СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

Мэдээллийг Үзсэн Тоо : 715884

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?
И-мэйл

 

 

9-Р САРЫН 11-НИЙ АЛБАН ЁСНЫ ТАЙЛБАРТ

ЯПОН УЛС БАС ЭРГЭЛЗЭЖ БАЙНА!

 

Сүүлийн жилүүдэд АНУ-ын ил далд дарангуйллын (доллар банк санхүүгийн - цэрэг улстөрийн , мэдээлэл үзэл сурталын -  худалдаа, эдийн засгийн) эсрэг босох, бие даасан жинхэнэ тусгаар тогтнолоо олж авах хүсэл эрмэлзлэл дэлхийн бөмбөрцгийн хаа сайгүй олон улс орнуудад цухалзах болсон билээ. Эдгээр дуу хоолойнууд одоо улам бүр олон, бас тэгээд чанга ил тод болсоор байгаа... 


Лавлагаа: Япон улс 1945 оноос хойш АНУ-ын "гүнзгий хараат улс" байсаар байгаа. Одоо АНУ-ын 50 000 цэрэг Японы нутаг дэвсгэр дээр байнга байрлаж байгаа ба Япон дахь АНУ-ын цэргийн баазууд дээр цөмийн цэнэгт хошуунууд, нисэх онгоцууд, хөлөг онгоцууд ба усан доогуур шумбагчууд нь байрлаж тэндээс Ази тивийг ажиглан "бүргэдийн савар дороо барьж" байгаа билээ. Ийм учраас Японы ард түмний төлөөлөгчид, олон хүмүүс нь "ардчиллын" мөн чанар болон өрнөдийн "шударга ёсны" талаар юу ч гэж хэлж ярьж байсан Японы засгийн газар бодит байдал дээр АНУ-ын цэрэг-улстөрийн "дагуул" юм. Энэ улсын парламентын гишүүн Фуджитагийн хэлсэн энэ үг бол Япон улс улстөрийн жинхэнэ тусгаар тогтнолоо олж авах гэсэн эрмэлзлэлийнх нь тун болгоомжтой нэг илрэл юм.

 

Японы парламентын гишүүн Юкихиса Фуджита (Yukihisa Fujita) 2008 оны 10-р сарын 22-нд хэлсэн үгэндээ 2001 оны 9-р сарын 11-ний алан хядах ажиллагааг хэн хэрхэн яаж үйлдсэн тухай АНУ-ын засаг захиргаанаас зарласан албан ёсны тайлбарт нь гүнзгий эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна.

  
Англи хэл дээр сабтитлтэй:

 

Японы парламентын гишүүн Юкихиса Фуджита (Yukihisa Fujita) 2008 оны 10-р сарын 22-нд Парламентын танхимдаа хэлсэн үгээс (товчилсон хэсэг)

 

Өнгөрсөн жил би парламентад үг хэлэхдээ энэ терроризм гэгч ер нь гэмт хэрэг үү, эсвэл ердөө л дайн хийх гэсэн нэг арга шалтаг уу гэдэг асуудлыг сөхөж тавьсан билээ. Тэр үед ерөнхий сайд Фукуда "алан хядах террор ажиллагааны ердийн хэлбэр бол гэмт хэрэг мөөн" гэж надад хариулж байсаан. Мөн түүнчлэн ерөнхий сайд хэлэхдээ 2001 оны 9-р сарын 11-ний террор ажиллагаанууд бол мэргэжлийн өндөр түвшинд урьдаас  зориудаар нарийн бодож төлөвлөсөн ажиллагаанууд байсан гэж ярьж байсан. Ийм учраас, хэрвээ 9-рсарын 11-ний тэр террор ажиллагаанууд нь мэргэжлийн өндөр түвшинд нарийвчлан төлөвлөгдсөн байсан юм бол бид энэ бүхнээс үүдсэн "терроризмтай хийх дайн" гэгчид хэрхэн хандахаа ойлгохын тулд эхлээд үүнийг "хэн үйлдсэн бэ" гэдгийг бас ойлгох ёстой!

