СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

САЙТ УРУУ НЭВТРЭХ



Мэдээллийг Үзсэн Тоо : 700079

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?

ТӨСТЭЙ НИЙТЛЭЛҮҮД

Ямар нэг нийтлэлийг нээнэ үү!


Таны тус дэмжлэг бол bolor.info хаягийг цааш нь дамжуулах !
И-мэйл

 

ТВ нэртэй зомби хайрцгаар монголчуудын тархийг "эрх чөлөөтэй" угаасаар, харийн үзэл суртал - тэдний ил далд шууд дэмжлэгээр эрх мэдэлд хүрч өмч хөрөнгө завшсан цөөнх нь баян "хүний эрхээ" эдэлж улс Эх орноо ард түмнээ харийнхантай нийлж цөлмөн хоосолсоор, харин үүрэг хариуцлага - ёс суртахуунаас бүрэн "эрх чөлөөтэй" дураар тонгочсоор, улс эх орон ард түмнээсээ хулгайлж зувчуулсан мөнгөө харийн банкинд аваачиж нууж үр хүүхдээ тэндхийн хэл ёс суртахуунд сургаж дасгаж харийн улсад гэр бүлээ төвхнүүлж Монгол улсаас, Монголын ард түмнээс бүрэн "тусгаар тогтносоор" байна !

 

ТЭНЭГДҮҮ & АМИНЧХАН  БАЙХ  "ЭРХ  ЧӨЛӨӨ"

 

(энэ чинь бидний хүсээд байсан эрх чөлөө мөн үү ?! аль эсвэл ...)

 

Судлаач эрдэмтэд улстөрийн үзэл бодлын туйлшралын цаад шалтгааныг олсон байна. Энэ нь хүмүүсийн харанхуй мунхаг бас аминчхан байдлаас үүдэлтэй ажээ. Хүмүүс улстөрийн үзэл баримтлал - эдийн засгийн онол загварыг хичнээн бага ойлгох тусмаа төдий чинээн хатуу, эрс тэс туйлширсан үзэл бодолтой, байр суурьтай байдаг гэдгийг нийгмийн сэтгэлзүйч болон судлаач эрдэмтэд олон удаа баталсан байдаг.

 


( 22 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй...
 
Улстөрийн туйлшрал харанхуй мунхаг байдлаас үүдэлтэй! - 4.6 out of 5, based on 22 votes
И-мэйл

 

 

 

 

МАЛЬТУСЫН  ОНОЛ  ЗӨВ  ГЭЖ  ҮҮ?

 

Tim Black, Лондоны Spiked сэтгүүлийн редактор

 

Мальтусын “Хүн амын тухай онол” гэгч нь аль ч стандартаар аваад үзсэн үнэхээр ямар ч үндэслэлгүй хулхи эд юм. “Нийгмийн доод давхаргын хүмүүс дэндүү хурдан үржин олширч байдаг” гэдэг бусдыг үзэн ядсан харгис үзэл санааг анх гаргаж ирсэн английн хямсгар ламтан Томас Мальтус (1766-1834) хэрэв өнөөдөр нэрд гарснаа (неолибералчдын чармайлтаар – Орч.) мэдсэн бол маш гайхах байсан биз ээ.

 

Одоо ч ТВ-ийн хөтлөгчид, нийгмийн зарим зүтгэлтнүүд, зарим эрдэмтэд гэгч хөлсний үзэл сурталчид “Хөөе, Мальтусын зөв байсан юм байна шүү дээ. Дэлхийн хүн ам дэндүү олон болсон учир тэд дэндүү их юм хэрэглэж байна” гэж ам уралдуулан бурж байна.

 


( 6 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй ...
 
Мальтусын онол зөв гэж үү? - 5.0 out of 5, based on 6 votes
И-мэйл

 

 

МАЛЬТУСЫН  ХАЙР  НАЙРГҮЙ  БАЙХ ОНОЛ ГЭГЧ

ЧУХАМ ЮУ ЮМ БЭ ?

