СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

Мэдээллийг Үзсэн Тоо : 715957

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?

ТӨСТЭЙ НИЙТЛЭЛҮҮД

Үүнтэй төстэй нийтлэл байхгүй.


И-мэйл

 

 

ӨНГӨТ ХУВЬСГАЛУУДЫН  НУУЦ

 

Өнгөт хувьсгалуудыг, террористуудыг мөн бусад олон муу зүйлийг Америкийн "Ардчиллыг дэмжих үндэстний сан"(NFD), "Америкийн Олон улсын хөгжлийн агентлаг"(USAID) далдаас удирдаж санхүүжүүлдэг. Эдгээр байгууллагууд зорилгоо бизнес, ардчилал, хууль ёсыг дэмжих гэж тунхагладаг боловч гол зорилго нь Вашингтоны шууд хяналтан доорхи засгийн газрыг тэр улс орнуудад байгуулахад оршдог.

                                                         Пол Крейг Робертс, Рейганы засгийн газарт

                                                         сангийн сайдын орлогч асан      

 

Аливаа хувьсгалыг романтикууд санаачилж фанатикууд хэрэгжүүлдэг. Дараа нь хувьсгалын бүх үр дүнг хамгийн увайгүй новшнууд харийнхантай нийлж завшдаг.

                                                                                             Томас Карлейл

 

Төрийн эргэлт гарах боломжгүй цорын ганц улс бол АНУ. Учир нь тэнд Америкийн элчин сайдын яам байдаггүй.

                                                                              Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес

 

Оригинал нэр: Revolution.com Etats-Unis: A La Conquete De L`Est
Нэр: Хувьсгал.com  АНУ: Дорно дахинг эзэрхийлэн түрэмгийлэх нь
Төрөл: Баримтат кино
Бүтээсэн: Франц улс
Гарсан он: 2007 он
Найруулагчид: Манон Луазо, Марк Бердуго / Manon Loizeau, Marc Berdugo
Оригинал хэл / орчуулга: Англи / орос хэлээр мэргэжлийн орчуулгатай

 

Киноны тухай товчхон:

 

Өнгөт гэх хувьсгалаар устаж алга болсон Югославийн холбооны бүгд найрамдах улс, мөн 2004 оны улбар шар хувьсгалаар самарсан Украйн улс, өнгөт хувьсгалын шуурганд уруудсан Гүрж гээд цааш үргэлжилнэ.

Энэ бүх төрийн эргэлтүүдийг зориуд гадна талаас нь өдөөн турхирч зохион байгуулж санхүүжүүлэхэд Барууны тагнуулын тусгай албадуудын гүйтгэсэн, одоо ч гүйцэтгэсээр байгаа гол ролийн тухай, мөн элдэв гоё марзан нэрийн доор хилийн чандаас тагнуулын тусгай албадаар дамжуулан америк доллараар санхүүжиж байгаа засгийн газрын бус гэгч байгууллагуудын тухайн улс оронд гүйцэтгэж байгаа ил далд үүрэг ролийн тухай Францын хэсэг телесурвалжлагчид эдгээр улс орнуудад газар дээр нь очиж энэхүү баримтат киног бүтээсэн нь дэлхий дахинд жинхэнэ дуулиан тариад байгаа билээ...

 

Энэ бүх өнгөт хувьсгалуудын цаад наад учрыг мэдэхгүй, ядаж сонсоогүй яваа хүн бол өнөө үед үнэн хэрэг дээрээ Олон Нийтийг Дебилжүүлэх Хэрэгслүүд болж хувирсан хувийн эздийн мэдлийн мөртлөө "чөлөөт" гэх бас "ардчилсан" гэгч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон хувийн ТВ-үүдээс өдөр шөнөгүй цутгаж байгаа зөвхөн нэг талыг барьсан /хэний талыг барьсныг таагаарай/, бодит байдлыг дэндүү дэгсдүүлсэн эсвэл хагас үнэн худал мэдээллүүдэд тархи толгой нь бүрэн эргэж ар дээрээ гарсан нэгэн болох нь эргэлзээгүй ээ!.. Энэ бүхэнд ганцхан хэлтэй - мөн ямар ч бодит шинжлэх ухаан судалж үзээгүй, иймээс жинхэнэ мэдлэг боловсролгүй хэвтэж ард түмэнд юуг яаж ойлгуулахыг, ямар мэдээллийг үзэх, сонсох үгүйг нь шийдэж байгаа "чөлөөт" гэгч сэтгүүлчдийн бие биенээсээ хуулан бичицгээдэг шар сонингууд, мөн гаднын захиалгатай төслийн хэмжээнд явуулж байгаа харийн суртал ухуулгын "ардчилсан" номууд ихээхэн үүрэг гүйцэтгэж байна!