"Терроризмтэй хийх дайн" гэгч нь чухам хэнд ашигтай, мөн хэний эсрэг явуулж байгаа дайн бэ гэдгийг би асууж байна. Би Танаас миний энэ асуултанд тов тодорхой бас нэг мөр ойлгомжтой хариулахыг хүсч байна. 2001 оноос хойш 7 жил өнгөрлөө, гэвч АНУ-ын хууль сахиулах байгууллагууд нь одоо болтол Осама Бен Ладеныг энэ хэрэгт албан ёсоор буруутгаагүй байгаа шүү дээ! Холбооны Мөрдөх Товчооных нь сайтанд дээр "Хамгийн түрүүнд эрэн сурвалжлагдаж байгаа гэмт хэрэгтнүүд" жагсаалт дотор Усама Бин Ладеныг 2001 оны 9-р сарын 11-ний террор ажиллагааны төлөө бус харин Танзани болон Кени дэх АНУ-ын элчин сайдын яамдын эсрэг террор ажиллагаа явуулсных нь төлөө эрэн сурвалжлагдаж байгаа гэсэн байгаа шүү!

9-р сарын 11-ны алан хядах ажиллагаатай холбогдуулж АНУ-ын хууль сахиулах байгууллагууд 19 гол сэжигтнүүдийг зарласан, гэвч тун удалгүй тэдний 8 нь энгийн хүмүүс, арабын улс орнуудад жирийн амьдардаг болох нь тогтоогдсон билээ. Тэдний энэхүү албан ёсны мэдэгдлийнх нь дотор байгаа эдгээр ойлгомжгүй дотоод зөрчлүүдийнх нь тухай бусад олон хэвлэл мэдээллүүдээс гадна британийн засгийн газарт захирагддаг ВВС - британийн радио ч бас мэдээлж байсан билээ.

2002 онд ХМТовчооны дарга нь 9-р сарын 11-ний терактуудын эдгээр 19 гол сэжигтнүүдийн эсрэг шүүхэд гаргаад үзүүлчих ямар ч батлах нотлох баримтууд байхгүй гэж мэдэгдсэн билээ. Гэсэн хэдий ч ийм байхад энэ алан хядах ажиллагаанууд болон тэр араб сэжигтнүүд чинь энэ "Терроризмын эсрэг дайн"-ыг явуулж байгаагийн яг гол шалтаг шалтгаан мөн шүү дээ. Иймд Японы засгийн газар АНУ-ын засгийн газраас эдгээр үндсэн гол асуудлуудын талаар тайлбарууд шаардах ёстой биш үү?

Иймээс, хэрвээ 9-р сарын 11-ний үйл ажиллагаанд эдгээр хүмүүсийг холбоотойг нь баталж нотлох эсвэл үгүйсгэх боломжгүй байгаа юм бол энд одоо бидний хэлэлцэж мэтгэлцээд байгаа тэр "Япон улс АНУ-ын тэнгисийн зэвсэгт хүчтэй хамтрах ёстой" гэсэн тэр шалтгаан нь өөрөө нуран унаж байхгүй болж байгаа биш үү. Тэгвэл бид нар АНУ-тай энэ талаар ямар нэг хамтын ажиллагаагаа зогсоох ёстой биш үү?

