СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

Мэдээллийг Үзсэн Тоо : 715889

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?
И-мэйл

 

СТАЛИНГРАДЫН ТУЛААНЫ ЧИН ҮНЭН ТҮҮХ

 

Зөвлөлтийн ард түмэн эх орныг нь булаан эзэлж хүн ардыг нь боолчлохоор дайран орж ирсэн, Гитлерээр толгойлуулсан европын нацист фашистуудын цоохор армийг Сталинградын дэргэд бут ниргэж дэлхийн II дайны түүхэнд огцом эргэлт хийсэн агуу их ялалтыг байгуулсан билээ

 

Оригинал нэр: Stalingrad - Der Angriff, der Kessel, der Untergang

Нэр: Сталинград - Тэр тулааны чин үнэн түүх

Жанр: Цэрэг дайны баримтат кино

Гарсан он: 2003

Бүтээсэн: ХБНГУлс

Найруулагчид: Sebastian Dehnhardt, Christian Deick

Оролцсон: Сталинградын тулаанд оролцсон немц болон зөвлөлтийн ахмад дайчид

Үргэлжлэх хугацаа: 2:13:19 / нийт 3 анги

I анги: Давшилтанд орсон нь

II анги: Бүслэлтийн тогоон дотор

III анги: Бут ниргүүлсэн нь

 

Киноны тухай товчхон:

Одоогоос 74 жилийн өмнө, 1941 оны 6-р сарын 22-ны өглөө үүрээр Гитлерийн нацист Германы вермахтын 6 арми 1800 км-ийн өргөн фронтоор ЗХУлс уруу гэнэт халдан довтлож цөмрөн орж ирснээр Дэлхийн II дайны үргэлжлэл - зөвлөлтийн ард түмний Агуу Их Эх орны дайн эхэлсэн билээ. Энэхүү дайныг харийн түрэмгийлэгчдээс Эх орноо хамгаалан боссон зөвлөлтийн ард түмэн Эх орноо чөлөөлөх дайн гэж нэрлэсэн юм. Гитлерийн зэвсэгт хүчин тэр үед Европ тивийг бараг бүхэлд нь эзлэн авч нэгтгэсэн байсан ба ийнхүү Европын бараг бүх улсуудын нацистууд Гитлерийн талд орж Дорно зүгийн улс ард түмнүүдийн байгалийн баялаг ба хүн ардыг нь боолчлохын тулд юуны өмнө ЗХУлсын эсрэг дайтаж байсан билээ. Харин Зөвлөлтийн ард түмэн, Улаан арми асар их үхэл хагацал хохирол амсаж байж нацистуудын армийг бут ниргэж 1945 оны 5-рсарын 8-нд Берлинд үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зуруулж ялалт байгуулсны хүчинд Европын улс орнууд нацистуудаас чөлөөлөгдөж одоогийн европын зарим ард түмнүүд түүхэндээ анх удаа тусгаар тогтнох болж гарсан билээ.

 

Түүхэн лавлах: 1945 он гэхэд БНМАУлсын тусгаар тогтнолыг 1921 оноос хойш 25 жилийн турш ганцхан улс - чухамдаа Зөвлөлт Холбоот Улс л хүлээн зөвшөөрсөн байсан нь түүхэн бодит үнэн юм. Дэлхийн II дайнд ялалт байгуулсан холбоотон гүрнүүдийн хооронд байгуулж байсан Ялта-ын гэрээний нэг нөхцөл болгон Иосиф Виссарианович Сталин БНМАУлсын тусгаар тогтнолыг тэр үеийн хил хязгаар дотор нь дэлхийн голлох том гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх (НҮБ-ийн гишүүн орон болох зам нээгдэх байсан) асуудлыг тавьсан юм. Зөвхөн энэ тохиолдолд л Европ дахь дайн дууснаас хойш хоёр сарын дараа Зүүн Хойд Хятадыг эзлэн авсан байсан Японы эзэн хааны армиудыг бут ниргэн хөөж гаргаж Японтой дайны байдалд байсан Америк-Англи хоёрт дэмжлэг тусламж үзүүлнэ гэсэн нөхцлийг тавьсан байдаг. 1945 онд тэр үеийн Хятадыг /үүнээс хойш 4 жилийн дараа 1949 онд БНХАУлс байгуулагдаж тусгаар тогтносон түүхтэй!/ улстөр-эдийн засгийн бүрэн эрхшээл, колоничлолдоо оруулсан байсан АНУ, Их британи улсууд нэг талаасаа ийм шахалтанд орсон байсан, нөгөө талаасаа тэд дэлхийн II дайны дараахи үеийн олон улсын тавцанд өөрсдийн байр суурь, нэр хүндийг хамгаалж авч үлдэхийн тулд Хятадаар хэрэв монголчууд бүх нийтийн санал асуулгаар тусгаар тогтнохыг дэмжвэл зөвшөөрч болох юм гэсэн "зөвшөөрөл"-ийг өгүүлсэн байдаг! Ингээд 1946 оны 10-р сарын 20-нд Монголын ард түмний бүх нийтийн санал асуулга /ардчиллын хамгийн дээд хэлбэр болох референдум/ явуулсны үр дүнд тэд хэд БНМАУлсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон түүхтэй.

 

Ингэж биднийг колоничлолоос гэтгэж өгсөн, энэ бүхнийг боломжтой болгохын тулд 27 сая хүнийхээ амь насаар агуу ялалт байгуулсан Зөвлөлтийн арми, Монголын тусгаар тогтнолын асуудлыг өөрийн геоулстөрийн бодлогын нэг чухал нөхцөл болгон тавьж шийдүүлж өгсөн И. В. Сталинд монголчууд бид хэзээд талархаж ачийг нь санаж байх ёстой. 