 

Бодит факт баримтуудаас... Зөвхөн Украин ба Киргиз улсуудад өнгөт хувьсгал гэж нэрлэсэн төрийн эргэлтийг зохион байгуулж санхүүжүүлэхэд АНУ-гийн тусгай албад 110 саяаас 5 тэрбум долларыг зарцуулсан ажээ. Энэ их санхүүжилт - долларын тоог “Хувьсгал цэг ком буюу Дорно дахиныг эзэрхийлэн захирах нь” нэртэй энэхүү баримтат киног бүтээсэн францын телесурвалжлагчид анх удаа дэлхийн олон нийтэд зарласан билээ.

 

Энэ баримтат кинонд хэн, яах гэж ямар зорилгоор дэлхий дахинг өнгөт хувьсгалуудаар “чимэглээд” байгааг олж мэдэхээр шийдсэн эдгээр баримтат кино бүтээгчид Серб улсад гарсан хилэн хувьсгал, Гүржид гарсан сарнайн хувьсгал, Украинд гарсан “улбар шар” хувьсгал, Киргизд гарсан намуу цэцгийн хувьсгал зэрэг Дорнод Европ - Азид ээлж дараалан гараад байгаа өнгөт хувьсгалуудыг тойрсон бүх асуудлуудыг судалж үзээд энэ бүх хувьсгалуудын ар талд АНУ-н эрх баригчид-неоконверваторууд, тэдний тагнуулын тусгай албад байгаа юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн ажээ.

 

Энэ бол барууны ардчиллын эзэд ямар ч ад чөтгөрийн явуулгаа дандаа гоё сайхан сонсогдох худал нялуун үгээр нэрлэн зүтгүүлж байгаад бусад улс орнуудын тусгаар тогтнол, эдийн засгийг нь алж сөнөөж байгаагийн сонгодог жишээ юм! Тэд далд  зорилгоо нууж энэ хорлонт явуулгаа яагаад ингэж гоёор нэрлэж байгаа вэ? Та бүхэн энэ асуултын хариуг өөрсдөө эргэцүүлэн бодож тунгаан хариуг нь олох гээд үзээрэй..!

 

Одоо өнгөт хувьсгалуудыг гаднаас нь “захиалж санхүүжүүлж” байгаа харийн тэр неолибералч бүлэглэлийнхэн аливаа улсын засгийн эрхэнд зөвхөн өөрсөддөө “хэрэгтэй утсан хүүхэлдэйнүүдээ” гаргаж тавихын тулд цэрэг зэвсгийн өргөн хэмжээний дайн хийх огт хэрэггүй болсон бөгөөд харин үүний оронд энэ улс дотор "барууны үзэлтэй болсон, ардчилж зах зээлжсэн, мөн барууны эздийнхээ эрхийг хамгаалагч болсон өөрсдийгөө ардчилагч либералч гэж нэрлэдэг этгээдүүдийг далдуур элдэв аргаар урхидан худалдан авч бас тухайн улсын олон нийтийн мэдээллийн орчинг мэдэлдээ оруулан сонин сайт, ТВ-ийн суртал ухуулгын хүчтэй машинаараа хангалттай тооны хүмүүсийг нь залилж толгойг нь эргүүлэхэд л хангалттай гэж үздэг болсон ажээ.

 

Францын энэ кино бүтээгчдийн батлаж байгаагаар бол иймэрхүү төрийн эргэлтийн аргыг хамгийн анх Серби улсад "тракторын хувьсгал"-ын хэлбэрээр туршин хэрэглэсэн байна. Чухамдаа яг энэ улсад америкийн улстөрийн технологич - "хор найруулагч" Джин Шарпын боловсруулж тараасан, харьцангуй энгийн мэт арга хэрэгслүүдээр тайван замаар юм шигээр төрийн эргэлт хийх өвөрмөц зааварчлага болох бас л “Дарангуйлалаас ардчилалд хүрэх зам” гэж чамин гоёор нэрлэсэн төрийн эргэлтийн удирдамж номын гол санаануудыг анх удаа хэрэглэсэн ажээ. Энэхүү улстөрийн хор найруулагын номонд аливаа бие даасан улсын хувьд дотоод талдаа тулах нэг гол багана нь болж байдаг хууль сахиулагч цагдаа нартай хүртэл чухам яаж, ямар замаар “сайн найзын харьцаа” тогтоож тэд нарыг "хөдөлгөөнгүй болгох"ыг хүртэл зааварчилсан байдаг.