 

 

Нилээн дээхнэ манай нэг ардын уран зохиолч, хүмүүнлэгийн "сэхээтэн"-тэй таарч ярилцаж байхад тэрбээр Мальтусын онол ба Дарвины онолыг ядаж бүтэн уншиж судлаагүй байж "сургаар" шүтэн бишрэгч нэгэн байсан бөгөөд өнөөгийн "ардчилсан, зах зээлжсэн" Монголын улам хүндэрсээр байгаа нөхцөл байдлыг улам ойлгохгүй байгаагаа ярьж эцэст нь "ардчилал, зах зээлийн хөгжилд хүргэх замд байх л ёстой үзэгдэл юм байлгүй дээ" гэж байсан юм. Тэрбээр өөрөө ямар нэг "хэл ус нимгэн" учир 1990 оноос хойш өдөр шөнөгүй балбаж байгаа барууны неолибералч суртал ухуулгад тархиа бүрэн угаалгаж төөрөлдөж будилсан, үүнийгээ мэдэлгүйгээр олны өмнө нэг бус удаа ярилцлага өгч "томорсон" учир одоо үүнээсээ үнэхээр "ичсэн", ичснээсээ болж улс нийгмээ "алж ч" чадах зориудын зөрүүд нэгэн болсон байж билээ... Монголын нэг "том" "хүмүүнлэгийн сэхээтэн" ингэж "сургаар ойлгож" ?! төөрөлдөж байгаа юм чинь бусад жирийн олонх ямар байгаа нь ойлгомжтой байсан учир энэхүү нийтлэлийг бичих санаа төрснийг нуух юун...

 

Английн байгаль судлаач Чарльз Дарвин өөрийн онолыг Мальтусын онолд үндэслэж зохиосон билээ. XIX зууны Европын эрх баригч баячууд, дээд ангийн хүрээнд Томас Мальтусын зохиож гаргаж ирсэн “Хайр найргүй байх онол” гэдэг нэр авсан нэг онол-төсөөлөл ихэд дэлгэрч тун удалгүй өөрийн хамгаалан зүтгүүлэгчидтэй болсон байсанд гайхах зүйл огт байхгүй юм.


( 13 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй ...
 
Мальтусын хайр найргүй байх онол ! - 4.4 out of 5, based on 13 votes
PDF Хэвлэх И-мэйл

 

 

1917 ОНЫ ОКТЯБРИЙН ХУВЬСГАЛЫН НУУЦ

 

Энэ номонд Дэлхийн I дайнд цөмрөн орж ирсэн дайсны эсрэг амжилттай дайтаж байсан Оросын эзэн хаант гүрний нийслэл Петербургт 1917 оны 2-р сарын сүүлчээр гэнэт гарсан ордны төрийн эргэлтийг хэн эртнээс төлөвлөж гардан гүйцэтгэх урвагчдыг элсүүлж зохион байгуулж байсан тухай, ордны энэ төрийн эргэлтийг чухамдаа ямар хүмүүс гардан үйлдэж улс эх орноо мөн дайнд дайтаж байсан өөрийн армиа самран бусниулсан тухай түүхэн баримтуудад тулгуурлан өгүүлдэг.

 

Мөн ямар хүмүүс эзэн хаанаа түлхэн унагасан тухай, энэ бүхнийг гадна талаас нь ямар хүчин бүх талаар дэмжин турхирч дэлхийн I дайнд ялалт байгуулахын өмнөхөн өөрийн холбоотон Оросын эзэнт гүрнийг ийнхүү “араас нь хутгалж” дайнд ялагчид ноогдох ёстой байсан геоулстөрийн бүх ололтуудыг луйвардан завшсан тухай түүхэн үйл явдлуудыг түүхэн баримтуудад тулгуурлан цаг хугацааных нь дэс дараалал, тэр үйл явдлуудын гол оролцогчдын цаад сэдэл зорилго, өмнө нь бүрэлдсэн байсан нөхцөл байдал болон дараа нь үүдэн гарсан үр дагавруудын тухай түүхэн үнэнийг маш сонирхолтой байдлаар ойлгож уншихад хялбар өгүүлэх болно.