Японы засгийн газар 9-р сарын 11-ний алан хядах ажиллагааны үе дүнд 24 япон хүн амь үрэгдсэн нь "Терроризмын эсрэг дайн"-д Япон улс оролцож байгааг зөвтгөж байгаа гэж хэзээд үзсээр ирсэн билээ. Мөн Японы засгийн газар "Терроризмын эсрэг дайн бол зөвхөн бусдын асуудал бус, Японы ч асуудал мөн" гэж нэг бус удаа мэдэгдэж байсан билээ.Гэвч үнэн хэрэг дээрээ Японы засгийн газар энэ амь үрэгдсэн 24 хүнийхээ ар гэрийнхэнд хэзээ ч хандаж тэднээс юу ч асууж байгаагүй юм! 2010 оны 4-р сард Батлан хамгаалах комиссын өмнө Кимура сайд мэдэгдэхдээ тэрээр эдгээр амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхнээс хүсэлт гуйлт эсвэл захидлууд хэзээ ч хүлээн авч байгаагүй гэж хэлсэн байгаа. Гэвч эдгээр амь насаа алдсан 24 хүний ар гэрийнхэн хамаатан садан нь бүгд тэдний амь үрэгдсэн тэр шалтгааныг мэдэхийг хүсч байна гэдгийг би Танд хэлж байна. Би өөрөө эдгээр гэр бүлийхэн, хамаатан садануудтай биечлэн уулзаж байсаан. Эдгээр амь насаа алдсан иргэдийнхээ ар гэр бүлийнхнээс тэр асуултуудыг нь хүлээн авч тэдэнд тэр асуултууд нь нэг мөр тодорхой хариултууд өгөх нь Японы засгийн газрын хариуцах ажлын хүрээнд байдаггүй гэж үү? Ер нь энэ бүх асуултуудыг мөрдөн шалгах Комиссийг байгуулах улстөрийн хүсэл эрмэлзлэл бидэнд байгаа юу?

 

Дараахи тогтоолын төслийг АНУ-ын Конгресс уруу илгээсэн болохыг мөн Конгресс уг тогтоолыг 2008 оны 7-р сарын 11-нд нэг комисс уруугаа дамжуулсныг Та бүхэн ядаж мэдэж байгаа юу?

 

Энэхүү тогтоолын 2-р хэсэг дотор "Тусгаар тогтносон Ирак улс уруу хууль бусаар дайран орсноо зөвтгөхийн тулд Иракын талаас АНУлсад аюул занал учруулж байсан гэх хуурамч баримт нотолгоонуудыг бүрдүүлсэн байна" гэсэн байгаа. Мөн "...Үүний тулд 9-р сарын 11-ний террор алан хядах ажиллагааг урьдаас зориуд төлөвлөж гэмт хэргийн сэдлээр ашигласан байна" гэсэн бий.... Мөн тэнд "АНУ-ын Конгресс болон ард түмнийг Ирак улс үй олноор хөнөөх зэвсэгтэй байсан мэтээр хуурсан байна" гэж бичсэн бий. Энэ тогтоолын 8-р хэсэг дотор "НҮБ-ын Тунхаглалыг зөрчиж тусгаар тогтносон Ирак уруу цэргийн хүчээр дайран орсон байна" гэж байгаа. Уг тогтоолын 33-р хэсэгт "9-р сарын 11-ний яг өмнөхөн ноцтой урьдчилан сануулгууд өгсөөр байтал хэн ч ямар ч арга хэмжээ авааүй ба хэн ч тэдгээрийг тоомсорлоогүй болно" гэж баталсан байгаа. Энэ тогтоолын 35-р хэсэгт "Энэ нь 2001 оны 9-р сарын 11-ний алан хядах ажиллагаануудыг бодитоор мөрдөн шалгах ажиллагааг боломжгүй болгож байсан" гэж бичсэн байгаа.

 

Энэ бүх заалтууд нь Джордж Бушийг АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцруулах тухай тогтоолын төсөл дотор ч байгаа. Энэ тогтоолын төслийг Ардчилсан намаас сонгогдсон конгрессмен Куцинич (Kucinich) өргөн мэдүүлсэн юм. Энэхүү тогтоолыг батлахын төлөө 251 конгрессмен саналаа өгсөн ба түүний дотор 24 бүгд найрамдах намынхан байсан, харин 151 нь эсрэг санал өгсөн юм. Мөн уг тогтоолыг Ерөнхийлөгчид нэр дэмшиж байсан, бүгд найрамдах намын гишүүн Рон Пол ч дэмжсэн юм.