 

Гэвч өнөөгийн барууны үзэлтэй "ардчилсан" либералчид гэж өөрсдийгөө нэрлэдэг хэсэг уравгчид Барууны эздийнхээ үзэл сурталд тал засаж энэ тухай дурсах ч дургүй болсон билээ. Мөн 1921 оноос 1945 он хүртэл 25 жилийн турш БНМАУлсыг Хятадаас тусгаарласан бүрэн эрхэт тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байсан Барууны колоничлогч гүрнүүд ба тэдний колони байсан Хятад улс 1945 онд гэв гэнэтхэн л салан тусгаарлсан Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөр хүссэн юм шиг бичиж харин манай улсын тусгаар тогтнолын асуудалд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн түүхэн энэ хүнийг зүсэн бүрээр гүтгэн гүжирдэж нулимж байгаа! 

 

Гэвч хэрвээ Түүхийг сайн ухаж судалж үзвэл энэ бүх гүжир гүтгэлэгүүд нь хэдхэн хоосон домог, ам дамжсан цуу яриа хов жив - түүхэн фактуудын заримийг нь хэт дөвийлгөж харин заримыг нь зориуд ор тас "мартан" орхиж түүхэн үнэнийг гуйвуулж гүжирдсэн "уран сайхны зохиолууд" дээр л тогтож байдаг төдийгүй энэ бүхэн нь Барууны зүгээс хийсээр ирсэн үзэл суртлын хүйтэн дайн - тархи угаалгын ажил болох нь тов тодорхой болж ирдэг. Тэд одоо "үнэн юм шиг гэхдээ шал худлааг" зохиодог "мэргэжлийн" гэдэг хочтой урвагч түүхчид, хөлсний ухуулагч үзэл сурталчидтэй болж авсан байгаа билээ. Мөн зарим нэг санаанаасаа ургуулан зохиож бичдэг уран зохиолчдын хувийн өш хонзон, өнгөрсөнтэйгөө тооцоо бодох гэсэн хувийн атгаг санаа эсвэл гаднын сангуудаас долларын санхүүжилт авах гэж санаанаасаа зохиосон "түүхийн" гэгч номуудыг л ашиглаж байна. Мөн үүний зэрэгцээ харийнханд "ашигтай" гэнэн тэнэгүүдийг тэд алсаас сэм залж чиглүүлэн нийгэм олон нийтийн цэвэр сэтгэл хөөрлийг нь ашиглан түүх үнэнг гүжирдэн гүтгэж байгаа... Тэд ийнхүү Жинхэнэ Түүхийн Чин Үнэнийг олон нийтээс алгаараа халхлахыг байнга оролдож байдаг боловч одоо болтол үүнийг хэн ч хэзээ ч чадаж байгаагүй билээ...

 


 

 

Намайг нас барсны дараа миний булшин дээр зүсэн бүрийн хог новш авчирч овоолохыг би мэдэж байна. Гэвч түүхэн үнэний салхи тэдгээрийг хайр найргүй арчин хаяна гэдгийг бас мэдэж байна ...

                                                             И. Сталин 

 

1933 онд, 1942 онд Таймс сэтгүүл И. Сталиныг Оны Хүнээрээ шалгаруулж байжээ!?

Үзэл суртлын хүйтэн дайн, өнөөгийн харийн суртал ухуулга бол түүхэн чин үнэнтэй ямар ч холбоогүй, түр зуурын төөрөгдөл юм ...

                                                                                                                      


 

Дэлхийн II дайны цаашдын хувь заяаг бүрэн эргүүлсэн шийдвэрлэх тулаан 1942 оны 7-р сараас 1943 оны 2-р сарын 2-ны хооронд Сталинградын дэргэд болсон билээ.

Энэхүү хоёр талаас нийт 2 сая гаруй хүн амь үрэгдсэн аймшигт тулааны эцэст Гитлерийн нацист Германы вермахт/зэвсэгт хүчин гэсэн үг/-ын 6 арми, танкын 4 арми Сталинградын дэргэд бүслэлтэнд орж бут ниргүүлж бууж өгсөн билээ. Ингэж хэнд ч ялагдашгүй, бүх дэлхий дахинг эзлэн авч цагаан арьстнаас бусад бүх үндэстнүүдийг устгаж үлдсэн славянчуудыг боолчлох зорилготой байсан Гитлерийн вермахтын домог төгсөж дэлхийн II дайнд огцом эргэлт гарсан билээ.  Яг тэр үеэр ЗХУлсын цорын ганц үнэнч холбоотон Монголын ард түмэн адуу морь, махан хүнс, дулаан хувцас бээлий зэргийг фронтод илгээж тусалж байсныг оросууд одоо ч мартаагүй талархан дурсаж байдаг. Мөн арай хожим Монголын төр засаг, Ард түмнээс "Хувьсгалт Монгол" танкын цуваа, "Монгол ард" нисэх онгоцны нэг эскадрилийг өөрийн хөрөнгөөр худалдан авч бэлэглэх зэргээр фронтод чадах чинээгээр тусалж байсан тул фашизмыг дарсан энэ Агуу ялалтанд монголчуудын оруулсан тус нэмэрийг оросын ард түмэн одоо ч талархан дурссаар байдаг.

 

Гэвч ийм байхад өнөөгийн "өрнөдийн ардчиллын буянд" сулхан мэдлэг боловсролтой болж байгаа хойч үе маань энэ тухай маш бүдэг бадаг, үнэндээ бол бараг  мэдээлэлгүй шахам байгаа билээ. Иймд өнөөгийн монголчуудын дийлэнх олонх өнгөрсөн түүхээ гүтгүүлснээ сайн мэдэхгүй байгаа учир өнөөдрийнхөө энэ хөөрхийлөлтэй нөхцөл аж байдлаа ойлгохгүй, ойрын ирээдүйгээ бүүр ч олж харж чадахгүй болгосон юм...

 

/Рекламыг баруун дээд талын чагтан дээр дарж арилгаарай/

 

Энэхүү баримтат кинонд тэр үеийн ховор баримтат дүрс бичлэгүүдийг ашигласан ба Сталинградын аймшигт тулаанд биеэр оролцож явсан герман ба орос - хоёр талын ахмад дайчид энэ тулааны, ер нь Дэлхийн II дайны тухай олон чин үнэнийг өгүүлж байна.

