлэж ирсэн тухай өгүүлдэг. Эдгээр "сайн дурын хандивлагчид" нь энэ "хандивуудынхаа" хариуд тэднээс /АНУ-ын төрийн өндөр албан тушаалтнуудаас/ Ойрхи Дорнодод юуг бас хэнийг захиалж байсан тухай энэ баримтат ном/кинонд илчилж байна. 

 

Ийм их мөнгөн хандивын урсгал 1993-2001 онд, Билл Клинтонг АНУлсын ерөнхийлөгч байх үеэс 1997 онд байгуулагдсан Clinton Foundation нэртэй түүний гэр бүлийн хувийн санд цутгаж эхэлсэн бөгөөд хожим 2009-2013 онд түүний эхнэр Хиллари Клинтон АНУлсын төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд байх үед ч зогсоогүйгээр барахгүй харин ч улам олон тооны хандив цутгаж заримдаа Билл нөхрийнх нь уншсан лекцний төлбөр нэртэйгээр орж ирж байсан ажээ...

 

 

Энэ баримтат кинонд эдгээр их хэмжээний "хандивууд" нь Хиллари Клинтоны тэргүүлсэн АНУлсын Төрийн департаментаас асар том мөнгөн дүнтэй гэрээ контрактуудыг шалгаруулах ажилуудтай холбоотой байсныг тогтоосон төдийгүй Хиллари Клинтон АНУлсын гадаад бодлогыг тодорхойлж ялангуяа Ойрхи Дорнодод "ардчилал, хүний эрх, эрх чөлөө" мэтийн халхавч уриан доор явуулсаар ирсэн эзлэн түрэмгийлэх дайн дажингуудтай шууд холбоотой байсныг Питер Швайцер нөхдийн хамт эрэн сурвалжлах сэтгүүл зүйн замаар олж тогтоосон тухай өгүүлдэг. Тэнд өгүүлэхдээ тэр үед чухамдаа эдгээр том хандивлагчидтай ил далд холбоо сүлбээтэй бүлэглэлүүд л Хилларигийн тэргүүлсэн Төрийн департаментаас зарласан сонгон шалгаруулалтанд шалгарч асар том мөнгөтэй гэрээнүүдийг авч мөн өөрсдийн гео-эдийн засгийн өрсөлдөгчдийг замаасаа зайлуулахаар түүнд "захиалж" байсан ажээ...

 

Энэ баримтат ном нийтдээ 11 бүлэгтэй бөгөөд бүлэг тус бүр нь жишээлбэл, UrAsia Energy буюу Uranium One компаниудтай холбоотой мөнгөн хандивууд мөн хэлцлүүд зэрэг том мөнгөтэй холбоотой эмзэг асуудлууд нь дээр төвлөрдөг бөгөөд тэдний хайр ивээлд нь багтсан дотоод гадаадын улстөрчин бизнесчид эргээд Клинтонуудад ямар хандив хариу барьж байсан тухай өгүүлдэг.  Питер Щвайцер энэ баримтат номоороо Билл ба Хиллари Клинтонуудын хувьд төрийн өндөр албан тушаал ба хувийн бизнесийнх нь хооронд ямар нэг зааг хязгаар огтхон ч байгаагүйг нь илчилсэн юм!

 

 

Энэ баримтат кино гарсан даруйд Хиллари Клинтоны сонгуулийн штаб болон Америкийн хамгийн том либерал хэвлэл мэдээллүүдийн зүгээс дайралтууд хийсэн боловч тун удалгүй эдгээр бүх том хэвлэл мэдээллүүд нь чөлөөт бус, хараат бус - харин тэд ганцхан неолибералч үзэл суртлыг мөнгөөр хамгаалан зүтгүүлдэг, мөн тэдгээр том сонин хэвлэлүүдийн 67 "шилдэг" нийтлэлч сэтгүүлчид нь бүгдээрээ бичиж нийтэлж ТВ-ээр ярьж байгаа бүх зүйлүүдээ Хиллари Клинтоны сонгуулийн штабаар урьдчилан хянуулж тэднээс зөвшөөрөл авч байж эсвэл урьдчилан тохиролцсон сэдэв байр сууринаас нийтэлдэг болох нь НОТЛОХ БАРИМТУУДТАЙ дэлхийн олон нийтэд цацагдсны дараа "таг чиг" болсон билээ...