 

Гэвч тэдний энэ зүтгүүлээд байгаа Барууны ардчилал гэгч нь бол жинхэнэ ард түмний засаглал буюу ард түмний сайн сайхны төлөө засаглал бус харин ч ардчилал нэрийн доор тус оронд гаднынхны барьцаанд орсон тавиул хүүхэлдэй улстөрчид нь улс орныхоо байгалийн нөөц баялагийг гаднын капиталд найр тавин цөлмүүлэх, хүн ард газар нутгаа хордуулж байгааг нь хараагүй дүр эсгэх мэт түмэн зүйл дээр урван дур зоргоороо авирлах,  тухайн орны улстөр эдийн засгийн эмх замбараагүй явдал, ажилгүйдэл ядуурал, нийгмийн задрал ялзралыг авчирдаг болох нь “өнгөт хувьсгал”-д өртсөн орнуудын жишээн дээр одоо нэгэнт тов тодорхой харагдаж байгаа билээ. Өнгөт хувьсгалын цаад жинхэнэ зорилго нь эхнээсээ тухайн улсын ард түмнийг ажилгүйдэл, ядуурлын гай зовлонгоос салгах бус харин ч яг эсрэгээрээ чухамдаа байгалийн болон бусад хөрөнгө баялагийг нь үнэгүй цөлмөх, энэ улс орныг геоулстөрийн том тоглоомдоо ашиглах бодлого нь л энэхүү хувьсгалыг захиалагч Барууны олигарх бүлэглэлийн цаад зорилго, жинхэнэ сэдэл нь байдаг.

 

"Сербид 2000 онд Слободан Милошевичийг түлхэн унагахыг оролдсон тэр хүмүүс хувьсгалын тэр өдрүүдэд миний зөвлөгөөгөөр ажиллаж байсаан" гэж Джин Шарп өөрөө камерийн өмнө ярьж мэдэгдсэн юм. Милошевичийг түлхэн унагасны дараа чухамдаа сербийн ардчилагчид энэхүү туршлага, арга ажиллагааг цааш нь улам түгээн дэлгэрүүлж Гүржийн өнгөт хувьсгалчдад Эдуард Шеварднадзег түлхэн унагахад нь засгийн эрхийг хүч хэрэглэн булаан авахад нь тусалсан байна. Мөн түүнчлэн энэ кинонд эдгээр ардчилсан сербичүүд төрийн эргэлт хийхэд бүр гаршиж улмаар Украинд “улбар шар” хувьсгалыг бэлтгэхэд нь АНУлсад хөлслөгдөн маш ойр туслаж баруун украйны нацист бандерчуудыг бүх талаар дэмжиж байсныг тод томруунаар илчлэн харуулдаг.

 

1998 онд ХБНЮУлсыг дотроос задлан бутаргаж энэ улсыг дэлхийн улстөрийн газрын зураг дээрээс арчсан төрийн эргэлтийг "бульдозерийн хувьсгал" гэж нэрлэсэн юм. Үүнийг манай нэг барууны үзэлтэн, неолибералч ардчилагч хуулбарлан дуурайж Монголд тракторын үймээн гаргахыг оролдож байсныг эргэн санацгаая...  Энэ нь эдгээр ардчилагчдын эзэд нь нэг болохыг бидэнд сануулж байна.

 

... Францын эдгээр телесурвалжлагчид, баримтат кино бүтээгчдийн үзэж байгаагаар бол  Серби улсын бүх ард түмний сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгч Милошевичийг 2000 онд түлхэн унагасан нь, 2003 оны 11-р сард Гүржийн сарнайн хувьсгалын явцад Эдуард Шеварднадзег засгийн эрхнээс зайлуулсан нь, 2004 оны 12-р сард Украинд улбар шар хувьсгалын үр дүнд засгийн эрхэнд Ющенко гарч ирсэн нь мөн 2005 оны 3-р сард Киргиз улсад намуу цэцгийн хувьсгал гэгч төрийн эргэлтүүд гарсан зэрэг нь чухамдаа АНУ хэмээх нэг л эзний гар дахь төмөр гинжний хэлхээнүүд ажээ! 