 

Учир нь сүүлийн 20-аад жил дэлхийн II дайны түүхийг бүрэн гуйвуулах, түүхэн алдарт хүмүүсийг гүтгэн гүжирдэх үзэгдэл газар авсан ба одоо энэ дайнд зөвхөн АНУлс тэргүүтэй Барууны орнууд л дайтаж ялалт байгуулсан мэт, Хиросима, Нагасакид оросууд атомын бөмбөг хаясан мэт, Катынд польшийн офицеруудыг оросууд буудан алсан мэт ойлгогдох! / ихэнх тохиолдолд тэд яг ингэж шууд бичиж чадахгүй, баригдана гэдгээ мэдэж байгаа, гэвч бяцхан хүүхдүүдэд идэр залуучуудад яг ингэж ойлгогдох/ зохиолын ном сурах бичгүүд гарсаар байгаа.

 

Мөн 1990 оноос манайд ч дунд болон их дээд сургуулийн (Соросын сангийн санхүүжилтээр буюу тэдний хараа хяналт доор захиалгаар бичигдсэн!!!) түүхийн сурах бичгүүдэд энэ бүх түүхийн тухай тун бүдэг бадаг бичих эсвэл олон чухал фактуудыг огт дурьдахгүй орхих, эсвэл бүр яг эсрэг дүгнэлт хийж болохоор бичих болсон юм. Ингэж дэлхий дахинг колоничлогчид үнэн бодит түүхийг "өөрсөддөө тохируулан янзлах" болсон ба мөн түүхэн үйл явдлуудын тухай элдвийн "уран сайхны ном, кинонууд" ихээр гарч түүхийг гуйвуулах болсон юм... Уран сайхны гэдэг нэрээр халхавчлан Түүхэн үнэнийг ингэж гүтгэж залуу хойч үед маань буруу зөрүү ойлгуулж байгаа нь чухам юуны тулд, ямар зорилготой вэ гэдгийг тааварлаж байна уу... Түүхийг мэддэггүй болсон ард түмэн бол үндэсгүй, мөчиргүй болсон мод юм!

 

Гэвч энэ үед Барууны орнууд - "холбоотнууд" юу хийж байсан бэ? Тэд жинхэнэ бизнесчдийн ёсоор дайтаж байсан хоёр талд: нацист Германд бензин тос, нисэх онгоцны бөмбөг түлш, циклон Б хорт хий, дарь зэргийг нийлүүлж харин ЗХУлсад ачааны машин, буу зэвсэг, хоол хүнс зэргийг лэнд-лизингийн зарчмаар энэ наймаагаа АЛТААР хийж асар их ашиг унагаж байсан ба англисакууд дайны дараа дэлхийн бүх алтны 70 хувийг гартаа оруулсан байсан билээ...

 

Их британи, АНУ ба тэдний дагуул улсууд  1939 оны 9-р сарын 3-наас 11-ны хооронд нацист Германд дайн зарласан боловч 4 жилийн турш элдэв шалтаг тоочин аргацаасаар 1944 оны 6-р сарын сүүлч хүртэл II фронт нээхгүй, фашистуудыг баруун талаас нь довтлохгүй байсан юм. Энэ нь Гитлерийн бүх хүчийг Оросын эсрэг хандуулах чивэлт далд зорилготой байсан ажээ. Хэрэв Барууны гүрнүүд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж II фронтоо нээж фашист Германыг баруун талаас нь зэрэг довтолсон бол дэлхийн энэ дайн 1943-44 онд дуусч үүний ачаар хэдэн арван сая хүмүүсийн амь нас аврагдаж асар их эвдрэл сүйрэл гарахгүй байсан юм. Чухамдаа нөхцөл байдал ингэж бүрэлдэж байсан учраас л дэлхийн II дайны бүх хүнд хүчир ачааг Зөвлөлтийн ард түмэн үүрч гарч хамгийн их гарз хохирол амссан билээ. Зөвхөн зөвлөлтийн амь үрэгдсэн хүмүүсийн тоог Барууны БҮХ улсуудын амь үрэгдсэн БҮХ хүмүүсийн тоотой харьцуулбал 50:1 / 50 орос хүмүүс амь насаа алдсан бол Европын орнуудаас 1 гэсэн үг/ гэсэн харьцаа гарч ирдэг байна.

 

Гэвч энэ аймшигт дайнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж ялсан улс гүрэнд хууль ёсоор ноогдох учиртай байсан бүхнийг барууны элитүүд 1946 онд ЗХУлс болон социалист чиг баримжаатай улс орнуудын эсрэг гүжир гүтгэлэгийн Хүйтэн дайн зарлаж "луйвардсан" юм... Энэ үед нацист үзэл сурталтай фашист Германы армид алба хашиж байсан цэргийн гэмт хэрэгтнүүдийн үлэмжхэн хэсэг нь Шударга шүүхээс зугтан АНУлс, Их британи, Канадад оргон гарч тэндээс "коммунизмын эсрэг хүйтэн дайн" гэгчээ явуулж  эхэлсэн түүхтэй...

 

Иймээс үнэн хэрэг дээрээ энэ дайныг хэн өдөөсөн, хэнд ашигтай байсан, энэ дайн чухамдаа ямар зорилгод үйлчилж байсан, хэн эндээс хожиж гарсан, энэ дайны сүүдэр өнөөдөр чухам юун дээр туссаар байгаа зэрэг асуултууд тус тусдаа томоохон маш чухал сэдвүүд юм...


 

1. 1942 оны 11-р сард, Халхын голд японы Квантуны армийг бүсэлж бут ниргэсэн алдарт жанжин Георгий Константинович Жуковын удирдсан Зөвлөлтийн улаан арми Сталинградын дэргэд генерал Паулюсын удирдсан 300 мянган цэрэгтэй /энд германы 2, румын 2, италийн 1, унгарын 1 армиуд багтаж байжээ/ армиудын нэгтгэлийг бүслэн авсан байна. Тэр үед л нутгаасаа 2700 км-ийн алсад бусдын нутгийг эзлэн авахаар ирсэн байсандаа жинхэнэ ёсоор харамсаж эхэлцгээсэн ажээ. Гэвч оройтсон байв. Гитлер Дорнод фронт дээр дайтаж байсан цэргүүддээ ядаж дулаан хувцас ч явуулаагүй байна. Учир нь Европыг тэр чигээр нь эзлэн авахад бараг эсэргүүцэлтэй тулгараагүй тул энэ удаа ч гэсэн өвлөөс өмнө Сталинградыг эзлэн авна гэж бүгд итгэж байсан ажээ.