 

Өнгөрсөн түүхээс сургамж ухаарал авч Өнөөгийн энэ аж байдлаа зөв дүгнэн Ирээдүй хойчийнхоо төлөө тэмцэхийг эрмэлзэж буй өргөн олон түмэндээ зориулав.


( 7 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй...
 
1917 оны Октябрийн хувьсгалын нууц - 4.9 out of 5, based on 7 votes
PDF Хэвлэх И-мэйл

 

 

ОРОСЫН ИРГЭНИЙ ДАЙНЫ ТҮҮХЭН ҮНЭН

ба ХУДАЛ ДОМГУУД

 

/1918-1921-1937 он/

 

Энэ ном Оросын эзэнт гүрний нийслэл Петербургт 1917 оны Хоёрдугаар сард Барууны тагнуулын тусгай албадын шууд заавар дэмжлэгтэйгээр ордны төрийн эргэлт хийсэн төрийн  Думын хэсэг гишүүд - либерал ардчилагчид хэрхэн 8-хан сарын дотор Орос орныг бүрэн самран бусниулсан тухай, үүний араас 10-р сарын  - Октябрийн хувьсгалыг хэн хэн тус тусдаа ямар зорилгоор зохион байгуулж удирдсан тухай, хэн тэдний ард зогсож гадна талаас нь мөнгө ба зэр зэвсгээр дэмжин турхирч байсан тухай өгүүлэх болно.

 

Ийнхүү харийн улс гүрнүүд Оросын харьцангуй цөөн хэдхэн урвагч либерал ардчилагчид болон троцист большевикуудын гараар өөрсдийн геоулстөрийн өрсөлдөгч Оросын эзэнт гүрнийг бүрмөсөн устгуулахаар хэрхэн нэг улс үндэстнийг хэд хэдэн хэсэг болгон өөд өөдөөс нь зэвсэглэн турхиран Иргэний дайны түймрийг тавьсан тухай, тэдгээр анхны большевикуудын эгнээн дотроос ялгаран гарсан жинхэнэ эх орончдын тэмцлийн тухай түүхэн үнэнийг уншиж ойлгоход хялбар,  маш сонирхолтой хэлбэрээр энэ номонд өгүүлэх болно.

 

Өнгөрсөн түүхээс сургамж ухаарал авч Өнөөгийн аж байдлаа зөв дүгнэн Ирээдүй хойчийнхоо төлөө тэмцэхийг эрмэлзэж буй өргөн олон түмэндээ зориулав.

 


( 6 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй...
 
Иргэний дайны түүхэн үнэн ба худал домгууд - 4.3 out of 5, based on 6 votes
PDF Хэвлэх И-мэйл

ШИНЭ НОМ ! ТҮҮХИЙН ОЛОН ОНЬСОГУУДЫГ ИЛЧИЛСЭН ШИНЭ НОМ ХУДАЛДААНД ГАРЛАА...

 

 ГИТЛЕРИЙН НУУЦ НОЁД ... ХЭНИЙ ЯМАР ЭРХ АШИГ АРД НЬ НУУГДАЖ БАЙСАН БЭ?


Түүхэн үнэнийг гүтгэн гуйвуулагчдыг хуурамч мөнгө үйлдэгсдийн нэгэн адил цаазалж байх ёстой.

                                                                                                  М. Сервантес

 

... Би Английн ард түмнээр бахархан шүтэж байна. Бусдыг колоничлох ажилд тэд урьд өмнөх түүхэнд сонсогдож байгаагүй агуу ихийг хийсэн юм...

... Өөр ямар ч ард түмэн улс үндэстнийхээ зөн, араншин болон улстөрийнхөө далдуур бодлогын хүчээр ... ийм агуу эзэнт гүрнийг байгуулж удирдан эзэмших чадваргүй...