 

Эдгээр телесэтгүүлчийн баталж байгаагаар “өнгөт” хувьсгалын арга технологиудыг боловсруулсан этгээдүүд болон гардан гүйцэтгэгчдийнх нь толгойлогчид бүгд Америк- баритнийн янз бүрийн сангуудын санхүүжилтээр курсээр бэлтгэгдэж байдаг ба ийнхүү тэдний бүх үйл ажиллагаа ард түмнийхээ ар хударгаар АНУ-ын засаг захиргаанаас санхүүжиж байдаг гэдэгт бүрэн итгэлтэй байж болох ажээ.

 

Хэрэв 1960-аад буюу 70-аад онд дэлхийн янз бүрийн улс орнуудад  янз бүрийн улстөрийн намууд ба байгууллагуудын бүлгэмүүдийг байгуулах замаар социалист баримжаа чиглэлтэй улс орнуудыг гүтгэн дайрах үйл ажиллагааг АНУ-ын Тагнуулын Төв Газар нууцаар санхүүжүүлж хэрэгжүүлж байсан бол 1990 оноос хойш, ЗХУ-г урвагч элити нь дотроос нь нураан унагаж Хүйтэн дайнд ялагдуулсны дараа дэлхий дахин нэг туйлтай болсон билээ. 1990-ээд орны дундаас хойш дэлхийн жанжин болсон гэдэгтээ бат итгэчихсэн АНУ-ын эрх баригчид ийм бохир хууль бус арга үйл ажиллагаагаа “тунгалаг, олон нийтийн нүдэн дээр ил болгох цаг болсоон” гэсэн улстөрийн шийдвэрийг гарсан байна.

 

Учир нь ЗХУ задран социалист систем нуран унаснаас хойш одоогийн энэ өнгөт хувьсгалыг захиалагчид, найруулагчид ба түүний гүйцэтгэгчид юунаас ч ичих, хэнээс ч айх эмээх хэрэггүй болсон юм. Чухамдаа яг ийм бардам байдлыг нь францын телесурвалжлагчид ашиглан энэ баримтат киноныхоо зургийг авсан гэж ярьж байна. Тэд нар эдгээр өнгөт хувьсгалын цаад хорыг найруулагчид ба гардан гүйцэтгэгчдээс нь ярилцлагууд авсан ба энэ баримтат кинод гарч байгаа бүх зүйлүүд эргэцүүлэн бодож чаддаг үзэгч нарт бол ямар ч гоц гойд юм байхгүй боловч харин тэрхүү “хувьсгалчдын” илэн далангуй яриаг нь тэдний өөрсдийнх нь амнаас сонсоход үнэхээр сонирхолтой хачин жигтэй байх болов уу гэж найдаж байна.  

 

   
Улс орнуудыг дотроос нь өнгөт хувьсгал өдөөж зохион байгуулж самардаг яг ийм олон үйл ажиллагааг жишээлбэл, Гүржид болсон төрийн эргэлт - "хувьсгал"-хамгийн шийдвэрлэх үүргийг гүйцэтгэсэн Джордж Соросын “Нээлттэй нийгэм” сан, Киргизд болсон өнгөт хувьсгалын өмнөхөн 6 сөрөг сонин гаргаж эхэлсэн, Оскар Акаевыг түлхэн унагахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн “Фриидом Хаус”, мөн түүнчлэн дэлхий дахинд “ардчиллыг” түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг явуулж байдаг АНУлсын Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Институт зэрэг америкийн сангууд ба байгууллагууд явуулсаар ирсэн юм. Энэ киног бүтээсэн хүмүүсийн үзэж байгаагаар бол чухам эдгээр хувийн сангууд болон гоё нэрийн цаана нуугдсан тагнуулын тусгай үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд “Джордж Бушийг асар ихээр баярлуулан хуучин социалист улсуудыг замдаа арчин хаяж байгаа” өнгөт хувьсгалуудыг урам зоригжуулж санхүүжүүлж байдаг ажээ.

 

Харин ихэнхдээ тэд бүх зүйлийн ард сүүдэрт нь далд байхыг илүүд үздэг бөгөөд эдгээр төрийн эргэлтүүдийг захиалагч - ардчилсан үзэл санааны гол хувилгаанууд нь харин дэлхийн хүн ардад сайн сайхан зүйл хийж байгаа гэдэгтээ итгэлтэй байна гэж мэлзэж байна...?
 
Эцэст нь энэ баримтат киног бүтээгчид Дорнод Евро-Азийн бараг бүх орон Барууны энэ “ардчилсан хувьсгалын дараалалд зогсож” байгаа гэдэгт итгэлттэй байгаа ажээ.