 

2. Немцийн армид хэдийгээр цааш дайтах ямар ч боломж байгаагүй ч Гитлер Сталины нэртэй энэ хотыг эзлэн авна гэж ам гарсан байсандаа бантаж тэднийг үхлийн аманд хаясан байсныг ахмад дайчид дурсаж байна. Асар олон хүнтэй арми нь бүслэгдэж идэх уух, эм тарианы хангамжгүй 40 мянга гаруй немцийн шархтай цэрэг дайчид үхлээ хүлээж байсэн тэр үед Европ даяар нацистын суртал ухуулагын хэрэгслүүд гитлерчүүд Сталинградыг тун удахгүй эзлэн авах гэж байна, тэгээд дайн удахгүй дуусна гэж олон нийтийн тархийг нь угааж байсан тухай энэ аймшигтай тамаас амьд гарсан германы ахмад дайчид дурсан ярьж байна.

 

3. Цаашид цус асгаруулахаас зайлсхийх үүднээс зөвлөлтийн арми 1943 оны 1-р сарын 8-нд немцийн армийн командлалд бууж өгөхийг санал болгосон боловч Гитлерээс эцсийн цэрэг, сумаа дуустал байлдах тушаалыг авсан байсан генерал Паулюс зөвшөөрөөгүй ажээ. Гэвч 2 сар гаруй өлсөж хөлдөж туйлдсан немцийн дайчдын зарим нь хүний мах идэж /каннибализм/ байхад харин Паулюсын штабын офицерүүд коньяк ууж, навчин тамхи татаж шарсан мах идэж байсан тухай хожим амьд гарсан бага тушаалын офицерүүд нь дурсаж байна.

 

4. Гэвч үүнийг үл хэрэгсэн германы олон офицерүүд, цэргүүд бууж өгсний хүчинд эндээс амь гарсан байна. 1943 оны 1-р сарын 10-нд бүслэлтийн тогоон дотор байсан фашистын армийг утгах ажиллагаа эхэлсэн ба 2-р сарын 3-нд 100 мянга гаруйхан цэрэг Зөвлөлтийн армид бууж өгч амь гарсан байна. Удирдаж байсан цэргээсээ 200 мянган хүнийг өлсгөлөнд нэрвүүлж өвлийн хувцасгүй хөлдөөж гарцаагүй үхэл үрүү түлхснийхээ төлөө Гитлерээс фельдмаршал цолоор шагнуулсан Паулюс ч тэдний дунд бууж өгсөн ажээ.

 

5. Немцийн вермахт, СС-ийн олон үндэстний армиуд Беларусь, Украйны нутаг дэвсгэрийг эзлэн авахдаа энгийн номхон оршин суугчдынх нь эсрэг аймшигт яргалал, хядаан хийж 12-13 сая хүмүүсийн амь насыг бүрэлгэж 1800 орчим хот тосгон суурингуудыг хүйс тэмтэрч байсан учир немцийн цэрэг офицерүүд бодохдоо оросууд тэд нарыг буудан хорооно гэж бодож байсан ч харин орсууд олзлогдсон тэднийг хооллож эмчилж дараа нь цэргийн олзлогдсын лагерьт илгээж ажил хийлгэж байсан тухай немцийн олон ахмад дайчид одоо дурсан ярьж байна.

 

6. 1953 онд олзны цэргүүдийн сүүлчийнх нь болох 1,2 сая орчим олзны германчууд эх орондоо эсэн мэнд буцаж ирсэн ажээ. Оросын хилээс гарч польшийн нутагт орж ирсэн хойноо олзонд хамт байсан хэсэг немцүүд хоорондоо алалдаж 60 гаруй хүн амь үрэгдснийг ч тэд дурсан ярьж байна. Хүний тэнэглэл ёроолгүй шүү гэдгийг энэ ахмад дайчид хойч үедээ сануулан захиж байна... 

 

7. Халх голын дайны шийдвэрлэх давшилт 1939 оны 8-р сарын 20-21-нд дуусч Японы Квантуны армийг буулган авсны яг маргааш нь (!) 1939 оны 8-р сарын 23-нд Москвад ирээд байсан нацист Германы гадаад хэргийн сайд Риббентроп төлөөлж Германы Рейх - ЗХУлсын хооронд "Харилцан үл довтлох тухай" гэрээнд гарын үсэг зурсан түүхтэй. Энэ бол нацист Германы зүгээс ЗХУлсын эсрэг тун удахгүй эхлэх нь гарцаагүй болоод байсан дайныг аль болох хойшлуулах гэсэн ЗХУлсын хувьд тактикийн чухал алхам байсан ба үүний ачаар ЗХУлс 1941 он хүртэл энэ дайныг хойшлуулж түүнд бага ч гэсэн бэлдэж амжсан юм.  Хожим 1960-аад оноос энэхүү гэрээг Хүйтэн дайны нэг гол зэвсэг болгож Молотов-Риббентропын пакт гэж нэрлэн энэхүү гэрээг байгуулах болсон бодит шалтгаан, түүний утга, ач холбогдлыг гүтгэн гүжирдэх кампанийг Барууны хэвлэл мэдээлэл, тагнуул тусгай албадын зүгээс эхэлсэн ажээ! Үүнээс бүүр өмнө 1936 оноос эхлэн Барууны бүх улсууд - үүнд Их британи, Франц, Итали мөн Польш зэрэг улсууд яг ийм адилхан нэртэй, яг ийм утгатай гэрээг нацист Германтай аль эрт байгуулчихсан байсан, тэд мөн Гитлерт Чехословак, Австрийг зориуд хаяж өгч нацистуудыг зэр зэвсэг-санхүүгийн хувьд хүчирхэгжүүлж дорно зүг турхирч байсан гэдгийг хөлсний сурталчид-түүхийг бурагчид олон нийтээс нууж харин цаад эздийнхээ даалгавраар Сталинг - ЗХУлсыг зүсэн бүрээр гүтгэн гүжирдсээр ирсэн юм.