... Герман ба Английг энэхүү агуу үйлст холбохын тулд би 1920-оод оноос хойш өөрийн уйгагүй зүтгэлээр үндэстний хөдөлгөөнөө байгуулж ирсэн... Энэ хоёр сакс /герман/ угсаатны улсууд зөвхөн энэхүү байгалийн зөнгөөрөө нэгдсэн анд нар болох учиртай...

... Зөвхөн би л энэхүү зорилгодоо хүрэхийн тулд англичууд шиг хайр найргүй бас харгис хэрцгий байж чадна...

... Бидний зорилго бол зөвхөн Данциг биш ээ. Бидний зорилго бол Дорнод зүгт амьдралын орон зайгаа тэлэх явдал юм... Тэгээд энэхүү орон зайг яг Британийн Энэтхэг шиг Германы эзэнт гүрний колони "энэтхэг" болгох ёстой!...

                                                        

                                Адольф Гитлер, Миний тэмцэл (1925) номноос

 

 

Энэ номонд хүн төрөлхтний түүхэнд хамгийн олон хүний амь насыг авч одсон, асар их  үхэл хагацал, эвдрэл сүйрлийн аймшигуудыг авчирсан дэлхийн II дайныг хэн ямар зорилгоор яаж зохион байгуулж өдөөж энэ зорилгодоо Адольф Гитлерийг хэрхэн ашигласан тухай түүхэн бодит үнэнийг уншигч Тантай хамтран архивын материалууд болон нэрт судлаач эрдэмтдийн бичсэн түүхэн судалгааны бүтээлүүд дээр үндэслэн маш сонирхолтой байдлаар уншихад хялбар хэлбэрээр судлах болно.

 

Дэлхийн II дайны дараа - социализмын үед "ард түмнүүдийн хооронд дахь найрамдал, энхтайвныг хичээн эрхэмлэх" үүднээс өнгөрсөн энэ түүхийн олон олон бодит факт баримтуудыг хагас дутуу ярьж бичиж зааж сургаж, заримийг нь бүр нууцалж ирсэн нь үнэн бөгөөд энэхүү алсын хараагүй, цайлган харалган байдал нь 1990-ээд оноос энэ бүх түүхийг гүтгэн гүжирдэх боломжийг хөлсний үзэл сурталчид, түүхийг захиалгаар гүтгэн гуйвуулагчдад олгосон юм! Гэвч өнөөдөр энэхүү түүхийн бодит чин үнэнийг олж мэдэх, Гитлерийг дэмжин гаргаж ирж түүнд бүх зүйлээр тусалж дэлхийн дайнд турхирч байсан тэр нууц ноёдын цаад сэдэл, ашиг сонирхол, далд зорилгуудыг нь ойлгон ухаарч өнгөрсөн энэ түүхэнд зөв дүгнэлт хийх ёстой цаг үе ирлээ!

 

Учир нь Түүхэн Үнэн бол өнөөдрийн бид улс орныхоо өнөөгийн энэ хөөрхийлөлтэй аж байдлын цаад учир шалтгаануудыг эцсийн эцэст ойлгож сэхээрэх, үүнээс гарах гарцаа - ирээдүйгээ зөв олж харж ухаарах, Улс Үндэстнийхээ жинхэнэ эрх чөлөө - хөгжил дэвшилтэд тэмүүлж түүний төлөө тэмцэж амьдрахын үндсийн үндэс билээ.

 

Харийн түрэмгийлэлд хүчин мөхөсдөж мөн харийн үзэл сурталд хууртаж мэхлэгдэн бүрэн эрхшээлд нь орсон байгаа ард түмний зүгээс гарч болзошгүй эсэргүүцлийг нэгмөсөн дарж авахын тулд мөн хойч үеийг нь мөнхийн боолуудаа болгон хувиргахын тулд юуны өмнө өнгөрсөн түүхийг нь элдвээр гүтгэн гуйвуулж тэднээр жигшүүлж замаар хүүхэд залуу үеийнх нь тархийг угаадаг гэдгийг хүн төрөлхтний буурал түүх бидэнд дахин дахин анхааруулж сануулж байна!