 

АНУлсын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн нь Дональд Трампын төлөө гэхээсээ илүү хуйвалдаан хээл хахуульд живсэн, жирийн олон сая хүний амь насыг бүрэлгэж үлдсэн хүмүүсийнх нь амь амьдралыг там болгож мөн АНУлсын ард түмнийг гүн гүнзгий өрийн ёроолд унагасан ардчилсан дайнч Хиллари Клинтоны эсрэг, түүний ард зогсож байсан Уолл Стриит-ийн банкны мафийн эсрэг, Америкийн цэрэг зэвсгийн аж үйлдвэрлэлийн лоббийн эсрэг, одоо хүн бүрийг сэм тагнан чагнаж мөрдөн мөгшиж байгаа Америкийн тагнуулын албадын эсрэг мөн одоо эрүүл ухаантай мэдлэг боловсролтой хэн ч итгэхээ больсон Америкийн либерал хэвлэл мэдээллийн тархи угаалт-худал хуурмагийн ЭСРЭГ хийсэн Америкийн ард түмний эрүүл саруул олонхийн сонголт байсан билээ...

 

 


 

Сонгуулийн дараа Огайо муж улсад болсон цуглаан дээр шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп: "Бид бусад улс орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож засгийн газруудыг нь түлхэн унагах бодлого явуулахгүй. Ойрхи Дорнодод ийм бодлого явуулж 6 их наяд доллар булсныг санаж байна уу? Бидний зорилго бол тогтвортой байдал, харин эмх замбараагүй байдал биш. Учир нь бид манай улс орныг сэргээх босгохыг хүсч байна. Цаг нь болсоон!" гэж мэдэгдэв. 

 

Сонгогдсныхоо дараа 9 улсын тэргүүдтэй утсаар ярилцсныхаа дараа Дональд Трамп Их британийн ерөнхий сайдтай сая ярьсныг Нью-Йорк Таймс сонин тэмдэглэж тэрээр Их британийн Ерөнхий сайд Тереза Мэйг "Америкт ирвэл надад мэдэгдчихээрэй" хэмээн ёсорхуу бус урьсан гэж мэдээлэв.

 

 

 

 


( 7 Үнэлгээнүүд )
 
Клинтонуудын мөнгө - 4.3 out of 5, based on 7 votes

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!

Та дурын эсвэл өөрийн нэрээрээ энд сэтгэгдлээ үлдээж болно. Таны санаа бодол, төрсөн сэтгэгдэл бусад хүмүүст сонирхолтой, чухал байна гэдэгт итгэж байна. Та бусдыг хүндэтгэж харьцах, энэ нийтлэлтэй холбоотой зүйл бичих хэрэгтэй гэдгийг анхаарна уу.
Жич: Хэрэв Таны PC монгол үсгийн тохиргоо хийгээгүй бол кирил монгол үсгээр комментууд бичихийн тулд Setting -> Control Panel -> Regional and Language Optoin -> Languages -> Details... -> Add...-> Mongolian -> Apply -> OK гээд л дараа нь MN-хэлийг сонгоод монгол үсгээрээ бичих боломжтой. Ингэвэл улам олон хүмүүс үлдээсэн комментыг унших болно гэдгийг анхаарна уу.
АНХААР!Монгол (кирилл) үсгээр монгол хэл бичгийн дүрмээр зөв бичээгүй бүх комментуудыг 2012.05.25-наас нийтлэхгүй байхаар шийдсэн болно! Танд албан ёсны монгол кирилл үсгээрээ бичих чадвар байгаа гэдэгт бүрэн итгэж байна. Та энэ тухай "Интернэт соёлын хэм хэмжээ" нийтлэлээс үзнэ үү.

Илгээх код
Илгээх кодыг шинэчлэх (кодыг буруу оруулсан бол өмнөх тэмдэг дээр дарж гарч ирсэн шинэ кодыг доор хуулж бичээд илгээх товчин дээр дарна уу)