 

8. Хүчирхэгжиж бас барууны элитийн далдуур дэмжлэгт найдсан А. Гитлер 1939 оны 9-р сарын 1-нд ЗХУлс уруу дайрах замд саад болоод байсан Польш улсад цөмрөн орж ирэнгүүд польшийн засгийн газар, армийн дээд удирдлага нь улс орноо Гитлерт хаяж өгөн Лондон уруу гарч зугтсан юм. Ингээд дээд удирдлага шуурхай зохицуулалтгүй болсон польшийн арми 6 долоо хоногийн дараа немцүүдэд бууж өгөхөөс өөр аргагүй болсон юм. Ийнхүү ЗХУлс уруу довтлоход саадгүй болсон байлаа...

 

9. А. Гитлерийн дайнчид Польшийг эзлэн авангуут И. Сталин 1917 оны Октябрийн хувьсгалын үймээн самуун ба дэлхийн I дайны үеэр Польшид булаан эзлэгдсэн байсан газар нутаг - Баруун Беларусс, Хойд Украйн ба Балтийн тэнгис орчмийн газар нутгаа буцаан авч баруун хилээ холдуулж чадсан байна. Балти хавийн Латви, Литва ба Эстони гэсэн нэртэй тусгаар тогтносон улсууд хэзээ ч дэлхийн улстөрийн газрын зураг дээр байгаагүй ба тэд бүгд Дорнод Прусс, Щвед улс ба эцэст нь Оросын эзэнт улсын хязгаар мужууд л байсан түүхтэй.

 

10. Харин өнөөгийн бидний мэдэх Польш, Финлянд улсууд 1812 оны Наполеоны /бут ниргүүлсэн/ дайны үр дүнд Кайзерын эзэнт улс - Оросын хаант улсын хооронд байгуулсан гэрээний дагуу Оросын эзэнт улсын бүрэлдэхүүнд орж Варшавын гүнлиг нэрээр, мөн Лаплянд ба Финляндийн гүнлигүүд  нэрээр 100 жил болсон  байсан ажээ. 

 

11. Дайн эхлэхээс хэдхэн хоногийн өмнө, 1941 оны 6-р сарын 11-ны өглөөгүүр нацист Герман, "төвийг сахисан" (!) Финлянд хоёр удахгүй эхлэх дайнд финляндийн армийг ЗХУлсын эсрэг дайнд оролцуулах тухай нууц гэрээнд Хельсинкид гарын үсэг зурсан байна. Ингээд 1941 оны 6-р сарын 17-нд Финлянд улс иргэдээ бүх нийтийн цэргийн албанд дайчлан татаж эхэлсэн (зөвхөн дайны нөхцөлд л бүх ниитийн цэргийн албанд татдаг) ба гэрээнд заасан байсан ёсоор яг 4 өдрийн дараа ЗХУлсад албан ёсоор дайн зарласан билээ.

 

Харамсалтай нь, энэ бүх түүхийг одоо "уран сайханжуулж" байгаад бараг "180 градус эргүүлсэн" байгаа... гэвч одоохондоо!

 

Өнөөгийн энэ "ардчилсан" + "яасан ч бүрэн эрх чөлөөтэй" + либерал капиталист + бас үл "үзэгдэх гартай" энэ эдийн засгийн олон арван жилийн ужиг хямрал нь 2007-2008 оноос ил хэлбэртээ шилжиж нөгөө монетарист онол нь амьдрал дээр батлагдсангүй ээ. Одоо Нобелийн эдийн засгийн шагналтнууд нь ч таг чиг болцгоосон байгаа ба Баруунд эрдэмтэд, судлаачид, том бизнесменүүдийнхээ түвшиндээ өнөөгийн энэ хямрал нь үнэндээ бол  капиатализмын  мухардал сүйрэл гэдгийг нэгэнт хүлээн зөвшөөрөөд байгаа билээ.

 

Харамсалтай нь, энэ хямралаас гарах гарцыг дэлхийн дайнаас өөр замаар, шударга арга замаар шийдэхийг өнөөгийн санхүүгийн капиталист "глобал элитүүд" хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ийм улмаас одоо тун болзошгүй болчихоод байгаа дэлхийн III дайныг өдөөн дэгдээх ажил Ойрхи Дорнодоос эхэлчихсэн, бидний нүдэн дээр одоо ил өрнөж байна! Гагцхүү үүнийг олон нийтэд шал өөрөөр тайлбарлан ойлгуулж тархийг нь угаасан байгаа ба "чин үнэнийг мэдэхгүй байх эрх чөлөөтэй болж авсан" нийгмийн олонх үүнд нь сохороор итгээд сууж байгаа...

 

Эндээс үзвэл дэлхийн II дайныг өдөөсөн тэр үеэс хойш ихэнх хүмүүсийн ухамсар сэтгэлгээнд бараг юу ч өөрчлөгдөөгүй, хүмүүс урьдын хэвээр гэнэн ... хэвээр л байгаа ажээ..

 

Сталинградын Ялалтын тухай мэдээллийг сонсоорой...1943 он. Левитан

 

 

Сталинградын төлөөх тулаан- баримтат кино 

 

 

Гитлерийн армийн жагсаалын цэрэг Эрих Отт Сталинградын дэргэдээс Герман уруу гэр лүүгээ бичиж байсан захидлуудаас:

 

Сталинград уруу давшиж явсан 1942 оны 8-р сарын 23-нд бичсэн захидлаас:

"Өнөө өглөө би гайхалтай дүр зургийг олж харлаа: анх удаа энэ их гал утаан дундаас гольдролоороо тайван ихэмсэг урсаж байгаа Волга мөрнийг олж харлаа. Бид хүссэн зорилготоо хүрсээн - Волга мөрөнд тулсан. Гэхдээ энэ хот урьдын хэвээр одоохондоо оросуудын гарт байгаа. Яагаад оросууд наад талын эрэг дээр бидний эсрэг сөрөн зогссон юм бол, тэд эргийн энэ нарийнхан зурвас дээрээс бидний эсрэг байлдана гэж бодож байгаа гэж үү? Ингэх огт боломжгүй шүү дээ, энэ бол ухаангүй хэрэг".