 

Дэлхийн III дайн дэгдэж болзошгүй бодит аюул нүүрлэсэн өнөө үед одоогоос 70 гаруй жилийн өмнө болж өнгөрсөн энэхүү аймшигт дайны түүхэн бодит үнэнийг судалж ойлгож ухаарахыг, үүнээс сургамж авахыг, одоогийн бүрэлдээд байгаа нөхцөл байдалд зөв үнэлэлт дүгнэлт өгөхийг Ирээдүй биднээс - хүн нэг бүрээс шаардаж байна. Энэ нь зөвхөн таны төдийгүй та бид бүхний, Монгол Улс Үндэстний хойч ирээдүйн хувь заяа чухам ямар байхыг шийдвэрлэх чухал хүчин зүйл юм! Үүнд бол ямар ч эргэлзээ байх ёсгүй ээ...


( 12 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй ...
 
Гитлерийн нууц ноёд ... хэн байсан бэ? - 4.7 out of 5, based on 12 votes
И-мэйл

 

 

 

ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ  vs  ЖИНХЭНЭ АДГИЙН ШААРУУД  

 

                 Бүү бур! Чамайг анх ингэж бичихэд чинь тоогоогүй

                 Дараа нь давраад улиглахад чинь эргэлзэж эхэлсэн

                 Эцэст нь шалгаж үзээд худал бурж байгааг чинь ойлгосон!

 

"Эх оронч үзэл бол адгийн шааруудын хорогдох сүүлчийн оромж" гэсэн нэгэн үгийг неолибералчид харийн үзэл сурталд монголын ард түмнийг ятган ухуулахдаа ашиглаж энэ үгийг зориудаар буруу орчуулж буруугаар ойлгуулж тэднийг төөрөгдөлд оруулснаас болж одоо олон монголчууд, ялангуяа манай гэнэн итгэмтгий залуучууд энэ үгийн цаад учрыг, ер нь Эх оронч үзлийг огт буруугаар ойлгож явдаг болсон юм. Энэхүү манай улс үндэстнийг аажмаар сүйрэл мөхөлд зайлшгүй хүргэх нигууртай неолибералчдын башир залийг нь илчилж олон түмний буруу ташаа ойлголт төсөөлөл - тэдний гэнэн төөрөгдлийг нь залруулж өгөх хэрэгтэй байгаа.

 

Анх энэхүү үгийг манай цөөн хэдхэн "улайрсан" неолибералчдын нэг - гаднын хөлсний суртал ухуулагч өөрийн нэг захиалгат нийтлэлдээ ишлэхдээ энэ үгийг анх хэлсэн тэр жинхэнэ утгын холбоотой санаан дотроос нь сугалж аваад шал өөр утга, өнгө аяс оруулж огт өөр зүйлтэй холбож ишилсэн нь (!) энэ үгийг анх хэлсэн тэр хүний хэлэх гэсэн санааных нь яг эсрэг ойлголт, бодол төсөөллийг гэнэн итгэмтгий хүмүүст, ялангуяа өнөөгийн залууст төрүүлсэн байдаг.

 


( 14 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй ...
 
Эх оронч үзэл зүтгэл vs жинхэнэ адгийн шаарууд - 4.9 out of 5, based on 14 votes
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 44-с 1

ОДОО ОНЛАЙН БАЙГАА

Манайд 63 зочид онлайн

ОДОО ТАТАН АВЧ БОЛНОО !..

Inside Job / Инсайд Жоб / "Дотроосоо хийсэн ажил" нэртэй баримтат киноны саунд трекыг энэ сайтан дээрх хуудаснаас нь татан авч болно. Энэ баримтат кино нь Канн, Торонто, Нью-Йорк, Тельюрайдын кино наадмуудын тэргүүн шагналууд, 2011 оны баримтат киноны ОСКАРЫГ хүртсэн юм. Өнөөгийн хямралын цаад шалтгаануудын тухай онц сонирхолтой сургамжтай баримтат кино юм....