 

Гэсэн ч уг тогтоол нь ямар ч үр дагаварт хүргэхгүй бололтой. Гэвч энэ тогтоолыг хүлээн авсан энэ факт нь өөрөө АНУ-д ажиглагдаж байгаа улстөрийн бодлого чиг баримжаа нь өөрчлөгдөж байгааг харуулж байгаа. Иймээс Бушийн засаг захиргааны дайнч улстөрийн бодлого нь төгсгөлдөө ирж байна гэж би бодож байна.

Одоо ирээдүй хойч үеийнхэн АНУ-ын улстөрийн бодлогуудаас ихээхэн өөрчлөлтүүдийг шаардаж байна. Энэ бол дэлхийн өнцөг булан бүрд хүн бүр мэдэрч чадах тийм шинж тэмдэгүүд юм. Энэхүү шинж тэмдэгүүдийг хэрхэн яаж мэдэрч байгааг нь би ерөнхий сайдаас асууж байна. Би цаашид ч 9-р сарын 11-нд амь насаа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн мөн Афганистаны бүх оршин суугчид юү хүсч байгаа, тэр зүйлийг үргэлжлүүлэн шаардсаар байх болноо.

 

Мөн би гурван сайдаас миний тавьсан тэр асуултуудад энгийн үгээр, албаны элдэв нэр томьёо хэрэглэж бултахгүйгээр шуудхан хариулахыг хүсч байна. Миний хэлэх зүйл ингээд дууслаа.....

 

 
" Why is it wrong for dictators and terrorists to kill innocent civilians but right or excusable for the United State... (more)

 

 

This video is a clip from a BBC Documentary called "BBC History of World War II: Hiroshima (2005)"; released in 2005. It is available on DVD and can be purchased from Amazon.

 

 Холбоотой мэдээлэл: http://www.wsws.org/en/articles/2016/06/20/japa-j20.html

 

 

 

........ эрүүл ухаантай шударга хүмүүст... тайлбарлалтгүй ээ...

 

 


( 5 Үнэлгээнүүд )
 
9/11 оны албан ёсны тайлбарт Японы парламентчид бас эргэлзэж байна - 4.8 out of 5, based on 5 votes

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!

Та дурын эсвэл өөрийн нэрээрээ энд сэтгэгдлээ үлдээж болно. Таны санаа бодол, төрсөн сэтгэгдэл бусад хүмүүст сонирхолтой, чухал байна гэдэгт итгэж байна. Та бусдыг хүндэтгэж харьцах, энэ нийтлэлтэй холбоотой зүйл бичих хэрэгтэй гэдгийг анхаарна уу.
Жич: Хэрэв Таны PC монгол үсгийн тохиргоо хийгээгүй бол кирил монгол үсгээр комментууд бичихийн тулд Setting -> Control Panel -> Regional and Language Optoin -> Languages -> Details... -> Add...-> Mongolian -> Apply -> OK гээд л дараа нь MN-хэлийг сонгоод монгол үсгээрээ бичих боломжтой. Ингэвэл улам олон хүмүүс үлдээсэн комментыг унших болно гэдгийг анхаарна уу.
АНХААР!Монгол (кирилл) үсгээр монгол хэл бичгийн дүрмээр зөв бичээгүй бүх комментуудыг 2012.05.25-наас нийтлэхгүй байхаар шийдсэн болно! Танд албан ёсны монгол кирилл үсгээрээ бичих чадвар байгаа гэдэгт бүрэн итгэж байна. Та энэ тухай "Интернэт соёлын хэм хэмжээ" нийтлэлээс үзнэ үү.

Илгээх код
Илгээх кодыг шинэчлэх (кодыг буруу оруулсан бол өмнөх тэмдэг дээр дарж гарч ирсэн шинэ кодыг доор хуулж бичээд илгээх товчин дээр дарна уу)