 

Бүслэлтэнд орсон 1942 оны 11-р сард бичсэн захидлаас:

"Бид нар Зул сарын баяраас өмнө Герман уруугаа эргээд очих байх, Сталинградыг бид гартаа оруулчих байх гэж найдаж байсаан. Ямар том эндүүрэл байсан юм бэ? Энэ хот биднийг бүгдийг нь юуг ч мэдрэхээ больсон амьд үхдлүүд болгочихлоо шүү дээ! Сталинград бол бидний хувьд жинхэнэ там болсоон! Энэ оросууд лав жирийн хүмүүс биш ээ, тэднийг төмрөөр хийсэн байх, тэд ядрахаа эцэж цуцахаа мэддэггүй, тэд айдас гэж юу болохыг бүүр ч мэддэггүй бололтой. Усан цэргүүд нь энэ их хүйтэнд ганцхан дотуур цамцтайгаа хүртэл давшилтанд орж байна. Нэг орос цэрэг бие бялдарын болон сэтгэл санааны хувьд манай нэг рот /100 цэрэг/-оос ч илүү хүчирхэг байна...". 

 

Бүслэлтэнд орсон армийг бут ниргэх ажиллагаа эхэлсэн 1943 оны 1-р сарын 4-нд бичсэн түүний сүүлчийн захидлаас нь:

"Оросын мэргэн буучид, хуяг нэвтлэгч их буучид нь лав Бурханы сурагчид байх аа. Тэд биднийг өдөр шөнөгүй ангуулчилж байгаа ба хэзээ ч алдаж буудахгүй байна. 58 хоног бид нэг, ердөө цорын ганц байшинг л эзлэн авахаар дайрсаар байна. Гэвч ямар ч нэмэргүй ээ... Хэрэв энд ид шид л болохгүй юм бол бидний хэн нь ч Герман уруугаа амьд эсэн мэнд эргэн очиж чадашгүй ээ. Би ид шидэнд итгэхээ аль эрт больсоон. Цаг хугацаа одоо оросуудын талд ажиллаж байна".

 

Катынийн хэрэг гэгч юу вэ...?!

 

Түүхэн лавлах: 1943 оны хавар ийнхүү Сталинградын дэргэд Гитлерийн арми бут ниргүүлж анх удаа томоохон ялагдал хүлээж нацист Герман даяараа 3 хоног гашуудал зарлаад байв. Яг энэ үед Гитлерийн Үзэл сурталын яамны сайд Йозеф Геббельс хэрэв цэрэг зэвсгийн хүчээр дийлэхгүй бол гүтгэн гүжирддэг барууны уламжлалт тактик - Хүйтэн дайн нэртэй гүжир гүтгэлгийн зэвсгээ хэрэглэхээр шийдсэн байлаа!

 

Нацизм-фашизмын гол үзэл сурталч Йозеф Геббельс ийнхүү 1943 оны хавар Сталинградын дэргэд Гитлерийн цоохор арми бут ниргүүлж дэлхийн II дайнд огцом эргэлт гарсан яг тэр үед "Катыны ойд польшийн цэргийн албан хаагчдыг оросууд - НКВД бөөнөөр нь буудан хороосон" гэсэн бузар гүтгэлгээ анх зарласан бөгөөд үүнийг нь Барууны шар сонингууд тэр дор нь шүүрэн авч цацаж эхэлсэн түүхтэй!

Энэхүү гүтгэлгийг Барууны өнгө мөнгөд нь шунан тачаадсан, харийн эзэддээ үнэнчээ харуулж долларын грант санхүүжилт авахын тулд одоо хазахаас ч буцахгүй болсон урвагчид, Оросыг үзэн ядагч неолибералчид хувийн "ардчилсан" "чөлөөт" хочтой хэвлэл - сайт, шар сонингуудаараа сэтгэгдлээ хааж байгаад гүтгэн улигласаар байгаа. Гэвч энэ увайгүй гүтгэлгээ тэдний хэн нь ч Олон улсын Шүүхээр мөрдөн шалгуулж бодит баримтуудаар нотолж жинхэнэ буруутныг яллаж чадаагүй юм. Учир нь хэрэв Шударга Үнэний Шүүхэд хандвал энэ бүх бузар гүтгэлэг нь бүүр эхнээсээ нуран унахыг тэд сайн мэдэж ойлгож байгаа.

 

Иймээс тэд энэ бүх гүжир гүтгэлгүүдийг Хүйтэн дайныхаа нэг гол зэвсэг болгон тэдэнд баялагаа булаалган дарлагдаж өрөөр шулуулж байгаа улс ард түмнүүдийн тархийг угааж үнэн бодит байдлыг мэдэхгүй-мэдрэхгүй болгох гэж мэдээ алдуулах тариагаа шахсаар байна!

 

Хэн ч маргашгүй батлагдаж нотлогдсон бодит фактуудаас цөөхнийг дурьдвал:

- Катынд польшуудыг бөөнөөр нь буудан хороосон цаг хугацаа гэж цогцосууын задралыг шинжлэн судалж тогтоосон шүүх эмнэлэгийн магадлал, бусад олон баримт нотолгоогоор тогтоогдсон 1941 оны намар буюу 10 ба 11-р сар гэхэд Катын орчмын бүх нутаг дэвсгэр фашист Германы армид аль эрт эзлэгдсэн байсан ба тэдний бүрэн мэдэлд байсан юм. Булшнаас гарсан олон цогцосууд дунд зарим нь польшийн армийн дүрэмт хувцастай, хамгийн гол нь тэд бүгд цол таних тэмдэгтэйгээ байсан байна. Тэр үеийн ЗХУлсын Дотоод явдлын яам - НКВД хорих лагерьт байгаа цэргийн олзлогсдоос ялгах цол тэмдэгийг нь заавал хурааж авдаг хуультай, үүнийгээ ягш мөрддөг байсан, нээсэн булш дотроос бүүр намрын! хатаж шарласан навчис ихээр гарсан, цогцосуудын задрал нь харьцангуй саяхан алагдсныг нотолж байсан гэх мэт олон фактууд тэднийг чухамдаа 1941 оны намар нилээд орой - энэ нутаг дэвсгэр нацистуудад аль эрт эзлэгдсэн байсан үед, тэднийг гитлерчууд герман зэвсгээр буудан хороосон болохыг баталж байжээ...