 

Сургамж: Энэ кинонд гарч байгаа залуу хүмүүс бүгд эх орондоо жинхэнэ эрх чөлөө, эдийн засгийн хөгжил цэцэглэлт авчирна гэж бодож төсөөлж гэнэн итгэж найдаж байсан нь гарцаагүй. Гэвч тэд удалгүй аймшигтай төөрөлдөж байснаа ойлгосон байна. Гэсэн хэдий ч тэдний хувьд бүх зүйл нэгэнт өнгөрсөн байлаа... Гагцхүү "ӨНГӨТ" хувьсгал гэгчийн үр дүн нь даанч тэдний төсөөлж байсан зүйлээс огт өөр бодит байдлыг эх оронд нь авчирсан бөгөөд одоо тэнд гаднын утсан хүүхэлдэйнүүд засгийн эрхэнд гарч тоглоомын засгийн газрууд байгуулагдан зарим улс нь задран хэдэн хэсэг болон унаж тэндэхийн хүн ардынх нь амьдралын түвшин улам доройтож ядуурал, гуйланчлал, архидал янхандал мэтийн эмх замбараагүй байдал газар авсан байна...

Энэ баримтат кино нь аливаа юмыг маш хялбарчлан ойлгох "хорхойтой" сэтгэлийн хөөрөл ихтэй хүмүүст маш сургамжтай байж болох юм... Гэхдээ ядаж ойлгохыг оролдвол шүү дээ.

 

Дараачийн ээлжинд ямар улсад өнгөт хувьсгал болох гэж байна вэ? ...


Энэ баримтат кино Танд эргэцүүлэн бодох олон зүйлүүдийг өгнө гэж найдаж байна.

 

МЭДЭЭЖ ХЭРЭГ, МОНГОЛД ИЙМ "ӨНГИЙН" ХУВЬСГАЛ, ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ, НИЙГМИЙН ТАЛЦАЛ, ЭДИЙН ЗАСГИЙН УНАЛТ, АЖИЛГҮЙДЭЛ УЛАМ ЯДУУРАЛ ОГТ ХЭРЭГГҮЙ ЮМ !

 

Жич: О. Магнай өнгөт хувьсгалын туршлага судлахаар (хэний урилга хэний зардлаар вэ) Египет мөн Балканаар аялсан тухай хэвлэлд өөрөө өөрийгөө илчлэн ярьсан байсан ба одоо Хууль зүйн яамныхан Гүржийн агуу "ардчилагч" Саакашвилигийн туршлагыг судлахаар тийшээ цувсаар байна ... тэдэнд тархи, ёс суртахуун гэж бий болов уу?..

 

 

 

Та бүхэн юу бодож байна вэ...

 

 


( 5 Үнэлгээнүүд )
 
Хувьсгал цэг ком - 5.0 out of 5, based on 5 votes

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!

Та дурын эсвэл өөрийн нэрээрээ энд сэтгэгдлээ үлдээж болно. Таны санаа бодол, төрсөн сэтгэгдэл бусад хүмүүст сонирхолтой, чухал байна гэдэгт итгэж байна. Та бусдыг хүндэтгэж харьцах, энэ нийтлэлтэй холбоотой зүйл бичих хэрэгтэй гэдгийг анхаарна уу.
Жич: Хэрэв Таны PC монгол үсгийн тохиргоо хийгээгүй бол кирил монгол үсгээр комментууд бичихийн тулд Setting -> Control Panel -> Regional and Language Optoin -> Languages -> Details... -> Add...-> Mongolian -> Apply -> OK гээд л дараа нь MN-хэлийг сонгоод монгол үсгээрээ бичих боломжтой. Ингэвэл улам олон хүмүүс үлдээсэн комментыг унших болно гэдгийг анхаарна уу.
АНХААР!Монгол (кирилл) үсгээр монгол хэл бичгийн дүрмээр зөв бичээгүй бүх комментуудыг 2012.05.25-наас нийтлэхгүй байхаар шийдсэн болно! Танд албан ёсны монгол кирилл үсгээрээ бичих чадвар байгаа гэдэгт бүрэн итгэж байна. Та энэ тухай "Интернэт соёлын хэм хэмжээ" нийтлэлээс үзнэ үү.

Илгээх код
Илгээх кодыг шинэчлэх (кодыг буруу оруулсан бол өмнөх тэмдэг дээр дарж гарч ирсэн шинэ кодыг доор хуулж бичээд илгээх товчин дээр дарна уу)