- 1941 оны 6-р сарын 22-нд ЗХУлсын хилийг даван цөмрөн орж ирсэн Гитлерийн цоохор армийн фронтын шугам Смоленск, Катыны ой уруу ойртон ирсэн 1941 оны 7-8 сард тэнд байсан 1939 оноос хойш хоригдож байсан польшийн эрүүгийн гэмт хэрэгтэн офицерууд оросуудтай хамт дүрвэлгүй өөрсдөө Гитлерийн армийг хүлээхээр Ямаан уул - Катыний ойд бүгэн үлдсэн ба тэд өөрсдөө германы армид зориудаар олзлогдож нацистуудад цэргийн барилга байгууламжуудыг нь барьж өгөх зэргээр Гитлерт үнэнчээр зүтгэж эхэлсэн түүхтэй.

- Смоленск орчмын Катыны ойд нацист Гитлерийн "Баавгайн ичээ" гэдэг (одоо ч тэнд байгаа) нацист Германы Баруун жигүүрийн армиудын нэгтгэлийн төв штабын байр - газар доогуурхи төмөр бетон байгууламжийг барьж байсан олзны орос, украйн, беларус, еврей иргэд, польшийн цэрэг офицеруудыг дараа нь фашистууд энэ нууцаа алдахгүйн тулд толгой дараалан буудан хороосон байсныг

- тэнд зөвхөн польшууд бус тэднээс ч олон орос, украйн, еврейчүүд бас алагдсан байсныг

- тэднийг бараг бүгдийг нь ар дагзнаас нь германы Вольтер П38 гар буугаар буудан хороосон сумны 9 мм-ийн нүх гавалд нь гарсан байсан болохыг, мөн тэдний зармийг германы армийн 9мм-ийн хүнд пулёметоор шүршин хороосон байсныг үгүйсгэх аргагүй юм. ЗХУлсын армид урьд өмнө нь, ер нь хэзээ ч 9 мм-н калибрийн сумтай буу зэвсэг хэрэглэж байгаагүй бөгөөд мөн НКВД хэрэв цаазаар авах болбол ялтнуудыг хэзээ ч пулёметоор шүршиж байгаагүй, харин энэ аргыг фашистууд маш өргөн хэрэглэж байсан нь түүхэн бодит баримт билээ

- булшуудаас Олон улсын комиссын заавраар гаргасан цогцосуудын гарыг ард нь хүлсэн байсан хүлээс олс нь Германд үйлдвэрлэсэн сүлжмэл уяа байсныг тогтоосон гэдгийг

- алагдсан польшуудын булшийг анх 1943 оны хавар 4-р сард олж нээсэн гэж зарласан фашистууд эдгээр булшуудыг хожим олзлогсодоор ухуулан нээж тэднийг оросууд алсан болгох олон зохиомол "баримтууд"-ыг тэнд хийж булуулсан байсныг 1943 оны 9-р сард томилсон Олон улсын Нэгдсэн комиссоос шинжлэн тогтоосон Акт байдаг гэдгийг

- 1946 оны 7-р сарын 1-3-нд Нюрнбергийн Шүүх хуралд уншсан ялын дүгнэлтэнд СС-ийн 537-р отрядын удирдагч Фридрих Аленсын толгойлсон гитлерийн зандалчид эдгээр олон үндэстний цэргийн олзлогсдыг буудан хороосон тухай тов тодорхой дурьдсан, урьд өмнө нь 1990 он хүртэл хэн ч хэзээ ч хаана ч ЗХУлс-Оросыг энэ гэмт хэрэгт буруутгадаггүй,  гүжирддэггүй байсан зэрэг олон олон түүхэн бодит үнэн, шалгаж тогтоож нотлох баримтуудаар баталгаажуулсан фактуудыг одоо болтол хэн ч няцааж чадаагүй юм!

 

Яагаад гэвэл ингэх боломжгүй, бодит фактууд ийм байгаа учир Катынийн энэ хэрэгт ЗХУлс - Оросыг буруутгадаггүй, олон улсын хэмжээнд албан ёсны түвшинд бол хэн ч авч хэлэлцдэггүй билээ. Гэвч барууны тусгай албад, ардчилсан "чөлөөт" хэвлэлүүд нь, тэдний хөлсөлсөн суртал ухуулагчид, "шилдэг" нийтлэлчид, "уран" зохиолчид нь иймэрхүү гүтгэлгүүдийг одоо ч ам дамжуулан улигласаар бурсаар л байгаа ...

 

Өнөөгийн барууны үзэлт либерал ардчилагчид тэр хөөрхий хүмүүсийг үнэхээр өмөөрч өмөлзөөд байгаа бол албан ёсоор Олон улсын шүүхэд хандаж нэхэмжлэг гаргаж цэргийн олзлогсдыг бөөнөөр нь алсан энэхүү гутамшигт гэмт хэргийг албан ёсоор мөрдөн шалгуулж дэлхийн олон нийтийн өмнө буруутныг тогтоолгох хэрэгтэй юм.

 

Гэвч хэрэв тэд ингэж шүүхэд албан ёсоор хандвал энэхүү гэмт хэргийг дахин эхнээс нь мөрдөн нарийн судлаж дэлхийн олон нийт тэр болгон мэддэггүй, барууны эрх баригчдад тун халгаатай олон чухал фактуудыг сөхөж гаргаж ирэх аюул байгаа мөн тэр үед нэгэнт хөдлөшгүй тогтоогдсон олон чухал баримт нотолгоонуудыг дэлхийн олон нийтэд дахин сануулж мэдээлчих "аюул" бас байгаа тул тэд эн гүтгэлэгээ "албан ёсоор" хийдэггүй юм аа! Харин үе үе "ардчилсан" "чөлөөт" хочтой хувийн хэвлэлүүдээрээ дамжуулан фашизм нацизмыг дарсан энэ улс үндэстэн үрүү гүжир гүтгэлэгийн угаадсаа цацаж байх нь эрсдэлгүй, илүү хямдхан, хамгийн гол нь өнөөгийн бүх нийтийн тархины угаалгын эринд илүү үр дүнтэй байгаа....

 

Катын-ын энэ гэмт хэрэгт оросуудыг анх гүтгэсэн нацизмын гол үзэл сурталч И. Геббельс "... шал худлааг хүмүүст алхам тутамд нь яриад л бичээд л ухуулаад л байвал хүмүүс эцэст нь үүнийг чин үнэн мэтээр хүлээн авчихдаг юм аа" гэж сургаж сайрхаж байсан нь түүхэн баримт юм... Геббельсийн энэ бузар гүтгэлгийг өнөөгийн неолибералч ардчилагчид улигласаар түүний "үнэн"-ийг нь зүтгүүлсээр байгаа!

 

Энэ бүх суртал ухуулгад тархиа угаалгуулж энэ гэмт хэрэгт фашистууд бус харин оросууд буруутай гэж "итгэчихсэн" Польшийн зарим иргэдээс удаа дараа гомдол нэхэмжлэл гаргаж ОХУлсаас мөнгөн нөхөн төлбөр нэхэмжлэснийг Европын холбооны Хүний эрхийн комисс хэдэн жилийн турш олон ажлын хэсгүүд томилж мөрдөн шалгаж судалж үзсний үндсэн дээр 2013 оны сүүлчээр шийдвэрээ гаргасан бөгөөд тэрхүү шийдвэрт "Катынд польшийн олзлогдсон офицеруудыг буудан хороосон гэмт хэрэг болсон нь үнэн байна, харин үүнд оросууд ямар ч холбогдолгүй юм байна" гэсэн дүгнэлт хийхээс өөр аргагүй болсон юм...

 

 

 

 "Үнэнээр явбал үхэр тэргээр туулайг ч гүйцдэг" гэдэг. Үнэн өөрөө ийм хүчтэй ажгуу. "Үнэнг даравч далдайна, булавч бултайна" гэсэн нэг үг байдаг ....

 

 

Жич: Барууны мөнгө хүүлэлт - капиталын боолчлолыг эсэргүүцэн хүн хүнээ ямар нэг хэлбэрээр шимэгчлэн шулдаггүй нийгмийг байгуулахын төлөө тэмцэж байсан улс үндэстнүүдийн эсрэг тэд өнөөдөр ч "Хүйтэн дайн"-аа үргэлжлүүлэн хийсээр байна! "Хүйтэн дайн нэгэнт дууссан" гэж засрашгүй гэнэн тэнэгүүд, эсвэл увайгүй хулгайч урвагчид л мэлздэг. Гэвч бид бүхний эсрэг явуулсаар ирсэн барууны Хүйтэн дайн даяарчлал-ардчилал-чөлөөт зах зээл нэрийн доор нэг ч өдөр, нэг ч цаг зогсоогүй, өнөөдөр ч үргэлжилсээр байгаа гэдгийг дахин САНУУЛЖ БАЙНА!

 

Түүхийг ам дамжсан шар сонины хов жив сургаар бус эсвэл хэн нэг дотоод, гадаадын хөлсний үзэл сурталчийн худлаа бурсан нийтлэл, ном, уран сайхны киногоор бус харин шударга үнэнч жинхэнэ судлаач эрдэмтдийн бүтээл түүхэн судалгаа, бусад эх үүсвэрүүдээр шалгаж болох түүхэн бодит баримт нотолгоонуудтай харьцуулан уншиж судалж өрийнхөө толгойгоор өөрсдөө эргэцүүлсэн бодож байж сая бие даан дүгнэлтээ хийж сурах хэрэгтэй байна...

 

 

 

 

 


( 28 Үнэлгээнүүд )
 
Сталинградын тулааны чин үнэн түүх - 4.6 out of 5, based on 28 votes

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!

Та дурын эсвэл өөрийн нэрээрээ энд сэтгэгдлээ үлдээж болно. Таны санаа бодол, төрсөн сэтгэгдэл бусад хүмүүст сонирхолтой, чухал байна гэдэгт итгэж байна. Та бусдыг хүндэтгэж харьцах, энэ нийтлэлтэй холбоотой зүйл бичих хэрэгтэй гэдгийг анхаарна уу.
Жич: Хэрэв Таны PC монгол үсгийн тохиргоо хийгээгүй бол кирил монгол үсгээр комментууд бичихийн тулд Setting -> Control Panel -> Regional and Language Optoin -> Languages -> Details... -> Add...-> Mongolian -> Apply -> OK гээд л дараа нь MN-хэлийг сонгоод монгол үсгээрээ бичих боломжтой. Ингэвэл улам олон хүмүүс үлдээсэн комментыг унших болно гэдгийг анхаарна уу.
АНХААР!Монгол (кирилл) үсгээр монгол хэл бичгийн дүрмээр зөв бичээгүй бүх комментуудыг 2012.05.25-наас нийтлэхгүй байхаар шийдсэн болно! Танд албан ёсны монгол кирилл үсгээрээ бичих чадвар байгаа гэдэгт бүрэн итгэж байна. Та энэ тухай "Интернэт соёлын хэм хэмжээ" нийтлэлээс үзнэ үү.

Илгээх код
Илгээх кодыг шинэчлэх (кодыг буруу оруулсан бол өмнөх тэмдэг дээр дарж гарч ирсэн шинэ кодыг доор хуулж бичээд илгээх товчин дээр дарна уу)